Оруулсан : Г. Bolormaa 2010-10-21 09:52:22

Бөөгийн шашин

бөөгийн шашны тухай ойлголтыг хүн бүр сайн мэддэггүй .өөр дээрээ ирэхээр хүмүүс мэдрэхээр чармайдаг. Үнэн зөв баримттай танилцмаар байна

Сэтгэгдлүүд


  • Н. Saintsog 2010-10-21 14:33

    Уг нь манай төрийн шашин ш дээ. Гэхдээ одоо бол цэвэр бизнес болсон. Удам болгонд бөө тодроод байгаа юм бишүү. За шарын шашин ч гэсэн. Угаасаа л бизнес. Нэг ном уншуулна мөнгө, засал хийлгэнэ мөнгө. Хөөрхий нөгөө хэдэн хөдөөнийхний, хөгшчүүлийн өргөл болгон өгсөн шөр тосыг цөгцөнд хийгээд л эргүүлээд зарж байгаа юм. Лам бөө 2-т итгэснээс өөртөө итгэсэн нь дээр.

  • Г. Мөнгөншагай 2010-10-21 17:09

    Христийн шашин ч гэсэн бизнес гэдгийг орхичлоо хөгшөөн....Орлогынхоо 10хувийг өг гэдэг гээ биз дээ..Хэр ихийг өгнө төдий чинээ ихийг олно гэдэг гэсэн...Айхтар мунхруулж байгаан шүү бас...

  • М. Archy 2010-10-22 11:07

    За ер нь бол ийм байгаа юм. Аливаа шашин шүтэж өргөл барьц өгч юм хумаа даатгуулдаг нь хүмүүн бидний зуршил болсон хойно одоогийн ийм нийгэмд ямар нэгэн лам юмуу бөөд хамаг мөнгө төгрөгөө тавьж туух биш зүгээр дотроо сүслээд ажил төрлөө бүтэлтэй байх болно гэж итгэж явах юм бол чиний ажил сайн л байх болно. Хүмүүсээ мөнгөө лам хард зарах биш зүгээр л хадгалцгаая.

  • Д. Ногоон 2010-10-22 11:13

    Бөө бол шашин биш. Шашин үүсэхээс өмнөх тэнгэр газар байгаль дэлхийг шүтсэн шаманизм гэж хэлэгддэг шүтлэгийн хэлбэр.
    Африкийн омогуудын тэр олон хачин шүтлэгийг шашин гээд байвал юу болох бол?

  • З. Tulga 2011-04-30 05:48

    Anneliese Michel Exorcism audio tapes (Long Version)- olood uzeerei xusvel chuu.

  • H. Nobody 2011-04-30 10:21

    танилц танилц

  • А. Намуухан 2011-04-30 11:25

    Нэг чинээлэг айлын бага хүү өвдөөд манай сайн гэсэн бүх л эмнэлэг эмчилж чадахгүй байжээ. Тэгээд аргаа бараад нэг бөөд хандсан чинь "Өө танай хүү бөө хүн байна. Бөө болгохгүй бол удахгүй үхнэ. өргөлд нь 5 сая төгрөг өг. Би бүх юмыг нь даагаад сайн бөө болгоод өгөе" гэждээ. Ингээд бөөн юм болж болж бөө болоод ч нөгөө өвчин илааршсангүй. Нөгөө бөө болгосон хүн ч утас шөрмөсөө салгаад ор сураггүй болж. Аргаа барсан эцэг эх нь дахиад л өөр нэгэ бөөд хандаж. Тэгсэн "Өө ямар ч бөө болох ёсгүй хүүхдийг баахан хар хараал тусгасан байна. 3 сая төгрөг өг. Би тэр дуудагдсан сүнсүүдийг зайлуулж өгнө" болж гэнэ. Тэгээд зовлонд унасан эцэг эх дахиад л мөнгөө өгөөд ямар ч нэмэргүй үлдэж. Тэгээд гадаадад явж эмчлүүлэхээр шийдээд бээжинд очтол эмнэлэгт ч үзүүлсэн юмгүй хүүхэд нь зүгээр болчихож гэнэ. Эмч нарт үзүүлж зөвлөгөө автал зүгээр л тоосны аллергитэй хүүхэд болж таарчээ. Даан ч хавар болохоор л өвдөөд эхэлдэг байсан юм гэж аав ээж нь гайхсан гэнэ лээ.

  • T. Int 2011-04-30 13:23

    Шашин үүссэн учир шалтгаан хүн хөгжлийнхөө явцад алхам тутамд тулгарч байгаа байгалийн олон талт учир шалтгааныг бишрэн гайхаж, мэдэрч өөр өөрийн оршин байгаа нөхцөлдөө тулгуурлаж янз бүрээр тайлбарлаж өөр өөрсдийн шүтлэгээ бий болгож ирсэн учиртай юм билээ. Энэ итгэл үнэмшлийг нь ашиглан хэсэг бүлэг, хүн оюун санаагаар нь итгэл үнэмшлийг нь ашиглан янз бүрийн шашны урсгалыг бий болгож түүн дотроо өөр өөрийн улсын нарийн бодлого асуудлуудаа суулгаж өгсөн нь хожимоо шашин үүссэн гэж ойлгогдож байгаа юм. Одоо байгаа шашны урсгалууд бүгд ухаантай хүмүүсийн үзгээр бичигдсэн үзэл санааны зохиол гээд хэлчихэд нээх буруудахгүй дээ, Харин манай уламжилалт бөө гэдэг нь бол байгаль дэлхий уул усаа дээдлэн хүндэлдэг шүтлэг юм. Гэхдээ нэг зүйлийг ойлгох хэрэгтэй хүн байгалийн нэг салашгүй хэсэг учираас аливаа учир шалтгаан бүртэй нөхцөлдөж байдаг , энэ утгаараа байгалийн юмс үзэгдэлийн зарим нэг далд мөн чанарыг дотоод ертөнцөөсөө мэдэрч, мэдээлжиж эргэж хариу реакц үзүүлж чаддаг энэ чанарын нэг бол бөөгийн зан үйл юм.

  • G. Төгөлдөр 2011-04-30 14:25

    миний бодлоор бол бөө шашин байдаг гэдэгт итгэдэг харин тэр xрист нтр шашинд итгэхэд бэрх мөн шарийн шашинд бас итгэхэд бэрх. миний бодлоор бол тэр христ гэдэг хүн чин эрт дээр үед хүмүүст их тус дэм болдог хүн бсан бх ам дамжиж яригдсаар бгаад бурхан болчоо биз. Удахгүй хэдэн мянган жилийн дараа дэлхий хэрвээ бх юм бол ЧИНГИС гэдэг бурхан гээд гараад ирвэл яана. энэ шашин гэж............................

  • З. Tulga 2011-04-30 15:37

    буг чөтгөрүүдтэй харицах урлаг

  • H. Nobody 2011-04-30 15:41

    бөө бол урлага биш л дээ хэхэ, ступит гэхэд багадмаар юмаа нээрээ

  • З. Tulga 2011-04-30 17:10

    муу зүйлээр оролдож байгаад ийм чөтгөр биедээ шүглүүлцгээв дээ.угтаа бөөлөх гэдэг чинь ийм л чөтгөрүүдтэй харьцдаг үйл шүү дээ.онгод дуудна гэдэг маань чөтгөр дуудаж байгаам.чөтгөрүүд үнэн ч хэлнэ худлаа ч хэлнэ.нас барсан хүнийхээ сүнстэй ярилцлаа гэдэг уг чанартаа чөтгөр л байдаг байхгүй юу.тэдний гол зорилго бол хүний бурхан шүтэх замын нь гажуудуулахад оршдог юм гэсэн.энэ хүүхэний биед маш хүчтэй нь шүгэлсэн байна даа.уг нь бурханы ном уншихаар гараад явчихдагийм байлээ..энэ яагаад болоогүй юм болдоо зайлуул

  • З. Tulga 2011-04-30 17:20

    бөө бол удам дамжсан шинжтэй угын"цаанаасаа сонгогдсон хараал идмэр" байдаг боловч манайд хүссэн болгон бөөгийн" дипломтой" болж байгаа биз дээ.монгол бол монгол шүү дээ.мөнгө нь болоод заль нь байвал болохгүй бүтэхгүй юм үгүй болой.

  • Ж. Онон 2011-04-30 18:07

    Шашин гэгч оюун санааны хар тамхитай зууралдбал хөгжиж бусдын хийдгийг өөрсдөө хийж ядуурал баян хоосны ялгаанаас гарна гэбэл худал шүү дээ шинжлэх ухааныг хөгжүүлэхгүй эрдэмтдийнхээ солиотой ч юм шиг сонин ч юм шиг үгсийг сонсохгүйгээр өөрсдийнхөө дутагдалыг хүлээн зөвшөөрөхгүйгээр дутагдал алдаагаа мэдсэн ч засч залруулж ухамсар чинь чадахгүй шүү дээ Ялангуяа буддын буюу бурханы шашинг Монголчуудын оюун санаанаас арилгахгүйгээр хөгжилд хүрнэ гэбэл тэрүүн шиг худал зүйл огт байхгүй шүү дээ Учир нь гэбэл Буддын гол зарчим болох даяанчлах гэдэг юуч хийхгүй зүгээр суугаад хоосон зүйлс бодоод залбираад л байхыг хэлдэг энэ зарчим нь Нийт гүр Монголчуудыг өөрсдөө хүсээгүй ч залхуурал гэдэг өвчинг халдаадаг шүү дээ Тэрнээс Монгол хүний угшил нь залхуу юм уу гэбэл үгүй байх юм Жинхэнэ Монгол ахуйгаар амьдардаг хүн гэж ямар хүн бээ гэсэн чинь Малчин ард хүн байна Тэр хүн яаж амьдарч байна бээ гэхээр Мандах нарнаас жаргах нар хүртэл гадаа гэртгүй хөдөлж хөдөлмөрлөж байх юм Тэгээд хэзээнээс залхуу гэгч өвчинтэй болобоо гэсэн чинь будда гэгч энэтхэг эртэй оюун санаагаа холбосноос эхэлсэн байх юм даа

  • А. Цолмонгэрэл 2011-04-30 19:58

    Онон ч уг нь байдлыг зөв ажиглаж даанч дүгнэлтийг буруу өгч дээ.
    Хөгжилд хүрнэ гэдэг нь зөв гэхдээ түүний тулд юуны өмнө:
    АЖИЛ, ХӨГЖИЛ гэдэг хоёр үгээ ялгаж салгаад тус тусд нь тодорхойлчих нь зүйтэй байх.
    ХӨГЖИЛ гэдгийг тоо бодож тэртээг төлөвлөх ОЮУН САНААНЫ ДЭВШИЛ гээд
    АЖИЛ хийхийг булчин махбодын хөгжил, АМЬ ЗУУХ АРГА гээд тодорхойлчихоё.
    Ингээд шинжлэх ухаан ололт гэж юу,
    Жинхэнэ хөгжил дэвшил гэж юу болохыг мөн тус тусд нь тодорхойлъё.
    Амь зуух аргаа дэвшил болгон хөгжүүлсэн нь одооны шинжлэх ухаан.
    Ололт нь гайхалтай ч зорилго нь амь зуух аргаа дээшлүүлж араа шүдээ хурцалсан төдий. Үр дүн нь төмөр араа шүд өндөр хурдаар тачигнан өөрсдийн амьдарч аж төрөх газраа сэндийчиж, газар доорхи баялаг агаар мандлыг нөмрөн авснаас дэлхийн дулаарал гэгч аюул бүхнийг түгшээх болсон.
    За ажил хийж хөгжсөн шинжлэх ухааны ололт гэвэл ийм. Хүмүүсийн оюун санааны бохирдол болон бусад олон бохирдлыг энд нуршаад яахав хүмүүс илт мэдэж байгаа.

    Одоо Ононгийн бухимдлыг төрүүлсэн Монголчуудын оюун санаанаас арилгах гээд байгаа хөгжил дэвшлийн талаар цөөн хэдэн үг хэлхье.
    Үүнийг дээр тоо бодож тэртээг төлөвлөх оюун санааны дэвшил гэж тодорхойлсон шүү дээ.
    Малчин Монгол Будда буюу Бурхан багштай нөхөрлөх болсон цагаас хүн төрөлхтний хэтийн ирээдүйг төлөвлөж, хэзээ ямар аюулаас яаж аврах арга замыг бодож боловсруулжээ. Араа шүдээ хурцалсан хүн төрөлхтөн хэзээ тэжээгч дэлхийгээ эвдэн сүйтгэж, амьдрах аргагүйд хүргэх вэ? гэдгийг бодож тооцоолон, түүнээс гарах гарцын хамт зааж үлдээсэн байдаг. Энэ талаар илүү ихийг мэдье гэвэл гадуур бэлэн эмхтгэсэн ном болон лекц яриа их байх болж дээ. Тэр зүгт анхаарлаа хандуулна биз. Тэгсэн ч итгэл үнэмшил төрөхгүй бол сэтгэл судлалын гүн ухаанд нь нэвтэрч цэвэр ашгийн тооцоотой нь танилцаарай. Зурхай гээд андуураад явчваа. Та эхлээд авах гээхийн ухаан буюу, цэвэр ашгийн тооцоотой нь танилцалгүйгээр бусад ухаан руу нь орвол бас л төөрөлдөж мэдэх аюул бий.

  • З. Tulga 2011-04-30 21:34

    Бичсэн сэтгэгдлээ өөрөө устгасан байна.

  • А. Цолмонгэрэл 2011-04-30 21:36

    Юу таглаад?

  • А. Цолмонгэрэл 2011-04-30 21:49

    Ийм их мэдээлэлтэй хүн иймхэн төдийг уншиж барахгүй байна ч гэж байхгүй дээ. Гол нь сонирхол л байгаа болов уу? Сонирхсон нэгэнд нь уртдаад байдаггүй юм шиг билээ. Одоо тэгээд нэг бичсэнээ хэд хэд тасалж оруулж байдаг юм билүү? Эсвэл бүр товчлох уу? тэгэхээр том агуулга хумигдаад улам ойлгомжгүй болчих юм болов уу? аль нь дээр болохыг зөвлөөд өгөөрэй Амина.

  • З. Tulga 2011-04-30 21:58

    Бичсэн сэтгэгдлээ өөрөө устгасан байна.




Krilleer On/Off (Ctrl+Alt)   Хөрвүүл   Тохиргоо   © 2008 Adiya Bold