2010-09-14 01:30:05

Франклины 13 зарчим

Бенжамин Франклин (1706 оны 1 сарын 17 – 1790 оны 4 сарын 17) Америкийн Нэгдсэн Улсыг үндэслэгч эцгүүдийн нэг юм. Тэрээр зохиолч, улс төрч, эрдэмтэн, иргэний идэвхтэн, дипломатч буюу улс төр, бизнес, шинжлэх ухаан, уран эохиол гэсэн хүний үйл ажиллагааны дөрвөн өөр салбарт хосгүй амжилтад хүрсэн суут хүн байсан юм. Түүний баримталж байсан 13 зарчмыг орууллаа.

1. Тохирсон хэрэглээ: Хэтрүүлэн идэхгүй байх, согтотлоо уухгүй байх.

2. Чимээгүй байдал: Өөрт болон бусдад хэрэггүй зүйлийн тухай ярихгүй байх.

3. Эмх цэгц: Эд зүйлс, юмаа эмх цэгцтэй байлгах, эхэлсэн ажлаа хугацаанд нь дуусгах.

4. Шийдэмгий зан: Хийхээр шийдсэн ажлаа заавал биелүүлэх.

5. Арвич хямгач: Өөрт болон бусдад ашиг тус авчрахгүй зүйлд мөнгө зарцуулахгүй байх.

6. Үр бүтээлч: Цаг хугацааг үр дүнтэй өнгөрөөж, хичээнгүйлэн хөдөлмөрлөх.

7. Үнэнч, найдвартай: Худал хэлж бусдад төвөг учруулахгүй байх.

8. Ёс суртахуун: Хүлээсэн үүргээ үнэнчээр биелүүлж, бусдын эрх ашгийг хохироохгүй байх.

9. Уян хатан байдал: Асуудлын нэг талыг баримтлахаас сэргийлэх. Мөн уур уцаараа тэвчих.

10. Цэвэрч байдал: Орон гэр, хувцас хунарыг цэвэр цэмцгэр байлгаж, хувийн ариун цэврийг сахих.

11. Тогтуун дөлгөөн зан: Аар саар явдал болон зайлшгүй тулгарсан хүнд асуудалд ч тайван хандах.

12. Ариун нандин байдал: Шунал тачаалд автахгүй байх.

13. Даруу төлөв зан: Есүс болон Сократаас суралцах.

Эх сурвалж: мн.википедиа

Сэтгэгдлүүд