Оруулсан : Б. Ганбаатар 2010-07-10 08:07:26

Монгол наадам

Ногоон зүлгэн дээр асар майхан дэрвэлзэж, морьд янцгаан үүрсэх чимээтэй зэрэгцэн эгшиглэх гийнгоо, хүчит бөхчүүдийн уулга алдуулсан уран гоё барилдаан, эгшээж тавьсан сумны шунгинах чимээтэй зэрэгцэн хадах уухайн дуугүйгээр Монгол наадам, Монгол түмнийг төсөөлөх аргагүй. Африкийн шугуй, Атлантын далай, хөгшин Европ, хөгжилтэй Америк, өөр хаана ч биш дэлгэсэн тэрлэг шиг нутагтай Монгол оронд минь л энэ наадам болдог. Тиймдээ ч дэлгэр зуны дэнж хотойлгосон Монгол наадмыг Монгол хүн бүр сэтгэл зүрхэндээ битүүхэн баярлаж, догдлонхон хүлээнэ. Наадам нэг л сайхан учрал авчрах юм шиг, эсвэл амттай хуушуур, чичигнэсэн айраг бас баяр хөөр авчрах юм шиг, бид гоёлоо зэхэж, сэтгэлээ чилээж хүлээнэ.
Тийм ээ! Дэлхийд ганцхан Монгол наадамдаа Монгол хүн бүр л сэтгэл яарна. Барилдсан бөхчүүдийн бяр нь их, мэх нь уран байг. Уралдах хүүхдүүдийн гийнгоо нь уянгалаг, хөл нь хурдан байг. Харвах мэргэчүүдийн сум нь оночтой, уухай нь сүрлэг байг. Харь газар ажиллаж байгаа Монголчууд маань хагас, бүтэн сайн өдрүүдээр тааруулж наадмаа хийцгээдэг болохоор өнөөдөр, маргааш наадаж байгаа Монголчуудын маань Монгол нутагтайгаа хүйн холбоотойн илэрхийлэл Монгол наадам тань сайхан болог. Монголчууд та бүхэндээ Монголын тулгар төр байгуулагдсаны 804, Монгол оронд Ардын хувьсгал ялсны 89 жил, үндэсний баяр наадмын мэнд дэвшүүлж элгээрээ энх амгалан, төрлөөрөө түвшин амгалан байж, хөөр баяр, хөгжил цэнгэлтэй наадахыг ерөөе!!!

Сэтгэгдлүүд


  • N. Naska 2010-07-10 10:16

    сайхан наадаарай

  • Б. Норовсүрэн 2010-07-10 10:31

    Морин хуурын эгшигтэй
    Монгол ганцхан наадам
    Уртын дууны уянгатай
    Уудам монголын наадам
    Эрийн гурван чимэгтэй
    Эрэмгий монголын наадам
    Эрин зууны туультай
    Эзэн Монголын наадам
    Дэлхийд ганцхан дэлгэр наадам
    Дээд тэнгэрийн язгуур наадам.
    Дайчин монгол түмэн минь
    Даяараа сайхан наадаарай. Hoh.mongol@yahoo.com-оос

  • Б. аагий 2010-07-10 13:28

    бөхөн хүчтэй
    морин хурдан
    суман мэргэн бха болтгуа
    сайхан наадарай

  • *. Sallymoon 2010-07-10 14:36

    Бичсэн сэтгэгдлээ өөрөө устгасан байна.

  • *. Sallymoon 2010-07-10 14:38

    Тав давсан бөхчүүдийн цол нэмэх агшин Татаж тавьсан сум онож буух эгшин Айрагдаж ирсэн морьдын хөлс хусах мөч Амьдрал жаргалын минь хэлтэрхий монгол наадам эхэллээ сайхан наадаарай. Миний 625 танилууд болон танил болж амжаагүй бүх хүмүүстээ :
    Монголын тулгар төр байгуулагдсаны 804, Монгол оронд Ардын хувьсгал ялсны 89 жил, үндэсний баяр наадмын мэнд дэвшүүлж элгээрээ энх амгалан, төрлөөрөө түвшин амгалан байж, хөөр баяр, хөгжил цэнгэлтэй наадахыг ерөөе!!!

  • .. Төгсбаясгалант 2010-07-10 16:17

    Дааганы уралдаан иx xөөрxөн шүү
    барианд ирж буйг xараад гийнгоолж буй xүүxдүүдийг xараад өөрийн эрxгүй сэтгэл огшоод нүднээс нулимас бөмбөрөөд л ирэxэд монгол xүн гэдгээ мэдрэx ямар сайxан байдаг гээч

  • Г. Хосбаяр 2010-07-10 16:37

    minii mgliin naadam saihan boloh baihoo

  • -. EG! 2010-07-10 17:19

    Эх дэлхийд түүхээрээ гайхуулсан Их Монголын 804 жил, Ардын хувьсгал ялсаны 89 жилийн ойн их баяр наадамын мэнд хүргэж, нар асгарч хур тэгширсэн найр хөгжиж, хуур уянгалсан Монгол наадам айсуй. Эр бяраараа эзэн нь байж эрмэг хурдаараа эрэлхэг нь байж эрхий мэргэнээрээ түрүүнд нь байж, дэлгэр зуны налгар талдаа дэнж хотойтол сайхан наадаарай.

  • Х. Сайханцолмон 2010-07-10 17:36

    Домгийн шувуу үргээж Монгол наадам эхэллээ
    Дорнын хөх тэнгэрийг донсолгож хүлэг морьд эргэлээ
    Дэлхий дүүргэж дэвээд хүчит бөхчүүд гарлаа
    Дээлтэй наадмын хойморт дархан нум эвшлээ
    Их Монгол Улс байгуулагдсаны 804 Ардын хувьсгалын 89 жилийн ойн баярын мэнд дэвшүүлье

  • Г. Солонго 2010-07-10 22:39

    Сэдвийг нээгчийн оруулсан зураг дээр нум сум харваж буй залуу ноднин жил улсын мэргэн болсон, нэрийг нь даанч мэдэхгүй, манай нутгийн залуу байна :-) Эх орны минь баруун, зүүн хязгаар мэргэн харваачид ихтэй.

    Домгийн шувуу үргээж Монгол наадам эхэллээ
    Дорнын хөх тэнгэрийг донсолгож хүлэг морьд эргэлээ
    Дэлхий дүүргэж дэвээд хүчит бөхчүүд гарлаа
    Дээлтэй наадмын хойморт дархан нум эвшлээ

    Санаа цагаан заяа тэгш сайхан наадаарай!

    Үндэсний их баяр наадам, Их Монгол улс байгуулагдсаны 804 жилийн ой, Ардын хувьсгалын 89 жилийн ойн баярын хөтөлбөр

    Наадмын арга хэмжээний хөтөлбөрүүд өдөр бүрээр: http://uzver.dayar.mn/pages/news
    Худалдаа, үйлчилгээний газруудын ажиллах хуваарь: http://biznes.dayar.mn/pages/news
    Наадмын үзвэр, үйлчилгээний хөтөлбөр: http://uzver.dayar.mn/pages/tips
    Хүй долоон худагт болох үйл явдал: http://uzver.dayar.mn/news/show/5320

  • S. Zorig 2010-07-11 10:05

    Сайхан наадаарай Монголчуудаа!

  • О. Болортуяа 2010-07-11 11:25

    Сар асгарч хур тэгширсэн, найр хөгжиж, хуур уянгалсан Монгол наадам айсуй. Эх дэлхийд түүхээрээ гайхуулсан Их Монголын 804 жил, Ардын хувьсгал ялсаны 89 жилийн ойн их баяр наадамын мэнд хүргэе. Эр бяраараа эзэн нь байж, эрмэг хурдаараа эрэлхэг нь байж, эрхий мэргэнээрээ түрүүнд нь байж, дэлгэр зуны налгар талдаа дэнж хотойтол сайхан наадаарай.

  • М. Мишээл Пингвин 2010-07-11 11:42

    сайхан наадацгааж байна уу

  • Б. Ганбаатар 2010-07-12 22:42


    Бөх нь бяртай, шанадаст хүлгүүд нь хурдан харваачид нь мэргэн байж Монгол түмнээ цэнгүүлсэн дэлхийд ганц Монгол наадам Монгол ёс заншил, өв уламжлал, түүх соёлоороо гайхуулан бахдсан үндэсний их баяр наадам, Их Монгол улс байгуулагдсаны 804 жил, Ардын хувьсгалын 89 жилийн ойн баяр наадам болж өндөрлөлөө.

    Энэ жилийн хурдан морьдын тойм мэдээ:
    Хурдан азарганы уралдаанд:
    Энэ жилийн Үндэсний баяр наадмын азарганы уралдаанд Нийт 229 азарга уралдахаар бүртгүүлснээс 208 азарга гараанд гарсан. Хурдан морины салбар хороо албан ёсны дүнгээ гаргаж айргийн таван азаргыг нэрлэлээ.

    1. Төв аймгийн Баян сумын уугуул "Баатрууд тэнгэр ХХК-"ны захирал, Агт-Эрдэнэ галын уяач Хэнгэрэгийн Цогтсайханы Сүмбэн зээрд азарга түрүүлэн ирж түмний их баяр цэнгэлд хурд нэмлээ. Сүмбэн зээрд азарга нь Өнгөрсөн жил Завхан аймагт зохиогдсон "Очирвааны хурд 2009" баруун бүсийн уралдаанд зургаад хурдалсан бөгөөд уяа сойлгийн Агт-Эрдэнэ галын ерөнхий уяач ААУяач Дондогийн Оюунбилэг тааруулжээ.

    2. Төв аймгийн Лүн сумын уугуул "Итгэлт-Орших групп"-ын ерөнхийлөгч МУМУяач Банзрагчиийн Билэгдэмбэрэлийн хавчиг хүрэн азарга аман хүзүүдлээ. Билэгдэмбэрэлийн хавчиг хүрэн азарга нь 2007 онд даагандаа төрийн их баяр наадамд түрүүлж, Хотгойдын хурд, Говь шанх зэрэг бүсийн уралдаануудад тус тус аман хүзүүдсэн бөгөөд өнгөрсөн жил Дорнод аймагт зохиогдсон зүүн бүсийн уралдаанд соёолон насандаа түрүүлсэн хурдан буян билээ.

    3. Төв аймгийн Сэргэлэн сумын уугуул МУ-ын Даян аварга Агваансамдангийн Сүхбатын Хишиг хүрэн. Хишиг хүрэн азарга нь 2008 онд шүдлэн насандаа Алтан овооны төрийн тахилга зүүн бүсийн уралдаанд айргийн тав, 2009 онд Ламын гэгээний 370 жилийн ой хангайн бүсийн их хурдад айргийн тавд тус тус хурдлаад байсан бөгөөд өнөө жил соёолон азарга нас ахиж уралдаж байгаа юм байна. Уяа сойлгийг нь НАУяач Агваансамдангийн Батсүх тааруулжээ

    4. Төв аймгийн Баян сумын уугуул гт-Эрдэнэ галын уяач Долцонгийн Мөнхцогийн Цоглог зээрд. Цоглог зээрд нь 2009 онд соёолон насандаа улсын наадамд долоод хурдалж Баянхонгор аймагт зохиогдсон Ламын гэгээн Лувсанданзанжанцаны түмэн мэлмий гийсний 370 жилийн ой хангайн бүсийн их хурдад айргийн дөрөвт хурдалсанийн хурдан буян билээ. уяа сойлгийн Агт-Эрдэнэ галын ерөнхий уяач ААУяач Дондогийн Оюунбилэг тааруулжээ

    5. Өмнөговь аймгийн Цогтцөций сумын уугуул "Ажнай корпараци"-ийн ерөнхийлөгч Дашдэмбэрэлийн Бат-Эрдэнийн Туган хул. Энэхүү Туган хул азарга нь та бүхний сайн ианих Дорнод аймгийн Матад сумын уугуул ААУяач Бат-Очирын Цэндбаатарын түмний эх Тугал хул азарга билээ. Тугал ухаа. 2008 онд хязаалан насандаа АХ-ын 87 жилийн ой Үндэсний их баяр наадам болон Алтан овооны төрийн тахилга зүүн бүсийн уралдаанд тус тус түрүү, 2009 онд соёолон насандаа Улаанбаатар хотын 370 жилийн ой Дүнжингарав - 2009 хаврын бүсийн уралдаанд айргийн гурав, АХ-ын 88 жилийн ой Үндэсний их баяр наадамд аман хүзүү, Дорнод - 2009 зүүн бүсийн уралдаанд айргийн дөрөв, 2010 онд Дүнжингарав хаврын бүсийн уралдаанд аман хүзүүнд хурдалж нийт улс бүсийн наадмаас 2 түрүү 4 айраг хүртэж энэ цагт тодрон гарж байгаа идэрхэн хурдан буян билээ


    Хурдан их насны уралдаанд:
    Энэ жилийн Үндэсний баяр наадмын их насны уралдаанд нийт 310 шаруй алтан туурт гарааны зурхайгаас эргэж төрийнхөө их баяр наадамд алтан тоосоо өргөснөөс:

    1. Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын уяач Сүхийн Балдандоржийн хонгор морь түрүүлэн ирж түмэн олноо баясгалаа. Хонгор морь Дорноговь аймгийн угшилтай хурдан буян бөгөөд Дундговь аймгийн Дэлгэр цогт сумын харъяат МУАУяач Цэрэнбал уяа сойлгийг нь тааруулжээ.

    2. Говь-Алтай аймгийн уугуул, "Туушин" ХХК-ны захирал Зоригтын хар. Хар морины уяа сойлгийн Төв аймгийн Архуст сумын уяач Жамъянсүрэн тааруулсан байна.

    3. Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын уугуул "Бат-Үйлс ХХК"-ны уяач М.Эрхэмбаярын Саран хонгор. Саран хонгор морь нь 2008 онд Заамарын төвийн бүсийн уралдаанд айргийн тавд хурдалж байсан хурдан буян билээ.

    4. Төв аймгийн Баянцогт сумын уугуул Дорнод аймгийн Баянтүмэн сумын харъяат МУМУяач С.Ганхуягийн бор морь. Ганхуяг манлайн бор морь нь Дорнод аймгийн Хөлөнбуйр сумын угшилтай хурдан буян бөгөөд өнөө жил Дүнжингарав 2010 хаврын бүсийн уралдаанд түрүүлсэн хурдан буян билээ.

    5. Ховд аймгийн Дуут сумын уугуул Б.Даваанямын хар морь. Энэхүү хар морь нь өнгөрсөн жил МУТМУяач Д.Ганбаатар, Манлай уяач Д.Цэрэнжигмэд нарын алдрыг тэмдэглэх Говь-Алтай аймгийн Баян-Уул суманд зохиогдсон наадамд аман хүзүүнд хурдлж, Зууны манлай уяач МУТМУяач Д.Даваахүүгийн нэрэмжит 1000 морины уралдаанд айргийн тавд хурдалж байсан билээ


    Хурдан хязаалан насны уралдаанд:
    Их монгол Улс байгуулагдсаны 804, Ардын хувьсгалын 89 жилийн ойн хязаалан насны морьдын уралдаан Хүй долоон худагт хязаалан насны 173 хурдан үрээ тоосоо өргөснөөс:

    1. Говь-Алтай аймгийн Шарга сумын уугуул “Алтай констракшн”-ийн захирал Х.Бат-Эрдэнийн өнгөрсөн жил Баянхонгор аймагт зохиогдсон Ламын гэгээн Лувсанданзанжанцаны түмэн мэлмий гийсний 370 жилийн ой хангайн бүсийн их хурдад айрагдсан халтар үрээ түрүүлж түмэн олноо баясгалаа. Халтар үрээний уяа сойлгийг МУАУяач Б.Бат-Өлзий тааруулжээ.

    2. Төв аймгийн Батсүмбэр сумын уугуул, Босоо хүлэг галын уяач, Симба корпарицийн захирал МУМУяач Ц.Батсайханы 2008 онд Заамар-2008 төвийн бүсийн уралдаанд түрүүлж өнгөрсөн жил Баянхонгор аймагт зохиогдсон Ламын гэгээн Лувсанданзанжанцаны түмэн мэлмий гийсний 370 жилийн ой хангайн бүсийн их хурдад мөн түрүүлсэн өсгий цагаан хонгор үрээ аман хүзүүдлээ. Хонгор үрээний уяа сойлгийг МУМУяач Д.Мөнхбат тааруулжээ.

    3. Айргийн гуравт Өмнөговь аймгийн Ханхонгор сумын уяач Батаагийн хүрэн үрээ. Хүрэн үрээ нь цэвэр Монгол адуу байлаа.

    4. Айргийн дөрөвт Сэлэнгэ аймгийн Мандал сумын уугуул, Зоос галын уяач Д.Батбаярын бор. Бор үрээний уяа сойлгийн НАУяач Цэнд-Аюуш тааруулсан байна.

    5. Айргийн тавд Төв аймгийн Алтанбулаг сумын уяач Дамбажавын өнгөрсөн жил улсад 7-д хурдалж Завхан аймагт зохиогдсон Очирвааны хурд баруун бүсийн наадамд айрагдсан халтар үрээ тус тус хурдалж наадамчин олныг баясгалаа.

    Хурдан шүдлэн насны уралдаанд:
    Энэ жилийн Үндэсний баяр наадмын шүдлэн насны морьдын уралдаанд газар газраас ирж тоосоо өргөсөн 163 хурдан буянгуудаас:

    1. Дархан-Уул аймгийн уугуул "Бурхан Халдун групп"-ийн захирал МУАУяач Намсрайн Мөнхдашийн эрлийз бор үрээ түрүүллээ.

    2. Архангай аймгийн Ихтамир сумын уяач "Erdenes MGL" компанийн Ганзоригийн Тэмүүлэнгийн хар. өнгөрсөн жилийн үндэсний их баяр наадамд айргийн тавд хурдалж, Дорнод – 2009 зүүн бүсийн уралдаанд түрүүлж байсан хурдан буян юм.

    3. Өвөрхангайн Бүрд сумын Чүлтэмийн Пэрэнлэйн бор. Өнгөрсөн жилийн үдэсний их баяр наадамд айргийн дөрөвт хурдалж Баянхонгорын даншигт айргийн гуравт хурдалсан хурдан буян билээ.

    4. Өвөрхангайн Бүрд сумын Чүлтэмийн Пэрэнлэйн загал халзан. Энэ жилийн баяр наадамд Пэрэнлэй уяач шүдлэн насанд 2 айраг хүртэж өнгөтэй сайхан наадаж байна.

    5. Нийслэлийн Хан-Уул дүүргийн уяач Энхтөрийн Анарын хүрэн халзан тус тус хурдалж наадамчин олныг баясгалаа

    Хурдан дааган насны уралдаанд:
    Энэ жилийн Үндэсний баяр наадмындааганы уралдаанд 170 гаруй алтан туурт гарааны зурхайгаас эргэж төрийнхөө их баяр наадамд алтан тоосоо өргөснөөс:

    1. Дундговь аймгийн Луус сумын уяач Шинэбаатарын сартай хээр даага түрүүлэн ирж түмэн олноо баясгалаа. Энэхүү сартай хээр даага нь өнөө жил 5 дахиа уралдаж 5 дахиа түрүүлж байгаа хурдан буян юм байна.

    2. Төв аймгийн Сэргэлэн сумын харъяат МУ-ын даян аварга А.Сүхбатын хонгор халзан даага. Халзан дааганы уяа сойлгийг НАУяач А.Батсүх уяач тааруулжээ.

    3. Төв аймгийн Лүн сумын уугуул МУМУяач Б.Билэгдэмбэрэлийн хул

    4. Өвөрхангай аймгийн Уянга сумын уяач Дагвадоржийн хар. Хар дааганы уяа сойлгийн Өвөрхангай аймгийн Баянгол сумын харъяат САУяач Ганзориг тааруулжээ.

    5. Төв аймгийн Цээл сумын уугуул МУАУяач П.Баяраагийн сартай хээр даага тус тус хурдал


    Энэ жилийн хүчит бөхийн тойм мэдээ: Их Монгол улс байгуулагдсаны 804 жил, Ардын хувьсгалын 89 жилийн ойн баяраар хүчит 512 бөх наадмын зүлэг ногоон дэвжээн дээр хүч бяраа сорьлоо. Ингээд Увс аймгийн Баруунтуруун сумын харъяат, Алдар спорт хорооны бөх улсын заан Б.Ганбат түрүүлж, Архангай аймгийн харъяат, Алдар спорт хорооны бөх МУГТ, даян аварга Г.Өсөхбаяр үзүүрлэлээ.

    Шинээр төрсөн улсын начин:
    -Өвөрхангай аймгийн Хархорин сумын харъяат Хилчин спорт хорооны бөх аймгийн арслан Т.Санчир

    -Ховд аймгийн уугуул Завхан аймгийн Хангарьд бөхийн дэвжээний бөх аймгийн арслан Б.Заяамандах

    -Сэлэнгэ аймгийн уугуул аймгийн арслан Ж.Баянмөнх

    Шинээр төрсөн улсын харцага:
    -Улсын начин Мөнхбат
    -Цэргийн хурц арслан А.Бямбажав

    Шинээр төрсөн улсын арслан:
    -Увс аймгийн Баруунтуруун сумын харьяат улсын заан Б.Ганбат


    Энэ жилийн сур харвааны тойм мэдээ:

    Эмэгтэй харваан төрөлд:
    1. Завхан аймгийн Түдэвтэй сумын уугуул ХУД, Петровис компанийн харваач Д.Эрдэнэтуяа /Монгол Улсын хошой мэргэн/

    2. Төв аймгийн харъяат спортын дэд мастер Г.Батзаяа

    3. Зэвсэгт хүчний Алдарт спорт хорооны харваач улсын мэргэн, спортын мастер Цэцэг

    Эрэгтэй харваан төрөлд:
    1. Ховд аймгийн Булган сумын уугуул Эрдэнэт үйлдвэр, Хангарьд спорт хорооны харваач Л.Отгонбаяр /Монгол Улсын мэргэн/

    2. Жэм интернэшнлийн харваач улсын мэргэн Б.Баярсайхан

    3. Багануур дүүргийн харваач спортын мастер П.Баттүшиг

    Эх дэлхийд түүхээрээ гайхуулсан Их Монгол Улс байгуулагдсаны 804 жил, Ардын хувьсгалын 89 жилийн ой их баяр наадам нартай хуртай сайхан болж өнгөрлөө.

    Эх сурвалж: http://shuud.mn/

  • Ц. Шийрэв pingwin 2010-07-19 02:27

    энэ жилийн наадам сайхан боллоо. Нэг зүйл дудагдалтай байсныг энд хэлэх хэрэгтэй болов уу. Төв цэнгэлдэх дээр маш олон байгууллагуудад үйлчилгээний олон зөвшөөрөл өгсөн бөгөөд эдгээр байгуулагуудад зориулсан ус түгээх газар байхгүй байсан бөгөөд усны гачаалд хамгийн эхээр орж нэг канистр усыг 00-с 1000 төгрөгөөр авч байлаа. Мөн бохир асгах цэг байхгүй байсан учир хаа тааралдсан газраа бохир усаа асгаж байгаа байдал ажиглагдсан .дараа дараагийн жил энэ асуудал дээр анхаана гэж найдий

  • Ц. Шийрэв pingwin 2010-07-19 02:27

    энэ жилийн наадам сайхан боллоо. Нэг зүйл дудагдалтай байсныг энд хэлэх хэрэгтэй болов уу. Төв цэнгэлдэх дээр маш олон байгууллагуудад үйлчилгээний олон зөвшөөрөл өгсөн бөгөөд эдгээр байгуулагуудад зориулсан ус түгээх газар байхгүй байсан бөгөөд усны гачаалд хамгийн эхээр орж нэг канистр усыг 00-с 1000 төгрөгөөр авч байлаа. Мөн бохир асгах цэг байхгүй байсан учир хаа тааралдсан газраа бохир усаа асгаж байгаа байдал ажиглагдсан .дараа дараагийн жил энэ асуудал дээр анхаана гэж найдий

  • О. Болортуяа 2010-07-19 16:20

    Тийм шүү, дутагдалтай талыг бас хэлэлцэж, шүүмжилж, дараа дараагийн удаад анхаарч байх хэрэгтэй.

  • Б. Ganaa 2010-07-19 16:24

    Сайхан болсоон.Бөх бол үнэхээрийн түрүүлэх ёстой хүн түрүүлсэн.Цэнгэлдэх маань харин Нарантуул шиг л болцон байна лээшд.кк

  • Б. О Ю У 2010-07-19 16:33

    Нээлтийн үеээр суудал олдохгүй, мөн билетээ авчаад орж үзэж чадахгүй тохиолдол гарч байсан.




Krilleer On/Off (Ctrl+Alt)   Хөрвүүл   Тохиргоо   © 2008 Adiya Bold