2010-07-06 14:12:14

мэдээллийн технологи ба аялал жуулчлал

Аялал жуулчлалд мэдээллийн технологийн үүрэг оролцоо асар их, цаашид бүр ч их болох нь юу юунаас тодорхой. Чухамхүү үүний тулд аялал жуулчлалын бизнес, үйл ажиллагаанд оролцож байгаа бүхий л оролцогчдод мэдлэг мэдээлэл хүргэх, шинэ санаа өгөх, тэдний бизнесийн хөгжлийн хурдыг нэмэх, шинэ гарцуудыг хайж олох, үр ашгаа нэмэгдүүлэх, зардал мөнгөө хэмнэх, цаг хугацааг хэмнэх зэрэгт нь тус болох үүднээс сэтгүүлийн 2010 оны 3-р улирал буюу 9 сард хэвлэгдэн гарах дугаараа Мэдээллийн технологи ба Аялал жуулчлал гэсэн агуулгатайгаар бэлтгэн гаргахаар төлөвлөн ажиллаж байна. тэгэхээр энэ ерөнхий сэдвийн хүрээнд яг ямар агуулгатай мэдээллүүд, зөвлөмж туршлагууд, нийтлэлүүд зэргийг оруулах хэрэгтэй бол, та бүхний зөвлөгөө, санаа бидэнд маш чухал байна. та бүхэн санаа бодлоо чөлөөтэй уралдуулаарай. Хаанаас ямар мэдээлэл олж, хэнтэй уулзаж, юуг сайн тодруулах, бичих зэргийн тухай бичээрэй. баярлалаа.

2010-07-30 11:04-д бичсэн тодруулга.
Нөгөө талаас мэдээллийн технологийн оролцогчдын бүтээгдэхүүн үйлчилгээг аялал жуулчлалын салбарын хэрэглэгчдэд таниулан сурталчилах, мэдээлэл хүргэхэд сэтгүүлийн энэхүү дугаар, агуулгын нэг зорилго оршиж байгаа юм.

Сэтгэгдлүүд