2009-03-17 13:01:18

эрчүүдэд зориулсан шүлэгнүүд

Шүлэг: М.Билэгсайхан : Эрчүүдээ өмөөрч бичсэн шүлэг Эр хүнийг та нар хааяа ч болов өршөө Эрлэгт явчихаас нь өмнө ханийн жаргал эдлүүл ээ Эр нөхөр чинь үгүй бол гэрийн чинь зай эзгүйрнэ Эрдэмт хөвгүүд чинь үгүй бол төрийн чинь зай эзгүйрнэ Эр цэрэг чинь үгүй бол эх орон чинь эзгүйрнэ Эр хүнийг та нар хааяа ч болов өршөөж бай Эрлэгт явчихаас нь өмнө ханийн жаргал эдлүүл ээ. Хэл нь тагнайгаа олохгүй тульдчиж Хөл нь дэлхийгээ онохгүй тэмтчиж Хааяа нэг халамцуухан ирэхэд нь Хараалын үг урсгаж халаасыг нь битгий хоосол оо Янагын захиа л лав гарахгүй шүү дээ наадахаас чинь Яахав дээ хөөрий шараа тайлах юмыг нь үлдээ Эр хүнийг та нар хааяа ч болов өршөө Эрлэгт явчихаас нь өмнө ханийн жаргал эдлүүл ээ. Халуун залуу насыг нь хамт элээснээ бод оо Хайрын галзуу дурлалд хамт элэгдсэнээ бод оо Өөрийг чинь ээж болгосон эрийн тэнгэр юм шүү дээ Үрийн чинь эцэг болсон хүний дээд юм шүү дээ Хичнээн жил амьд явахыг мэдэж болдоггүй орчлонд Хэзээ хаана жаргана гэж хэрүүлийн алим хуваах юм бэ Хазайсан газар нь тэдэнд чинь бүүвэй ээж түшиг болдог юм Халтирсан газар нь тэдэнд чинь бүсгүй хайр нөмөр болдог юм Уул шиг юм гэж дандаа битгий давар Үүл шиг нүүгээд явчихдаг юм Ус шиг уян гэж дандаа битгий самар Уур болоод дэгдчихдэг юм Төгөлдөр их урмыг нь бүр хугалчихвал Төрсөн шигээ уруугуу хараад уначихдаг юм Эр хүнийг та нар хааяа ч болов өршөө Эрлэгт явчихаас нь өмнө ханийн жаргал эдлүүл ээ. Дээл бүсэн гоёлтой Дээрээ малгайн хиймортой Андынхаа дэргэд цовоожиж Аавынхаа харцанд томоождог Янагын сэтгэлд нялхарсан эрчүүдийг Янжинлхамууд минь өршөө Олон олон авааль гэргий та нараасаа Олон олон аавын хөвгүүдийг Өмөөрч бичсэн шүлгийг минь болгоо Өөрстөө т а нар нөмөрт нь жаргаа Эр нөхөр чинь үгүй бол гэрийн чинь зай эзгүйрнэ Эрдэмт хөвгүүд чинь үгүй бол төрийн чинь зай эзгүйрнэ Эр цэрэг чинь үгүй бол эх орон чинь эзгүйрнэ Эр хүнийг та нар хааяа ч болов өршөөж бай Эрлэгт явчихаас нь өмнө ханийн жаргал эдлүүл ээ.

Сэтгэгдлүүд


  • М. Мишээл Пингвин 2009-03-17 13:10

    аз жаргалын ад биш түшиг эр хүн байна гэж дүүны хэсэг санаанд орж байна..

  • P. Tsoogii 2009-03-17 14:22

    Susegteidee bish hairtaidaa
    Suudriig tani hurtel gishgehgui gej
    Er hun ta nariigaaa
    Eleg zurhendee hairlaj,basdeedelj yavdag yum shuu.

  • М. Энхмэнд 2009-03-17 14:42

    Баярлалаа!

    Сайхан шүлэг байна. Өөрийн эрхгүй омогшил төрөх шиг... Гэхдээ эмэгтэй хүн үгүй бол энэ хорвоо гэрэлгүй бас өнгөгүй!!!

  • Б. Батмөнх 2009-03-17 17:53

    Хэл нь тагнайгаа олохгүй тульдчиж
    Хөл нь дэлхийгээ онохгүй тэмтчиж
    Хааяа нэг халамцуухан ирэхэд нь
    Хараалын үг урсгаж халаасыг нь битгий хоосол оо
    Янагын захиа л лав гарахгүй шүү дээ наадахаас чинь
    Яахав дээ хөөрий шараа тайлах юмыг нь үлдээ
    Эр хүнийг та нар хааяа ч болов өршөө
    Эрлэгт явчихаас нь өмнө ханийн жаргал эдлүүл ээ.

  • Д. Усны эх 2010-11-25 12:21

    ЭР ХҮН ТАНЬД

    Харанхуй шөнө салхины сэвшээнд сэвэлзэж зүрх минь чичирч хонодог хэр нь
    Хажууд минь амгалан нойрсох эр хүн таны хажууд үхсэн мэт унтах юм.

    Хуурай хоол хоолойд аргаж, амттаны тэргүүнээр хуураад амсдаггүй хэр нь
    Хээгүй тайван таны хооллохыг харахаар өлсөж ундаассанаа дэндүү мэдрэх юм.

    Хажууд минь хүн чанга дуугаар ханиахад дав цочин бөмбөлздөг хэр нь
    Хангай нуруу шиг эр хүний таны дэргэд хүн зандармаар хачин зориг орох юм

    Ээжийгээ би хунтай зүйрэлбэл тогтож хөвөх нуур нь аав минь та байг
    Эрдэнэс лугаа би гэвэл халхалж, харамлаж ургасан хадат уул нь ах нар минь байг
    Энэ сэтгэл минь хээрийн янзага гэвэл нар ээсэн тал нь хайрт минь чи минь байг
    Эгэлгүй энэ хорвоо гэр минь гэж санавал хоймор нь дүүрэн дулаахан байг мөнхөд…
    таалагдав тэгээд оруулалаа ... хэхэ

  • Ц. Төгөл-Өдөр 2010-11-25 12:32

    Бичсэн сэтгэгдлээ өөрөө устгасан байна.

  • Д. Усны эх 2010-11-25 13:21

    Эртний их хар шувууд үлгэр мэтгэлцэх мэтгэрсэн хар хөмсөгтэй
    Танан эрдэнэ өнгө дарагдмаар даанч сайхан шүдтэй
    Мордхын түүчээр эмнэг догшин халгамаар эршүүд болоод чийрэг мөртэй
    Йим уулын нөмөрт даарахгүйдэ гэж бодхоор танихгүй ч гэсэн дагаж гүймээр
    Бодлогшронгүй нүдэндээ болор болорхон инээмсэглэлтэй
    Болзоо тавьмаар сайхан..
    Борхон царайтай аядуухан яриандаа тэр л нутгийн аялагатай...
    Ус усны дээд харз шиг харцтай
    Нуурын шувууд андуурч буумаар нүдтэй.........

  • Д. Усны эх 2010-11-25 13:30

    өөрийгөө чи миний нүдээр харсан бол
    өнө энэ орчлонгийн эрийн сороо мэдэхсэн
    өөрийгөө чи миний сэтгэлээр мэдэрвэл
    өргөстэй энэ орчлонг зовлонгүйээ гэж хэлэхсэн
    анисга нь жийхгэр нүдийг чинь
    ашид унтраагүй галтай нь
    шөнө ч туяарам шүдний чинь
    шигтгээ шиг тод гялтагнаатай нь
    уужим саруул магнайг чинь
    ухаан оюуны гэрэлтэй нь
    дархан аврага шиг дүрийг чинь
    даруу эелдэг зантай нь
    ангир цээжнийхээ гүнд
    ашид хөрөглөн хадгалъя
    алтан түлхүүрээр ч нээгдэхгүй
    алаг зүрхэндээ шүтээн болгон залая
    энэ шүлгийг чи хэзээ нэгэн цагт уншвал
    эмэгтэй хүний зүрхэнд дүрээ үлдсэнд итгээрэй
    харин чи өөрөө ийм үнэнч бүсгүйг
    хайхран мэдэрч чадалгүй өдий хүрсэндээ гэмшээрэй.............

  • Д. Наранбаатар 2010-11-25 14:07

    Баярлалаа гоё дэндүү гоё:))))

  • Д. Усны эх 2010-11-25 16:06

    Тийм ээ чи миний таньдаг хүн
    Тэгэхдээ сайн таньдаг хүн
    Тэгэвч чи надтай мэндэлдэггүй
    Тийм дээ, танихгүй юм чинь арга байж уу

    Дөрвөн сар Биз-ийн сэдэвт
    Тохиролцсон юм шиг урд хойноо сүлжилдсэн
    дөрвөн сар Биз-ийн хэлэлцүүлэгт ярилцсан юм шиг ар араасаа цуварсан
    Дөлгөөн харцандаа бодол хөвөрдсөн үеийн залуу чамтай
    Дотно танилцаж үерхэхийг удтал би хүлээсэн
    Нуугаад яахав чи надад таалагддаг байсан
    Намба алдан харин бусдаас сураглаж яваагүй
    Бичих сээгийг чинь тосон нууцхан харуулддаг байсан
    орох бүлгийн чинь нэрийг зөнгөөрөө мэддэг байсан
    Эхний голдуу цагийг хааяа тасалдаг ч
    Эргэцүүлж миний бодоход чи сайн албан хаагч
    Дараа нь ажилаа нөхөхдөө л ядардаг л биз
    Дасал болсон дүрийг чинь харахгүй байх надад түүнээс хэцүү
    Дандаа л байж байдаг тэр л зураг
    Дайны шуурганд ч байж л байдаг тэр л идэвхи
    Зөрөн бичих охидыг ажигладаггүй хатуухан төрх
    Зүүд эзэгнэн нойргүй хонуулсан миний анхны хайр
    Сэлүүхэн орой хүргүүлэх хүнгүй ганцаарддаг байсан ч
    Сэтгэлдээ чамайг дурсаж ханьтай явсан
    Сүүлчийн удаа миний бодол самбарт жингэнэхэд
    Сүүлийн удаа би чиний өмнүүр өнгөрсөн
    Тийм ээ, чи миний таньдаг хүн
    Тэгэхдээ сайн таньдаг хүн
    Тэгэвч чи надтай мэндэлдэггүй
    Тийм дээ танихгүй юм чинь арга байж уу.

  • Ш. Ариунсүлд 2010-11-25 16:13

    Таны таньдаг тэр эрхмийг
    Таачих шиг боллоо шүү би
    Сайн таньдаг нөхөр мөн шиг байна
    Сүндэръяагаа бодоод нэрийг нь залгия.

    Зүс шилсэн үеийн залууд чинь
    Зөв талаас нь хэлж туслах уу?
    Үнэн сэтгэлээсээ дурласан гэдгийг чинь
    Өнөөх МАНГАР ХАР нь мэдэхгүй л тууж яваа даа.

  • Д. Усны эх 2010-11-25 18:29

    заааа бас нэг шүлэг биччихүү яахуу

  • Д. Усны эх 2010-11-30 09:16

    Хонгор бүсгүйн хайрын тэнгэрт дүүлж яваа бүргэд
    Хоног өдрийн зугаа цэнгэлийн нуураас холдож яваа загас
    Хорвоогийн бартаанд бүдэрсэн ч өндийж яваа ноён нуруу
    Эцэс төгсгөлгүй цэгээн гунигт шаналаад
    Нулимсаа арчаад инээж яваа
    Аяа миний хорин таван нас

    Туулах тавилант ертөнцдөө зун болж дэлгэрсэн
    Дурсах дурсамжынхаа хэлхээнд охь нь болж гоёсон
    Алдаа онооны заагаас
    Айдсаа нуусан бардамнал
    Ухаалаг төрсөн бүсгүйн харцнаас
    Үгээ цэнэсэн ичингүйрэл
    Унаж тусаж босоод урагшаа гишгэж яваа
    Аяа миний хорин таван нас

    Хорьж болохгүй хориод ч дийлэхгүй
    Үерийн ус шиг урсаж яваа
    Хотлын наадамд тавын даваанд
    Бүдэрсэн бөхийн шарлахалыг
    Холбоо бодолдоо багтаасан
    Хойшдын хавруудын учралыг
    Хүлээж биш хүлээлгэж байгаа
    Аяа, миний хорин таван нас

    Хойноос үлээх салхийг намуухан байна гэж голоод
    Хойшид ирэх ухаарлыг хол байна гэж огоорч
    Алдаа онооны жин дээр адилхан тэнцүү гишгэсэн
    Эрх ч гэлээ эрдүүхэн
    Хөгтэй ч гэлээ хүчтэйхэн
    Аяа миний хорин таван нас

    Хонгор бүсгүйн хайрын тэнгэрт дүүлж яваа бүргэд
    Хоног өдрийн зугаа цэнгэлийн нуураас холдож яваа загас
    Хорвоогийн бартаанд бүдэрсэн ч өндийж яваа ноён нуруу
    Эцэс төгсгөлгүй цэгээн гунигт шаналаад
    Нулимсаа арчаад инээж яваа
    Аяа миний хорин таван нас

  • Д. Усны эх 2010-11-30 20:42

    Болор шөнийн зүүдийг минь гэгээн төрхөөрөө аргамжсан
    Борооны дараах солонго ЧАМдАА БИ ХАЙРТАЙ
    Зэллэх шувуудын нулимсыг дэлбээ юундаа доссон
    Зэрлэг сарнай цэцэг ЧАМдАА БИ ХАЙРТАЙ
    Мөнх бусын энэ орчлонд зөвхөн миний л төлөө
    Мөчрөөсөө унах навч ЧАМдАА БИ ХАЙРТАЙ
    Улирах цагийн тоосыг үрийнхээ өмнөөс хүртэх
    Утаат галын бурхан ЧАМдАА БИ ХАЙРТАЙ

  • Д. Усны эх 2010-12-02 09:42

    надаас өөр шүлэг бичдэг хүн алгаа ммммммммммммм

  • Д. Усны эх 2010-12-02 15:20

    Лимбэний 9-н нүхэнд гунигийн салхи исгэрч
    Лиш цэцгийн дэлбээнд өнчин зүрх хорогдоно
    Он цагийн зөргөөр чамтай хамт алхсан
    Орь залуу нас дэлхийн цээжинд үлдэнэ
    Рашаан бумба ундарсан хүйтэн булгийн эхэнд
    Равжаа хутагтын сүнс онгодын хүлэг үлдээнэ
    Мөнхийн хэрмэлч шүлэгч үхэлтэй ханьсюу гэтэл
    Мөрөөдөл болсон чи минь сүүн нулимсаар аргамжина

  • Д. Усны эх 2010-12-25 15:03

    Дуулах дуртай дууг минь залгаж түрээд авдаг
    Дуу шиг сайхан та минь ямар хүний үр вээ
    Дун цагаан шүдээ яралзуулан инээчхэээд
    Духайсгээд ширтэх та минь хаанахын чиг Юндэн Гөөгө вээ

    Алиаласхийгээд эхэлсэн ардын дууны чинь нэгэн нугалаанд
    ......................................
    Амраг чинь болёоо гж хичнээн ч бүсгүй ирсэн юмдээ
    Азаар би өөрийг чинь яаж танихгүй явсымбэээ ........... ч билүүү нэг ийм шүлэг байдаг шдэ гээл үү хэхэ

  • D. Baska 2010-12-25 15:38

    поооооооох энэ чин яруу найрагч болчоо юудааа

  • Д. Усны эх 2010-12-25 15:41

    хэхэ геологич болцон шдээ энд тэндээс шүлэг шүүрдэж олдог хаха

  • E. Zulaa 2010-12-25 16:23

    Энэ шүлэг нээрээ үнэн гоё бичсэн шүлэг ээ. Нээрээ л
    Шүлэг: М.Билэгсайхан : Эрчүүдээ өмөөрч бичсэн шүлэг

    Эр хүнийг та нар хааяа ч болов өршөө
    Эрлэгт явчихаас нь өмнө ханийн жаргал эдлүүл ээ
    Эр нөхөр чинь үгүй бол гэрийн чинь зай эзгүйрнэ
    Эрдэмт хөвгүүд чинь үгүй бол төрийн чинь зай эзгүйрнэ
    Эр цэрэг чинь үгүй бол эх орон чинь эзгүйрнэ
    Эр хүнийг та нар хааяа ч болов өршөөж бай
    Эрлэгт явчихаас нь өмнө ханийн жаргал эдлүүл ээ.

    Хэл нь тагнайгаа олохгүй тульдчиж
    Хөл нь дэлхийгээ онохгүй тэмтчиж
    Хааяа нэг халамцуухан ирэхэд нь
    Хараалын үг урсгаж халаасыг нь битгий хоосол оо
    Янагын захиа л лав гарахгүй шүү дээ наадахаас чинь
    Яахав дээ хөөрий шараа тайлах юмыг нь үлдээ
    Эр хүнийг та нар хааяа ч болов өршөө
    Эрлэгт явчихаас нь өмнө ханийн жаргал эдлүүл ээ.

    Халуун залуу насыг нь хамт элээснээ бод оо
    Хайрын галзуу дурлалд хамт элэгдсэнээ бод оо
    Өөрийг чинь ээж болгосон эрийн тэнгэр юм шүү дээ
    Үрийн чинь эцэг болсон хүний дээд юм шүү дээ
    Хичнээн жил амьд явахыг мэдэж болдоггүй орчлонд
    Хэзээ хаана жаргана гэж хэрүүлийн алим хуваах юм бэ
    Хазайсан газар нь тэдэнд чинь бүүвэй ээж түшиг болдог юм
    Халтирсан газар нь тэдэнд чинь бүсгүй хайр нөмөр болдог юм

    Уул шиг юм гэж дандаа битгий давар
    Үүл шиг нүүгээд явчихдаг юм
    Ус шиг уян гэж дандаа битгий самар
    Уур болоод дэгдчихдэг юм
    Төгөлдөр их урмыг нь бүр хугалчихвал
    Төрсөн шигээ уруугуу хараад уначихдаг юм
    Эр хүнийг та нар хааяа ч болов өршөө
    Эрлэгт явчихаас нь өмнө ханийн жаргал эдлүүл ээ.

    Дээл бүсэн гоёлтой
    Дээрээ малгайн хиймортой
    Андынхаа дэргэд цовоожиж
    Аавынхаа харцанд томоождог
    Янагын сэтгэлд нялхарсан эрчүүдийг
    Янжинлхамууд минь өршөө

    Олон олон авааль гэргий та нараасаа
    Олон олон аавын хөвгүүдийг
    Өмөөрч бичсэн шүлгийг минь болгоо
    Өөрстөө т а нар нөмөрт нь жаргаа

    Эр нөхөр чинь үгүй бол гэрийн чинь зай эзгүйрнэ
    Эрдэмт хөвгүүд чинь үгүй бол төрийн чинь зай эзгүйрнэ
    Эр цэрэг чинь үгүй бол эх орон чинь эзгүйрнэ
    Эр хүнийг та нар хааяа ч болов өршөөж бай
    Эрлэгт явчихаас нь өмнө ханийн жаргал эдлүүл ээ.