2010-11-30 15:02:53

ХАНДИВЫН МАСКАРАД ШОУ 2010.12.13

www.Biznetwork.mn сайтыг хэрэглэгч “Хүүхэд бүрийн төлөө хамтдаа” бүлгийн залуус 2010 оны 12 дугаар сарын 13-нд “SUNJING GRAND” цогцолборт 250 хүн оролцох “Хандивын Маскарад Шоу” зохион байгуулж байна. (ТАX 39.000 төгрөг)Таны худалдаж авсан такс тус бүрийн 10000 төгрөг шинэ жилийн баярт оролцох, бэлэг авах боломжгүй нэн ядуу, эмзэг бүлгийн бяцхан үрсдээ шинэ жилийн баяр хөөр, сэтгэлийн бэлэг болж өвлийн өвгөн, цасан охиноор хүргэгдэнэ.

Үйл ажиллагааны хөтөлбөр:
18.30-19.30 Зочдыг хүлээн авна. Нэрийн хуудас солилцох, танилцах
19.30-19.40 Нээлт
19.40-20.00 Fire хамтлаг
20.00-20.10 Гэрэл, Эрдэм асрах төвийн урлагийн номер
20.10-20.20 Уран нугаралт. 5-6 настай 15 нугараач хүүхдүүд /Олон улсын Үндэсний урлагийн наадамд Монгол улсыг төлөөлж оролцогчид/
20.20- 20.40 Өвлийн өвгөн цасан охины хамтаар Шагнал гардуулна.
20.40-21.00 Загварын шоу
21.00-21.10 Бүлгийн гишүүн Гантуул, Дадаа бүжиг
21.10-21.30 Шинэ жилийн Вальс
21.30-21.45 Хөгжөөнт тоглоом
21.45-21.55 СТА.Т.Тансармаа, дуучин Ану
21.55- 22.00 Анхаа, Халиунаа
22.00-22.10 Чөлөөт бүжиг
22.10-22.20 Төгөлдөр, Туул дуулна.
22.20-22.30 Азтан. Ивээн тэтгэгч байгууллагын нэрэмжит сугалаа
22.30-22.40 L-Guards хамтлаг
22.40-22.50 Шилдэг масктай эрэгтэй, эмэгтэй шалгаруулна.
22.50-24.00 Цэнгээнт болон чөлөөт бүжиг

Хорвоогийн хатуу үнэнийг балчирхан биеэндээ үүрч
Хүүхдийн цангинасан инээд баяр хөөрийг мартсан
Хонгор бяцхан үрсээ баярлуулах бидний чин хүслийг дэмжин
Хүүхэд бүрийн төлөө та бидэнтэй нэгдээрэй.

ТЭНГИС кино театрын хамт олон бидэнтэй нэгдэж, Гэрэл төвийн 24н хүүхэд, Бадамлянхуа төвийн 120н хүүхэд, Нийслэлийн хүүхэд асрах төвийн 140н хүүхэд, Эрдэм төвийн 26н хүүхэд нийт 320н хүүхдийг 2010 оны 12 дугаар сарын 24нд 3D үзвэр MEGAMIND киног үзүүлэх боллоо.

Жич: Гоёлын хувцастай (масктай)
ТАX-39.000 төгрөг :-)


Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай!

Хоолны цэс:
1. Дэлбээ зууш-үхрийн хэлтэй
2.Гахайн махан гулиаш
3.Булчика
4.Архи 100 грамм
5.Пиво
6.Ундаа
7.цай хүн тус бүрт
Ширээ тус бүр 10н хүнтэй суулгахаар шийдсэн байгаа.
Мөн ширээ тус бүрт: 1 шил архи, торт, шампанск, вино, жимс зэрэг багтсан болно


.
ХУДАЛДАА ХӨГЖЛИЙН БАНК 809р салбар ДАНСНЫ ДУГААР: 409028257 хүлээн авагч Д.Урантөгс
энэ дансруу манай хүмүүс хандив өргөж болно. Мөн билетны мөнгөө уг дансруу хийгээрэй манайхаан:-)

2010-11-30 15:18-д бичсэн тодруулга.
Энэ ТАX-н загвар шүү найзуудаа :-)

2010-11-30 15:59-д бичсэн тодруулга.


2010-12-02 12:49-д бичсэн тодруулга.
Манай үйл ажиллагаанд "УЛААН САРНАЙ" бүжигийн хамтлаг албан ёсоор орох болсоныг та бүхэнд дуулгахад таатай байна.

2010-12-10 19:03-д бичсэн тодруулга.
Мөн бүсгүйчүүлдээ гэж хэлхэд хувцас солих дулаахан сайхан өрөө байгаа шүү.
Та даашинзаа цүнхлээд ирж болно. Гадаа хүйтэн байгаа болхоор ханиад томуунаас сэргийлье!

2010-12-22 18:16-д бичсэн тодруулга.
Хүүхдийн төлөө гэсэн эрхэм сэтгэлээр нэгдэж, бидний үйл ажиллагааг дэмжин оролцож буй шилдгийн шилдэг, оюунлаг, хүмүүнлэг залуус Та бүхэндээ монголын нэг сая нэг зуун мянган хүүхэд багачуудын өмнөөс чин сэтгэлийн талархал илэрхийлье.

Та бүхэн бидний энэхүү баярын үйл ажиллагаанд оролцсоноороо эцэг эх, гэр бүлийн халуун дулаан уур амьсгалаар дутан, халамж асрамжийн газарт амьдарч буй 900 хүүхдэд нэг өдрийн ч болтугай баяр жаргал, халуун дулаан инээд хөөрийг бэлэглэж байна.
Монгол орны хөгжлийн нөөц боломж, ирээдүйн эзэн болсон хүүхэд багачуудын сайн сайхны төлөө нэгдсэн бидний үйл ажиллагаа цаашдаа улам бүр хөгжих болно.

Бид Баянгол, Сонгинхайрхан, Баянзүрх, Чингэлтэй нийт 4-н дүүргийн 11 хорооны хүүхдүүдийг 2010-12-25нд өглөө цуглаад өвлийн өвгөн цасан охид болж бэлэг тараах болно. Эдгээр хүүхдүүдийг судалгаагаар авсан байгаа. Уг судалгааг бүлгийн гишүүд өөрсдөө авсан болно.
Та бүхэн бидэнтэй нэгдээрэй.
Мөн 2010-12-24ны өглөө 10цагт ТЭНГИС кино театрын хамт олон бидэнтэй нэгдэж, Гэрэл төвийн 24н хүүхэд, Бадамлянхуа төвийн 120н хүүхэд, Нийслэлийн хүүхэд асрах төвийн 140н хүүхэд, Эрдэм төвийн 26н хүүхэд нийт 320н хүүхдийг киног үзүүлэх боллоо.
Хүүхдийн төлөө сайхан сэтгэлээр нэгдсэн, хүнлэг энэрэнгүй залуус Та бүхнээрээ чин сэтгэлээсээ бахархаж байна.
Бид өшөө ихийг хийх нөөц бололцоо байгааг хандвын арга хэмжээнээс анзаарлаа. Бид Монголчууд бид л хийхгүй юм бол өөр хэн хийх вэ залуучуудаа. Хамтдаа хөдөлцгөөе!

Сэтгэгдлүүд


  • -. EG! 2010-12-15 17:50

    миний бодлоор 25нд дээр байх гэж бодож байна. Xmas нтр гэдэг утгаараа ... гэхдээ энэ өдөр хүмүүс завгүй байдаг болохоор бас тиймэрхүү л байна.

  • M. Dada(228) 2010-12-15 17:52

    шинэ жилийн үйл ажилгаа зохион байгуулхад оролцож чадаагүй энэ нь дээ бас их харамсаж байгаа болхоор энэ үйл ажилгаанд оролцмоор л байна гэхдээ болох юм бол уу аан

  • С. ************* 2010-12-15 18:17

    сайхан шинэ жилийн цэнгүүн болсон шүү.

    бүгдэд нь баярлалаа.

    хасах дарагчийн хувьд бол нэг атаархагч өөрийгөө шүтэгч байгаа доо

  • Ц. Бямбатүвшин 2010-12-15 18:29

    25 ны өдрийг дэмжиж байна. Бүтэнсайнд бүгд амрахыг сонгох болов уу? Харин 25-нд буюу хагасайн өдөр нийтээрээ бэлгээ тараацгаая. Хамтдаа олон хүүхдийг инээлгэж амьдральд олон гарц, сонголт байдгыг хэлцгээе. Хүн бурмаар биш урмаар амьдардаг. Хүүхэд бүхэн жаргалтай байгаасай...

  • S. Tsendsaihan 2010-12-15 18:35

    25 ч хэцүүхэн л сонсогдож байна шүү.............. за зохицуулах гээд л үзье. Очиж амжихгүй юм аа гэхэд хувцсаар туслахыг хичээнэ ээ.

  • Г. Баярцэцэг 2010-12-15 21:54

    wow. би одоо хүртэл догдолсоор л байна.кк. нээрээ баярлуулах хүүхэд зөндөө байгаа. өнөөдөр л гэхэд судалгааны багт 50 хүүхдийн нэр ирлээ. хамтдаа ХАЙР ТҮГЭЭцГЭЭе залуусаа

  • Б. аагий 2010-12-16 01:12

    олонхийн саналаар 25 нд бэлэг тараах санал авж байна харин тараах ажилд орох хүмүүс нэрсээ өгнүү

  • I. Гантуул 2010-12-16 02:50

    За одоо хүүхдүүд ээ баярлуулна гээд тэр өдрийг догдлон хүлээж байгаа шоо : )

  • Д. Соёлмаа 2010-12-16 11:41

    Сайн байцгаана уу? Манай үйл ажиллагааг дэмжин ивээн тэтгэн оролцсон бүх бизийнхан болон хамт олон хувь хүн албан байгууллага нартаа баярлалаа.
    МКМН, Билгүүн цаг, Монголын залуучууд солилцооны үндэсний агентлаг, Тэнгис кино театр, Монголын экө зохицтой хөгжлийн холбоо, Шудрага.мн, найз Үүрийнтүяа, Р.Батрагчаа, Н.Магнай, Далай, Бурмаа, А,Лхагвацэрэн, UB dance мөн ТАX худалдан авч хандив өргөсөн бүх хүмүүстээ баярлалаа гэж хэлмээр байна. Заримыг нь орхигдуулсан бол уучлаарай.
    Та бүхний ачаар бид 24-нд 320 хүүхдэд кино үзүүлхээр болж, 26-ны өдөр 600-гаруй хүүхдэд өвлийн өвгөн цасан охидоор бэлэг хүргүүлхээр болоод байна. Манай энэ үйл ажиллагаа ч мөн бусдад нээлттэй ирж бидэнд туслангаа хүүхэд баярлуулаарай гэж хэлмээр байна.

    Олны хүч оломгүй далай гэж Монголын залуучууд нэгдвэл бид хийж чадах юм байна гэдгийг 13-ны өдөр харлаа. Сайхан байна. Мөн бүлгийн идвэхтэн гишүүд, зохион байгуултанд оролцсон бүх хүмүүстээ баярлалаа. Ингээд 25-ны өдөрийг сонголоо.

  • Д. Соёлмаа 2010-12-16 11:46

    Мөн UB dance бүжгийн спортын Бүжигийб шугам-2 клубын өгсөн 3-н эрхийн бичгийг Гэрэл хүүхэд асрах төвийн 3-н хүүхдэд дамжуулсан байгаа. Танайх дээр өөрөсдөө холбогдоод очих байх. Монголын залуучууд солилцооны үндэсний агентлагын өгсөн батламж мөнгийг нэгдэх өдөр Ц.Нарандэлгэр багшид дамжуулж өгөхөөр тохирсон байгаа.

  • Б. аагий 2010-12-16 11:48

    Бичсэн сэтгэгдлээ өөрөө устгасан байна.

  • Б. аагий 2010-12-16 11:50

    бэлэг тараах ажилд орох нэрсийг бүртэгж байна одоогор
    1.бадамгарав
    2.шийрэв
    3.аагий
    4.ганаа
    5.магнай [тодорхой бус]
    6.батболд
    7.болормаа
    8.сайнаа
    9.бямбатөвшин манайхан нэгдээд байгарай

  • Ш. Эрка 2010-12-16 14:21

    25нд болж байнаа би явъя. Хэнд яаж бүртгүүлэх юм.

  • Н. Одпүрэв 2010-12-16 15:00

    Гайхалтай та бүхнээр бахархаж байна. Хуучин сайхан цаг санагдаж байна. Та бүхний хийж буй, хийсэн үйлсэд сайхан сэтгэл, хайр шингэсэнд би бахархаж байна. Гэрэлт ирээдүй хүүхдүүдийнхээ сайн сайхны төлөө бүхнийг бид л өнөөдөр хийнэ. Амжилт шү залуусаа.

  • Х. Оргил 2010-12-17 13:58

    сайн уу залуусаа? уулзаагүй хэдхэн өдөр өнгөрсөнч маш олон сээгий бичжээ, унших гэж нилээн л юм боллоо. найз нь даавуунийхаа хоногийг авчихсан хүүгийнхээ даавуу угаагаад ойрд нэт орж амжихгүй бна.

    Хандивийн үдэшлэг маань маш сайхан болсон шүү, Энэ арга хэмжээнд дэмжиж ороцсон Биз-ийн Снукер, Гар бөмбөг, Сингл, Пэнгвин бүлгийнхэн болон бүх хүмүүстээ талархсанаа дахин илэрхийлье

    24нд Тэнгист 10.00цагаас кино үзүүлэхээр болсон байгаа, унааний асуудал уг нь болчихно гэж бсан, яаж бгаа вэ?
    мөн бэлэг тараах ажиллагаанд миний хувьд 25нд амжихааргүй байна. харин 26нд бол амжина шүү, 1 өдөр тарааж амжихааргүй юмуу, 2 өдөр тарахаар болбол 2дахь өдөр намайг оруулчихаарай

  • Г. Баярцэцэг 2010-12-17 22:50

    би байгаашдээ. бэлэг хургэж өгөх хорооныыдийг газарчилж зааж өгнө.кк

  • Я. Очир 2010-12-18 11:18

    Бусдад хайр бэлэглэнэ гэдэг хамгаас нандин бэлэг,
    Бусдын хайрыг хүлээнэ гэдэг хүн болсоны жаргал билээ
    Бяцхан үрсдээ хайр бэлэглэхдээ үргэлж баяртай байх болно оо. Хамтдаа шоо..,

  • Б. аагий 2010-12-18 13:50

    Бичсэн сэтгэгдлээ өөрөө устгасан байна.

  • Б. аагий 2010-12-18 13:55

    бэлэг тараах ажилд орох нэрсийг бүртэгж байна одоогор
    1.бадамгарав
    2.шийрэв
    3.аагий
    4.эрдэнэхүү
    5.магнай [тодорхой бус]
    6.батболд
    7.болормаа
    8.сайнаа
    9.бямбатөвшин

  • Б. Норовсүрэн 2010-12-18 16:34

    13нд ирэхдээ хүүхдэд тоглоом авчирсан хүний нэрийг санадаггүй ээ. Даваадоржоо чиний танил байсан байхаа. Нэрийг нь оруулаарай. Маш их баярласан шүү.