2010-12-13 17:31:07

БИД ЧАДАХГҮЙ ГЭЖ ҮҮ?

АЙДАС-ыг эр зоригоор л даван туулахаас өөр юугаар гэж?
Эр зоригийн ямар шалгуураар Айдас-ыг хэрхэн даван туулж,амар амгаланд хүрэх вэ?
энэ л аргыг дээдийн номд үзүүлсэн байдаг.
Тэгэхээр дээдийн ном нь зоригтой хүний сонгох сонголт байгаа биз?
Тийм дээрээс дэлхийг чичрүүлж, өмнөө сөгдүүлж явсан Монголын зоригт эрс дээдийн номыг сонгож Тэнгэр язгуурт Монголын хаад, дээдийн номоор улс орноо удирдан залуурдаж ирсэн бизээ?

Хүн төрөлхтөн аймхай хулчгар дээрээс энэ олон төвгийг бүтээгээд төвгөөс учрах гамшигийн өмнө өдгөө өвдөг сөгдөн түгшин буй нь энэ бизээ?
Энэ задаргааг хийж ядах юм юу байнаа? Амархан байгаа биз дээ?

Угаасаа худал хуурмагт дасан зохицох нь, хов хутгаж, бусдыг хорлон, хувиа хичээж амиа бөөцийлөх нь, хөрстөө эвдэн хожимоо хөнөөх нь зоригтой, олигтой хүний хийх ажил гэж үү?
Одоо гэтэл юу болж байнаа?

Хээрийн салхинд хийморь нь дэвэрч хотлыг болгоон, хорвоог эргэцүүлж явдаг халхын зоригт эрчүүд ингээд харанхуй утаан дунд хахан цацан, ховонд хутгалдаад хүүхэн чавганцаас доор царайлан сууж байдаг. Бас болоогүй ээ барагдашгүй зовлон тоочиж, гомдол мэдүүлээд шүү. Хэнд мэдүүлж байгаа бол доо хөөрхийс.?
Гасланг туулах гарц нь манайд, гамшигт учирсан дэлхийг аврах хүч өөрт нь байхад шүү!!!

Ямар түүхтэй, ямар соёлтой, ямар ард түмний үр хойч билээ бид. Ингэж үхээнц дорой царайлан суух эрхтэй гэж үү? Хүн төрөлхтний өмнө хүлээх үүрэг гэж Монгол хүнд бий. Монгол хүн байна даа гэж үг байдаг даа. Үг бүхэн учиртай гэдэг дээ!!!
Монгол хүн байна даа та минь. Ийм юманд дасан зохицож,, ийм орчинд аж төрж болж байгаа билүү? ийм түүхтэй ард түмэн билүү бид?

Зориг бүхнийг ялах биш үү?
Зориг үгүй ухаанаар яах юм бэ? Хулчгар зан юунд хүргэдгийг бид харж байна.
Ухаант амьтан байтлаа өөрийгөө хөнөөх механизм болон ажиллах хүн төрөлхтнийг харсаар байтлаа энэ механизмын эрэг шураг болон ажиллаж , элгээрээ мөлхөн мөлхөн мөхөл өөдөө зүтгэсээр байх уу?
Эднийг аврах эзэн хэн гэж?
Монгол хүн та биш гэж үү?

Айдасыг эр зоригоор л даван туулахаас өөр юугаар гэж?
Эр зоригийн ид хавыг үзүүлэн эрдмийн оройд гарсан Монголын үр хойч байна даа бид чинь.
Эх орон минь юу болоод байна вэ? Энэ улсад эзэн гэж байна уу? Та минь ээ?

Хулчгар зан эр хүнийг чимдэг бил үү ?
Хувь хувиа бодон хулчийж суусаар байтал хожим хойч гэж бидэнд үлдэх нь үү та минь ээ?
Үр хүүхдийнхээ төлөө тэмцэх цаг болоогүй юу? Эрчүүд минь. Эх орны эзэд минь!!!

Биз-ийн эрхэм нөхөд минь!!!
Баярсайхаан, Гамби, Ганболдоо, Арманаа алив залуусаа!!!
Биз-ийн бид чинь нэгдэж нэг баг болон бүрдэж чадахгүй гэж үү?
Энэ баг удахгүй арми болон өргөжиж дээдийн номоор дэлхийг байлдан дагуулж барахгүй гэж үү?
Уламжлал нь байна. Хөрс нь байна. Увьдис дамжлагаа хүртэж чадвал боловсруулж, түгээж, бүгдийг хамруулж, бүхнийг чадах чадал нь бидэнд байна биш үү?
Залуу насны ид чадлыг эх орныхоо төлөө, ирээдүйнхээ төлөө, эх дэлхий, хамаг амьтны төлөө зориулахгүй юм бол юунд зориулах гэж?
Эдийг шүтэж, эдэд ашиглуулах гэж үү?
Үгүй ээ
Энэ эмгэнэлийг өнөөдөр төгсгөл болгохгүй бол өөрсдөө бид төгсгөл болно.

Үхлийг сөрж, өдрөөс өдөрт бүслэн авах МӨХӨЛИЙГ СЭТЛЭН, хүн сүргээс мултарч, ТЭНГЭРИЙН СҮРЭГТ НЭГДЭХ төгс дээдийн ном та биднийг хүлээж байна. Үүдийг нь нээж, дээд амгаланд зорчих түлхүүр нь танд бий. Энэ бол ЭР ЗОРИГ .

Хувь хувиа хичээн хулчийж суусаар дуусах уу? Эсвэл
Ирээдүйнхээ төлөө, эх орныхоо төлөө, эх дэлхий, хамаг амьтны төлөө зориглон тэмцэх үү?
Алий нь сонгох вэ?
Тэмцлийн замыг сонговол өвөг дээдсийнхээ өвлүүлэн үлдээсэн дээдийн дээд өв хэзэ ч барагдашгүй баялагийн гуу санд нэвтрэн орох оньсон түлхүүрийг гардан авах болно. Тиймээ Монголчууд оньсон ухаандаа гаргуун билээ. Агуу Монголын зохион бүтээсэн оньсон ухааныг задлан тайлж цагийг эргүүлэн, дэлхийг аврах агуу үйл хэргийг бид эхлүүлж чадахгүй гэж үү?
Алив манайхаан БИД ЧАДАХГҮЙ ГЭЖ ҮҮ???

Сэтгэгдлүүд


  • Г. KaKa 2011-01-27 23:13

    Айдас хүнийг хүчгүй болгодог юмаа...... 12 давхар байшингийн дээврийн ирмэг дээр зогсох, газарт машины замын хашлага дээр зогсох яг адилхан..... гэхдээ айдастай учраас дээр зогсдгүй юм..... за жаахан балай жишээ татчвуу даа.....кк

  • А. Цолмон 2011-02-09 17:35

    Хамгийн сүүлд хэлэлцэж байсан сэдэв маань хаагдсан байхын. http://biznetwork.mn/topic/show/25401 Яагаа юм бол? Ууг нь энд Энэрэлттэй нэгдээд интернэтээр хувьсгал хийчих юм бодож байлаа хэхэ.
    За яахав санаж явбал бүтнэ, сажилж явбал хүрнэ гэдэг дээ. Юутай ч тэндэх зарим асуултын хариуг энд хүргэе үү.

    Таны зорилго дэлхийг аврах бус, буддизмыг сурталчлах, өнгөрснөө санагалзах бололтой. « 2/4 » H. *DN*

    Хариулт:
    Тиймээ Буддизмаар өөрийгөө нээж, өнгөрснөөс өөрийгөө олохыг л чухалчлаад байгаа юм. Түүнээс бус Би дэлхийг аврана гээд дэлж явбал хүний доог болохоос намайг дагах хэн байх билээ? Гол нь өөрийгөө аврахын тулд юм.

    Дэлхийн ирээдүйд санаа зовдог бол буддизмаас өөр зүйлрүү нэг ч удаа болов анхаарлаа хандуулаач ээ. « 3/4 » H. *DN*

    Дэлхийн ирээдүйд санаа зовсондоо ч гол нь биш юмаа. Гол нь энэ нь өөрийгөө нээх арга юм. Дэлхийн энгээр сэтгэвэл дэлхийн энгээр томроно. Орчлонгийн энгээр сэтгэвэл орчлонгийн энгээр томроно. Буддизмд анхаарлаа хандуулаад байгаагийн гол учир нь энэ юм. Өөрөө өргөн цар хүрээтэй сэтгэж байж агуу болохоос бус Бурхантай ч юмуу хэн нэгэнтэй барьцаж эрх булаалдаад агуу болох уу?
    Чи өөрөө бод доо.
    Би Бурхантай адил шинийг сэтгэх эрхтэй гээд агуу болно гэж зүтгэвэл нөгөө эго өндрөө авч би гэдэг өчүүхэн тойрогтоо сэтгэнэ. Энэ өчүүхэн тойрогт сэтгэхээр өөрийгөө магтах,өргөмжлөх, бусадтай өрсөлдөх барьцалдах гэх мэт өнөөх л олон ажил алба, гавьяа шагнал, түүнийг дагалдах түм буман асуудал, олон бахим хүлээсүүд чангарахаас бус сулрах уу?
    Энэ олон хүлээс чангарч байсан цагт эрх чөлөө гэж байж таарах уу? Чи өөрөө зүгээр чөлөөтэйхэн бод доо өнөөгийн энэ байдлаас. Энэ л олон бахим хүлээсээр баглагдан мөхөл уруугаа хөтлөгдөх хүн төрөлхтнийг чи уг нь бүхнээс илүүтэй ойлгож ухаарч байсансан. Түрүү жил бичиж байсан сэтгэгдэлүүдээ эргээд нэг харвал ямар вэ? Долгионоо?
    Одоо бичээд байгаагаас чинь нөгөө л (чиний сэрэмжлүүлээд байсан) эго ханхлаад байх шиг. Бүр Бурхантай эрх булаалдаад цаанаа л нэг хүчтэй.

    Буддизм агуу байж болно. Гэвч бид шинийг сэтгэх эрхтэй. Буддизм дэлхийг аврахгүй, ухраана. « 4/4 H. *DN*

    Хариулт:
    Буддизм яагаад агуу болохыг мэдэх үү?
    Мэдэхгүй байж эрх булаалдана гэхээрээ яах вэ?
    Ингэхэд чамтай эрх булаалдах Бурхан гэж хаа байгаа юм бол? Хайгаад үз дээ.
    Чамтай эрх булаалдах бус харин ч чамайг бүхнээс өндөрт өргөж хамгаас агуу болгох эрхэм зорилго бүхий Бурханы ухааны энд хүрэлгүй наана нь эрх булаалдаж, би Бурханаас дутахгүй шинийг сэтгэх эрхтэй гэх мэт эгод хүлэгдэн тэр чанга хүлээсэндээ өвдөж шаналах дүр зураг л харагдаад байх шигээ.
    Бас Буддизм юунаас ухраана гэж? хэрэв мөхөл дагуулах хөгжлөөс ухраах бол аврал тэр биш үү? Хэрвээ бодьтой амьдралтай бодож сэтгэнэ гэвэл авралыг тэндээс л хайж таарах гээд байна даа. Түүнд ч мөн мэдээж оргил гэж байгаа даа.

  • А. Цолмон 2011-03-14 11:40

    http://biznetwork.mn/topic/show/26903/2#comment_body_497196
    дээрх сэдэвт хөндөгдсөн Энхтулга мэтийн хэсэг нөхдийн хариуг энэ хавиар л өгөхөөс:

    Уур биеийг зовооно уул морийг зовооно. Хайран эд эс Энхтулгаа!
    Тэгтлээ тэнчүүртлээ юунд уурлана вэ? Таныг хэлээгүй шдэ..
    Эхлээд учрыг нь олъё, хужрыг нь тунгаая. Юу сул дорой болохыг хамтдаа тодруулъя.
    Уг нь учры нь мэдвэл уурлах нь байтугай баяр бахдлаар цалгих юм. Би л лав тэгсэн тэгээд тэр цалгилах баяр бахдлаа бусадтайгаа хуваалцая л гэж зорьсон юм.

    13-р зууны Монголын ялгуусан ялалтыг, дэлхийд эзэмшлээ тогтоосон эзэрхэг хүчирхэг үеийн түүхийг мэдэх л биз дээ? Энхтулгаа?
    Тийм хүчирхэг түүхтэй эзэрхэг улс сул дорой байна гэж үү? Тийм байх учиргүй шүү дээ.
    Тэгэхээр та Монгол л хүн бол таныг сул дорой гэж хэлээгүй нь л лав.

    Харин тэр хүчирхэг гүрэнт улсын түүхийг бид хир мэдэх билээ?
    Үлгэр домогт мөнхөрсөн тэр л ер бусын гайхам түүхийг үлгэрт итгэвэл үлийсэн тэнэг болно, домогт итгэвэл долийсон тэнэг болно гээд итгэж үнэмшихийг хориглосон 70 жилд нийтээрээ чанагдан боловсорсон. Тэр эзэрхэг гүрэнт улсын сонгосон соёлыг мухар, мунхруулга гэж хүчтэй сурталдах үзэл суртлын тогоонд бидний аав ээжийн үеэс эхлэн чанагдан, биднээр дамжин, одоо ч бидний хүүхдүүдийн тархийг тэр л үзэл суртал балбасаар л байна. Гэвч цаг цагаараа байдаггүй.
    Доржготов гуайн гашуудан өгүүлсэнчлэн

    “Бид хичнээн шүтэх гээд бурханд жинхэнээр итгэх буянгүй болчихсон эмгэгтэй хүмүүс. Бурхангүй хүний зүрхнээс аллага архидалт янхандалт луйвар хулгай бадрамтгай байдгийг бид эдлэж явна.”
    Хэмээн харуусан өгүүлсэн энэ эмгэгийг бид заавал давтах ёстой гэж үү?
    Хэрэв бидний үеийнхэн зөв бурууг ялган тунгааж зөвийг сонгон зорьж чадвал биднээс хойшхи үеийнхэн тэр эмгэгээс ангижрах болов уу?

    Ингэхэд та бид Чингисийн Монголын чин үнэн түүхийг хэр мэдэх билээ?
    Шинэ үеийн уран зохиолчдын “Хоньчин найдан”, “Хуучин хүү”, “Хүжийн гал” гэх мэтийн хэдэн зохиол, Монгол кино үйлдвэрийн хэдэн киногоор л тэр эзэнт гүрний түүхийг баримжаалахаас өөрөөр баримжаалах юмгүй таг харанхуй байдал одоо ч үргэлжилсээр. Энэ таг харанхуйгаас яаж гарах вэ?
    Үнэхээр тэр зохиол бүтээлүүдэд өгүүлдэгчлэн Монгол тийм дорой буурай байсан уу?

    Гадаад ертөнцөөс бүрэн тусгаарлагдмал тэр үеийн “Хуучин хүү” ч хөмөрсөн тогоо,
    Гадаад ертөнцтэй хором тутамд холбогдож мэдээлэл солилцох орчин үеийн “Хуучин хүү” ч хөмөрсөн тогоо юм бол аль аль хөмөрсөн тогооноос яаж гарах вэ?

    Мэдээж танин мэдэхүйгээр л таг харанхуй хөмөрсөн тогооноос гарах болов уу?
    Харин ямар танин мэдэхүй?

    Сөнөж мөхөж байгаа бүхнээ тоочин, хэмжээлшгүй тоо бүртгэлийн араас харуусан шагширч, учирсан аюулын хохиролыг хойноос нь бүртгэн шалтгааны нь “Хүн төрөлхтний буруутай үйлдэл” хэмээн тогтоох мөртөө буруугийн учрыг тайлах оролдлого хийхгүй байсаар байх нь харанхуй хөмөрсөн тогооны хувь тавилан мөн үү?

    Ийм харанхуй хувь тавилангаар эх дэлхийтэйгээ хамт хөмрөх аюул өөд хүн төрөлхтөн дөтлөн буй нь хүлээн зөвшөөрвөл зохих үйлдэл мөн үү?
    Хэрвээ үүнийг байж боломгүй хэмээн үзэж байгаа бол яавал зохих вэ?
    Ойртон буй аюулаас гэтлэхийн тулд буруугийн учрыг танин мэдэх оролдлого хийвэл ямар бол? .

    Юу буруу, Юу зөв бэ?
    Юун түрүүн танин мэдэхүйг эндээс эхэлвэл ямар бол?

    Лам багшийнхаа буруу ном хэмээн үзэхийг хориглосон номыг хүжийн галд нууцаар үзэж эхлээд өнөөг хүртэл судалж хөгжүүлж энэ хүртэл боловсорсон ЭДҮГЭЭХ БОЛОВСРОЛ ламын хэлдгээр үнэхээр БУРУУ НОМ байв уу?

    Эсвэл шашны мунхруулга хэмээн 70 жилийн турш дурсахыг ч хатуу чанд хориглосон ЛАМЫН НОМ БУРУУ БАЙВ УУ?
    Аль алиныг нь үзэж шинжилж аль нь зөв бурууг мэдэе гэх бодол намайг хөтөлсөн. Харин үр дүн нь ямар гайхалтай гээ?.

    Юу СУЛ ДОРОЙ, юу цаглашгүй АГУУ болохыг заагаад зааглаад өгчихсөн. Хэрхэн агуу суу билигийг эрхшээн сул доройчуудыг тэтгэх ухааныг а, б-гүй заагаад аюулаас гэтлэх аргыг нэг бүрчлэн хэлээд өгчихсөн тийм гайхамшигтай номтой учирсан хүн чинь шимтэн татагдахаас яах вэ?
    Тэгээд тэндээс хүчирхэг Монголын их гүрэнт улс яагаад дэлхийн бүх соёлыг нэгэн дор цуглуулан байж Бурханы шашиныг сонгон, өөрсдийн болгон эзэмшиж, өнөө үеийг хүртэл үе залгамжлан өвлүүлж ирсний бүх учир номоос тодрох нь тэрээ.

    Хэрвээ Бурханы номд агуу суу билигийг эрхшээн сул доройчуудыг тэтгэх ухааныг заагаагүй бол дэлхийн хувь заяаг нуруундаа үүрсэн энэ их эзэнт улс Бурханы номд бусдаас илүү шимтэх байсан болов уу?

    Ардыг тэтгэх хаадын сурч боловсрох цаглашгүй ухаан далайн олон нарийн учрыг эгэл харц, хамжлагын тариачид бүрэн гадарлана гэж үү?
    Тус тусын тарчиг оюундаа тааруулан сурвалж бичигт буулган үлдээснийг суут Монголын баримтат түүх болгон баримтлана гэвэл хүн төрөлхтөн хөмөрсөн тогооноосоо гарах болов уу?
    Дэлхий хөмрөх аюулаас гэтлэх болов уу?
    Агуу Монголын сонгосон хосгүй номлолын амт шимийг өөрийн хир чадлаар амталсан хүн чинь энэ дайнд баярлан бахдахаас ч яах вэ? Цалгилах баяр бахдлаа хуваалцая гэж яарахаас ч яах вэ?
    Энэ цагийн аюулыг бид шийднэ гэж омошихоос ч яах вэ?
    Тийм болохоор бид сул доройчууд биш юмаа.

    Бид хэн бэ?
    Гэр бүлийнхээ төлөө хар амиа золь
    Хүй элгэнийхээ төлөө гэр бүлээ золь
    Хотол олны төлөө хүй элгэнээ золь
    Хосгүй гэгээрлийн төлөө бүхнийг золь...............................Дхармапада
    Энэ л агуу үзлийн дагуу өсч хүмүүжиж, сурч боловсорч, хосгүй дээд хөгжил дэвшилд хүрч Гэгээрсэн агуу үндэстний хожмын их үйл хэргийг залгамжлах ЭЗЭД юм бид.

    Зөвхөн өнөөдрийн амь амьдралын төлөө бүхнээ зольж бүхнийг хөнөөх хүн төрөлхтнийг хожмоо нүүрлэх энэ л аюулаас аврахын тулд хүй элгэнээ зольж, нэгэн үеийг нийтийн адил харанхуй хувь тавилангаар туулан өнгөрүүлэхийг заасан он цаг өнөөдрөөр дуусгавар болж буй бизээ.. ?

    Тиймээс одоо манай залуус зөвхөн өөрийн хар амиа болгохын төлөө гаднын эздэд хүчээ өргөн хар ажилд зүтгэж, хайртай нутгаа цөлмөн, эх орон, газар шороо, үүх түүх, үр сад, хожим хойчоо, тэр ч бүү хэл өөрийн нэр нүүр, эрүүл мэнд, бие эрхтэн хамаг байдгаа золих энэ гашуун хувь тавилангаас гарах цаг нь ирсэн болов уу?

    Хосгүй гэгээрлийн төлөө тусгүй бүхнийг \улсаа удирдах сайд дарга нэртэй улсаа худалдах зальхай үйл, амьдралыг тэтгэгч шинжлэх ухаан нэртэй амьдрах орчноо хордуулах хөнөөлт үйл, гэх мэт орчлонгийн олон хуурмаг үйлийг огоорон\ зольж эцэг өвгийн шийрийг хатаан эрх чөлөөг биеэр эдлэн хосгүй дээд гэгээрэл өөд хүн төрөлхтнийг хөтлөх болов уу?

  • А. Цолмон 2011-04-06 11:55

    Ассан шиг асахад зовлон бүхнийг ялна гэх ЗОРИГ хэрэгтэй. \Зөв үзэл\
    Зоригийг хөгжөөх урам, урамыг хөтлөх ТЭМҮҮЛЭЛ хэрэгтэй. \Зөв тэмүүлэл\
    Зорьсон тэмүүлсэндээ хүрэхэд зөв ТАНИН МЭДЭХҮЙ хэрэгтэй \Зөв үг\
    Сурсан мэдсэнээ ДАДАЛ болгон сурч боловсрох хэрэгтэй \Зөв үйл\
    Дадсан үйлээ АМЬРАЛ болгон хэрэгжүүлэхэд орчин хэрэгтэй \Зөв амьдрал\
    Ингээд бид Бурхан багшийн заасан хөгжлийн 8-н зөв замын зөв амьдралд хэрхэн хүрэх шатлалыг мэдэж авлаа.
    Үүнээс цааш зөв хөгжилд хүргэх шатлал эхлэнэ.

    Түүнд хүрэхийн тулд юун түрүүн бид ассан шиг асах хэрэгтэй юм байна.
    Асахын тулд цэнэг хэрэгтэй. Хасах цэнэг бол хаа сайгүй хангалттай байгаа юм байна.
    Харин НЭМЭХ ЦЭНЭГ юу бол?
    ЗОВЛОН БҮХНИЙГ ЯЛНА ГЭХ ЗОРИГ залууст хэр бол?

    Хар бараан амьдрал, буртаг булингар, ялзрал сүйрэл гээд болохгүй юм гэвэл хэмжээгүй байна.
    Эднийг цэгцлэе цэвэрлэе, гэгээ татуулан гэрэлтүүлье гэх зориг манай залууст хир бол?
    Тийм зоригтой золбоотой хүмүүс байвал энд нэгдээрэй.
    Би нь хөдөлгүүр залгаад, хөдлөх түлшийг нь базаагаад, түлхүүрдээд өгье. хаха
    Ассан шиг асах эрчтэй хүчтэй, зоригтой золбоотой хүмүүс энд олон бий гэдэгт би итгэнэм.

  • А. Цолмон 2011-04-12 16:32

    “Аугаа их зөнч Нострдамусын зөгнөлөөс” “Урьд өмнө нь хэвлэгдэж байгаагүй 144 центурий”
    Зурхай, парапсихологийн “САНЧИР” клубээс эрхлэн гаргав.
    Хэвлэлд бэлтгэсэн Т. Мандала Редактор Ю. Балжинням, Улаанбаатар хот 2001 он
    Түүвэр:

    ИРЭЭДҮЙН ЗӨГНӨЛ -38
    Үлгэр домгоор өгүүлэгч Мэдээчийг ялагч мэтээр угтана
    Итгэл үнэмшил хэдийнэ алдагджээ, Зальт хэргийг мэдэрч байна.
    Нострдамус – Мэдээч ялагч болон хувирна
    Ихэрхүү хүмүүс нулимсаа үзээд даруухан болно.

    Тайлбар: Нострдамусын зөгнөлүүд нь шашны хоосон зан үйл болтлоо хувирч алдагдсан итгэл үнэмшил, шүтлэг биширлийг ялна

  • А. Цолмон 2012-02-02 13:21

    ЭНЭ АРАЙ ДЭНДЛЭЭ МАНАЙХААН ЭНИЙГ ХҮН БОЛГОН ҮЗЭХ ХЭРЭГТЭЙ БАС ХҮН БОЛГОН ТҮГЭЭХ ХЭРЭГТЭЙ



    "Чамд маш их хүч байгаа түүнийгээ л олж харах хэрэгтэй гэж өвөө маань хэлдэг байсаан гэхдээ тэр чадвараа бусдын төлөө гарга тэгвэл хэзээ ч шавхагдашгүй гэж хэлдэг байсаан" ... тиймээ бид хүчээ нэгтгэх хэрэгтэй. ...” ............. G. Battsengel


    Хувь хувиа хичээн хулчийж суусаар дуусах уу? Эсвэл
    Ирээдүйнхээ төлөө, эх орныхоо төлөө, эх дэлхий, хамаг амьтны төлөө зориглон тэмцэх үү?
    Алий нь сонгох вэ?
    Тэмцлийн замыг сонговол өвөг дээдсийнхээ өвлүүлэн үлдээсэн дээдийн дээд өв хэзэ ч барагдашгүй баялагийн гуу санд нэвтрэн орох оньсон түлхүүрийг гардан авах болно.
    Тиймээ Монголчууд оньсон ухаандаа гаргуун билээ.
    Агуу Монголын зохион бүтээсэн оньсон ухааныг задлан тайлж цагийг эргүүлэн, хотлыг аврах агуу үйл хэргийг эхлүүлж БИД ЧАДАХГҮЙ ГЭЖ ҮҮ???

  • Б. Бат 2012-02-03 09:47

    Манай нэг эгч ингэж шүлгэлсээр байгаад галзуурцан шүү

  • А. Цолмон 2012-02-04 07:46

    За яахав би муу, миний буруу байж болноо. Гэхдээ би боддог юм.
    Бидний цөөхөн Монголчууд бие биенээ унтрааж, нулимаж, нурмайж байхаар аль болох асааж хөгжөөж, “БИ ЧАДНА”, “БИД МАНДАНА” гэх урмаар, зоригоор биесээ шагнаж байвал алстаа ч одоодоо ч, өөрт ч өрөөлд ч хэрэгтэй юм уу гэж.
    Худал бус үнэн түүхийг дурдаж, хуурмаггүй үнэн учирыг өчиж, үнэн номыг учирлан таниулж дуугарвал дуу нэг дугтарвал хүч нэг болохын цагт худлаар булдсан дэлхийг сэнхрүүлж бид мандаж болно шдэ.
    Эсвэл амь амиа бодоод, бурууд нэг нэгээр автсаар, худал хуурмагт ялагдаж, ганцаар үнэнийг өчвөл галзуу гэж хэлэгдэнэ хэмээн айсаар дуусах юм уу?
    Сүүдрээсээ хүртэл айн цочих сүг байсаар дуусахыг та хүсээ гэж үү?
    Аймхай хүн арав үхдэг гэдэг арван арвын зуунтаа айсаар байгаад дуусахыг би л лав хүсэхгүй байна. Тэгэхээр та юу ч гэж хочилсон би айхгүй.
    Ямар худлаа юмаар хөөрцөглөж байгаа ч биш. Үнэн түүхээ бахдан дурдаж, үнэн учирыг хэнээс ч далийхгүй өчиж, үнэн номыг чадлын хирээр таниулж яваа болохоор, үнэн хэзээд ялна гэдэгт өөрөө би итгэдэг болохоор энд түүнийгээ өөр хэн нэгэнтэй хуваалцаж сууна.
    “Туулайн чинээ үнэн уулын чинээ худлыг дарна” гэдэг.
    Тиймээ үүнийг үнэн гэдэгт би итгэдэг.

  • А. Цолмон 17 өдрийн өмнө

    21-р зуунд дэлхий дахинаа Буддын шашин ихэд хүчирхэгжиж, тив тивийн олон ардууд бясалгалын ач тусыг ухаарч, түүн рүү ханарах төлөв байдал одооноос ажиглагдаж байна.
    Шамбалын орныг эрж, дээд бясалгалын нууцад нэвтрэхээр цаст Хималай эртний түүхт Төвд рүү ч хүмүүс хошуурцгааж байна. Гэтэл дэлхийн хамаг томчууд \бясалгагчид\ маань Хималайн агуйд даяан хийхдээ Монгол бандида Лувсанлхүндэв \1781-1859\-ийн туурвисан бүтээл шаштирыг замыг заагч хөтөч багшаа номоо болгодог гэнэм.

    Өнөөдөр тарнийн ёсны төв АНУ-д 2000 гаруй, Европт 2000 гаруй бий. Үүнээс гадна бага хөлгөний төвүүд гэж бас бий. Гэтэл АНУ-д нууц тарнийн ёсыг анх хөгжихөд онцгой хувь оруулсан хүн нь Монгол лам Лхаарамба Ванжил хэмээгч үзсэн судалсан нь далай мэт арвин зарчимч, хэрсүү хатуу нэгэн байсан гэдэг. Дээд бясалгалыг сонирхогчдын анхааран судлах ёстой орны нэг бол Монгол гарцаагүй мөнийг энэ мэт олон баримт нотолдог.

    Шамбалын орны эрэлд хатаж, дээд оюун ухаантай ханьсахыг хүсэн Энэтхэг Төвд рүү цувагсад дараагийн ээлжинд Монголыг сонирхож эхэлнэ.
    Баатарлаг түүх, баян байгалиараа бусдын атааг хөдөлгөж явсан Монгол минь Дэлхийн оюун ухааны төв болох ирээдүйн угтал энэ болно. 20-р зууны амьд бурхдын нэг гэгддэг Шри Шри Рави Шанкар Монгол 21-р зууны дундаас дэлхийн хөгжлийн төв болно гэж айлдсан нь чухамдаа ариусал бясалгалын төв болно гэсэн үг буюу.
    Үүнээс ургуулан өгүүлэхэд Монгол шиг бясалгалын уламжлалтай орон дэлхий нийтийн анхаарлыг улам бүр татах нэг гол хүчин зүйл бол бясалгалын ид шидийг энэ зууны шинжлэх ухаан хүлээн зөвшөөрч, учир начрыг нь олохоор шимтэгчид олширч буй явдал юм.
    Тэгэхээр өдгөө манайд ихэд дэлгэрч буй бясалгалын төвүүд, бясалгал хийгчид маань хүн төрөлхтний ирээдүйн хөгжлийн чиг хандлагыг тодорхойлогч болох магадлал өндөр буй нь танд ойлгомжтой байна уу?
    *Биеийн хүчээр нэгийг дийлнэ
    Ухааны хүчээр мянгыг дийлнэ*
    гэж өвөг дээдэс минь сургамжлахдаа гэгээрч бясалгахын учир утга, давуу талыг хураангуйлан өгүүлсэн юм биш үү?
    Төрийн аливаа үйл ажиллагааг явуулахдаа далд дээд хүчний зарлиг, бошгыг ямагт мөрдлөг болгодог байсан тэнгэр шүтлэгт Монголчууд дэлхийн талыг эзэрхэн сүр хүчээ гайхуулж явахдаа цаг улирлын аятай, унд усны зохстойд шимтэн аль нэг газар руу нүүдэллэлгүй Төв Азийн цээж болох энэхүү өндөрлөг газартаа хоргодон үлдсэний цаад утга учир ч үүнтэй холбоотой байж мэднэ. \Б.Галаарид *Нууц ертөнцийн тэмдэглэлүүд* номоос\