2010-12-27 19:37:48

Хөрөнгийн зах зээл

Хөрөнгийн зах зээл улс орны хөгжлийн салшгүй нэг хэсэг билээ. Сүүлийн жилүүдэд мэдээлэл технологи хөгжиж байгаа энэ үед хөрөнгө санхүүгийн мэдлэгээ сайжруулах нь амьдралын бас л нэг баталгаа болж байна. Тиймээс доорх асуултуудад хариулт өгч туслаарай.


Та Монголд Хөрөнгийн бирж хөгжиж байна гэж ойлгодог уу?
Танд хэдэн ширхэг хувьцаа байна вэ?

Сэтгэгдлүүд


  • Б. Б.Tuul 2010-12-28 09:55

    1. Монголд хөрөнгийн зах зээл яг одоогоор хөгжих нэн шаардлагай байгаа. Шинэ том төсөл, ордууд нээгдэж байгаа нь энэ салбарыг зайлшгүй хөгжүүлэх шаардлага гаргаж байна. тийм учраас одоо биш ирээдүйд хөгжинө гэдэгт итгэлтэй байгаа.
    2. Надад бол хувьцаа байхгүй гэхдээ хувьцаа авлаа гэхэд миний эрх ашгийг хамгаалах хууль эрхзүйн орчин бүрдсэн нөхцөлд удахгүй хувьцаа авна бодож байна.
    3-т хэлхэд энэ их сүртэй нэртэй сэдэв нээчээд зөвхөн хувийн судалгаанд хэрэглэх 2-хон асуулт тавихын оронд ядаж хөрөнгийн зах зээлийн талаар өөрийн мэдэж авсан мэдээ мэдээллээ хөрөнгө санхүүгийн мэдлэгээ сайжруулах нь чухал гэдгээ тодруулаад оруулчихгүй дээ.

  • Г. Батмөнх 2010-12-28 11:44

    1. Бага зэрэг ахиж л байна гэж хардаг. Гэхдээ гол томоохон оролцогчид нь ихэвчлэн гадныхан байна. Монголчууд энэ зах зээлд суралцах хэрэгтэй. Монголд хөрөнгө босгох харьцаа Банкны зээл 95 хувь, 5 хувь нь хөрөнгийн зах зээл байна. Жижиг хувьцаа эзэмшигчдийг хамгаалах гэдэг үнэхээр зөв шүү

    2. Надад хувьцаа бий. Сүүлийн үед нүүрсний уурхайн хувьцаатай болж байгаа. Гэхдээ их биш.

  • G. Даваа 2010-12-28 15:40

    1. Хөрөнгийн биржийн талаар мэдээлэл хомс байна. Хувьцаат компануудын талаархи мэдээлэл үнэн бодитой эсэх нь эргэлзээтэй. Энэ шинэ зах зээлд иргэдээ сургах талаар төрөөс бодитой ажил зохиох шаардлагатай. Ногдол ашгаа хувиарлахгүй байна. Ийм үхмэл хөрөнгө тэгээд мэдээлэл хомс, мэдлэг нимгэн байхад яаж хөрөнгийн бирж хөгжих вэ? дээ
    Цоорхойгоор нь энэ талаар мэдлэгтэй, мэдэээлэлд ойрхон цөөн хүмүүс л сонирходог байх гэж боддог.
    2.Эрдэнэт хивс хк- ний цөөн хувьцаа бий

  • Б. Саруулбаяр 2010-12-28 16:10

    хөрөнгийн зах зээлийн сургалт гэж юу гэсэн үг вэ?
    Хөрөнгийн зах зээл гэж ийм юм байдаг гэж заана гэсэн үг үү? Эсвэл хөрөнгийн зах зээл дээр тоглохыг зааж өгнө гэсэн үг үү?

  • С. Болд-Эрдэнэ 2010-12-28 17:35

    Туулын 3 дахь саналтай санал нийлж байна. Мэддэ чаддаг юм байвал хэлээд өг. За тэгээд би хариуляа.
    1- Хөрөнгийн зах зээл хөгжиж байна. гэхдээ үнэхээр болоогүй. хууль эрхзүйн орчин, дэд бүтэц, бүтээгдэхүүн гээд бүх юм нь алга байна. Бид өөрсдөө юу ч хийхээ мэдэхгүй, СЗХ-ны ажилтнууд том биржүүдийн хууль эрхзүйн орчныг судалж уншихаас өөр юм хийж чадахгүй байгаа. Оны эхний 7 хоногт МХБ-ийг Лондонгийн хөрөнгийн биржид хүлээлгэж өгнө гэж байна. ЛХБ удирдах энэ нэг жилийн хугацаанд их олон юмыг ойлгомжтой тодорхой болгож өгөх байх. Ядаж л бидэнд юу хийхийг нь хэлээд өгөх биз.
    Ингэж явсаар 5-10 жилийн дараа гэхэд манай бирж бүс нутагтаа өрсөлдөх хэмжээнд хүрэх болов уу гэж итгэж байгаа. Гэхдээ төрийн ажил зөв замаараа, зохих хурдаараа явбал шүү дээ. БҮр 20 жилийн дараа гэвэл манай бирж Хонконгийн биржтэй өрсөлдөх, бүр Дэлхийн уул уурхайн санхүүгийн гол төв болох боломжтой гэж хардаг. Хууль эрхзүйн орчин, дэд бүтцийг нь зөв байгуулж чадвал бидэнд бүтээгдэхүүн хангалттай байна. Цаашлаад манайд орж ирэх сонирхолтой хөрөнгө оруулагчдын тоо өдрөөс өдөрт нэмэгдэж байгаа. Зөв хийж чадвал сайхан ирээдүй байна л гэж харж байгаа.
    2-За хувьцаа байхгүй ээ. Гэхдээ ойрын үед олон улсын бирж дээр худалдаа хийх боломжтой Эм Ай Си Си зэрэг компанид данс нээлгий гэж бодож байгаа. ММС, Петро Матад, Хүннү гээд өөрсдийнхөө мэдэх компаниудын хувьцаанд оролцож үзэх сонирхол их бий. Ирэх жил 4-5 компани Хонконг, Австрали, ондонгийн бирж дээр Ай Пи Өү хийхсурагтай байсан. Тэдний хувьцааг ч авах төлөвлөгөө бий. Мэдээж мөнгө н байвал шүү дээ.
    Харин дотоодын хувьцаанд үнэхээр итгэхгүй байгаа. Олон жил болчихсон туршлагатай брокерууд л аль нь ямар өгөөжтэй гэдгийг гадарлахаас биш мань мэтэд бол үнэхээр тааварлахад бэрх тийм л бүтээгдэхүүнүүд манай биржид одоо байна гэж ойлгодог. тоючхондоо ийм байна.

  • С. Болд-Эрдэнэ 2010-12-28 17:35

    Өөө тийн. тэр дээр Даянбилгүүн захирлын утас цохиж явна... кккк

  • Б. Б.Tuul 2010-12-28 18:34

    энэ сэдэв харин аятайхан хэлэлцүүлэгэрхүү юм болчхийн бишүү. Сэдэв нээгч болон бусад сонирхогчдоос харилцан санал солилцох хэдэн асуулт байна.
    1. монголд ХЗЗ хөгжөөгүй нь үнэн, гэхдээ ирээдүйд эрхзүй, дэд бүтцийн орчин нь бүрдэх юм бол ХЗЗ хөгжих ирээдүйтэй гэж үзэж байгаа.гэхдээ тэр орчин нь бүрдэх үед иргэд, бид ХЗЗээлд оролцох хэрэгтэй юу, эсвэл одоо яг юу нь болохгүй, юу нь болоод байгааг мэдэж мэдрэхийн тулд жаахан хувьцаа авч үзсэн дээр болвуу гэсэн асуулт бодогдох боллоо. Монголд хувьцаа авлаа гэхэд үхмэл, ноогдол ашиг өгдгүй, оролцогч бага учраас туршлагатай брокерууд нь аль нь өгөөжтэй гэдгийг гадардадаг гэж байна шдээ6 Тэхээр одоо оролцож эхэлвэл хэдэн жилийн дараа шөлтэй хоолыг нь идээд үзцэн арай туршлагатай болох болвуу
    2. Мөн Монголын хөрөнгийн зах зээлд оролцоход мэдээж бага хэмжээний хувьцаа эзэмшигчдийн эрх ашиг хамгаалагдаж чаддгүй. Иймээс тодорхой хэмжээний эрсдэлт хийж оролцож үзэхийн тулд багадаа хэдэн төгрөгөөр оролцох боломжтой болоо. 3. Монголд мөнгөний ихэнх хэсэг нь банкинд төвлөрч тэндээсээ өндөр хүүтэй эргэлтэд орж байгаа. Хувь хүмүүсийн хувьд банкинд мөнгөө хадгалуулахаас гадна хөрөнгийн биржид оролцвол мөнгөө арай илүү өсгөх боломж хэр байдаг болоо
    Бас энэ салбар эрх зүйн орчин шинэчлэгдээд хэрэгжихэд харьцангуй эрүүл хөгжих байх гэсэн найдвар байдаг юм.

  • Б. Баянмөнх 2010-12-28 19:35

    та хэдэн хувьцаатай вэ

  • K. Доржбал 2010-12-28 19:38

    надад зөвлөгөө хэрэгтэй байна мөнгөө яаж хийх вэ

  • G. Haliun 2010-12-29 00:17

    Бүгд л нэг албаны юм бичиж юм мэддэг гэж харагдах гээж байгаа юм шиг санагдихлаа,тэгнээ ингэнээ гээд айгаад хараад суугаад байхаар багадаа 100 төгрөгөөр ч хувьцаа авч болно шүү дээ,том том юм яриад байхаар оролцоод үзэхэд гэмгүй.
    Шарын голын хувьцаа 4000 гаруй байгаа.

  • Ц. Болор 2010-12-29 13:50

    Би залуудаа ягаан тасалбарын зах зээлээс овоо хэдэн юм олдог байлаа. Тэр үед мэдээлэл сайтай байдаг байж дээ. Телевиз үзэж байгаад л ягаан тасалбар худалдаж аваад брокерийн пүүс юм уу, зах дээр зарчихдаг байсан.Одоо бол мэдэх юм алга. Ядаж л телевизээр хөрөнгийн биржийн мэдээлэл гарахгүй юм байна ш дээ.

  • Б. Баянмөнх 2011-01-01 21:19

    Бүгдэнд нь шинэ оны мэнд хүргье. ХӨРӨНГИЙН БИРЖ гэж том зүйл ч гэсэн багаасаа эхлэдэг. тиймээс их бага гэлтгүй хувьцаа аваад өсгөж байх нь маш их ач тустай зүйл юмаа

  • С. Болд-Эрдэнэ 2011-01-10 12:28

    Бусад сэдэв дээр сэтгэгдлүүд нь аймар их байдаг. Атал энд салбарын ганц 2 хүн, сонирхож багйаа ганц 2 хүн л байх шив дээ. Манайхан энэ сэдвийг ойлгохгүй, магад ойлгохыг хүсэхгүй, хүслээ ч тийм боломж байхгүй байгаа нь энэ биз. тэгэхээр бид ХЗЗ ийм тийм гэхийн оронд найз нөхөд, ядаж БИЗ-нхнийг энд уруу татаж, энэ талаарх мэдээллийг шаардуулдаг болгомоор юм шиг санагдлаа.
    За тэгээд ганц ч гэсэн үгийг нь ойлгож байвал тэр Монголдоо мэдлэг болчихоод байна шүү дээ.

  • Б. Баянмөнх 2011-01-10 13:21

    Одоо тэгвэл ойлгодог болцгооё. Өнөөдөр л гэхэд шарын голын хувьцаа навс унав

  • Б. Баянмөнх 2011-01-10 13:21

    Одоо тэгвэл ойлгодог болцгооё. Өнөөдөр л гэхэд шарын голын хувьцаа навс унав

  • С. Болд-Эрдэнэ 2011-01-10 16:32

    МДР-ын хувьцаа ч унаж. Атал Гутал-ын хувьцаа 14,93%-иар өссөн байхын. Уул нь хувьцааны дээд доод өөрчлөлтийг 14,75% гэдэггүй бил үү? Ингээл манайд ямар ч дүрэмгүй, мэдээлэлгүйгээр л хэдхэн хүний оролцоотойгоор хувьцааны үнэ тааварлашгүйгээр өсч, буурч байгааг нь хараад уур хүрээд байдын. 5 жилийн өмнө 1000 ч бил үү байсан ТТ-н хувьцаа өнөөдөр хагас сая гарчихсан л явжийна. Юу гэж ойлгох уу? Тайлбарлаад өгдөг хүн байдаг болоосой...

  • Б. Баянмөнх 2011-01-19 18:10

    5 жилийн өмнө байсн 1000 төгрөгний хувьцаа өнөөдөр хагас сая болж байгаа нь хөрөнгийн зах зээлийн улумжлалт шинж чанар шүү дээ. 5 жилийн өмнөх мөнгөний ханш одоо ямар байгаа билээ. За тэгээд ирээдүйд ямар болохыг таашгүй л юм.

  • Б. Баянмөнх 2011-01-19 18:10

    5 жилийн өмнө байсн 1000 төгрөгний хувьцаа өнөөдөр хагас сая болж байгаа нь хөрөнгийн зах зээлийн улумжлалт шинж чанар шүү дээ. 5 жилийн өмнөх мөнгөний ханш одоо ямар байгаа билээ. За тэгээд ирээдүйд ямар болохыг таашгүй л юм.

  • G. Haliun 2011-01-20 08:52

    Өчигдөр л гэхэд хувьцаанууд өсөөд эхэллээ,ер нь тэгээд энэ хувьцаа хэдхэн хүний гарт орчоод,тэд л тоглоод байгаа юм биш үү,тиймээс бид ч бас үүнд оролцох хэрэгтэй гэж бодож байна.ТТЛ-н хувьд миний бодлоор зарим хүмүүс андуураад байх шиг байгаан.Тавантолгой хк гэдэг чинь тусдаа компани шүү дээ.Одоогийн яригдаад байгаа 6тэрбум нөөцтэй компани нь биш.Жижиг тавантолгой.том тавантолгой гээд тусдаа.Сэдэв нээгчид хэлэхэд хувьцааны ханш унаж л байдаг өсөж л байдаг шүү дээ.Энэ үед тэвчээртэй байх хэрэгтэй.

  • С. Болд-Эрдэнэ 2011-01-20 12:08

    1000-н хувьцаа хагас сая болно гэдэг жамаараа явж багйаа өсөлт биш байхаа. Үүний цаана Халиуны хэлдэгчлэн хэдхэн хүн л тоглоод байгаа. нөгөө талаар бүтээгдэхүүний эрэлт багасахаар үнэ нь өсдөг гэдгийг маш овжиноор ашиглаж байгаа компани бол ТТ шүү дээ. Рио эд нарынх 500 доллар болку л байгаа з дээ.
    Харин тэр ТТ-г дөрвөн өөр компани эзэмшдэг гэдгийг тэр болгон ойлгохгүй байгаа байх аа.