Шинэ жилийн арга хэмжээг хариуцан зохион байгуулах гэж байгаа бол...
Зиа шинэ жил хаяанд ирчихжээ... Нэг л мэдэхэд байгууллагуудын шинэ жилийн баярууд болоод эхэлчихнэ.
Хэрэв энэ удаад та, танай баг бүрэлдэхүүн байгууллагынхаа шинэ жилийн арга хэмжээг хариуцан зохион байгуулах гэж байгаа бол:
- Мэндчилгээг хамгийн сонирхолтой байдлаар
- Хамт олны дунд зохиож болох хөгжилтэй тэмцээн
- Баярын арга хэмжээг хамгийн содон, шинэлэг байдлаар хэрхэн зохион байгуулж болох талаар санал бодлоо чөлөөтэй хуваалцана уу?








М. Эрдэнэбулган 2010-10-30 15:26
Туулай үнсдэг тоглоом бол хамт олны дунд хамгийн шалгарсан тоглоом юм билээ кк
Б. Батзориг 2010-11-01 16:13
дуртай гар хаха
N. Gerelee 2010-11-01 19:10
yadag togloom yun
Э. 10 2010-10-30 16:10
Тийм үү. Тэр нь ямар тоглоом байдаг юм. Сонирхуулаач
Нэг ийм тоглоом байна.
Ширээ, ширээнээс 1, 1 хүн гаргана.хөтлөгч нь ийм юм авчир гээд хэлэхэд уралдаж авчирдаг тоглоом.
Жишээ нь оймс, гутал, мөнгө, эмэгтэй хүний левчик гэх мэт
Тоглоомонд оролцож байгаа хүмүүс нь ширээнийхээ хүмүүсээс хөтлөгчийн нэрлэсэн юмыг уралдаж авчирдаг. Их хөгжилтэй тоглоом байна лээ...
N. Dyara 2010-11-01 16:18
naadah chin 200.300 hunii dund togluulahad denduu buduuleg togloom b.naa Azaa
П. Шинэбаатар 2010-10-30 16:22
Хэн хурдан тасрах вэ гэдэг тоглоом зүгээр ш дээ. Хамгийн түрүүнд тасарсан хүнээ онигооны баатар болгоо л.
Ц. Мөнхзаяа 2010-11-05 14:45
Нэг байгууллагын ажилчид тул хэлтэс , тасгаараа бие биенээ танидаг байгаа ш дээ.
Нэг ийм тоглоом байдаг юм.
Байгууллагын билэгдэл тоогоор хүний гарын үсэг цуглуулах. /2 юмуу 3 ширээнээс 1 хүн/
1. 6 настай эмэгтэй хүүхэдтэй хүний гарын үсэг
2. Нэг нүдэндээ давхраатай хүний гарын үсэг
3. Хамгийн том биетэй хүний гарын үсэг
4. Цагаан оймс өмссөн хүний гарын үсэг гэх зэргээр дуртай сонголтоо хийгээд гарын үсгийг нь цуглуулуулж болно. /Хамгийн сүүлд нь гарын үсэг цуглуулсан хүн, гарын үсэг авсан хүмүүсийгээ тэр байна гэж танилцуулах ёстой тэгвэл бүүр хөгжилтэй, сонирхолтой болно/
Заалан дотор бал цаас барисан хүмүүс та тийм үү, ийм үү гээд гүйлдээд л байдаг хөгжилтэй тоглоом байна лээ. 600 хүнтэй хүлээн авалтан дээр тоглож байсын.
Туршаад үзээрэй.
Б. Б.Tuul 2010-11-05 16:57
Шинэ жилийг хэвшил болсон ресторан бааранд хийдэг ойлголт хүмүүст байдаг. харин саяхан нэг санаа сонслоо. Цасан охин кинон дээр шинэ жилийг хотоос зайдуу газар тэмдэглэж байгаа гардаг шдэ. тэрэн шиг өвлийн цэнгэг агаарт гарч тэндээ яг л ресторандаа байдаг шигээ гоелын хувцсаа өмсөж дуу хуур хөгжөөнт тоглоомоо тоглож болно. тэхдээ ажлыхан нь гэр бүлийхнээ хамт авчирж болно ажлыхантай нь танилцаж ямар хамт олон байдийн мэдэж аваад.
өвлийн өглөө ямар гоё гээч. нээрээ одоо цас ороогүй байгаа ч жаахан мөрөдөөдхий. өглөө босход цэнгэг хөлийн мөр гараагүй цасан дээр гишгэх, нүд гялбам цав цагаан, цасаар тоглож байгаад гэртээ орж дулаацах. энэ бүгд үнэхээр сайхан шүү
Ж. Хашбат 2010-11-07 22:05
харин тийн хаана очвол зүгээр вэ
Б. Одбаяр 2010-11-18 10:57
Шинэ жилээр хамгийн гол хүн нь Хөтлөгч байдаг. Тэр хүнийг ямар хүн байх вэ гэдэг сонголтыг сайн хийх хэрэгтэй. Энэ нь байгууллагын хамт олны насжилтаас бас шалтгаалдаг.
Харин хамт олны дунд тоглуулахад хамгийн эвтэйхэн тоглоом нь мэдээж ямар нэгэн байдлаар хооронд нь уралдуулдаг тогоом байдаг. Жишээлбэл дээр дурдсан гарын үсэг цуглуулах, эсвэл хэлсэн бүхнийг авчрах гэх мэт. Гэхдээ эдгээр нь одоо бараг хуучирсан. Шинийг сэдэх хэрэгтэй хэхэ
Сэтгэвэл хэлнэ ээ
Ямар ч шинэлэг содон юм хийсэн арга хэмжээний уур амьсгалыг хүмүүсийхтэй холбож өгөх ёстой...
Г. Алтаншагай 2010-12-09 17:03
Энэ бичлэгийг сайшааж байна. Хүмүүсээ шинэ жилийн арга хэмжээ зохион байгуулахад уралдаан тэмцээн, хөгжилтэй тоглоомуудын талаар мэдээлэл оруулж туслаарай!