Оруулсан : 9. Gegeen 2010-07-05 21:51:59

Гэр бүл төлөвлөлт

Гэр бүл төлөвлөлт гэж юу юм бэ. Энэ талаар иргэдийн ойлголтыг нэмэгдүүлж, зөв төлөвлүүлснээр аз жаргалтай, санхүүгийн хувьд ч тогтвортой гэр бүл бий болдог байна. Өрх гэрийн аз жаргалаас улс орны аз жаргал эхэлдэг. Хэхэ, уул нь ингээ л сүржигнээ л эхэлбэл шууд нойр хүрэх байх л даа. Биднүүс, ялангуяа залуус бол ер нь л сэтгэлийн хөөрлөөр л /дурлал хайраар/ айл гэр болж тоглохыг дэмждэг биз дээ. Төлөвлөж байж гэрлэж бараальяа гэтэл хайр сэтгэл гэдэг чинь төлөвлөгөөтэйгөөр тохиолддог эд биш байдаг, мөддөө гэрлэмээргүй байжийтал нэг даж залуу гараад ирдэг, ганцаараа гүйжаагаад гялс хүнтэй сууж хүүхэд гаргаадхий гэтэл нөгөө зүрх гэдэг чинь дурны амьтанд дурлаж өгөхгүй гээд л, нас тогтоод амьдрал тэгшрээд ирэхээр хүүхэд шуухад нь хүсээд ч олддоггүй, хүсээгүй залуу халуун байх үед магадлал нь арай өндөр ч байдымуу, хэхэ ихэнх нь залуувтар байхдаа гоол алдаж гэрлээ л, 30-н тоо руу шааригдсанууд нь санаа тавьсан хүн болгоны дарамт, шахалтаар гэрлээ л...
Амьдрал тэр чигээрээ төлөвлөгөө биш ч гэсэн ухаанаараа зохицуулж, төлөвлөгөөтэйхэн шиг үзэх гэж оролдох л хэрэгтэйм шиг байгаам даа тээ.
Нэг иймэрхүү сүржин гарчигтай ч авцалдаагүй контенттой сэдэв нэг нээгдэж байсан шинжтэй байшүү - http://biznetwork.mn/topic/show/1290/1
Энийг хараад би харамслаа л даа: Чинийх, Минийх, Чи биднийх - http://biznetwork.mn/topic/show?id=17707&page=1#comment_322583
"Гэрлэлтийг хүндэтгэж, ариун бай". Хүн бүхэн аз жаргалтай амьдрахыг хүсдэг. Тэгвэл биднийг аз жаргалтай болгож байдаг тэр хосгүй нандин зүйл бол гэр бүл, бэлгийн амьдрал юм. Энэ нь орчлон ертөнцийг бүтээгч амьд Бурханы бидэнд бие сэтгэлийн жаргал болгон өгсөн бэлэг.
Энийг бидэнд ээж аав нар хэлж өгөх хэрэгтэй байж дээ хэхэ, өнчин өрөөсөн улсуудад эгч ахын сэтгэлээр зөвлөөд өгчиж байгууштайм байшүү. ер нь тэгээд хүн өөрөө өөрийгөө хөгжүүлэх гээд явахаасаа илүү амьд үлдэж сурахдаа анхаарал хандуулаад тархи нь битүү завгүй, магадгүй буруу юманд ажиллаад хоногийн хоол бодоод яваад байсан байж болышд.
Гэр бүл төлөвлөлт гэдэг нь танай гэр бүл хэр зэрэг тогтвортой амьдрах вэ гэсэн асуултад хариулт өгч байгаа юм. Тухайлбал, хэдэн хүүхэдтэй болох, өрхийн орлогоо яаж оновчтой зөв хуваарилах вэ гэдгээс эхлээд өрхийн аз жаргал, эдийн засгийн чадавхийг тасралтгүй үргэлжлүүлэх судалгааг урьдчилж хийнэ гэсэн үг. Орчин цагт энэ ойлголт гэр бүлийн дунд танигдаж эхэлсэн ч тийм ч хангалттай үр дүн өгч чадахгүй байгааг мэргэжилтнүүд тогтоогоод байна. Учир нь иргэдийн дунд гэр бүл төлөвлөлтийн ойлголт буруу байгаад оршиж байна. Тэр дундаа хөдөөд гэр бүл бологсдын дунд. - http://www.eagle-tv.mn/mn/index.php?option=com_content&view=article&id=2126:2009-09-07-06-06-24&catid=83:2008-09-04-09-54-41&Itemid=364
...
Банжигийнхан ингэжээ: гэр бүл төлөвлөлт гэж миний болдлоор гэр бүлийн алс хэтийн чиг зорилго хандлагыг өөрсдийн хэр хэмжээ, боломж чадварт нийцүүлэн зохицуулж төлөвлөгөө гаргахыг хэлдэг бол уу гэж боддог. зөндөө олон сонсож байсан мөртлөө яг ингээд юу билээ гээд бодсон чинь ойлгосон юм юу ч байдгүй бн шдээ. кк
Гэр бүл төлөвлөлт гэдэг нь гэр бүлийг хүсээгүй жирэмслэлт, аливаа халдвар, удамшлын өвчтэй хүүхэд гаргахгүй байх зэргээс урьдчилан сэргийлэх, хамгаалах зорилготой юм. Манай улсад бол "Эрүүл эхээс эрүүл хүүхэд төрнө" гэсэн зарчмыг баримталдаг. Амьдралд хөл тавьж буй залуу гэр бүлүүдийн хувьд энэ нь зөв алхам юм.
Эх сурвалжууд
policewoman.blog.banjig.net
Олон Улсын Гэр Бүл Төлөвлөлтийн Холбоо (ОУГБТХ) гэж юм байдын байна. ОУГБТХ нь Adolescents -өсвөр үе, залуучууд,
AIDS/HIV - ХДХВ/ДОХ,
Abortion - үр хөндөлт,
Access - үйлчилгээний хүртээмж болон
Аdvocacy - ухуулга сурталчилгаа гэсэн 5А чиглэлээр
ажилладаг.
юм гэнээ.
За миний мэдэхийн Ионсеи Найрамдал ч билүү нэг үнэгүй зөвлөгөө өгч, шинжилгээ хийдэг газар байдаг байсан байх шүү. Ээж аавууд чинь та нарт бэлгэвч бэлэглэж байсан тохиолдол байна уу. Автобусны мөнгөө хэмнэж ядаж байж бас айл гэр болж тоглоод, түцний траастнаас харамлаа л хахаха. хэд хэдэн блогчид иймэрхүү гарчигийн доор хүсээгүй жирэмслэлтийн үр дагавар, аборт, эцэггүй хүүхдүүд гээд нэлээн юм биччиж.
Эдгээрээс гадна хосын харилцааны асуудлаар ФМ104.5 ажилладын байна. Их таалагдлаа шүү - http://www.1045.mn/layouts/52-life-reason/90-life-reason.html
Лав л миний ойр дотныхоны хэлж өгөөгүйг л надтай хуваалцлаа. Үр дүнг нь гаргах эсэх нь надаас л хамаарна л даа.
Энэ зөвхөн миний л бодол шүү. Монголын шинэ үеийн залуус өөрөөсөө бурууг хайхдаа муу, өөнтөгч, өөртөө итгэхдээ сул, өчүүхэн хүрээнд сэтгэдгийн улмаас бусдыг өөрчлөх оролдлого хийдэг, эсвэл шүүмжилдэг, өнгө өнгийн хүмүүс өчнөөн давуу, сул талтайгаар оршин тогтнодгийг хүлээн зөвшөөрч, байгаагаар нь хайрлах талаар бага хэлүүлсэн юм шиг байгаан шүү. Надад ч гэсэн иймэрхүү муу зангууд их байдаг, яавал сайжрахын байгаан.
Оройтцон хүмүүс эртдүүлцэн хэддээ атаархаа л, эртдүүлсэн нь оройтож яваад нь үг хаяа л хэхэ, хаашдаа өөр өөр асуудалтай болохоор хэн нь ч хэнийгээ бүрэн ойлгохгүй, зүгээр л тухайн үед буруу ч шийдвэр гаргасан бай хамаагүй, зөв зүг рүү нь зүглүүлж чадсандаа гээд л баярлаад явдымуу яадын, бүүр эсвэл хаашдаа өөрчилж чадахгүй зүйлтэй эвлэрээд л, энх тайван+найрамдал гээд явж байх хэрэгтэйм байна даа, тийм үү.
Би л лав их залуу байсан болохоор бас нэг илүү хүний аяыг харж амьдрахын утга учрыг огт ойлгодоггүй байж билээ. 30 руу шааригдаад эхлэхээр, бас сурч боловсроод, амьдралд бэлэн болоод, амьжиргаагаа залгуулахаа хүнээр заалгалтгүй болцон үед бол хань ижил гээч юм үгүйлэгддэг л байх. Хүссэн цагтаа, хүссэн хүнтэйгээ, хүүхдээ хийхдээ ч бас хүссэн жил, сард нь гэвэл ч хүсэл хязгааргүй, боломж хязгаартайг мэдэрч хясланг амсахад хүрч байшд. Хүсэл мөрөөдөлгүй зүгээр л тааллаараа, тачаалаараа болог гээд хэнэггүйтээд явж байлтай нь биш хэхэ. Заримдаа хүссэн юм хүзүүгээр татах ч тохиолдол байна. Ялангуяа гэнэн тэнэг, сэтгэлийн хөөрөл ихтэй, мангардуу байхад нь хамаагүй бүх хүсэл биелээд байж огт болохгүй юм шиг байгаан хэхэ.
Та нарт гэр бүлийн талаар ямар нэгэн төлөвлөгөө байдаг уу. Гэр бүл гэдэгтээ хэн хэнийг багтаагаад байнаа?

Сэтгэгдлүүд


  • M. M K 2010-07-05 23:23

    Гоё сэдэв байна...

  • U. Bayarkhuu 2010-07-06 13:54

    Их сонирхолтой сэдэв байна. Би уул нь гэр бүлыг яг төлөвлөж байгаагүйл дээ. Тэхдээ 25 наснаас хойш гэр бүлтэй болно гэж боддог юм. Гэвч таны хэлдэгээр хүүхэдтэй болчихсон хүмүүс нь оройтлоо гээд л эхнэртэй болчихсон нэг нь их удвал таарч тохирох хүн олдохгүй болчихоно гээд л бүгд л далдыг хардаг далай лам аятайл загнацгаах юм. Сүүлдээ бүр гайхаадл байж байна даа

  • Б. Уянгатуул 2010-07-06 16:33

    энэ сэдэв давтагдсан байна.

  • 9. Gegeen 2010-07-07 09:34

    үгүй байхаа. нөгөө сэдэв дээр тэгээд юу байна гэж? юу ч алга

  • Ц. Batmunhk 2010-07-14 12:55

    энэ бол бодох асуудал яалтчгүй мөн юм энэ гэр бүл төлөвлөлт гэдэг их чухал жишээ нь манай улсад хөдөө аймгийн нэг сум нэг баг байрны айлууд танил талаа түшиглээд эцэг эх нь ярилцаад хүүхдүүдээ гэр бүл болгочихдог энд цус ойртолт ч юмуу аль эсвэл гэр бүл салалт гээд асуудал зөндөө гардаг нь нууц биш манай улс хэдий ардчилсан нийгэмтэй ч урд нийгэмийн нэгэн үлдэгдэл одоо хүртэл хүмүүсийн сэтгэхүйд байгаад байдаг нь их харамсалтай яа

  • Y. Tegshbayar 2010-09-01 09:00

    зөв мэдлэг боловсролтой,ухаалаг байх нь манай үеийн залуусын эрхэм зорилго байх ёстой болов уу.Үүнийгээ дагаад гэр бүл төлөвлөлт нь бас зөв байх болно.Хичнээн сайн мэдлэг боловсролтой ч ухаалаг бус байх нь бас л гэр бүлийн нэг том асуудал шүү дээ.

  • З. Цэрэнханд 2010-09-01 11:28

    гэр бүл төлөвлөлт их хэрэгтэй асуудал л даа. Нэг л мэдэхэд ганцаараа 25 хүрэх нээ. Жаахан хүүхэд харахаар хайр хүрээд байхын.Сураад л байдаг сураад л байдаг. Гэр бүл гэдэг асуудлыг огт анзаараагүй явжээ.Гэхдээ 30 хүртэл болоогүй байнаа.Тэр болтол болох л байлгүй гэж л бодож байна.Миний хувьд хамгийн түрүүнд хүний зан ааш, харьцааны соёлыг хардаг. Царайлаг, өндөр боловсролтой байлаа гээд ааш гэж авах юмгүй бол хэцүү биз дээ. Тиймээс ханиа зөв сонгох хэрэгтэй.

  • Б. Зоригоо 2010-09-22 08:53

    мэдэхгүй дээ. би анх гэрлэж байхдаа төлөвлөж үзээгүй. хуримын ордонд хичээл дээр нь унтсан байна лээ. гэхдээ одоо эргээд хараад байхад хоорондоо сайн ярилцаад за энэ цалин дээр ийм ийм авья ч гэдэг юм уу энийгээ засчихая ч гэдэг юм уу, эсвэл илүү гарсан мөнгөө далд хийгээд тодорхой чиглэл зорилготой амьдрахыг хэлдэг байхаа.

  • ღ. Http://gegeen.com 2010-09-22 09:20

    цалин ч гүй байхдаа цаана чинь үржээд юун хурааж цуглуулах, 3, 4үүлээ болцон байж ажилгүй ангайгаад сууж бгаа гэр бүлүүд байшд хэхэ..

  • *. Hajasa 2010-09-22 10:50

    Хэн дуртай нь дуудахад гарч гүйгээд байхгүй болсон цагтаа гэрлэх зүгээр. Дээр нь гэр бүл төлөвлөлтийн сүүлийн үеийн чиг хандлагад гэрлэлтийн гэрээ гэж нэг юм гарч ирээд байна. Мэдээж гэрээлж байгаа талууд бие биеэ тодорхой хэмжээнд судалсан, эрсдлийг тооцсон, алсын хараатай буурь суурьтай харилцан тохиролцсон байдаг даа. /гэх мэтчилэн/ дан ганц зүрхээрээ амьдрах гээд чичрээд байлгүй бага ч гэсэн тархиа ашиглавал гэр бүлийн оршин тогтнох суурь бат бэх босох байх.

  • N. Amgalanbaatar 2010-09-22 11:47

    Би лав юу ч төлөвлөөгүй нэг нартай өдөр хорвоогийн хамгийн сайхан бүсгүйд дурласан хайрласан, удалгүй тэр минь бид baby тэй болсон гэсэн би гаргана гэсэн тэгэд бид гэрлэсэн энэ бүх хугацаанд өч төчнөөн асуудал үүсчил байсан гэхдээ тэд тухайн үед асуудал болж байсан ч одоо бол амьдралын мартагдашгүй л хэсэг болон үлдэж дээ төлвөлсөн төлөвөөгүй бэрхшээл байх л болно харин асуудлыг шийдэж сурах нь л чухал

  • J. Jaagii (халх монгол) 2010-09-24 11:07

    Наадахыг чинь умшаад сайхан гэр бүлтэй болчих юм шиг байна уу, монголын гэлтгүй хүн төрлөхтний дунд гэр бүлийн асуудлыг төгс сайн сайхнаар шийдсэн зөв санаа одоогоор гарсныг мэдэхгүй л юм байна шүү, тэгээд гэр бүлийг төлөвлөдөггүй юм, гэр бүл чинь тэр ХАЙР, СЭТГЭЛ, ДУРЛАЛ, ШОХООРХОЛ, гэх мэт зүйлс дээр үндэслэн бий болды шдээ, хайр, дурлалаа эхлээд төлөвлөх гээд үзээрэй, харин нь ч нэг гонж гэх байлгүй.




Krilleer On/Off (Ctrl+Alt)   Хөрвүүл   Тохиргоо   © 2008 Adiya Bold