2010-09-17 13:25:02

Эрчүүд бие даасан хүч чадалтай, ухаалаг эмэгтэйд дургүй байдаг

J. Ariuntungalag гишүүний хаанаас ч юм туусан Сайн нөхөртэй болох дүрмүүд дотор нэг ийм юм явжаахымаа.

- Эрчүүд бие даасан хүч чадалтай, ухаалаг эмэгтэйд дургүй байдаг гэчихжээ.

Би өөрөө тийм болж амжаагүй ч гэсэн ийм болохыг хүсдэг, учир нь ийм эмэгтэйчүүдийн орчинд байж үзсэн. Тэгээд энэ үг үнэн гэж бодогддог. Лаг байх тусмаа эмэгтэй хүн бусдын тэнэг хүсэл болгонд цохилт өгч, зөв явах гээд тэнэгтээд байдымаа. Амьдрал чинь заримдаа алдаа мадаг ихтэй, эрчүүдийн тэнэг сул дорой загнахыг нь ч гэсэн хааяадаа хүлээн зөвшөөрчихдөг, тэнэгтээд байгааг нь харсаар байж аялдан дагалддаг байхгүй бол болдгүймаа. Заавал зөвөөр, шув шулуун замаар замнах ёстой гэсэн жор байхгүй, заримдаа хүч чадлаа нууж, эрэгтэйгээсээ хамааралтай амьдарч, ухаан муутайм шиг харагдаж явах нь хэрэг болдым шиг байгаан.

Гол нь юм юмнаас баланслуулаа л хэт тэнэгтэхгүй, хэт хүчирхэгжихгүй, нийтлэг амьдралын хуулиудыг зөрчихгүй л явахад болно гэж бодож байна. Эр эмээр талцагчид ухаанаа уралдуулцгаая.

хүүхнүүдийн бодол бас сонин?

Сэтгэгдлүүд


  • B. Paja 2010-09-17 13:32

    Дэмжиж байна, хааяаа байгаагаасаа өөр зан байдлыг гаргаж байхгүй бол болохгүй шүү.

  • S. Arena 2010-09-17 13:35

    Эр хүний байгалиас заяасан генд нь байдаг илүү хромсомын гайгаар хүчирхэг эмэгтэйчүүдийг хүлээн зөвшөөрдөггүй.
    Тэдний бодлоор бүсгүйчүүд хормойгоо чирсэн дуулгавартай байх ёстой юм шиг....


    Байгаагаа өөр баг зүүж амьдрана гэдэг бас хэцүү.... яалтай ч юмдээ кккк

  • ღ. Http://gegeen.com 2010-09-17 13:54

    яах ч арга байхгүй, ухаанаараа зохицуулаа л, мангартахдаа мангартаад л явышдээ өөр яахын хахаха. шал өөр гаргалгаа гаргах хүн байна уу?

  • Н. Алтанзул 2010-09-17 13:58

    Хэхэ, инээдтэй сэдэв байна доо, ухаалаг эмэгтэй бол юу гэж хуурамч сул дорой дүр эсгэхийн, харин ч эр хүнийг ойлгоод амьдардагын биш үү, аяндаа тэгээд ойлгоод ирэхээр хуурамч дүр эсгэх шаардлагагүй дээ

  • ღ. Http://gegeen.com 2010-09-17 14:02

    зарим төрлийн хүүхнүүд, хөөрхий, эр хүнийг ойлгоод хуурамч дүр эсгэж өөрийгөө эвдэхийгээ эр хүн ойлгож байгаагийн хэлбэр гэж ойлгодог байхаа даа. тэгээд л дургүйг нь мэдсээр хэрнээ ... (яадаг гэж боджийна хэхэ)

  • А. Медаль 2010-09-17 14:14

    Заа наал даа та хэд.
    Хүчирхэг эмэгтэй хүлээн зөвшөөрөхгүй ч гэх шиг.
    Үнэндээ эрэгтэй нь ухаантай хүүхнийг хүлээн зөвшөөрдөгүй гэхээсээ илүү өөр шалтгаан байдаг юм.

    Эр хүн хичнээн өндөрлөгт гарах, хүчирхэг болох, албан тушаалын карьер хөөх зэрэг шат давхрага өсөх тусам гэр бүл, үр хүүхэд, ойр тойрноо анхаарлын хүрээнд, хяналтын тойрогтоо байлгаад байж чаддаг.

    Харин эмэгтэй хүн албан тушаал дэвших, карьер хөөх, эрх мэдэлд хүрэн бүрдээ гэр бүл, үр хүүхэд, хамаатан садан гээд ойр тойрныхоо хүмүүсээ анхаарахаа болиод нэг зорилгын төлөө хэтэрхий улайраад байдаг. Ийм болохоор л хэт их амбицтай хүүхнээс зайгаа брьдын бол уу даа

    Миний мэдэхийн ихэнх таньдаг хүчирхэг хүүхнүүд нь дандаа л ганц бие, нэг бол салсан ч юм уу тиймэрхүү л байхын байна шдээ. Нэг бөгөөс нөхөр нь гэж унжийсан нөхдүүд.

    Эр хүн хэзээ ч хань ижилээ өөрөөсөө дор байгаасай гэж хүсдэггүй. Ядаж л ярианы сэдэв нийлэхгүй биз дээ.

  • Н. Алтанзул 2010-09-17 14:15

    Хэрвээ үнэхээр өөрт нь дургүй бол юу гэж зууралдахын, өөрт нь сайн хэрнээ цаана нь байдаг эр хүний тэр зан чанар нь нөлөөлөөд байвал үүнийг нь ухаалаг эмэгтэй ойлгоод зохицож чадах байх, гэхдээ ерөнхийдөө ихэнхи залуучууд энэ гарчигийн дагуу байж магадгүй санагдлаа

  • ღ. Http://gegeen.com 2010-09-17 14:16

    тэгэхээр ийм төрлийн хүүхнүүд ганцаараа л насаа элээвэл таарна гэх гээд бн уу гүй юу...

  • ღ. Http://gegeen.com 2010-09-17 14:18

    Эр хүн хэзээ ч хань ижилээ өөрөөсөө дор байгаасай гэж хүсдэггүй. Дээр байгаасай гэж бүүр ч хүсдэггүйм бишүү хэхэ... дээрэлхэж байхад амар аайн..

  • B. Paja 2010-09-17 14:24

    Би л нэг бие даасан өөрийнхөөрөө эмэгтэй гээд бусдын дуртай бүхий л зүйлийг эсэргүүцээд, өөрийнхөөрөө байлгах гэж дайраад байвал утгагүй шд ганцаараа насыг барахаас өөр яахав. Эхийг нь эцээхгүй тугалыг нь тураахгүй л байх хэрэгтэй дээ

  • Н. Алтанзул 2010-09-17 14:27

    Би байгаа цагт чи байж л таараа гээд сэдэв байна, бие даасан өөрийнхөөрөө эмэгтэйд тохирох хүн байж л байгаа, тиймээс ганцаараа насыг барахгүй юм шиг байнаа, 2 биенээ олохгүй азгүйтээд л явахгүй бол шүү дээ

  • А. Медаль 2010-09-17 14:34

    Хүчирхэг бай, ухаантай бай, орлого их олдог бай гэхдээ хяналттай бай л гэж зөвлөхөөс дөө.
    Хяналтаа алдаад томроод байвал хэцүү яа ёстой гон бие гозон толгой л явжийхаас.

  • А. Тэнгэр 2010-09-17 14:44

    Иймэрхүү сэдэв ямар их байдаг юм бэ? Яасан хариулт авч дуусдаггүй юм бэ... Нэг бол өөрсдийгөө ухаантай гэж хэлүүлэх гээд байдаг юм уу. Энэ дээр А. Медаль гэж хүн ер нь бичсэн байх шиг байна. Эрэгтэйчүүд бас зарим тохиолдолд эмэгтэйчүүд ч энд бичсэн тэр шалтгаанаар л зайгаа барьдаг байх.

  • Т. Зая 2010-09-17 15:21

    Дугуй дугуйгаа олно гэдэг чинь л үнэн үг байхгүй юу олоогүй бол тэр чинь тэгээд тэнцвэргүй гэрлэлт буюу салалтын нэг том шалтгаан болж байгаа юм даа
    Эр хүн эхнэрээсээ дорд байна гэдэг бол тухайн эр хүндээ маш хүнд байдаг энэ нь эрчүүд муу хүмүүс учир ийм байгаа юм биш энэ чинь бидний цусанд байдаг юм шүү дээ хүүхнүүд минь

  • С. Бэгзсүрэн 2010-09-17 15:51

    Гахай гахайндаа л даа
    Ганган харагдана
    Хэрээ хэрээндээ л
    Хээнцэр харагдана ш дээ

  • А. САРНЫ ХҮН 2010-09-17 16:23

    Манай гэгээрсэн бүсгүйд хэрүүлийн талбар хомсдоод, иймэрхүү сэдэв нээж өөртөө шинэ шинэ хэрүүлийн талбар үүсгэж байгаа юм биз дээ. Чиний хэдэн сэдэв гээч зүйл чинь гарчгаасаа эхлүүлээд л хэрүүл үнэртэх юм даа.

    БИ-гээр өвчилчихсөн хүн гэдэг чинь энэ дээ. Бичсэн сэтгэгдэл, "бичсэн" бичлэгийг нь харахаар -Би бол... гэж ирээд л биеэ магтаад өвчигнөөд эхэлдэг юм. Энэ сэдэв ч ялгаа алга доо. Би хүч чадалтай мундаг эмэгтэй гэх гээд байх шиг байгаан. Чамайг хэн бэ гэдгийг Биз-ийнхэн гадарладаг болоод удаж байгаа байх оо.

  • Ж. Өнөөх л Амраа PGN чинь 2010-09-17 17:57

    Гэгээний судалгааны ажилд биднуус нь туршилтын обьектууд болдог ч юм билүү, магадлал өндөртэй л хувилбар ккк

  • B. Bayaraa 2010-09-17 18:28

    Хүчирхэг хүүхнүүд гэж ямар хүүхэн яариад байнаа, Хүйсээ солиулсан юмуу?

  • ღ. Http://gegeen.com 2010-09-17 19:19

    А. САРНЫ ХҮН чинь А.Медаль байх магадлалтай болоод явчлаа шүү. Их л үзэн ядаж дээ хэхэ. Өөрт нь л хэцүү байгаа байхдаа, өрөвддиймаа зайлуул..

  • B. Baigal 2010-09-17 21:42

    Ухаалаг бусгуйг ноён нуруу эрчүүд бол ХАРИН их үнэлдэг , хүндэлдэг , бахархдаг байхаа гэж би бодож байна.Гэхдээ өөрийгөө яаж танилцуулж, ойлгуулсанаар л болов уу даа.

    ХАРИН адил зиндааны хүмүүс байж байгаад эмэгтэй нь хурдан дэвшээд /бүх талаараа/ байвал шаралхуудуу мулгуйдуу эрчүүд өөрийнх эрхгүй тэнэг зан гаргадаг ш дээ.хэхэхэх