Оруулсан : B. Saintuya 2010-10-19 19:22:13

Rheumatism өвчнийг хаана хамгийн сайн эмчилдэг юм болоо?

Чимээгүй тахал гэгдээд байгаа энэ өвчин манай оронд газар аваад байгаа. 2007 онд хийсэн судалгаагаар нийт хүн амын 69,7% буюу 2 сая орчим хүн хоолойны ангина өвчнөөр өвдсөн байгаа нь эдгээр хүмүүсийн 95% буюу 1сая 900 мянган хүн ревматойдный поли артрит буюу хэрэх өвчнөөр өвдөх боломжтой буюу өвдөөд байгаа гэсэн үг гэнэ.
Монголын ревматизмын холбоо гэдэг газар алт, мөнгөн зүү тавиад эмчилдэг болсон гэхийн. Тэр тэгээд үнэхээр үнэн юм болов уу даа. Бас "Алтан хүн" эмнэлэгт үе рүү нь тариа хийгээд эдгээдэг гэнэ. Гэхдээ аймаар үнэтэй юм байна лээ.
Улсын эмнэлгүүдээр орохоор баахан хуучинсаг, үр дүнгүй эмчилгээ зааж өгөөд, шинжилгээ хийх материал нь ч байхгүй, тоног төхөөрөмж нь ч эвдэрчихсэн байхын.
Ер нь энэ өвчнийг хамгийн сайн, үр дүнтэй эмчилдэг газар хаана байдаг юм болоо?

Сэтгэгдлүүд


  • ღ. Http://gegeen.com 2010-10-20 07:56

    хэхэ, үнэтэй газруудын дажгүй реклам бн, харзны усанд сайн ороод л, зундаа нөгөө хүйтэн аршаануудад хөлөө сайн дүрээд байвал ангинатахаа больчихдог юм байна лээ..

  • Л. Лемурии 2010-10-31 17:47

    Ревматизм гэдэг өвчин туссан л бол заавал эмчлүүлэх хэрэгтэй, удах тусам хөлөлгөөн байхгүй амисгаад давчидах биеээр Псориаз гэх мэт байдлаар илэрдэг.
    Харзны усанд орох гэдэг бол сайн л хэрэг тэхдээ энэ эмчилгээ хүндэрсэн үед туслах нь юу л бол, ахнан шатанд бол сайн тэр тусмаа хоолой дөнгөж өвдөж эхлэж байхад харз, дулааны улиралд хүүтэн аршанд оорох бол их сайн байдаг, бас хүйтэн зүйлд биеээ дасгах гээд л байгаа. Хүндэрсэн үед энэ юу л бол.
    Манайхаас өөр газар пенциллин Ж таридаг бас хоолойн мах авах, хөлдөөх зэрэг эмчилгээ хийдэг юм байсан тэхдээ төгөс биш гэж байсан.
    Эх оронд маань бол хоолой ойр ойрхон өвдөөд байгаа үед хоолой руу тариа хийгээд физк эмчилгээ хийлгэхээ гайгүй болдог гэдэг. Манай эрүүл мэндийн байгууллага бол тариа энэ тэр гээд хэсэг зууртаа гайгүй болгох байх.
    Монголын ревматизмын холбоо гэж газар байгаа би хувьдаа эмчлүүлээд л байгаа их удаан эмчилдэг бас шаггүй үнэтэй эхлээд шинжилгээ хийлгээд тэр нь 6000 дараа нь өвчин ямар байгаагаас шалтгаалаад зүү тавих эсэг нь шийднэ миний ажигалсанаар бол зүү тавиул гэдэг юм байсан тэр нь 7 хоногийн тантайгаа нийлээд 120 гардаг санагдаж байна тэгээд л 7-21 хоногт заавал нэг очиж үзүүлэх естой эм нарын нь хэлж байгаагаар бол 100 хоног уух естой гэсэн 7 тан нь 15 000 төгрөг, мөнгөн зүү тавиулсаны дараа 21 хоног гам сайн барих естой (гам барих талаар дэлгэрэнгүй хэлдэггүй дараа нь чи гам бариагүй болхоор дээрдээгүй байна гэсэн юм ярих гээд байдаг юм байсан) хүйтэн усанд гараа дүрэхгүй байх, эсэглэн зүйл хэрэглэхгүй байх (тараг, айраг, г.м) 2 сарын дараа шинжилгээ дахин хийлгэнэ (өмөнө гарсан шинжилгээны хариу муу гарах нь байдаг юм байсан) тэгээд алтан зүүгээ тавина өвдөж байгаа газраа хэл гэдэг юм байсан тэгээд ихэвчлэн тэр газар нь зүүгээ тавина да. бас л тангаа уусаар л байна ер таслаж болохгүй гэдэг, ууж байх үед нэлээн яадардаг бас их хөлөрдөг юм байсан тэхдээ пенциллин Ж тариулж яадархаас гайгүй л дэ.
    Эмчилгээ хийлгээд сайжирсан (эмчилгээ таарсан) хүмүүс байдаг л юм шиг байсан тэхдээ хүмүүс дээрдэж байна л гэдэг юм байсан. Сүүлд нэг мэдээгээр Монголын ревматизмын холбоо тангаа хямад газраас тухайлбал Бөмбөгөр 7 хонгийн танг 1500 авдаг гэсэн мэдээлэл ТВ8 мэдээгээр дотор нь ажиллаж байсан ажилтан яриж байсан 2010.10.30д. хэрэв тийм бол бас л хүнд. Эмчлүүлж байсан хүмүүс сэтгэгдэл үлдээвэл мэдэх байх.
    Харамсалтай нь өөр газар эмчилгээ хийдэггүй.
    Миний зүгээс ийм л юм хэлэх байна да. Чамд гэж хэлхэд битгий даар сайн дулаан гутал авч өмс малгай ороолтоо сайн болгох хэрэгтэй. Бас хоол идэх аяга тавагаа тусдаа байлгах болж өгвөл цэвэр цанаан мөнгө байвал сайн, салхинд сайн яв хотын утаанд биш шүү. Өөрийгөө хайрал

  • Д. Батсайхан 2011-01-13 12:42

    Би тэр мөнгөн зүүг тавиулаад 1 сар гаран болж байна. заримдаа гайгүй ч юм шиг заримдаа зүгээргүй ч юм шиг. Сонин л байдалтай. Заримдаа зүрх өвдөөд байгаа юмуу нэг л тайван биш. үе мөч аймаар өвдөхгүй ч халуу дүүгээд л хөндүүртэй байхын. тэр холбоогоор эмчлүүлж байсан хүмүүс энд орж ирээд хэлэлцээд туршлага хуваалцуул хэрэгтэй юмсан.




Krilleer On/Off (Ctrl+Alt)   Хөрвүүл   Тохиргоо   © 2008 Adiya Bold