эрчүүдэд зориулсан шүлэгнүүд
Шүлэг: М.Билэгсайхан : Эрчүүдээ өмөөрч бичсэн шүлэг Эр хүнийг та нар хааяа ч болов өршөө Эрлэгт явчихаас нь өмнө ханийн жаргал эдлүүл ээ Эр нөхөр чинь үгүй бол гэрийн чинь зай эзгүйрнэ Эрдэмт хөвгүүд чинь үгүй бол төрийн чинь зай эзгүйрнэ Эр цэрэг чинь үгүй бол эх орон чинь эзгүйрнэ Эр хүнийг та нар хааяа ч болов өршөөж бай Эрлэгт явчихаас нь өмнө ханийн жаргал эдлүүл ээ. Хэл нь тагнайгаа олохгүй тульдчиж Хөл нь дэлхийгээ онохгүй тэмтчиж Хааяа нэг халамцуухан ирэхэд нь Хараалын үг урсгаж халаасыг нь битгий хоосол оо Янагын захиа л лав гарахгүй шүү дээ наадахаас чинь Яахав дээ хөөрий шараа тайлах юмыг нь үлдээ Эр хүнийг та нар хааяа ч болов өршөө Эрлэгт явчихаас нь өмнө ханийн жаргал эдлүүл ээ. Халуун залуу насыг нь хамт элээснээ бод оо Хайрын галзуу дурлалд хамт элэгдсэнээ бод оо Өөрийг чинь ээж болгосон эрийн тэнгэр юм шүү дээ Үрийн чинь эцэг болсон хүний дээд юм шүү дээ Хичнээн жил амьд явахыг мэдэж болдоггүй орчлонд Хэзээ хаана жаргана гэж хэрүүлийн алим хуваах юм бэ Хазайсан газар нь тэдэнд чинь бүүвэй ээж түшиг болдог юм Халтирсан газар нь тэдэнд чинь бүсгүй хайр нөмөр болдог юм Уул шиг юм гэж дандаа битгий давар Үүл шиг нүүгээд явчихдаг юм Ус шиг уян гэж дандаа битгий самар Уур болоод дэгдчихдэг юм Төгөлдөр их урмыг нь бүр хугалчихвал Төрсөн шигээ уруугуу хараад уначихдаг юм Эр хүнийг та нар хааяа ч болов өршөө Эрлэгт явчихаас нь өмнө ханийн жаргал эдлүүл ээ. Дээл бүсэн гоёлтой Дээрээ малгайн хиймортой Андынхаа дэргэд цовоожиж Аавынхаа харцанд томоождог Янагын сэтгэлд нялхарсан эрчүүдийг Янжинлхамууд минь өршөө Олон олон авааль гэргий та нараасаа Олон олон аавын хөвгүүдийг Өмөөрч бичсэн шүлгийг минь болгоо Өөрстөө т а нар нөмөрт нь жаргаа Эр нөхөр чинь үгүй бол гэрийн чинь зай эзгүйрнэ Эрдэмт хөвгүүд чинь үгүй бол төрийн чинь зай эзгүйрнэ Эр цэрэг чинь үгүй бол эх орон чинь эзгүйрнэ Эр хүнийг та нар хааяа ч болов өршөөж бай Эрлэгт явчихаас нь өмнө ханийн жаргал эдлүүл ээ.







Г. Отгоо 2010-12-29 22:39
За нэг дууны шүлэг оруулчихая Үнэхээр сайхан үгтэй дуу санагддагийн
Чухам үнэнийг цөөн үгээр хэлдэг
Чулуу шиг хатуу ч уяхан сэтгэлтэй
Чинхүү хайрын эх эцсийн алинд ч
Чангарсан сэтгэлийн үзүүр үнэнд хүрдэг
Энэрэл хайр судсанд нь лугшдаг
Эргэх дэлхий ухаанд нь багтдаг
Амьдралын алтан багана эр хүн байна
Аз жаргалын адивиш түшиг эр хүн байна
Энгэрийг нь түшвэл дулаахан хан уул
Дуугийн сонсоход хуурийн чимэгтэй
Эгэлхэн нэгнийг нь од харвалаа гэвэл
Элгэнд нь харуусан урсан уйлдаг
Энэрэл хайр судсанд нь лугшдаг
Эргэх дэлхий ухаанд нь багтдаг
Амьдралын алтан багана эр хүн байна
Аз жаргалын адивиш түшиг эр хүн байна
Уулыг өргөх хүчтэй мөртлөө
Өлгийтэй үрдээ хайраараа сөгддөг
Өөрөөсөө намхан ээждээ үнсүүлэхдээ
Танийхаа хайрыг би даахгүй гэж шимширдэг
Энэрэл хайр судсанд нь лугшдаг
Эргэх дэлхий ухаанд нь багтдаг
Амьдралын алтан багана эр хүн байна
Аз жаргалын адивиш түшиг эр хүн байна
Н. Өлзий-Орших 2010-12-29 23:31
Ямар гоё гоё юм бичдэг гоё гоё охид, хүүхнүүд вэ нээрээ, үнэхээр уяруулж байна шүү, ёооё баярлалаа.
Д. Усны эх 2011-01-04 13:01
Унаад босохдоо гараас тань атгаж өндийдөг болохоор
Урсах нулимсаа энгэрт тань шингээж хугасалдаг болохоор
Ухаанд тань биширч бүсгүй заяагаа даатгадаг болохоор
Уяхан сэтгэлд тань хайраа шингээн жаргадаг болохоор
Ууж холын бодолтой эр хүн тандаа бүсгүй би хайртай байдаг юм
Саран ижий тань таны л дэргэд жавхааждаг болохоор
Саальчин бүсгүй таны л хажууд жаргадаг болохоор
Сайртай үрс өөрийн тань л өвөрт өсдөг болохоор
Сул хээр азарга таны л сүрэнд номхордог болохоор
Сайхан монгол эр хүн тандаа бүсгүй бид хайртай байдаг юм
Аавын нөмөрт хүүхэд насаа элээж торнисон болохоор
Амрагийн болзоонд бүсгүй болж гоёхон насаа угтсан болохоор
Ханийн заяанд ядам хурууг минь хатан сүйхээр гоёсон болохоор
Хонгор үрсийг минь эцгийн хайраар ивээсэн болохоор
Ханагар сайхан монгол эр хүн танд бүсгүй би хайртай байдаг юм
Г. Батмагнай 2011-03-01 10:14
МОНГОЛ ЭР ХҮН ТА ХААНА БАЙНА ???
Хөвчин дэлхийг сөгдүүлж явсан
Хөх толбот монгол эр хүн хаана байна
Цэлмэг тэнгэртээ сөгдөж мөргөсөн
Цагаан сэтгэлт монгол эр хүн хаана байна
Хазаар даран тэмүүлсэн хатир жороо хүлгийн эзэн
Хамаг монголын минь сүлдэн тэнгэр халх эр хүн та хаана байна
Ойн согоо шиг танхилхан бүсгүйтэй
Оддын доор хайр шивнэлдсэн
Орон монголын минь халуун ураг
Омголон зантай монгол эр хүн та хаана байна
Үнэгчлэн зүүдлэх хонгор хүүгийнхээ толгой дээр
Үнэг хайчлан домносон эцгийн цагаан сэтгэлтэй
Үнэнч амрагын харцанд нялх унага шиг номхордог
Үг нь хатуу монгол эр хүн хаана байна аа та
Ган дөрөөн дээр ээтэн гутал жийж
Гадаад далайг хүлгийн шандсаар туулж
Галав ертөнцөд өөрийн түүхийг бүтээсэн
Гартаа илд барьсан өвгөдийн удам эр хүн та хаана байна аа
Цал буурал аавынхаа үгэнд хүмүүжсэн хүү
Цагаан сэтгэлт ээжийнхээ хайранд өссөн үр
Царайлаг монгол бүсгүйн харцыг булаасан эр
Цовоо хонгор үрийнхээ сэтгэлд мөнхөрсөн эцэг эр хүн та хаана байна
Холын холоос шижирдэх алтан нарны цацраг
Хөх огторгуйд нумрах шинэ солонгын өнгө
Хосоор амьдрах тавилангийн үл тасрах багана
Ханат өргөө гэрийн хойморт залрах шүтээн
Эр хүн та хаана байна
Асгат өндөр сарьдагын оргилд гөрөөлсөн анчин
Ариун тулгат төрийн голомт түшсэн түшээ
Цэцэн буу мөрлөж нүд цавцаагүй хилчин
Цагийн саалтанд мөхөөгүй алтан ургын залгамж эр хүн та хаана байна
Бөртэ чонын уянгат улилтын үргэлжлэл
Богд Чингис хааны удам залгасан ураг
Хатан Мандухай эхийн хэвлийд торнисон үр
Хатан зоригт монгол эр хүн та хаана байна
Зовсон ч жаргасан ч нулимсаа үзүүлдэггүй
Зориг зүрх тэсвэр тэвчээр чинь хаана байна
Цуснаасаа үнэтэй нулимсаа үзүүлдэггүй
Цөхөрч үзээгүй сэтгэлийн хат чинь хаана байна
Эрдүү цээлхэн хоолойгоороо
“Эр бор харцага”-ыг аялаж
Нүд алдам цэнхэр талыг уяраасан
Нүдэндээ хорвоог шинжсэн ухаан чинь хаана байна
Эр хүн таныг эр хүн би хайлаа
Энэ нийгмийн талбараас эрэл тавьж сурлаа
Эрсэн олзоо эндээс би оллоо
Элэг зүрх хоёртоо өөрийн эрхгүй харамслаа
Хөх толбот монгол эр хүнийг
Хотын гудамжнаас олсонгүй ээ
Өргөн цээжтэй ханхар эрийг
Өмссөн хувцаснаас нь би олсонгүй
Уртын дуугаа аялсан эр хүнийг
Уусан архиных нь лонхноос оллоо
Эрэл сурал болсон эр хүнийгээ би
Эрүүлжүүлхийн өмхий өрөөнөөс оллоо
Тал дүүрэн бэлчих сүргийн эзнийгээ би
Таг харанхуй траншейн дотроос оллоо
Зориг зүрхтэй монгол эр хүнийгээ би
Засаг эцгийн зовлон дотор би харлаа
Нулимсаа үзүүлдэггүй эр хүнийг би
Нус нулимсандаа хутгалдаж уйлж байхыг нь харлаа
Аугаа дайчин явсан өвгөдийнхөө удмыг
Агаар чийггүй мөрдөн дотор би үзлээ
Цагтаа өвдөг дээр нь сөгдүүлж явсан монгол эр хүн
Царай алдан харийн нутагт боол болсныг үзлээ
Амьдралын төлөө хүний нутгийг зорисон эр хүний
Ард нь үлдсэн авгай хүүхэд нь ядарч гуниглахыг би үзлээ
Аль эртний африк тивийн боолын нийгэм шиг
Ажлын хүндийг нь нугалдаг хар арьст хүмүүс шиг
Монгол эр хүнийг минь бэлэгний морь шиг үнэлж
Махан бие, эрүү шүд, чийрэг чадвараар нь шинжиж
Бойнд явуулдаг тарган адуу шиг харьцаж
Боол болгохоор хүний нутаг руу зөөж байхыг харлаа
Гадаадад ажиллах хүч гаргах нэрийдлээр
Гал цогтой монгол эр хүнийг минь аваад явчихыг үзлээ
Холын холоос гүйх унаган хүлэг морь шиг
Хүн хүний нутгаас амьд ирсэн эр хүнийг
Хөлс хүчээр зүтгэж олсон хөрөнгө нь
Хөндүүрлэж өвддөг зүрх, эрүүл бус бие нь болохыг л үзлээ
Ойн согоо шиг бүсгүйн халамжит ханийх нь өвөрт
Орон хөнжил дотор нь харийн хөгшин Ли овогт орж
Харийн хүнд өврөө нээж үзээгүй хатан эхийн сэтгэлийг
Халх хүүхэн умартаж бөгсөөрөө амьдрахыг үзлээ
Морин дэл дээр хийсч явсан эр хүн
Машин тэргэнд хүүхэд шиг дурлаж
Мал харахаараа айж зугатаадаг
Маяг ихтэй монгол залууг өрөвдлөө
Хүдэр чийрэг гартаа илд барьж явсан монгол эр хүн
Хүүхэн шиг сүмбэн цагаан хуруутай болж
Хуримын бөгж нь мулталч унахыг би үзлээ
Өргөө цагаан гэрийнхээ хойморт
Өлгий дотроо сүүл хөхөж өссөн эр хүн
Өөх иддэггүй холестрин ихтэй гэж
Өөлж маяглаж байхыг хараад үнэндээ би гутарлаа
Алд биеэ алжаахаас айхгүй
Ахуй төрдөө зүтгэж явсан эр хүн
Ард түмэн байтугай хоёрхон алхмын цаадахыг харахгүй
Авилгалд живээд арчаагүй царайлахыг нь би үзлээ
Царайлаг монгол бүсгүйг гуйж биш гуйлгаж явсан эр хүн
Царай алдан гуниглаж уйлж явахыг нь хараад
Цөхөрч үзээгүй эр хүний минь тэсвэр тэвчээр
Цагийн саалтанд үгүй болсоныг мэдэрлээ
Харамсаж байна аа би
Өөхөнд ороовч нохой тоож идэхгүй
Өвсөнд хучивч үхэр тоож зажилахгүй
Өлбийсөн амьтад үр хойч минь болохвий гэсэн
Өгээдэй хааныхаа холч ухааныг аргагүй би биширлээ
Хайж сурсан эр хүнээ би
Хар архины лонхон дотор нь би харлаа
Харь орны боолын хөдөлмөрөөс оллоо
Харанхуй зовлонгийн хашаан дотор үзлээ
Эрээд сураад байсан монгол эр хүнийгээ би
Энэ нийгмийн амьдралаас би оллоо
Элэг зүрхэндээ өөрийн эрхгүй харамслаа
Монголоо танихгүй, морь унаж чадахгүй
Морин хуур тоглохгүй, монгол бичигээ мэдэхгүй
Харь орны англи хэлийг хагас дутуу залчисан
Хүүхэн шиг эр хүйстнийг харин би ихийг үзлээ
Сайхан эр хүн ховордсон гэдгийг
Санаа бодлоосоо нэхэн асууж
Салхи исгэрсэн хүйтэн шөнө
Сүнстэй хамтарч энэ шүлгийг бичвээ би.
Минж боржигон овогт Батсайханы Баттөгс
Т. ЭНХЧИМЭГ 2011-03-01 16:31
ХҮҮ МИНЬ ААВЫНХАА СҮҮДЭРТЭЙ ТОГЛОДОГ
Чиний сэтгэлийг татсан
Миний таньдаг бүсгүй
Намрын анхны навч унасан өдөр
Надаас чамайг гуйж бэр минь боллоо
Хүүгээс минь чамайг булааж ээж нь гэгдлээ
Тэр өдөр тэнгэрээс биш нүднээс минь
Аадар цутгаж аянга бууж байсан
Хөөрхий хүү минь нулимсаар ундаалж
Хоосон орон зайгаар чинь наадаж суугааг
Зүрхээ зүсэн элгээ эмтлэн харж сууна
Зовлонгоор шагнуулсан анхны эхнэр чинь.
Хөөрхөн гэдэг байлуу миний нүдийг
Ханийг минь бүрэнхий нөмрөөд
Харанхуй дагуулаад явчихаар нь
Хагархай шилний араас хараад үлдсэн нүд минь
Харуусал гунигт оногдоод сохорчихсон
2010 оны намраас өмнөх намрууд
Навчисаа гээдэг ч сайхан байжээ
2010 оны өвлөөс өмнөх өвөлүүд
Жавраар хайрдаг ч дулаахан байжээ
Цаг хугацаанд хууртан
Хайраа авслах байсан юм бол
Хүүг минь яах гэж орчлонд авч ирээд
Хагацлын ангал руу түлхэв дээ
Энгэртээ нэг тэврээч үрээ инээг дээ
Элгэндээ нэг наагаач үрээ үнэрлэг дээ
Эвий хүү минь аавынхаа сүүдэртэй тоглож л сууна уу.
Г. Цацрал 2011.1. 26
Бурханы бэлэг
Хайрын биелэл үр минь
Унтаж байгаад цурхирлаа
Үнэгчилж байгаад уйллаа
Энэ амласан жаргал чинь үү
Энэ амсуулах амьдрал чинь үү
Үр чинь чамтай уулзах л гэж үүрэглэдэг
Үргэлжлэл чинь үнсүүлэх л гэж зүүрмэглэдэг
Зүүдэнд нь ч болов уулзаад
Зүрхэнд нь шивнэж учирлаарай
Бүүвэй бүүвэй
128 н өглөө би зүрхээ үхүүлсэн ч
128 н шөнө хүү хар дарсан ч
Жаргалыг чинь үргээхгүйн тулд
Цамцыг нь дэрлүүлж тайвшрууллаа
Зургыг нь тэврүүлж унтууллаа
Нам гүм дундаас нэрийг чинь дуудах үрээ
Хав харанхуй дундаас дүрийг чинь хайх хүүгээ
Нүд нь жижигхэн болохоор нулимс гарахгүй гэж бодоо юу
Бие нь бяцхан болохоор зовж мэдэхгүй гэж санаа юу чи минь.
Г. Цацрал 2011. 1. 30
http://www.cekc.mn/general/erotic-stories/66788
Д. Усны эх 2011-11-30 12:42
Эр хүн гэдэг эмээл дээр ургасан амьд цэцэг
Эр хүн гэдэг бүсгүй хүний харцанд шатдаг амьд зул
Тэдэнд зөөлөн үг зөв санаа л чухал
Тэдэнд сайхан хайр, санаанд хүрсэн халамж л чухал
S. Odnoo 2012-01-13 13:24
Хосоор заяатай орчлонгийн хоёр баганы нэг
Ховорхон тохиох амьдралын нэгэн их үндэс
Хонгор бяцхан үрсийн нөмөр болсон эцэг
Холч хараа, уужуу сэтгэлтэй эгэл сайхан эрчүүд ээ
Б. Боролдой 2012-01-13 14:30
Эр хүн угаасаа магтуулах дуртай байдаг гэжуагаа. Жишээ нь чи нэг удаа хоол хийчихэд яадий гэснээс миний хайр гоё хоол хийдэг шүү хайрынхаа гарын хоолыг идье гэвэл шууд л босоод хийчихнэ.