2010-07-14 21:26:37

Эрчүүд яагаад байр машинтай болсон хойноо гэж.

эрчүүд яагаад байр машинтай болсон хойноо эхнэр авна гэдэг юм бол. Яагаад эхнэрээ аваад хамтдаа тэр зүйлээ босгож болохгүй гэж. Эцсийн эцэст амьдрал байр машин хоёр дээр тогтоод байгаа юму. Үгүй л баймаарийн.

Сэтгэгдлүүд


  • Ж. Ethan 2010-07-15 09:09

    бхгуй болхоор чинь гологдоод бншд :Д :-П

  • Г. Солонго 2010-07-15 10:20

    Зөвхөн байр, машин л хүсдэг бол амьдрал ямар ядуу вэ? Зөвхөн байр, машинтай болохын төлөө зүтгэдэг бол тэр хүний хүсэл мөрөөдөл ямар өчүүхэн бэ? Харамсмаар шүү.

    Хамтдаа бүгдийг босгодог л юм даа :-)

  • П. Эрхбаяр 2010-07-15 11:23

    байр, машингүй эхнэртэй болчихвол бүр хэцүү юм биш үү. эхнэрээ юугаараа зөөхүү, хаана хамт хонох уу. нилээн бүрхэх юм болно шдээ. сүүлдээ эхнэр нь хаяад явчих байлгүй.

  • Б. Тулга-Эрдэнэ 2010-07-15 11:33

    Эхлээд бүсгүйчүүд өөрсдөөсөө асуувал яасын? Яагаад би байр, машингүй залуутай суухгүй байна вэ гээд? Хэрвээ чамд 2 залуугаас аль нэгийг нь сонгох сонголт гарч ирвэл???? Худлаа лаг хүн болох гээд яах вэ дэ!!!!!!!!!!!! Хамгийн түрүүнд чи байртай, машинтай залууг нь л сонгоно биз дээ. хэхэхэ. Тийм болхоор нээх их тэгэж мэдэн будилж, гэнэн хонгор зан гаргах гээд яах вэ. Бүсгүйчүүд нь эдийн шунал гаргадаг болчихсон болхоор эрчүүд нь хүртэл дагаж хувьраад БАЙР, МАШИН гэдэг болчихсон байхгү юу. Тэгээд ч бас эр хүнд чинь өөрийгөө үнэлэх үнэлэмж гэж бий. Өөрийн гэсэн орон гэртэй, хөл дүүжлэх унаатай эр хүн гэдэг чинь амьдралаа авч яваад эхнэр хүүхдээ тэжээчих хэмжээнд хүрч яваа эр хүн гэсэн үг.

  • Г. Солонго 2010-07-15 11:41

    Эмэгтэй хүнд шунал бий бий. Гэхдээ юунд шунах вэ? гэдгээрээ л хэн болохоо таниулдаг байх

  • B. Tseemee 2010-07-15 11:47

    Эрчїїд ч гэсэн биднээс байр машин хїсдэг учраас ганц бие явж байна даа.

  • ,. Том Толгой /Penguin/ 2010-07-15 11:53

    харин тийм ээ.эхлээд байр, машинтай болж байж гэр бултэй болно гэж бодож явсаар байгаад байртай, машинтай боллоо.тэгтэл нас ни 30 дөхцөн байдаг.гэр булээ харин хамтдаа тэмтсэж байж босгодогийг одоо л ойлгож бна. ганцаараа тэмтссэнээс 2 уулаа бол арай л хурдан шдээ.ккк

  • А. Цолмон 2010-07-15 12:01

    хамтдаа бүхнийг босгох нь л хамгийн чухал гэж боддог доо. гэхдээ хүний шунал дэндүү хэтрээд байгаа болохоор л тиймхэн зүйлийг хүсэж байгаа юм аа

  • Б. Шүрээ ♀ 2010-07-15 12:13

    Энэ нь зүгээр л арай болоогүйээ л гэсэн үг бэлэн биш гэж байгаа нь тэр дахиад ганцаараа байхдаа амжуулах зүйл байнаа л гэсэн үгдээ . Хамтдаа бүтээвэл гэр бүл гэдэг юмны учир байх л гэж би боддог. Хамгийн гол гэр бүл болохоосоо өмнө хэн хэн нь л бэлэн байх хэрэгтэй шдээ бүх зүйлд.

  • Б. аагий 2010-07-15 12:29

    эр хүний мөрөөдөл шүү дэ байр майшин бхгу бол эмэгтэй хүн дургуй шдэ

  • Б. Батзориг 2010-07-15 12:44

    Монгол эр хүний өөрийн үнэлэмж байх даа өөрөөр хэлбэл өөрийн гэсэн байр сууриа олоод дараа нь амьдрал зохино гэсэн санаа. Тэр нь одоогийн нөхцөлд өөрийн гэсэн гэр орон унах унаагаар хэмжигдэж байгаа учираас л тэр үгийг хэлдэг биз

  • ♞. Хугацаа .♞ 2010-07-15 12:52

    Эр хүний мөрөөдөл сайхан машин гэдэгт хүн болгон л санал нийлэж байгаа байх/эрчүүд/
    Эм хүний мөрөөдөл машинтай мөнгөтэй нөхөртэй болох гэдэгт эмэгтэй хүн болгон биш юм аа гэхэд 3 хүн тутамын 2 нь санал нийлэх байх үлдсэн нэг нь нэг бол нөхөрт гараад алдчихсан эсвэл 60-с дээш насныхан орох байх.

  • N. Amgalanbaatar 2010-07-15 13:02

    Байгаадаа сэтгэл хангалуун байхгүйгээ бүтээхийг л зорьж амьдарвал гэр бүл аз жаргалтай байх болвуу надад байр машин аль нь ч байхгүй харин эхнэр хүүхэд байгаа залуу хүмүүсийн хувьд бэрхшээлтэй зүйл байдаг ч огтхон ч эмзэглэдэггүй залуу хүнд эд хөрөнгө байхгүй байж болно харин зорилго чадвар тэвчээр л байхгүй байж таарахгүй

  • ♥. Happy 365 2010-07-15 13:07

    Эмэгтэйчүүд нээрээ агуу шүү :-р
    Цаад эрчүүд чинь бүсгүй хүнд таалагдахын тулд боловсрол, байр, машин, мөнгөтэй болох гэж хичээцгээж байна...
    Эмэгтэйчүүд шаардлагаа өндөрсүүлээд байвал бүгд супэрмэн болчих ч юм шиг гэнэт санагдав :-р

  • B. Tseemee 2010-07-15 13:49

    Бичсэн сэтгэгдлээ өөрөө устгасан байна.

  • B. Tseemee 2010-07-15 13:52

    Байр машинтай чинь суух эмэгтэйтэй биш єєртэйгээ суух эмэгтэйг олоорой залуучууд аа.

  • Д. Ганчулуун 2010-07-15 13:55

    Байр машинтай байх нь эхнэр авахад хамаагүй л дээ. Монголчууд эртнээс гэр орноо эрэгтэйн тал л бэлддэг байсан шүү дээ. Бүх хүмүүс ч ингэж боддоггүй байх. Байр машин гэдэг бол өөрийн гэсэн орох орон, унах унаатай л боллоо гэсэн үг шүү дээ. Энэ нь нийгэмд тэр хүний өөрийгөө үнэлэх үнэлэмж маягийн юм юмуу даа. Бас заавал өөрснөө бүгдийг бий болгоно гэж байхгүй шүү дээ. Зарим боломжтой айл бол хүүдээ байр машин аваад өгчихнө. Боломжгүй зарим нь хамжиж дэмжинэ. Бүр боломжгүй нь өөрсдөө зүтгэнэ.

  • B. Purevdorj 2010-07-15 14:02

    Хүмүүсийн бодлыг сайн уншиж чадсангүй ээ. Гэхдээ өөрийнхөө бодлыг нэмэрлэмээр санагдаад. Уг нь хамтдаа босговол зүгээрсэн гэж боддын. Гэвч сүүлийн үед бүсгүйчүүд маань байр машин хараад байдаг болчихсоныг нуух юун. Бас эрчүүд маань хайртай бүсгүйнхээ эцэг эхийн өмнө нүүр бардам байх гэж тэгдэг юм бол уу даа. /Манай найз залуу тэгдэг юм/

  • Г. Солонго 2010-07-15 14:07

    Эрчүүдийн бардам зан эргээд өөрсдийг нь алж байгаам даа. Яах гэж хамтын амьдрал босгодог вэ? Хамтдаа л бүтээх гэж, хамтдаа бий болгох гэж. Явцын дунд гарах саад бэрхшээл тоо томшгүй боловч хамтын босгосон амьдралаа эргээд харахад сэтгэл хачин өег байдаг. Болдогсон бол байр, машинаар хань болох хүнээ хэмжээд байгаа охид, хөвгүүдийн зүүдэнд ч болов орж хамтдаа бүтээсний сэтгэл ханамж, аз жаргалыг мэдрүүлэхсэн :-)

  • B. Tseemee 2010-07-15 14:22

    Солонгоогийн хэлдэг їнэн шїї.

    ЭРЧЇЇДИЙГ БАРДАМ ЗАН ЭРГЭЭД ЄЄРСДИЙГ НЬ АЛЖ БАЙГАА ГЭЖ.

    Хїнд чи хайраа илчиллээ гэхэд чи байргїй машингїй гэж хэлсэн эмэгтэй хїн байхгїй гэдэгт би итгэлтэй байна.