Урьд шөнө юу зүүдэлсэн бэ
Зүүдээ ярих гээд хулгайгаа яриваа...
Гоё зураг олдсонгүй ээ
2010-09-30 11:20-д бичсэн тодруулга.
Хамгийн гоё зүүдийг тодруулга дээр байрлуулна.
2010-12-27 12:59-д бичсэн тодруулга.
1-р хэсэг Оршил
Нойр-амьд эсийн амин чухал хэрэгцээ. Нойргүйгээр амьд биет удаан орших нөхцөлгүй юм. Амьд биед хоол тэжээл зайлшгүй хэрэгтэйн адил нойр ч хэрэгцээт зүйлийн нэг. Харин нойр гэж чухам юу болохыг тэр бүрий хүн мэддэггүй билээ. Олон эрдэмтэд нойрны тухай янз бүрийн үзэл бодол баримталж судалгаа шинжилгээ явуулж ирсэн бөгөөд ихэнх эрдэмтэд, нойр бол төв мэдрэлийн тогтолцоог ядралаас хамгаалах үйл явц гэдэг үзэлд санал нэгтэй байдаг.
Их эрдэмтэн И.П.Павлов-Нойр нь тархины гадар түүний доод төвийн эсүүдийн үйл ажиллагааны саатал мөн гэж тодорхойлжээ. Мөн дотоод саатал үүсгэгч цочруулаар үйлчилснээс болзолт хэвшил (рефлекс) үүсэх явцад зүй ёсоор нойрсолт болдгийг анхаарч нарийвчлан судалсан байхад, П.К.Анохин-Нойр бол тархины гадар ба гадрын доод чухал бүтэц, (тухайлбал харааны доод төвгөр, торлог байгууламж)-ийн хоорондын харилцаанд гарсан тодорхой тойрог өөрчлөлтийн үр дүн юм гэж үзжээ.
Г.Морруци, Х.Мегун нар-Нойрсох ба сэрүүн байх явдал нь торлог байгууламжийн сэрэл саатлийн үйл явцтай холбоотойг туршагаар баталжээ.
Н.И.Грашенков, В.Гесс нар- нойрны төв нь харааны доод төвгөрийн орчимд буюу тархины 3-р ховдолын ёроолд байдаг гэж таамаглажээ.
Мөн сүүлийн үеийн сурах бичигт (физиология человека-Ткаченко 1995)-Унтах үед захын мэдрэлийн мэдрэхүй алдагдсанаас болж тархины харааны төвгөр (таламус)-ын орчимд өгсөх мэдрэхүйд саатал үүсэж тархины төв хэсгийн сэрэл багасаж үүнээс шалтгаалан тархины гадраас торлог байгууламжид үзүүлэх нөлөө буурч цаашилбал төвөөс зугатах замуудын үйл ажиллагаа багасаж , зарим хэсгүүдийн саатал болдог гэж бичигдсэн байна.
Эдгээр үзэл баримтлал онолуудаас үзвэл нойр гэдэг нь мэдрэлийн эсийн саатал мөн гэдэгт санал нэгтэй байна.
2-рхэсэг-Судалгааны зорилго
-Мэдрэлийн эс яагаад саатдаг
-Тархи мэдрэлийн аль хэсэгт саатал үүссэнээс нойр үүсдэг болох
-Саатах үйл явц ямар дараалалтайгаар ямар үе шаттайгаар явагддаг
-Хүн яагаад зүүдэлдэг, зүүдлэх үед мэдрэлийн тэр хэсэгт яагаад саатал
үүсдэггүй болох
-Хүн яагаад янз янзаар зүүдэлдэгболох зэрэг асуудлуудад хариулт өгөхийн тулд дээрхи үзэл баримтлал онолуудыг гүнзгийрүүлэн судлах шаардлагатай байна.
3-р хэсэг
Судалгааг явуулахын тулд тархи мэдрэлийн тогтолцоог хэд хэдэн хэсэгт хуваан авч үзье.
Хүний тархи мэдрэлийн тогтолцоо нь тархины гадар, гадарын доод төв, хөдөлгөөн мэдрэхүйн олон замуудаас бүрддэг.
Тархины гадар нь: Аливаа цочролыг хүлээн авч задлан шинжилж , ялган салгаад хариу үйлдэл хийх чиглэлийг өгдөг. Хүн аливаа зүйлийг мэдэж, мэдэрч байна гэдэг нь тархины гадар задлан шинжилсэний үр дүн юм.
-Тархины гадрын доод төв нь болсон аливаа үйлдэл, үйл явцыг хадгалах (тархины гадрын оролцоотойгоор хадгалсанаа санах үйл) мөн хэв шинжит (рефлекст) үйлдлүүдийг тархины гадрын оролцоогүйгээр гүйцэтгэхэд оролцох ба тархины гадрын оролцоотойгоор ухамсарт үйлдэлд оролцоно.
-Мэдрэхүйн замууд нь: гаднаас ирсэн цочролыг гадрын доод төвөөр дамжуулан тархины гадарт хүргэнэ.
-Гадраас задлан шинжлэгдсэн цочролын хариуд хөдөлгөөний замаар дамжуулан ухамсарт үйлдэл хийнэ. Хөдөлгөөний зам








M. Цонхтой гэрэл... 2011-08-21 10:10
сүүлийн үед охидууд маань яаар их зүүдлээд байнаа айн хэхэ
сайн унтаж амрааа.стресст ороод байгаа юм болов уу хэхэ
Э. ◕‿◕БяЦхАн ЗүРх◕‿◕ Win 2011-08-21 10:13
Би угаасаа байнга зүүдэлдиймөө Зурвасыг хүлээж байя
Э. ◕‿◕БяЦхАн ЗүРх◕‿◕ Win 2011-08-24 13:37
Болод ахад талархлаа
Y. Хишгээ ( ♥ teamguin) 2011-08-25 15:02
би нээрээ ёстой сонин зүүд зүүдэлсээн Болод тайлбарыг нь хэлэх үгүйг нь сайн мэдэхгүй л байна
Би нэг их олон хүмүүстэй лифтэнд суулаа тэгээд дээшээ яваад л байсан чинь лифт нь зогсдоггүй тэгээд 100 гараад л давхар нь явцаад л байсан. тэгсэн нэг хүн хүүхдээ ав гэхээр нь эргээд харсан чинь ээж байхын тэгээд л нэг тэргэн дээрээс жаахан хүүхэд аваад тэврээд явган суж байсан чинь нөгөө муу бор гонжтой залуучууд чинь энэ тэрүүгээр гүйлджийнаа би орилоод л байсан / угаасаа би тэр залуугаас аймар айдын / тэгээд лифтээ зогсоогоочээ гэсэн болохгүй байнаа гэд 2 эрэгтэй хүн хаалгатай товчлуур нтр-р нь оролдоод л байхын тэгсэн би гэнэт аймар тайван болсоноо бид нар одоо газраас дээшээ хэдэн км явсан бол гэд бодоод суучихсан / тэгээд л сэрүүлэг дуугарцөөөн бууж чадсан бол уу даа зайлуул/
L. Badmaa 2011-08-25 15:06
баахан л ажлаа зүүдэлсэн дээ... нэг санаа зовоод байх чин
B. Бямбаа 2011-08-25 15:14
найз залуугаасаа салжийна гэж зүүдэлсэн,аймар хэцүү болоод л битгий яв лдаа гэсэн чинь явчлаа тэгээд л дотор сонин болоод сэрсэн чинь /шөнө дунд/ найз залуу маань хажууд хэвтэж байхын,аймааааар баярлсан гэж, хэхэ. хамгийн сонин нь тэр бас салж байна гэж зүүдэлсэн гэсэн. сонин байгааз.салхжаан болов уу.
E. Bolorgerel 2011-08-28 20:14
шинэ байр зүүдлээд нээх гоё жижигхээн байранд орцон байхын гэж зүүдэлсэн ямар утгатай юм бол БОЛОД агаа
С. Жигүүр 2011-09-01 00:22
zurvasdav
Б. Дэлгэрмаа 2011-08-30 16:44
Аймаар их алт зүүдэллээ. Бүр жижиглээд нунтаглачихсан уул шиг их алт. Би жоохныг авах гэж байгаад болиод хаячих юм. Тэгээд алтан дээр хэвтсэн чиь дээрээ нэг бөндгөр юм байх юм. Нэг хүн гарч ирээд түүнийг нээхэд дотор нь үхсэн хүн байсан. Тэгээд л би хэн нэгнээс учиргүй зугатаад, машинтай давхиад л байсан. Намайг хөөж байгаа хүн харин миний хажууд л гүйгээд байсан. Эсвэл зүгээр л хар дарсан юм болов уу?
L. Badmaa 2011-08-31 12:54
2 хүнтэй хамт холийн замд явж байна гэж зүүдэлсэн
B. Munkhzaya 2011-09-02 21:27
би урд шөнө нэг сонин зүүд зүүдэлсэн, өмнө нь миний ажиллаж байсан кэмп дээр би очцон байхын, тэгээд байж байсан чинь нэг сонин хар, хөх өнгөтэй 2 очирваань бурхан шиг дүртэй эрэгтэй, эмэгтэй 2 хүн манай кэмп дээр ирж байна гээд л зүүдлээд байсан, энэ ямар учиртайн бол, зүүд мэддэг мэргэн түргэн хүн байдаг бол хэлж өгөөч
L. Byambaa 2011-09-02 23:10
гал зүүдлэхээр яадын болоо? мэдэх хүн амьтан байна уу колонк дээр байжийсан чинь тэнд гал гарчихын гэхдээ бүр их биш
Э. ◕‿◕БяЦхАн ЗүРх◕‿◕ Win 2011-09-05 06:27
Би эмсудлалын хичээл зүүдлэв 10с 8 оноо авч байна гэж
Л. Энхбаяр 2011-09-05 18:49
Би хүүхэд гаргачихсан хөхүүлж байна гэж зүүдэлсэн ш дээ. Аягүй эвгүй юм байна лээ. Тэгээд бас нэг муухай юм нь юу гээч. Хүүхдээ хөхүүлж байхдаа эцэг нь хэн юм болоо гэж бодож байна гэж зүүдлээд байгаа юм даа. Ёстой муухай зүүүд
E. Sasha 2011-09-09 02:19
he he bi bas tegj zuudelj bsii shde. neeh sonin sangdj bsn
*. Jargal 2011-09-05 19:54
нэг танил ахтай маань бизийн нэг танил бүсгүй суух гэж байна гэж зүүдэлдэг байшд, шал солиотойн ккк
Ц. Төгөл-Өдөр 2011-09-15 11:39
Сармагчингийн өсөлт киноноос болснуу матийн хичээл дээр нэг сармагчинтай өрсөлдөөд 0,5 оноогоор хожигдоод уурлаж байна гэж зүүдлээд хэхэ...
Ц. Төгөл-Өдөр 2011-09-21 09:00
кино үзэхээр тэрийгээ зүүдэлдэг боллоо.... эцсийн зүүдэлж улаан цутгалангийн хажууд мах хадгалж байсан гакар дүүрэн ялаа тэрийг чанаж байна гээдл хэхэ
Б. Заяц PNG 2011-09-21 09:06
заваан ийн
B. Zaka-Ball-Chess-Freedom-Swim 2011-09-21 09:23
Урьд шөнө унтаагүй болохоор юу ч зүүдлээгүй харин хальт зогсоогоороо зүйрмэглээд цочиж унах шахав.
F. Mind 2011-09-24 15:43
амраж бай хө
Б. Заяц PNG 2011-09-21 09:25
Хэхэ чи нээрээ алнаа.
F. Mind 2011-09-21 09:27
Би маш их юм зүүдлэсэнээл санаж байгаа хө
M. Сайнзаяа 2011-09-21 14:16
Баахан сармагчин зүүдлээд миний хурууг хазаж байна гэсэн. Бас онгоц зүүдлээд хоорондоо бөмбөг хаяад л дэлбэрээд байна гэж зүүдлэв. Болод оо хариултыг нь хэлээрэй хө