2010-11-30 15:02:53

ХАНДИВЫН МАСКАРАД ШОУ 2010.12.13

www.Biznetwork.mn сайтыг хэрэглэгч “Хүүхэд бүрийн төлөө хамтдаа” бүлгийн залуус 2010 оны 12 дугаар сарын 13-нд “SUNJING GRAND” цогцолборт 250 хүн оролцох “Хандивын Маскарад Шоу” зохион байгуулж байна. (ТАX 39.000 төгрөг)Таны худалдаж авсан такс тус бүрийн 10000 төгрөг шинэ жилийн баярт оролцох, бэлэг авах боломжгүй нэн ядуу, эмзэг бүлгийн бяцхан үрсдээ шинэ жилийн баяр хөөр, сэтгэлийн бэлэг болж өвлийн өвгөн, цасан охиноор хүргэгдэнэ.

Үйл ажиллагааны хөтөлбөр:
18.30-19.30 Зочдыг хүлээн авна. Нэрийн хуудас солилцох, танилцах
19.30-19.40 Нээлт
19.40-20.00 Fire хамтлаг
20.00-20.10 Гэрэл, Эрдэм асрах төвийн урлагийн номер
20.10-20.20 Уран нугаралт. 5-6 настай 15 нугараач хүүхдүүд /Олон улсын Үндэсний урлагийн наадамд Монгол улсыг төлөөлж оролцогчид/
20.20- 20.40 Өвлийн өвгөн цасан охины хамтаар Шагнал гардуулна.
20.40-21.00 Загварын шоу
21.00-21.10 Бүлгийн гишүүн Гантуул, Дадаа бүжиг
21.10-21.30 Шинэ жилийн Вальс
21.30-21.45 Хөгжөөнт тоглоом
21.45-21.55 СТА.Т.Тансармаа, дуучин Ану
21.55- 22.00 Анхаа, Халиунаа
22.00-22.10 Чөлөөт бүжиг
22.10-22.20 Төгөлдөр, Туул дуулна.
22.20-22.30 Азтан. Ивээн тэтгэгч байгууллагын нэрэмжит сугалаа
22.30-22.40 L-Guards хамтлаг
22.40-22.50 Шилдэг масктай эрэгтэй, эмэгтэй шалгаруулна.
22.50-24.00 Цэнгээнт болон чөлөөт бүжиг

Хорвоогийн хатуу үнэнийг балчирхан биеэндээ үүрч
Хүүхдийн цангинасан инээд баяр хөөрийг мартсан
Хонгор бяцхан үрсээ баярлуулах бидний чин хүслийг дэмжин
Хүүхэд бүрийн төлөө та бидэнтэй нэгдээрэй.

ТЭНГИС кино театрын хамт олон бидэнтэй нэгдэж, Гэрэл төвийн 24н хүүхэд, Бадамлянхуа төвийн 120н хүүхэд, Нийслэлийн хүүхэд асрах төвийн 140н хүүхэд, Эрдэм төвийн 26н хүүхэд нийт 320н хүүхдийг 2010 оны 12 дугаар сарын 24нд 3D үзвэр MEGAMIND киног үзүүлэх боллоо.

Жич: Гоёлын хувцастай (масктай)
ТАX-39.000 төгрөг :-)


Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай!

Хоолны цэс:
1. Дэлбээ зууш-үхрийн хэлтэй
2.Гахайн махан гулиаш
3.Булчика
4.Архи 100 грамм
5.Пиво
6.Ундаа
7.цай хүн тус бүрт
Ширээ тус бүр 10н хүнтэй суулгахаар шийдсэн байгаа.
Мөн ширээ тус бүрт: 1 шил архи, торт, шампанск, вино, жимс зэрэг багтсан болно


.
ХУДАЛДАА ХӨГЖЛИЙН БАНК 809р салбар ДАНСНЫ ДУГААР: 409028257 хүлээн авагч Д.Урантөгс
энэ дансруу манай хүмүүс хандив өргөж болно. Мөн билетны мөнгөө уг дансруу хийгээрэй манайхаан:-)

2010-11-30 15:18-д бичсэн тодруулга.
Энэ ТАX-н загвар шүү найзуудаа :-)

2010-11-30 15:59-д бичсэн тодруулга.


2010-12-02 12:49-д бичсэн тодруулга.
Манай үйл ажиллагаанд "УЛААН САРНАЙ" бүжигийн хамтлаг албан ёсоор орох болсоныг та бүхэнд дуулгахад таатай байна.

2010-12-10 19:03-д бичсэн тодруулга.
Мөн бүсгүйчүүлдээ гэж хэлхэд хувцас солих дулаахан сайхан өрөө байгаа шүү.
Та даашинзаа цүнхлээд ирж болно. Гадаа хүйтэн байгаа болхоор ханиад томуунаас сэргийлье!

2010-12-22 18:16-д бичсэн тодруулга.
Хүүхдийн төлөө гэсэн эрхэм сэтгэлээр нэгдэж, бидний үйл ажиллагааг дэмжин оролцож буй шилдгийн шилдэг, оюунлаг, хүмүүнлэг залуус Та бүхэндээ монголын нэг сая нэг зуун мянган хүүхэд багачуудын өмнөөс чин сэтгэлийн талархал илэрхийлье.

Та бүхэн бидний энэхүү баярын үйл ажиллагаанд оролцсоноороо эцэг эх, гэр бүлийн халуун дулаан уур амьсгалаар дутан, халамж асрамжийн газарт амьдарч буй 900 хүүхдэд нэг өдрийн ч болтугай баяр жаргал, халуун дулаан инээд хөөрийг бэлэглэж байна.
Монгол орны хөгжлийн нөөц боломж, ирээдүйн эзэн болсон хүүхэд багачуудын сайн сайхны төлөө нэгдсэн бидний үйл ажиллагаа цаашдаа улам бүр хөгжих болно.

Бид Баянгол, Сонгинхайрхан, Баянзүрх, Чингэлтэй нийт 4-н дүүргийн 11 хорооны хүүхдүүдийг 2010-12-25нд өглөө цуглаад өвлийн өвгөн цасан охид болж бэлэг тараах болно. Эдгээр хүүхдүүдийг судалгаагаар авсан байгаа. Уг судалгааг бүлгийн гишүүд өөрсдөө авсан болно.
Та бүхэн бидэнтэй нэгдээрэй.
Мөн 2010-12-24ны өглөө 10цагт ТЭНГИС кино театрын хамт олон бидэнтэй нэгдэж, Гэрэл төвийн 24н хүүхэд, Бадамлянхуа төвийн 120н хүүхэд, Нийслэлийн хүүхэд асрах төвийн 140н хүүхэд, Эрдэм төвийн 26н хүүхэд нийт 320н хүүхдийг киног үзүүлэх боллоо.
Хүүхдийн төлөө сайхан сэтгэлээр нэгдсэн, хүнлэг энэрэнгүй залуус Та бүхнээрээ чин сэтгэлээсээ бахархаж байна.
Бид өшөө ихийг хийх нөөц бололцоо байгааг хандвын арга хэмжээнээс анзаарлаа. Бид Монголчууд бид л хийхгүй юм бол өөр хэн хийх вэ залуучуудаа. Хамтдаа хөдөлцгөөе!

Сэтгэгдлүүд