2010-07-23 11:12:03

Монголд Феминизм хэрээс хэтэрлээ

Манай монгол эмс сүүлийн жилүүдэд их даварч байна аа. Эмэгтэй хүнийг хангалттай ХАЙПИ байлгадаг ийм орчинтой улсад төрчөөд баярлаад дуугай байхгүй байнга л элдэв шалдав хайр энхрийлэл нэхсэн сэдэв нээгээл эрхлээл хэл амаа зажлаад л шалчигнаад байхын, та хэд тэр Арабд Японд төрөөгүйдээ баярлаад монгол эрчүүддээ сүслээд явж бай. Эмэгтэйчүүдийн эрх энээ тэрээ гэж битий хуцацгаагаад бай. Та нар хангалттай жаргалтай байгаа. Тэгээд нэгэн шүлгийг халти унш даварсан дарваануудаа. Сая тэр бөхийн зүлэг ногоон дэвжээнд эм хүн гишгүүлэх хэрэггүй гэж нэг санаачлага гарсан зөв зөв. Би эмэгтэйчүүдиг үзэн ядагч биш би зүгэр даварсан байдлыг л үзэн яддаг, стандартаасаа хазайгаагүй эмэгтэй хүнийг би харин ч бүр шүтдэг гээч.
Эрчүүдээ өмөөрч бичсэн шүлэг

Эр нєхрєє та нар хааяа ч болов єршєє
Эрлэгт явахаас нь ємнє ханийн жаргал эдлvvл
Хэл нь тагнайгаа олохгvй тультчиж
Хєл нь дэлхийгээ олохгvй тэмтчиж
Хааяа нэг халамцуухан ирэхэд нь
Хараалын vг урсгаж
Халаасыг нь битгий хоосол
Янагийн захиа л лав гарахгvй шvv дээ тvvнээс чинь
Яахав дээ хєєрхий шараа тайлахыг нь vлдээ
Эр нєхєр чинь vгvй бол
Гэрийн чинь зай эзгvйрнэ
Эрдэнэт хєвгvvд чинь vгvй бол
Эх орон чинь эзгvйрнэ
Халуун залуу насыг нь хамт элээснээ бод
Хайрын галзуу дурлалд хамт элэгдсэнээ бод
Єєрийг чинь ээж бологсон
Эрийн тэнгэр шvv дээ
Yрийн чинь эцэг болсон
Хvний дээд шvv дээ
Хичнээн жил амьд явахыг мэдэж болохгvй орчлон дээр
Хэзээ хаана жаргана гэж хэрvvлийн алим хуваалцах вэ?
Хазайсан газар тэдэнд чинь
Бvvвэй ээж нэмэр болдог юм
Хальтарсан газар тэдэнд чинь
Бvсгvйн хайр тvшиг болдог юм

Уул шиг юм гэж дандаа битгий давар
Yvл шиг нvvгээд явчихдаг юм
Ус шиг уян гэж дандаа битгий самар
Уур болоод дэгдддэг юм
Тєгєлдєр их урыг чинь хугалчихвал
Тєрсєн шигээ уруугаа харааад уначихдаг юм
Дээл бvс гоёлтой,Дээрээ малгай хоймортой
Андынхаа дэргэд цовоожиж
Аавынхаа харцанд томоождог
Янагийн сэтгэлд нялхардаг эрчvvдийг
Янжинлхамууд минь єршєє
Олон олон авааль гэргий та нараасаа олон олон аавын хvvхдvvдийг
Ємєєрч бичсэн шvлгийг минь єршєє
Єєрийн минь биеийг битгий єршєє
Эр нєхєр чинь vгvй бол
Гэрийн чинь зай эзгvйрнэ
Эрдэнэт хєвгvvд чинь vгvй бол
Тєрийн чинь зай эзгvйрнэ
Эр хvнийг та хааяа ч болов єршєє
Эрлэгт явахаас нь ємнє ханийн жаргал эдлvvл ээ


Сэтгэгдлүүд


  • ☺. БОДОО 2010-07-24 21:56

    эрэгтэй эмэгтэй гэлтгүй бие биенээ адилхан хайрлаж хүндлээд болж бүтэхээрээ л явах хэрэгтэй ш дээ
    цөөхөн хэдхэн монгол хоорондоо хэрэлдээд дууслаа
    хэрүүлд зарцуулж байгаа эрч хүчээ өөр зүйлд зарцуулдаг болоосой

  • ☺. БОДОО 2010-07-24 22:42

    +нэг юм хэлэхэд монголд эрэгтэйчүүдийг эмэгтэйчүүдийг биш монгол хүнээ хамгаалдаг газар хэрэгтэй байна ш дэ
    шүүх цагдаа прокурор н бүгд худалддагдчихсан харийнхний бөгсийг долоочих гээд
    авилгалаас өөр бодох юмгүй улсууд бид нарийн татварийн мөнгийг цуслаад сууж байна ш дэ цаана чини
    монголийн залуучууд оюунлаг, бүтээлч, бие биенээ хайрладаг байх хэрэгтэй эвтэй байцгаа л даа

  • ☺. БОДОО 2010-07-24 22:45

    сүүлийн уед монгол эрчүүдийн чадвар муудаж байгаа н үнэн ш дэ
    үүнийг үгүйсгэж чадагүй
    нийгэмд гарсан энэ том орон зайг харийнхан биш монгол эмэгтэйчүүд эзлээд янж байгаа бас тийм ч буруу биш
    дургүй чини хүрээд байвал түүнийхээ ажил хэргээрээ үйл байдлаараа харуулах хэрэгтэй
    гэхдээ нээсэн сэдэв чини бас тийм ч муу сэдэв биш байна

  • Б. Buuvei 2010-07-24 23:12

    Иймэрхүү эмэгтэйчүүдийн эмзэг сэдвээр битгий сэдэв нээ. Одооноос ухаарах шатруугаа орохын өмнө стрессийн шатандаа яваа. Юу ч хэлсэн өөрийгөө өмөөрнө. Удахгүй 30 гараад л буугаад өгцгөөнө. Жам нь тийм юм аа.

  • Ц. Болор 2010-07-25 00:15

    Бичсэн сэтгэгдлээ өөрөө устгасан байна.

  • B. Tseemee 2010-07-25 14:58

    Би бодлоо л доо.

    Монгол эрчїїдийн буянд эмэгтэйчїїд жаргаад байгаа юм бас байхгїй л байгаа шїї дээ. Монгол эмэгтэйчїїд харин єєрсдєє их дайчин хїмїїс гэж боддог. Бусад орны эмэгтэйчїїд шиг элдэв ааш аяг багатай, элдэв юм эрчїїдээс нэхэн нь бага боломжоороо эр нєхєртєє туслахыг хїссэг хїмїїс гэж боддог.

    Ер нь хїйсийн ялгаа гаргаад эрчїїд тэгдэг, эмэгтэйчїїд ингэдэг гэж ярих юм бол энэ хэзээ ч дуусахгїй мєнхийн сэдэв болно л доо.

    Сэдэв нээгч залууд ер нь олигтой эмэгтэй тааралдаагїй болоод эмэгтэйчїїдийн талаар болох бодол нь жоохон єрєєсгєл болсон байна аа.

    Дэлхий дээрх хамгийн сайхан эмэгтэйчїїдийн жагсаалтанд манай монгол эмэгтэйчїїд нэлээн дээгїїр байр эзэлдэг юм шїї.

    Сэдэв нээгч залуу харин сайхан бїсгїйчїїдтэй оронд тєрсєндєє баярлах хэрэгтэй юм биш її.

    Энэ нийгэмд ЭХНЭРЭЭРЭЭ ТЭЖЭЭЛГЭДЭГ, АМЬДРАЛАА ЇЇРЇЇЛДЭГ ДАВАРСАН ЗАЛУУС ХАРИН БАЙГАА ГЭЭД ХЭЛЭХЭД НЭГ ИХ ХИЛСДЭХГЇЙ БАЙХ АА.



  • B. Tseemee 2010-07-25 15:12

    Ер нь энэ эрчїїд эмэгтэйчїїдийг муулж олон юм бичиж бодохоо болих хэрэгтэй.

    Єєрсдєє ЭМЭГТЭЙ ХЇНЭЭС ТЄРЄЄГЇЙ юм биш.

    ЦЭЦЭГ НАВЧНААС ДЭЛГЭРСЭН юм шиг л эмэгтэйчїїдийг муу ярих юм.

    Эмэгтэйчїїд байхгїй бол эрчїїдийн нийгэм хатуу ширїїн, утга учиргїй, муухай уйтгартай байна шїї дээ.

    Эмэгтэй хїн эрчїїдийг зєєлєн чанараараа зєєллєж, амьдралыг утга учиртай болгож, уйтгартай орчинг чинь баяр баясгалангаар дїїргэдэг шїї дээ.

    Миний бодол шїї. Зєв байх албагїй.

    Би эмэгтэйчїїдийг хаа ч байсан ємєєрнє єє. Яадаг юм бэ.

    Би єєрсдийгєє ємєєрєхгїй бол хэн ч биднийг ємєєрєхгїй ээ.

  • Y. Munkhchimeg 2010-07-25 15:28

    Hi, zaluusaa. ene sedwiig neesen hun n ehleed ter FEMISISM gedgee sain oiloosoi gej husch bna. Davarsan emegteichuud herees heterch bna gesen ugiig ontsolloo l dooo. Uuchlaarai ta ooroo harin ardchilsan niigemd amidarch bj het huuchnii uzel sanaatai, etsgiin erht esniihoo uzel sanaand barigdchihaad uzen yadah yum oldohgui bolohoor n ooroosoo sul doroi gej itgesen emegteichuud ruu dairch bgaa nuhur uu ugu yu. Magadgui arab, japanaar jishee awchee. Gehdee ta ter ornuuniinhaa soel, ulamjlaliig sain sudlaagui bololtoi. Ongon deeree het barigdmal met haragdavch ter ornuudad emegtei unii erhiig hun gedeg talaas n hundetgedeg yum shuu. Manai oron shig emegteichuudeeree yamarch ner hundgui, hulsgui hudulmur erhluulchiheed deer n huuhduud, tednii ireedui,orhiin orlogo bas ooriigoo nemj achchihaad amidarch bgaa humuus zondoo l bna. Bas bi bugdiig olj bna gej tseejee deldeed ehnertee ooriin omch , bool met handdag humuus zondoo l bna. Mongol zaluuchuudaa muulahiig husehgui l bna gehdee, ene bichlegiig bichsen hun yutai orovdoltei we...

  • B. Tseemee 2010-07-25 15:37

    Мєнхчимэг эгч сайхан хэллээ.

    Эмэгтэй хїн давраад байгаа юм байхгїй шїї дээ.

    21-р зуунд гэр хороололд хэн амьдрахыг хїсэх юм бэ. Аятай тухтай орчинд гэр бїлээ амьдруулахыг хэн ч хїснэ. Тэрнээс эмэгтэйчїїд шуналтайдаа тэгээд нэхээд байгаа юм байхгїй л байхгїй юу. Гэртээ орой ирэхэд минь хїїхдїїд минь дулаан цэвэр орчинд байвал хэн ч гэсэн сэтгэл амар байна шїї дээ.

    Машин бол одоо хэрэглээ болсон шїї дээ. Хїїхдїїдээ хичээл сургуульд хїргэж єгєх авах, хїнсний захаас хэрэглээний зїйлсээ авах гэх мэт наад захын шаардлага гардаг. Бїтэн хонины мах авчихаад їїрээд явах уу. Тийм юм байхгїй ээ. Шуудай гурил авчихаад яаж авч явах уу. Наад захын хэрэглээнд хэрэгтэй болоод, шаардлага гараад л машинтай болох юм сан гэж санаагаа л хэлдэг байх.

  • B. Tseemee 2010-07-25 15:42

    Феминизм буюу хvйсээр ялгаварлах явдлыг устгах тэмцэлтэй холбоотой. Хvний нийгмийн соёл нь эцгийн эрхэт ёсонд тулгуурлан бvтсэн нь эмэгтэйчvvдийг эртнээс дорд vзэх шалтгаан болсоор ирснийг бас хvлээн зєвшєєрєх ёстой vнэн. Ердєє хоёр зуун жилийн ємнє эмэгтэйчvvд дээд боловсрол эзэмших, сонгох, сонгогдох наад захын эрхгvй тул хvний тоонд ордоггvй, мєнгє олох, ажил эрхлэх, ємч эзэмших єчvvхэн ч боломжгvй байсны эсрэг эмэгтэйчvvдийн эрхийг хамгаалах хєдєлгєєн феминизм vvссэн. Феминизм хєгжсєєр нийгэм, соёлын бvхий л талыг хvйсийн талаас нь авч vзэх хандлагад шилжсэнээр шинжлэх ухааны тvвшинд хvрсэн жендэр судлал vvссэн тvvхтэй.
    Нийгэмд эрэгтэй, эмэгтэй хvмvvсийн эрхэлж буй ажил, нийгмийн нєєцєєс хvртэх боломж, нєхцлийг хянах, шийдвэр гаргах vйл явцад оролцох оролцоо хэзээд харилцан адилгvй байсаар ирсэн. Харин жендэр нь нийгмийн хєгжил дэх хvний vvргийг тодорхойлдог. Хамгийн товчоор жендэр гэдэг бол хєгжлийн хандлага, эрэгтэй , эмэгтэй хvний биологийн ялгаа, нийгмийн vvргийг ялгаж, салгаж ойлгох арга юм.

  • Б. Мандухайсэцэн 2011-03-03 11:06

    Монголд төрсөндөө баярлаж байна аа, гэхдээ чамд биш. Хувь тавиландаа талархана. Харин чи энэ талархалыг хүлээх гээд, бас эрх чөлөөтэй байгаагийн гавьяа нь минийх гэсэн маягтай юм яриад байгаа чинь инээдтэй байна. Үнэхээр энэ тэндэхийн улстай харьцуулах гээд байгаа юм бол сонгодог жишээ америк хүүхнүүд яадгийн, Шинэ Зеланд, Австралид хүүхнүүдээ яаж байна. Тэрийг бас нэг харчихгүй юу. Давар, хуц гээд ямар ч омголон юм билээ. Чи ийм байгаа юм чинь чиний дэргэд байгаа хүүхнүүд /эхнэр, охин, эмэгтэй дүү сайн ярьвал эгч, ээж нь/ ч хөөрхийлөлтэй л байдаг бололтой. Чи өөрөө битгий давар. Монголын охид эмэгтэйчүүд эрх чөлөөтэй байгаа нь чиний гавьяа биш. Харин ийм хүчтэй, зоригтой, чадалтай, ухаантай, тэвчээртэй байгаа өөрсдийнх нь гавьяа. Хэн нэгэн эр хүн май чиний эрх чөлөө гээд өгчихдөггүй юм. Их, бага золиос хийж байж тэрийг чинь өөрсдөө олж авдаг юм. Тэгэхээр чи үүнийг дэврээж, өөрийгөө сагаах хэрэггүй. Урдах ажлаа л хий, хажуудах бүсгүйчүүдээ л хайрла.

  • П. Зоогоо 2011-06-29 20:32

    Стрессээсээ гарцгаа. Зүгээр л нэг нэгнээ хайрлаад эрчүүд нь бүсгүйчүүддээ түшиг болоод бүсгүйчүүд нь эрчүүдээ хайрлан хүндлээд явж байгаа амьдрал зөндөө л байна ш дээ. Юундаа ингэтлээ бухимдацгаадаг юм. Монгол эр хүний хийморийг дээдлэлгүй л яахав. Гэхдээ хүний хайр хүндлэл хүлээж буй МОНГОЛ ЭР ХҮН та бас хүнлэг энэрэнгүй байх хэрэгтэй юм биш үү дээ.

    Адилхан ажилтай ч гэсэн өглөө эртлэн босоод нөхөртөө өглөөнийх нь цайг бэлдээд зогсож байгаа бүсгүй тэрийгээ жаргал гэж бодоод сэтгэл дүүрэн хайраар бялхаж байхад нь эр хүнийг хүндлэхгүй, хайрлахгүй байна гэж хэлж болох уу? тэрэнтэй л адилхан

    Эмс гэдэг үг хэрэглээд эхэлж байхад ЭР ХҮН танаар бахархах бүсгүй хүн аль хир олон бэ?

    Би аавдаа хайртай, хүмүүс зөвхөн ээж ээж гэж ярихад би аав аав ээж ээж гэж ярьдаг. Хоёуланг нь л хайрладаг. Хоёулаа л үрийнхээ төлөө амьдралаа зориулсан хүмүүс байгаа. Энэ сэдвийг нээсэн эрхэм та эр хүнийг дээд гэж байгаа шигээ ээжийгээ ч бас эрхэмлэн дээдэлдэг байх гэж найдаж байна. Таныг төрүүлсэн эмэгтэй ч бас МОНГОЛ бүсгүй хүн (Мэдээж та Монгол эр хүн бол).

    Хазайлгаж боломгүй титэм
    Нэрээр тань овоглосон
    Хан хорвоод таниараа бахархах
    Аавтай хүн би гэж үг байдаг. Та эр хүн бол аав болох л байлгүй, Үр тань ийм үгийг бардам хэлж байхаар эрхэм, нандин, бахархмаар тийм хүн байх хэрэгтэй биз дээ. Тийм бахархлыг хүлээх эцэг хүн үрийнхээ ээжийг хайрладаг хан түшигтэй эр хүн байх хэрэгтэй байх гэж бодож байна даа.



  • М. Aмина 2012-02-04 20:56

    Үнэн үг, ёстой үнэн үг!