2011-01-19 14:55:32

ууц тавихгүй цагаалая гэхээр гудамжинд өссөн болчиж байна

За эрхэм бизийнхэний өдрийн амгаланг айлтгая. Би ТВ-д ажилладаг, цаг үетэйгээ холбож асуудал хөндсөн нэвтрүүлэг бэлтгэдэг нэгэн билээ. Баяр болгон монголд дэндүү хавтгайраад байгааг баяр болгоны өмнө л архи, идэж хэрэглэж байгаа зүйлтэй холбон бичиж, нэвтрүүлэг болгон гаргадаг юм лаа. Тэгээд сар шинэ дөхчихсөн, гадаа гудамжаар явахаар одон тэтгэврийн мөнгө хүлээж, цалингийн зээл авах гэсэн, өнөө 21 мянган төгрөгийг авах гэсэн хүмүүс банкны үүдээр овоорчихсон байхыг хараад монголчууд ийм их хөрөнгө мөнгөөр заавал сар шинээ тэмдэглэж байхаар, архигүй, ууцгүй, бас хүүхдүүдээс өөр хүмүүст бэлэг барихгүй байдлаар сар шинийг сайхан ургийн болон ахан дүүсийн уулздаг баяр болгож хийвэл ямар вэ гэсэн санаагаар Цагаан сар ба хар данс гэсэн нийтлэл тавьсан билээ. Аавтай хүн ууц тавьдаггүй гэсэн ёс байдаг. Эрт үед бол бүр эзэн Чингис хаан идээ будаа бэлтгээд монголын бүх аймаг хүшууныхан нэгэн зэрэг тэмдэглэж цагаан сараар баярладаг, дайн байлдаанаас олсон олз хишгээ бүх иргэддээ тарааж өгдөг тийм баяр байсан тухай сурвалж бичгүүдэд дурьдсан байдаг. Ингээд ууц, өмссөн зүүснээрээ өрсөлддөггүй зардал багатай баярлая гэсэн санаагаар бичсэн боловчиг хүмүүс гудамжинд өссөн хүнийг шүүмж гээд байхын. Яг тодруулж хэлбэл гарал угсаа, өссөн төрсөн орчин бүгд хамаатай гэнэ. Улаанбаатарт төрсөн л бол гудамжинд өссөн байдаг гэжийн. Тэгэхээр манай гудамжныхан хэрвээ байгаа бол энэий зөв бурууг нь сонгоод өгөөч. Өглөөхөн Гэгээн 2 чуганцаас нэгийг нь сонго гээд бичцэн байсан. Би одоо араас нь орж байна аа. Ууц тавихгүй хүн гудамжных мөн үү. Бас хүмүүжилтэй өссөн байтлаа гудамжных, бас дээрээс нь архичинаараа дуудуулж болох уу, Энэ дормжлол мөн үү

Сэтгэгдлүүд


  • . ✿◕ ‿ ◕✿ 2012-01-25 16:38

    Тэгшжаргалын бичсэн үнэхээр бодууштай. Сайн байна тийм нэвтрүүлэг олон хийх хэрэгтэй.

    Доор нь сэтгэгдэл бичсэн хүмүүсийнхийг уншиж амжсангүй. Манай залуучууд өөрсдөө л өөрчлөлтийг хийх хэрэгтэй. Мэдээж тэр ёс заншил байх хэрэгтэй боловч аливаа нийгэм өөрчлөгдөж тэрийгээ дагаад хөгжил нь явж байх хэрэгтэй.

    Одооны хүмүүс хэтэрхий эд баялагт тэмүүлж тэрийгээ бусдадаа гайхуулж, тэгсэнээрээ сайн яваа сайхан яваа гэж зарим нь андуураад байх шиг. Хүнд хэрэгцээ байлгүй яахав гэхдээ хэрэгцээ бүр эд хөрөнгө биш гэдгийг сайн ойлгохгүй болжээ.

    Тэр тусмаа идэж ууж, өмсөж зүүснээрээ гайхуулж, энд тэнд архидсанаа сайрхаж, сайхан машин барьж машин нь томруул тэр хүн томроод байх мэт өөрсдөө сэтгэцгээж сэтгэлгээний хоосролд хэтэрхий их орж байна.
    Цагаан сар яг энэ журмаар том ууц тавьсан айл сайхан харагдаж байгаа юм шиг л тэр том ууцны төлөө мөнгө хаялцаад л, бие биендээ өгсөн бэлгээр нь нэгнийгээ тодорхойлоод л нэг тиймэрхүү л буруу яваад байна даа.

    Залуучууд минь өөрсдөө өөрчлөөд үзээ. Яваандаа яг тийм зөв хэмнэлд орж цагаар сар маань ургийн баяр, танихгүй төрлүүдтэйгээ таардаг, хөгшчүүлдээ үнсүүлдэг, ахмадууддаа үнсүүлэх нь тэртэй тэргүй та өөрөө тэр сайхан урт удаан насалж байгаа хүмүүсийн гэрэл гэгээ энергийг авсанаараа таньд 10000 төгрөг хүрэхтэй үгүйтэй гараас гарт дамжиж байдаг бэлэгнээс үнэтэй гэдгийг ойлгох цаг ирнээ.

  • B. Bat-Erdene 2012-01-25 20:08

    Би л лав ууцанд дургүй идэхэд амтгүй. Тэгснээс өвчүү сайхан. Цагаан сараар ааваасаа гуйдын. Өвлийн идэшнийхээ өвчүүг л тавиарай гэж. Аав харин нас дээр гарчлаа ууц тавимаар ч юм уу гэж? Яах ёстой вэ гэж?

  • T. Hasar 2012-01-26 00:45

    Би цагаан сарын бүх зүйлд нь дуртай. Наадам, цагаан сар хоёр бол миний дуртай баяр. Буузанд дуртайг ч хэлэх үү. Айл болгонд 10 бууз бол идчихнээ. За тэгээд зарим айл нь сайхан айрагтай. Аа яа яа сайхан даа. Зарим хүмүүс их дургүй байдаг. Би лав хамаатнуудтайгаа уулзах их дуртай.

  • T. Hasar 2012-01-26 00:58

    Нээрээ барилдаанд хэн түрүүлэх бол?

  • Г. Мөнгөншагай 2012-01-26 01:10

    сайхан баярлаж уламжиллаа дагах нь зөвөлдөө...Бид ямар мөнгө олж, ажиллахын төлөө л амьдарч байгаа бишдээ...Гэхдэээ манайхны зарим нэг баяр хэтэрхий зардал ихтэй байх юмаа...Бид ямар зөвхөн мөнгө олж баяр тэмдэглэхийн төлөө амьдраад байгаа бишдээ...

  • T. Hasar 2012-01-26 09:26

    Залуу хүмүүс ууц тавьдаггүй байлгүй дээ. Хөгшчүүл болж л байна. Миний үндсэн үүрэг бол айл хэсч бууз цохих тэгээл болоо. Өвгөн болоод ч ууц тавихгүй дээ.

  • L. Solongo 2012-01-26 14:46

    Eр нь нас дээр гарсан 50-с дээш настай хүмүүс л ууц тавимаар юм шигээ. тэгээд нээх их хавтгайрдаг энэ цагаан сар-г жоохон цомхон болгомоор юм. Зарим ни олньi жишгийг дагаж юм юмтай байлгах гэж бараг бүтэн 3 сар идэх хүнсээ 3 өдөрт барж байна ш тэй.

  • С. Бурмаа 2012-01-30 13:00

    Үндэсний баяраа зөв зохистой тэмдэглэн өнгөрүүлэх нь Монгол хүн болсны үүрэг бас бахархал бизээ. Энэ баяраар л жилдээ ганц удаа ах дүүс хамаатан садантайгаа ойр дотно болж удам судраа мэддэг биш билүү. Хэр чинээндээ тохируулан бэлдэх нь хамгийн зүйтэй. Өрх гэрээ шовойлгосон л бол жилдээ ганц удаа гэрийнхээ жаврыг үргээж ах дүүсээ гэртээ оруулж, хүний алга дээш нь харуулан бэлэг сэлт өгөхийг харин ч сайхан буянтай үйл гэж бодож байна. Яахав дээ зарим нэг хүн нэрэлхүү зандаа болж хэрээсээ хэтрүүлээд энэ сайхан баярыг харааж зүхдэг байх л даа. Манайх бол төр төмбөгөр ёс ёмбогор гэж үздэг айл тул өөрсдийнхөө хэмжээнд бэлдээд сайхан баярлаж ирэх жилийнхээ өнгийг хардаг. Бид л энэ ёс заншлыг эцэг өвгөдөөсөө зөв хүлээн авч цааш уламжлуулан үлдээх ёстой хүмүүс шүү дээ. Хэт баруунжих, хэт хотжих үзэлд би угаасаа дургүй ээ. Улс үндэснийхээ онцлог баяр ёслолыг дээдлэн хүндэтгэж байж бид зөв замаар явах бусуу. Энэ цагаан сараар миний хувьд үндэсний үйлдвэрлэлээ дэмжих болно.

  • N. Munhuu 2012-01-30 16:06

    Ахмад настан, хүүхдүүдээс бусад хүмүүст бэлэг өгөхийг би эсэргүүцдэг. Тиймээс ч хүүхдээс бусдад өгдөггүй. Харин настангуудад очиж золгохдоо бэлэг өгдөг. Цагаан сараар уухыг ч дэмий гэж үздэг учраас манайх нэг шил ч архи авдаггүй. Би өөрөө уудаггүй биш уудаг, гэхдээ цагаан сараар айлд ороод ч уудаггүй. Харин хамаатан садан ах дүүсийнхээрээ гэрээр очиж золгохыг бол зөв гэж үздэг. Удам судраа үр хүүхэддээ мэдүүлэхээс эхлээд ах дүүсийнхээ гэр орон амьдрал ахуйг мэднэ.

  • B. Bat-Erdene 2012-01-30 17:28

    Аавд 20 мянга ээжид 20 мянга хадам аавд 20 мянга хадам ээжид 20 мянга хоёр эмээд 40 мянга хоёр өвөөд 40 мянга золгуулын мөнгө нийлээд 160 мянга. Бас гарын бэлэг нэмвэл тэгээд яваад өгөх юм байна л даа.

  • N. Munhuu 2012-02-03 12:51

    Аав, ээж, эмээ өвөө нараас мөнгөө харамлаад хэрэггүй, харамсахгүй өгч бай. Боломжтой бол ахиуханг бариад золго. Харин гэртээ хөнгөн байдлаар цагаан сараа тэмдэглэ. Архи дарс, бэлэг сэлт бэлдэхгүй. Харин сайхан ширээ дүүрэн идээ ундаа бэлтгээрэй.