Эрчүүд бие даасан хүч чадалтай, ухаалаг эмэгтэйд дургүй байдаг
J. Ariuntungalag гишүүний хаанаас ч юм туусан Сайн нөхөртэй болох дүрмүүд дотор нэг ийм юм явжаахымаа.
- Эрчүүд бие даасан хүч чадалтай, ухаалаг эмэгтэйд дургүй байдаг гэчихжээ.
Би өөрөө тийм болж амжаагүй ч гэсэн ийм болохыг хүсдэг, учир нь ийм эмэгтэйчүүдийн орчинд байж үзсэн. Тэгээд энэ үг үнэн гэж бодогддог. Лаг байх тусмаа эмэгтэй хүн бусдын тэнэг хүсэл болгонд цохилт өгч, зөв явах гээд тэнэгтээд байдымаа. Амьдрал чинь заримдаа алдаа мадаг ихтэй, эрчүүдийн тэнэг сул дорой загнахыг нь ч гэсэн хааяадаа хүлээн зөвшөөрчихдөг, тэнэгтээд байгааг нь харсаар байж аялдан дагалддаг байхгүй бол болдгүймаа. Заавал зөвөөр, шув шулуун замаар замнах ёстой гэсэн жор байхгүй, заримдаа хүч чадлаа нууж, эрэгтэйгээсээ хамааралтай амьдарч, ухаан муутайм шиг харагдаж явах нь хэрэг болдым шиг байгаан.
Гол нь юм юмнаас баланслуулаа л хэт тэнэгтэхгүй, хэт хүчирхэгжихгүй, нийтлэг амьдралын хуулиудыг зөрчихгүй л явахад болно гэж бодож байна. Эр эмээр талцагчид ухаанаа уралдуулцгаая.
хүүхнүүдийн бодол бас сонин?








ღ. Http://gegeen.com 2010-10-29 16:10
эрчүүдэд наад шинж чинь түлхүү байдаг байхөө...
С. Одонгэрэл 2010-10-29 19:35
бие даасан хүч чадалтай, ухаалаг эмэгтэйд дургүй эрчүүд тийм олон биш байхоо. ухаалаг эмэгтэйд дургүй хэн байхав гэж л бодож байна даа
H. Name 2010-10-29 20:59
Ухаантай эмэгтэйчүүдэд яахаараа дургүй байх билээ Эр хүн би! Харин ч бахархана. Харин хэт их биеэ тоосон өөрийгөө түүгээрээ өндөр өргөсөн эмэгтэйчүүдийг түлхмээр байдаг. Амьсгалыг чинь хийчихнэ гээд боддоо.....
B. Bat-Erdene 2010-10-29 21:17
Бие даасан чадалтай ухаалаг эмэгтэй өөрөөс нь илүү эр хүнийг хайрладаг гэж бодож байгаа учраас би л лав ухаалаг, чадалтай, бие даасан эмэгтэйд дуртай. Хэрвээ хэнхэглээд, их зан гаргаад байвал тэр занг нь нам дарж чадна гэж бодож байна. Эцсийн эцэст эмэгтэй хүн бол ямар ч байлаа гэсэн эмэгтэй л хүн шүү дээ.
Д. *Билэгээ* 2010-11-05 23:43
Эр муу ч эмийн дээр гэж үг байдгын байна лээ шд ... :))
S. Eko 2010-11-08 16:43
biziin emegteichuuded aluulav aa, bolgoomjtoi ain kk
Б. Төмөр 2010-11-06 08:49
манай оронд эмэгтэйчүүд хүнд нөхцөлд амьдарч байгааг онцолмоор байна. социализмын үеэс эмэгтэй хүнийг боловсролгүй бол амьдарч чадахгүй гэж боддог болж. түүний гайгаар одоо нийт дээд боловсролтой бүтээгдэхүүнүүдийн 70% нь эмэгтэйчүүд байна. 3:7 харьцаа харагдана. үүндээр нэмэгдээд гадаад явсан, хөдөө уурхайд ажиллаж байгаа эдэр гээд нэмээд байвал 8:1 болдийм гэнэ.
нэг эрэгтэй хүн дээр 8 эмэгтэй алалцана гэсэн үг. тэгэхээр бусад эмэгтэйчүүдээсээ бие хаа хөрөнгө мөнгөөрөө биш юмаа гэхэд ухаан, боловсрол эдэр гээд зарим субъектив параметрүүдээр илүү байх хэрэгтэй байдийм байна лдаа.
эмэгтэйчүүд харин эр хүнийг сонгох шалгуур нь манай оронд маш доогуур гэж хэлж болно.
-хөрөнгө \200 орчим мян.доллар - 30аар 470 авлаа, 10 сингапур сургуульд явна, 50 аар байр авна, аав ээждээ машин авч өгнө 5аар үлдсэнээр нь шоппинг хийнэ өөртөө гоо сайхны салон байгуулна г.м\
-зоддоггүй байх
-архичин биш байх г.х эхний шалгуур гүйцсэн байхад сүүлийн 2 нь хурцадмал байлаа ч тэвчинэ лдэ
энэ жишээг Мянганбаяр-с харж болно
за тэгээд олигтой юм олдохгүй байвал гадаад нөхөр сонгоно. тэр тухай ярих ч юм биш. гадаадад амьдарахаар өөрт нь хэцүү. нөгөөхөө дагуулахаар бас хүн амьтан жиг жуг гээд монголд хэцүү.
манайхан гаднаа өө зайлуул энэ их ухаантай эмэгтэй шүү гээл магттдаг мөртлөө гадаад нөхөртэй л бол тэгээл жийгдлээ гэсэн үг. жишээг 2 улс төрч эмэгтэйгээс харж болно. ямар ч нам байгаад шууд л жийгдээ...
нөхөр нь гэртээ орж ирээд хоолоо идье эхнээр гэж хэлтэл өөдөөс нь улс төр, философи, нийгэм эдэр яриад байвал энэ амьдрал уу.
эсвэл нийгэмд байр сууриа олсон сайн ажил сайн цалинтай нөхөргүй эмэгтэй цэрмаа. 7 буудалд 8 хүүхэдтэйгээ гэртээ нөхрөө хүлээж суудаг цэрмаа 2-ийн аль нь илүү аз жаргалтай бол?
нөхрөө хүлээгээд гэртээ суух, нөхрөө хайгаад ертөнцөөр тэнэх алийг нь сонгох вэ
бас нэг үлдээж болохгүй миф бол эмэгтэй хүн монголд 25 хүрлээ л бол тэрүүнээс дээш нөхөр олно гэдэг аягүй эрсдэлтэй. 27той нөхөргүй. найз залуутай гэвэл дурын хүн өдийг хүртэл хаагуур хэнтэй юу хийж явсан банзал вэ л гэнэ. эсвэл энэ ч их явдалтай эмэгтэй шүү өдийг хүртэл хэдэн гар дамжаа бол ч гэдиймүү. хэний шахруундээр орж байгаагаа мэджийнэ үү ингээл нөхөрийн санаа хувирна даа... манайхны менталитет ч юм уу. хүний мууг үзэх их дуртайм. ялангуяа гадаадад олуулаа байгаа эрчүүд жинхэнэ тархи угаана даа. гэхтээ үнэний хувьтай
Б. Дэлгэрмаа 2011-04-29 14:44
чухам аль талаараа ухаантай эмэгтэйгээс юм бол доо. хэрвээ БИ гээд бардчихсан, тэр хэрээрээ эрчүүдтэй тоомсоргүй харьцдаг бол тийм хүнээс эрчүүд битгий хэл эмэгтэйчүүд, хүүхдүүд бүгд л зугатаж дургүйцэх байлгүй дээ.
Б. Дэлгэрмаа 2011-04-29 14:47
бас тэнэг эхнэр жаргадаг гэсэн эртний үг байдаг юм билээ. бодож санах юмгүй хүнд зориулсан байх даа. кк
Г. KaKa 2011-04-29 15:34
би лав дуртай ккк....
тэгэхдээ надаас илүү өндөр боловсролтой байвал жаахан санаа зовно....
надаас өндөр мэдлэгтэй, цалин авдаг байлаа гээд би тэрэнд нь нэг их хэн нэгэн нь эрүүл мэндийн том асуудалд орчихсон юм шиг зовоод шаналаад байх утгагүй л дээ.... яахав сэтгэлтэй хүмүүс тэгээд зохицоод л амьдарна....
Г. KaKa 2011-04-29 15:43
нөхрийн ажил төрөл, эхнэрийн ажил төрөл дээш доош болж ч болно.... амьдралд юу эс тохиолдохов... ажлаасаа шалтгаалаад зан чанар нь ч өөр болж болно.... тэгэхээр эхнэр нь лаг мундаг боллоо гээд нөхөр хүн зай барьж болохгүй биз дээ хэхэ....
S. Eko 2011-04-29 22:27
Ухаантай байвал сайн л биз дээ ууг нь..... Хоёулаа ухаантай байвал бүр л сайн биз дээ
O. Oyunjargal 2011-04-29 23:55
Эмэгтэй хүн ухаантай байх ёстой.Эрийн дор орж боол нь байх ёстой гэж үү. Энэ амьдралыг чинь өрх толгойлсон эмэгтэйчүүд л нуруун дээрээ авч явж байна ш дээ. Хэдэн юм улсын эрхийг бариж эх орноо ард түмнээ сайхан амьдруулсан юм хаана байгаа юм бэ гадаад хүмүүс Улсын их хурлын гишүүдийг яаж ийм их баялагтай байж энэ хэдхэн ард түмнээ ядуу амьдруулаад байгаа юм болоо гээд бодоод олдгүй гэнэ лээ ш дээ
O. Oyunjargal 2011-04-29 23:56
тэд нар дуртай байна уу дүргүй байна уу хэнд хамаатай юм бэ
H. Chinjuu (gold) 2011-04-30 14:38
надад хамаатай
S. Munkhjargal 2011-09-24 13:02
Би үүний эсрэг бодолтой байна. Үнэхээр ийм шинжүүд бүрдсэн эмэгтэйд дургүй байх ямар ч боломж байхгүй. Яагаад гэвэл чухам ийм эмэгтэйчүүд л эр нөхөрөө ямар ч нөхцөл байдалд байсан хүндэлж чадах байсан. Эрчүүд өөрөөсөө дээш гарсан эмэгтэйд дургүйцдэггүй. Харин үл хүндлэлийг тэвчиж чаддаггүй. Хичнээн мундаг байсан ч нөхөрөө хүндэлж л байвал энэ ямар нэг асуудал үүсгэх ёсгүй. Харин томроод ирэнгүүтээ нөхөртэйгээ компанийхаа ажилтантай харьцдаг шигээ харьцаж эхэлбэл ямар ч дорой эр тийм эмэгтэйн дэргэд тогтож чадахгүй. Өрхийн тэргүүн байх нь эр хүнд Бурханаас өгсөн дуудлага болохоор ямар нэг мөнгө орлого, албан тушаалаар үүнийг нь хүчингүй болгох боломжгүй.
S. Munkhjargal 2011-09-24 13:12
Өөрөөр хэлбэл хэрвээ хэн нэг эр өөрөөсөө дээгүүр эмэгтэйгээс болгоомжилж байгаа бол тэр нь тэр боловсролоос нь айж байгаа хэрэг огт биш. Харин намайг хүндлэхгүй байх магадлал өндөр байна гэж үзсэнтэй холбоотой. Нэг гэр бүлийн дотор өрсөлдөөн байна гэдэг инээдтэй хэрэг. Нэг биеийн 2 хөл бие биетэйгээ өрсөлдөдгүй биз дээ. Тийм болохоор гол нь энд өрсөлдөөн яригдаад байгаа юм биш. Харин эмэгтэй хүнээс авах хүндлэл минь багасах нь гэж айдагаас болж байна. Эмүжин гэж ухаалаг эмэгтэй үүнийг их сайн мэддэг юм байна лээ. Түүний нөхөр жирийн залуу байдаг ч гэсэн лав тэдний гэр бүлд зиндаа, хүндлэлийн талаар маргаан гардаггүй гэдэгт би бараг 100 хувь итгэлтэй байна.
D. Mandakh 2011-09-27 21:42
sanal neg bn ooo unen
M. Цонхтой гэрэл... 2011-09-24 13:55
кэлэх үг алгооо.......
L. Badmaa 2011-09-27 15:08
за мэдэхгүй.......
W. Tugsuu 2011-11-22 10:38
эрэгтэй хун айлийн ноён нуруу учраас тэрнийхээ л дурд байх дуртай. эхнэрээ гулуг шиг дагаад мунгу горидож явах хэн дуртай байх вэ. эм барийн суул явж бсанаас ёстой батганийн толгой бсан н дээр
Б. Анхбаяр 2011-11-22 10:41
ТИЙМ ШҮҮ.