2010-09-14 01:30:05

Франклины 13 зарчим

Бенжамин Франклин (1706 оны 1 сарын 17 – 1790 оны 4 сарын 17) Америкийн Нэгдсэн Улсыг үндэслэгч эцгүүдийн нэг юм. Тэрээр зохиолч, улс төрч, эрдэмтэн, иргэний идэвхтэн, дипломатч буюу улс төр, бизнес, шинжлэх ухаан, уран эохиол гэсэн хүний үйл ажиллагааны дөрвөн өөр салбарт хосгүй амжилтад хүрсэн суут хүн байсан юм. Түүний баримталж байсан 13 зарчмыг орууллаа.

1. Тохирсон хэрэглээ: Хэтрүүлэн идэхгүй байх, согтотлоо уухгүй байх.

2. Чимээгүй байдал: Өөрт болон бусдад хэрэггүй зүйлийн тухай ярихгүй байх.

3. Эмх цэгц: Эд зүйлс, юмаа эмх цэгцтэй байлгах, эхэлсэн ажлаа хугацаанд нь дуусгах.

4. Шийдэмгий зан: Хийхээр шийдсэн ажлаа заавал биелүүлэх.

5. Арвич хямгач: Өөрт болон бусдад ашиг тус авчрахгүй зүйлд мөнгө зарцуулахгүй байх.

6. Үр бүтээлч: Цаг хугацааг үр дүнтэй өнгөрөөж, хичээнгүйлэн хөдөлмөрлөх.

7. Үнэнч, найдвартай: Худал хэлж бусдад төвөг учруулахгүй байх.

8. Ёс суртахуун: Хүлээсэн үүргээ үнэнчээр биелүүлж, бусдын эрх ашгийг хохироохгүй байх.

9. Уян хатан байдал: Асуудлын нэг талыг баримтлахаас сэргийлэх. Мөн уур уцаараа тэвчих.

10. Цэвэрч байдал: Орон гэр, хувцас хунарыг цэвэр цэмцгэр байлгаж, хувийн ариун цэврийг сахих.

11. Тогтуун дөлгөөн зан: Аар саар явдал болон зайлшгүй тулгарсан хүнд асуудалд ч тайван хандах.

12. Ариун нандин байдал: Шунал тачаалд автахгүй байх.

13. Даруу төлөв зан: Есүс болон Сократаас суралцах.

Эх сурвалж: мн.википедиа

Сэтгэгдлүүд


  • Н. Алтанзул 2010-09-14 10:21

    Өө энэ их энгийн зарчимууд байна шдээ, тэгээд ягштал дагаад байвал Франклин шиг суут хүн болж чадахын болов уу?

  • О. Долгион 2010-09-14 12:40

    Суралцмаар юм байна, их баярлалаа.

  • *. Jargal 2010-09-14 18:50

    хажууд нь байсан хүнд хамт байх их л амар байдаг байсан байхдаа...баярлалаа, гоё мэдээлэл байна

  • ღ. Http://gegeen.com 2010-09-15 12:11

    хүсэвч чадкуу хүнүүс байгаашдээ хөөрхий хэхэ. Өөрт болон бусдад хэрэггүй зүйлийн тухай ярихгүй байх. энэ таалагдлаа.

  • Б. Норовсүрэн 2010-09-15 13:24

    Монголд бол нийтлэгээрээ эдгээр зарчмууд ховордож улаан номонд орох шахаж....

  • Z. Olnoo 2010-09-15 14:29

    надад энэ зарчмууд зүгээр санагдлаа
    заавал мөрдөж дагахийг бодноо

  • J. Enkhsanaa 2010-09-15 16:28

    Альваа хүний амьдралд суурь зарчим, хэзээ ч ямар ч үед өөрчлөгддөггүй баримталж байх ёстой зарчимууд гэж байх ёстой.

    Тэдгээртээ үнэнч байсан хүн л ер нь амжилтанд хүрдэг юм шигээ.

    Дээрх зарчимуудыг амьдралдаа хэрэглэдэг үхүмүүс амьдралынхаа бүх салбарт амжилт гаргана.

    Амжилтыг зөвхөн нэр алдар эд хөрөнгөөр хэмжихгүй.

  • Б. Норовсүрэн 2010-09-15 16:30

    Амжилтыг мөн аз жаргалаар хэмжиж болно. Нээх их хөрөнгө чинээ, эд хөрөнгө, нэр алдаргүй ч гэлээ гэр бүл найз нөхдийнхөө хүрээнд элэгсэг дотно, найрсаг харилцаатай хүмүүс аз жаргалтай амьдарч чаддаг.

  • Б. Сүхбат 2010-09-17 12:18

    Хэрэгтэй л зүйл байна. Баярлалаа

  • B. Золзаяа 2010-09-17 20:30

    хамгийн энгийн зүйл хамгийн агуу байдаг гэдэг байхаа. энийг дагаж франклин хэрэгжүүлдэг байсан юм бол ёстой биширч үхмээр юм байна. би ч хамгийн эхнийхийг нь биелүүлэх гэж л баларах юм байна. гэхдээ энд хэтэрхий том зарчмууд байх шиг санагдана. дагаж мөрдөнө гэдэг бодитоор харвал бүтэшгүй юм байна.

  • Б. Норовсүрэн 2010-09-17 21:47

    Энгийн зүйл агуу байдаг гэдэгтэй би огтхонч санал нийлдэггүй. Энгийн зүйл хэзээ ч агуу байж чадахгүй энгийн л байна.

  • Г. Мандухай 2010-09-18 18:42

    сайхан нийтлэл байна шүү..баярлалаа

  • Д. Мөнгөнцэцэг 2010-09-18 18:47

    За энэ ч мэдээж xэнд ч тодорxой... боловуу? xамгийн гол ни энэ 13 зарчимаа яаж xэрэгжүүлж - xэвшиж - өдөр дутмийн болгож сураx вэ гэдэгтээ л зангилаа ни байна....

  • E. Haliunaa 2010-09-21 09:52

    Их энгийн мөртлөө бид ийм энгийн байж чаддаг билүү гээд бодохоор бас чаддаггүй юм шиг. тэгэхээр энгийн байх нь аз жаргалтай болгох юм шигээ нээх шинэ өөр лаг юм байхгүй хэхэ

  • А. Батзориг 2010-09-21 12:27

    Бичсэн сэтгэгдлээ өөрөө устгасан байна.

  • Ц. Хүслэн 2010-09-21 13:35

    Амжилт бол олон зөв зуршлын нийлбэр.

  • С. Одонгэрэл 2010-09-21 14:17

    дажгүй л юм, хэвшүүлэх гээд үзнээ ккк

  • B. Temuujin 2010-09-23 14:44

    Ийм олон юм бодож авна гэвэл хэцүү дээ, бас ийм олон юм цаасан дээр бичээд тавихад уншихад хүртэл хэцүү л юм байна.

    Яахав зүгээр нэгтгээд,

    ХИЙЖ БАЙГАА ҮЙЛДЛҮҮДЭЭ САЙН БОДОЖ БАЙЖ ЗӨВ ХИЙГЭЭРЭЙ гээд л болчих юм биш үү. Хэхэ.

    Магадгүй өөрийнх нь хэлсэн үг болохоор өөрөөс нь л гарсан байж таараа. Бенжамин нэлээн хэтрүүлдэг хүн байж дээ тэ.

  • J. Jaagii (халх монгол) 2010-09-24 11:03

    Бенжамин Франклин гэдэг нь хэн билээ, түүнээс биш наадахыг чинь мэдэхийн байна Бэнжаминтай Бэнжамингүй, харин ягаад Бэнжаминий 13 гэж нэрлээд байгааг ойлгохгүй юм байна.

    Харин Жаагийгийн 3 зарчим гээд дараах зүйлсийг мөрд.
    1. Хэзээ ч хэнд ч бүү итгэ
    2. Тэмц,
    3. Хэмнэ

  • Ч. Өнөртөгс 2010-10-21 19:34

    надад маш их таалагдлаа энгийн хэрнээ өөрчлөлтийг хийж болох юм байна хэрэгжүүлнэ баярлалаа.