2010-10-25 17:34:33

Банжиг –ийн эзэд өөрчлөгдөж байна.

Интернэтийг гаргууд хэрэглэдэг хэн бүхний танил болсон банжиг.нет сайтын эзэд өөрчлөгдөж байна. Хамгийн олон хандалттай сайтуудын дунд толгой цохиж, рейтингээрээ сүүлийн 10-аад жил эхний 5-д зогсолтгүй багтаж байсан тус сайтыг гар нийлсэн хэсэг залуус өөрсдийн сонирхол, жинхэнэ хоббигоороо ажиллуулж байсан бөгөөд зах зээлийн ороо бусгаа үед хүртэл тэсэж гарсан атлаа өнөөдөр ийнхүү бусдад хүлээлгэн өгч буйд олон хүн харамсаж байгаа бололтой.

Интернэт хэрэглэгчид, банжиг сайт дээр өөрийн гэсэн орон зайтай хүн бүрт энэ мэдээлэл сонирхолтой байгаа бизээ. Өнгөрсөн долоо хоногт сайтыг эзэмшигч Банжиг нет-ийг нэр бүхий “дарамт”-уудын улмаас сайтаа бусдад хүлээлгэн өгөхөөр болсон тухайгаа тайлбарлан хэрэглэгчдээсээ уучлал хүссэн билээ. Хүүжийгийн энэхүү мэдэгдэл ёсоор банжигийн эзэд өөрчлөгдөж байгаа ажээ. Өнөөдрийн байдлаар тус сайт руу хандахад
“Banjig.Net-iin huvi ezemshigchid uurchlugduh gej buitai holbootoi zarim neg tehnikiin uurchlult hiij baigaa tul, ta tur hugatsaanii daraa ergen zochilno uu! Uurchlultiin yavtsad yamar neg medeelel ustgagdahgui bolohiig medegdej baina! Hervee tand yamar neg sanal baigaa bol lhujii AT gmail DOT com haygaar holbogdono uu!” гэсэн мессэж гарч байна.


Сэтгэгдлүүд


  • ᠰ. САРНАЙ 2010-11-27 19:30

    хамгийн лаг блог үйлчилгээ үзүүлдэг сайт аль нь юм бэ

  • M. Зул 2010-11-27 21:40

    Мэдээж хамгийн гайгүй блог нээж болох сайт нь банжиг... яг блогспотын хуулбар болохоор тэр. Банжиг уг нь гоё сайт, даанч үе үе засварт орно, яасан нь мэдэгдэхгүй алга болдог байсан болохоор орохгүй байсаар байгаад нууц үгээ хүртэл мартаж байсым байна. эзэд нь хэн ч болсон сайт нь илүү боловсронгуй сайн болж байвал зүгээр л байна.

  • I. Гантуул 2010-11-27 23:44

    Банжиг бүүр ажиллахаа байсан юм уу?

  • J. Jaagii (халх монгол) 2010-11-30 10:13

    Банжиг хол очиж өнхөрмөөр юмаа, энд эргүүтээд сууж байхад та нарын мэдээллийн бааз цаана чинь устаад үгүй боллоо доо,

  • С. Мэндсайхан 2010-12-09 12:35

    банжиг ум маани бад ме хум

  • Б. Наранжаргал 2010-12-15 12:52

    ай хөөрхий блог минь...

  • D. Jamts 2010-12-22 18:17

    Хэрэглэгчээ боддоггүй, боодог монгол үйлчилгээ..