Оруулсан : Ц. Шийрэв pingwin 2010-11-03 00:34:47

Монгол дахь сүлжээний бизнес эрхэлдэг компаниудын талаарх таны бодол

Монголд сүлжээний бизнес хийдэг компаниуд маш их болжээ. Эдгээр нь хэр найдвартай гэж та боддог вэ. Миний хувьд Фоховын саньцин гээд ходоодны бэлдмэл, Ди Экс Эйний гаа,Хербалайфын коктелийг хэрэглэж үзсэн хэрэглэгдэхэд ямар нэг гаж нөлөө үзүүлээгүй. Манай ажлын бүсгүйчүүд Орефлэймийн бүтээгдэхүүн захиалж хэрэглэж байгаа харагддаг. Та сүлжээний бүтээгдэхүүн хэрэглэж үзсэн үү .Үр дүн нь ямар байсан бэ. Сүлжээний бизнесийн талаар та ямар бодолтой байдаг вэ энэ хоёр асуудлаар үзэл бодлоо хуваалцана уу.

Сэтгэгдлүүд


  • ღ. Http://gegeen.com 2010-11-03 06:55

    за одоо баахан ирихлаамны паузууд сунжрахым биз дээ хэхэ. би хэрэгтэй гэж үзвэл авдаг, угийн панаалдах, найрах наймааны авьяас байхгүйм болохоор сүлжээний бизнест өөрөө элсэх талаар бодол төрдөггүй. уран бүлтрээчдийн хувьд бол тэр очир алмаазан гишүүн алтан гишүүн болоод явж чадаж л байвал бид юу хэлэхэв дээ.

    усана, проактив мэтийн бүтээгдэхүүнүүдийг магтаж байхыг нь сонсож байсан. орифлеимийн ганц ч бараа авч үзээгүй. дүү нараас зарим нь авоны рэсэллэр болсон л дуулдсан, гоо сайхандаа онцгой анхаарах шаардлага сүүлийн хэдэн жилд тохиолдсонгүй. монголчуудтайгаа их ойр амьдарвал яалт ч гүй авахаас аргагүйд хүрэхийм шиг байлээ.

  • Ч. Эрдэнэ 2010-11-03 09:15

    Сайн байна уу, Шийрэв ээ. Сүлжээний бизнесийн талаар зөв асуудал дэвшүүлэн тавьжээ. Угаасаа "сүлжээ" гэдэг үг нь өөрөө маш өргөн утгатай ч монголчууд бидний ихэнх нь энэ үгэнд жаахан тиймэрхүү хандаад байдаг. "Өө сүлжээ юм уу, би сонирходоггүй, тэр чинь дэмий", гэх мэт хариулт олон хүний амнаас унадаг. Энэ буруу хандлагыг залруулах нь зөв. Юуны өмнө "сүлжээ" гэдэг үгийг зөв ойлгуулах. Одоо ч бид бизнэт-ийн сүлжээгээр л хоорондоо харилцаж байна, гадагшаа гараад л Миний дэлгүүр, эсвэл Номин, Сансар гэх зэрэг сүлжээ дэлгүүрүүдээр үйлчлүүлж байна. Мэдээж энэ бол уламжлалт борлуулалтын хэлбэр, гэхдээ л сүлжээ шүү дээ. Иймд манайхан "сүлжээ" гэдэг үгэнд эерэг хандах нь чухал. Хоёрдугаарт, сүүлийн үед Америк, Япон зэрэг орнуудад бараа эргэлтийн дийлэнх хувь "шууд борлуулалтын " буюу direct selling маркетингаар хийгддэг болсон, гэтэл энэ арга бол нөгөө л "сүлжээний" нэгэн хэлбэр. Энэ нь цаашид нийтлэг үзэгдэл болно гэж байгаа. Юу гэсэн үг вэ гэвэл тухайн бараа үйлдвэрлэгчээсээ шууд хэрэглэгчид хүрнэ гэсэн үг. Энэ нөхцөлд завсарын бүх зардлууд /хадгалалт, тээвэрлэлт, зар сурталчилгаа, бөөний болон жижиглэн борлуулалтын цэг, тэдгээрт ажиллагсадын цалин гэх мэт өртөг/ алга болно, харин эдгээрт шаардагддаг зардлууд нь хэрэглэгчид очно. Энэ систем дэмий байна гэж үү? Монголд орж ирээд удаагүй байгаа Америкийн 4Life гэдэг компани байна. http://www.4life.com/ мөн орос дээрх сайт нь http://atfactor.ru Хүний дархлааг сайжруулж, элдэв өвчнөөс урьдчилан сэргийлдэг Трансфер фактор гэдэг бэлдмэл үйлдвэрлэдэг дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн, олон улсын кампани. Түүний Монгол дахь салбар нь энэ 11 сарын 26-нд нэг жилийнхээ ойг тэмдэглэх гэж байгаа. Энэ компани МЛМ буюу multi level marketing -аар өөрийн бүтээгдэхүүнээ түгээдэг. Би Трансфер факторыг хэрэглээд ургамлын харшлаасаа салсан, тэгээд ч надад энэ компанийн маркетинг маш их таалагддаг тул би энэ компанид ажиллаж байна. Сонирховол миний блогийг хараарай. http://titaniumche.blog.gogo.mn/index.html
    Иймд "сүлжээ" гэдэг үгнээс бүү айцгаа, орчин цагтайгаа хөл нийлүүлэн алхацгаяа гэх байна даа.

  • Ж. Амгаланбаяр 2010-11-03 15:07

    Ч.Эрдэнээд чиний яриад байгаа сүлжээнүүд чинь 2 өөр юм. Орчуулгын алдаа. Эсвэл хэргээр төөрөгдүүлэлт.

    Миний ойлголтоор та нар болуулалтын прамид тогтолцооны талаар ярьж байгаа бол. Монгол улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулахыг хориглосон хэлбэрт прамид тогтолцоогоор мөнгө олохыг хориголсон байдаг хуулийн хүн биш учир буруу бичсэн байх утгыг нь бичлээ. Хуулийг нь үзнэ биз эсвэл хуулийнх нь хүмүүс хууль заалтаар нь оруулж өгөөрэй.

    прамид нь үндэсний үйлдвэрлэлд их сөрөг нөлөөтэй. Бас хүний хөдөлмөр мөнгийг залилах аргаар оршдог нь буруу гэж их олон орон хориглодог юм билээ.

    Түүнээс чанартай бараа байдаг л байх тэгээд ч монголын үндэсний үйлдвэр гэж байх биш сүлжээндээ орнуу болино уу нөгөө лаагаа иднэ үү луувангаа иднэ үү та нарын л хэрэг байх даа.

    Миний хувьд сэтгэгдэл үлдээсэн нь мэддэггүй хүмүүст энэ нь монгол улсын хуулийг зөрчсөн үйл ажиллагаа юм билээ л гэж хэлэхийг зорисон болно.

  • Ч. Эрдэнэ 2010-11-03 15:33

    Амгаланбаярын хэлдэг үнэн. Монголд байгаа ихэнх сүлжээний гэх компаниуд хулхи буюу пирамид, матриц, бинар гэх олон улсын хуулиар хориглосон систем мөн. Энэ систем нь эхний орсон цөөн тооны, ойролцоогоор 5% нь мөнгөтэй болж, харин 95% нь мөнгө олж чаддагүй. Олон оронд энэ нь хуулиар хориотой. Харин Монголд хуулиар зөвшөрөөчгүй, хориочгүй тул хүмүүс мэдээлэл муутайгаас болоод, гэнэдээд гэх үү дээ, хохироод байгаа. Мэдээж монголд үйл ажиллагаа явуулж байгаа 40-өөд сүлжээний компаниудаас олон улсын хуулиар зөвшөөрөгдсөн нь маш цөөхөн байгаа. Жишээ нь, Орифлэйм, Хэрбалайф зэрэг байна. Бүгдийг муу гэж ойлгож болохгүй. Ялгаж, зөвийг сонгох нь чухал. Тэгээд ч бид жаахан туулшрах дуртай талдаа хүмүүс шүү. Нэг магтахаараа тэнгэрт тултал нь магтаж, муулах болхоор газарт ортол нь муулдаг улс. Иймд хэлэх нэг л зүйл байна. Бүү хавтгайруулж бай. Сайныг сайнаар нь ялгаж үзэж сурцгаая. 4Life Research company бол биднийг муу хэлсэн ч, сайн хэлсэн ч олон улсын тавцан дээр ажилаа хийгэд, хүнд хэрэгтэй бэлдмэлээ үйлдвэрлээд, олон олон хүний эдийн засгийн асуудалд туслаад л явна. Үүнийгээ Монголчууд бидэнгүйгээр хийж байгаа, цаашид ч хийнэ. Бид 70-аад жил хайрцганд сэтгэж ирсэн, одоо больсон нь дээр, өөрийн гэсэн ухаантай амьдарцгая. Аливаа бурууг өрөөлөөс бус харин өөрсдөөсөө, аливаад хандах өөрсдийн хандлагаас л хайцгаах цаг нь болсон.

  • Т. Билгүүн 2010-11-08 16:16

    яг үнэн дээ ихэнх нь луйврын байгуулагууд байгаа даа ядарсан хүмүүсийн мөнгийг сорсон тэгж ихэнх хүмүүс бододгын байна лээ

  • Ч. Эрдэнэ 2010-11-08 16:52

    Билгүүний санааг ойлгож байнаа. Луйврын сүлжээнүүд манайд анх орж ирээд ёстой бидний нөгөө " гэнэн, цагаахан" занг ашиглаад буруу ойлголт өгсөн нь үнэн. Нөгөө талаас бид мэдээлэлгүйгээр, хэн нэгнийхээ хэлсэн үгэнд ороод шийдвэрээ гаргадаг муу зуршилтай хүмүүс. Тэр үед ядаж интэрнэт энээ тэрээ байгаагүй, хаанаас ч судалж, харах билээ. Харин одоо бол асуудал өөр болсон. Хаанаас ч сүлжээний копанийн талаар мэдээлэл олж болно, Иймд буруу шийдвэр гаргахгүй байх боломжтой. Аливаа сүлжээний компанийг сонгохдоо дараах 4 шалгуурыг заавал тавих ёстой. Үүнд: 1рт. Шилдэг бөгөөд хууль ёсны, олон улсын компани байх ёстой, энэ компани нь өөрөө үйлдвэрлэгч байх ёстой. Энэ талаарх мэдээлэл интернэтээс олддог. 2рт. Маркетинг нь тогтвортой байх ёстой. 3рт. Борлуулалтын орлогын танд өгөх хувь нь өндөр байх ёстой. 4рт. шилдэг сургалтын системтэй байх ёстой. Жишээ болгоод чи манай компанийн сайтыг хараарай. Хаяг нь 4Life.com бас миний блогийг хараарай http://titaniumche.blog.gogo.mn Хэрэв чи хамтраад ажиллана гэвэл холбоо бариарай

  • U. Uyanga 2010-11-08 17:08

    эрдэнээг дэмжих байнаа.

  • Ж. Дөшбат 2010-11-08 22:13

    МЭДЭХГҮЙ ЮМ ДАА. ДЭЭР БАЙГАА ХЭД НЬ Л МӨНГӨ ОЛДОГ ДООРХ НЬ ЛУЙВАРДУУЛДАГ НЬ ҮНЭН. ОРЕФЛЕЙМЫН ИРЖ БАЙГАА БАРАА НЬ ШВЕДИЙНХ ГЭЭД БАЙСАН ДАНДАА ЕВРОПЫН ОРНУУДЫН БАРАА БАЙСАН. ОДОО ЯМАР БАЙДАГ ЮМ БҮҮ МЭД УЛСУУД ОРООД Л БАЙХ ЮМ. БОДВОЛ ХЭРЭГТЭЙ Л БАЙЛГҮЙ. БАРАГ ХҮН БҮХЭН ОРЕФЛЕЙМД БАЙДАГ БАЙХАА. ЗА ГОО САЙХАН Ч ЯАХАВ ЭМИЙН СҮЛЖЭЭ ГЭДЭГ НЬ ЧУХАМ ЯМАР БАЙДАГ ЮМ. НЭГ ИХ ҮНЭТЭЙ Л ЮМ БАЙХ ЮМ. БАС ЮУ БИЛЭЭ РЕКЛАМ ДЭЭР ДАРААД МӨНГӨ ОЛДОГ Ч ГЭХ ШИГ ЗАРИМ НЬ ХҮНИЙ МӨНГӨ АВААД ЗУГАТААД БАРИГДААД ШҮҮХ МҮҮХ БОЛООД Л БАЙХ ШИГ БАЙСАН. ХЭНД ХЭРЭГТЭЙ ЮМ БҮҮ МЭД ЭЭ. ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭЛИЙН СҮЛЖЭЭ ГЭЭД БАС НЭГ ЮМ БАЙЖ БАЙГААД БАС ШҮҮХДҮҮЛЭХ ШИГ БОЛСОН ЕР НЬ БОЛЖ БАЙГАА ЮМ БАЙДАГ ЮМ УУ. ЯМАР Ч ХЯНАЛТГҮЙ ЭД Л БАЙХ ШИГ БАЙДАГ ЮМ

  • Э. Одбаяр 2010-11-08 22:59

    The worst method of selling is network selling. I have no any comments on this topic.

  • Т. Билгүүн 2010-11-10 19:21

    ккк хүмүүс иим дээрээл хөөрхөн байдаг байхгүй юу ядар сан нэгэн монгол хүнээ шулж ханахгүй л юумдаа дээрхи эрднээ чи яг сэтэглээсээ нэг ажилаа хийдээ хэрвээ би чиний оронд байсан бол шал ондоо бараг хүн бүр тийм байх шүү энэнд битгий санаа зовоорой тэгэхдээ л чи ч заавал ингэж хэн нэгнийг тултал баяжихад нь тусалж дэмжиж байгаа гэдгээ өөрөө ч сайн мэдэж байгаа хэдхэн цаас юу ч биш шүү

  • Т. Билгүүн 2010-11-10 19:27

    энэ бол эрдэнэ уянга хоёрт зөв монголоо гэсэн сэтгэлтэй бол юум сайн унш тэгээд сайн ойлго хамгийн гол нь та өөрсдөөл сайн бод доо яг ийм бизнес эрхэлээ д монголд амжилт олсон цөөн хүний жишээг битгиээ зорилгоо болго гэж зөвлөмөөр байна шал худлаа жишээ цаад оюунгэрэл энээ тэрээ гээд байдаг чинь ок
    зөвөөр ойлгонуу буруугаар ойлгонуу хамаа алга тэгэх дээ үнэн нь тийм л байна даа ах дүү нар минь

  • Ч. Эрдэнэ 2010-11-10 22:47

    Билгүүнийг би сайн ойлгож байнаа, МЛМ бизнесийг би өмнө мэддэггүй байхдаа яг л Билгүүнээ шиг боддог, хүлээж авдаг байсан. Харин интернэт болон номноос уншаад жаахан юм мэдэж авсны дараа бол өөр ойлголттой болсон. Дэлхийн эдийн засгийг тэргүүлэгч гүрнүүд энэ маркетингийг 21-р зууны шилдэгээр тодорхойлоод байгаа. Монголчууд бид энэ сүлжээ гээчийг шүүмжилнэ үү, магтана уу, харин цаана чинь олон сая хүн, олон оронд чухамдаа энэ маркетингээр хөгжөөд байнаа. Бид бодитой байгаа зүлийг харахгүй гэж нүдээ гараараа таглаад асуудал биднийхээр харамсалтай нь болохгүй ээ. Ийм л байна даа.

  • N. Sarangua 2010-11-14 21:24

    Эрдэнээ танд амжилт хүсьe! Мөн маш том боломж олж сайн ойлгосон байна, чанга атгаарай! :)

  • Г. Байгалаа 2012-09-08 17:27

    Сайн байцгаана уу.Энэ сэдэв их сонирхолтой санагдлаа. Би төрийн байгууллагад ажилладаг, одоогоор хүүхэд асрах чөлөөтэй байгаа.Би гэртээ шал угааж хоол хийсэн авгай байхаасаа илүү өөрийн гэсэн орлоготой, өөрийн гэсэн амжилттай, өөрийн гэсэн үзэл бодолтой эхнэр байхыг хүсдэг.Тиймээс ч МЛМ системээр ажиллаж эхэлсэн.Одоо 4 сар болж байна. Төрийн байгууллагад ажиллаад авдаг цалингаасаа илүү цалин авч байгаагаас гадна бяцхан хүүхдээ хараад ажиллаж байна шүү дээ.Бас төрд 5 жил сайн ажилласан тул Вольксвагэний автомашин бэлэглэе гэдэг бол сайхнаа, хэхэ.Харин би энэ компанид 5хан сар ажиллаад машин авч байна шүү дээ.Сэтгэлгээ задарсан эрч хүчтэй хүмүүс л МЛМ-ийг ойлгодог байх.Надтай хамтарч ажиллаж болно шүү.Утас 96016921

  • A. Battsetseg 2012-09-08 17:41

    АГУУ ТАРХИ УГААЛТ

  • L. Batbaatar 2012-09-08 22:20

    та нар гудмаар явж байгаа хүмүүсийг хараарай 40 с дээш насныхан oriflime юмуу али нэгэн сүлжээний хавтас ,бараа каталог барицан явж байгаа .аргагүй шүү дээ ажил хийе гэхээр 40 с доош наснийхан гээд нас заачисан насаар ни заазалсан болхоор амидархийн эрхэнд сүлжээний бизнэс гэдэг юм хийж байна түүнээс биш ашигтай болхоор ни хийж байгаа юм биш шүү дээ

  • Г. Байгалаа 2012-09-09 00:15

    Өө нээрээ би орифлэйм хийдэггүй шүү, бас хүн болгон сүлжээ хийх албагүй, дайчин, зорьсондоо хүрдэг нь хийхэд болно ш дээ.Батбаатараа ашигтай болхоор л хийдэг юм за.

  • L. Batbaatar 2012-09-10 08:47

    хийх албагуй ч хийхээс оор аргагүй байдалд орж байгаам чин оор ажил хийе гэхээр авахгуй ,сүлжээний ажил хийж байгаа хүнээс ашигтай болоод хийж байна уу оруулсан мөнгөө гаргаж авхийн тулд хийж байна уу гээд асуу даа хэдэн хуви сонин тоо гарна даа,чи ч гэсэн хамтарч ажиллаач гээд сүлжээ хийж л байгаа биз дээ бичсэнээ уншаач

  • Г. Байгалаа 2012-09-11 23:53

    цаг хугацаатайгаа зэрэгцэж сэтгэж чадахгүй бол яаая гэхэв дээ

  • Л. Бадамцэцэг 2012-09-13 20:02

    Хүмүүсийн хэлдэг тус бүрдээ л зөв. Сүлжээ "буруу" гэж үздэг хүмүүс нь энэ салбар бэлэн мөнгөний урсгалын ихэнх хувийг гадаадруу гаргаад байдаг болохоор үндэсний үйлдвэрлэлээ дэмждэггүй, дээр нь олон улсад зөвшөөрөгдсөн хэлбэрээр ажилладаг компани нь их ховор, бас хэзээ нэг цагт хэн нэг дотны хүн нь сүлжээ хийж байна гээд зав ч үгүй орлого ч үгүй баахан гүйгээд байсан хэдэн цаасаа бараа болгож хаячихаад нэг л их том том ярьсан хүмүүс болж нэгнийгээ нэрвтүүлсэн байдаг болохоор "ер нь буруу" гэж үздэг байх л даа. Харин "зөв" гэж үздэг хүмүүс нь тэндээс эрч хүч, өөрийгөө дайчлах чадвар, том мөрөөдөөд хүрч болох боломж, арга замыг нь олж харсан болохоор хэрэгтэй гэж үздэг байх. Хэн хэнийг нь буруутгах аргагүй.
    Харин би энэ бүхнийг удаан ажиглаж, бодож үзээд орифлэйм шиг системтэй хүнсний дэлгүүр нээсэн. Элсэлтийн хураамжгүй, онц гойд гээд хэлчих мундаг чанартай бараагүй. Манай дэлгүүр зөвхөн 8 нэрийн бараа л зардаг. Атар, алтан тариан гурил, чихэр печень, сүү тараг, мах бууз гээд нэг дэлгүүрлүү яваад ороход юу зардаг вэ тэр бүгдийг л зардаг. Програмаа хамаг мөнгөөрөө бичүүлээд, байраа барьцаанд тавиад эхлүүлсэн бизнес маань 1 сарын дотор 550 хэрэглэгчтэй болоод байсан хэдэн төгрөг маань эргэлтээ дийлэхээ байгаад өдрийн хэд бараанд гүйдэг болоод, манайхаас талх гурилаа аваад 20,000 төгрөг урамшуулалд авсан хүмүүс бараа нэхээд амар заяа үзүүлэхээ байхаар нь бүх гишүүддээ учираа тайлбарлаад нэмэлт хөрөнгө оруулалт олтлоо түр зогслоо хүлээж байгаарай гээд хэлсэн байгаа. Ийм хэлбэрийн сүлжээ хэнийг ч хохироохгүй л юм билээ. Улс орондоо ч хэрэгтэй, хүн арддаа ч хэрэгтэй, мөнгө төгрөг хураалгаж элсээгүй болохоор намайг түр зогсолт авахад хохирсон хэн ч байхгүй. Харин "ажилаа хурдан эхлүүлээрэй, хүлээж байгаа шүү, амжилт хүсье" гэсэн мэссэжүүд л их их ирдэг. Би системдээ та доороо 2 л гартай байх ёстой гэдэг ч юм уу тийм хязгаар заагаагүй. чадаж л байвал хичнээн ч хүн хаанаа ч бүртгэж болно гэж үзсэн. хүмүүст ч таалагдсан. одоо хамтарч ажиллах хүмүүсээ бүрдүүлээд амласан хугацаандаа ажилаа эхлэх гээд гүйж л явна. Миний энэ дэлгүүр Монголд ажиллаад байвал хэн хохирох вэ? Сүлжээний бизнес "буруу" гэж үздэг хүмүүс санал бодолооо хэлж тус болоорой. Засч чадах юм байвал засаад, бүр арга олдохгүйр, эх орон элэг нэгтнүүдэд маань халгаатай байвал эртхэн зогсоосон ч чаднаа би.
    Ямартаа ч сүлжээний маркетинтай ийм дэлгүүр эдийн засгийн хямрал ихсэх тусам хэрэглэгч нь нэмэгдэж, тэдэндээ бас бага ч гэсэн нэмэлт орлого өгдөг, цаашлаад эх орныхоо эдийн засгийг авардаг юм байна гэдгийг АНУ-ын түүхээс харсан. Клинтоны мэдэгдлээс ойлгосон. Тийм болохоор би Сүлжээний бизнесийг зөв ашиглаж чадвал буруу биш "зөв" л гэж хэлэх гээд байна л даа.
    ......уучлаарай энд нэг жижигхээн зар тавьчих уу... Манай системээр бараагаа заруулах хүсэлтэй үйлвэрлэгч, импортлогч байвал надад захиа бичээрэй. Харин архи тамхийг манай хамт олон бодлогын хувьд дэмжлэггүй болохоор тэр чиглэлийн хүмүүс хандаад хэрэгггүй байхаа. зар дууслаа кк




Krilleer On/Off (Ctrl+Alt)   Хөрвүүл   Тохиргоо   © 2008 Adiya Bold