2011-01-19 18:32:47

Эмээ бид хоёр

Эмээгийн хүүхдүүд ажилч, хариуцлагатай, хүнлэг байдаг. Ажил амьдралын харгуйд чиг болох сургаалийг эмээ л ухааруулж өвлүүлдэг.

Эмээтэйгээ холбоотой нандин бүхнээ хуваалцацгаая

2011-01-21 19:17-д бичсэн тодруулга.
Өвөөгийн хүүхдүүд дурсамжаа хуваалцаарай :-)

Сэдвийн гарчиг өөр боловч хэдүүлээ энд өвөө, эмээгийнхээ талаар ярилцацгаая

Сэтгэгдлүүд


  • А. Оюун 2011-10-09 23:07

    манай эмээд өөр 2 хүүхэд нь байсаар байхад манай аавын хажууд байя гэж гуйсан гэхлээр нь өрөвдөөл байдгын.ямар хүн хадам ээжээ хажуудаа авхав дээ.ховор л байх.нөгөө 2 нь хөдөөний мал дээр тэгээд бас халамжгүй хүмүүс байсан л даа.цагтаа аавыг их нойртой мойртой гэж янз бүрээр хэлж л байсийн гэсэн.тэгсэн авралынх нь од нь байсан байлээ

  • Б. Бумбаа 2011-10-10 00:08

    Би багдаа 3-н эмээ 3 өвөөтэй гэж онгирдог байж билээ? Одоо бодход 4 эмээ байсан юм байна. Одоо 1 өвөө нэг эмээ нь л амьд сэрүүн байна даа. Манай аав өргөмөл. аавийн төрсөн ээжийн ээж нь одоо 100 гарсан эмээ байгаа. үр хүүхэд ач зээ гэж олоон олон.

  • T. Tsaxirmaa 2011-10-10 11:25

    Эмээгээ их санадаг юмаа намайг чирээд л дагуулаад хүн болгож өгсөн дөө дээлээ өмсөөд л намайг дагуулаад гардагсан ядаж байхад би үгэнд нь орохгүй их зовоодог байсан вм шиг байгаамаа одоо бодход тухайн үедээ юугаа ч мэдхэв дээ Нэг өдөр хичээлээсээ ирсэн чтнь гэрийн хаалга цоожгүй Эмээ маань бие гэнэт муудаад үхчихвэл чамд хаалга тайлах хүнгүй хар хүйтэнд хаашаагаа явхав гэж бодоод эмээ нь хаалгаа түгжээгүй юм гэсэн сууж байсан Намайг 5р ангид ордог жил унтаад эргэж сэрээгүй юм би сэрээх гэж зөндөө дуудаад аль хэдийнээ намайг охиод холын холдоо явихсан байсан Одоо би эмээгээ их ч санах юмдаа хааяа нэг зүүдэндээ л үзэх юм

  • Д. Буйданбаатар 2011-10-11 02:59

    Миний хичээлийн шалгалт болох үеэр хөгшин ээж маань бас шалгалт өгөх гэж байгаа юм шиг өөрийнхөө бэлтгэлийг хийж өгнөө. Нэг хар хөх хуучин тэрлэг байсан л даа. Яахав бага ангид байхад шинэ байсан байж магадгүй. Яг шалгалтын өдөр заавал тэр тэрлэгээ өмсөөд дотуур хормойныхоо үзүүрийг зангидчихдаг, явахын өмнө заавал арц уйгуулаад биеэр 3 тойруулаад л сүйд болоод л гадаадад явах гэж байгаа юм шиг л 2-уулаа тэрүүхэндээ бас сүү мүү амсуулаад шалгалтаа сайн өгөөд ирээрэй гээд л намайг үддэг байж билээ. Би ч түүнд урам ороод бас эмээгийнхээ урмыг хугалчихгүй гээд бас үзэж тарна. Бүр 1-р ангиас 10 төгстөл тэр заншлаа алдаагүй. Бас нэг зүйл бол надад бүр багаас юм оёхыг зааж өгсөн. Би чинь түүний ачаар 10 жилд байхдаа горшокон малгай, саравчтай малгай бас хааяа хар хилэнгээр комбинзон энээ тэрээ оёж олсон мөнгөөрөө охидуудыг торт морожингоор дайлчихдаг, кино минонд даачихдаг тэр үедээ л нилээн помешик маягийн сурагч явлаа. Гэртээ ангийнхантайгаа орж ирэхэд чинь миний хэдэн хүүхдүүд гээд л хоол цай болоод л миний найз нар ч гэсэн манайд байх их дуртай ер нь манай гэр гэдэг чинь хүний хөл тасардаггүй үргэлж л хот хөдөөгийн хамаатан садан, өвөө эмээгийн найз нар, айл хөршүүдийнхэн, ах дүү нар гээд л хүн их орж гардаг айл байсан. Ямар сайндаа хөдөөний нэг ах хот ороод эгчийн буудалд хэд хононоо гэж явсан гэсэн. Нэг хагас сайн өдөр эмээгээ явуулах гээд миний найз Баяраад чи манайд хоночих би танайд очиж унталаа гээд шөнө би сэмхэн гараад явчихваа. Шөнө мань эрийг унтаж байсан чинь эмээ орж ирээд толгойг нь илээд духан дээр нь нэээг сайхан үнсчихээд гараад явсан гээд мань эр нулимс дуслуулчихсан ярьж билээ. Эмээгээ чадах гээд муу найзыгаа чадчихсан кккк. Миний найз нарт бүгдэд нь хоч өгчихсөн тэр хочоор нь дуудна. Манай хэд хүртэл хочлохоор нь нэг нэгийгээ шоолж баахан инээнэ. Гозгор шон, Ааруул даадаггүй, Навчий шар, Цагаан шагай, Нусны фабрик гээд хочлуулаад л тэгсэн мөртлөө манайхаас гарахгүй. Та нар гэр оронгүй өнчин юм уу хаашаа юм бэ цаад аав ээждээ утасдаач, гэр орондоо очоод ядахдаа наад муухай царайгаа аав ээждээ харуулж айлгачихаад ирээч гээд л бас алиална. Уг нь өөрөө бол энэ хэд гудамжаар тэнэж байхаар миний хажууд даалгавраа хийгээд байж байг гээд аав ээжид нь урьдчилаад хэлчихдэг байсан юм байна лээ. Миний хөгшин ээж урнаас гадна маш сайхан дуулдаг хүн байсан. Залуудаа учиртай 3 толгой дуурийн бүүвэйн дууг дуулдаг байсан гэж байгаа. Уг нь сайн судлаад хөөцөлдвөл манай радиогийн алтан фондод 50-аад оны сүүлээр радионд олон дуу дуулж байсан бичлэгүүд нь байдаг сурагтай.

  • D. High 2011-10-11 16:49

    Би багаасаа л эмээ өвөө дээрээ өссөн болохоор тэднээс өөр хэнийг ч илүү хайрлаж байгаагүй ээ. Эмээг маань Бадам өвөөг Төмөр гэдэг байсан. Миний мэдэхийн энэ хорвоо дээрх хамгийн ариун цагаан гартангууд байгаа юм. Жинхэнэ хөдөлмөрч, хайрламаар хүмүүс байсан. Азарган тахиа хашаан дээр гарч донгодоход аль уже нар мандчихсан эмээ үнээгээ саагаад дуусчихсан, өвөө ногооны хашаандаа зэрлэг зулгаагаад сууж байдаг байлаа. Би дөнгөж сэрээд л эмээгээ дуудаж орилдог байсан. Санасандаа айсандаа биш л дээ. Орондоо шээчихээд л тэгдэг байсын кк. Өглөөнөөс авхуулаад үдэш хүртэл эмээ өвөө хоёр борви бохис хийлгүй юм хийгээд л байдаг байсан. Тахиандаа будаа өгнө, гахайгаа хооллоно, ногоогоо услана, хашаагаа цэвэрлэнэ, модоо хагална, хоол хийнэ.. Дуусахгүйээ ямар нэг зохиогоод л хийгээд байна. Харин би хашаанаасаа огурцы лууван ирдиск бас өндөг хулгайлж гараад хэдэн хашааны цаадах найзындаа аваачиж өгнө. Оронд нь бурамтай чихрийн уутаар дүүрэн хуурсан гахайн буудай авч иддэг байж билээ кк. Тэр л их сонин содон сайхан амттай байсын байлгүй. Тэднийх дэрсхэн их олон хүүхэдтэй байсан болохоор хамт тоглоход өдөр хурдан өнгөрдөг байсан. Гэхдээ би тм муу хүүхэд байгаагүйээ. Хааяа эмээд тусалж тогоо цэвэрлэж хусмыг нь идэж өгдөг байсан кк. Бас хааяа өвөөд тусалж шил хагалаад тахианууддаа өгдөг байсан. Би 4 настайгаасаа л гурил элдэж, ногоо арилгаж, аяга угааж, бас түрсикээ угааж, үсээ самнаж чаддаг байсым шүү. Энэ бүгд эмээ өвөө хоёрын л хүмүүжил. Миний эмээ гоё түүх ярьдаг бас их гоё дуулдаг хүн байсан. Гоож наанаа, Лолойгоо дуудаад дуудаад алгаа хө гээд л.. Одоо санахад эмээ бараг зүгээр суудаггүй байсан болохоор энгэрт нь наалдаж хэвтэх л ховорхон олдох их аз жаргал байсан даа. Сүүний үнэр шингэсэн нээх сайхан зөөлөн үнэр~~~ Одоо эмээгээ санахаар ээж модондоо очиж мөргөдийн. Хадганд нь очоод хүслээ шивнэхэд эмээгийн энгэр шиг санагддаг даа...

  • Ц. Мөнхжаргал 2011-10-11 17:07

    Эмээ өвөө дээрээ л өслөөдөө

  • Ц. Мөнхжаргал 2011-10-11 17:07

    Бичсэн сэтгэгдлээ өөрөө устгасан байна.

  • Э. Ганзориг 2011-10-11 17:08

    Юуний түрүүнд эмээ өвөөдөө маш их хайртай гэж хэлмээр байна. Хорвоод мэндэлснээсээ эхлээд л хөдөө эмээ өвөө дээрээ байж байгаад ахлах сургуулиа төгсөөд хотод ирж их сургуульд орсон. Би дунд сургуулиа төгстлөө эмээ өвөөгийнхөө өвөрт унтдаг байсан гээд боддоо кккк. Сайхан дурсамжууд зөндөөл байнадаа. Одоо тэд маань байхгүй яг энэ мөчид тэднийгээ ямар их санаж бнаа.

  • Ж. Бат-Оргил 2011-10-12 09:25

    Шөнө эмээ өвөөгийнхөө сүнстэй наадаж өслөө дөө.

  • Д. Оролмаа 2011-10-21 14:15

    Сайн байна уу. Сайхан дурсамж байна. Би өвөө эмээгээ мэдэхгүй л дээ. Эрт бурханий оронд очсон. миний эмээ өвөө яг л ийм байсан тухай аав ээж ярьж өгдөг. Би багадаа эмээ өвөөтэйгээ байгаа хүмүүст их атаархдаг байлаа одоо ч бас...гэхдээ цагаахан шүү. Эмээ өвөө нарыг хархаараа хайр хүрээд байдаг юм.

  • Д. Оролмаа 2011-10-21 14:33

    Сайн байна уу. Сайхан дурсамж байна. Би өвөө эмээгээ мэдэхгүй л дээ. Өвөө эмээ нар маань эрт бурханы оронд очсон. Миний эмээ өвөө яг л ийм байсан тухай аав ээж ярьж өгдөг. Би багадаа эмээ өвөөтэйгээ байгаа хүмүүст их атаархдаг байлаа одоо ч бас...гэхдээ цагаахан шүү. Эмээ өвөө нарыг хархаараа хайр хүрээд байдаг юм. Айлын эмээ өвөө нар авдараа ухаж ухаж байгаад л нээх удаан хадгалсан чихэрээ өгөхөөр хагартлаа баярлаад л үнсэж өгнө дөө /айлын эмээ өвөөг/. Би багадаа их үнсэмтгий хүүхэд байсан. Одоо ч бас тийм. кк
    Тэгээд идэхгүй хадгалчихнаа тэрийгээ. Хаа нэг тэрийгээ долооноо бас.кк

  • Г. Солонго 2012-02-06 00:10

    энэ сэдэв дэх дурсамжуудыг дахин уншсан чинь ямар гоё байна аа

    Сэтгэлийн гүн дэх сайхан бүхнээ хуваалцсан та нартаа баярлалаа. Сэдэв маань олон сайхан өвөө эмээгийн түүхээр баяжна гэдэгт итгэж байна

    та нартаа баярлалаа

  • Б. Мянгаа 2012-02-06 00:24

    Гоё сэдэв байна шүү. Намайг эмээ болсоны дараа ингэж дурсдаг байх болтугай.

  • G. Баярмаа 2012-02-06 08:48

    Сайхан сэдэв нээж хүн болгоны жаргалтай дурсамжтай мөчүүдийг эргэн дурсуулж өгсөн СОЛОНГОО чамдаа маш их баярлалаа.Энэ бүхнийг уншаад бурхан болсон хайртай өвөө минь бодогдож өөрийн эрхгүй нулимс минь урсав.Миний бурхан болсон өвөө маань насаараа мөрдөн байцаагч хийсэн цолтой нэр хүндтэй АРСЛАН гэдэг хүн бсан. Хэрэв та бүхний дунд цагдаа өвөө эмээтэй хүн бвал асуугаарай.50,60,70 оны эмээ өвөө нар л сайн мэднэ.Өвөө маани 7 буудалд ганцаараа амьдардаг бсан.Манай ах эгч бид нар хагас сайн болонгуут өвөөгийнд очиж гэрийг нь цэвэрлэж, түлээг нь хагалж, усыг нь зөөж өгдөг блаа.Манай ах эгч нарт болон надад бдаг шинж чанараар мини нэр өгчихсөн тэр нэрээрээ өөрөө дуудна.Тэр үед би Хөнгөнцагаан нэртэй блаа хөөө.Аав маань нэртэй хүүхдүүдийг нэрээр нь дуудсангүй гэж их уурладаг байж билээ.Одоо бодоод бхад өгсөн нэр яг л миний шинж чанартай таардаг.Өвөө маань биднийг урамшуулж аяга аяга дүүрэн үзэм өгнө. Тэр үед үзэм нандин зүйлийн нэг блаа шүү дээ. Заримдаа авдарийг нь ухаж үзэмнээс нь хулгайлна. Маргааш нь гэрлүүгээ харихаар явахад хашаанийхаа гаднаас хараад хоцордогсон.Сайхан жаргалтай бжээ.Бичүүл бичээд л баймаар бна гэхдээ болий доо.
    Та бүхэн ч бас жаргалтай дурсамжтай зүйлээ бичэж бидэнтэй хуваалцаарай.




  • Б. Ганцог (HW) 2012-02-06 10:37

    Сайхан дурсамжууд унших ч сайхан байна шүү.

    Би ч ээжийнхээ ээжийг насан өөд болох хүртэл нь хамтдаа зусдаг байлаа. Бид эмээ гэдэггүй төөвий гэдэг байсан юм, өвөөг харин таавай гэ хэлдэг байлаа.

    Төөвий маань 10 хүүхэд төрүүлж өсгөсөн сайхан хүн. 9 охин нэг хүү. Миний ээж 4 дэхь хүүхэд нь байсан юм. Буриадууд нэг их том дүнзэн байшинтай тойроод томоо хашаатай, хашаа нь дотроо өвсний, ногооны гээд л жижиг жижиг хашаануудтай байдаг байж билээ.

    Тэшиг сумын хуучин төвд таавайгийнх маань байдаг байлаа. Гадаанаа түлээгээ банзалж хураахыг шазан тавих гэдэг байсан байх, одоо мартжээ. Тэр үед шазангаа бүүр хана шиг хэд хэдэн эгнээ хураагаад тавьчихдаг байсан юм даг.

    Би лав түлээний модноос бохь гаргаж байна гээд л давирхай ухаж суудагсан. Зарим нь юун бохь болох шүдэнд наалдаад муухай амттай, орой хоол идэхэд амт нь хоолны амтыг муухай болгоод л байдаг байж билээ.

    Харин таавай маань өнгөрөөд манай эмээ Булганы төвөөс жаахан хойшоо том охинынхоо хажууд ирж амьдарсан юм. Төөвий минь нэг хайнагтай тэр нь тугаллахаараа аймаар мөргөдөг, муйлан байж, нөгөө хайнаг нь аймаар том эвэртэй мөртлөө яадаг ч гүй номхон амьтан байж билээ.

    Би ч өглөө эмээдээ үнээ ивэлгэж өгдөггүй залхуу л зээ байсан байх. Цөцгийгөө харин бүлдэг байсан юм, модон торхтой, бүлүүрийнх нь дээшээ гарч ирсэн хэсэгт наалдсан цөцгийг нь долоогоод л, тэгээд тос нь унах болохоороо амт нь өөрчлөгдөөд л, бижрүүтээд л, аймаар нарийн мэддэг хөөе төөвий масл унах нь гээд л....

    Төөвийгийн хийсэн ёпоошиг бол тасарцан эд шүү дээ, дээр нь масл түрхээд идэхэд баргийн тортноос гоё шүү дээ. Тамхи ороож татнаа, зуухныхаа аман дээр сууж байгаад л.

    Сүүлд нэг хотод манайд төөвий ирсэн юм, эмнэлэгт үзүүлэх гэж л ирсэн байх. Тэгээд эрхи эргүүлээд л маань уншдаг байсан юм, ах та мааниа чанга уншаад өг гэсэн чинь уншжийнаа, тэр үед би сонсчоод дулмаа энэ тэр гээд хүний нэр хэлээд л, яасан хачин эд вэ л гэж бодож байсан юм даг.

    Төөвий минь хамгийн их сүүтэй, сүргийн хамгийн эхэнд явдаг, бас болоогүй хүнээр бол ёстой ганган үнээтэй байлаа, нээх хөөрхөн.

    Түүнийгээ надад өгсөн юм даг. Намайг нэг их эрхлүүлж, загнаж ч байгаагүй. Хааяа голын эрэг дээр чулуугаар гэр хийж тоглож байхад минь очиж цайгаа уу гэж аваачих гэж л ирж байдагсан. Их өргөн цээжтэй, багад их л том хүн шиг санагддаг байж билээ.

    Төөвий ээжид минь намайг их л магтдаг байсан гэж сүүлд намайг охинтой болсон хойно ээж минь ярьж билээ. Намайг бусад зээ нарынхаа дотроос хамгийн мундаг нь ажил сайн хийдэг гээд л магтдаг байсан гэсэн.

    Одоо ч төөвийгийн минь нүдэндээ шил зүүчээд зуухны өмнө сууж тамхиа татаад л гэрийн хаалгаар алсыг ширтэж суугаа нь санаанд орж байна.




  • М. Мандшир 2012-02-06 16:20

    Ёстой сайхан сэдэв байна. Ер нь манайхан дунд эмээ өвөөгийн хүүхэд их байдаг болохоор их ойр сэтгэлд нь сайхан бууж байгаа байх. Би ч бас тэдний нэг эмээ өвөөгийн хүүхэд.
    Энэ бүхнийг уншаад сэтгэл их хөдөллөө тэгээд би ч бас эмээ өвөө хоёртойгоо хамт байсан сайхан дурсамжаасаан та бүхэнтэйгээ хуваалцая гэж саналаа миний хоёр буурай одоо ч биднийгээ тэтгсээр яваа юм.
    Би Төв аймгийн Зуунмод хотод төрсөн. Дөнгөж төрөөд их бие муутай хүүхэд нэлээн сандаргасан юм гэнэлээ. Аав ээж хоёр маань хэдэн сараар нойр хоолгүй ажил төрлөөсөө ээлжлэн чөлөө авч эмнэлэгт сахиад бүр дээрдэхгүй байхаар нь миний нэрийг өгсөн нутгийн их номтой хүн дээр очиж - нэр нь хүндэдсэн байх ер наашлах шинжгүй одоо яадаг билээ гэхэд нь цаад хөгшин нь - зүгээрээ харин наад золиг чинь та хоёр дээр тэнхрэх шинжгүй нь гэж хэлсэнээр би 4 сартайгаасаа эмээ өвөөгийн хүүхэд болсон байгаа юм даа.
    Тэд маань Төв аймгийн Өндөрширээт сумын улс. Өвөө маань залуугаасаа кино механикч хийсэн хүн бөгөөд одоо хүртэл нутгийн олон кино Донтор гэдэг нэрээр нь дуудна тэгэхгүй бол бараг танихгүй харин эмээ маань тухайн үед сумын боловсон хүчин / одоогоор хүний нөөц / гэх алба хашиж байсан юм.
    Би мэдээ орохын л сумын соёлын төвийн том заалны киноны өрөөнд бага насаа өнгөрөөсөн хүүхэддээ. Өвөөгийнхөө ачаар мэдээ орхоосоо л кино хэмээх гайхамшигт урлагын амт шимтийг мэдэрч бүр гар бие оролцож байсан. Тэр үеийн хальсны киноны аппарат нэлээн дээр үеийн эд байсан шиг байгаа юм нэг кино / 60 - 80 - аад оны орос монгол кинонууд / дунджаар миний санахад 3 - 4 дамар хальс байна. Нэг нь дуусаад нөгөө аппарат нь доороо асгачих нь тэгээд дараагийнхыг нь хийгээд л явуулна. Та бүхэн санаж байгаадаа дэлгэцийн кино үзэж байхад дундаа хэд хэд тасарч цагаараад хүмүүс гараараа сүүдэр хийгээд л байдгүй юу тэр чинь л дээр өрөөнд киноны хальс солих үйл явагдаж байгаа хэрэг. Нөгөө доороо асгачихсан хальсыг нь би нэг тийм 3 хөлтэй жижиг гар ажиллагаатай дамар эргүүлэгч дээр ороох ажилтай тэрэндээ ч их сурцтай дуртай ч байсан. За даа тэр үеийн бүх киног бараг үг үсэггүй цээжилчихсэн байсан даа тэр үед чинь одооных шиг олон кино байхгүй хэдэн киногоол солиод үзээд байна өөр үзэх юмгүй болохоор сумын хүмүүс ч ахин дахин үзээд л байдаг байж билээ.
    Намайг сургуульд ороход хоёр буурай маань хоюулаа насандаа суучихсан байсан. 80 хүрч яваа хоёр хөгшин одоо ч тэнхлүүн хоюулахнаа хэрнээ маниасаа илүү ажилтай амьдарна шүү дээ. Өвөө маань ер нь их сонин сайхан хүн хүнд гар хүрч байхыг нь би ер үзээгүй атал манай хавийнхан том багагүй өвөөгөөс айж сүрдэнэ. Их тийм том дуутай сүрлэг хүн байдаг тиймдээ ч бас нэг хоч нь пап Донтор гэнэ. Энэ нэртэй нь холбоотой миний нэг хөгжилтэй түүх байдгийн. Намайг жааханд одоо манай нагацууд би тэдний төрсөн дүү шиг л өссөн дөө одооч ам бүлд нь явдаг, надад ингээд заагаад өгчихгүй юу -хэний хүүхдэв? гэхээр л хашир өндөр дуугаар - пап Донторын хулгар бор гээл авдаг гэнэдээ тэгээд л тэр манай хавийнхан бөөн инээдэм багадаа тийм л гуншинтай явж дээ өөрөө тэрнийгээ бахдалтай нь аргагүй зарлаад л .

  • М. Мандшир 2012-02-06 16:20

    Бичсэн сэтгэгдлээ өөрөө устгасан байна.

  • Н. Төвшинзаяа (HW) 2012-02-06 18:00

    Миний эмээ
    Монголчууд од харвахаар “Түй, миний од биш” гэж хэлдэг. Хүн бүхэн өөрийн гэсэн одтой, хүн бурханы оронд морилох үед тэр хүний од тэнгэрээс харвадаг гэж эмээ үздэг. Аав минь ажлаасаа оройтож ирвэл эмээ гадаа суугаад л хүлээж байдаг, би эмээгийнхээ хажууд сууж байдаг байлаа. Од харвахад эмээ маань “Түй, миний охины од биш” гэж уулга алдана. Би “Түй, эмээгийн од биш” гэж харин хэлээгүй байхаа.
    Миний эмээ дорнын хүнд түгээмэл байдаг домог зүйн шинжтэй үзэл үнэмшилтэй хүн байсаан. Маш олон үлгэр мэддэг, эмээгийн үлгэрээс үлгэрийн хооронд миний бага нас өнгөрчээ. Эмээгийн үлгэрүүдээс монгол хэлний арвин баялаг сан, үгийн ид шид, хуучны үг хэллэгүүдийг сонсож байсан, тиймдээ ч би хэлний мэргэжилтэн болсон байх. Мөн маш их зүйр үг мэднэ, хорон үгтэй, юмыг яг оноод хэлчихдэг цэцэн цэлмэг хүн байсан.
    Эвий дээ, миний муу шар охин! Эмээгийн хэлдэг энэ үг одоо чихэнд сонсогдож байна. Хатуухан энэ орчлонд энэ үгээр би яасан их дутаж байна вэ? Бие биеэ хайрлах, тэр бүү хэл хормын төдийд өрөвдөх тэр зөөлхөн, нарийн торгон сэтгэл бидний дунд одоо алга болоо юу даа? Хэн нэг нь намайг “Эвий дээ” гэж хэлбэл би одоо яг уйлах байхаа.
    Тал харвасан хэвтэрт байхдаа үг хэлж чадахгүй ч гэсэн “эвий эвий” гэх нь их тод сонсогддог байсан. Энэ хүнд хэцүү өдрүүдэд эмээ надад харцаараа их зүйл ойлгуулж чаддаг байсан. Яагаав, нөгөө би чамд хэлдэг байсан, захьдаг байсан? Гэж харцаараа хэлэхэд би толгой дохино, эмээ баярлана.
    Хичээлдээ онц авбал хоёр чихэр, хог шүүрдвэл нэг чихэр, сайн үйл хийвэл гурван чихэр, зүгээр сууж байгаад таван чихэр... Миний өөрийнхөө төлөө, эмээгийнхээ төлөө хийж байсан бүхэн үнэтэй байсан. Гэхдээ би хөдөлбөл хөлс, зогсвол зоос гэсэн үзэлтэй хүн болоогүй. Юмны учир ойлгодог, овоо том болоод энэ зангаа больсон, ингэж ч эмээ намайг хүмүүжүүлсэн байх. Намайг 9-р ангид байхад эмээ явсан, харин би эмээдээ юу ч авч өгч баярлуулаагүй юм байна лээ.
    Миний хамгийн бага дүүг ганц эрэгтэй гээд л хүн бүхэн эрхлүүлдэг, их эрх дархтай хүүхэд байлаа. Ганцхан эмээ л нэг их тоодоггүй, эрхлүүлдэггүй, хөндийдүү байсан. Би нэг удаа эмээ, та миний дүүд хайргүй юм уу гэж асуулаа. Хайртай байлгүй яахав, хөөрхөн золиг байгаа юм, би хөгшин хонины насгүй болсон хүн нялх амьтныг өөртөө дасгаж өнчрүүлээд яахав дээ гэсэнсэн. Голомт залгах хүүтэй боллоо гэж эмээ их баярласан гэж хожим ярьдагсан. Ийм л алсын бодолтой, саруулхан ухаантай хүн байлаа.
    Намайг өнчрөнө гэж их санаа зовдог байсан. Эмээ нь бурханы оронд очно, харин чи уйлж унжиж, санаж, бодож болохгүй. Харин зул барьж замыг минь гэрэлтүүлж байгаарай. Уйлбал хүчтэй аадар бороо орж эмээгийнх нь замд саад болно, санаж гуниглавал гэрэлгүй болж явахад бэрх болно гэхчлэн захьдаг байв. Эмээ бурханы орон руу явахын өмнөхөн аанай л харцаараа уйлж болохгүй шүү гээд тэнгэр өөд харсан. Би тэгнээ, санаа зоволтгүй гэж харцаараа ойлгуулахад эмээ санаа нь амарсан янзтай гүнзгий амьсгаагаа татаж билээ. Эмээ бид хоёрын дунд болсон тэрхүү нууцлаг агаад гүн ухааны агуулгатай яриаг хэн ч ойлгоогүй өнгөрсөн. Би захисных нь дагуу уйлаагүй, эмээ бурханы оронд очно гэсэн бат итгэлтэй байсан минь эмээгийнхээ төлөө хийсэн цорын ганц сайн үйл байлаа.
    Эмээд тохиолдсон хөгтэй явдлыг ярья.
    Миний авга ах цэрэгт явж эмээ эргэж очиж.
    - Байлдагч Лхагвадорж би ирлээ гэж ёслоход эмээ минь
    - Ээ төрийн минь сүлд, байлдаж байгаа юм уу гээд уйлсан гэсэн.
    Хүү нь байлдаагүй, энэ бол цэргийн цол гэж яаж ч тайлбарлаад эмээ ойлгоогүй. Байлдаагүй байхад байлдагч гэж яалаа гэж хэлэхэв дээ гээд зүтгээд байсан гэдэг. Одоо бодоход эмээгийн зөв ч юм шиг. Нутагтаа буцаж ирээд найз эмгэндээ миний хүү байлдаж байгаа, юмны араар ороод нуугдахаа мэдэхгүй нялх балчир амьтан, санаа зовох юм гээд уйлаад ярьдаг байсан. Үргэлжлэл бий.

  • Ж. Оюунтуяа 2012-02-06 20:16

    Бичсэн сэтгэгдлээ өөрөө устгасан байна.

  • Ж. Оюунтуяа 2012-02-06 20:18

    Бага байхдаа болж л өгвөл эмээдээ очмоор санагддаг байж билээ. Яваад орохоор эмээ маань -Өө миний охин дэгдээд ирэв үү гээл үнэрлэдэгсэн. Эмээ маань бидэнд янз бүрийн үлгэр их ярьж өгнө өө. Цэцэгнээс ургасан цэцэн хатан гэдэг үлгэрийг нь би сонсох их дуртай байсан. Ой тогтоолт их сайтай, өөрөө жаахан хүүхэд байхдаа нутгийн настангуудаасаа сонссон үлгэрээ эмээ маань марталгүй бидэнд ярьж өгнө. Бид эмээгийн гэрийн хөнжил хувцсаа хийдэг саванд нь ярайтал орж суучихаад л үлгэрийг сонсдог байж билээ.