Нэвтрэх  |   Бүртгүүлэх  |   Нууц үгээ мартсан?

Шинэ технологийн эрэлт хэрэгцээ Энэ сэдвийн хариултуудыг RSS-ээр хүлээж авах

  Хэлэлцүүлэг , У. Ирээдүй 2010-08-20 12:18 нэмсэн. 23 хариулттай

Технологийн хөгжил нь хүмүүст биеийн хүчнийг даван гарч өөрсдөд шаардлагатай олон талт бүтээмжийг авчрах бололцоог олгосон гэдгийг хүн бүр мэднэ. Улс орон, аливаа байгууллага шинэ бүтээгдэхүүн хэрэглээг нэвтрүүлж амжилттай ажиллахад шинэ технологи гойд нөлөөтэй байдаг.

Монгол улсад технологийн хөгжил хэр түвшинд байна вэ?

Танай байгууллагад шинэ технологийн мэдээллийг мэдэх эрэлт хэрэгцээ хэр гардаг вэ?
Салбар бүрт технологийн шинэчлэл өөрчлөлт хэр байдаг бол?
D90555abbcf8365e363d4d309fce4dc5

Хариулт (23)

  • Thumb_up_voted+1 Thumb_down_voted-2 Сэтгэгдэл үлдээх
    У. Ирээдүй 2010-08-20 12:22 бичсэн.
    Олон улсад жилдээ 10 гаруй сая шинэ технологи нэвтэрдэг гэсэн судлаачдын яриа байдаг юм билээ. Таны ажиллаж буй салбарт жилдээ хэдэн технологи нэвтэрдэг, цаашаа хэр нэвтрүүлэх сонирхолтой байдаг, мэдээллийн олдоц нь хэр хэмжээнд байдаг юм бол?

    Хэлэлцүүлэгт идэвхтэй, ажил хэрэгчээр оролцож саналаа хуваалцана уу.
  • Thumb_up_voted+2 Thumb_down_voted Сэтгэгдэл үлдээх
    Э. Амирлан 2010-08-20 12:53 бичсэн.
    Үүрэн холбоо, компьютерийн салбарт хамгийн их шинэ технологи нэвтэрдэг байх тийм үү?
  • Thumb_up_voted+2 Thumb_down_voted Сэтгэгдэл үлдээх
    Сайн мэдлэгтэй инженер байгаад түүнийг дорвитой дэмжих санхүүжилт алга. Шинийг эрэлхийлэх юм... 1/1 Г. Ууганбаяр (HW)
    Э. Урангоо 2010-08-20 14:53 бичсэн.
    Барилгын салбарын тухайд шинэ технологи маш удаашралтай нэвтэрдэг. Санхүү, эдийн засгийн боломж мөн боловсон хүчний мэдлэг мэдээлэлийн дутмаг байдалтай холбоотой гэж хар ухаанаар үзэж байна.

    Нэг талаас инженерүүд архитекторуудын төслийг өөрсдийн хангалтгүй мэдлэгээс болж өөрчлөлт хийлгэж байхад, нөгөө талаас захиалагчид хөрөнгө санхүүгээ хэмнэж чанаргүй материалаар бариулдаг.

    Миний хувьд хүсч байгаа зүйл бол барилгын хийцлэлийг шинэ түвшинд гаргах, улиг болсон 1500-ийн консолоос давах, чийг ялгаруулдаг шилэн хана, галд тэсвэртэй өнгө нь хувирдаг нано материалуудыг туршиж үзэх, эко барилгууд, нарны болон газрын дулаанаас эрчим хүч үүсгэдэг техник хэрэгслүүд юу байгаа тухай олж нэвтрүүлэх сонирхол маш их байна. Али хэдийн хүмүүс ашиглаж, манайхан ч энэ тухай багагүй мэдлэгтэй байгаа ч гэсэн хийж эхэлсэн ажил байгаа ч юм уу. Гэр хорооллын утаагаа ч шийдэж чадахгүй байгаа болохоор нөгөө асар өндөр өртөгтэй шинэ техник технологи нэвтрэхгүй ч байгаа юм уу?
  • Thumb_up_voted Thumb_down_voted Сэтгэгдэл үлдээх
    Э. Батцэцэг 2010-08-20 15:41 бичсэн.
    хаа сайгүй л байна шүү дээ. хамгийн сүүлд биеэр мэдэрсэн зүйл гэвэл энэ байна даа.

    http://it.blog.banjig.net/post.php?post_id=478348

    энд бичсэн байгаа.
  • Thumb_up_voted Thumb_down_voted Сэтгэгдэл үлдээх
    erteer tralebus ugsarch baina geed zuragtaar mandad baisan bizdee kkkk 1/1 E. Uurtsolmon
    М. Эрдэнэбулган 2010-08-21 16:53 бичсэн.
    За байз нэлээн дээр яг ийм сэдэв байсан юм, тэгээд тэр хогийн савруу орж хайр дурлал шүлэгнүүдтэй сэдвүүд хаданд гарсан санагдах юм. Ок энэ яахав, гол асуудал болох шинэ технологууд монголд гэвэл коопийдогдож хятадаас нэлээд орж ирж байгаа, аа харин бид өөрсдийн зохиосон юм гэвэл байхгүй байхоо.
  • Thumb_up_voted Thumb_down_voted-3 Сэтгэгдэл үлдээх
    Салбар бүр өөр өөр хурдтай нэвтэрдэг тэгээд яг яах гэсэн юм бэ. Хурдыг нь ихэсгэхгээд байгаамуу ккк 1/1 Г. Энxболд
    Г. Энxболд 2010-08-22 12:24 бичсэн.
    Жавхлан анд яг ямар утга илэрхийлэх гэсэн юм бэ? кк :)
  • Thumb_up_voted+1 Thumb_down_voted-3 Сэтгэгдэл үлдээх
    жинээ нь, хараад байхад харилцан адилгүй юмшиг 1/2 » Г. Амарчингүн
    Ц. Ганцоож 2010-08-23 06:40 бичсэн.
    Дөнгөж шинээр гарсан технологи дор хаяж 2 жилийн дараа монголд орж ирдэг. Энэ нь эдийн засгын чадавхи хөрөнгө санхүүгээс шалтгаалдаг байх гэж боддог.
  • Thumb_up_voted+1 Thumb_down_voted Сэтгэгдэл үлдээх
    Бид Зоригтой шинэчлэл хийж, өөрөөр бодож сэтгэж амьдрах хэрэгтэй. өнөө маргаашыг биш ирээдүйг бодох 1/1 Г. Ууганбаяр (HW)
    E. Uurtsolmon 2010-08-24 03:43 бичсэн.
    хөөе би нэг юм бичичхүү нтр. хэхэ. Энэ хэлэлцүүлэгт 2 зүйл хэлмээр байна.
    1рт: Монгол нээрээ арай л хөгжлөөс хэт тасарцан явнаа. За яахав энэ шинэ технологи гээд явчихаар биш байж болох юм гэхдээ хэлмээр байна. Тэр манайд баригдсан замын доогуурхи гарц суулт өгөөд эхэлсэн гэсэн мэдээ уншлаа. арай чдээ бараг худлаа хүнд манайх шиг ийм улс байдаг болвуу? Гэтэл юун тэр нүхэн гарц юу билээ байз далайн доогуур зам барьлаа гээд л байна. за яахав энэ томдоно гэхэд уул ухаад тэрүүгээр нь метро явах юм. Би одоо тэр метроноос буугаад лефтээр хичнээн удаан дээшээ гардаг гээч. Тэгхээр Монгол маань арай л бишээ. Би мэдэхгүй юм энэ технологи мөнүү бишүү?ккк за нэгт ийм.
    2рт: Би МУЙС-ын химийн ангид сурдаг байсан лдаа. Та бүхэн сайн мэдэх байх Наногийн Ганзориг багш хичээл ордог байсан юм. Багш нэг удаа бидэнд манайд боловсон хүчин байгаад ч багаж нь алгадаа гэж ярьсан санагдаж байна. Та бүхэн боддоо тэр нано гээд байгаа юмыг хийхийн тулд хичнээн хүчин чадалтай багаж, төхөөрөмж хэрэгтэй гээч. Саяхан хэдэн жилийн өмнө их сургуульд сайн багаж ирлээ гэсэн солонгост билүү хаана билээ 1993 оны үед ашиглаж байсан хаягдал нтр. Хими технологийн тухайд ярьхад хэцүү. Нэг нь байлаа гэхэд нөгөө нь байхгүй бол болдоггүй. Тэр багажнууд нь ээждээ сүүдрийн дуслаар цай чанаж өгөхөөс ч үнэтэй гэдэг юм билээ.

    Миний бяцхан бодож явдаг зүйлийг уншсан таньд баярлалаа. Би ер нь энэ технологийн шинэчлэл ялангуяа шинжлэх ухааны салбарт төрөөсөө онцгой анхаарч, хөрөнгө мөнгөөр хангах нь зүйтэй болвуу гэж боддог эгэл жирийн хүн.
  • Thumb_up_voted Thumb_down_voted Сэтгэгдэл үлдээх
    B. Delgertsetseg 2010-08-24 14:56 бичсэн.
    манай эрдэмтэд бол хаанахын хэнээс ч дутахгуй чадлтай хүмүүс байдаг ш дээ. гэм ни манайд дэлхий даяар хэрэглээд байгаа тоног төхөөрөмж ни л хэзээ хойно орж ирж байгаад харамсаж байна. түүнээс биш эрдэмтдийн чадал чансааны хувид бол ярилтгуй сайн ш дээ. өндөр технологи гэж ярих юм бол манайхан одоогоор 6 бүтээгдэхүүн гаргаж авсан байна. 2 бүтээгдэхүүнийг ни оросууд худалдаж абах санал тависан гэсэн шүү

  • Thumb_up_voted Thumb_down_voted Сэтгэгдэл үлдээх
    Э. Урангоо 2010-08-24 14:59 бичсэн.
    Ямар технологийн талаар бичсэнээ дэлгэрүүлээч хүндэт Б. Дэлгэрцэцэг ээ. Сонирхоё!
  • У. Ирээдүй 2010-08-25 07:25 бичсэн.
    Танай салбарт шинэ технологийн мэдээлэл ба хэрэглээ ямар түвшинд байна аа?
  • Thumb_up_voted Thumb_down_voted Сэтгэгдэл үлдээх
    Ц. Ганцоож 2010-08-26 13:51 бичсэн.
    Манай салбар бусад салбарыг бодуул харьцангүй хурдацтай явдаг. Ер нь дэлхийн жишигтэй ойролцоо байдаг.
  • Thumb_up_voted Thumb_down_voted Сэтгэгдэл үлдээх
    Ц. Төгөл-Өдөр 2010-08-26 14:18 бичсэн.
    зам бол бараг шинэ техологи нэвэрэхгүй байгаама учир нь өртөг нь өндөр тэгээ ч тээвэрлэлтийн заодал гэж бараг л машинтайгаа тэнцэнэ
  • Thumb_up_voted Thumb_down_voted Сэтгэгдэл үлдээх
    Э. Батцэцэг 2010-08-26 17:40 бичсэн.
    тэр их зардлаа буцаагаад харин ч нэг нөхдиймдаа мэдээллийн технологи бол
  • Thumb_up_voted Thumb_down_voted Сэтгэгдэл үлдээх
    Цаас нуруулдагчийн сурталчилгаа байна. Цагаа олсон сурталчилгаа :( 1/1 У. Ирээдүй
    Ц. Shinendentsel 2010-08-26 22:43 бичсэн.
    Бидний өдөр тутмын ажлыг хөнгөвчилөх шинэ технологийн нэг жишээ :http://www.youtube.com/watch?v=tjJ5vfFu1cM


  • Thumb_up_voted Thumb_down_voted Сэтгэгдэл үлдээх
    Д. Балжид 2010-09-01 12:55 бичсэн.
    Номын сан болон Мэдээллийн төвийн үйлчилгээнд технологийн дэвшил нэвтрүүлбэл бүх насны хүмүүсийн мэдлэг, боловсрол, дадал туршлагад их хувьсгал гарна гэж найдах юм. Бид одоо Хөгжлийн Мэдээллийн төвдөө хамгийн сүүлийн үеийн TOUCH SCREEN болон хэрэглэгчдэд ашиглахад хялбар технологи бүхий систем нэвтрүүлэх гэсэн чинь бидэнд энэ шийдлийг хямдавтар үнээр хийчих үндэсний мэргэжилтнүүд олдохгүй байнаа. Санал гаргах хүн байна уу?
  • Thumb_up_voted Thumb_down_voted Сэтгэгдэл үлдээх
    Г. Амарчингүн 2010-09-02 09:29 бичсэн.
    165 University Avenue "Lucky building"-Та бидний мэдэх Logitech, google, paypal гээд л олон олон шинэ технологийг нэвтрүүлэгчид эндээс төржээ.
  • Thumb_up_voted Thumb_down_voted Сэтгэгдэл үлдээх
    G. Orshikh 2010-09-03 16:07 бичсэн.
    тэр залуугийн хэлдэг зөв монголд шинэ төхөөрөмж 1-с 2 жилийн дараа орж ирдэг, орж ирээд монголд ашиглаад удаагүй байтал шинэ то/төхөөрөмж бий болж технологийн хоцорогдолд орж байгаамдаа. Одоо зарим нэг байгуулага хувь хүмүүс ОУ-д харилцаа тогтоон цаг үетэйгээ хөл нийлүүлж байгаа сашаалтай байна .
  • Thumb_up_voted+2 Thumb_down_voted Сэтгэгдэл үлдээх
    Ц. Доржбат 2010-09-06 22:13 бичсэн.
    Гайхамшиг бол энгийн байдаг. бид технологи гэхээр их нүсэр юм боддог. дуран авай, компьютер, судалгаа шинжилгээий лаборатори гэх мэт. Миний сонссоноор монголчууд 25000 гаруй үнэт зүйлсийг дэлхийн хүн төрөлхтөнд бүтээж өгсөн гэдэг. Чингэс Хааны Дэлхийн академид 10000 гаруй нь хадгалагдан патентлагдсан байдаг гэж сонссон. Тэнд их юм байгаа байх. айлд эрэхээр авдраа уудал. Жишээ нь: Монголчуудын арьс шир боловсруулах технологи. Дархан хотод уламжлалт аргаар боловсруулсан арьсыг Германы мэргэжилтэн үзээд үүнээс сүү үнэртэж байна, яаж боловсруулсан юм бэ гэж гайхаж байсан гэдэг. Өвгөдөөс ирсэн энэ технологийг сайжруулж олноор боловсруулах багаж зэвсгийг өөрсдөө зохион бүтээж хэрэглэвэл ядаж байгал орчинг бохирдуулахгүй, түүхий эд нь элбэг, үр өгөөж өндөр байж болох л талтай: Ер нь бид хүнсээр дагнаж хөгжвөл ядаж хоолтойгоо, зовлон тохиоход хамгийн түрүүнд хоол хүнс, дулаан хувцас, орон гэр хэрэг болдог. өөрсдөө нөөцтөй болж, гадаадад гаргахад экологийн цэвэр бүтээгдэхүүн гэхэд үээндээ бидэнд айх юм алга. Борц, ааруул ээзгий, хуурай сүү гээд өвөг дээдсийн өвлүүлсэн гайхамшигтай, шалгарсан үнэт зүйлс, технологи зөндөө байна шүү дээ. Цунами, газар хөдлөлт болж байгаа газар үлдсэн хүмүүст хамгийн түрүүнд юу хэрэг болдог билээ дээ...Эхлээд жаахныг бэлгэнд явуулж амтыг авахаар зарж болно шүүдээ.
  • Thumb_up_voted+1 Thumb_down_voted-2 Сэтгэгдэл үлдээх
    Б. Оюунболд 2010-09-07 16:58 бичсэн.
    IT-ийн хувьд шинэ технологи болон бүтээгдэхүүн хамгийн түрүүнд л нэвтэрдэг шд кк
    шинэ үйлдлийн систем шинэ процессор шинэ програм шинэ шийдэл гээд л бүгд л байна.
    Хаанаас 1-2 жил байх вэ дээ харин нэгээс 2 жилд мөнгө л цуглуулдаг байх ккк
  • Thumb_up_voted Thumb_down_voted Сэтгэгдэл үлдээх
    B. Hashhuu 2010-09-09 16:08 бичсэн.
    хангалттай нэвтэрч бна хангалуун байгаа ч эд бүгд гадаадын зүйлс. ер нь одооноос гадны үнэтэй гар утас, машин ,компютерийн чипийг судлаад түүниг зөвхөн монголд хийх хэрэгтэй. хятадууд сонгосон бараагаа судлаад нарийн хэмжээдл гаднах хэлбэрийг нь дуурайлгаж хийдэг тэгээд ....
  • Thumb_up_voted Thumb_down_voted Сэтгэгдэл үлдээх
    ᠰ. САРНАЙ 2010-09-10 21:42 бичсэн.
    Математик технологиос 100 орчим жилээр түрүүлсэн байгаа гэсэн судалгаа байгаа тэгхээр нөөц бол хангалттай байна хамгийн гол нь хурд Н2О р ажилладаг машин дэлхийг тойрох аялалаа эхлээд байгаа гэсэн мэдээлэл ББС гээр гарж байна лээ саяхан
  • Thumb_up_voted Thumb_down_voted Сэтгэгдэл үлдээх
    Т. Батгэрэл 2010-09-30 13:59 бичсэн.
    Сайн уу? биотехнологийн талаар янз бүрийн мэдээ мэдээлэл байна уу биомэдрүүрээр нэг гоё юм хиймээр санагдаад байна даа сүүлийн үед жишээ нь халдварт өвчтэй мал амьтанг зайнаас төхөөрөмжөөр уншуулаал оншилчдог баймаар байна заавал лабораторид дээж аваачиж шинжлэхгүйгээр энэ талын мэдээлэл солилцмоор байна

Хариулт Бичих

Таны оруулах бичлэг нь
  • Сайтын агуулга, зорилгод нийцсэн байх
  • Бусад гишүүдэд хэрэгтэй мэдээлэл байх (Хувийн биш!)
Та мэдээллээ үнэн зөв оруулснаар BizNetwork-ийн агуулга монгол хэлээр уншиж бичдэг хүн болгонд хэрэгцээтэй эх сурвалж болж чадна! Та сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрсэн байх хэрэгтэй. Бүртгэлгүй бол энд дарж BizNetwork-д элсэнэ үү!