Оруулсан : Б. Дуламханд 2009-03-09 17:43:31

Шинээр төрсөн хүүхдэд өгөх нэрс

Дээр үед хүмүүс шинээр төрсөн хүүхдэдээ нэр өгөхдөө будаан дотроос сонгодог байсан. Харин орчин үед үүнд нэлээд нухацтай ханддаг болжээ. Та бүхэнд санал болгох сайхан нэрнүүд байвал доор бичээрэй :)

Сэтгэгдлүүд


  • Б. Дуламханд 2009-03-09 17:48

    Эрэгтэй эмэгтэй нэрнүүдээр нь ялгаад бичээрэй.
    Бас доорх нэрнүүдээс хамгийн гоё гэж бодож байгаагаа бичиж үлдээгээрэй.

    Эрэгтэй:
    Эрхэс
    Маргад
    Бишрэлт
    Тулга
    Тэнгис
    Авралт
    Тэнгэр
    Од
    Ананд
    Анар

    Эмэгтэй:
    Цацрал
    Маргад
    Мишээл
    Хулан

    гэх мэт... Бас 2 үеэс бүтсэн нэр ч байж болно.

  • Ж. Цогт-Эрдэнэ 2009-03-09 18:57

    Эрэгтэй хүүхдэд эрэгтэй гэсэн утга санааг нь агуулсан , мөн эмэгтэйд нь ч гэсэн утга санааг нь агуулсан нэр байвал зүгээр . Бас хүүхдүүддээ заавал Монгол нэр өгөх хэрэгтэй. Төвд болон хятад , орос ... нэр хэрэггүй

  • Ц. Ганхуяг 2009-03-09 19:17

    Яг үнэнийг хэлэхэд чиний санал болгосон нэрэн дотроос хүүхдэд өгчих нэр алга. Миний хувьд хүүхдэд нэр өгөхдөө гарцаагүй монгол нэр өгөөрэй. чиний бичсэн нэрүүд ихэвчлэн өвөрмонгол нэрүүд байна. Бас хэтэрхий хүнддэх нэр өгөхгүйг бодоорой.

  • Б. Дуламханд 2009-03-09 19:37

    Уг нь би хүмүүсийн санал болгох нэрнүүдийг сонсох гэсэн юм.
    Ямар нэрийг Төвд, Хятад болон Оросоос гаралтайг би сайн мэдэхгүй. Бас дээр бичсэн нэрнүүдээс нэг нь ч дажгүй санагдахгүй байвал оронд нь санал болгох нэрээ бичихийг хүсье.

    Та бүхний ирээдүйд хүүхэддээ өгөх гэж боддог нэр эсвэл таньдаг хүмүүс, танил болон танил биш хүмүүсийн нэрийг сонсоод 'ямар гоё нэр вэ' гэж бодогдож байсан бол тэдгээрийгээ бичиж тус болооч.

  • 9. Gegeen 2009-03-09 20:20

    Хүний нэрний сонин хачин
    Дуудах нэрийг эцэг эх, эмээ өвөө, ураг төрлийнхөн, урт шар дээлтүүдийнхээ сонгуулиар шалгаруулдаг ч Дуурсагдах алдарыг өөрөө олж авахад хүрдэг хүний энэхэн хорвоод үхэхээсээ өмнө заавал амжуулваас зохих 1. Үр удмаа үлдээх, 2. Ном бичих, 3. Мод тарих гэсэн гурван үйлээс чадахаасаа халтарлаж, халтуурдан эхлүүлж суугаа үеийн олон залуустаа мэдлэгт нь дусал болох мэдээллийг хүргэе. Удахгүй өөрийг чинь өвчсөн юм шиг дуурайсан, цусыг чинь судсандаа булгилуулж, хүслийг чинь сэтгэлдээ шивнэсэн хөөрхөн алаг үрстэй болж, өсөхийн жаргал, өтлөхийн жаргалуудаа хослуулан жамаараа жаргах болтугай.

    Үрийн заяа нь түшсэн улсуудад удам залгах хүүхэддээ нэр бодож олох том хариуцлага ноогддогийг мартаж болохгүй. Лам хараас асууж урт гэгчийн төвд нэр авах эцэг эхчүүд ч бий. Тэгвэл бид алсдаа үр хүүхдэд маань өгсөн нэр тэдэнд яаж нөлөөлөх, ямар үр дагавартай байх талаар бодож чаддаг болов уу. Барууны нийгэмд хүний овог /монголын хувьд эцгийн нэр/, өөрийн нэр болон Title буюу (Mr, Ms, Dr) Гуншинг оролцуулаад нийт 20 тэмдэгтэнд багтаж байхаар тооцоолсон байдаг ба ихэнх мэдээллийн систем нь электронжсон - барууны банк, татварын газар, нийгмийн халамжын төв, ажилд зуучлах товчоо гэх мэт байгууллагуудад бүртгүүлэх, үйлчлүүлэхийн тулд манай монголчууд маань багагүй бэрхшээл амсдаг билээ.

    Эцгийн нэр болон өөрийн нэрний аль нэг нь урт /10-с дээш үсэгтэй/ хүмүүсийн бүтэн нэр, гуншинтайгаа кредит карт дээр нь багтдаггүйгээс өөрийн нэрний зөвхөн эхний үсгийг тавиулах нь уг картыг жолооны үнэмлэх /барууныхны хувьд хаягийн тодорхойлолт, иргэний үнэмлэх гэсэн үг/ авах зэрэг бусад тохиолдлуудад хүчинтэй бичиг баримтанд тооцуулахад төвөгтэй байдаг ба эцгийн нэр нь ижил байх магадлал өндөртэй ах дүү, найз нөхөд, бусад хүмүүст урьдчилан сэргийлэхэд бэрх элдэв асуудал үүсгэж болзошгүй байдаг. Мөн өөрийн нэр дээр чек хүлээн авахад нэр нь таслагдсан, тал дутуу нэрээр ирдэгээс болоод зарим банкууд чекийг нь бэлэн мөнгө болгохоос зайлсхийх талтай. Цалингаа чекээр авах магадлалтай бүлгийнхэнд том асуултын тэмдэг, анхаарлын тэмдэг оролцуулсан мессеж нисгэлээ шүү.

    Мөн залгаа нэрнүүд /Энх-Од=Enkh-Od -н “-” dash-г зарим програм таньдаггүй, хориотой тэмдэгтэд тооцдог/, олон гийгүүлэгч зэрэг орсон 2-с дээш нэрний нийлэмж бүхий /Мөнхлхагва=MuNKHLKHagva, Энхцэцэг мэтийн Ink (бэх, черниль), Monk (лам, хувраг)-с цаашаагаа шууд гацаанд оруулдаг/ нэрнээсээ болж хөгтэй, хүндрэлтэй асуудлуудаас салдаггүй олон хүн байдаг. Мөн англиар буулгахад төвөгтэй, хүн цээжлэхийн аргагүй нэрнээсээ болж янз бүрийн хоч авдаг хүмүүс цөөнгүй. Жишээ нь Буугий гэсэн энгийн монгол нэршлийг яг зөв дуудлагатайгаар англиар буулгавал Boogie (Halloween-ий айлгагч том цагаан сүнс, хамрын бөөрөнхий хатуу нус, хэхэ, шал завхарсан юм), бичигдсэн хэлбэрээр нь буулгавал Buugii, Bugi - Бьюги, Бьюжи, Баагий, Баажий (Баажий байхдаа яахав дээ, хэхэ, Ү-күм болон үнэгэн шуламны онигоог санаж байгаа бол Бажи Бажи томбоов, чики чики чики таа) хэмээх цол хүртэж байгаа юм.

    Иймд шинэ үеийн залуустаа хандаж уриалахад гадаад дотоодод их тэнэдэг болсон, ирээдүйн дэлхийн иргэд болох үр хүүхэддээ нэр бодож олохдоо болж өгвөл латинаар амархан хөрвөдөг, дуудлага нь аль нэгэн англи нэртэй төстэй Мишээл, Ану, Сэндэр, Монгол, Чингис /за, хүүхдээсээ ч хүнд жинтэй нэр гэжугаа, хэхэ/ гэх мэт ө, ү, ц, ь үсэг бага шиг оролцсон богиновтор нэр өгч, амьдралыг нь арай амар хялбар болгох эсвэл Монголыг дэлхий нийтэд алдартай болгож, Монгол нэр, нэршлийг дэлхийн ард түмэнд таниулах, урт нэрийг барууны програм хангамжууд хүлээн зөвшөөрч, таньдаг болгох ажилд ханцуй шамлан орох талаар чухалчилж анхаарцгааяа, ард түмний хэлтэрхийнүүд минь ээ. Анхаарал тавьсанд асар их талархав.

    Шинээр төрсөн хүүхдэд зориулсан Монгол нэрсийн электрон сан үүсгэж, вэбэнд байрлуулах сайн санаатан байвал гараад ирээрэй. Баярлалаа башийлаа. Балиашиглахын байгааз дээ, найзуудаа.

    * Бас зөвхөн англи хэл ч биш бусад хэлний тухайд ярьвал Дөл хэмээх сайхан нэр японоор хөрвөхдөө Дорү болдогоос болоод Doll - Хүүхэлдэй, Dollar - Доллар хэмээгч хүүхэдтэй мэт болдог явдал бий. Гэвч гадаад пасспорт авахад дэлхийн хэл болсон англи хэл дээр нэрээ бичүүлнэ гэдгээ анхаарч бодож явцгааяаа.

    ******************************************************

    Доорх мэдээллүүд энд тэндээс ирсэн учраас баахан линк оруулахаас залхуурав. Ихэнх нь мессенжерээр тараагдаад байгаа юм.

    (Gehdee neg baagii, linkiig ni chireed irsen shuu. Neriig ni tavibal bas surtalchilgaa bolchdiim boluu, kkk)

    http://news.gogo.mn/r/44152

    http://blog.banjig.net/b/post.php?blog_id=4085&post_id=78924

    Cонин нэртэй хүмүүс & Монголд хамгийн их байдаг нэрнүүд

    Монголд хамгийн их байдаг нэрнүүд

    оюунчимэг 13,198.00
    алтанцэцэг 13,170.00
    энхтуяа 11,994.00
    батбаяр 11,498.00
    эрдэнэчимэг 11,374.00
    болормаа 11,144.00
    ганболд 11,083.00
    отгонбаяр 11,080.00
    батэрдэнэ 10,862.00
    наранцэцэг 10,805.00
    лхагвасүрэн 10,611.00
    оюунцэцэг 10,466.00
    ганбаатар 10,359.00
    баярсайхан 10,181.00
    нарантуяа 9,877.00
    ганзориг 9,726.00
    батжаргал 9,443.00
    нэргүй 9,443.00
    энхжаргал 9,426.00
    батсайхан 9,059.00

    ———————-

    Урт, богино, цээрлэсэн, хүндэтгэсэн, өхөөрдсөн гээд хүмүүний нэр болгоныг зориуд шүүж үзвэл нэн сонирхолтой. Монгол Улсын хүн амын бүртгэлээс харвал эдүгээ хамгийн урт нэртэй бяцхан иргэн нь Хэнтий аймгийн харьяат нэг настай Мятрашгүймонголжингоо хэмээх нэртэй охин бол Сэлэнгэ аймагт энэ жил хоёр ой хүрч байгаа Найманзууннандинцэцэг, Говь-Сүмбэрт Энхтөгөлдөрбаясгалан, Төв аймагт Гүрсоронзонгомбо-сүрэнболд хэмээх нэртэй охид хөвгүүд бий аж.

    Түүнчлэн Лувсандэнзэнпилжинжигмэд, Гурвындаваатотгонбаатар, Гурванхангайшатарманлай, Бурвабадрибадмаахорол гэсэн онцгой урт нэртнүүдээс гадна Цасаншуургын Шинэжил, Ёотон, Пулемёт, Хөсрий, Жижигзургаа, Пропуск, Окоп, Үсрээ, Гөлчгий, Галтогоо, Магазин, Өчүүхэнтуяа гэх мэт сонин нэртэй хүмүүс ч цөөнгүй байдаг юм байна.

    Харин монголчуудын дунд Бат-Эрдэнэ, Отгонбаяр, Алтанцэцэг, Оюунчимэг гэсэн нэр хамгийн түгээмэл байдаг болохыг Иргэний бүртгэл, мэдээллийн төв дэх судалгаанаас харж болох юм.



    http://gegeen.wordpress.com/2008/10/23/whats-funny-about-names-pls-be-serious/

  • Д. Наранбаатар 2009-03-09 20:25

    За нэг иймэрхүү жинхэн монгол нэр байна даа.Ананд энэ тэр гэдэг чинь төвд нэр шүү дээ.

    Сорхоншар
    Боданчир
    Цагаадай
    Бөгтэр
    Бэлгүтэй
    Бэгүтэй
    Жаларин
    ................

  • B. Tuvshee 2009-03-09 20:45

    За нэрний асуудалийг яж бол яж шийдээд амдараад бж болох байлгуй дэ миний хувд бол болоод л бгаа эрөн бол нэрийг уг нэр авах гэж бгаа хуухэдийн Овоо эмээ эсвэл Этсэг эх 2 н яриж тохирсон ундсэн дээр огсон хамгин дээр бх гэж боддог Нэрээр хун амдрахгуй Нэрээр хун хаяглагддаг Нэрэээр хуний хуви зая шалтгаалахгуй Нэрээс хунийи ымар ывах хамаарахгуй Дуудах нэрийиг этсэг эх Дуурсах алдарийг оороо гэдэг шуу дээ тийм болхоор Этсэг овогдийн нэр хундэдэн хонгодон гэж ю бхав тэр дээр уэйин манжуудийн хийсэн хор уршиг Лам энэ тэр бол
    Энэ дээр нэг юм ырихад Монгол чууд эрөн бол Боогийн шашинт хумуус Муу сайн Манжууд монголийн хун амийг тартагдан тулгах гэж л Шарийн шашинийг оруулж ирж дэлгэрүүлсэн
    Монголчууд монгол туурагтан маани бугд Газар дэлхийи байгалиа шутэн амдарч байгалдаа зуй зохистой амдархгуй бгаан харамсалт шарийн шашин ымар хамгаалахийг зааах биш Харин боогийн шашин заадаг тийм болхоор Нэр хундэдэн гэж хонгодон гэж айх ю бна Харин тууний оронд этсэг эх овоо эмээ н бодож олсон утага учирт сайхан нэр огох хэрэгт шуу дээ Ээж аав эмээ овоо н би тийм учир чамд тийм нэр огсон юма гэж ырихийг сонсох сайхан бдаг юм Миний хууу би тийм юм бодож чамдаа тийм нэр огсон тийм болхоор чи мин тийм бгаараа гэж сайхан урам огдох тийм нэр бхан хамгийн зов болов уу гэж би бодож бна

  • В. Баярсайхан 2009-03-09 21:50

    баярсайхан 10,181 гэж үү :)
    Ингээд бодохоор хүүхдэд өгөх нэр чухал юмаа.

  • Ш. Даариймаа 2009-03-09 22:50

    Бид зун төрсөн хүүгийнхээ body-ных нь захыг мушгин байж аварга болгосон, олимпийн анхны алтан медалийн эзэн Түвшинбаярын нэрийг хайрласан юм. Сайхан нэр өглөө гэж билэгшээж явдаг шүү.

  • D. Ganchimeg 2009-03-09 23:21

    одоо цагт их сонин сайхан нэр олон болсон шүү. Эгшиглэн, Аялгуун, Номиулан, Долгион, Эрхэс гээд. Бараг одоогийн анги бүрт Анужин, Энхжин, Мөнхжин, Номин, Тэмүүжин, Дөлгөөн гэж байдаг шүү. Хэт их олон байдаг нэр бол онцгүй юм шиг санагддаг.

  • П. Пүрэвсүрэн 2009-03-09 23:46

    Хүний нэрийг хэн гэж өгсөнөөс тэр хүний хэрхэн яаж амьдрах нь бас хамаардаг гэдэг. Ер нь хүний нэр тодорхой бус утгатай байвал сайн гэдэг юм байна лээ. Тиймээс ч манай өвөө эмээ нарын нэр шууд утга нь ойлгогдохооргүй байдаг ш дээ. Ийм байх нь бодоод үзхэд ч их зөв юмаа. Хүний нэр гэдэг тэр хүнтэй үүрд хамт байдаг зүйл. Хүний нэрийг өгөхдөө тэр хүний ирээдүйг нь сайн сайхан байлгахыг бэлгэдэж өгдөг байсан байх. Одоо үед бол гоё л сонсогдож байвал юу ч гээд өгчихсөн хамаагүй болчиж.

  • В. Баярсайхан 2009-03-10 11:34

    Эрэгтэй: Ангараг, Буд, Цолмон
    Эмэгтэй: Үжин, Цолмон

  • Ш. Алтанчимэг 2009-03-10 12:38

    нэр чуxал шуу. миний мэдэxийн xолийнмагнай ирлээ. алсийнмагнайирлээ гэдэг аx дуу байдаг шуу. нэр ууруу xуний амидралийн xуви заяаг зурж замийг зааx нэг xэсэг гж боддог тул иx ач xолбогдол угуx ёстой гж боддогоо.

  • Д. Бауыржан 2009-03-10 12:51

    би 2 хүүтэй Нэр нь Амир,Амин гэдэг

  • G. Naska PinnGGu 2009-03-10 13:13

    Нэрний талаар нэг зүйл санаанд орчлоо. Японд дөнгөж сурахаар очсон Монголжин гээд нэг охин анхны хичээлдээ суужээ. Япон багш нь нэр чинь хэн бэ гэж /японоор/ асуухад катагана дээр хөрвүүлээд БИ /ВАТАШИВА/ МОНГОРУЖИН гэж хэлжээ. МОНГОРУЖИН гэдэг нь японоор Монгол хүн гэсэн утгатай. Багш гайхаад үгүй ээ чамайг Монгол хүн гэдгийг чинь мэднэ нэр чинь харин хэн бэ гэж дахин асууж байсан хөгтэй явдал би. Бичихэд өөрөөр бичигдэх боловч дуудлага нь яг ижилхэн юм шүү.

    Хэрвээ зурхай юм уу ямар нэгэн тиймэрхүү сүсэгт итгэдэг хүн байвал нэтээс нэр өгөхөд анхаарах зүйлс зөндөө бий шүү. Гүүглэ гэж сайхан зүйл бий гэж. ...

  • Ё. Болортуяа 2009-03-10 13:55

    Эмэгтэй хүүхдэд :
    Сийлэн

  • Ё. Болортуяа 2009-03-10 13:59

    Бишрэлт
    Ялалт
    Энэрэлт
    Авралт
    Итгэлт
    гэсэн нэрнүүд өвөрмонгол нэрнүүд, бас:
    Анар
    Ананд бла бла.... гэсэн нэрнүүд сүүлийн үед хэтэрхий олон болсон болохоор онцгүй байха.

  • R. Rio 2009-03-10 14:03

    Манай дүү охиндоо Бишрэлт гэж нэр өгсөн. Төрөөд сар гаран болж байгаа. Гоё нэр..

  • Ж. Алтанбагана 2009-03-10 14:38

    Аан миний нэр бол яах аргагүй сайхан монгол нэрээ, ийм нэр өгөхөд гэмгүй шүү хэхэ, харин охин бол Биндэрья, Ичинхорлоо гэсэн нэрнүүд нэг л гоё санагдаад байдийн, өвөрмoнгoл нэр л дээ, аан Ичинхорлоогийн хувьд сүүлд нь Ичко этр гээд хочлоод байхийн болуу? хихи

  • Б. Идо 2009-03-10 15:43

    Одоогийн нэр бол Монгол, англи, хужгистан гэх мэт хэлэнд аятайхан бичиж болдог, аль ч орны хүн хэлэхэд тогтоогдох чадвартай, хэл хугалчихгүй байхаас гадна “domain” авах бол давхардахгүй байвал сайн. Мөн wiki дээр давхар утга агуулаагүй байх хэрэгтэй болов уу. Эхний үсэг цагаан толгойн эхэн хавьд байхаас гадна нийт үсгийн тоо 6 байхад яг болно. Зарим сайт дээр 6-с доош бол user бүртгэхгүй хэцүү байдаг юм.

    За тэгээд төрөнгүүт нь yahoo, gmail, hi5, flickr зэрэг дээр USER аваад хадгалчих хэрэгтэй шүү хэрэгтэй шүү :D Gmail дээрээ 2 сар бүрийн сэрүүлэг тавиад хаалгахгүй хая нэг хүүдээ, охиндоо ирээдүйд хэрэгтэй үг гэрээслэл мэдээлэл явуулж байх хэрэгтэй.




Krilleer On/Off (Ctrl+Alt)   Хөрвүүл   Тохиргоо   © 2008 Adiya Bold