Хамгийн их хэрэглэгддэг үгээ ядаж зөв бичье
Биз-д маркетинг, эдийн засгийн чиглэлээр ажилладаг хүн олон. Ажлынхаа гадуур наймаа хийгээд хэдэн төгрөг олчих санаатай хүн ч бий. Тэгээд бүгдээрээ бүтээгдэхүүнээ сурталчилна л даа. Энэ бүтээгдэхүүн ийм лаг, тийм мундаг гээд л. Тэгээд явж явж ийм сайхан бүтээгдэхүүн ТАНЬД санал болгоё. :P. Хэн ер нь Танд гэхийг Таньд гэж бичдэг гээд хэлээд өгчихсөн юм. Нэг тультраа хэлтэй нь хэлж өгч дээ. Худлаа гэж үү? Тэгвэл ингэж батлаад өгье
Та - төлөөний үг
Тань - хамаатуулах хэлбэр
нд, д, т - өгөх оршихын тийн ялгал
Тийн ялгал хэзээ ч хамаатуулах нөхцлийн араас ордоггүй. Харин хамаатуулах нөхцөл нь тийн ялгалын араас ордог. Жишээ нь:
Мангар - ын - аа= Мангарынхаа /Зөв/
Мангар - аа - ын= Мангарааын?? /Буруу/
Тэгэхээр Тийн ялгалын нөхцлүүд Та гэдэг үгэн дээр шууд залгагдах ёстой. Жийрэг эгшиг гарч ирч байгаа юм энэ тэр гэх вий дээ. Хэрвээ танд гэхийг таньд гэж бичдэг байсан бол бусдыг нь ингэж бичих байсан
Нэрлэх ТЯ. За яахав ТА
Харъяалах ТЯ ТАНИЙ
ӨО ТЯ ТАНЬД /Ха ха/
Заах ТЯ ТАНИЙГ
Гарах ТЯ ТАНИАС /Харамсалтай нь ингэж бичдэг хүмүүс байсаар байна/
Үйлдэх ТЯ ТАНИАР /Бас ингэж/
Хамтрах ТЯ ТАНЬТАЙ
Чиглэх ТЯ ТАНЬ РУУ гэж
Монгол хэлтэй холбоотой наад захын хүн мэднэ. Гүндалай өөрөө ч мэднэ, Шүүдэрцэцэг хүртэл мэднэ. Тиймээс Биз-ын соёлтой, боловсролтой залуусаа. ЗӨВ бичицгээе.








D. Отгонгэрэл 2010-08-21 21:17
Гоё хэлсэн байна, тэр ч тийм шүү
О. Гомбожав 2010-08-21 21:28
Нэг дэмжигчтэй боллоо. Баярлалаа. :-)
Ц. Мөнхөө ♥ 2010-08-22 00:22
Мангар - аа - ын = Мангараагийн ??
Монгол хэлний эрдэмтдийг ерөөсөө ойлгодгүшд, хэдэн нөхдүүд тэнд ярилцаж бгад шинэ дүрэм гаргаж ирчээд тэрийгээ одоо ингэхээр боллоо гд сурталчилсан юм байхгүй хаячина
байцаа, байцай
эрвээхэй, эрвээхий
хоёулаа, хоюулаа
г.м.ээс эхлээд алиугээр нь ч бичих ёстойн бүү мэд, байн байн өөрчлөгдөнө
тийн ялгал дүрмүүдээ ч нэг мэдэхэд бас өөрчилчихнө
таньд гэж бичих ёстой гд дүрэм аль хэдийн гаргаад тавьцан байхыг ч үгүй гэх газаргү
Ж. Дөшбат 2010-08-23 17:59
өөрсдөө л ярьж байгаагаараа бичээд байгаа биз дээ. түүнээс нэг их өөрчлөгдөөд байгаа юм байхгүй
Ч. Шүрэнцэцэг 2010-08-22 08:34
тийм шүү. аливаа албан бичиг хэрэг хөтлөлт хийж байгаа хүмүүс бүгд монгол хэлний зөв бичгийн дүрмээр зөв, алдаагүй бичих ёстой. Даваадашын, Доржын гээл бичээд албан бичгээ хүргүүлж байна шүү дээ. наанадаж өөрийнх, цаанадаж байгууллагынх нь нэр гарна шүү дээ.
О. Гомбожав 2010-08-22 09:59
Гурван дэмжигчтэй боллоо. Баярлалаа.
Т. Отгоо 2010-08-22 11:15
Монгол хэл чинь хэдэн тийн ялгалтай болоод байгаа юм бээ?
Ноднин л нэг ахынхаа хүүхдийн дэвтэрийг харж байгаад чиглэхийн ТЯ гэдэг юмыг анх хараад Шоконд орсон. Бараг л би ийм ТЯ байдаггүй юм. Чи одоо хичээлээ хийхгүй бүр ТЯ-аа хүртэл мэдэхээ байгаа юу гээд ахынхаа хүүхдийг загнах ухааны юм болсон чинь сүүлдээ өөрөө загнуулсан. Онигоотой ч юм болсон доо. Өөртөө итгэлтэй байсныг ч хэлэх үү.
Тэгсэн Чиглэхийн ТЯ гарч ирээд бүүр нэлээд удаж байгаа гэнэлээ шүү дээ. Мэдээ мэдээлэл нь надад хүрээгүй юу? Би тэрийг нь тоож хараагүй юу? бүү мэд.
Ц. Мөнхөө ♥ 2010-08-22 11:24
Чиглэхийн ТЯ-н нөхцөл нь -руу -рүү гэжийну
нөхдүүд харин байсгээд нэмж хасаад бгама, ядаргаатай шүү
ийм ТЯ бүр урд нь бдаг байсан бха
гадуур үг үсгийн алдаатай юмнууд ямар их харагджийнаа
манайхан 10н жилдээ гадаад хэл этр гэж яваад Монгол хэлээ сайн сурку бну яагаад бган боло
М. Эрдэнэбулган 2010-08-22 13:24
Чилэхийн Тя гэж гарчихсан юмуу, өөөхөхөхө алиа хог вэ.
Ж. Дөшбат 2010-08-24 07:01
чилэхийн тийн ялгал гэдэг чинь бас юу билээ?
О. Долгион 2010-08-24 07:25
уруу
Ж. Дөшбат 2010-08-23 09:03
ерөнхий боловсролын сургуулийн хүүхдүүдийн ном нь хүртэл бөөн алдаа байдаг юм чинь юугаа сурдаг юм. ядахад алдааны залруулага ч гэж байдаггүй юм шиг байна лээ ш дээ, тэгээд ч тэр олон алдаагаа хянахгүйгээс гадна алдаагаа залруулах гэж бас нэг ном гарах байлгүй дээ.
K. Chinee 2010-08-24 11:16
Өө баярлалаа. Энд дүрэм олж өгөөч
нилээд олон
нэлээд олон
Ер нь монгол хэлний дүрмийн бүлэг нээчихээч, тэгвэл шууд л элсэнэ.
Мэдэхгүй дүрэм хааяа гараад байдаг юм.
Ж. Дөшбат 2010-08-26 06:01
ДҮРМИЙН БҮЛЭГ БАЙГАА БИЗ ДЭЭ
О. Гомбожав 2010-08-24 11:28
Харин уг нь холбогдох шинжлэх ухааныг нь судалдаг эрдэмтэн мэргэд байвал нэгийг нээчихвэл тээ. Би ч арай барахгүй байх аа. Хэ хэ.
О. Гомбожав 2010-08-24 11:34
Я.Цэвэл гуайн толь л баараггүй дээ. Нэг зузаан толь байдагдаа. Манайхан онлайн болгож байгаа юм шиг байна. Ороод үзээрэй.
http://toli.query.mn/
Б. Цээгий 2010-08-26 13:57
Bayarlalaa xo
Н. Төвшинзаяа (HW) 2010-09-03 11:31
Амин чухал, зайлшгүй шаардлагатай сэдэв байна. Тиймээ, ядаж монголоороо зөв бичье.
О. Гомбожав 2010-09-03 11:35
Хэ хэ. Баярлалаа. Даан ч иймэрхүү сэдвийг тоох хүн байхгүй юм даа.
О. Гомбожав 2010-09-03 11:35
Бичсэн сэтгэгдлээ өөрөө устгасан байна.
О. Гомбожав 2010-09-03 11:35
Бичсэн сэтгэгдлээ өөрөө устгасан байна.
Н. Төвшинзаяа (HW) 2010-09-03 11:38
Ном их уншдаг хүн зөв бичгийн дүрмийн алдаа гаргах нь бага байдаг. Харамсалтай нь сүүлийн үеийн ном хэвлэлүүд алдаа ихтэй хэвлэгддэг болсон. Албан байгууллагуудын хаяг, телевизийн реклам бүгд алдаатай байгаа. Надад нэг санаа төрлөө, энд тэндээс алдаатай бичсэн үг харвал энд бичье. Холбогдох хүмүүст мэдэгдэж алдаагий нь залруулья. Хэлэхээсээ хийх нь чухал шүү.
Н. Төвшинзаяа (HW) 2010-09-03 11:40
Бүлэг нээчих л дээ. Бүлгийн гишүүддээ үүрэг өгөөд л соц зарчмаар ажиллаж болно:-).
Ж. Дөшбат 2010-09-03 13:07
НЭГ ИХ ЮМ ХИЙСЭН ДҮР ЭСГЭСЭН ХҮМҮҮС НЭГ ҮГИЙН ҮСГИЙГ ХАСАЖ ЭРДМИЙН ЗЭРЭГ ХАМГААЛААД НӨГӨӨ НЬ НЭГ ҮСЭГ НЭМЖ ЗЭРЭГ ХАМГААЛААД БАЙГАА ЮМ ЧИНЬ ДҮРЭМ ГЭЖ ЮМ ГАРЧ ИРЭХ ҮҮ ДЭЭ. ОДООНЫ ЭРДЭМТЭН ДОКТОР ГЭЭД БАЙГАА ХҮМҮҮС НЭГ ИЙМЭРХҮҮ МАЯГААР Л ХАМГААЛЖ БОРООНЫ ДАРААХ МӨӨГ ШИГ ОЛОН БОЛООД БАЙГАА Ш ДЭЭ. ТЭГЭЭД НЭГ НЭГНИЙГЭЭ ДООШ НЬ ХИЙХИЙГ ЯАНА ӨӨРИЙГӨӨ МЭДЭХГҮЙ БАЙЖ.
B. Bayashulang 2010-09-18 13:18
Ингэж холион бантанг нь хутгаж байхаар нэг мөр Монгол бичигтээн орчихвол зөв бичгийн дүрмийн асуудал гарахгүй, толгой гашилгасан хуурамч дүрэм хэрэглэхгүй амар байхсан.