Үр хөндөлтийн тухай 10 тоо баримт

1. Нийт жирэмслэлтийн тал шахам хувь нь хүсээгүй жирэмслэлтэд тооцогддог байна.
2. 10 хүсээгүй жирэмслэлтийн 4 нь үр хөндөлтөөр төгсдөг байна.
3. Нийт жирэмслэлтийн 24% нь үр хөндөлтөөр төгсдөг.
4. 15-44 насны 100 эмэгтэйчүүд тутмын 2 нь үр хөндөлт хийлгэдэг. \Эдгээрээс 48% нь өмнө нь үр хөндөлт хийлгэж байсан хүмүүс байдаг\
5. Үр хөндөлт хийлгэж буй бүсгүйчүүдийн 52% нь 25-аас доош насных байдаг.
6. Өнгөт арьст эмэгтэйчүүдийн үр хөндүүлэх магадлал цагаан арьст эмэгтэйчүүдийнхээс бараг 4 дахин өндөр байдаг. \Латин эмэгтэйчүүд 2,5 дахин их байдаг\
7. Хэзээ ч гэрлэж байгаагүй бүсгүйчүүд нийт үр хөндөлтийн 2/3-ыг эзэлдэг.
8. Үр хөндөлтийг сонгодог бүсгүйчүүдийн ихэнх нь өмнө нь төрж байсан эмэгтэйчүүд байдаг.
9. Жирэмслэлтийн эсрэг ямар ч арга хэрэглэж байгаагүй бүсгүйчүүд нийт үр хөндөлтийн 8%-г эзэлдэг.
10. Үр хөндөлт хийлгэж байгаа эмэгтэйчүүдийн 43% нь Протестант, 27% нь Католик шашинтан байдаг байна.
2010-08-31 17:12-д бичсэн тодруулга.
ЗҮҮНИЙ ҮЗҮҮР ДЭЭР ТОГТОХ ХОВОР ХУВЬ ЗАВШААНЫГ АТГАСАН ҮРСИЙГ ХӨНӨӨХ НЬ УУЧЛАШГүЙ НҮГЭЛ








Г. Наранболд 2010-08-31 17:06
Үр хөндөлт гэж юу вэ?
Жирэмсний эхний 12 долоо хоног хүртэлх хугацаанд байгалийн жам ёсоор эхийн умайд бүрэлдэн тогтсон үр хөврөлийг багажийн тусламжаар авч, жирэмснийг таслах мэс ажилбарыг үр хөндөлт гэнэ.
Үр хөндүүлэх үед болон түүний дараа гарах өөрчлөлтүүд:
Үр хөндүүлэх үед гарч болох хүндрэлүүд:
-Цус алдалт, түүнээс гарах бусад хүндрэлүүд
-Халдвар орж цаашид хүндрэх
-Өвдөлтийн шок
-Зөөлөн эд урагдах, умай цоорох
-Умай агшихгүй байх, ихсийн хэсэг үлдэх
Үр хөндүүлсний дараа гарч болох хүндрэл:
-Сарын тэмдэг алдагдах
-Умайн булчингийн агших чадвар сулаас умайн хөндийд шавхарга хуримтлагдах
-Умай, түүний дайврын үрэвсэл үүсэх
-Даавар, шингэн тогтолцооны хямрал үүсэх
-Архаг үрэвсэл сэдрэх
-Үргүй болох
-Дараагийн жирэмслэлтийн үед үр зулбах
-Дараагийн төрөлтөнд эхэс буруу байрлах, эхэс цагаас урьтаж ховхрох, цус алдах зэрэг хүндрэлүүд гарна.
Үр хөндүүлсний дараа биений юм хэрхэн өөрчлөгдөх вэ? Хэд хонож ирвэл хэвийн гэж үзэх вэ?
Үр хөндүүлсний дараа сарын тэмдэг их хэмжээтэй ирэх, удаан үргэлжлэх зэрэг өөрчлөлт гарч болно. Үр хөндүүлснээс хойш 1 cap гаруй болоод сарын тэмдэг ирэх ёстой. Энэ нь урьд нь хэд хоноод сарын тэмдэг ирдэг байснаас хамаарна.
Үр хөндүүлсний дараа цус гарах ёстой юу? Хэрвээ их хэмжээтэй гарвал яах ёстой бол?
Үр хөндүүлсний дараа 3-7 хоног цусархаг ялгадас гарах ёстой. Хэрвээ их хэмжээтэй цус гарвал эмчдээ яаралтай үзүүлэх шаардлагатай.
Үр хөндүүлсний дараа хэд хоногийн дараа эмэгтэй хүний бие эргэж хуучин хэвэндээ ордог вэ?
Үр хөндүүлсний дараа 1 cap болоод эмэгтэйн бие хэвийн байдалдаа орж, дааврын үйл ажиллагааны зохицуулга хэвийн хэмжээнд орно.
Энэ хугацаанд эмэгтэйчүүд биеэ хэрхэн арчлах ёстой вэ?
-Эрүүл ахуйн дэглэмийг сайтар сахиж ариун цэврийн хэрэглэлээ ойр ойрхон солих
-Биеийн халуунаа эхний 3-5 хоногт байнга хянаж хэрэв халуурах бие эвгүйтэх шинж илэрвэл эмчдээ хандах
-Үр хөндүүлсний дараа 1 сарын хугацаанд архи тамхинаас татгалзах
-Үр хөндсөний уршгаар биеийн эсэргүүцэл суларч эрхтэн тогтолцооны зохицуулга алдагддагийг анхаарч аминдэмээр баялаг илчлэг хоол хүнс хэрэглэх
-Эмчийн хяналтанд байх
-Үр хөндүүлсний дараа хүнд юм өргөх, ус чийг ихтэй орчинд ажиллах, даарах зэрэг зохисгүй нөлөөллөөс болгоомжил
Үр хөндүүлсний дараа хэд хоноод бэлгийн харьцаанд орж болох вэ?
Үр хөндүүлсний дараа умайн амсар нээлттэй, умайн хана гадны халдварт мэдрэмтгий байдаг тул 1 cap буюу биений юм иртэл тэвчихийг зөвлөе. Бэлгийн харьцаанд орохдоо дахин жирэмслэхийг хүсээгүй бол гэр бүл төлөвлөлтийн аргуудыг хэрэглэн мөн үүний зэрэгцээ бэлгийн замын халдвар /гонорей, трихомонадын гаралтай кольпит/-аас сэргийлэх шаардлагатай. Үр хөндүүлсний дараа сарын тэмдэг үзэлгүйгээр дахин жирэмслэх тохиолдол цөөнгүй тул жирэмснээс хамгаалах хэрэгсэлгүйгээр бэлгийн харьцаанд яаран орж болохгүй. Мөн халдвар авч, тэр нь умай, дайврыг хамрах аюултай.
Үр хөндүүлсэнээс хойш хэр зэрэг хугацааны дараа жирэмслэлтээс сэргийлэх гэр бүл төлөвлөлтийн аргуудыг хэрэглэж болох вэ? Ямар арга нь илүү тохиромжтой вэ?
Үр хөндүүлсэнээс хойш дээр дурьдсан хугацаа өнгөрсний дараа бэлгийн харьцаанд орохдоо л жирэмслэлтээс сэргийлэх аргыг хэрэглэж эхлэх нь зүйтэй. Эхний үед бэлгэвч илүү найдвартай. Цаашид гэр бүл төлөвлөлтийн кабинетийн эмчийн заавар, зөвлөлгөөний дагуу өөрийн эрүүл мэндэд тохиромжтой жирэмслэлтээс сэргийлэх аргыг сонгон хэрэглэх нь зүйтэй.
Үр хөндүүлснээс хойш хэр зэрэг хугацааны дараа дахин жирэмсэлвэл тохиромжтой вэ?
Үр хөндүүлснээс хойш 1-1,6 жилийн дотор дахин жирэмслэхгүй байх нь зүйтэй. Үр хөндөх ажилбарыг 6 сарын дотор, мөн үүнээс богино хугацаанд ойр ойрхон хийлгэвэл олон дахин хуссанаас умайн хана нимгэрч улмаар цоорч болзошгүй бөгөөд ийм үед эмчлэхэд хүндрэлтэй байдгаас гадна эмэгтэйчүүдийн архаг хууч өвчтэй болж болзошгүй.
Өндгөвчний үрэвсэл гэж юу вэ? Юунаас болж үүсдэг вэ?
Бэлгийн харьцааны болон цусны урсгалын замаар эмгэгтөрөгч нянгууд эмэгтэйн дотоод шүүрлийн хос булчирхай өндгөвчийг гэмтээж үрэвсүүлэхийг өндгөвчний үрэвсэл гэнэ. Үүсгэгч нь янз бүрийн эмгэгтөрөгч нянгууд, вирус, шимэгч, эгэл биетүүд байдаг.
Умайн үрэвсэл гэж юу вэ? Юунаас болж үүсдэг, хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?
Өвчин үүсгэгч нянгууд умайн хөндийд орж умай үрэвсэхийг умайн үрэвсэл гэнэ. Үр хөндөлт умайн үрэвсэл үүсэхэд голлох үүрэг гүйцэтгэнэ.
Умайн хүзүүний шархлаа гэж юу вэ?
Умайн хүзүүний шархлаа нь бие даасан өвчин биш, харин үтрээн, умайн хүзүүний сувгийн, умайн үрэвслийн үед ялгардаг ялгадсын нөлөөгөөр умайн хүзүүний сувгийн гадна талын олон үет хавтгай хучуур эсүүд гэмтэж нэг үет бортгон эсээр солигдож үрэвсэхийг хэлнэ. Ийм учраас үтрээн ба умайн хөндийн үрэвслээс сэргийлэх, үрэвсэлт өвчнөөр өвдөхгүй байх нь чухал.
Дайврын үрэвсэл гэж юу вэ?
Өвчин үүсгэгч нянгууд дороос дээш бэлэг эрхтэний замаар дамжин өгсөх чиглэлээр эсвэл цусны урсгалаар уруудах замаар умайн гуурсан хоолой ба өндгөвчинд орж үрэвсэхийг дайврын үрэвсэл гэнэ. Энэ өвчний үед цаг алдалгүй эмчид үзүүлэх нь чухал.
Эдгээр өвчнөөс хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?
Эрүүл ахуйн, ялангуяа бэлэг эрхтэний болон бэлгийн харьцааны дэглэм зөрчигдвөл эдгээр өвчнүүд үүснэ. Төрсний дараахь үед эрүүл ахуйн дэглэм сахиагүйгээс эмэгтэйчүүд төрсний дараахь халдвараар өвчилдөг. Үр хөндөлт, ялангуяа эрүүл ахуйн шаардлага хангаагүй нөхцөлд үр хөндүүлэх нь үрэвсэлт өвчин үүсэх таатай нөхцлийг бүрдүүлдэг. Бэлгийн харьцааны соёлыг эрхэмлэн, бэлгийн замаар халдварлагч аливаа өвчнөөс сэргийлж бэлгэвч хэрэглэх нь энэхүү өвчнөөс сэргийлж чадна. Дулаан хувцаслаж доороосоо даарахгүй байх нь хамгийн чухал байдаг гэнэ шүү.
Г. Наранболд 2010-08-31 17:08
Дэлхий дахинд жил бүр жирэмсэн эмэгтэйчүүдийн зөвхөн 2/3 нь төрж 133 сая шинэ хүүхэд шинээр мэндэлж үлдсэн хувь нь зулбалт үр хөндөлтөөр төгсдөг байна. Үр хөндөлт нь хүсээгүй жирэмслэлтээ таслахаар шийдэх сонголт нь нийгмийн олон хүчин зүйлүүдтэй холбоотой байдаг.
Үүнд:
-Гэрлэхээс өмнө бэлгийн хавьталд орохгүй байх юмуу гэрлэлтэндээ үнэнч байх.
-Гэр бүл болоогүй тохиолдолд хүүхэд төрүүлэхийг буруутгах буюу ахимаг насандаа ойрхон олон хүүхэд төрүүлэхийг дэмжихгүй байх.
-Шашин шүтлэг
-Тухайн улс оронд баримталж байгаа хууль тогтоомж
-Эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмж түвшин боломж бололцоо
-Хувь хүний эрүүл мэндийн талаар мэдлэг боловсролын түвшин
Үр хөндөлтийг: Нэг. Эрт
Хоёр. Хожуу гэж хоёр ангилдаг.
Эмнэлгийн үр хөндөлт:
Жирэмсний 12 долоо хоногийн дотор өөрийн хүсэлт болон, эмч нарын зөвлөгөөний шийдвэрээр жирэмслэлтийг хуулийн дагуу зориудаар таслах үйлдэл.
Хожуу үр хөндөлт:
Эх ургийн амь насанд аюултай өвчний улмаас эмч нарын зөвлөгөөний дүгнэлтийг үндэслэн жирэмсний 3-26 долоо хоног хүртэлх хугацаанд эмнэлгийн нөхцөлд жирэмслэлтийг таслах үйлдэл.
Хууль бус үр хөндөлт:
Мэргэжлийн бус хүн ариун бус нөхцөлд жирэмслэлтийг таслах оролдлого.
Хүсээгүй жирэмслэлт:
Ямар нэг шалтгаан нөхцлийн улмаас төлөвлөгөөгүй буюу тухайн жирэмслэлтийг цаашид тээхийг хүсэхгүй байгаа тохиолдолд.
Г. Наранболд 2010-08-31 17:12
Үр хөндөх зөвшөөрөлтэй 10 гаруй эмнэлэг бий
Нийслэлд үйл ажиллагаа явуулдаг 150 гаруй эмэгтэйчүүдийн эмнэлэг байдаг. Үүнээс 10 гаруй нь үр хөндөлт хийх зөвшөөрөлтэй аж. Харамсалтай нь сүүлийн жилүүдэд эмэгтэйчүүдийн эмнэлэг болгон үр хөндөлт хийдэг болсон. Өнгөрсөн жил гэхэд манай улс зургаан мянга гаруй үрсээ гэдсэн дотор нь хөнөөсөн гэх тоо гарчээ. Энэ баримт зөвхөн холбогдох газруудад ирсэн мэдээлэл юм.
Харин нууцаар хэдэн мянган эх гэдсэн дотроо хүүхдээ хөнөөснийг мэдэх аргагүй. Нийтийн орон сууцны жижиг өрөө, орц, хонгил гээд эмэгтэйчүүдийн эмнэлэг хаа сайгүй байрлаж, хууль бусаар үр хөндөлт хийсээр байна. Үүнд холбогдох газрууд анхаарал хандуулахдаа хойрго хандаж байгааг ч хэлэх нь зүйтэй. Ер нь сүүлийн жилүүдэд үр хөндөлт хийлгэх эмэгтэйчүүдийн тоо нэмэгдэх хандлагатай болжээ. Үүнийг дагаад үр хөндөлт хийж мөнгө олдог далд бизнес цэцэглэсээр байна.
Ихэвчлэн хэдэн насны эмэгтэйчүүд үр хөндөлт хийлгэж байгаа талаар холбогдох газрууд судалгаа явуулахад 16-38 насны эмэгтэйчүүд үр хөндөлт хийлгэдэг нь тодорхой болжээ. Ялангуяа, насанд хүрээгүй эмэгтэйчүүд жирэмсэлж үр хөндүүлэх нь жил ирэх тусам нэмэгдэж байгааг холбогдох газрын мэргэжилтнүүд ярилаа. Эмэгтэйчүүдийн эмнэлэг болгон үр хөндөлт хийдэг гэсэн буруу ойлголт иргэдийн дунд байдаг. Мөн тухайн эмнэлэг зөвшөөрөл аваагүйг мэдсээр байж мэдлэг хомс эмчээр хожим гарах сөрөг үр дагаварыг тоолгүй үр хөндүүлж байгаа.
Эмнэлгийн үйл ажиллагааг зогсоох, эмчийн эмчлэх эрхийг нь хасахаас өөр хариуцлага тооцдоггүй
Эмчийн алдаанаас болж эрүүл мэндээрээ хохирсон эмэгтэйчүүд олон байдаг. Мөн амь насаа алдах тохиолдолд гардаг аж. Гэвч хохирсон эмэгтэйчүүд холбогдох газруудад гомдол гаргах нь цөөн байгаа нь хууль бус үйл ажиллагаа явуулж мөнгө олох эмнэлгүүдийг өөгшүүлж байна. Энэ талаар жишээ дурьдая. 15 настай жирэмсэн охинд ар гэрийн зөвшөөрөлгүй үр хөндөлт хийжээ. Мэс ажилбарын үеэр охин их хэмжээний цус алдаж, эрүүл мэндээрээ хохирсон байна. Энэ тохиолдолд эмнэлэг хариуцлага хүлээгээгүй аж. Тэд үр хөндөлт хийхийн өмнө эмэгтэйтэй аман гэрээ байгуулж, үр хөндсөний дараа ямар нэгэн асуудал гарвал эмнэлэг хариуцахгүй хэмээн тохиролцсон байна.
Үр хөндөлт хийлгэх явцад эмч ямар нэгэн алдаа гаргаж эрүүл мэндээр нь хохироосон тохиолдолд хүлээлгэх хуулийн хариуцлага сул байна. Хэрэв үйлчлүүлэгч гомдол гаргавал эмнэлэгт мөнгөн торгууль тавих, цаашлаад эмнэлгийн үйл ажиллагааг зогсоох арга хэмжээ авдаг байна. Гэхдээ үйл ажиллагааг нь зогсоох хэмжээний хариуцлага тооцох явдал ховор аж. Эмчийг эмчлэх эрхийг нь хасч шийтгэдэг байна. Энэ бол хамгийн том шийтгэл. Гэтэл гадаадын орнуудад үүнийг гэмт хэрэг хэмээн үзэж, үр хөндөлт зөвшөөрөлгүй хийсэн тохиолдолд эрүү үүсгэдэг байна. Үр хөндөлт зөвшөөрөлгүй хийснээс болж хорих ялаар шийтгэгдсэн эмч олон байдаг аж. Харамсалтай нь манайд үр хөндөлт хийж байгаад алдаа гаргасан эмч сайндаа л эмчлэх эрхээ хасуулаад өнгөрч байна.
Үр зулбуулах баталгаагүй эм “Нарантуул” захад борлогдсоор
Эмэгтэйчүүд үр зулбуулах чанаргүй эм хэрэглэж, хохирох явдал сүүлийн жилүүдэд гарах болсон. Хаана, хэзээ үйлдвэрлэсэн нь тодорхойгүй эмийг хууль бусаар томоохон захуудад зардаг хүмүүс олширчээ. Тухайлбал “Нарантуул” захад үр зулбуулах эмийг 5-20 мянган төгрөгөөр борлуулж байна. Тэдний чанарын шаардлага хангахгүй эмийг амьдралын боломж тааруу иргэд худалдан авдаг байна. Уг нь эрүүл мэндийн газар, өрхийн эмнэлгүүдэд үзүүлснээр эмчийн хяналт дор үр зулбуулах эмийг үнэ төлбөргүй өгдөг байна. Охид, бүсгүйчүүд энэ талаар мэддэггүй, эсвэл эмчид хандахаас санаа зовдог тул захаас баталгаагүй эм авч уудаг. Энэ нь хууль бусаар эм зардаг хүмүүсийн өгөөш болсоор байна.
Үр зулбуулах эмийг ченжүүд урд хөршөөс их хэмжээгээр бөөндөн авчирдаг аж. Тэд эмээ эмийн сангаас хэд дахин хямд зардаг тул гүйлгээ сайтай байдаг бололтой. Захын олон хүн холхисон газраар охид, бүсгүйчүүд явахад хажуугаар нь “үр зулбуулах эм бөөний үнээр зарна” хэмээн хэлж зөрөх хүмүүс олон тааралддаг талаар иргэд ярьж байна. Тэд чанаргүй эм зарж, бусдын эрүүл мэндийг хохироож байгаагаа юман чинээ боддоггүй. Дээрээс нь охид, эмэгтэйчүүд баталгаагүй эм авч уухаас айдаггүй нь хамгийн эмгэнэлтэй юм. Наад зах нь л гэхэд чанаргүй эм нэг удаа хэрэглэснээс болж насан туршдаа үргүйдэх аюул нүүрлэж байна.
Эмнэлгүүд үр хөндөлт хийх тогтсон ханштай
Эмнэлгүүд гурван сараас дээш сартай урагт мэс ажилбар хийж болохгүй гэдгийг мэдэх ч мөнгөнд шунаж, өндөр үнээр үр хөндөлт хийдэг байна. Зөвшөөрөлгүй эмнэлгүүд тогтсон ханшаар үр хөндөлт хийдэг. Тэд 1-3 сартай урагийг 50-120, гурваас дээш сартай бол 150-200 мянган төгрөгөөр хөнддөг байна. Харин зөвшөөрөлтэй хувийн эмнэлгүүд дээрхээс өндөр ханш хэлдэг аж. Эмэгтэйчүүдийн эмнэлгийн орлогын багагүй хувийг хууль бусаар хийсэн үр хөндөлтөөс олсон мөнгө эзэлдэг байна. Монголын үрс маш олон болтугай хэмээн ухаант түмэн маань билэгшин ерөөдөг. Гэтэл зүүний үзүүр дээр тогтон, хорвоод мэндлэх ховор хувь завшаан атгасан үрсийн амийг таслаж байгаа нь уучлашгүй нүгэл гэхээс өөр юу гэх билээ. Нөгөөтэйгүүр, залуус хэсэг зуурын жаргалын төлөө бусдын амьдралыг бусниулж байгаа нь харамсалтай. Тэдэнд хийсэн үйлийнхээ төлөө хариуцлага хүлээх, аливаа алхамыг бодолтой хийх ухаан, ухамсар алга.
А. Ундрах 2010-08-31 18:49
Heregtei sedew hundsun bna, olon bvsgvi 1g bodoj 2g tungaasan bh gdgt itgeltei bna.
Mongolin vrs mash olon boloh boltugai!
А. Ундрах 2010-09-01 12:28
Хийсвэр хийлгэхийн сайн ба муу талууд
Кесерово буюу хийсвэр гэдэг нь жирэмсэн эмэгтэйн гэдэс ба савны ханыг зүсэх замаар хүүхдийг гаргаж авах мэс ажилбарыг хэлнэ. Орчин үед эмэгтэйчүүд хийсвэр хийлгэж төрөхийг эрхэмлэдэг болсон байна. Гэвч хийсвэр хагалгаа нь өөрийн сул талтай бөгөөд хүн бүрд хийдэггүй. Хийсвэрийг доорх шалтгааны улмаас гарцаагүй хийхэд хүрдэг.
-Өмнө нь хийсвэр хийлгэсэн бол дахин хийнэ.
-Хийсвэр хийлгэсэн эмэгтэй өөрөө төрөхийг хүсдэг. Энэ тохиолдолд эмчийн үгийг л сонсох ёстой. Учир нь савны урагдалт болох аюултай ба энэ нь эх үрийн амь насанд заналхийлдэг.
-Хэрэв хүүхэд хэт том бөгөөд өөрөө төрөх боломжгүй бол хийсвэр хийнэ.
-Хүүхэд төрөхийн өмнөх өвдөлтийг муу мэдэрч урагш хөдөлж өгөхгүй бол түүний амийг аврах үүднээс хийсвэр хийдэг.
-Буруу байрлалтай хүүхэд байвал мөн хийсвэр хийдэг.
-Эхэс түрүүлж гарсан бол хийх магадлал бий. Учир нь хүүхэд хүчилтөрөгч ба тэжээл авч чадахаа больдог.
-Хэрэв эхэс хүүхдийн төрөх зам дээр тээглэсэн байдалтай байвал мөн хийсвэр хийдэг ажээ. Хийсвэр хийлгэхэд өөрийн сайн ба муу талууд бий.
Сайн тал:
-Хүүхэд эрүүл төрөх магадлал өндөр
-Жин ихтэй хүүхэд гэмтэлгүй төрнө
Муу тал:
-Халдвар авах
-Цус алдах
-Шооконд орох
-Бөглөрөл үүсэх
-Дотор эрхтнүүд гэмтэх магадлалтай.
-Мөн өөрөө төрсөн эмэгтэй хурдан сэргэж хэвийн байдалд ордог бол хийсвэр хийлгэсэн үед бүрэн эдгэрэхийн тулд 4-6 хоног шаардлагатай.
S. Arena 2010-09-01 14:08
Чи эмэгтэйчүүдийн зөвлөх болциймуу?
Битгий эх сурвалжгүй зүйл пасте хийж бай
Орчин цагийн бүсгүйчүүд хангалттай мэдлэгтэй болцон |бөөөөөөөөөөөөн хасах|
Г. Наранболд 2010-09-07 22:51
Эмэгтэйчүүдийн зөвлөх байна уу.Эх сурвалжтай байна уу үгүй юу Цолмонгэрэл гэж усчин бүсгүйд огт падгүй л сэдэв.
B. Daamaihangai 2010-09-20 11:01
эхнэр нөхөр 2 үр хөндүүлээд байвал монгол өсөхгүй ээ.
Г. Наранболд 2010-09-22 09:01
2,774,029 болцон байна.
Г. Наранболд 2010-10-09 17:50
Аль нэг нь хүсээгүй байж үр хүндүүлдэг юм шиг байгаан.
П. Алтанзул 2010-10-16 23:46
http://biznetwork.mn/topic/show/20712/1
Б. Норовсүрэн 2010-10-18 14:41
“Мандухай Хатан” компани 20 жилийн ойгоо тохиолдуулан нийгмийн сайн сайхны төлөө өрнүүлж буй “МАНДУХАЙ ХАТНЫ ҮРС” аян
http://www.mandukhai-khatan.mn/news/2010/09/%D1%85%D2%AF%D0%BC%D2%AF%D2%AF%D0%BD%D0%BB%D1%8D%D0%B3%D0%B8%D0%B9%D0%BD-%D0%B0%D1%8F%D0%BD/
Сургууль дээрээ хамтран зохион байгуулах багш, нийгмийн ажилтанууд хандана уу.
Яруу сэтгэгч, Монголын Эко Зохистой Хөгжлийн Холбоо
Б. Норовсүрэн 2010-10-18 14:43
Энд үр хөндөлтөөс урьдчилан сэргийлэх лекц, сургалтууд багтаж байгаа.
M. Saruul 2010-10-19 19:07
Хүний хийж болохгүй хэдэн зүйлс байдаг... тэрний нэг нь мэдээж хүний амь таслах явдал юм... Одоогийн залууст үр хөндөлт хэвийн үзэгдэл болцон мэт санагддаг... үүнийг багасгахийн тулд төр анхаарвал зохино...
Ц. Шийрэв pingwin 2010-10-19 21:42
Ц. Шийрэв pingwin 2010-10-19 21:43
Ц. Шийрэв pingwin 2010-10-19 21:51
Manduhai hatan companii niigmiin sain saihnii tuluu urnuulj bui Manduhai hatnii urs aynii hureend buteegdsen shtork tsaash n taraana uu
Т. Батбаяр 2011-11-14 18:34
үр хөндөлтийн эсрэг дэлхийн өдөр ч юмуу монголд тийм өдөр байдаг уу?
G. Эрхэмбаяр 2011-12-23 14:44
аwhuulah l yum bol yah gej hiideg yum zvgeer gem hiigeegui ter joohon amitang alj baidag. awhuulah baisna bol ter beeli gedeg yumaa herglej bgaa ch ee zaluusaaa hvn alaad hvn alaad l.
S. Winter 2011-12-23 15:11
СОДНОМ гуйтай юу яаж байл даа
9. Gegeen.mn 2012-02-05 21:00
ХӨНдүүлэх гж бгаанууд нь 10 сарын цалингаа аниагаасаа аваад гаргаад өгчихөө. үртэй болох сxншд