Сүүлд шинэчлэгдсэн
- Порно, Монголд ердийн үзэгдэл 12
- Таны сэтгэл санаа яг одоо ямар8195
- Хэврэгшсэн Хятад…32
- Монголд ажилд хүн олдохгүй бай48
- Буддын шашин бол бурхангүй шаш263
- Байртай болох арга хэлээч найз16
- Түргэн хэллэг хэлэх үү дээ4
- Харшилын эсрэг3
- Хайртаа хайрлах 20 энгийн зөвл9
- НУУЦ АМРАГ 130
- Ажил хайгч танд зориулсан нууц15
- Архинд донтогдсыг яах вэ????34
- Манай ерөнхийлөгч авилгатай нэ41
- Аалзны тор-6 Энхбаяр гэж хэн б7
- ЯРШИГ ОНИГОО УНШИЙ55
- Хөгжилтэй түүх яръя3836
- УУЛ УУРХАЙН НӨХӨН СЭРГЭЭЛТ ХИЙ28
- Biz ийнхэн энд тэнд биш энд нэ5
- Монголын нийгэм танд хэрхэн мэ1
- Юуны төлөө ажиллаж байна вэ? Н30
онцлох сэдэв
-
Хэврэгшсэн Хятад…
Нийтлэгч: О. ORSOO
-
Ажил хайгч танд зориулсан нууц зөвлөгөө 1
Нийтлэгч: M. Mongolian HRM innovation ACADEMY
-
Жинхэнэ Монгол эр хүний шинж чанар! Монгол эрчүүдээ өөрсдийгөө өөрчилье!
Нийтлэгч: 9. Gegeen.mn
-
Капитализмын мөн чанар хийгээд геополитикийн тэнцвэр
Нийтлэгч: ᠰ. САРНАЙ
-
Биз-ийг өмөөрч бичсэн шүлэг :)
Нийтлэгч: Д. Д.
Халуун сэдэв
-
Байртай болох арга хэлээч найзуудаа
-
Нийтлэгч: Г. Хулан
0
Хэзээ ч уйдахгуй сэдэв
-
"Ялагдашгүй" уран сайхны олон ангит кино
-
Нийтлэгч: А. Арман
0
2011-01-13 19:21:50
Улаанбаатар -> Утаанбаатар -> Улаанбаатар?
Улаанбаатараас Утаанбаатар болоход төвөггүйхэн болчихсон харин Утаанбаатараа яаж Улаанбаатар болгох вэ ? Богино хугацаанд (биднийг амьд байх хугацаанд ) боломж бий юу? Байхгүй юм аа гэхэд мөрөөдөж болон шүү дэ?

Л. Буянтогтох 2011-01-13 19:58
Нөгөө хэдэд хүргэх ямар нэг санаа байна уу манайхаан?
И. Энхтөгс 2011-01-16 02:32
Нэмэргүй биз дээ... Яг одоо (09.51) ажлын цонхоор хот аймаар утаатай харагдаж байна даа...
Л. Буянтогтох 2011-01-16 02:32
Нэмэргүй гэж суухаар доривтойхон сэтгээд өг залуу минь
G. Enhuchral 2011-01-13 20:54
наачин ямар учиртай юм бэ улаан баатарийг яаж улаабаатар болтох вэ гэхшиг улаан баатар яаж улаанбаатар болцийн хэрвээ болбол сн л биздэ
B. Daamaihangai 2011-01-14 08:24
Орон сууцжуулахаас өөр яаамар ч арга байхгүй.
И. Энхтөгс 2011-01-16 14:58
Орон сууцжуулах бол алсын ирээдүй. Өглөө бүр сэрээд салхи дэгдэж утааг хөөгөсэй гэж хүсэх боллоо...
И. Энхтөгс 2011-01-14 09:48
Өглөөний мэнд! Өчигдөр шинэ Үндсэн хуулийн өдөр гэж олон нийтийн хэвлэл мэдээллээр ярихын зэрэгцээ сүүлийн 4 жилд "Утаагүй Улаанбаатар" төсөлд ихээхэн хөрөнгө зарсан тухай өгүүлж байна лээ. Ер нь байна аа, ямарч хүн өвлийн шөнө дулаахан унтаж амрахыг хүсдэг. Энэ тухай бүр хятадын зүйр үг байдгийг саналаа “1 шөнө дулаан хонох мянган лангын үнэтэй" гэж. Үүнтэй адил, янз бүрийн утаагүй түлш энэ тэр гэж худлаа , ямарч үр ашиггүй төсөл хэрэгжүүлж, баахан мөнгө үр ашиггүй зарцуулахаа хэзээ болих юм бол??? Энэ их утаа мэдээж гэр хорооллын айлууд нүүрс түлж байгаагаас үүдэлтэй, Мэдээж хүн даарахгүй нь тулд гал түлнэ, хоол цайгаа ууж иднэ. Үүнээс гарах ганцхан арга бий. Энэ бол цахилгаан эрчим хүчний үнэ тарифыг багасгаж, цахилгаан халаагуур, хийн зуух түгээх явдал. Заавал үнэгүй биш, ядаж хямд үнээр. Гол нь хүн бүхэнд, айл болгонд нүүрс түлснээс цахилгаан халаагуур ашиглахад гарах зардал бага гэдгийг амьдрал дээр батлан харуулах хэрэгтэй. Гал түлж хоол хийснээс хийн зуух, аль эсвэл цахилгаан пийшин ашиглах хямд төсөр гэдгийг батлах ёстой. Өнөөдөр манай хойд хөршид 1 квт. цахилгаан эрчим хүч 37 төгрөг 42 мөнгө, Хятадад 123 төгрөг байгаа бол манайд 87 төгрөг 80 мөнгө болж байна. Тэгвэл энэ үнэ тарифыг бууруулах олон арга манай улсад бий. Утаагүй төсөлд зарцуулж байгаа хөрөнгийг цахилгааны үнийг бууруулж, алдагдалыг нөхөн олгож болно. Эсвэл 4-р цахилгаан станцад өргөтгөл хийх, шинээр 5-р цахилгаан станц барих гээд олон арга байна. Тиймээс, хоёрын хооронд өнөө маргаашийг аргацааж, хүний нүд хуурсан юм хийцгээхээ болих хэрэгтэй байх. Тэртэй тэргүй бараг өглөө болгон энэ их утаатай агаараар амьсгалах үнэхээр хүнд байгааг дарга, цэрэггүй мэдэж байгаа. Манай нийслэлээс өөр ийм бохир агаартай хот байдаггүй гэсэн. Үнэн байх. Энэ тухай хүн бүхэн дор бүрнээ эргэцүүлэн бодож, эх орноо гэсэн сэтгэлээс хандаасай билээ. Зөвхөн өөрийн амбиц, түрийвчээ бодохоо болих цаг болсон юм биш үү??? Эцэст нь хэлэхэд, манай хойд хөршид бидний өдөр тутам байнга хэрэглэдэг гэрлийн чийдэн буюу 65, 100 Ваттын лампыг ашиглахыг бүр мөсөн хориглосон байгаа. Учир нь гэвэл 19-р зуунд зохион бүтээсэн тэдгээр гэрлийн чийдэнгүүд цахилгаан эрчим хүч ихээр зарцуулдаг юм байна. ОХУ-д үүний оронд цахилгаан бага зарцуулдаг, орчин үеийн технологиор бүтээгдсэн гэрлийн чийдэн ашиглах болжээ. Энэ бол хамгийн наад захын жишээ юм...
Л. Буянтогтох 2011-01-14 10:44
Өнгөрсөн хугацаанд хийдүүлсэн мөнгөний хэмжээг мэдэх нэгэн байвал бичиж өгөөч, тэр үнийн дүнгийн алдагдсан боломжийн тухай яривал? Хүүхэд нялхасын эрүүл мэндийн асуудал хэцүү байна аа? Тархины даралт, тархины усжилт гэх мэт урьд өмнө бараг байдаггүй байсан эмгэгүүд бүүр энгийн үзэгдэл болжээ. Бид ч дүүрч. Богино хугацаанд утаанаас ангижрах тухай хүүрнэл үргэлжилж байна. Санаа дэвшүүлж байгаа та бүхэнд баярлалаа.
И. Энхтөгс 2011-01-14 12:10
За байз, хэрэв би эндүүрээгүй бол 3,6 тэрбум төгрөгийг Утаагүй Улаанбаатар төсөлд зарцуулсан гэж дуулсан. Удахгүй сайн лавлаж байгаад дахин бичье. тэр олон зуун тэрбумын Цахим Монгол энэ тэр гэж баахан төсөл, тендер энэ тэр гэж байхаар эхлээд Монгол улсын маань нийслэлийг өвлийн цагт утаагүй, хавар, зуны цагт шороогүй, жилийн 4 улиралд хог шороогүй - ер нь л сайхан болгох юм сан. Энэ бүхэн хувь хүн бүрийн ухамсартай холбоотой болов уу. Мундаг боловсролтой УИХ-ын гишүүн ч бай, дарга цэрэг ч бай, ерөнхийлөгч, захиарл, босс ч бай ялгаагүй. Дээр нь бас Хот тохижуулах компанийн албан хаагчдын - өнөөх гудамж шүүрдээд явж байдаг хүмүүсийн цалинг дор хаяж сарын 500 мянгаас багагүй болгох юм сан. Үнэхээр өвөл зунгүй гадаа гандаж байдаг боловсрол мэдлэг дорой энгийн тэр хүмүүсийг хараад сэтгэл эмтрэх юм даа... Харин тэд сарын 180 мянган төгрөгөөр амь зуудаг гэхээр, даанч дээ...
Л. Буянтогтох 2011-01-14 13:02
Утаа хэмжих лаб оруулж ирлээ ч гэх шиг энгийн хүний мэдэрхүйгээр мэдрэгдээд угаартаад унах хэмжээнд хүрч байхад тэрийг хэмжих ямар хэрэг байна аа. Энд тэнд очиж хэмжилт хийлээ л гэнэ тэгээд яг яах гээд байгаа бол до ? Уг нь нөгөө ажлынхаа үр дүнг хэмжих гэж л оруулж ирсэн байх гэтэл доривтой үзүүлэлт гарахгүй байгаа нь чимээгүйхэн өнгөрөөх шалтгаан болж байгаа бололтой. Жилээс жилд нөгөө хүнд метал хортой хийн хэмжээ нь дахин дахинаар нэмэгдэж байхыг харсаар л байх уу?
Х. Uid_gnz 2011-01-16 19:55
:)) harin tiimeee yu yah gej bgaagaa medehgvi t1 garuud zundu bnaa
Б. Норовсүрэн 2011-01-15 00:49
Утаатай байлгах бодлогоо устагачисан тэр цагт
*. Sallymoon 2011-01-15 00:57
*. Sallymoon 2011-01-15 01:00
L. Ldea 2011-01-15 01:29
Бичсэн сэтгэгдлээ өөрөө устгасан байна.
С. Учрал 2011-01-15 02:26
1-рт нүүцгээеээ. Праламентаа нүүлгээд, өөр газар нийслэлтэй болчий л доо. Худалдааны зам дагасан мөн эдийн засгийн чөлөөт бүсүүдтэй, байгалийн баялаг олдвор арвинтай аймгуудын дэд бүтцэд өндөр анхаарал хандуулаад, хүмүүсийг тараагаад тараагаад суулгахгүй юу дээ.
2-рт гаднаас төсөл нэрийн дор орж ирдэг мөнгө угаадаг тоглоомонд оролцдог үл мэдэхүүд, мөн төлөвлөсөн ажлаа мартаад, төсөвлөсөн мөнгөө идчихдэг, маанаг гаруудыг 12 оны сонгуулиар унагаах хэрэгтэй ш д. Сонгуульд аймар их мөнгө зараад, шатаж байх үед нь дөрөөлж босоод, унагаачихаа.
3-рт манайх шиг утаатай, эко орчин нь сөнөлийн ирмэгт ирээд, буцаад сэхсэн улс орнуудын жишээ баримт, судалгаа, хийсэн ажил, энэ тэрийг нь судлаад, олон нийтэд мэдээлээд, даган дуурайдаг жишиг улс л болий л доо. Япон, Солонгост ард түмнийхээ төлөө би юм хийж чадсангүй ээ гээд уул хаднаас унаад, амиа хорлоод байдаг төр нийгмийн зүтгэлтнүүд олон байдын байна лээ ш дээ. Тэр дээр тэнгэрийн 76 энэ тэрд тэрийг хэлэх юмсаан. Газарт болжийгоо юмыг мэддэгүүм шиг байна лээ ш д. За тээл бичээдаагуул зөндөө зөндөө.
L. Ldea 2011-01-15 02:32
Бичсэн сэтгэгдлээ өөрөө устгасан байна.
М. Эрдэнэбулган 2011-01-15 13:19
Иймэрхүү утаа, хог гэсэн сэдэв биз-д 100 хол давлаа. Бөөнөөрөө Цагаан давааны хогон дээр очиж угаартаж үхэж улс орон, хүн арддаа үлгэр жишээ үзүүлбэл ямар байна?
Б. Норовсүрэн 2011-01-15 14:04
http://www.mca.mn/?q=Project/EEP
Л. Буянтогтох 2011-01-15 14:10
Улс төрчдийн утааны төлөө урсгах матрын нулимас мундсангүй
Б. Норовсүрэн 2011-01-15 14:11
Энэ оны утаанд зориулагдах төсөв 36 тэр бум гэж дуулдсан. Урьдны 4 жилийн хугацаанд утаанд зориулагдсан ний төсвөөр 35 мянган өрхийг үнэ төлбөргүй орон сууцаар хангачих хөрөнгө байлаа. Гэтэл байдал бүр ч дордож гудамж талбайд явхад бухимдаж үхмээр сэтгэл санаатай, удаахан алххад хордож үхмээр орчин болсон байна. Өчнөөн төсөв зарцуулагдсан хэрнээ урьд өмнөөхөөсөө байдал улам дордож байгаад хэн хариулцага гээчийн үлгэрийг үүрэх юм болдоо. Бид ч шахаж шаардахаа байсан, тэд ч идэж уугаад гаршчихсан. Бүгдийг хуулийн хариуцлага хүлээлгэх цаг болсон. Энэ их идэж уугаад улс түмнээ хохироосон хүмүүсийг бүгдийг цөллөгт явуулбал таарна.
Л. Буянтогтох 2011-01-15 14:30
Утаанбаатарт гэр хороололын 142000 айл өрх байдаг гэнэ ( эх сурвалж http://www.gazar.mn/content-1902). Норовсүрэнгийн хэлснээр 35000 өрхийг орон сууцаар хангасан бол хотын утааг 25% бууруулах боломжийг салхинд хийсгэж хэдэн төмөр зуух, шавартай холсон нүүрс, тэрийг хийдэг орлогогүй үйлдвэрүүдээр соличихож. Энийг эмэгнэл гэхээс өөр юу гэхэв.
Л. Буянтогтох 2011-01-16 21:33
Zuragtaar 10 ter bumiig zarsan ch utaa 60% nemegsden gej medeelj bna
Б. Норовсүрэн 2011-01-16 21:48
Ямартай ч бидний эрх ашиг зөрчөгдөөд байхад бид юу хийж байна вэ? Уг нь үндсэн хуулийн 2р бүлэг 16р зүйлийн 2т ЭРҮҮЛ, АЮУЛГҮЙ ОРИНД АМЬДРАХ, ОРЧНЫ БОХИРДОЛ, БАЙГАЛИЙН ТЭНЦЭЛ АЛДАГДАХААС ХАМГААЛУУЛАХ ЭРХТЭЙ гэсэн заалт байдаг үүнийг хэн яаж хамгаалдаг нь ойлгомжгүй.