2010-09-01 14:59:40

Inception-Нео Эгсистианшилизм

... Тотем эргэлдсээр

Зарим хүмүүс зүүдэндээ ярьдаг. Хайртай хүндээ хэлэхийг хүсээд илэрхийлж чадаагүй сэтгэлээ, дайсандаа сар жилээр яргалуулан тамлуулсан ч шүд зуун нууцалсан мэдээллээ, гомдол, цөхрөлөө, баяр, бахдалаа ганц л шөнө бүгдийг нь бурчихдаг. Бүр босч ч явдаг. Энэ бол бие махбодь зүүдэндээ захирагдахуй буюу тэр зүүдний учир битүүлэг ертөнцөд хүний тархи бодит болон бодит бусын мэдрэмжээ алдаж байгаа үзэгдэл билээ. Гэвч энэ тодорхойлолт бол зөвхөн бидний мэдэх бодит ертөнцийн өнцөгөөс. Харин Inception-ий хувьд энэ бүгд шал эсрэгээрээ.

Бие махбодийг захирдаг зүүдийг хүн өөрөө удирдаж чадах болов уу. Кристофер Ноланы 16 настайгаасаа ухаж ойлгохыг оролдсон, тайлбарлаж хуваалцахыг хүссэн санаа (IdeA) амилжээ. Анх өөрөө өөрийгөө товчикдаж алж буй Doodlebug-ийн дуусашгүй карма-аар төсөөллөө эхлүүлэн насан туршдаа тэр бяцхан бодлын (Idea) үрийг амилуулахыг зорьж 2001 онд Варнер Брос-той тохиролцон бүтээх боломж байсан ч өөрийнхөө туршлагаа чамлан Батмений 2 ч цувралаар чадвараа зузаатгаж. Хэдийгээр неорологочид, сэтгэл зүйчдийн мэргэжлийн үзэмжээр фантазтай ч Inception чанарын болоод арилжааны нийтлэг үнэлэмжийг давсан бүтээл болжээ.

... Сайто, Кобб хоёрын харилцан яриа аажим аажмаар тэдний хагас санагалзсан дурсамжийг сэргээнэ. Сайто ойлгожээ. Тэрээр шаналал бүтэлгүйтлээр туйлдсан өвгөн болтлоо зүүдэлж, зүүд нь түүний бодит амьдрал болсоныг ойлгож. Сайто бууг атгалаа... Боинг 747-ийн бизнес ангиллын зөөлөн суудал дээр Кобб нүдээ аажмаар нээлээ. Онгоц Лос Анжелест 20 минутын дараа газардах гэж буйг үйлчлэгч түүнд хэлэв. Кобб орчноо харлаа. Артур, Ариадна, Иймс нар бүгд инээмсэглэжээ. Сайто суудал дээрээ гөлрөөстэй хэвтэх аж. Кобб түүн рүү гайхсан, асуусан харцаар харсаар. Сайто зогтуссанаа гэнэт утсаа шүүрлээ... Буудлын шалган нэвтрүүлэхэд тээнэгэлзсэн Кобб, сонжсон байцаагч 2 нүүр тулжээ. Байцаагч лавлаж нэг хараад Кобб-ын пасспорт дээр нэвтрэх тамгаа дарлаа. "Гэртээ тавтай морилоно уу, ноён, Кобб". Хүлээх танхимд Коббын аав угтав. Кобб-той баяр хүргэх мэт дотноор мэндлээд гар цүнхийг нь барьсаар алхлав... Танил коридор. Кобб гэртээ иржээ. Танил өрөө, Кобб тоттемоо гаргаж ирж ширээн дээр эргүүллээ. Тэрхэн зуур аавынхаа ирсэнийг өвөөгөөсөө сонссон хүүхдүүд шуугилдлаа. Кобб баярлав. Танил дүр. Зүүдэндээ эмээж, төрхийг нь эгцэлж хараагүй Жеймс, Филлипа хоёр. Кобб сандран очиж хүүхдүүдээ тэвэрлээ.

...Тотем эргэлдсээр...





2010-09-01 16:10-д бичсэн тодруулга.


2010-09-01 16:11-д бичсэн тодруулга.

Сэтгэгдлүүд


  • Т. Батжаргал 2010-09-01 15:23

    ...Хүн бол ахуй ертөнцөд төөрсөн өрөвдөлтэй амьтан...

    ...Социализм бол төгс тогтолцоо. Түүний цорын ганц алдаа бол хүний эгзистентиал асуудлуудыг шийдвэрлэхэд анхаарал тавьж байгаагүй явдал юм.

  • G. Cobb 2010-09-01 16:11

  • О. Долгион 2010-09-01 16:12

    Энэ киног үзмээр л байна, одоогоор нэтээр үнэгүй үзчих боломж байхгүй л байх даа? Гайгүйхэн шиг линк нтр байвал тавьж өгөөч хүмүүс ээ?

  • Х. Баясгалан 2010-09-01 16:27

    Ийм сайхан киног кино чаатарт очиж үзэх хэрэгтэйдээ. өргөн дэлгэц, 7,1 sound-р Christopher nolan-ы найруулж Леонорда дикапиро тоглож дээрээс нь хөгжмийн зохиолыг нь Hans Zimmer бичсэн гэхээр.., Эсвэл ДВДриф нь гархийг нь хүлээх хэрэгтэй. Монголд байгаа бол Тэнгис гаргаж эхэлсэн.

  • उ. Намуран 2010-09-01 16:28

    Өө кануу юм оо? Гэхдээ сонирхолтой сэдэв юм шиг байнаа.

  • A. Sanaa 2010-09-01 16:38

    энэ киног үзэж бж л дүгнэлт хэлмээр санагдаж бн

  • G. Ariun 2010-09-02 10:51

    За өчигдөр үзлээ , гайхалтай сонирхолтой сэдвийг хөндсөн, сайхан бүтээл байна. Та нар театрт очиж үзээрэй.

  • G. Ariun 2010-09-02 11:05

    тэнгист гарч байна

  • ღ. Http://gegeen.com 2010-09-02 11:21

    юун социализм бэ. зурвас.ком дээр байсан, эхлүүлж жоохон харж байгаад залхуу хүрээд хаяцан, дүү нар л гоё кину заавал үз гээд байхым. явж кино театрт л үзэхээс. тэр салтыг бас хагас дутуу үзээ л залхцан.

    энд инсэпшний рэвиюв явж байгаам биз дээ.

  • Z. Altaar 2010-09-02 11:25

    ҮНЭХЭЭР САЙХАН КИНО БАЙНА ЛЭ ЗААВАЛ ҮЗЭЭРЭЙ

  • Х. Баясгалан 2010-09-02 11:44

    Ёстой хэлэх ч үг одохгүй нь. Тасархай кино байна лээ. Кино театерт кино дууссаны дараа хүмүүсийг тэгэж нижгэнтэл алга ташиж байгааг анх удаал харлаа. Киноны хувьд тэр зохиол, өрнөл, хоорондын холбоо, жүжиглэлт зүгээр л төгс. Тэр сүүлд тотем эргэлдээд төгсдөг бол бас л юм бодуулхаар зүүдний 5р үерүү орсон байж болохоор.

  • G. Ariun 2010-09-02 11:52

    Харин тийн бас дахиад сэрж ч бгаа юм шиг , төгсгөл бол үргэлжлэхээр шинжтэй, цааш ни үзэх юмсан

  • G. Cobb 2010-09-02 12:04

    5, 6-р үе бишээ, тэр давхаргыг нь Лимбо гэж нэрлээд байсан. Тухайн хүний хувьд хэдэн зуун жилээр ч өрнөж байж болох юм. Коббын хувьд хамгийн сайхан нь бодит амьдрал дээрээ сэрэхгүй ч насан туршдаа залуугаараа хүүхдүүдтэйгээ жаргалтай амьдарч байгаагаар, тотем эргэлдсээр төгсөж байгаа

  • .. BJ_BJ 2010-09-02 12:05

    Сонирхдог судалдаг сэдэвийг ч хэлэхүү ёстой сонирхолтой кино байлээ, Загатнасан газар маажсан зинонууд байж байж хаа нэг л гарахын даа. Хүн төрөлхтөн байгал дэлхий орчлон ертөнц гээд судлаагүй газар үлдээгүй эсвэл судлал нь нэлээдгүй гүнзгийрсэн боловч өөрсдийхөө дотоод ертөнц рүү өнгийсөн тэр түүх ШУ ний судалгаа чиглэлээр эхлээд ганцхан зуун хүрэхтэй үгүйтэй билээ. Энэ түүх хурдацтай урагшлахын хэрээр маш олон оньсого тайлагдах болно. Их сонирхолтой сэдэв шүү, Харилцан ярилцахад.... Watch it ;)

  • G. Cobb 2010-09-02 12:11

  • Л. Пүүжээ 2010-09-02 21:47

    А question:

    Zaaval uzeh stoi kinu gej zunduu humuusees sonsson. Gehdee end bgaa uzsen humuusees asuuhad ehleed nileen sain review ene ter unshij sudalj bgaad uzsen deer uu esvel zugeer haranhui yavj ochood uzsen deer u?

    What would you guys recommend?

  • Т. Зая 2010-09-03 10:43

    Үнэхээр сонирхолтой кино байна лээ сэтгэл их хөдөлсөн шүү

  • ღ. Http://gegeen.com 2010-09-03 20:24

    эндээс ахиад үзлээ. - http://zurvas.com/?p=9454.

    ингэхэд инсэпшнээ юу гэж орчуулаад байнаа. эхлэл? сорох, шингээх? залгих? монгол хэлэнд орчуулахдаа ямар нэртэйгээр гаргаад байнаа?

  • Г. Өнөржаргал 2010-09-04 21:29

    Яг одоо өөрийгөө зүүдлээгүй гэдэгт 100% итгэлтэй байгаа хүн байвал үндэслэлээ тайлбарлаж өгөөч плийз

  • М. Эрдэнэбулган 2010-09-04 22:13

    Өнөржаргалаа, Зүүдлэж байгаа гэдгээ мэдэж байгаа бол тайлбарлаач плийз, би дараа нь зүүдлээгүй гэдгээ тайлбарлая.