Банжиг –ийн эзэд өөрчлөгдөж байна.
Интернэтийг гаргууд хэрэглэдэг хэн бүхний танил болсон банжиг.нет сайтын эзэд өөрчлөгдөж байна. Хамгийн олон хандалттай сайтуудын дунд толгой цохиж, рейтингээрээ сүүлийн 10-аад жил эхний 5-д зогсолтгүй багтаж байсан тус сайтыг гар нийлсэн хэсэг залуус өөрсдийн сонирхол, жинхэнэ хоббигоороо ажиллуулж байсан бөгөөд зах зээлийн ороо бусгаа үед хүртэл тэсэж гарсан атлаа өнөөдөр ийнхүү бусдад хүлээлгэн өгч буйд олон хүн харамсаж байгаа бололтой.
Интернэт хэрэглэгчид, банжиг сайт дээр өөрийн гэсэн орон зайтай хүн бүрт энэ мэдээлэл сонирхолтой байгаа бизээ. Өнгөрсөн долоо хоногт сайтыг эзэмшигч Банжиг нет-ийг нэр бүхий “дарамт”-уудын улмаас сайтаа бусдад хүлээлгэн өгөхөөр болсон тухайгаа тайлбарлан хэрэглэгчдээсээ уучлал хүссэн билээ. Хүүжийгийн энэхүү мэдэгдэл ёсоор банжигийн эзэд өөрчлөгдөж байгаа ажээ. Өнөөдрийн байдлаар тус сайт руу хандахад
“Banjig.Net-iin huvi ezemshigchid uurchlugduh gej buitai holbootoi zarim neg tehnikiin uurchlult hiij baigaa tul, ta tur hugatsaanii daraa ergen zochilno uu! Uurchlultiin yavtsad yamar neg medeelel ustgagdahgui bolohiig medegdej baina! Hervee tand yamar neg sanal baigaa bol lhujii AT gmail DOT com haygaar holbogdono uu!” гэсэн мессэж гарч байна.







ღ. Http://gegeen.com 2010-10-25 18:22
150-с 250 саяын саналууд их очиж бгаа гэсээн
С. Мэндсайхан 2010-10-25 18:32
Үнэтэй зарагдаж байна шүү.
Би л лав хувьцаа гаргаж зараач гэсэн санал хэлсэн.
С. Мөнх-Идэр 2010-10-25 18:33
одоо байгаа банжигаа зараад . илүү сайн систэмтэй сайт хийгээд гараад ирэх байхдоо
Н. Болор 2010-10-25 18:46
өндөр үнээр зарагдаж байгаа юм байна даа авсан эзэд нь харин хэр ажиллуулах юм болдоо.
А. Медаль 2010-10-25 21:30
Ханшаа өсгөх гсн нэг арга биз дэээ
Д. Ногоон 2010-10-26 08:39
хүүжий гэдэг чинь энэ Ш.Донгио гишүүн биздээ.
В. Баярбат 2010-10-26 10:39
Тийм үнээр авах хүн байх болов уу даа....
Л. Шижир 2010-10-26 11:47
Банжиг бол том төсөл шүү. Сайн авч явах юм бол ... Яахуу шиг монгол сайт ... Хүжий ч төстэй байлгахыг хичээдэг байсан байх. Дараагийн эзэмшигчид нь цааш нь сайн аваад яваасай л гэж хүсэх байна даа.
Д. Ногоон 2010-10-26 12:06
Банжигийг босгохын төлөө би 174 төгрөг хандивлая аа.
Э. Батмөнх 2010-10-26 13:05
Ер нь бол блогчидыг маш ихээр төрүүлсэн Монголын блогчдын тоо өсөхөд ихээр нөлөөлсөн гэж бодож байна. Үнийн хувьд бол тийм үнэтэй сонсогдохгүй байна. Сервер тоног төхөөрөмжүүд болон траффик, хэрэгэгчдийн сан гээд үнэ бол зохих хэмжээндээ байна гэж бодож байна. Харин авах хүмүүс нь илүү цаг үеэ олсон үйлчилгээ болгон хөгжүүлээсэй.
Б. Ганжаргал 2010-10-26 13:35
Оллоо хувьцаагаараа хагас тэрбумыг олж байхыг харсаан гэж.
Б. Ганжаргал 2010-10-28 13:12
яадаг гэнээ?
Б. Ганжаргал 2010-10-28 13:12
банд мниь
Э. Батмөнх 2010-10-26 13:43
@Донгио хийсвэр? Яахав банжиг сүүлийн 1 жил уналтанд орох нь орсон гэхдээ хийсэн бүтээсэн зүйлтэй, түүгээрээ үнэ цэнээ олж байсан зүйл буцаад сэргэхдээ ч хурдан байдаг. Хамгийн гол нь зөв бодлого явуулах хэрэгтэй. Юмыг заавал яагаад ийм писсимист өнцгөөс хардаг юм бэ чи? Материаллаг баялаг биш л бол үнэ цэнэгүй хийсвэр болж таарч байна уу?
Э. Батмөнх 2010-10-26 14:20
Хүний хэлсэнийг бүрэн ойлгохгүй байж чи яаж хүнтэй мэтгэлцэх гээд байгаа хүүхэд вэ? Би банжиг бол юм хийсэн түүндээ тохирсон үнэ цэнээр зарагдаж байгаа бол болж байна. Харин энэ үнэ цэнэ гэдэг чинь хийсвэр юм биш хүүхэд минь. Үүнийг нь ашиглаад авах хүмүүс нь зөв бодлогоор хөгжүүлбэл шинэ гарч ирж байгаа бизнесээс илүү хурдацтай хөгжих боломжтой гэдгийг л хэлсэн юм. Түүнээс шүтэж бишрээд сүжиглээд сүйд болоод байгаа юм алга. Ахын дүү хүний өөдөөс ам нээхээсээ хүн юу гэж хэлж байгааг сонч сур.
Э. Батмөнх 2010-10-26 15:32
Ах нь чамтай дахиж үг солих хүсэл, цаг зав алга. Юм мэдэхгүй хүүхэдтэй юугаа ч ярихав.
Э. Батмөнх 2010-10-28 15:08
Хэрэггүй юманд цагаа үрэхийг хүссэнгүй
А. Медаль 2010-10-26 15:39
Хаха банжигаас болж та хоёр боож үхээд яах вэ дээ.
Д. Ногоон 2010-10-26 16:33
Интэрнэтийн хөгжил яриад байна уу завхрал яриад байна уу Болормаа.
IPv6 гээчийг яриад байвал эвтэй бай гэхсэн. Донгио бацаан наадуулаа алаад өгөөч.
Д. Энхбат 2010-10-27 12:05
IPv6 гэж юу вэ гэсэн асуултанд өөрийн зүгээс хариулах гэж оролдоё.
Эхлээд компьютер болгонд сүлжээнд холбогдохын тулд тоон хаягтай байдаг. Тэр тооны хаягийг хүмүүс цээжлэхэд хүндрэлтэй учраас нэг нэр оноож өгдөг.
Жишээ нь: Компьютерын тоон хаяг - 192.168.0.1; Нэр - newcomputer ч юм уу.
Интернетийн хувьд болохоор жишээ авбал: Компьютерын тоон хаяг - 66.102.7.99; Нэр (вэб хаяг) - www.google.mn гэж байдаг.
Тоон хаяг нь одоогийн байдлаар жишээнд авсаны дагуу 4 ширхэг тооноос тогтож байгаа бүхнийг та бүхэн анзаарсан байх. Үүнийг IPv4 гэж нэрлэдэг.
IPv4-ийг анх ашиглахдаа өнөөдөр ийм олон компьютер интернетэд холбогдоно гэж тооцоогүй улмаас өгч болох тоон хаягийн тоо дуусч байгаа. Тийм учраас нэмж компьютер холбохын тулд IPv6-г шинээр гаргаж байгаа. Нэг ёсондоо 6 тооноос тогтсон тоон хаягтай болсоноор IPv4-ээс илүү олон компьютерыг интернетэд холбох боломжтой юм.
Энгийн тайлбарлах гэж оролдсон тул зарим нэг нарийн зүйлсийг оруулсангүй.
Алдаа мадаг гаргасан бол хүлцэл өчье.
Хүндэтгэсэн,
Д.Энхбат
9. Gegeen.mn 2010-11-22 14:50
тэгээд эцсийн шийд юу болсон бэ? ани апдэйт?
B. Baljaa 2010-11-22 15:31
Монголд вэбсайтыг 250 саяар худалдаж авах хэмжээний хөгжцөн юм уу?
.. LU'CAS 2010-11-22 15:49
Hey тэгээд энэ банжиг нь яг яасын... Нэрээ больж байгаа юм уу, нэгдэн нийлж байгаа юм уу, бүүр эсхүл ор хөнжилдөө орж нэгдэж байгаа юм уу, үгүй бол салж сарниж яваа юм уу...