2010-08-16 17:11:37

эр хүний хамгийн сайн сайхан шинж чанар

саналаа хэлээрэй............ таны бодолоор эр хүнд ямар зан чанар байх н ёстой
вэ?

Сэтгэгдлүүд


  • А. Намуухан 2012-01-24 15:13

    Монголчуудын дуртай хэдэн үг байнаа.
    Хээгүй, Гүндүүгүй, Буурьтай, Нөмөр нөөлгөтэй, Зангарагтай гэх мэт
    Гэтэл Хээгүй нь бохир заваан, Гүндүүгүй нь ямар ч мэдрэмжгүй, Буурьтай нь дотуур тамиртай, Нөмөртэй нь авилгачин, Зангарагтай нь рецидив л юм шиг сонсогдох юм даа хэхэ Өөр олон зан бий дээ манай том том ах нарт.
    Эр хүн бүр заавал идеал байх албагүй шүү дээ. Эр л юм бол эмэгтэй хүнтэй амьдарна. Тэгэхээр эмэгтэй хүнийг л ойлгодог байвал барав. Эм нь ч гэсэн эр хүнийг ойлгох хэрэгтэй байх.

  • A. Otgoo 2012-01-26 15:24

    их л хаширсан хүмүүс байна да

  • М. Ануу 2012-01-27 08:36

    Ухаантай, хүн чанартай, ноён нуруутай, ажилсаг бөгөөд халамжтай байхад л болно доо миний хувьд бол.

  • С. гангаа 2012-01-28 20:10

    А Намуухан сайхан мэдрэмжтэй хэллээ өрөө ямар хүн байгаа бол танилцах юмсан

  • M. Saruul 2012-01-29 07:50

    Эр хүн Танаас

    Эр хүн танаас
    Эгэл хэрнээ их далай шиг давалгаалах
    Нулимстай бас нууцтай
    Намар шиг сэтгэлийг хайнам!

    Эр хүн танаас
    Эрчтэй хэрнээ эрхлүүлж тоглодог
    Цэнгэг бас цахилгаантай
    Цастай өвөл шиг хатан зоригийг хүлээнэм!

    Эр хүн танаас
    Эхэлдэг хэрнээ дуусдаггүй
    Үдшийн бас үүрийн цолмонтой
    Уран хавар шиг ухааныг эрнэм!

    Эр хүн танаас
    Эрхгүй нарыг санагдуулах
    Илчтэй бас илбэтэй
    Ээж зун шиг инээдийг хүснэм!

  • Д. Баянмөнх 2012-01-29 09:22

    Охидууд овоо эрчүүд гэдэг сэдэв нилээн нээсэн бололтой , эр хүйстэн эрэгчин гэдэг үгийг сайн бодоод үзээрэй. бид бас амьтаны нэг төрөл,ухамсар оюн ухаанараа ялгаатай бие цагцас маань адилхан, харин эр хүн гэдэг чин хариуцлагатай бх

  • Б. Бат 2012-01-29 15:13

    Анхандаа нөгөө хээгүй гүндүүгүй эр хүний дүрд нь тоглож байсан. Анхандаа монгол охидыг гадныхантай явалдаад байхаар тэвчээд дуугай өнгөрдөг байсан сүүл рүү гээ тэвчхээ байгаад янхан манханаар нь дуудцан.

    Тэр охидууд нь бүгд Монгод ирхээрээ байртай машинтай баян монгол залуучуудтай сууцан гээч.

    Гүндүүгүй дүрд тоглоно гээд өөрөө илжиг шиг тэвчин гэдэг хүнд юм байна лээ.

  • Р. Давааням 2012-01-29 15:27

    Бичсэн сэтгэгдлээ өөрөө устгасан байна.

  • Р. Давааням 2012-01-29 15:27

    Бичсэн сэтгэгдлээ өөрөө устгасан байна.

  • A. Khuderee 2012-01-29 18:51

    энэ асуултанд эмэгтэйчүүд хариулж саналаа солилцсон нь дээр байх. эрчүүд орлцоод яахав дээ ккк

  • С. Буяндэлгэр 2012-01-30 00:41

    Хүмүүсээ сайхан хариулаад бичээд байгаарай. Энэ их сонирхолтой сэдэв байна.

    Ер нь нөгөө нэг ГАЙНЫ ХҮҮДИЙ орж ирээд СЭГЛЭЭД хаячихгүй бол ч бүсгүйчүүд нэлээн бичих байх гэж бодож байна шүү.

    Тэр ДУРАК орж ирээд л олон долоон юм нуршаад эрээчээд хаячихаар бусад бүсгүйчүүд бүгд үргэчихдэг юмшиг байгаан. Хараад байхад тэрний сэгэлсэн сэдэв дээр ГАНЦ нэг л хүн үлддийн. Тийм болохоор ЭРХЭМ СЭДЭВ БУЗАРЛАГЧ ГЭГЭЭН /одоо БҮГЭЭН болсон байгаа/ ийшээ битий шагайна уу гэж хичээнгүйлэн гуяа :)

    Бусад бүх бүсгүйчүүд санал бодолоо ГАНЦ ҮГ, ганц ӨГҮҮЛБЭР, ганц ҮСЭГЭЭР ч болов илэрхийлэх байх гэж найдаж байна.

  • B. Dorjpurev 2012-01-31 17:48

    Эр хүнийхээ хувьд хэлсэндээ хүрч чаддаг. Хэлсэндээ хүрэхийн тулд зориглон тэмүүлдэг. Зан чанарын хувьд бол хүн бүр төрөхөөсөө эхлэн гэр бүл, аж амьдрал, орчин тойрноосоо шалтгаалан тухайн хүний ухамсар, оюун бодол, хүн болж төлөвших нь шалтгаалдаг тул хувь хүн талаас нь биш зөвхөн л хэлснээ, бодсоноо хийж чаддаг л хүнийг хэлнэ.

  • D. Dashnyam 2012-01-31 18:17

    ярих биш хийж бүтээдэг, шийдэмгий зантай байвал зүгээр гэж боддог.

  • B. Tserenbat 2012-01-31 18:25

    Эр хүн гэхээр маш том асуудал хөндөх болно л доо. Бүсгүйчүүд дандаа төгс эрийг хйадаг. Тэр нь ч ховор. За даа бараг олдохгүй. Яагаад гэхээр тэд эр хүн гэхээр л нэг их олон юм бичдэг, ухаантай, архи уудаггүй, тамхи татдаггүй, мэдрэмжтэй, ухамсартай, буурь суурьтай гээд л явж өгнө дөө. Ийм аймаар олон чухал чанаруудыг шингээсэн эр хүн хэрвээ байдаг бол тэр нь диваажинд л байдаг байх. Хамгийн гол бүсгүйчүүд ганц хоёр чухал чанарыг л барьж авбал тэр арай л үнэнд нийцнэ. ИРГЭНШСЭН ингээд л болоо. Энэ үгэнд маш олон юм агуулагдаж байгаа. Бүсгүй та бодоод үзээрэй. Өөр юм бараг хэрэггүй дээ. Тамхи татдаггүй, архи уудаггүй эр хүн бараг байхгүй. Угаасаа эр хүн адиваа дэг жаяг хууль дүрмийг зөрчиж байж л эр хүнийхээ мөн чанарыг илэрхийдлэг. Жишээ нь хүн зодож болохгүй гэдэг. Гэтэл эхнэр рүү нь хүн халдвал зодохгүй байх уу. харьцангүй ойлголт л доо. Тэгээд ч нөгөө талаар үзэсгэлэнтэй, ухаантай, царайлаг, хоол ундл сайтай гээд л эмэгтэй хүний бшх чанар бас л нэг хүнд бүгдээрээ байхгүй дээ. Тийм учраас зарим эрчүүд царайлагнэгэтэй нь, зарим нь ухаантай нэгэтэй нь амьдардаг байхаа.

  • Х. Oyunbold 2012-01-31 19:03

    хийж бүтээдэг, хэлсэндээ хүрдэг,ханьдаа халамжтай, аав, ээж ахан дүүсдээ, найз нөхөддөө түшигтэй, амьдралын ноён нуруутай тийм хүнийг хэлэх болов уу гэж бодож байна даа.

  • Ц. Доржбат 2012-02-01 22:51

    Дайнд баатар
    Далайд усч

    энэ нь Монгол эр хүний нэгэн чухал гол чанар бөгөөд ямар ч юмны цаана давж гарч тэсч үлд гэсэн санаа

  • D. Batkhuu 2012-02-05 17:11

    Сайн эрэгтэй хүнтэй сууна гээд үргэлж ярьдаг эмэгтэй тэр хүнтэйгээ суусан л байдаг. Харин шантарч, бусдын зөвөлгөөнөөс болж эргэлзсэн үедээ буруу сонголт хийдэг юм болов уу? Тэгэхээр өөрийнх нь хэлж ярьсан үг л сайхан, эсвэл муухай амьдрах уу үгүйг нь шийдддэг юм болов уу?

  • D. Batkhuu 2012-02-05 17:16

    Нас биенд хүрчихээд дараах долоон занг гаргадаг эр хүн ноён нуруугүй, төлөвшөөгүй юм болов уу гэж бодож байна.
    - Амиа бодогч, Мэдрэмжгүй, Шаардагч, Ууртай, Хариуцлагагүй, Учир ойлгодоггүй, Сахилга батгүй.
    Энэ бол хүүхдээс гардаг зан чанарууд юм.

  • V. Sumiyasukh 2012-02-05 21:32

    АР гэр авгай хуухдээ хун шиг аваад ывчихдаг эр хун л зугээрдээ. БУСАД ни болнодоо.

  • J. Enkhmaa 2012-02-13 14:11

    Эмэгтэй хүнийг хүндэлдэг хайрладаг халамжтай алсын хараатай,Бас амьдралаа авч явах чадвартай байх нь чухал янз бүрийн муу зуршилгүй бол океу