Оруулсан : K. Chinee 2010-07-22 13:18:27

Харшилаас хэрхэн сэргийлэх вэ?

Харшил. Саяхан болтол монголд харшилтай хүн цөөхөн байжээ. гэтэл өнөөдөр монголчуудын бараг 30 хувь нь энэ өвчинд нэрвэгдэн зовж байна Хамгийн аймаар нь энэ өвчин хэзээ ч эдгэдэггүй.
Тэгвэл энэ өвчнөөс хэрхэн сэргийлэх вэ? Өвдлөө гэхэд чаж эмчлэх вэ?
саналаа хэлээрэй. Манайхаан олон хүнд тус болно шүү

Сэтгэгдлүүд


  • S. SANJAA 2010-07-22 14:01

    Энэ ч ёстой асуудал болоод байгаашүү. Ер нь дэлхий нийтээрээ л 20-30 хувь нь харшилийн ямар нэг шинжтэй юм биш үү.

    Харшил чинь хэт мэдрэгшил гэсэн шүү. Урьдчилан сэргийлэх төгс жор гэж байдаг юм уу?
    Жор гэхэд хаашаа юм архи уухгүй тамхи татахгүй байх, жимс ногоо , химийн элдэв бодисоос хол байх. Эмэгтэйчүүдэд бол гоо сайхны болон химийн гаралтай бүтээгдэхүүнээс хол байх гэм мэт юм сонсож л байсан юм байна. Ер нь харшилд чинь сперматазоид их үүрэгтэй оролцоод байх шиг байгаан шүү. Ургамлын харшил гэдэг чинь түүнээс гарч байгаа тоосонцор буюу ургамлын сперматзоид шүү дэ. Жимснээс харшлана модноос гэх мэт бүгд л эр бэлгийн эс дөө. Нөхрийнхөө спе-с харшилтай хүүхэн хүртэл байдаг гэсэн шүү. Энэ ертөнцийн эр хүйстэнүүд устчуул ургамал амьтан ороод. Тэгүүл харшил багасах байх. кк Мөн эрчүүдээс харшилтай хүүхнүүдийн санаа амрах байх кк :)

    харин химийн болон бусад гаралтай харшил байсаар байна. биологийн гаралтай харшилыг зогсоох арга бол энэ л байнада хаха :)

  • L. Badmaa 2010-07-22 14:07

    хм, саяхан болтол харшилгүй байлаа. хөдөө яваад ирсэн чинь ногооны харшилтай болсон байх юм.
    азгүй гэж энийг хэлдэг байх даа

  • Б. Ganaa 2010-07-22 14:28

    дархлаа сайжруулах эм бэлдмэл,бас дуслаар витамин хийлгэхн нь илүүдэхгүй байхаа.Яг харшил хөдөлчихбөл эмнэлэгт үзүүлж жор л бичүүлэх хэрэгтэй дээ.Тийм суурь өвчтэй бол ийм тариа хийхгүй гээд цаанаа их нарийн юм байна лээ.Би харшил гэдэг худлаа маяг гэж боддог байсан чинь харшилтай болцоон.Ургамлын харшил гэсэн.Мэдээж эрүүл мэндийн дэвтрээ хаяж үрэгдүүлэхгүй сайн бөглөөд явж байх хэрэгтэй.

  • K. Chinee 2010-07-22 16:54

    Харшил цусандаа орвол аюултай гэсэн. Сайн амарч, сайн тэжээллэг хоол идэж байх хэрэгтэй гэсэн. Тэгвэл дархлаа сайжирч өвдөх нь багасна.

  • B. Tseemee 2010-07-22 21:06

    Яг їнэн. Би бас харшилтай. Антибиотикний харшил хамгийн хэцїї нь шиг санагддаг. Би жишээ нь эмчид їзїїлээд надад эм бичиж єгдєг. Тэгээд анх мэдэхгїй уугаад ёстой аймшигтай болсон.

    Миний бодлоор харшилдаг зїйлээсээ хол байх хэрэгтэй. Хэрэглэхгїй байх хэрэгтэй юм байна лээ. Гэхдээ ургамлын харшилтай хїмїїс бол хэцїї л дээ. Над шиг эмний харшилтай хїмїїс бол хэрэглэхгїй л бол зїгээр. Монголын эмнэлэгийн їйлчилгээ аягїй сонин эмний харшилтай юу гэж асуух ч їгїй баасан антибиотик бичээд єгдєг. Би Ионсейд нэлээн хэдэн удаа їзїїлсэн. Гэтэл эмний харшилтай юу гэж асуугаад таарах эмчилгээ бичиг єгєх жишээтэй.

    Энэ євчин аймаар аймаар. Миний бїр зїрхэнд орчихсон болохоор їхлээ айна. ХЭХЭ

  • B. Tseemee 2010-07-22 21:08

    Одоо бас энэ зуны халуунд єрєєндєє кондейшн ажиллуулна. Бас л харшлах шинжтэй л байна. Хэт хєгжил бас муу зїйл дагуулдаг юм шиг ээ. Тєрєл бїрийн мэдэхгїй євчин нтрээ гээд л.

  • K. Chinee 2010-07-23 10:00

    Харшилтай нэгэндээ тус болохуйц үр дүнтэй эмчилгээний аргуудаас бичүүл сайн байна шүү, Манайхаан

  • Г. Намуун 2010-07-23 12:56

    хар хорхой, эсвэл царцаа хийсэн монгол архи уувал ургамалын харшил нам дарагддаг гэж мөн ч олон хүнээс сонслоо. Тийм юм ууна гэхээр дотор арзас арзас гээд байхийн. Гаднаас оруулж ирж байгаа жилд нэг удаа тарьдаг гээд зөндөө тариа байна. 300-800 долларийн ханштай. Тэгээд яг аль нь сайныг нь мэдэхгүй болхоор туршилтийн туулай болтой биш. Уламжлалт аргууд л сайн байх даа.

  • S. SANJAA 2010-07-23 13:09

    Харшлыг эмчилнэ гэж ер нь байхгүй шахуу юм билээдэ. Учир нь харшил чинь яг вакцинтай ижил урвал явагддаг юм билээшүү. Цагаан бурхан өвчины вакцин тарихад хүний бие мэдрээд тэрхүү сулруулсан гэчийда өвчны нянг устгаж орхидог. Үүнээс хойш цагаан бурхны л нян бол шууд устгаад байдаг дархлаа автоматаар үүсдэг. Үүнийг хэнч зогсоож чадахгүй насан туршдаа ийм дархлаа бий болдог. Тиймээс цагаан бурханы вакцин хийлгэсэн бол хэзээ ч ийм өвчин тусдаггүй.

    Харшил хэт мэдрэгшил буюу гаднаас ургамлын тоос болон бусад үйлчлэл /хамар болон хоолой нүд гэх мэт/ орж ирэхэд шууд устгах гэж тэмцдэг юм билээ. Ингээд эсрэг бие үүсчихдэг. Үүнээс хойш тэрхүү ургамлын тоос орж ирэвүү үгүй юу шууд эсрэг тэцэж эхэлдэг. Бхкцины урвалтай адилхан.Үүнийг бид харшил гэж нэрлээд байгаа юм. Нэгэнт үүссэн бол тэрхүү эсрэл үйлчлэлийг устгана гэж хэцүү болов уу. Голио царцаа ч нэмэр болохгүй л болов уу.

  • K. Chinee 2010-07-23 13:18

    Эбо -д баярлалаа. Гэхдээ арай дэлгэрэнгүй тайлбар байвал зүгээр юм шиг.
    300-800 долларын тариа гэж сонсоогүй юм байна. харин дусалтайгаа 30000 төгрөгийн найдьартай тариа бол байгаа шүү. батлагдсан.

  • K. Chinee 2010-07-25 19:01

    оор арга хэлээч

  • Д. Итгэл 2010-07-25 22:17

    Харшил цусанд орвол ямар аюултай юм бэ? Мэдмээр байна...

  • 9. Gegeen 2010-08-05 08:54

    харшдаг зүйлээ сайтар шинжлүүлж мэдэж аваад тэрнээсээ холхон л байх хэрэгтэй. цус шүүлгэж нэг болохын. цусаа соруулаад, тэрийг нь ариутгаад буцаад судсанд нь шахдаг. жилдээ лав харшил хөдлөхгүй.

  • П. Шинэбаатар 2010-08-05 09:06

    Chinee чи сонссон уу? харшдаг зүйлээсээ холхон яв гэж байна.

  • А. Шинээ / S s S / ☺☻ 2010-08-05 09:47

    манай дээр чинь харшилыг яг оншилчихдог газар байдаггүй юм ш дээ
    харшил судлалын үндэсний төв л гэнэ тэрэнд нь хэдхэн сорил л байдаг тэгээд л цаашаа арга нь барагддаг юм ш дээ

    Тэгэж худлааа 300-800 $ ханштай юун мэдэгдэхгүй эсэн бусад тариа дусал хийлгэж байхааар

    Дексаметазон Демидрол Натри 100 мл тэй холиод л 3 хоног дусал хийлгэчих нам шүү дээ ХЭХЭ

  • D. Maira 2010-08-05 14:55

    би бас xаршилтай xодоодоо эмчилүүлээд гайгүи болсон. бас XААЙС зардаг царцааны бэлдмэл хамгийн сайн байна лээ. би нилээн олон төрлийн харшилтай байсан. бүр нарных хүртэл.

  • Б. Норовсүрэн 2010-08-05 15:46

    Үүсгэгч нөхцлийг устгах хэрэгтэй. Ургамлын харшлууд бол шарилжнаас болж үүсдэг. Тэгэхээр байгаа бүх шарилжыг устгах хэрэгтэй дээ.

  • L. Badmaa 2010-08-05 16:01

    бүх шарилжийг зулгаана гэвэл бүтэхгүй байхөө

  • L. Badmaa 2010-08-05 16:02

    эрүүл нэг нь аягүй бол харшилтай болох биз

  • K. Chinee 2010-08-05 17:42

    ХААИС дээр зараад байгаа бэлдмэл ч юм уу эмний талаар арай дэлгэрэнгүй мэдээлэл өгөөч Майра аа




Krilleer On/Off (Ctrl+Alt)   Хөрвүүл   Тохиргоо   © 2008 Adiya Bold