2010-11-16 02:47:28

2012 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид дараах шаардлагыг хангасан бай

Монголд парламентийн засаглалтай болсоноос хойш сонгогдож буй гишүүдийн талаар та бүхэн дор бүрнээ тодорхой ойлголттой байдаг бизээ. Парламентийн гишүүдийг би бодохдоо Монгол улсын хувь заяаг тодорхойлогчид гэж ойлгодог. Ийм учраас 2012 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид дараах шаардлагыг хангасан байж гэмээн нэр дэвшдэг байвал ямар вэ? Энэ талаар та бүхэн саналаа бичнэ үү.

1. Эрүүл мэндийн хувьд хувийн асуудалгүй байх. (бүх нэр дэвшигчид нарийн мэргэжлийн эмчийн үзлэгт орж эрүүл хүн гэдгээ тодорхойлуулж бүх сонгогчидод харуулах, наандаж ДОХ-гүй байх. Эрүүл хүн байж илүү цагаар ажиллахад ажлийн ачаалал даах чадвартай байдаг. )

2. Монгол хэл, эх түүх, соёл, ёс зан заншилаа маш сайн мэддэг, дээдэлдэг хүн байх. (Эх хэлээрээ дүрмийн болон найруулга зүйн алдаагүй бичдэг байх. Эх түүхээрээ бахархдаг, төгс мэддэг эх оронч үзэлтэй хүн байх. Монгол үндэстнийхээ зан заншилаа мэддэг дээдэлдэг хүн байх. )

3. IQ буюу оюуны чадамжийн түвшинг шалгах. (IQ буюу оюуны чадамжийн хувьд нилээд өндөр түвшинийх байх шаардлагатай.)

4. Ямар мэргэжлийн хүн байх нь хамаагүй Монгол Улсын Үндсэн хууль буюу бусад хууль тогтоомжийг улсын дээд шүүхэд ажиллаж байгаа хуульч хүний түвшиний хуулийн мэдлэгтэй байх. (Парламентийн ордонд хэлэлцэгдэж буй ямар ч хуулийн төсөл дээр ажиллах чадвартай болж бэлтгэгдсэн байх. )

5. Шинжлэх ухааны өндөр, өргөн мэдлэгтэй байх. (Шинжлэх ухааны өндөр, өргөн мэдлэгтэй хүн бол улс орны хөгжлийн чиг хандлагыг зөв тодорхойлж чадна. )

6. Хувь хүнийхээ хувьд хаана төрсөн, ямар овог, ургын хүн болох нь тодорхой байх. (Хэрэв монгол хүн бол 5-7 н үе нь тодорхой цэвэр монгол цусны хүн байх.)

7. Тухайн эзэмшсэн мэргэжлээрээ монголдоо буюу дэлхийн түвшиний өндөр амжилт гаргасан байх. (Тухайн эзэмшисэн мэргэжлийнхээ чиглэлээр дотоодын буюу гадаадийн нэр хүндтэй сэтгүүлүүдэд илтгэл, өгүүлэл, нийтлэлтэй байх)

8. Гадаад хэлний өндөр мэдлэгтэй байх.(Англи, орос, герман, франц, испани хэлний аль нэгийг төгс эзэмшсэн байх.)

9. Философийн гүн гүнзгий мэдлэгтэй байх.


10. Эдийн засгийн өндөр мэдлэгтэй байх. (Олон улсын эдийн засгийн мэдлэгтэй байх, Мөн томоохон төсөл, төлөвлөгөөнүүдийг бие даан боловсруулах, хянах чадвартай байх. )


Эдгээр шаардлагыг хангасан байж гэмээн их хуралд нэрээ дэвшүүлдэг байх хэрэгтэй байна.
Нэр дэвшигчидээс асуух асуултыг дараах байдлаар боловсруулах хэрэгтэй юм.
- Монгол улсын нийт салбар бүрийн шилдгийн шилдэг хүмүүс болох тухайн салбартаа хүлээн зөвшөөрөгдсөн тэргүүний хүмүүсийг сонгон шалгаруулж Улаанбаатар хотод төвлөрүүлэх, тухайн мэргэжлийн холбогдолтой төлөвлөгөө, төсөл, судалгаа шинжилгээ, шинжлэх ухааны шинэлэг санал санаачлага зэргийг оруулсан асуултыг эдгээр төлөөлөгчид тусгайлан боловсруулах.
Үүнд:
- Түүхийн холбогдолтой асуултууд
- Хууль, эрх зүйн холбогдолтой асуултууд
- IQ буюу оюуны чадамжийн түвшинг шалгах асуулт.
- Нэр дэвшигчийн эзэмшисэн мэргэжлийнх нь дагуу өндөр түвшиниий асуулт боловсруулах
- Шинжлэх ухааны олон талт асуулт боловсруулах
- Философийн чиглэлээр асуулт боловсруулах
- Эдийн засгийн чиглэлээр асуулт боловсруулах

Мэдээж эдгээр асуулт энгийн асуулт байхгүй нь ойлгомжтой юм. Тухайн мэргэжлийн чиглэлээр нилээд өндөр түвшний мэдлэг, чадвар шаардахуйц асуултуудыг бий болгосон байх шаардлагтай .

Салбар бүрээр нь бэлтгэсэн асуултууд нь тухайн салбарт зайлшгүй байх гол агуулгыг хөндсөн байх төдийгүй цаашидын хөгжлийн чиг хандлагыг тодорхойлохуйц асуултууд байна.

Шалгалт авах журам нь:

Салбар бүрээс ирсэн шилдгийн шилдэгүүд Улаанбаатар паласын концертын танхимд үзэгчидийн суудлаас хянах юм.

Нэр дэвшигчид индэр дээрээс доорхи дараалалаар мэргэжлийн бүрэлдэхүүн буюу ард түмэндээ хэр мэдлэгтэй болохоо ТV-ээр шалгуулах шаардлагатай юм.


- Салбар бүрийн төлөөлөгчидийн бэлдсэн асуултуудын дундаас билет суглах замаар нэг нэгийг сонгож тухайн сонгосон сэдвээр бүх нэр дэвшигчид тодорхой минутад тайлбар хариулт өгдөг байх.

- Мөн салбар бүрийн төлөөлөгчдийн асуултуудын дундаас билетээр нэг нэгийг сонгож өөр өөртөө таарсан асуулт тус бүрт хариулах замаар мэдлэгийн түвшингээ шалгуулах хэрэгтэй.

Нэр дэвшигчдийн тухайн сугалсан асуултуудын хариултуудын дараа мэргэжлийн салбар бүрийн гишүүд онц, сайн, дунд муу гэсэн үнэлгээ өгч, Салбар бүрийн төлөөлөгчидөөс Онц , сайн гэсэн үнэлгээ авсан хүмүүст л нэр дэвших эрх олгодог байх шаардлагатай байна.
Нэр дэвших эрхээ авсан хүмүүс л сонгуулийн хуулийн дагуу шударгаар сонгуульд нэрээ дэвшүүлж эдгээр тэнцсэн хүмүүсийн дундаас их хурлын гишүүд сонгогддог зарчимтай болох хэрэгтэй байна.

Эс тэгвээс төр барилцахийн тулд удахгүй хашааны банхар гөлөг хүртэл нэр дэвшүүлэх нь холгүй болоод байна.
Тэгээд ч Монгол төрийг өргөн их мэдлэгтэй хүн л барилцах учиртай гэдэг утгаар өндөр шалгуурыг давсан хүмүүсийн дундаас л их хурлын гишүүд гардаг байвал зүгээр байна.

Сэтгэгдлүүд


  • J. Jaagii (халх монгол) 2011-04-27 09:07

    2.7 сая Чингис сэрлээ гэдэг биздээ,

  • Х. Pengi 2011-04-27 09:32

    Intl75 ын саналыг дэмжиж байна. Нэмээд хэлэхэд ямар нэг шашиныг oнцгойлон шүтдэггүй, шашнаар туйлширдаггүй, шашныг төр засагтай xольж хутгадаггүй xүн байх ёстой гэж нэмвэл зүгээр байх

  • T. Int 2011-11-02 16:20

    миний энэ шалгуурыг давах хүн бий юу таны бодлоор…………………

  • Б. Бумбаа 2011-11-02 16:49

    Болохгүй юмгүйлдээ. Гэхдээ үндсэн хуультай зөрчилдөнө. 2-т одоо шинү үе гарах цаг болсон. Хуучин цагын социолист арга барилаар боловсрол эзэмшсэн хүмүүс их хуралд ихэнх нь байна.
    Уг нь гол асуудал нь бол улаанбаатарт монгол улсийн нийт иргэдийн 50% орчим нь байхад гишүүдийн 50% хотоос сонгогддог болговол үнэнд ойртоно.
    Дараачын нэг асуудал нь улаанбаатар хотын даргаа иргэд өөрсдөө сонгодог болох. Зарим улс оронд нийслэл хотын дарга нь ерөнхийлөгчийн дараа орох чухал албан тушаал гэж үздэг

  • О. Батцэцэг 2011-11-07 18:25

    2012 онд дахиад 7 сарын 1 шиг болох вий дээ

  • T. Int 2011-11-07 18:38

    Магадгүй 7-р сарын 1 байтугай төрийн эргэлт болно гэж бодож байна, төрийг дээрэмчидээс харийн улсуудын гар хөл бологсодоос чөлөөлөх цаг болсон , тэгээд ч оюунлаг хүмүүс төр барихгүй бол дандаа гудамжины хулигаанууд дээрэмчид одоо төр барьж байна шүү дээ.

  • Б. Бумбаа 2011-11-07 19:09

    төр эргүүлэээд энэнээс дээрийг гаргаж ирж чадна гэдэгт итгэхгүй байна

  • T. Int 2011-11-07 19:51

    ккккк………… хүүхэд гэж хүүхэд л байх юм даа

  • М. Тэнүүн 2011-11-07 20:49

    Сүүлийн үед зарим хүмүүс ТВ р их гарах боллоо. Санаа нь: жаахан ээлжлэе л дээ гэх гээд байх шиг.

  • Б. Бумбаа 2011-11-07 21:07

    нэг удаа хувьсгал хийлээ. хэн нэг нь хэсэг хэд нь ч юм уу төр удирдлаа. хэсэг хэдэд нь таалагдахгүй болонгуут дахиад төр эргүүлнэ. нэг удаа хүчээр авсан юм чинь дахиад авхад яагаад болохгүй гэж бодно. энгээд гэнжэн хэлхээ дээр гарсан нь доор үлдсэн хэд нь унагаадаг жишиг тогтоно. Үүний тод жишээ бол КИРГИЗ. хэд нь ч удаа хувьсгал хийвдээ. Ард иргэдийнхээ хуучин сэтгэхүйг өөрчилбөл яасан юм. Хотын харьяат хирнээ хэдэн мянган км хол байгаа уул усанд хайр зарлдаг хүн их олон байх юм байна шдээ. Тэд хогны мөнгөө сайн дураараа 1 удаа төлж үзсэн бол уу?
    Биеээ засаад
    Гэрээ зас.
    Гэрээ засаад төрөө зас гэдэг байхаа

  • Б. Бумбаа 2011-11-07 21:10

    ядаж мөнгөөр саналаа худаладгаа засчаад ийм хувьсга энэ тэр яривал яасан юм. чойжилсүрэн гэдэг нөхөр улаан цагаан ТВ-р харуулж байгаад мөнгө тараадаг юм байх чинь билээ. авж байгаа хэд нь ч таарсан нөхөд. ямар иргэн байна тийм л төр байна.

  • T. Int 2011-11-07 21:11

    Миний дээрх шалгуурыг давж чадах хэнч болов яахав ээ хө………. төр барилцаж болж байна нэрээ мэдэхгүй төрийн түшээд байна шүү дээ золиг гэж…………….. ой гутаж байна

  • T. Int 2011-11-07 21:18

    Монголчуудыг яс үндэс удам угсаагаар нь доромжилон дотроос нь хагарган бутаргах гэсэн манж чинь улсын үлдэгдлүүд одоо хэрнээ монголд байгаа нь хошин байна шүү…………………….

  • П. Надал 2011-11-07 21:57

    Монгол хүний үнэ цэнэ, монгол хүний заяа, монгол хүний ирээдүй бидний гарт шдээ уг нь. бид өөрсдөө мал шиг амьдарч боол шиг сэтгэж кап нийгмийн ангалд орчихоод байнаа. Төр гацсан байгааг харж байгаа биздээ? бидэнд ямар найдлага байна. Бидэнд гарц юу байна? Ардууд уурсан хилэгнэн зүрх чичрэхийн цагт юу болохыг мэдэхгүй ууж идэх тэдэнд аянга болон айлгах аавын хүү алга уу? Ай Дашбалбарын дайны эх оронч үгүйлэгдэж байна. Эх орныхоо төлөө дуугарч тэмцэж яваа нөхдүүдээ өмөөрөн хамгаалахсан даа. Дэм болж дэмжиж, зориг өгөн ирлэх сэн дээ? Алтанд биш ардын дуунд дурладаг аавын хөвгүүд олон өсөөсэй. Атга шороогоо ч болов харамлан агсраасай. Үе үеийн Монгол эх орончдын сүнс эргэж ирээсэй хурай хурай хурай

  • ᠰ. САРНАЙ 2011-11-07 23:39

    ерөнхийлөгчийн эрх мэдлийг жаахан нэмбэл ясан юм бэ ?

  • P. Amaraa 2011-11-08 00:42

    Монгол улсийнхаа төлөө, эх оронч, ард иргэддээ тохируулж хууль гаргаж ажилламаар бн

  • N. Uranbaatar 2011-11-08 01:33

    хаа байсан социализмийн үөд монгол оросын дагуул болчхоогүй байхад одоо юу болоод байгаа бол тэр сайхан Ардчиллал нь энэ юм байхдаа 30-жилийн дараа монгол хүн гэж байх юм болов уу монгол монгол биш хараал идсэн хятад ч юм уу архичин орос ч юм уу шунал нь барагдахгүй амeрикаар дүүрчихсэн байхад нээээг их гайхах зүйл байхгүй л байх.

  • T. Munkh 2011-11-08 07:02

    Сонгууль гэж улс эх орныг уруудуулхын нэр үү?

    Эсвэл эвдрэлцэн хагаруулхын нэр үү?

    Лав л улс эх орныг маань хөгжүүлээд байгаа Сонгуулийн Сонголтыг ард түмэн өөрсдөө олж харахгүй л байна шүү. Бодит үнэнийг эндээс л харсан нь зөв шүү залуусаа.

    Үнэн ба худал үүнийг үзээд л та бүхэн нэгийг тунгааж бодит үнэн гэж ийм байдаг юм байна гэж бодоцгоох болов уу?
    Аль эсвэл бид хөгжиж байна гээд л худлаа хөөрцгөөсөн хэвээрээ байх уу? гэдгээ бодох цаг болсон гэж бодож байна.

    Эзэнгүй төрийн эмгэнэл - Эмгэнэлтэй юм.
    Эх сурвалж.
    http://mngtv.com/news/ehzehng_j_t_rijn_ehmgehnehl_ehmgehnehltehj_jum/2011-11-04-1581

    үүнийг заавал үзээрэй залуусаа.

  • N. Tushig 2011-11-08 07:19

    Ёстой сайхан санал байна .....

  • П. Надал 2011-11-08 11:55

    Бичсэн сэтгэгдлээ өөрөө устгасан байна.