2010-11-16 02:47:28

2012 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид дараах шаардлагыг хангасан бай

Монголд парламентийн засаглалтай болсоноос хойш сонгогдож буй гишүүдийн талаар та бүхэн дор бүрнээ тодорхой ойлголттой байдаг бизээ. Парламентийн гишүүдийг би бодохдоо Монгол улсын хувь заяаг тодорхойлогчид гэж ойлгодог. Ийм учраас 2012 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид дараах шаардлагыг хангасан байж гэмээн нэр дэвшдэг байвал ямар вэ? Энэ талаар та бүхэн саналаа бичнэ үү.

1. Эрүүл мэндийн хувьд хувийн асуудалгүй байх. (бүх нэр дэвшигчид нарийн мэргэжлийн эмчийн үзлэгт орж эрүүл хүн гэдгээ тодорхойлуулж бүх сонгогчидод харуулах, наандаж ДОХ-гүй байх. Эрүүл хүн байж илүү цагаар ажиллахад ажлийн ачаалал даах чадвартай байдаг. )

2. Монгол хэл, эх түүх, соёл, ёс зан заншилаа маш сайн мэддэг, дээдэлдэг хүн байх. (Эх хэлээрээ дүрмийн болон найруулга зүйн алдаагүй бичдэг байх. Эх түүхээрээ бахархдаг, төгс мэддэг эх оронч үзэлтэй хүн байх. Монгол үндэстнийхээ зан заншилаа мэддэг дээдэлдэг хүн байх. )

3. IQ буюу оюуны чадамжийн түвшинг шалгах. (IQ буюу оюуны чадамжийн хувьд нилээд өндөр түвшинийх байх шаардлагатай.)

4. Ямар мэргэжлийн хүн байх нь хамаагүй Монгол Улсын Үндсэн хууль буюу бусад хууль тогтоомжийг улсын дээд шүүхэд ажиллаж байгаа хуульч хүний түвшиний хуулийн мэдлэгтэй байх. (Парламентийн ордонд хэлэлцэгдэж буй ямар ч хуулийн төсөл дээр ажиллах чадвартай болж бэлтгэгдсэн байх. )

5. Шинжлэх ухааны өндөр, өргөн мэдлэгтэй байх. (Шинжлэх ухааны өндөр, өргөн мэдлэгтэй хүн бол улс орны хөгжлийн чиг хандлагыг зөв тодорхойлж чадна. )

6. Хувь хүнийхээ хувьд хаана төрсөн, ямар овог, ургын хүн болох нь тодорхой байх. (Хэрэв монгол хүн бол 5-7 н үе нь тодорхой цэвэр монгол цусны хүн байх.)

7. Тухайн эзэмшсэн мэргэжлээрээ монголдоо буюу дэлхийн түвшиний өндөр амжилт гаргасан байх. (Тухайн эзэмшисэн мэргэжлийнхээ чиглэлээр дотоодын буюу гадаадийн нэр хүндтэй сэтгүүлүүдэд илтгэл, өгүүлэл, нийтлэлтэй байх)

8. Гадаад хэлний өндөр мэдлэгтэй байх.(Англи, орос, герман, франц, испани хэлний аль нэгийг төгс эзэмшсэн байх.)

9. Философийн гүн гүнзгий мэдлэгтэй байх.


10. Эдийн засгийн өндөр мэдлэгтэй байх. (Олон улсын эдийн засгийн мэдлэгтэй байх, Мөн томоохон төсөл, төлөвлөгөөнүүдийг бие даан боловсруулах, хянах чадвартай байх. )


Эдгээр шаардлагыг хангасан байж гэмээн их хуралд нэрээ дэвшүүлдэг байх хэрэгтэй байна.
Нэр дэвшигчидээс асуух асуултыг дараах байдлаар боловсруулах хэрэгтэй юм.
- Монгол улсын нийт салбар бүрийн шилдгийн шилдэг хүмүүс болох тухайн салбартаа хүлээн зөвшөөрөгдсөн тэргүүний хүмүүсийг сонгон шалгаруулж Улаанбаатар хотод төвлөрүүлэх, тухайн мэргэжлийн холбогдолтой төлөвлөгөө, төсөл, судалгаа шинжилгээ, шинжлэх ухааны шинэлэг санал санаачлага зэргийг оруулсан асуултыг эдгээр төлөөлөгчид тусгайлан боловсруулах.
Үүнд:
- Түүхийн холбогдолтой асуултууд
- Хууль, эрх зүйн холбогдолтой асуултууд
- IQ буюу оюуны чадамжийн түвшинг шалгах асуулт.
- Нэр дэвшигчийн эзэмшисэн мэргэжлийнх нь дагуу өндөр түвшиниий асуулт боловсруулах
- Шинжлэх ухааны олон талт асуулт боловсруулах
- Философийн чиглэлээр асуулт боловсруулах
- Эдийн засгийн чиглэлээр асуулт боловсруулах

Мэдээж эдгээр асуулт энгийн асуулт байхгүй нь ойлгомжтой юм. Тухайн мэргэжлийн чиглэлээр нилээд өндөр түвшний мэдлэг, чадвар шаардахуйц асуултуудыг бий болгосон байх шаардлагтай .

Салбар бүрээр нь бэлтгэсэн асуултууд нь тухайн салбарт зайлшгүй байх гол агуулгыг хөндсөн байх төдийгүй цаашидын хөгжлийн чиг хандлагыг тодорхойлохуйц асуултууд байна.

Шалгалт авах журам нь:

Салбар бүрээс ирсэн шилдгийн шилдэгүүд Улаанбаатар паласын концертын танхимд үзэгчидийн суудлаас хянах юм.

Нэр дэвшигчид индэр дээрээс доорхи дараалалаар мэргэжлийн бүрэлдэхүүн буюу ард түмэндээ хэр мэдлэгтэй болохоо ТV-ээр шалгуулах шаардлагатай юм.


- Салбар бүрийн төлөөлөгчидийн бэлдсэн асуултуудын дундаас билет суглах замаар нэг нэгийг сонгож тухайн сонгосон сэдвээр бүх нэр дэвшигчид тодорхой минутад тайлбар хариулт өгдөг байх.

- Мөн салбар бүрийн төлөөлөгчдийн асуултуудын дундаас билетээр нэг нэгийг сонгож өөр өөртөө таарсан асуулт тус бүрт хариулах замаар мэдлэгийн түвшингээ шалгуулах хэрэгтэй.

Нэр дэвшигчдийн тухайн сугалсан асуултуудын хариултуудын дараа мэргэжлийн салбар бүрийн гишүүд онц, сайн, дунд муу гэсэн үнэлгээ өгч, Салбар бүрийн төлөөлөгчидөөс Онц , сайн гэсэн үнэлгээ авсан хүмүүст л нэр дэвших эрх олгодог байх шаардлагатай байна.
Нэр дэвших эрхээ авсан хүмүүс л сонгуулийн хуулийн дагуу шударгаар сонгуульд нэрээ дэвшүүлж эдгээр тэнцсэн хүмүүсийн дундаас их хурлын гишүүд сонгогддог зарчимтай болох хэрэгтэй байна.

Эс тэгвээс төр барилцахийн тулд удахгүй хашааны банхар гөлөг хүртэл нэр дэвшүүлэх нь холгүй болоод байна.
Тэгээд ч Монгол төрийг өргөн их мэдлэгтэй хүн л барилцах учиртай гэдэг утгаар өндөр шалгуурыг давсан хүмүүсийн дундаас л их хурлын гишүүд гардаг байвал зүгээр байна.

Сэтгэгдлүүд


  • T. Int 2010-11-16 09:14

    1. Эрүүл мэндийн хувьд хувийн асуудалгүй байх. (бүх нэр дэвшигчид нарийн мэргэжлийн эмчийн үзлэгт орж эрүүл хүн гэдгээ тодорхойлуулж бүх сонгогчидод харуулах, наандаж ДОХ-гүй байх. Эрүүл хүн байж илүү цагаар ажиллахад ажлийн ачаалал даах чадвартай байдаг. Их хурлын гишүүн болсон хойноо төрийн мөнгөөр өндөр өртөгтэй гадаадын эмнэлэгт эмчлүүлэхээр явдаг тогтолцоо байж болохгүй)

  • T. Int 2010-11-16 09:21

    Бүх шалгалтын асуултыг бүгдийн тухайн нэг нэр дэвшигч хулгайлж авлаа гэж бодий!!!, Гэсэн ч нилээд юм уншиж мэдэж байж гэмээн хариулахуйц асуултууд байх нь ойлгомжтой ядаж жоохон юм уншаад мэдлэгээ зузаатгачихаад цэцэрхдэг болвол сайн байна.

  • T. Int 2010-11-16 09:21

    Бүх шалгалтын асуултыг бүгдийн тухайн нэг нэр дэвшигч хулгайлж авлаа гэж бодий!!!, Гэсэн ч нилээд юм уншиж мэдэж байж гэмээн хариулахуйц асуултууд байх нь ойлгомжтой ядаж жоохон юм уншаад мэдлэгээ зузаатгачихаад цэцэрхдэг болвол сайн байна.

  • С. Мэндсайхан 2010-11-16 09:25

    одоо бол гишүүн гэхээр
    1. хамгийн эхэнд мөнгөтэй. тэр нь ямар эх үүсвэрээс үүссэн нь тодорхойгүй
    2. яаж ч худал шааж байсан царайнд нь өөрчлөлт ордоггүй.
    3. улааныг үзэж урваж шарыг үзэж шарвах чадвартай
    4. хулгай хийчихээд яагаа ч үгүй юм шиг царай гаргаж чаддаг
    5. бүгдээрэнгийх нь амнаас байнга амлалт гарч байдаг
    6. эхнэрээ 1-2 удаа сольсон.
    7. архи нилээн хүртэх дуртай. /бас хүүхэндэх дуртай, тэр нь гадны эзэнтэй ямар нэгэн бааранд болоод бичлэгтэй, тэрнийхээ барьцаанд байдаг/
    8. ардаа ямар нэгэн уул уурхайн компанитай.
    9. гадаадад очиж /ихэвчлэн солонгос/ казино тоглох дуртай

    за нэг нийтлэг дүр төрх байгаам даа.

  • Э. Одбаяр 2010-11-16 09:33

    Цэвэр цусны Монгол гэдгээ тайлбарлана уу.

  • T. Int 2010-11-16 09:51

    Энэ шалгуураар жинхэнэ мэдлэг чадвартай хүн сонгогдож улс орныг удирдаасай гэсэн санаа юм!!! түүнээс биш хувийнхан алдаа дутагдалыг тоочих бол бүх булай, балай бүхэн гарах бизээ!!!.

  • T. Int 2010-11-16 09:58

    Сайн байна уу?Одбаяраа Цэвэр Монгол хүн гэдэг нь тухайн хүний овог, урагын талаархи мэдээлэл тодорхой байх, төрсөн нутгийнх нь хүмүүс хүртэл баттай мэддэг гэсэн санаа юм, тухайлбал манай их хуралд гарж байсан гишүүдэд эцэг нь хэн болох нь тодорхой бус, нутгийн ардууд хужаа гаралтай гэдгийг батлаад байгаа хүн мэр сэр байна шүү дээ!!!.

  • Н. Мөнх-эрдэнэ 2010-11-16 10:05

    инт ийн санал уг нь бол давгүй л юм байна. гэхдээ зарим шалгуур нь арай л бишээ. нэг үгээр хэлвэл 25 нас хүрсэн Монгол улсын иргэн УИХ-д нэр дэвших эрхтэй гэсэн хуулийн заалттайгаа зөрчилдөх юм байна.

  • T. Int 2010-11-16 10:13

    Сайн байна уу? Мөнх-Эрдэнэ Энэ шалгуур нь хуультай зөрчилдөөд байх зүйл үгүй юм, тухайн нэр дэвшигчийн мэдлэгийн түвшинг ард нийтээрээ шалгаад үзэхэд болохгүй юу байна, шалгуурт тэнцэхгүйгээ мэдсэн хүн нэрээ дэвшүүлэхгүй байх, нэрээ дэвшүүлэхийг хүсвэл толгойгоо цэнэглэх гэсэн хоёр л зам байх юм.

  • T. Int 2010-11-16 11:25

    Ямар мэргэжлийн хүн байх нь хамаагүй Монгол Улсын Үндсэн хууль буюу бусад хууль тогтоомжийг улсын дээд шүүхэд ажиллаж байгаа хуульч хүний түвшиний хуулийн мэдлэгтэй байх. (Парламентийн ордонд хэлэлцэгдэж буй ямар ч хуулийн төсөл дээр ажиллах чадвартай болж бэлтгэгдсэн байх. )

    Энэ хэсэгт тодруулга оруулбал

    Манай зарим улсын их хурлын гишүүд хуралдаан дээр суух л үүрэгтэй мэт эвшээгээд л сууж харагдах юм байна ш дээ, хэлэлцэж байгаа зүйлээ ойлгодогүй ч байж магадгүй. Сүүлдээ улсын их хурал зарим гишүүдийн хувьд хууль судлах, суралцах сургалтын төв мэтээр ойлгогдоод байх ч шиг байгаа юм даа.

  • Д. Алтантуяа 2010-11-16 14:42

    Маш зөв, Бас дээрээс нь бурхны шашны мэдлэгтэй ч юмуу, цолтой болгоё, Тэгвэл худлаа хэлэхгүй, хулгай хийхгүй, амар болох байхаа, Энэ хог юу идчихэв гээд санаа зовохгүй, Тэгвэл хогнууд чинь бүгдээрээ гандан руу гүйгээд шашныг тэр чигээр нь авилгын газар болгочих болов уу,

  • Б. Сэргэлэн 2010-11-16 15:33

    ккк, хэн энийг шалгах вэ

  • T. Int 2010-11-16 19:20

    Б. Сэргэлэн Сайн бодох хэрэгтэй.

    Хэрэв ийм алхам хийхгүй бол хэзээд бид ямар нэг овжин хулгайн аргаар бий болгсон мөнгтэй хүмүүсийн хэн нэгнийг сонгох л болно. Эдгээр хүмүүс ээлж дараалан их хуралын гишүүн болсоор байх болно. Энэ алхам бол оюунлаг хүн таний боломж ч байх үндэс юм шүү……

  • T. Int 2010-11-16 21:40

    Та нар санлаа хэлэл дээ???..............

  • Ц. Доржбат 2010-11-16 22:32

    Миний бодлоор өнөөдөр манайд мэргэжлийн улс төрчид алгаа. Дандаа сонирхолын улс төрчид байгаа болохоор бид ингэж уруугаа яваад байгаа юм. Өнгөн дээрээ сайжраад байгаа юм шиг хирнээ цаагуураа нураад байна шүү дээ. Үнэхээр та бүхэн Чингэс Хааны Дэлхийн Академиас ярьж хэлж байгаа зүйлийг чин сэтгэлээсээ хүлээн авч сонсож үзсэн үү. Тэнд энд яриад байгаа хэнийг сонгох вэ, яаж сонгох вэ, ямар бодлогоор явбал монголчууд бид дэлхийн хэмжээний улс хурдан болох вэ гэх мэт маш олон асуултанд хариу авч чадна. Тэндээс дэвшүүлсэн Монгол Хүний Үнэ Цэнэ хөгжлийн хөтөлбөрт Монгол Улсын Мөнхийн эрх ашиг, улсын үндэс, зорилго гэх мэт олон зүйлсийг дэвшүүлж 5-6 хан хуультай, 4-5 яамтай улс байхаар заажээ. Мөн Монгол улс нь гэмт хэрэггүй, авилгагүй, ажилгүйдэлгүй, ядуу хүнгүй, цэвэр байгалтай дэлхийн цорын ганц улс болно гэвэл та гайхаж магадгүй. Энэ хөгжлийн хөтөлбөр нь дэлхийн ямар ч мундаг улс төрчид, эрдэмтэдийг толгойд ороогүй гайхамшигтай улс төрийн бодлого гэж би боддог. Сэхээтэн хүн гэж хэнийг хэлэх вэ гэвэл бусдаас түрүүлж мэдэж, ухаарч бусдыг уриалан дууддаг хүнийг хэлдэг. ТА бүхэн үүнийг ойлгоод авбал үүнээс хойш жинхэнэ гол мөрийг олж бусдыгаа уриалан дуудна гэдэгт итгэж байна. Монголчууд бид зовмооргүй сайхан амьдармаар байна шүү дээ.

  • T. Int 2010-11-17 01:02

    Доржбатаа үзэл бодолоо илэрхийлсэд баярлла

  • 9. Gegeen.mn 2010-11-26 21:21

    АйКүү нь яг юуны АйКүү юм бэ, олон төрөлтэйм байлээ ш дээ. Шизофрентэй улсуудын АйКүү аймаар өндөр гарах магадлалтай хахаха...

  • Д. Алтантуяа 2010-11-27 15:52

    75 -аа энэ сэдвийн хариу нь чиний нээсэн Тэмүчин, Жамуха хоёр дээр удахгүй олдоно оо,

  • Д. Ганзоригт 2011-03-22 20:26

    Өнөөдөр намыг биш нэр дэвшигчийг нь сонгодог болох хэрэгтэй. Гэхдээ энэ асуудлыг ард түмэн шийдэхгүй. Нэр дэвшигчид шийдэх цаг болсон. Нам, намаас нэр дэвшигчидийг даган дуурайж, тэднээс илүүг амлах нь ард түнээс санал авахд хангалтгүй. Гагцхүү ард түмэнд хүртээлтэй зүйлийг өнөөдрөөс хийж эхлэх хэрэгтэй. Нэгэнт хийсэн зүйлтэй хүнийг хийнэ гэж амлаад хийгээгүй, цаашдаа хийх үгүй нь тодорхойгүй нэр дэвшигч,нам ялна гэж үү.. Тэр бум төгрөг салхинд хийсгэлээ / гурил будаа, аяга шаазан, 10,20 төгрөг тараагаад / гээд та ялна гэдэгтээ хэр итгэлтэй байна. 50% уу?. Харин 2 бие даан нэр нэвшигч 200 сая төгрөгөөр тухайн аймагт хэдэн сайн төсөл хэрэгжүүлээд, нутгийн ард түмнийг хоршоо байгуулахад нь туслаад дэмжээд өгвөл, түүний үр шимийг хүртсэн, хүртээгүйч харж байгаа ард түмэн хэнийг сонгох вэ?. Ядаж л нутгийн иргэдэд боловсрол олгох / төсөл хэрхэн бичих, хаанаас ямар санхүүжилт олж болох, санхүүгийн тооцоо хэрхэн хийх, цаашдаа аж ахуйгаа хэрхэн хөгжүүлэх / ганцхан төв / өөрийгөө сахүүжүүлэх чадвартай, ашгийн бус / төв аймгийн төвд ганцийг байгуулаад үр дүнтэй ажиллуулж чадвал энэ таны амжилт.
    Ядаж л малжуулах төсөл гээд өрх бүрд 30,40н толгой мал тараахын оронд хоршоо байгуулж хэдэн өрх элсүүлээд хамтын хүчийг нь нэгтгэсэн бол тэд ган зуднаас айна гэж үү. Цаашлаад сүргийн бүтэц, үүлдэр угсааг нь сайжруулахд нь анхаарал тавьж, өндөр ашигт эцэг мал нийлүүлэх болон зохимол хээлтүүлгийн ажлийг зохион байгулсан бол жинхэнэ малжуулах хөтөлбөр болох биш үү. Монгол мал хөтөлбөрийн дагуу сум болгонд мал эмнэлгийн тасаг байгуулагдаж байхад боломжгүй зүйл биш шүү дээ.
    Би хэдийгээр УИХ-н сонгуульд нэр дэвших, нэр хүнд хөөцөлдөх бодолгүй ч ийм төв байгуулаад залуусыг хөгжүүлж ард түмний амьдрал хувь нэмэр оруулах юмсан гэж боддог. Эргээд хархад хийсэн зүйлтэй амьдрахсан гэсэнд. Даанч надад хөрөнгө мөнгө алга. Хөрөнгө мөнгөтэй нэгэнд нь хандхад өөрт нь ашиггүй учир дэмжилэг олдоггүй. Тэдэнд зөвхөн хөрөнө мөнгө, эрх мэдэл л байвал тэднйи хийсэн зүйл, бүтээсэн зүйл гэсэн муйхар бодолтой улс.
    Эрхэм гишүүд болон, ирэх сонгуульд нэр дэвшхээр санаархагчидад зориулан хэдэн өгүүлбэр эвлүүлэв.
    Уран донгодогч хөхөө бишийн учир утга найруулга муутай молхи өгүүлбэрүүдийг минь эрхэм уншигч авгай та мэргэн ухаандаа тунгаана гэдэгт итгэж байна.
    ganzoo_d@yahoo.com

  • J. Jaagii (халх монгол) 2011-04-27 09:07

    шаардлагаа багасгаад 76-г биш 2.700.000-г сонговол зүгээр юм бишүү, бүгд л идээд, бүгд л баяждийн байгааз, адилхан эрх мэдэлтэй, хэн хэнийгээ хардахгүй, сэрдэхгүй