Сүүлд шинэчлэгдсэн
- Порно, Монголд ердийн үзэгдэл 12
- Таны сэтгэл санаа яг одоо ямар8195
- Хэврэгшсэн Хятад…32
- Монголд ажилд хүн олдохгүй бай48
- Буддын шашин бол бурхангүй шаш263
- Байртай болох арга хэлээч найз16
- Түргэн хэллэг хэлэх үү дээ4
- Харшилын эсрэг3
- Хайртаа хайрлах 20 энгийн зөвл9
- НУУЦ АМРАГ 130
- Ажил хайгч танд зориулсан нууц15
- Архинд донтогдсыг яах вэ????34
- Манай ерөнхийлөгч авилгатай нэ41
- Аалзны тор-6 Энхбаяр гэж хэн б7
- ЯРШИГ ОНИГОО УНШИЙ55
- Хөгжилтэй түүх яръя3836
- УУЛ УУРХАЙН НӨХӨН СЭРГЭЭЛТ ХИЙ28
- Biz ийнхэн энд тэнд биш энд нэ5
- Монголын нийгэм танд хэрхэн мэ1
- Юуны төлөө ажиллаж байна вэ? Н30
онцлох сэдэв
-
Хэврэгшсэн Хятад…
Нийтлэгч: О. ORSOO
-
Ажил хайгч танд зориулсан нууц зөвлөгөө 1
Нийтлэгч: M. Mongolian HRM innovation ACADEMY
-
Жинхэнэ Монгол эр хүний шинж чанар! Монгол эрчүүдээ өөрсдийгөө өөрчилье!
Нийтлэгч: 9. Gegeen.mn
-
Капитализмын мөн чанар хийгээд геополитикийн тэнцвэр
Нийтлэгч: ᠰ. САРНАЙ
-
Биз-ийг өмөөрч бичсэн шүлэг :)
Нийтлэгч: Д. Д.
Халуун сэдэв
-
Байртай болох арга хэлээч найзуудаа
-
Нийтлэгч: Г. Хулан
0
Хэзээ ч уйдахгуй сэдэв
-
"Ялагдашгүй" уран сайхны олон ангит кино
-
Нийтлэгч: А. Арман
0

Ч. Гантөмөр 2009-01-27 01:26
Би мэргэжлийн хүн биш. Гэхдээ гадныхан Монголд яагаад ирээд байдгийг нь бас заримдаа гайхдаг. Бидэнд үзүлэх харуулах юм үнэндээ алга. Гаднаас ирсэн хүмүүст үзүүлэх зүйл буулгах газар олддоггүй ш дээ. Нэг нурж унасан балгаснууд, эсвэл хир даг болсон нүүдэлчид. Байгаль гээд ч бидэнд гоц гойд болсон байгал бахгүй. Аялал жуулчлалд зохион байгуулалт хэрэгтэй юм шиг. Менежмент. Монголд ирсэн жуулчид хэдэн балгас үзэх гэж хэдэн мянган км сэгсрүүлж байхаар уг нь бол 13-р зуунд очоод ирсэн юм шиг сэтгэгдэлтэйгээр буцдаг бол гоёоо. Бүх зүйл нь жүжиглэлт байсан ч яахав дээ. Бүх компаниуд нэгдээд нэг том гоё 13-р зууны "Great Mongolian Empire" жүжиг тоглочихдог бол гадныхан жинхэнэ кайф авах гэж шавах байх даа.
B. Batbaatar 2009-01-27 03:08
Манайд бол их удаан хөгжиж байгаа гэж боддог. Жилд ирэх жуулчдын тоо өсөөд байна гээд байгаа. Энэ нь дэлхий нийтээрээ жуулчдын тоо өсөөд байгаа болохоос, манайхан сайн ажиллаад , татаад байгаа биш гэж боддог. Аялал жуулчлалын шинэ бүтээгдэхүүн хийх тал дээрээ анхаарах хэрэгтэй байх. Туурайн төвөргөөн шиг. Чанартай хэдхэн бүтээгдэхүүн хийгээд, түүн дээрээ компаниуд нь хамтраад явчихвал зүгээр байх аа. Салбар хариуцсан улсын байгууллагууд их муу ажиллаж байна, жишээ нь аялал жуулчлалыг хөгжүүлэх жил гээд зарлаад нэг том сайт л хийх жишээтэй, түүний оронд хувийн сектор хийж чадахгүй дэд бүтцийг нь сайжруулах ч юмуу, арай өргөн хүрээтэй юм хийх хэрэгтэй.
Ж. Батсүх 2009-01-27 04:24
Монголд аялал жуулчлалын салбарыг хувийн хэвшилийнхэн л авч явдаг.Төрөөс ер нь ямар нэгэн дэмжлэгэ биш юумаа гэхэд бодлогоч байдаггүй. хоосон бидний хийснийг л яриад явдаг. Манайд үзэх юум их бий л дээ. хүмүүс өөрсдөө л олж хардаггүй. Аялалын ихэнхи компанууд нь нэг л жимээр улиг болсон говь хөвсгөлөөр явдаг . Ер нь гадны жуулчдын сонирхолыг хир даг болсон нүүдэлчид гээд байгаа чинь л татдаг юум шүү дээ. Энэ чинь л 13-р зууны тэр соёлыг өнөөг хүртэл хадгалаж ирсэн агуа зүйл шүү.. Миний бодлоор хамгийн гол нь бид үйлчилгээгээ сайжруулж чадвал монголын маань шороо, чулуу, толгод нь хүртэл бүхэлдээ түүхийн агуа их нөөц баялаг шүү....... Даанч сэтгэлээсээ ажилладаг нь цөөхөн юум даа.. Монголын аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэхэд өнөөг хүртэл хичээл зүтгэл гаргаж ирсэн салбарынхаа хамт олонд талархал илэрхийлэе.
Монголчууд бид эвтэй байхдаа хүчтэй. УРАГШАА.........
С. Даваасүрэн 2009-01-28 11:19
Sain baitsgaanuu? Ta buhend ene odriin mendiig hurgie! Yunii omno Mongoliin aylal juulchlaliig avch yvaa huviin hevshliinhendee talarhal ilerhiilie. Minii huvid Aylal juulchlaliin mergejliig songoj suraltsaad togsood udaagui bgaa ba ene utaagui uildverleliig hugjuulehed baga ch gesen huvi nemer bolohiig chin setgeleesee husch yvdag negen.Mongold delhiin haana ch bhgui ertnii nuudelchin dahin davtagdashgui ih noots soyol bgaa gedegtei hen buhen sanal niileh bhaa.Minii bodloor ene ih nootsiig yaj humuust hurgej tednii sonirholiig tataj uls ornoo hogjuulehed bid uilchilgeegee saijruulah heregtei gej boddog. Mon shine buteegdehuunuudiig bii bolgoh,tuunii zeregtsee uilchilgeegee saijruulah heregtei gej bodoj bna.Bas deer ni Batsukh ahiin heldgeer uneheer ter hir dag bolson nuudelchin amidral chin bidnii Brand shuu de.Bid ene baigaa nootsoo avch uldeh ni hamgiin chuhal bh tegehgui bol nogoo nuudelchid maani gar utas barisan eldev tehnologiin devshliig bugdiig ni uzchihsen, hereglej bval hen bidniig uzeh gej ireh ve bas ........... za ingeed baga ch bolov setgegdel uldeesendee bayartai bna. Mongoliin Aylal Juulchlal mandtugai!!!
И. Ирээдүй 2009-01-28 14:07
Зам тээвэр аялал жуулчлалын яамнаас сүүлд хэрэгжүүлсэн аялал жуулчлалын маршрут гаргасан нь зөв санагдсан. Миний бодоход Эрүүл мэндийн аялал жуулчлалыг хөгжүүлж, эрүүл мэндийн салбар, аялал жуулчлалын салбартаа оновчтой бодлого хэрэгжүүлэх шаардлагатай байх л даа. Гэвч энэ жил санхүүгийн хямралаас үүдээд жуулчид бага ирэх байх. Мөн хятадын аялал жуулчлалын томоохон компаниудтай хамтын ажиллагааг өрнүүлэх чухал санагдана. Гэвч Монголын аялал жуулчлалын хөгжлийн онцлог, төрх, имижийг би ердөө ч олж харахгүй байгаа юм. Нэг л эмх замбараагүй.
T. Munkh 2009-01-30 21:44
Hi Mongold unuudur AYLAL JUULCHILAL hugjih buren bolomj bii.Manai ulsiin huvid HANGAI GOVI hosolson uvurmuts saihan baigaltai ... geed bicheed baival baragdahgui shde. A harin AYLAL JUULCHILALIIN ZUV MENEGMENT heregtei bna. Tuunees bish MONGOL ULSIIN ZASGIIN GAZRAAS NI NEEH SURTEIGEER AYLAL JUULCHILALIIN JIL GEH MURTLUU HEDEN HALTAR TUGRUGUNDUU TAARUULSAN ZUIL hiigeed neg saitarhuu yumaar tugusguj bolohgui l baimaar yum.Aylal juulchilaliin sektoruudiig zohion baiguulj chaddagui yumaa gehed ULS ORNIIHOO NUUR TSARAIG HARUULSAN SHOU UILCHILGEEGEER UGTAAD BAS UDEJ YAGAAD BOLDOGGUI YUM BE ??? Alivaa uils uuriin ornii aylal juulchilald mash ih anhaaral handuuldag tuuniigee dagaad ter ulsad HURUNGU ORUULALT TEHNOLOGIIN SHINECHLELT bainga USUJ yavdag harin bid urdiin baidlaaraa yavaad l baival manai orniig uzeed duuschihna shdee. He he.
A. Ganbold 2009-02-07 11:34
Уг нь овоо хөгжмөөр болж байсан юм. Гэтэл ирэх жилээс шалдаа бууна биз дээ. Дэлхийг хамарсан санхүү, ЭЗ-ийн хямралаас болж манайд ирэх жуулчдийн тоо эрс цөөрөх байх даа. Дэлхий нийтээрээ ЭЗ эрүүл байвал мэдээж аялал жуулчлал гэлтгүй бүх салбар амжилттай хөгжих нь дамжиггүй.
*. Jargal 2009-02-07 14:55
Батжавхлантай санал нэг байна. Өнгөрсөн жил 2 финлянд жуулчин дагуулж яваад ичиж үхэх шахаад ирсэн ш д. Нөгөө хоёр чинь урам нь хугараад замаасаа буцсан. Нээх гоё магтаал, яг очоол үзэхээр байдаг л нэг балгас, чулуу, уул хад, гол... Харин ганц сонирхсон юм нь, усанд сэрүүцэж байсан моринуудыг хараад Нэг эрэгтэй нь(тэр нь азарга) сүргээ дагуулж хэзээ хаашаа явахаа шийддэг юм байна тээ гэж асуусан. хэхэ. ҮЗүүлэх юм үнэхээр ховор. Бүр хол бол хэд бий л дээ, ойр орчимд ёстой байхгүй. Ямаанд мөнгөө өгч байхаар ганц аварга том хүрэл ямаа ч болсон болтугай босгочихвол арай л дээр дээ
Б. Хосбаяр 2009-02-07 15:27
Зээг Улс орон минь бас ч тэгэж хүн ичиж үхэхээр үзэж харах юмгүй улс яавч биш юм шүү. Өчнөөн хүмүүсийн олон жилийн хөдөлмөрөөр бий болсон олон сайхан түүхийн болон байгалийн дурсгалт газруудаар явдаг шалгарсан хэдэн маршрут бий, одоо бүх аялал жуулчлалын гэгдэж байгаа компани хувь хүмүүс энэ хэдэн газрыг л тойрон, эсвэл сонгож аялуулж байгаа (Мэдээж одоохондоо шинэ бүтээгдэхүүн хангалттай гарахгүй цөөхөн байгаа нь бол үнэн гэхдээ гадаад жуулчдын аялах хамгийн боломжийн хугацаа нь 10-14 байдаг. Энэ хугацаанд чиглэл, цаг хугацааг нь зөв зохицуулаад явуулбал хангалттай үзүүлэх харуулах зүйлс байдаг юм шүү). 10 аад жил энэ салбартай холбоотой байж, нилээд хэдэн 10н жуулчинд үйлчилж, аялалын бүтээгдхүүн гаргаж байсны хувьд хэлж байгаа юм шүү. Зөвхөн УБ дотор ганц 2 хоног музей үзүүлэх, хоттой танилцуулахаас авхуулаад 3 долоо хоногийн тойрон аялал, ангийн аялал хүртэлх бүх төрлийн аялалд 7 жил орчим явлаа. Мэдээж зарим зүйлд сэтгэл дундуурхан явсан жуулчид байсан л байх гэхдээ тун цөөхөн гэдэгт бат итгэлтэй байна. Ихэнхи нь сэтгэл өндөртэй явж, дахиад ирж байсан нь ч бий. Жуулчид гэдэг чинь газрын зураг дээр балаар хатгаад оносон газар руугаа явдаг улсууд биш шүү дээ. 1,2 жил ихээхэн судалж байж, өндөр мэдлэгтэй ирдэг улс. Ерөнхийдөө бүтцийн хувьд хүмүүс бүгд л мэдэж байгаа, дэд бүтэц, харилцаа холбооны ямар асуудлууд байгаа, хэдхэн компаниуд л энэ салбарыг 40 өөд жилийн хөгжлийнх нь (гэхдээ 90 ээд оноос хойш л жинхэнэ утгаараа хөгжиж байна)хугацаанд авч яваа гэдгийг. Энэ бол зөвхөн цаг хугацаа, улс орны эдийн засгийн байдалтай л холбоотой асуудал юм. Цаашдаа энэ салбар хөгжих нь дамжиггүй.
Жаргал-д, чиний л бодол байх, гэхдээ мэдэж бичих хэрэгтэй шүү.
*. Jargal 2009-02-07 16:16
Тухайн салбарт арай олон жилийн туршлагатай нь бусдад төрсөн бодлыг юугаа мэдэж бичих, бичихгүйг нь сургадаг болоо юу?
Э. Ууганбаяр 2009-02-07 16:37
Яаxав дээ улс орноо хөгжүүлэх, аялал жуулчлалын салбарын цаашдын төлөв байдлын талаар бид их яридаг хэдий ч Одоо байдал дээрдсэн зүйл алга!
Аялал жуулчлалын салбарынхан маань нэгдэж байж л энэ байдлыг халж чадна гэдгийг бүгд мэднэ Тэгсэн мөртлөө яагаад тэгэхгүй байгаа нь зохион байгуулалтын асуудал юм шиг. Бүх компаниуд нэгдээд нэг том 13-р зууны "Great Mongolian Empire" арга хэмжээ зохион байгуулах гэдэг энэ санаа их зөв санагддаг юмаа
Магадгүй энэ санааг төрөөс дэмжвэл илүү үр дүнтэй болох байх!
"Монгол хүн Монголыг хөгжүүлнэ" чадлынхаа хирээр хичээж ажиллацгаая Монголчуудаа!
С. Бурмаа 2009-02-07 18:21
Аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэхэд үзүүлж харуулах юм үзэсгэлэнт байгалаасаа наана жуулчдынхаа наад захын тав тухыг хангах амрах орон байр, хооллох газар зэрэг нь аян замын алжаалаа тайлахад нь бүрэн дүүрэн сэтгэлд нь нийцсэн байх хэрэгтэй юм шигээ. Хамгийн түрүүнд л онгоцны буудлын үйлчилгээнээсээ эхлээд ..... тэр болгоноос л аялагчид дуу алдтал кайф авч байх хэрэгтэй гэж бодож байна. Ж: Сингапурт нээх үзүүлж харуулаад байх гайхамшигтай юм байхгүй хирнээ жилийн турш тасралтгүй жуулчнаар дүүрэн харагддаг. Онгоцны болон зочид буудал, нийтийн тээвэр, дэлгүүр, restaurantiinx нь үйлчилгээ л тасархай л даа. Тэр тав тухтай амар тайван орныг үзэж соёлтой үйлчилгээгээр үйлчлүүлээд л буцахад л болдог юм билээ.
P. BOLD 2009-02-13 13:29
дээрхи сэтгэгдэл үлдээсэн найзуудын санал бодол бүгд л үнэн... Гэхдээ, Б.Жаргал гашуун үнэнийг л хэлсэн байна шдээ... Хамгийн гол нь, цөөн адал явдалт жуулчидаас гадна нийт масс болсон sightseeing жуулчдын шаарлдагыг хангах нь хамгаас чухал шдээ... Жуулчин гэхээр л хэвлэчихсэн юм шиг нэг төрлийн зочин биш гэдэгийг бүнд мэдэж байгаа шдээ...
Санаагаар болдог бол үзмэр ч тасархай, үйлчилгээ ч гайхалтай сайн.... (:-o)
D. Nyamsuren 2009-02-13 15:27
Бичсэн сэтгэгдлээ өөрөө устгасан байна.
D. Nyamsuren 2009-02-13 15:29
Hi all, Mongoliin ayalal juulchlal, unendee tiim ch sain hogjij chadahgui bnaa, Toroos yamarch bodologo baihgui, Bolobson huchin, chadwarlag meregjilten, heden tom huviin hewshil ni negdej chaddaggui geed l tomoohon hodolgoch huch ni barag zogsong baidaltai gej helj bolno, Ayalal juuchlal, uilchilgee, setgel hanamj, mon oorsdoo neg ch juulchin daguulj yawj uzeegui garuud ni bagsh surgan humuujuulegch, manager bolchino, za tegeed deeres ni yamarch demjleg tuslamj chiglel baihgui, uilchilgeenii gazruud ni uilchleh bish juulchidiin hamag uuriig ni hurgeed garna teheer chini yaj hogjih we? dee, tiim uzwer, eemch attraction nemchbel juulchid ih irne l geed baidag, setgel gargasan guilchilgee l baihgui bol hetsuu shuu dee, Teheer toroos bodlogo bolowsruulna ene ter gej huleewel, buhiin doothiig harj uneg turj uhene gedeg l boloh baihaa, tiimees huviin hewshliinhen bid l negdej ayalal juulchlaliin uilchilgee, management, HR -g shiidwerleh hergtei bn.
B. Suvd-Erdene 2009-02-13 15:35
Энэ салбарынхан маань дор бүрээ хийх ёстой юмаа сайн чанартай гүйцэтгээд байвал тэгээд болчихно. Хөгжил өөрөө хурдасна. Бид ажлаа л сайн хийх хэрэгтэй. Гэрийн үйлчлэгч, цай зөөгч, морь тэмээний хөтөчөөс авахуулаад орчуулагч жолооч, менежер захирал бүгд л өөрт ноогдсон ажлаа сайн гүйцэтгээд байвал болоо. Монгол оронд маань үзүүлэх зүйл зөндөө байна. Жуулчидтай хамтарч эх орнрр битгйи муулж бай орчуулагч нар минь. Юм сайн унш, монголынхоо түүх соёлыг ангайтал яриад өгөх хэрэгтэй асуур асуултгүй болтол нь.
G. Naska PinnGGu 2009-02-13 16:42
Дэвшилтэт юм байна аа. Дэлхийд хамгийн том морьтой хөшөөтэй боллоо. Лизингийн машины үйлчилгээ идэвхижлээ. Захын нэг хүн англи хэлээр хуцдаг болж байна. Интернетээр Монголыг сайхан талаас нь харуулсан зүйл човоо их байна шүү дээ.
Д. Хүрэлбаатар 2009-02-13 17:33
Монголд оронд аялал жуулчлалыг хөгжүүлэх нөөц боломж асар их бий гэж бодож байна мэргэжлийн хүний хувьд. Хөгжиж ч байгаа.Гэхдээ олон асуудал байна нуршаад яахав зөвхөн 1-г л бичиэ. Энэ аялал жуулчлалыг салбарыг хөгжүүлхийн төлөө бор зүрхээрээ яваа хувийн хэдэн компаниуддаа төрөөс зөв бодлогоор дэмжиж тусламаар байна.ЖН: энэ салбарийн мэргэжлийн боловсон хүчний асуудал. Өнөөдөр энэ салбарт мэргэжлийн хүмүүс ажилдаггуй. Хэн ажиллаж байна гэхээр ямар нэгэн хэлний сургууль төгссөн багш, орчуулагч гэх мэт нөхдүүд, зундаа хэдэн бор юум олчих гэсэн л бодлоор. Энэ маягаар явсны гайгаар сүүлийн үэд Монголд нөгөө СЭКС тур хөгжих хандлагатай байгааг нуух юун.
S. Saikhanbayar 2010-01-04 14:28
Би аялал жуулчлалын бизнесийн талаар сайн мэдэхгүй л дээ. Гэхдээ надад нэг бодол байдаг юм. Дээр маркетингийн нэг семинар дээр баг болж ажиллан Монгол гэсэн брэндийг сурталчил гэсэн даалгавар дээр энэ санаагаа хэлж байсан юм. Тэр нь, Монголчуудын хувьд гадныханд үзүүлэх нэг юм нь Их нүүдэл байж болох юм гэсэн санаа байсан юм. Дээр үед омог, отог, аймгаараа нүүх гэж үнэхээр сүртэй юм болдог байсан юм байна лээ. Төсөөлөөд үз л дээ. Нэг хөндийд жуулчны отог байна. Тээр холоос уул даваад 5 хошуу малаа туусан тэмээн дээр ачаа хөсгөө ачсан маш том цуваа ирж явахад бас л сүртэй биз. Тодорхой нэг чиглэлээр явдаг. Монголыг хөндлөн аялдаг ч байсан болох л юм. Тэрийг нь тааруулж жуулчид ирээд харчихаад явдаг бол зүгээр санагдаад байгаа юм. Хэрвээ харж амжаагүй бол дараагийн чиглэлийг дайруулаад үзэж ч болно. Жуулчид өөр юм үзэж болно. Гэхдээ Их нүүдлийг харахыг тэсэн ядан хүлээдэг байвал. Эсвэл нэг хэсэг газар буудаллаад юм үзүүлдэг бол бүүр л сонин байх. Тэгвэл бид нарын яриад байдаг нүүдэлчдийн жинхэнэ дүрийг энд харах байх даа. Хийхэд бол үнэхээр хэцүү том ажил л даа. Гэхдээ Аялал жуулчлалын компаниуд нэгдээд төрөөс жаахан дэмжээд өгвөл ч болохгүй гэх газаргүй. Цааш нь хөгжүүлбэл бүүр л гоё санаа, нөгөө талаар брэнд болох байх. Чингисийн 10-тын системээр багаа хуваарилаад хийвэл, бид нар ч гэсэн нүүдэл дунд нь эхнэр, хүүхдээ аваад явж байж болно ш дээ. Тэд нарын хувьд үнэхээр сонирхолтой, мөн эх түүх, соёл заншлаа илүү ихээр мэдрэх байх. За за, хөгжүүлэх санаа бол их л байна.
Б. Гантулга 2010-01-04 21:15
Нислэгийн бүх компаниудад хөгийн олигархуудын шахааны ганцхан газраас шатахуунаа авахаа болиод өөр хямд газраас шатахуунаа авдаг болоод нислэгийн тоо олширч үнэ нь хямдарчихвал, хил гаалийнхан нь аялагчдын бараа тээш, аялалын хэрэглээс авилга авах гээд байлгүй чөлөөтэй нэвтрүүлдэг болчихвол, гадаадад шалхайтал сууж байгаа элчингүүд нь бичиг цаас виз дээр хүнд сурталдаад байлгүй тамгаа дараад өгчихдөг байвал, хэдэн хөтөч нь өөрийгөө биш эх орноо түлхүү сурталчилаад сурчихвал, хэсэг жолооч нь хөтөчөө биш жуулчидаа хайрлаад эхэлчихвэл манайд аялал жуулчлал ихээхэн хурдацтай зөв гольдорлоор хөгжинө дөө.
. Munkhnasan 2010-01-05 21:56
chi ch unen hellee