Оруулсан : Г. Солонго 2010-12-12 00:26:02

Grand book

“Интерном” номын их дэлгүүрт номын хямдарсан үзэсгэлэн худалдаа эхэллээ. Он солигдохоос өмнө олон газрууд шилдгүүдээ шалгаруулдаг уламжлалтай билээ. Хүн бүр ширээний номтой, айл бүр номын сантай, бэлэг бүхэнд номыг сонгоцгооё гэсэн уриатай Монголын хамгийн өргөн сонголттой “Интерном” номын их дэлгүүр уншигчдын хүсэн хүлээдэг “Grand book” уламжлалт ёслолын ажиллагааг зохион байгуулах гэж байна.
2010 онд борлуулалтаараа тэргүүлсэн 100- шилдэг номыг 10 төрөл зүйлээр шалгаруулан уншигчид үйлчлүүлэгчиддээ зориулсан хямдралын үзэсгэлэн гаргасан нь худалдан авагчдын талархлыг хүлээж байна. Бичгийн мэргэд, зохиолч орчуулагчдын оюуны үнэт бүтээлийг үйлчлүүлэгчиддээ хямдарсан үнээр хүргэж, шилдэг номуудыг танилцуулах энэ ажил сарын турш үргэлжилнэ. Энэхүү ёслолын үйл ажиллагааны хүрээнд зохиогч эрдэмтдийн уулзалт, гарын үсэгтэй худалдаа, шилдгийн шилдэг, онцлох ном шалгаруулах гээд маш олон төрлийн оюуны ажлууд зохигдох юм.
Интерном элгүүрээс жилийн турш борлуулалтаараа тэргүүлж шалгарсан оюуны бүтээлүүдийг нийтэд сурталчлах, эрхлэн гаргасан байгууллага, уран бүтээлчдийг дэмжин урам хайрлах, шилдэг номуудыг yншигчдын худалдан авалтанд санал болгон, борлуулалтаа нэмэгдүүлэх зорилготой “GRAND BOOK” ёслолын арга хэмжээг 4 дэх жилдээ зохион байгуулах гэж байна.
“GRAND BOOK-2010” –д салбар бүрээс шилдэг 10 ном, нийт 100 номыг нэр дэвшүүлж, уншигчдын хэрэгцээ шаардлага хангасан байдал, хэвлэлийн чанар, дизайн борлуулалтын үнийн дүн зэрэг олон шалгуур үзүүлэлтийг үндэслэн оны ШИЛДЭГ -10 ном, ШИЛДЭГИЙН ШИЛДЭГ-10, GRAND BOOK- 1 ном, оны ОНЦЛОХ- 4 ном шалгаруулна.
“Бэлгийн дээд номоос эхтэй, хөгжлийн дээд уншихаас эхтэй” уриаг дэмжиж, байгууллага бүр номын сантай, хүн бүр ширээний номтой, бэлэг бүрт ном сонгох үйлст нэгдэцгээе. Таны сонголтонд бид тусалъя.

Сэтгэгдлүүд


  • Z. Ari 2010-12-12 00:29

    “Бэлгийн дээд номоос эхтэй, хөгжлийн дээд уншихаас эхтэй ЭНЭ ИХ ҮНЭН ҮГ БАЙНА ШҮҮ. БИ ШАВЬ НАРАА НОМ Л ИХ УНШУУЛДАГ БАЙСАН. НОМНООС Л БҮХНИЙГ СУРНА ШҮҮ ДЭЭ. УНШ УНШ БАС ДАХИН УНШ,

  • Г. Солонго 2010-12-12 00:29

    “GRAND BOOK” шалгаруулалтын номнууд дараах 10 чиглэлээр шалгарна. Үүнд:

    1.Дэлхийн түүх
    2.Багшгүйгээр англи хэл сурцгаая.
    3.Танин мэдэхүй, эзотрек
    4.Бизнес эдийн засаг
    5.Шашин
    6.Эрүүл мэнд, гэр бүл
    7.Хувь хүний хөгжил
    8.Орчуулгын зохиол
    9.Монголын уран зохиол
    10.Хүүхдийн ном

  • Г. Солонго 2010-12-12 00:41

    Монголын хамгийн анхны номын их дэлгүүр “Интерном” сонголтоороо бусдаасаа илүү байж харилцагч үйлчлүүлэгчдийнхээ хүндлэлийг хүлээсээр ирсэн. Тус дэлгүүр жилээс жилд үйл ажиллагаагаа өргөжүүлэн ажиллаж оюунлаг үйлсэд өөрсдийн хувь нэмрээ оруулсаар ирсэн билээ. Уншигчид, үйлчлүүлэгчид, бичгийн мэргэдийн хүсэн хүлээдэг “Grand book-2010” ёслолын үйл ажиллагааг 12-р сарын 20-нд 4 дэх жилдээ зохион байгуулах гэж байна. Энэ ажлын хүрээнд 2010 онд борлуулалтаараа тэргүүлсэн 100 номоор хямдарсан үзэсгэлэн худалдаа гаргаж ойрын өдрүүдэд хөл хөдөлгөөн ихтэй байна. Энэ талаар тус дэлгүүрийн маркетингийн менежер Б.Төгсжаргалаас тодрууллаа.


    2010 оны шилдэг ном ямар шалгуураар тодрох вэ?

    Манай дэлгүүр оны шилдэг борлуулалттай номыг дөрөв дахь жилдээ шалгаруулах гэж байна. 2010 онд хамгийн их эрэлттэй, худалдаалагдсан уранзохиол, танин мэдэхүй, шашин, эрүүл мэнд ахуй, эдийн засаг гээд арван салбарын 100-н номоос шилдгийг шалгаруулааад байна. Одоо салбар бүрээс шалгарсан 100н номоор 5-20 хувийн хямдралтай үзэсгэлэн худалдаа гаргаад байна. Мөн шилдгийн шилдэг номыг ёслолын үйл ажиллагааныхаа үед тодруулна. “Grand book” хэдийнээ манай үйлчлүүлэгчдийн хүсэн хүлээдэг баяр болсон.


    Яг хэдэн шилдэг ном шалгарах вэ?

    Шилдэг арав, шилдгийн шилдэг арав, оны онцлох дөрвөн ном болон “Grand book – 2010” шилдэг нэг ном тодорно. Өмнөх жилүүдэд Мөн энэ үеэр шилдэг номын сантай, хамгийн их ном сонгосон байгууллага, хувь хүнийг шалгаруулж, “Номыг дээдлэгч” өргөмжлөл олгоно. Энэ олон арван шилдэг бүтээлийг нийтэд сурталчлах нь эрхлэн гаргасан байгууллага, уран бүтээлчдийг дэмжиж урам хайрлах, шилдэг номуудыг уншигчдад санал болгон танилцуулан оюуны хөрөнгө оруулалт хийж борлуулалтыг нь нэмэгдүүлэх зорилготой.


    Хүмүүсийн ном худалдан авч байгаа хандлагын тухайд онцолж хэлвэл ?

    Хүмүүс бие биендээ ном бэлгэлэх, байгууллага хувь хүмүүс номын сангаа шинэчлэх, баяжуулах гээд хүмүүсийн номыг дээдлэх хандлага улам илүү хүрээгээ тэлж байна. Хүүхэд залуус бүхэн цахим тоглооомоор тоглож, цагийг дэмий үрж байна гэдэгтэй бид санал нийлдэггүй. Өөрсдийн үзсэн харсан аялсан газар нутгийнхаа тухай тэмдэглэл бичихээс эхлээд эзэмшсэн мэргэжлээрээ олсон ололт амжилтаа бусадтай хуваалцан хүмүүс маш их сайхан номнууд бичиж байна. Хэвлэх үйлдвэрүүдийн хэвлэлтийн чанар сайжирч, зохиолч орчуулагчдын бүтээлийн сэдэв, цар хүрээ тэлж байгаа энэ цаг үед бид хүн бүр маш их ном уншиж байна гэж хэлэх дуртай.


    “Интерном” их дэлгүүрийн бусад үйлчилгээний талаар?

    Манайд олон сайхан оюунлаг хүмүүс номын нээлтээ хийдэг.Энэ үеэр ном бүтсэн түүхээс эхлээд зохиолч уншигчдын халуун дотно уулзалтууд болдог. Гадаадын олон орны их дээд сургуультай ой хамтарч шинэ номнуудын захиалга авдаг. Мэдээллийн лавлах 1617той хамтарч үнэгүй хүргэхээс гадна хэвлэл мэдээллийн олон байгууллагуудтай хамтарч ажиллах, албан байгууллагуудын захиалгаар үзэсгэлэн худалдаа гаргах, ном бэлгэлэх эрхийн бичгээр шагнах, борлуулалтаас нь шалтгаалан бэлгийн картаар урашуулах гээд олон байгууллага хувь хүмүүстэй хамтарч номын санжуулахад нь ном бэлтгэж өгөх гээд р үйлчилгээ маань улам өргөн болж байгаа.Үйлчилгээ бүхэн маань хэрэглэгчдийг маань баярлуулдаг нь бидний ажлын үр дүн юмаа.


  • Г. Солонго 2010-12-12 00:56


    I. ТҮҮХ

    1. Монгол улсын түүх 5 боть

    Эрхлэн гаргасан: МУ-ын ШУА түүхийн хүрээлэн

    Монгол оронд хүн анх нутаглах болсон цагаас ХII зууны эхэн хүртэлх үеэс шинэ тулгар Монгол Улсын түүхийг 5 ботид багтаан оруулжээ. Монгол улсын хөгжлийн шинэ сонголтын жилүүдийн түүх багтснаараа онцлогтой. Монгол Улсын эдийн засаг, улс төр, оюун санааны амьдралын шинэ харилцаанд шилжиж, эх түүхээ судалж мэдэх, түүнээс суралцах шаардлага хэрэгцээ улам нэмэгдэж байгаа өнөө үед уг ном чухал ач холбогдлоо өгнө.




    2. Монголын их хатдын нууц товчоо

    Зохиогч: Жак Уэтерфорд

    Орчуулсан: А.Мөнгөнзул, С.Соёлжин

    “Монгол хатдын түүх бол өнөөгийн улс гүрнүүдийн эх үүслийн нууц далд түүх юм” хэмээн нэн зоримог, шинэ сэргэг сонирхолтой дүгнэлт хийгээд үүнийгээ олон баримт, үйл явдлын учир холбогдлоор задлан тайлбарласан байна. “Чингис” хааны охид байгаагүйсэн бол монголын эзэнт гүрэн өнө удаанаар оршин тогтнож чадахгүй байсан” түүхийн нарийн эмзэг нууцыг бидний өмнө нээсэн энэхүү ном домогт их хатдын яруу алдарт амьдралын тухай гэрэл гэгээт хуудсууд нь монгол бүсгүйчүүдэд зориулсан үгэн хөшөө болжээ.


    3. Өнөөгийн Ертөнцийг үндэслэгч Эзэн Чингис хаан

    Зохиогч: Жак Уэтерфорд

    Орчуулсан: Г.Ганболд

    “Хил хязгаар, улс төрийн философи, техник технологи, зэр зэвсэг, худалдаа, хувцас хунар, утга зохиол, хэл, хөгжим гэх мэт манай ертөнцийн амьдралын бараг бүх хүрээнд Чингис хаан болон түүний эмхлэн байгуулсан Монголын эзэнт гүрэн арилшгүй ул мөрөө үлдээсэн билээ. Манай гарагийн алс бөглүү хязгаарын гайхамшигт нэгэн хүмүүн дэлхий ертөнцийг хэрхэн өнөөгийн шинэ эринтэй золгуулсан тухай гайхалтай үнэн түүхийг энэхүү номонд өгүүлжээ.


    4. Хуулийн амин сүнс

    Зохиогч: Шарль Монтескье

    Орчуулагч: Т.Төмөрхүлэг

    Эрхлэн хэвлүүлэгч: “Монсудар” хэвлэлийн газар

    Монтьескагийн үзснээр жинхэнэ шудрага хууль бол хүний жам ёсны эрхээс гарч ирдэг байна. Хууль бол ард түмний түүх, улс төрийн байгуулал, шашин, амьдралын хэв маяг,зан заншил, цаг уур, газар нутгийнх нь хэмжээ дамжаатай шүтэлцээтэй гэдгийг өгүүлжээ. Хуулийг дотор нь байгаль ертөнцийг тогтоосон мөнхийн хөдлөшгүй хууль, хүний тогтоосон өөрчлөгдөж болдог хууль гэж хоёр ангилжээ.Чингэхээр хүний тогтоосон хууль нь мөнхийн хөдлөшгүй хуультай нийцэхээ байхаар л өөрчлөгдөх ёстой болдог хэрэг гэж энэхүү номонд өгүүлжээ.


    5. Монголчуудын түүхэнд тодорсон 33 цуут жанжин

    Зохиогч: Ш.Насанбат

    Хүн төрөлхтөний буурал түүх бол бүхэлдээ хэн нэгэн хаад, жанжидын үйл хэрэг мэт агаад олонхи тохиолдолд тэдний хувь заяаны тусгал нь ард түмний хувь заяа байсаар байжээ. Хэзээ ч ялагдаж дийлдэж байгаагүй Чингисийн домогт жанжидаас нааш түүчээлж, монголчуудын салж бутарсан гашуун түүх, Эсэн тайшийн зоримог үйлдэл, Даян хааны хашир ухаан, Галдан Бошготын цөхрөлтгүй тэмцэл, Цэвээнравдангийн шазруун бодлого, Манлайбаатрын мохошгүй зориг, Лхагвасүрэнгийн цэгц журмаар дамжуулан өгүүлсэн өвөг дээдсийнхээ агуу их түүхийг та энэхүү номноос шимтэн уншаарай.



    6. Монголоо хайсан монгол

    Зохиогч: М.Буянбадрах

    Түүхийн хаялгаар дэлхийн дайдаар тархан одсон угсаа гарал нэгтэй монголчуудаа хайж 80н мянган гаруй километр аялсан замын тэмдэглэлээ уншигчиддаа толилуулсан нь тэдний сонирхлыг татаж байна. Энэ бол зохиолчийн “Дэлхийн монгол айл” баримтат киноны зураг авалтаар жил гаруй хугацаанд аялаж явахад маань учирсан хүмүүс тохиолдсон адал явдлын цуглуулга юм.


    7. Боолчлогдох замд

    Зохиогч: Фридрих А.Хаек

    Хүн төрөлхтөний түүхэнд хамгийн их нөлөө үзүүлсэн 100-н номын жагсаалтанд Боолчлогдох зам 34-рт бичигдсэн ажээ. Үүнийг бүтээсэн эдийн засгийн ухааны Нобелийн шагналт Фридрих А.Хаек бол XX зууны хамгийн манлай сэтгэгчдийн нэгэнд зүй ёсоор тооцогддог. Австрийн нацист дэглэмээс зугтаж, хүн төрөлхтөний эрх чөлөө, жам ёсны зах зээлийн бараг сүүлчийн арал болон үлдээд байсан Англид дүрвэн ирсэн байхдаа энэхүү бүтээлээ туурвижээ.

  • Г. Солонго 2010-12-12 01:06

    II СУРАХ БИЧИГ

    1. Багшгүйгээр англи хэл сурцгаая

    Зохиогч: Б.Уранбилэг

    Хүн бүрт хямд үнээр чанартай мэдлэгийг олгох зорилготой энэхүү ном нь англи хэлийг анхан шатнаас нь маш цэгцтэйгээр бие даан эзэмших, англи хэлний дүрмүүдээ цэгцэлж, мэдлэгээ бататгахыг хүссэн хүн бүхэнд зориулагдснаараа онцлогтой болжээ. Мөн №№-р анги төгсөх гэж байгаа хүүхдүүдийг ерөнхий шалгалтнаасаа амжиж англи хэлний хоцрогдлоо арилгахад зориулагдаж бүх насны хүмүүст зориулагдан, хэл зүйн дүрмүүдийг илүү дэлгэрэнгүйгээр тайлбарласан 200 орчим цагийн хичээлийг багтаасан байна. Даяарчлалын өнөө үед англи хэлний мэдлэгтэй байх нь хүн бүр өөрсдийгөө нээх, өөрийгөө боловсруулах, мөн өөр орны соёл боловсрол хөгжил гарцуудыг олж харж амьдралдаа ашиглахад англи хэл нь хүн бүрийн зайлшгүй хэрэгцээний нэг болоод байгааг мэдэрч ухаарч харж байгаа учраас хүн бүрт маш чанартай суурь мэдлэгийг хямд үнээр хүргэхэд оршиж байгаа юм.



    2. Цахилгааны ажил

    Зохиогч: П.Бат-Орших, Б.Энхбилгүүн

    “Фермерийн аж ахуй” номны тав дахь цуврал болох “цахилгааны ажил” ном нь цахилгааны талаар анхны мэдэгдэхүүнгүй хүн авч уншаад өөрийн амьдралд тус нэмэр болгох хамгийн хялбар байж болох аргаар зохиомжлон бичсэн нь уншигчдын хэрэгцээг хангаж чадаж байгаа юмаа.Цахилгаан Ахуйн болон жижиг үйлдвэр, фермерийн аж ахуйн хэмжээний цахилгааны талаар бүрэн хэмжээний мэдлэг олж авахад заавал мэргэжлийн дунд, дээд сургуульд сурч хичээл заалгах шаардлага байхгүй.Харин хүн өөрийг дайчлан бие даан сурах, үр дүн гаргах боломжтойг энэ чиглэлээр анхдагч болсон эрдэмтэн мэргэдийн амьдралын туршлага манай улсын төрийн шагналт зохион бүтээгч нарын боловсрол, мэдлэгийн түвшин харуулдаг. Өөртөө шаардагдах цахилгааны ажлыг хэнээс ч гуйхгүй хийх чадвартай болж энэ чиглэлээр гүнзгийрүүлэн мэдлэгээ дээшлүүлж, мэргэжлийн цахилгаанчин болох үндэс суурийг энэ ном тавьж өгснөөрөө онцлогтой юм.


    3. Компьютерийн хэрэглээний хөтөч-III

    Зохиогч: Б.Амгаланбаяр

    Компьютерийг хэрэглэснээр хүн төрөлхтөний ажлын цаг багасаж, эдийн засагт хэмнэлт гаргаж, мэдээллийг богино хугацаанд дамжуулан боловсруулах, өдөр тутмын хэрэгцээг хангах ажлын багаж болоод байгаа. Энэхүү номонд компьютерийн үндсэн ойлголтууд, техник болон программ хангамжийн , график дизайн, хэвлэлийн эх бэлтгэл, фотографик, өгөгдлийн бааз байгуулах, интернэт, веб хуудсын үндэс зэргийг маш энгийн хялбар байдлаар бичихийг хичээлээ. Энэхүү номын бүх агуулгыг бүгдийг сайтар ойлгож, дадлага туршилт хийснээр таны компьютер эзэмших чадвар бүрэн их цогц байдлаар сайжрах болно. “Оюунлаг мэдрэмж” компьютерийн номууд нэгээр нэмэгдэв.

    Энэхүү “Компьютерийн хэрэглээний хөтөч-3” компьютерийн номыг өөрийнхөө ширээний ном болгон ашиглан компьютерийн бүх л хэрэглээг бүрэн эзэмшиж сурах танд ирээдүйд өөрийн ажиллаж буй салбарт тэргүүлж явах гарамгай сайн амжилт үзүүлхийг хүсэн ерөөе.


    4. Joomla!

    Зохиогч:Ц.Дочинчулуун

    Joomla! Хамгийн өргөн түгсэн агуулгыг удирдах систем юм. Энэхүү номны гол зорилго нь компютерийн программын мэдлэггүйгээр вэб сайтын агуулгыг өөрөө удирдаж чадах тийм хэмжээний вэб сайтыг хэрэглэгч та өөрөө бүтээж сурахад оршино. Joomla! 1.5ыг ашиглан таны бүтээсэн сайт нь өөрийн хүссн дизайнтай , агуулгыг онлайн дээр өөрөө шууд засаж болдог, вэб сайтын өөрийн хайх системтэй , таны вэб сайт уруу төрөл бүрийн хэрэглэгч нэвтэрч болох түвшинтэй, санал асуулгатай, санал сэтгэгдэл бичиж болох боломжтой. Мөн энгийн болон портал вэб сайтаас эхлээд онлайн худалдаа, жижиг бизнес, ашгийн бус олон нийтийн болон төр засгийн байгууллагуудын вэб сайтыг хийх боломжтой юм. Мөн интернэт болон экстранэт зохиох, сургууль болон сүм, хувь хүн болон гэр бүл , онлайн сонин ба сэтгүүл гаргах гэх мэт маш олон зорилготойгоор ашиглах боломжтой. Энэ ном нь Joomla! Системийн бүх хэсгийг хамарсан 17н бүлгээс бүрдсэн бүрэн мэдээлэлтэй ном юмаа.



    5. Электроникийн үндэс

    Зохиогч: Б.Бат-отгон

    Элекроник, холбоо мэдээллийн технологийн чиглэлээр их дээд сургуульд суралцагсдад зориулсан энэхүү ном нь электроникийн үндсэн суурь мэдлэгийг онолын үндэстэйгээр ойлгож авахад тус дөхөм болох бичигджээ. АНУ, Австралийн зарим сургуулиудын хичээлийн программын агуулгыг харьцуулан судалж үндсэн санаануудыг нэгтгэсэн нь мэргэжлийн хүмүүсийн хэрэгцээг хангаж байгаа юмаа. Аналог электроник болон тоон электроникийн үндсийг хамруулсан бөгөөд эсэргүүцэгч, конденсатор, индукцлэлийн ороомог, хагаса дамжуулагч диод, транзистор зэрэг дискрет элементүүдийн шинж чанар, ажиллах зарчмуудаас гадна үйлдлийг өсгөгч, тоон логик хэлхээнүүд тэдгээрийг ашиглан электрон хэлхээнүүдийг хэрхэн бий болгож байгааг тайлбарлажээ.



    6. Албан бичиг боловсруулах арга зүй, түүний найруулга

    Зохиогч: Р.Бигэрмаа

    Энэхүү ном албан бичиг боловсруулах арга зүйг эзэмших, найруулгыг зөв найруулж сурах тухай маш цэгцтэй мэдээллийг хүргэж байгаагаараа онцлогтой юмаа. Монгол Улсын стандартад тусгагдсан албан баримт бичгийн нэр төрөл, бүрдэл, түүнийг боловсруулах арга зүй; компьютер, түүний ажиллах зарчим, вирус, компьютер дээр хэрхэн баримт бичгийг боловсруулах, факсын аппарат ашиглах арга, албан баримт бичиг дээр гаргадаг зөв бичих болон найруулгын алдаа, хэл ярианы соёл, төрийн албан ёсны хэлний хууль, ишлэл ном зүйг авах, архивын тухай хууль, дүрэм, өргөдөл гомдол, CV, тодорхойлолт, 3 үеийн түүхийг бичих заавар, албан бичгийн монгол-англи-орос-монгол товч толь зэргийг ганцхан номноос суралцах боломж олгож байгаа юм.


    7. Барилгын бүтээц

    Зохиогч Н.Даш

    Монгол улсын шилдэг зохион бүтээгч, барилгын инженер конструктор, зөвлөх инженер Н.Даш багшийн энэхүү номыг архитектор, инженер, барилгын захиалагч, гүйцэтгэгч, хяналтын инженер, техникийн ажилтан, мөн барилгын инженерийн сургуулийн оюутнуудад гарын авлага болгон бүтээжээ. Энэ номонд барилгын бүтээцийн тухай ерөнхий ойлголт, зураглал тайлбар, толь, бүтээц, эдлэхүүн түүнд тавигдах шаардлага, байвал зохих чанарын үзүүлэлтүүд, геометр хэмжээ тодорхойлох арга болон хэмжилтийн цэгийн байрлал, даац деформацын туршилтын схем, барилга угсралтын байгууллагын чанрын удирдлагын тогтолцоо бүтээцийн статик тооцооны үндсэн хэрэглэгдэхүүн материалыг хамруулсан болно. Бүтээц эдлэхүүнд тавих техникийн шаардлага, хэмжилт, туршилтын схем, чанарын удирдлагын тогтолцоо нь олон улсын стандартын өнөөгийн түвшинтэй нийцэж байгаа болно.


    8. Нанотехнологи

    Зохиогч: Марк Ратнер, Даниэль Ратнер

    Орчуулагч:Н.Цэнгэлбаяр, Х.Энхбат

    Энэ ном нь нь уншигчиддаа нано технологийн бүхий л салбартай танилцуулжээ. Нано шинжлэх ухааны салбар нь уламжлалт шинжлэх ухаан, техник, квантын механик болон амьдралын өөрийнх нь суурь үйл явцуудын огтлолцол дээр үүссэн юм. Бидний амьдрал, үйл ажиллагааг үндсээр нь өөрчилж байгаа төрөл бүрийн материалууд, машин тоног төхөөрөмжийг бүтээхдээ бид нано шинжлэх ухааныг хэрхэн ашиглаж байгааг нанотехнологи харуулдаг.Нано шинжлэх ухаан, нанотехнологи хоёр нь бизнест хэрэглээгээ олж, мэдээнд улам түлхүү дурдагдах болсон шинжлэх ухааны хоёр цоо шинэ салбар юм. Энэ ном нь хоёр нэр томьёог илүү сайн ойлгоход туслана. Энэ номоор дамжин нано шинжлэх ухаан, нано технологи руу аялах нь танд таалагдах байх гэж бид найдаж байна. Тэдгээр нь өнөөгийн эдийн засаг, өдөр тутмын амьдралд ямар үүрэгтэйг та ойлгох буй заа.


    9. Хими

    Зохиогч: Н.Даваасүрэн

    Энэхүү сурах бичгийг химийн сургалт явуулдаг аль ч их дээд сургууль, коллежууд, ялангуяа эмнэлэг, биологийн мэргэжлийн ангийн оюутнууд багш нар ашиглах боломжтой. Химийн онолын үндсүүд, биофизикийн химийн үндэс, органик биш хими,/элементүүд, тэдгээрийн нэгдлийн хими ба биологийн үүрэг/ гэсэн чиглэлийн агуулгатай юм. Зохиогч энэхүү номоо их дээд сургууль, коллежуудын хими сургалтын хөтөлбөрийн агуулга, бусад материал ашиглан, их дээд сургуульд олон жил ерөнхий ба органик биш химийн хичээл зааж ирсэн туршлага дээрээ тулгуурлан бичжээ.

  • Г. Солонго 2010-12-12 01:18

    III ТАНИН МЭДЭХҮЙ

    1. Сэтгэхүйн цар хүрээний гайхамшиг
    Зохиогч: Дейвид Жозеф Шварц
    Орчуулсан: Б.Энхбайгаль

    Хүсэл мөрөөдлөө “өөрийнхөө хүчээр” биелүүлж чадна гэдгээ мэддэг хүмүүс итгэлтэй, амьдралын баяр баясгалан тэмүүлэлтэй байдаг. Ирээдүйн итгэл найдвар бол одоогийн хүч чадлын үндэс юм. Хүсэл мөрөөдлөөс нь тусгаарласан шилэн хаалтыг давах хүч чадал хүн бүрт бий.Үүний тулд хүн өөрийн дотоод ертөнцийн гайхамшиг, хязгааргүй хүч чадалтай зөвхөн “танилцах” нь л хангалттай. Энэ номыг бүлэг бүрээс та өөрийн хүссэн амжилт, аз жаргалд хүрэхийн тулд сэтгэх цар хүрээгээ тэлэхийн гайхам хүч чадлыг ашиглахад тань туслах арга, дүрэм зөвөлгөөг олж авна. Энэ бүхэн бодитойгоор нотлогдсон ажээ. Зөвхөн юу хийх хэрэгтэйг олж мэдээд зогсохгүй, зарчим бүрийг амьдралдаа саад бэрхшээлтэй тулгарсан үедээ хэрхэн хэрэглэж болохыг та тод харна. Энэ ном танд эдгээр зарчмуудыг хэрэгжүүлэх чадварыг эзэмшүүлнэ.


    2. Далд ухамсар бүхнийг чадна
    Зохиогч: Джон Кехо
    Эмхэтгэн гаргасан: Монголын психотроникийн хүрээлэн

    Хүний далд ухамсар гэж юу болох, түүний хүч чадлыг юунд яаж ашиглаж болохыг тайлбарласан ном.Логик сэтгэлгээ тус болох чадваргүй үед далд ухамсарт агуулагддаг асар их нөөц бололцоог ашиглах нь хамгийн хүнд бэрх асуудлыг шийдэхэд туслах болно.Та энэхүү номыг уншсанаар хүссэндээ хүрэх бүхий л аргыг олж мэднэ.



    3. Танд тэнгэрлэг их хүч бий
    Зохиогч: Луиз Л.Хэй
    Орчуулсан: Ц.Одонтуяа

    “Бидний мэдэх ёстой хамгийн чухал зүйл бол хаа нэг газар, тэнд байх ёстой гэж хайгаад байдаг хүч бидэнд өөрсдөд маань байдаг.Тэр хүчийг сайн сайхан зүйлд хэрэглэхэд үргэлж бэлэн байдаг гэдгийг ойлгох явдал юм. Энэ ном танд бидэнд ямар их хүч боломж байдгийг ойлгуулна гэдэгт би итгэж байна. Би хүмүүст өөрсдийгөө ямар гайхалтай хүч чадалтай юм бэ гэдгээ ойлгож чадах тийм нөхцөл орчинг нь бүрдүүлж, тэдэнд өөрсдийгөө хэрхэн хайрлахыг зааж өгөхийг хичээдэг” гэж зохиолч өгүүлжээ.


    4. Усны гайхамшигт хүч чадал
    Орчуулсан: Э.Булган
    Эрхлэн хэвлүүлсэн: “Монголын Психотроникийн Хүрээлэн”

    Энэхүү номонд ус таны бие махбодь, амьдрал ахуйд хэрхэн нөлөөлж, өөрчлөн сайжруулж чаддаг, ямар хосгүй шинж чанартай болох тухай өгүүлнэ. Хүмүүс бидний усанд хандах хандлага хийгээд бие биетэйгээ харилцах харилцаа нь бидний уудаг эгэл жирийн усанд төдийгүй хүний биеийн далан хувийг бүрдүүлдэг усанд хэрхэн нөлөөлж, өөрчлөн хувиргах чадалтайг та олж мэдэх болно. Усны тухай хэдий чинээ ихийг мэднэ, өөрийгөө төдий чинээ танина гэсэн үг. Өөрийгөө сайтар таньж мэдэх тусам нийгэм, улс үндэстэн, газар дэлхий, хорвоо ертөнц, эцэст нь бүр тэнгэрлэг оршихуйг ухаарах болно” хэмээн энэ номд өгүүлсэн байна.


    5. Карма
    Орчуулагч: Б.Билгүүндалай
    Эрхлэн гаргасан: “Урлах эрдэм” хэвлэлийн газар

    Оросын эрдэмтэн, зохион бүтээгч , сэтгэл зүйч, анагаагч А.Г.Свияш энэхүү шинэ бүтээлдээ Кармын харилцан үйлчлэлийн нэгдсэн онол, кармын оношлогооны болон нарийн биесийг “цэвэрлэх”аргын үндэслэлийг анх удаа бүрэн дүүрэн дэлгэн тавихын зэрэгцээ өдөр тутмын амьдралдаа хэрэглэж болох олон зөвөлгөө өгч байна. Энэ ном бол амьдралдаа сахин мөрдвөл зохих дүрэм юм.
    -Хорвоотой зохицон амьдрахуй
    -Хүссэндээ хүрцгээе
    -Алдаагаа засацгаая гэсэн цувралуудтай.


    6. Хүн мичнээс үүсээгүй
    Орчуулагч: М.Пүрэвжав
    Эрхлэн гаргасан: Монголын психотроникийн хүрээлэн

    Оросын нэрт нүдний мэс засалч Эрнст Мулдашевийн “Хүн мичнээс үүсээгүй” хэмээх энэхүү гайхамшигт номонд бид ер сармагчнаас үүсээгүй, дорнын анагаах ухаан болоод бусад шинжлэх ухаан гүн ухааны судар бичээсийг мань мэт эгэл хүмүүс зохиогоогүй /хүн зохиогоогүй/ , бурхан багшийн олон дүрээр хувилж ирсэн өмнөх соёл иргэншлүүдийн өндөр оюун ухаант хутагт хувилгаад гэгээнтнүүдийн үг сургаал мөн болохыг, биднээс өмнөх хавьгүй илүү хөгжилтэй соёл иргэншлүүдийн генфонд өнөөг хүртэл хадгалагдсаар байдаг тухай нэн сонирхолтой мэдлэгийг энэ ном танд хүргэж байна.



    7. Бурхдын хотын эрэлд
    Орчуулагч: М.Пүрэвжав
    Эрхлэн гаргасан: Монголын психотроникийн хүрээлэн

    Энэхүү номонд манай ухаант ард түмэн, эрдэмт өтгөс “Жаран хашорын суварга” хэмээн эрт цагаас алс Балбын орноо зорьж эргэл мөргөл үйлдэн тахин биширч, цадиг түүхийг нь ном шатиртаа оршоон буурал түүхийн хуудас дамжуулан үлдээж ирсэн ертөнцийн эгэлгүй гайхамшиг Сваямбанат болон Будханат суваргын учир начир,эртний хүмүүсийн ид шид , илбэ тарнийн хүчээр дархлан үлдээсэн билиг эрдмийн агуу орны нууц увдис, цаглашгүй зуун найм гэсэн тооны барилдлага, Шамбалын орны газар дорхи ертөнц, сайн муу заяа, үйлийн үрийн барилдлагын тухай хүүрнэжээ. Аугаа Николай Рерихийн мөрөөр домогт Шамбалын орны эрэлд мордсон судлаачийн маань хайгуул улам татсаар уншигч бидний билэг оюуныг хөглөх олон шинэ мэдлэгийн уурхай хөтөлсөөр байна.


    8. Фэн шүй хайр дурлалын 168 ашигтай зөвөлгөө
    Зохиогч: Лиллиан Тү
    Орчуулсан: Б.Алимаа

    Энэхүү номыг зохиогч Лиллиан Тү бол сайхан эмэгтэй, аз жаргалтай эхнэр бас сайн ээж үүгээр зогсохгүй бас дэлхийд танигдсан фэн шүй судлаач юм. Энэ номондоо тэрээр хүмүүсийн мөрөөдлийн харилцааг бэхжүүлэх, шинэчлэх улмаар шинэ харилцааг үүсгэх 168н зөвөлгөөг нээсэн. Энэ зөвөлгөөнүүд нь дорнын урлалын бэлэг тэмдэг , зэмсгүүдийг хэрэглэх эсвэл маш энгийнээр танай гэрийн баруун урд хэсэгт өнгөний тусламжтайгаар амьдралыг чинь идэвхжүүлэх зөвөлгөө юм. Гэхдээ энэ зөвөлгөө нь онцгой үр дүнтэй. Дорнын одон зурхай судлалын үзсэнээр та өөрийн амьдралын хостойгоо таарч тохирох уу? Худал хуурмагтай тулгарахдаа та юу хийх вэ? Эдгээр асуултууд болон бусад асуултуудад хайр дурлалын фэн шүй ном хариулах болно.


    9. Хайр сэтгэлийн нууц
    Зохиогч: Барбара Дө анжелис
    Орчуулсан: Л.Энхбаяр
    Эрхлэн хэвлүүлэгч: Монсудар хэвлэлийн газар

    Америкийн алдарт сэтгэл зүйч, гэр бүлийн зөвлөгч Барбара Анджелисийн бүтээлүүдийг “Монсудар” хэвлэлийн газраас монгол уншигчиддаа цувралаар хүргэж байгаа билээ. Эмэгтэй хүн бүрийн мэдвэл зохих хайр сэтгэлийн нууцын тухай энэ ном өгүүлж байна. Хэрхэн мөрөөдлийн ханхүүгээ олж аз жаргалтай амьдрах тухайгаас эхлээд хайр сэтгэлээс чухал зүйл гэж үгүй, хайр утгаа алдаж эхэлдэг жинхэнэ бодит шалтгаанууд, хүсэл сэтгэлийн илэрхийлэл, хайрын ид шидийг хэрхэг хадгалж хамгаалах вэ? гээд хүн бүрийн өмнө тулгарч байдаг маш олон сонирхолтой зүйлүүдийг өгүүлж байна. Хосуудын хайр сэтгэл юунаас болж үгүй болдгийг, мөн эргэж хайр сэтгэлийг сэргээж болох та энэ номноос амтархан уншиж амьдралдаа хэрэгжүүлээрэй.


    10. Хайрлагдах нууц
    Зохиогч: Сандра Эн Тэйлор
    Орчуулсан: У.Нямсүрэн, Ч.Цэвэлсүрэн, Б.Баттөмөр

    Энэ ном бол зөвхөн хайр дурлалд амжилт олох тухай биш, ерөөсөө амьдралд амжилт олох тухай ном юм. Энд өгүүлж буй ерөнхий хуулиуд эргэн тойрны бүх үзэгдэлд хамаатай. Таны туулж өнгөрүүлсэн, одоо таныг хүрээлэн байгаа бүх зүйлс , ажил үйлсийн болоод санхүүгийн амжилтууд бол Ертөнц дахины энергийн үр дүн юм. Хэрвээ та эдгээр зарчмаар ажиллаж, тэднээс танд авчирч буй эрч хүчийг ойлгох юм бол таны олж чадах агуу амжилтад хязгаар үгүй ажээ. Мөн энэ номд өгүүлж байгаа энергийн үйлчлэл нь квантын тулгуур зарчмуудад үндэслэсэн бөгөөд тэдгээрийн үндсийн үндэс нь долгион ба цэнэгт хэсгүүд юм.

  • Г. Солонго 2010-12-12 01:26

    IV. БИЗНЕС, ЭДИЙН ЗАСАГ

    1. Тэрбумтан шиг сэтгэ
    Зохиогч:Дональд Трамп
    Эрхлэн гаргасан: О.Чинбаяр

    Дэлхий дээр зургаан тэр бум гаруй хүн оршин суудгаас дөнгөж 587 нь тэрбумтан. Та тэр бумтан шиг сэтгэх юм бол ямар нэг найдлагын тухайд санаа зовох ямар ч хэрэггүй. Тэр бумтангууд бид эрүүл саруул ухааныг тоодоггүй, зүй зохистойгоор ажилладаггүй, бидний хүсэн хүлээж байгаа зүйлийг хийдэггүй. Би өөрсдийн хүсэл эрмэлзлийг дагадаг агаад бидний зан авир хөндлөнгөөс харахад хичнээн ухаангүй, эсвэл тэнэг байх нь бидэнд чухал биш. Чухам үүн д л энэхүү ном зориулагдсан.Түүнд хэрхэн тэрбумтны хувиар сэтгэж сурах тухай өгүүлсэн гэж зохиогч бичжээ. Аливаа хүн сэтгэн бодож уйгагүй мэрийх аваас хийж буй ажил, бизнестээ амжилт олж болдог тухай Дональд Трампын өөрийн туулсан амьдрал дээр тулгуурлан тун сонирхолтой өгүүлжээ.


    2. Капиталын нууц
    Зохиогч: Эрнандо Дэ Сото
    Орчуулагч: Д.Энхзаяа
    Эрхлэн гаргасан: Монсудар хэвлэлийн газар

    Нэрт шинэчлэгч маань “Капиталын нууц” номдоо дэвшүүлсэн ядуучуудыг эдийн засгийн голдрилд оруулах арга замыг амьдралд хэрэгжүүлэхийн төлөө Эрх чөлөө, Ардчиллын Хүрээлэн /ЭЧАХ/-тэйгээ Ази, Дундад, Дорнод Латин Америкийн орнуудад ажиллаж байна. Эрнандо хаа газрын баячуудын хэтэвчийг ядуучууд л зузаалдаг, ядуу буурай хөгжил дорой, гэгдэх орнуудын ихэнх баялаг ядуучуудын гарт байдгийг олж харсан хүний нэг.Хамгийн гол нь тэр амьгүй мэт байгаа их капиталыг баялаг болгох ямар боломж байгааг “Капиталын нууц”- даа хэнд ч ойлгогдохоор тайлбарласан нь үнэтэй юм.Уншаад үз дээ.


    3. Маркетинг /гуравдах хэвлэл/
    Зохиогч:Д.Баярмаа

    Энэхүү номонд маркетингийн мөн чанар, агуулгын тухай энгийн ойлголтуудаас эхлээд маркетингийн удирдлагын үндсэн үзэл баримтлалууд, маркетингийн орчин, төлөвлөлт, мэдээллийн систем, хэрэглэгчийн болон байгууллагын зах зээл, худалдан авагчдын зан төлөв, зах зээлийн сегментчлэл, маркетингийн иж бүрдэл зэрэг орчин үеийн маркетингийн онол, практикийн үндсэн асуудлуудыг иж бүрнээр нь тусгажээ. Уг бүтээлд олон улсын нэртэй брэндүүдийн зэрэгцээ монголын бизнесийн байгууллагуудын жишээнүүдийн оруулан төгсгөлд нь Монголын маркетерүүдийн зөвлөмжүүдийг хавсаргасан нь маркетингийн онолыг практикийн асуудлуудтай холбон суралцахад үр дүнтэй юмаа.


    4. Эдийн засгийн алуурчны наминчлал
    Зохиогч: Джон Перкинс
    Орчуулагч: Х.Болорболд

    Энэхүү ном бол олон улсын түүний дотор Америкийн томоохон нэр бүхий банк, корпорациуд, үе үеийн засгийн газруудын ашиг хонжооны сонирхлыг татсан дэлхийн улс орнуудыг улс төрийн лидерүүдээр нь дамжуулан эрхшээлдээ оруулах зорилготой мэргэжлийн хүмүүс , эдийн засгийн алуурчдын нууц бүлэглэлийн бэлтгэл, үйл ажиллагааны тухай анх удаа илчлэн харуулж, өөрийн ажил амьдралын жишээн дээр өгүүлсэн түүх юм. АНУ ба европт маш хурдан бестселлер болж, 70н долоо хоногийнтурш хамгийн олон борлуулалттай байжээ. Дэлхийн 30 гаруй хэл дээр хэвлэгдсэн энэ номонд зохиогч өнөөгийн дэлхий дахинд давамгайлж байгаа эдийн засгийн бодлогын цаад нууц механизмыг илчлэн үзүүлэхийн зэрэгцээ бидний амьдралыг огцом өөрчилсөн саяхны болж өнгөрсөн олон “тохиолдлын үйл явдлууд”-ыг тайлбарладаг.


    5. Хувьцааны зах зээлээс мөнгө хийх арга
    Зохиогч: Петр Линч Жон Ротчайлд
    Орчуулагч: Т.Цэнд-Аюуш

    Энэ ном бол хөрөнгө оруулагч хувь хүмүүст зориулагдсан хувьцааны хөрөнгө оруулалтыг хийх практик зөвлөмжүүдийг агуулсан, энгийн ойлгомжтой байдлаар бичигдсэн бүтээл.Хувьцаа сонгох ухаалаг, өвөрмөц аргыг энэ номноос дунд сургуулийн сурагч ч уншаад ойлгохоор энгийн, ойлгомжтой, логик дараалалтай, баримт жишээтэйгээр бичсэн нь сайн мэддэг зүйлээ сайн илэрхийлж гарггаж чадсан, сайн хөрөнгө оруулагчийн бүтээл гэж хэлэхээс өөрөөр тодорхойлох аргагүй юм.


    6. Цагийн менежментийн шилдэг 25н арга
    Зохиогч: Памелла Додд, Доуг Сандхейм
    Орчуулагч: Г.Үүрдмандах
    Эрхлэн гаргасан: Монголын лектор төв

    Цагийн менежмент гэж ярьж байгаа нь өөрсдийн амьдралын үйл явдлуудаа л зохицуулна гэсэн үг юм. Бид бүгдээрээ л бүтээлч, үр бүтээмжтэй амьдрахыг Түүнийхээ зэрэгцээ амьдралын сайн сайхныг амсаж, зугаатай байхыг ч тэмүүлдэг.Гэвч энэ хоёр хүсэл хоорондоо тэр бүр нийцдэггүй. Учир нь бүх зүйл цаг хугацаа болон түүнийг яаж ашиглаж буйгаас шууд хамаардаг. Цаг хугацааг хадгалах, өмчлөх, зээлдэх, хадгаламжинд хийх ямар ч боломжгүй. Цаг хугацаа нэгэн чигт л урсаж байдаг. Цагийн менежментийн үр ашиг нь их юм. Цагаа сайн зохицуулдаг хүмүүс олон зүйлийг амжуулж, стресст бага орох, хүмүүстэй сайн харилцаа тогтоож, өөртөө болон амьдралдаа сэтгэл хангалуун байж, дуртай зүйлдээ зориулах цаг завтай байдаг байна. Та ч бас тйим байж болно. Харин бүх зүйл танаас шалтгаална гэж энэхүү номонд өгүүлжээ.


    7. Саятны сэтгэлгээний нууц
    Зохиогч: Харв Экер
    Эрхлэн гаргасан: Амжилтын хөтөч ТББ

    Баян болохын тулд баян сэтгэх тухай зөвөлсөн энэхүү ном нь баялгийг бүтээгч нь дотоод хүч гэж зөвөлжээ. Энэ номоор дамжуулан бид танд яагаад зарим хүмүүс баян хангалуун байхад бусад нь амьдралын төлөө сөхөрч унатлаа зүтгэх ёстойн нууцыг дэлгэх болно. Ингэснээр та амжилт, дундаж түвшин, эсвэл санхүүгийн бүтэлгүйтлийн үндсэн шалтгааныг ойлгож, өөрийнхөө санхүүгийн ирээдүйг сайжруулж эхлэх болно.Мөн та өөрт хэрэггүй бодлуудаа хэрхэн баян хүмүүс шиг сэтгэж, амжилтанд хүргэх “баялгийн файлууд”-аар солиход туслах хүчирхэг тунхаглалуудыг энэ номноос олж мэдэж болох юмаа.


    8. Өндөр бүтээмжтэй хүний 7 дадал
    Зохиогч: Стивен Ковей
    Орчуулсан: Н.Сома, Дөлгөөн, Уянга

    Эрхлэн хэвлүүлсэн: Монголын Психотроникийн хүрээлэн
    Харвардын их сургуулийн профессор, бизнесийн нэрт зөвлөх, Стивен Ковейн алдарт бүтээл болох зарчим төвт амьдрал, зарчим төвт удирдлагын тухай нэнхүү ном нь хүний өдөр тутмын амьдралд тохиолдож байдаг энгийн зүйлс агуу ихийг бүтээхийн эх үндэс болдог тухай болон хүн өөрөө өөрийгөө хэрхэн хөгжүүлэх, өрөөл бусдад хэрхэн хандах, амьдралын ямар зарчмууд хүний амьдралд чухал вэ гээд маш нарийн бодит үнэн зүйлүүдийг өгүүлжээ. Энэхүү номын аж амьдралаа дээшлүүлэх, өөрийгөө болон бусдыг аз жаргалтай, сайн сайхан амьдрахад нь туслах сайхан сэтгэл өвөрлөдөг хэн хүнд нэгийг сануулж, нөгөөг өгүүлэх нь дамжиггүй юмаа.


    9. Синдикат
    Зохиогч: Николас Хаггер
    Орчуулагч:Ц.Цэрэн

    Эл ном нь нүднээс далд өрнөсөн үйл явдлуудыг тайлбарлах үүднээс XX зууны түүхийг задлан шинжлэх гэсэн оролдлого аж. Болоод өнгөрсөн хэдий ч ирээдүйд хэзээ нэгэн цагт давтагдах үйл явдлыг таг ойлгохыг хүсдэг хүмүүс үгийг минь ашиг тустай юм гэж үзвээс миний хувьд болох нь тэр. Бүтэээлээ би орчин цагийн уншигчдын эрэлт хэрэгцээнд тааруулж бичээгүй. Ном маань түмэн он, мянган жилд зориулагдсан юм гэж зохиолч өгүүлжээ.

  • Z. Ari 2010-12-12 01:37

    Жак Уэтерфорд,Эрнст Мулдашев НАРЫН НОМНУУД МИНИЙ ШИРЭЭНИЙ НОМНУУД.

  • Г. Солонго 2010-12-12 01:41

    Бурхдын хотын эрэлд-ийг анх орчуулагдахад авч уншиж, бүр шимтэж байж билээ :-) Номонд дуртай, бас хайртай

  • Z. Ari 2010-12-12 01:44

    НАМУРАН БИД 2 МУЛДАШЕВААР ӨВЧИЛСӨНИЙГ МЭДЭЭГҮЙ ЮУ?? ХЭ ХЭ

  • М. Archy 2010-12-12 10:11

    Манайхан хөрш 2 орныхоо түүх соёлыг сайн судлаж байх хэрэгтэй. Хятад болон Оросын түүхийн талаар номнууд авчирч худалдаалж байвал мунхаг би мэдлэгийн хүрээгээ 1 сөөм ч гэсэн тэлэх санаатай...

    Хятадын түүх соёл бол дэлхийд өнө эртнээс гайхагдаж ирсэн. 3 Улсын үлгэр гэдэг зохиол бол бүх Хятадад хамгийн их дэлгэрсэн бөгөөд захын иргэн нь л мэддэг бас гадаадынханд хамгийн их сурталчилж ирсэн түүх. Үүнийг Монголруу орчуулаад зарах хүн байхгүй л байх даа. Надад уул нь англиар байгаа, хамтарч орчуулаад хэвлэх хүн байвал Велком :)

  • 7. Баярмаа 2010-12-12 10:50

    12 сарын 20 нд л хямдрал зарлахымуу? бүх ном хямдрах бол уу? амжвал ийшээ очий байз...

  • M. Оюунсайхан 2010-12-12 12:04

    Интер номын дэлгүүрээс байнга ном авдышдээ, би бол найдвартай очиж ном худалдаж авах юм байна. Сүүлд Дориан Грейн хөрөг, баахан эдийн засгийн ном авсым байна

  • Г. Солонго 2010-12-12 16:48

    V. ШАШИН


    1. Ирээдүйг эш үзүүлсэн бошгууд
    Эмхтгэсэн: Бурханч лам Г. Пүрэвбат

    Их номт хутагт хувилгаад нар ирээдүйд учрах элдэв гамшигийн талаар зөгнөн хэлээд зогсоогүй, зовлон тохиох цагт хохирол багатайгаар гэтлэх аргын тухайд айлдсан энэхүү сургаал номлолыг бурханч лам Пүрэвбат монгол түмнээ дахин шинээр өргөн толилуулжээ. Эл номонд “хамгийг болгоогчийн оношлогоо гэдэг бол бүгдийг өөрийн алган дээрээ буй мэт тодорхой харж айлдсан зүйл. Хамгийн гайхамшигтай нь бид өөрсдөө сайн муу явах бүх үйлээ атгаж төрдөг учраас амьдралыг өөрчлөх бүрэн боломжтой” гэсэн нь өнөөдөр хүмүүст нэгийг бодогдуулах болов уу.



    2. Эцэг эхийн ачлалыг хариулах гэгээн сургаал
    Эмхтгэсэн: Бурханч лам Г. Пүрэвбат

    Номонд энэрэл нэгүүлсэнгүй сэтгэл, эцэг эхийн ачлалыг хариулах, хамаг амьтныг хайрлаж бурхан болох номлолын тухай өгүүлжээ. Өнөө цагийн «Хүмүүсийн зөв төлөвшил, ёс суртахуун, нийгмийн харилцаанд нэн чухал ач холбогдолтой хэмээн үзэж, эцэг эхийн гүн их ачлал хайр, түүнийг хэрхэн хариулах арга зам, ачлалыг хариулах үйлд сэтгэлээ дадуулах маани, магтаал болон эртний мэргэд эхийн ачийг хариулах үйлсийг хэрхэн үлгэрлэн харуулсан тухай зохиол зэргийг дөрвөн булэгт эмхтгэсэн болно.


    3. Очир огтлогч буюу таны амьдрал, бизнесийг залахуйн ухааны тухай бурхан буддагийн сургаал оршвой
    Зохиогч: Гэвш Майкл Роач
    Орчуулсан: Э. Нямсүрэн

    Цастын орны өнө эртний болоод өнөө үеийн Бурхны шашны уламжлалт билгүүн ухааны
    хосгүй нэгэн хослол болсон “Очир огтлогч” бээр таны амьдрал ажил хоёрт амжилт авчрах залхуйн ухааныг танд өгч байна. Өнөөгийн Буддизмын агуу багш нарын нэг болсон гэвш Майкл Роач “Очир огтлогч”-ийг гурав давхарлаад танд өгөөмөр сэтгэлээр өргөн барьж байна. Нэг дэх нь Бурхан Будда өөрийн шавь Субутитай /Сувд/ ярилцаж буй хэлбэрээр бичсэн эртний энэ судраас шигшиж түүсэн сувдан орчуулга юм. Ертөнцийн Буддистуудын гол бүтээл гэгддэг Очир эрдэнийн судар олон сайхан бүтээлийг өөрөөсөө төрүүлсэн амой.
    Хоёр дахь давхарт гэвш Майкл Бурхны шашны сонгомол бүтээлүүдээс түүж орчуулснаа оруулжээ. Энэ номын гол хэсэг буюу гутгаар давхарт зохиогч Очир эрдэнийн судар болон тайлбаруудад дөрөөлөн өөрийн сургаалаа айлдсан байна.


    4. Ухаарал, бясалгал, гэгээрэл
    Эхлэн гаргасан: Непко хэвлэлийн газар
    Орчуулсан П.Бадрал
    ISBN: 978-99929-876-9-3

    Энэтхэгийн хутагт Шантидэвагийн алдарт Бодичаръяаватара сургаалын эх орчуулга, тайлбарын хамт. Буддын шашны ёс журмаас эхлээд хоосон чанарын гүн ухааныг багтаасан энэ бүтээл хэзээнээс бурхан шашинтны гарын авлага болсоор ирсэн юм. П.Бадралын орчуулга уран яруу болсны зэрэгцээ утгын тайлбарууд нь өнөө цагийн уншигчдад буддын шашныг ой тонд буухаар энгийн болжээ.


    5. Бурхан багшийн сургаал
    Зохиогч: Бүккё Дэндо Кёкай

    Энэ номд 2500 гаруй жилийн турш улс тvмний 5000 илvv боть бvхий ариун сударт тэмдэглэсэн Бурхан багшийн бvхий л сургаалийн мєн чанарыг сорчлон эмхтгэсэн юм. Эл номд буй Бурхан багшийн айлдсан сургаал нь ахуйн болон оюуны амьдралын аливаа ээдрээтэй асуудалд утга тєгс хариу єгнє.


    6. Бөө
    Зохиогч: Ш. Сүхбат
    Эхлэн гаргасан: "Тив дэлхий холбоо, Голомт төв"

    Монголын соёлын үнэт өв болох Бөөгийн тухай бичсэн. Чингисийн монголчуудын шашины тухай олон янзын таамаглалыг олон орны судлаачид гаргадаг боловч түүний ач хүү Мөнх хааны хэлснээр: “Бид тэнгэрийн зарлигаар төрж, түүний ачаар амьдарч, түүний тааллаар тэнгэрт хальдаг” билээ гэснээр энэ бүхэн нотлогддог. Чингэсийн сүр хүчний тухай олон янзаар бичдэг боловч тэнгэрийн агуу их хүчнээс айн сүрдэж дагадаг хүмүүсийг хувиаргүй захирдаг, тэр их хүч тэнгэрт оршин, тэр нь ивээн тэтгэж, сүр хүчийг нэмэж байдаг ба их хааныг тойрон хүрээлж түүнд тусалдаг бөө нар тэр их хүчийг эзэмдсэн хүмүүс байжээ.


    7. Аз жаргалтай амьдрахуйн урлаг
    Зохиогч: XIV Далай лам Говард К.Катлер
    Орчуулсан: О.Чинбаяр
    ISBN: 99929-1-216-2

    Далай ламын аз жаргалын орчин болон түүнд хүрэх арга замын тухай түүний үзэл бодлыг энгийн хүүрнэх хэлбэрээр бичигдсэн энэхүү номд гагцхүү аз жаргалыг эрж хайх тухай нэгэн сэдвийг хөндсөн юм. Түүнчлэн уг номд Далай ламын зөвшөөрлийн дагуу Америкийн Аризона мужид түүний олон түмний өмнө үг хэлж байсан уулзалтуудын зарим нэгэн хэсгийг оруулжээ.


    8. Цагийг бэлгэдэгч наран чөлөө
    Зохиогч: Ажиа Гэгээн

    Зүүн Түвдийн Хөх нуурын Хошууд аймгаас гаралтай, Бурхны шашны гэлүгбагийн (Шарын шашин) ёсыг үндэслэгч Богд Зонховын аавынх нь 21 дүгээр дүрийн гэгээнтэн Ажиа Ренбүүчи нь язгуурын монгол удам угсаатай бөгөөд Бурхны шашиндаа зэрэг дэв, нэр хүндээрээ Дээрхийн Гэгээн Далай лам, Банчин Богд нарын дараа ордог, дэлхий нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн шашин, улс төрийн томоохон зүтгэлтэн, Гэгээнтэн юм. Хөх нуураас тодорсон монгол Гэгээний туулсан амьдралын түүх бол өгсөж уруудах олон нугачааг даван туулсан, Хятадын их үндэстнүүдийн дунд монгол, түвд угсаатнуудын туулж өнгөрүүлсэн амьдрал, сүм, хийд, лам хуврагуудын амьдрал зан үйл, шашин соёлын түүхийн гэрчлэх дурсамж бүтээл.


    9. Их бодь мөрийн зэрэг
    Зохиогч: Зонхава Лувсандагва

    Цастын орны мэргэдийн оройн чимэг хэмээн алдаршсан Зонхава Лувсандагва богдын туурвисан энэ их бүтээл нь “Гурван төрлөхтний мөр” буюу хүний оюун ухааны гурван их үе шатаар дамжуулан сэтгэл оюуны гэгээрэхүйн их хутагт хүрэх арга замыг бурхан буддхагийн заасан гэгээн үзэл онол, явдал мөрийн сургаалд үндэслэн Хутагтын орны мэргэд дээдсийн оюуны бүтээлийн охь шимээр баяжуулан, хүний оюуны хөгжлийн дээд шатанд хүрэх арга замыг арга билгийн үүднээс тодорхойлон тайлбарласан бүтээл бөлгөө.


    10. Сонгомол бүтээлүүд
    Зохиогч: Дээрхийн гэгээн XIV Далай лам Данзанжамц
    Орчуулсан: О. Чинбаяр
    ISNB: 978-99929-1-746-6

    Дэлхийн Бурхан шашинтны нэрт зүтгэлтэн, Энхтайвны төлөөх Нобелийн шагналт Дээрхийн гэгээн XIV Далай лам Данзанжамцын Гэгээнтний “Хайр сэтгэлийг хэрхэн бэлэглэх вэ?”, “Аз жаргалыг ажлаас мэдрэхүй”, “Улс төр, мөнгө, амьдрал”, “Өдөр тутмын ” хэмээх 4 ном уг бүтээлд багтжээ. Хэрэв та амар амгалан хийгээд аз жаргалыг хэрхэн олж авах тухай, хэрхэн утга учиртай, ёс зүйтэй, нигүүлсэнгүй амьдрах вэ? зэрэг асуултад хариулт хайж буй бол энэхүү номноос та хариуг нь түвэггүйхэн олох болно.

  • Г. Солонго 2010-12-12 17:00

    VI. ЭРҮҮЛ МЭНД, ГЭР БҮЛ

    1. Хүний бие
    Эрхлэн гаргасан: “Монсудар” хэвлэлийн газар

    XXI зууны анатомийн гарын авлага юм. Компьютерээр бүтээсэн гурван талт хэмжээст дүрсүүд ба гайхалтай нямбай графикуудыг агуулсан, цоо шинэ зохиомж бүхий чухал хэрэгцээтэй энэхүү ном нь хүний биеийн нарийн нийлмэл байдлыг урьд хржид үзэгдээгүйгээр нээн харуулж байна. Бидний зүрх хэрхэн цохилж, бид яаж амьсгалж, харж, сонсож, мэдэрч, бие хэрхэн өөрийгөө гадны довтолгооноос хамгаалж байгаа зэрэг бүхий л үйл ажиллагааг харах боломжтойгоос гадна хамгийн түгээмэл 200 гаруй өвчин эмгэгийг зурагтай нь нарийвчлан тайлбарласан учир биед ямар бэрхшээл учирч болохыг та энэхүү номноос үзээрэй.


    2. Эртний түвдийн залуужуулах нууц жор
    Эрхлэн гаргасан: “Амжилтын хөтөч” ТББ

    Түвдийн ард түмний, тэр дундаа буддын сүм хийдийн лам нарын хийдэг иогийн гайхамшигт дасгалуудын төгс хослолыг өнөөгийн бид хийж сурснаар нас залуу, бие эрүүл, урт удаан наслах боломжтой тухай энэ номонд өгүүлсэн байдаг. Эдгээр дасгал, зөвлөмжүүдийг /хооллох/ гэх мэт дагаж мөрдсөөр хүн 20,30 насаар залуужсан тухай эндээс та олж уншина.


    3. Эр хүн та
    Зохиогч: С.Оюунцэцэг

    Энэхүү номыг бүх насны эрчүүдэд эрүүл мэндийн мэдлэг олгох зорилгоор бичсэн бөгөөд уг ном нь монголын эрчүүдэд зориулан анх удаа хэвлэгдэж буй эр хүн бүрийн зайлшгүй мэдэж байх ёстой эрүүл мэндийн олон чухал сэдвүүдийг багтаасан дэлгэрэнгүй гарын авлага болсноороо онцлог юм. Уг номонд эрүүл аж төрөх, амьдрах , өвчнийг таньж мэдэх урьдчилан сэргийлэх талаар энгийн, дагаж мөрдөхөд боломжтой зөвөлгөө мэдээллүүдийг тайлбарласан нь уншихад ойлгомжтой, ашиглагдахад хялбар болжээ.


    4. Та ээж боллоо
    Зохиогч: С.Оюунцэцэг

    Нөхөн үржихүйн эрүүл мэнд гэдэг нь хүний нөхөн үржихүйн эрхтэн тогтолцоо эрүүл байх төдийгүй ерөнхий бие бялдар, оюун санааны хувьд бүрэн төгс эрүүл байх цогц ойлголт билээ. Энэхүү номондоо нөхөн үржихүйн эрүүл мэндийн нэг хэсэг болох эсэн мэнд амаржихуйн түгээмэл тохиолддог эцэг эхчүүд анхаарвал зохих асуудлуудыг оруулахыг зорьжээ..Та бүхэнд хүргэх энэ мэдээллийг оюун ухаандаа тунгааж, төрөх хүүхэд, төрсөн эх шинэхэн гэр бүлд ашиг тусаа хүргэсэн ширээний ном болж чаджээ.

    5. Таны энхрий үр
    Зохиогч: С.Оюунцэцэг
    Хүүхдийг зөв бойжуулах нь нялх үрээ асрах, арчлахаас эхэлдэг. Энэхүү номноос хүүхдийн асаргааны талаар олон талын мэдлэг олж авахаас гадна өсөлтийн онцлог ялгаа,мэдрэл сэтгэхүйн эрүүл хөгжлийн талаар зөв зүйтэй мэдээллийг олж авах болно. Эцэг эхчүүдийн зайлшгүй мэдэж байх ёстой анхан шатны эдгээр мэдээллүүдийг энэхүү гарын авлагаас олж мэдснээр хүүхдийн өсөлт хөгжлийг өөрсдөө хянах, хэрвээ ямар нэг эмгэгтэй бол даамжруулахаас сэргийлж, яаралтай арга хэмжээ авах бүрэн боломжтой юм.


    6. Нүүрний арьс ба булчингуудад зориулсан залуу төрхийг сэргээх цогц дасгалын аргачлал.
    Зохиогч: Кэрол Мадджио
    Орчуулагч: Л.Туяа, Б.Оюун

    Нүүрэнд зориулсан дасгал нь өөртөө гомсог харагдаж, сайхан мэдрэмж төрүүлэх түлхүүр болдог. Энэ түлхүүр ертөнцийн хаалгыг нээх боломжийг олгосноор бидэнд гайхалтай гадаад төрх бас түүнд тохирсон сайхан мэдрэмжийг төрүүлнэ. Хүн бүрийн амьдралын хэв маягаас хамаарч гайхалтай эрүүл чийрэг, залуу сайхан гадаад төрхтэй явж болохыг санах хэрэгтэй. Тиймээс ч таныг энэ амжилтанд хүрэхэд энэхүү гайхалтай ном туслах юмаа. Нүүр царайгаа дэлгээтэй ном адил харж ямар их сэтгэлийн хөдөлгөөнтэй, бухимдалтай эсвэл ямар муу зуршлаас нүүрний булчинг чангалдгийг мэдэрнэ.


    7. Ангаргаргаас эрчүүд, сугараас бүсгүйчүүд
    Зохиогч: Жон Грей
    Орчуулсан: Х.Эрдэнэцэцэг

    Энэ ном нь хүмүүсийн амьдралын үнэт зүйл болсон гэр бүлийн үнэ цэнийг илүү ойлгож, ухамсарлахад тань туслах зорилготой. Гэр бүлийн гол багана эхнэр нөхөр хоёр харилцан бие биенээ хүндэлж, жинхэнэ хайр харилцан ойлголцол дээр суурилсан бат бэх гэр бүлийг цогцлооход шаардагдах энгийн боловч зайлшгүй мэдмээр санаа авах олон асуудлыг хөндөж тайлбарласан нь уг номын ач холбогдлыг илтгэнэ. Номыг уншиж судалснаар танд хайрлах чадвараа дээшлүүлэх, өөрийгөө хянах, өөрийгө болоод бусдыг ойлгож мэдрэх, хүлээн зөвшөөрөх аргад суралцах боломж нэмэгдэнэ.


    8. Хүүхдийн хүмүүжлийн талаар асуулт, хариулт
    Орчуулсан: Д.Батчимэг
    Эрхлэн хэвлүүлэгч: Эмпати төв

    Хүүхдийн хүмүүжлийн талаар мэдээлэл олж авахын тулд бид ном унших, хоорондоо санал солилцох, зурагт үзэх гээд маш олон төрлийн мэдээллийг хайдаг. Харин та энэхүү номноос нярай бяцхан хүүхэд чинь яагаад их уйлдаг?, эхийн сүүгээр хэр зэрэг удаан хугацаанд хооллох, эцэг эх нь хүүхэддээ ялгаатай хандахын муу үр дагавар, хүүхэдтэйгээ яаж харилцах, ажилтай эхчүүд хүүхдээ хэрхэн асран халамжлах вэ? гээд хүн бүхний өмнө тулгардаг энгийн атлаа өдөр тутам тулгардаг асуудлуудыг хариулт өгсөн нь эцэг эхчүүдийн ширээний ном болж чаджээ.


    9. Эмийн лавлах
    Зохиогч: Д.Батчимэг
    Эрхлэн хэвлүүлэгч: Эмпати төв

    Аливаа өвчин эмгэгийг эмчлэх илааршуулах үндсэн арга нь эмийн эмчилгээ бөгөөд эмийн эмчилгээний үр нөлөө нь эмийг хэрхэн зөв зохистой хэрэглэснээс ихээхэн хамаардаг. Уг номыг хэрэглэхэд хялбар болгох үүднээс эмийн бэлдмэлүүдийг үсгийн дэс дарааллаар бичсэн бөгөөд монгол улсын эмийн бүртгэл, зайлшгүй шаардлагатай эмийн бүртгэлд орсон эмүүдээс гадна олон улсын зах зээлд онцгой байр эзэлж байгаа манай эмчилгээний практикт нвтрэх боломжтой эмийн бэлдмэлүүдийн мэдээллийг оруулсан болно.

  • Г. Солонго 2010-12-12 17:23

    VII. ХҮҮХДИЙН НОМ

    1. “Миний анхны ном” /цуврал/
    Эрхлэн гаргасан: “Жангар” хүүхдийн номын редакц

    0-24 сартай хүүхдүүдэд зориулсан анхны цуврал ном. Хүүхдийн гэртээ байгаа танил зүйлээс авахуулаад тэдэнд зориулсан шүлэг, үлгэрүүд байсан. Жишээ нь ундаа, сүү талх гэх мэт тэдний иддэг зүйлүүдээс гадна аяга халбага, ор дэр, шүүгээ, оо сойз, гар нүүрийн алчуур зэрэг гэртээ хэрэглэдэг эд зүйл нь багтсан байна. Энэ цувралууд нь:

    - Миний анхны зурагт ном
    - Амьтны тухай миний анхны ном
    - Миний анхны шүлгийн ном
    - Миний гэр
    - Миний анхны үлгэрийн ном нэртэйгээр гарч хоёр жил дараалан шалгарч байгаагаараа онцлогтой юм.


    2. “Ах дүү Гриммийн үлгэр”
    Эрхлэн гаргасан:” Жангар” хүүхдийн номын редакц

    Хүүхэд багачуудын дотны анд болсон: “Жангар” хүүхдийн номын редакцийн уран бүтээлчид гайхамшигтай адал явдал, утга санаагаараа дэлхийн сая сая хүүхдүүдийн шимтэн унших дуртай үлгэрүүдийг Ах дүү Гримм зохиосон тухайгаас эхлээд үлгэрүүдээс нь түүвэрлэн хүргэсэн нь шилдэг борлуулалттай номыг тэргүүлж байна. 1800 оны эхээр ах дүү хоёр Гриммм айл хунараар явж, ардын үлгэрийг яриулан тэмдэглэж авснаар хожим “Ах дүү Гриммийн үлгэрүүд” хэмээн алдаршсаныг “Монсудар” хэвлэлийн газар эрхлэн гаргасан нь хүүхэд багачуудад баяр хөөр бэлэглэсэн юм. Үүнээс хамгийн гайхалтай найман үлгэрийг сонгон авч хүүхэд багачуудын хүртээд болгожээ.Тэртээ хоёр зуун өмнө телевиз радио аль ньч сураггүй байхад хүмүүс өвлийн урт шөнийг дулаан гэрт зуухныхаа хажууд тухлан суугаад үлгэр ярин өнгөрүүлдэг, байсан нв тэднийг ирээдүйн нэртэй эрдэмтэд болоход нөлөөлж хүүхэд багачуудад үлгэр дууриал болмоор юмаа. Үе үеийн уншигч хүүхдүүдийн унших дуртай Ойн гурван бяцхан эр, Улаан малгайт, Хэнзель, Гретель хоёр,Бремений хөгжимчид, Аз жаргалд умбасан Ханс хүү зэрэг олон арван сонирхолтой үлгэрүүд монгол хүүхдүүд шимтэн уншиж байна.


    3. “Сайн байна уу? Би төрлөө”
    Эрхлэн гаргасан: З.Нямбаяр

    Хүний амьдралын агшин хором бүр эргэн олдошгүй. Ялангуяа хүүхэд насны нандин дурсамжаа эргэн дурсаж суухад олон зүйлийг эргэцүүлж боддог. Таны бяцхан үрийн нэг ой хүртэлх дурсгалын цомгийг хадгалан үлдээж чадах энэхүү ном шилдэг борлуулалттай номоор шалгарлаа. Анх төрсөн цагаасаа эхлээд аав ээж, эмээ өвөөгийнхөө хайрыг булаасан өхөөрдөм жаахан хүүхдийн төрсөн ордын шинж, төрсөн өдрөөр нь болсон тэмдэглэлт үйл явдлаас эхлээд хөлд орсон, анхны шүд ургасан гээд бүхий л содон зүйлийг өгүүлсэн нь айл бүрийн хүүхдэд баймаар сайхан ном болж, шилдэг борлуулалттай номын жагсаалтыг тэргүүлж байна.


    4. Гайхамшигт нүд / цуврал/
    Зохиогч: DK
    Эрхлэн гаргасан: “Монсудар” хэвлэлийн газар

    Энэхүү ном нь бүх насны хүүхэд, эцэг эхчүүдийн танин мэдэхүйд зориулсан бөгөөд уг номын цувралууд нь шинжлэх ухааны үндслэлтэй, бодит мэдээ мэдээлэл, сонирхолтой гэрэл зургуудыг багтаасан бөгөөд бүх нүүр нь өнгөтэй, хэвлэлийн чанарын хувьд дэлхийн жишигт хүрсэн номууд юм. Дэлхийд хамгийн алдартай хүүхдийн ном бүтээгч ДК буюу Дорлинг Киндерслэй компаниас гаргасан “Гайхамшигт нүд” танин мэдэхүйн цувралыг Монголд анх удаагаа “Монсудар” хэвлэлийн газраас чанарын өдөр түвшинд орчуулан, хэвлэн гаргалаа. “Шинжлэх ухааны нээлтүүд”, “Хорхой шавьж”, “Үлэг гүрвэл”, “Далайн дээрэмчид”, “Хүний бие”, “Хойд ба өмнөд туйл”,”Сансар” зэрэг хүүхэд залуусын оюуны цар хүрээг тэлж, мэдлэгийн санг өргөжүүлэх ач холбогдолтой эдгээр цувралууд хүүхдүүд төдийгүй эцэг эхчүүд, сурган хүмүүжүүлэгч багш нарт зориулагдсан.


    5. “Цондоолой Цүндээлэй хоёр” цуврал комик ном
    Эрхлэн гаргасан: Ирмүүн мальтимедиа

    Хотын сэргэлэн охин Цондоолой түүний хайртай ишиг Цүндээлэйд тохиолдсон санаанд оромгүй адал явдлууд, шинэхэн танилцсан найзуудын тусч сайхан сэтгэлийг өгүүлдэг. Монгол үндэстэний ёс заншил, хөдөөгийн амьдрал, жинхэнэ найзуудын үнэнч нөхөрлөлийг харуулсан. “Цондоолойд тохиолдсон хөгтэй явдлууд”, “Цондоолойгийн зоригт найзууд”, “Цондоолой дүүтэй болсон нь”, “Цондоолой бор ишиг болсон нь” зэрэг сонирхолтой адал явдлаар дүүрэн энэхүү ном “Интерном” их дэлгүүрийн бяцхан үйлчлүүлэгчдийн унших дуртай ном нь болж чаджээ. БСШУЯамны “ 2007 оны шилдэг ном” өргөмжлөлийг хүртэж хүүхдийн шилдэг номоор шалгарсан хүүхэд бүрийн унших дуртай энэ ном шилдэг номоор хоёр дахь жилдээ шалгарч байна.


    6. “Би бага байхдаа” 6 цуврал
    Эрхлэн гаргасан: Empathy төв

    Empathy төв өөс хүүхэд багачуудын оюуны хэрэгцээг хангахуйц олон сонирхолтой ном эрхлэн гаргадгийн нэг нь “Би бага байхдаа” цуврал юм. Хүүхдүүдэд зөв зан байдлыг илүү сайн төлөвшүүлж өгөх хөөрхөн өгүүлэгүүд бяцхан уншигчдын өнгөрсөн жилийн турш уншсан номын тоог тэргүүлж байна. Энэ номд бяцхан баавгайн бамбарууш Балхүүд тохиолдсон явдлыг өгүүлдэг. Балхүү жаахан байхдаа томчуудын үгийг сонсдоггүй, зөв харилцаа ба түүний үнэ цэнийг мэддэггүй байсан. Ийм ч болоод байнга бүтэлгүйтдэг байлаа. Энэхүү номд Балхүүгийн туршлага ,сурсан зүйлүүдийг өгүүлнэ. Хүүхдүүд маань номын зурагт өгүүллэгээр дамжуулан зөв харилцаа түүний үнэ цэнийг илүү ихээр ухамсарлах болно.


    7. “Сурагч охины ном”
    Зохиомжлон эмхтгэсэн: Самдангийн Энхцэцэг

    Анги дэвших, сайн сурах, найзалж нөхөрлөх, өсч том болох гээд түмэн зүйлийн хөгжил өөрчлөлтийн дунд амьдарч яваа сурагч охины ширээний ном өнгөрсөн жил охидын унших дуртай ном болж чадсан юмаа. Ном бүхэлдээ өөдрөг үзэл хичээл чармайлтын тухай өгүүлжээ.Төгс хүн гэж байдаггүй шиг төгс амьдрал гэж үгүй. Сурагчийн амьдрал ч ялгаагүй амар эд бишээ. Тийм биз дээ? Тийм гэж чамтай санаа нийлэх сая сая охид цүнхээ үүрэн сургуулийнхаа зүг яаран гүйж яваа. Даваа гүвээтэй амьдралын энхэл донхол дунд чи ганцаараа биш.бэрхшээлийг туулахдаа бусдын туршлагаас суралцсан шигээ цаг ирэхэд тусламжийн гараа сунгахад бэлэн бай. Ямар ч зүйлд сайхан сэтгэлээр ханд.Нэгэн зохиолчийн хэлсэнчлэн чи бол өдөр өдрийн нарыг үэх ерөөлтэй төрсөн азтай охин шүү дээ. Мөрөөдөлдөө хүр.Сайхан мөрөөдөл биелж, сайн хүмүүсээр дүүрсэн тийм дэлхийд чи амьдрах болтугай. Сурагч охин чамд амжилт хүсье гэсэн ном амжилт олоход харин охид их уншиж амжилтанд хүрснээр энэ ном өөрөө ч бас амжилт оллоо.


    8. Slum dunk
    Зохиогч: Иноүэ Такэхико
    Эрхлэн гаргасан: Монсудар хэвлэлийн газар
    Энэхүү манга нь дэлхий даяар 100 сая гаруй хувь борлогдсон Японы бестселлер билээ. Уг манганд: “Өөрөө сагсан бөмбөгт дуртай юу?” гэж асуусан хөөрхөн охин Харукогийн асуулт зохиолын гол баатар хулигаан Сакураги Ханамичиийн амьдралыг орвонгоор нь эргүүлэх болно. Сакураги амьдралдаа нэг ч удаа сагсан бөмбөг тоглож үзээгүй ч дурлалт охин Харукогоор заалгаж уг спортод дуртай болно. Сакураги улсын аваргын тэмцээнд оролцохын тулд шаргуу хөдөлмөрлөх ба түүнд тохиолдох саад бэрхшээлийг найз нөхдийн хамтаар хэрхэн даван туулж байгааг уншигч та уг зохиолоос уншаарай. “Басах ёсгүй шидэлт”, “сагсны секцний төгсгөл ”, “Шийдний хаан” зэрэг долоон цуврал адал явдлаар дүүрэн энэхүү ном өнгөрсөн жил ч мөн борлуулалтаараа тэргүүлж, хүүхэд багачуудын унших дуртай номоор шалгарч байжээ.


    9. 0-6н насны хүүхдүүдийн баруун зүүн тархийг хөгжүүлье
    Эрхлэн хэвлүүлэгч: “Соёмбо пресс” ХХК

    Хүний оюун ухаан 0-6 н настайдаа хамгийн их, хурдан хөгжих чадвартай байдаг бөгөөд нас, насан дахь оюуны хөгжлийн түвшин адилгүй байдаг. Тиймээс шинжлэх ухааны үндсэнд тулгуурлан тархины хөгжлийн үе, онцлогт тохируулан энэхүү номыг зохиосон ажээ.Хүний уураг тархийг зүүн болон баруун бөмбөлөг гэж хуваадаг бөгөөд тэдгээр нь харилцан адилгүй үүргийг гүйцэтгэдэг. Зүүн тархи нь ялгах чадвар , тооны ухаан, ой тогтоолт, орон зайн мэдрэмж, баримжаа гэх мэт чадваруудыг удирддаг байна. Харин баруун бөмбөлөг нь аливаа юмс үзэгдлийг анхааран ажиглаж жишиж харьцуулах, ялгах, адилтгах, учир зүйг нь олох, орон зайн мэдрэмж, баримжаа гэх мэт чадваруудыг удирддаг тухай нас насных нь онцлогоор өгүүлсэн нь хүүхдийн оюуныг хөгжүүлэхэд төдийгүй, эцэг эхчүүдэд хүүхэддээ аливаа юмс үзэгдлийн учир шалтгааныг ойлгуулахад маш чухал гарын авлага болсон юм.


    10. Динза
    Эрхлэн хэвлүүлэгч: “IRMUUN” агентлаг

    Хүүхдийн гэгээлэг анд Ирмүүн агентлагийн хөгжилтэй шинэ адал явдлаар дүүрэн “Динза” цуврал 2010 онд гарсан цагаасаа эхлээд хүүхэд багачуудын унших дуртай номын жагсаалтыг тэргүүлсээр байсан юм. Бяцхан найзуудын нөхөрлөл, тэдний сонирхолтой адал явдал, санаандгүй үйл явдлууд бяцхан уншигчдын унших дуртай номоор шалгарлаа.

  • S. Saskia 2010-12-12 19:53

    үнэхээр хэрэгтэй мэдээлэл б.а.эндээс авч унших юмсан гэсэн ном их б.а шүү.бүүр хорхой хүрчихлээ.хэхэх Соко эгчдээ баярлалаа.

  • П. Шинэбаатар 2010-12-13 10:41

    Интерном дэлгүүр байнгын үйлчлүүлэгч нартаа 5 хувийн хямдралын карт өгдөг болчихвол зүгээр байгаам даа. Өнгөрсөн жил гэхэд би энэ номын дэлгүүрээс 10-аад ном авсан байна лээ. Үнийн дүн нь 300 гаруй мянга болж байна лээ. Хамгийн үнэтэй авсан нь Удирдлагын академээс гаргасан Харилцааны сэтгэл зүй гэдэг ном байгаа.

  • П. Шүрэнцэцэг 2010-12-13 13:36

    уг нь зав гарвал интэр дэлгүүрээрээ ороод л байдаг хэрнээ энэ мэдээнээс хоцорсон байна , сайхан мэдээ хүргэсэнд баярлалаа.Номнуудаа интер номын сайтандаа байршуулаад ерөнхий танилцуулгыг нь тавичихвал, сонголт хийхэд хялбар болох юм байнашүү

  • Г. Солонго 2010-12-14 01:04

    VIII ХУВЬ ХҮНИЙ ХӨГЖИЛ

    1. Өглөөний хүн
    Орчуулагч : Б.Энх-амгалан

    Өглөө эрт босох нь мянган лантай тэнцэж, харин шөнө оройн цагааар сэрүүн байх нь зуун лантай тэнцэнэ. Эрт унтаж эрт босвол өвчин гэдгийг мартана. Өглөөний хэмнэлээ өөрчлөх төдийд л ....таны амьдрал гайхамшигтайгаар хувирах болно. Ном хүний амьдралыг өөрчилж чадах увдистай бол таны өмнө дэлгэсэн энэхүү ном тэдгээрийн нэг нь байх болно гэдэг нь гарцаагүй хэмээн амлаж олон хүний ширээний ном болсон юм. Өглөөд эрч хүчтэй сэрдэг хүн амжилтанд хүрнэ. Цаг хугацааны боол байсан эмгэнэлт хувь тавилангаасаа ангижирч амьдралаа жолоодогч “Өглөөний хүн” болох өдрийн хувьсгалыг уншигч та энэхүү номноос уншаарай.


    2. Өнөөдөр амьдрах зарчим
    Зохиолч: Жон Максвэл
    Орчуулагч: М.Амартайван.

    Хүн бүр өдрийг амжилттай сайхан өнгөрүүлэх хүсэлтэй байдаг. Өнөөдрийг хэрхэн өнгөрүүлэв гэдгээс бидний ирээдүй өөрчлөгддөж, мөрөөдөл биелдэгийг энэ ном танд өгүүлж байна. Хүмүүс өнөөдөрт анхаарал хандуулснаар амьдралдаа амжилт олж чадна.Өчигдөр нэгэнт өнгөрсөн. Маргаашт найдах хэрэггүй.Тийм учраас өнөөдөр чухал. Харамсалтай нь бид үргэлж энэ тухай мартаж орхидог. Учир нь бид ирээдүйгээ хэт өндөр үнэлж, өнөөдрөө хэт бага үнэлдэг. Хүн бүрт амьдралаа бүтээх хүч байдаг гэдэгт итгэлтэй. Гагцхүү үүний тулд өнөөдөртөө анхаарал хандуулах ёстойг энэ номонд дурьджээ.


    3. Сайхан эмэгтэй байхын нууц
    Зохиолч: Т.Лагнай
    Эрхлэн хэвлүүлэгч: “Амжилтын хөтөч” ТББ

    Эмэгтэй хүн гэдэг байгалиас заяагдсан өөрийн гэсэн давтагдашгүй гоо сайхантай төрдөг. Энэхүү заяагдмал бэлгээ хэвээр нь хадгалан үлдэж, үргэлж арчлан тордох, улам бүр чимж, гоёж байх юм бол эмэгтэй хүн хэдэн ч насандаа гоо сайхан харагдсан хэвээр байдаг. Энэ номноос та бүх насны эмэгтэйчүүдэд зориулагдсан гоо сайхан харагдах нууц, тэдний эрүүл мэнд, зөв хооллолт стрессгүй амьдрах аргуудыг унших болно. Үүний зэрэгцээ амьдралаа яаж аз жаргалаар дүүрэн байлгах, мөнгө санхүүгээ зөв удирдах, бусдад өөрийгөө зөвөөр ойлгуулж, сайн харилцаа тогтоох, хайр татсан эмэгтэй байх зэрэг чадварт суралцахад энэ ном тусална.


    4. Дээврийн өрөөн дэх миний мөрөөдөл
    Зохиолч: И Жи Сонг
    Орчуулагч :Д.Ариунаа
    Эрхлэн хэвлүүлэгч: “Эрдэм агентлаг”

    Од мэт гэрэлтэх залуу насандаа мөрөөдөлдөө итгэнэ гэдэг хичнээн агуу зүйл гээч. Гэхдээ түүнээс агуу зүйл бол амьдралын нугачаан дунд ингэж хэлж чадах амьдралаар амьдарна гэдэг юу юунаас илүү чухал юм. “Та мөрөөдлөө нүдэндээ харагдтал төсөөлөх ёстой. Хэрвээ та сэтгэлийнхээ нүдээр аль эрт амжилттай ажиллаж байгаа компани, хийгдсэн наймаа арилжаа, олсон ашиг зэргийг харж чаддаг бол бодит амьдралд тийм зүйл болох боломж нь өндөр байна гэсэн үг.Сэтгэлийнхээ гүнд аль эрт амжилт олсон байдал төрхөө нүдэндээ харагдтал зурах зуршил нь зорилгод хүргэх хамгийн хүчирхэг арга юм” гэсэн энэхүү гайхалтай дүрмийг асар их амжилтанд хүрсэн хүн бүхэн мэддэг, хэрэгжүүлдэг тухай энэ номонд өгүүлжээ.


    5. Уншихуйн гайхамшиг
    Зохиолч: Х.Хатанбаатар

    XXI зуун бол мэдээллийн тэсрэлтийн зуун. Тийм ч учраас хүмүүсийн мэдэх ёстой мэдээллийн хэмжээ эрс нэмэгдэж байна. Бидэнд их хэмжээний мэдээллийг хурдан хүлээн авч, тогтоон боловсруулж сурах явдал маш чухал бөгөөд үүний тулд хурдан уншиж, түүнийхээ хэрээр сайн ойлгодог байх ёстой юм. Хурдан уншлага нь ойлгоцыг бууруулдаггүй. Харин ч бүр нэмэгдүүлдэг. Илүү хурдан уншсанаар уураг тархи тухайн зүйлийг бүхэлд нь илүү хялбар ойлгодог байна. Өөрийн биеэр судлаад, туршаад, нотолж чадснаар би хурдан уншлага нь хүн бүрийн эзэмшиж чадах гойд чадваруудын нэг юм гэж зохиогч эрхэм уншигч танд хичээнгүйлэн зөвлөж байна.


    6. Өөрийгөө удирдагч болгон хөгжүүл
    Зохиогч: Жонн С.Максвел
    Орчуулагч :П.Буяндэлгэр, О.Эрдэнэбат

    Удирдагч хүнд байх ёстой чанарууд, багаа хэрхэн удирдан чиглүүлэх мөн дагуулж буй хүмүүсээ хэрхэн зөв удирдах арга ухааныг энгийн маш ойлгомжтой жишээ түүхээр энэхүү ном баялаг бичигджээ. Зохиогч энэхүү номоо төрийн албанаас эхлээд бүх төрлийн том жижиг баг хамт олныг удирдаж байгаа мөн өөрийгөө удирдагч болно гэж хардаг хүн бүхэнд зориулжээ. Маргаашийг удирдах залууст маань өөрийгөө нөлөөлөгч болгон хөгжүүлэх, өөртөө итгэлтэй байхад нь туслах олон сайхан ном гарч байгаагийн нэг нь байж чадахуйц номыг та бүхэнд өргөн барьж байна.


    7. Эмэгтэй хүний амьдрал хорин наснаас эхэлнэ
    Зохиогч: Нам Ин Сүг
    Орчуулагч : Орчуулсан О.Оюунжаргал

    Хорин нас бол гэнэн хонгор, хиргүй тунгалаг гэсэн пайз зүүгээстэй байдаг нас. Тийм ч учраас залуу бүсгүйчүүд хувиа хичээгч, зальтай амьтан болох нь “гэнэн хонгор байдал”, “хорвоо ертөнцийн чиглэсэн хүсэл мөрөөдөл”-өө гээж байгаагаас өөрцгүй гэсэн өрөөсгөл үзэл баримтлалд баригдсан байдаг. Гэвч ажил мэргэжил , гэрлэлт, байр сууриа бэхжүүлэх зэрэг амьдралын чухал сонголтын агшинд байгаа хорин настангууд эрүүл мэнддээ анхаарч, мөнгө найдвартай ажлын байр, аз жаргалтай гэрлэлтийг мөрөөдөх нь зүй ёсны хэрэг бөгөөд тэгэх ч ёстой гэж энэхүү номны өмнөтгөлд өгүүлжээ. Зохиолч хорин нас гэдэг бол мөрөөддөг нас биш явах зүг чигээ тогтоодог нас, хорин насандаа ямар хүмүүсээр өөрийгөө хүрээлүүлэхээс их зүйл шалтгаална гэх мэт маш үнэтэй зүйлүүдийг бичсэн нь энэ насны уншигчдын сонирхлыг татаж чадаж байна.


    8. Бүсгүй та эргэлзэлгүй яв
    Зохиогч: Нам Ин Сүг
    Орчуулагч : Орчуулсан О.Оюунжаргал

    Амжилтыг авчрах маргаашдаа бэлдэж байгаа бүсгүй танд зориулсан энэхүү ном ирээдүйнхээ төлөө шийд гаргах мөчид ирээд байгаа мянга мянга бүсгүйчүүдийн унших дуртай ном болжээ. Аялал болон амьдралдаа амжилтанд хүрэхийн төлөөх долоон санамжийг танд хүргэж, аз жаргалын зүг явах замыг өөрөө олж, зугаа цэнгэлийг биш баяр баясгаланг эрхэмлэж, өөртөө байгаа бүхий л таагүй зуршилаа бага багаар гээж амьдрал хэмээх сонирхолтой аялалаас хүссэн зүйлээ хүртэж болох тухай өгүүлжээ.


    9. Өөртөө итгэж бусдыг дагуулах ур чадвар
    Зохиогч: Дейл Карнеги
    Орчуулагч : Д.Баасанжав
    Эрхлэн хэвлүүлэгч: “Монсудар” хэвлэлийн газар

    Энэ ном дэлхийн олон мянган уншигчдын ширээний ном болж, амьдралаа өөрчлөх гол тулгуур нь болж байгааг олон жишээгээр нотлож болно. Илтгэх урлагыг эзэмшинэ гэдэг нь зөвхөн гарамгай хүмүүст бурхнаас заяасан авьяас ерөөсөө биш юм. Та ч бас энэхүү номонд бичсэн зөвөлгөөг яг дагах аваас мөн ийм чадвартай болох цаг ирнэ. Олны өмнө хийх гэж байгаа ярианыхаа талаар ч өөдрөг бодох болно, юуны тухай ярих гэж байгаагаа сайн мэдэхгүй байгаа бол өөртөө итгэлгүйгээ мэдрэх болно. Амжилттай туршлагыг өөртөө бий болговол та ямар ч айдасгүй болохыг энэ ном танд зөвөлж байна.


    10. Миний ажлын ноу-хау
    Зохиогч: Ц.Оюунгэрэл

    Зохиолч энэхүү номоо ажил мэргэжлийн гараагаа эхэлж буй хэн бүхэнд зориулсан. Сургууль төгсөөд ямар ажил хийж болох вэ? , өөртөө хэрхэн ажил зохиох жор, аминчхан зөвөлгөө гээд өөрийн ажлын ноу-хауг уншигчидтай хуваалцсан нь тун сонирхолтой болжээ. Жирийн ажилтнаас төрийн хэмжээний зөвлөх болно гэдэг хүн бүрийн мөрөөдөл байгаад ч биеллээ төдийлөн олдоггүй. Харин цаг хугацаанд захирагдах биш захирч ямар ч ажлыг чин сэтгэлээсээ хийж, ямар ч зүйлд зорилго тавьж чин сэтгэлээсээ сурч, амжилтанд хүрэхийг хүссэн хэн бүхний зайлшгүй унших ёстой энэхүү номноос та маш олон зүйлийг мэдэж авч чадна.




Krilleer On/Off (Ctrl+Alt)   Хөрвүүл   Тохиргоо   © 2008 Adiya Bold