2011-01-21 01:39:52

"Ногоон" хувь хүн болох нь

Тэгэхээр цаг агаарын өөрчлөлт, дэлхийн дулааралтай тэмцэхийн тулд хүлэмжийн хийн ялгарлыг эрс бууруулах ёстой гэдэгтэй улс орнууд, олон улсын байгууллагууд санал нэгдэж хамтран тэмцэж эхлээд байгааг бид бүхэн бэлхнээ сонсож, мэдэрч байгаа билээ. Сүүлийн жишээ гэхэд Хятад улс хүлэмжийн хийн ялгарлын хэмжээгээр дэлхийд тэргүүлдэг гэдгээ хүлээн зөвшөөрч, их хэмжээний хөрөнгө мөнгө зарцуулна гэдгээр шалтаглан байгаль экологио хамгалаалахаас хойш суусаар ирсэн Америк энэ чиглэлийн бодлого зорилтоо хэдхэн жилийн дотор эрс өөрчлөөд байна.

Дэлхийг дулааруулахад голлох нөлөө үзүүлж байгаа эрчим хүчний үйлдвэрлэлд сэргээгдэх эрчим хүчний эзлэх хувь хэмжээ эрчимтэй нэмэгдэж, зарим судлаачдын үзэж байгаагаар хэрэв нэгдсэн зорилт тавьж хэрэгжүүлбэл 2030 он гэхэд дэлхийн эрчим хүчний үйлдвэрлэлийг 100% сэргээгдэх эрчим хүчээр хангах боломжтой хэмээн мэдэгдэж байна. Автомашин үйлдвэрлэлийн салбарт ч ногоон технологи нэвтэрч цахилгаан болон хайбрид автомашины үйлдвэрлэл, хэрэглээ нэмэгдэн, хэдхэн арван жилийн дотор нийт автомашины 30-50 хүртэлх хувийг хорт хий огт ялгаруулдаггүй болон маш бага хэмжээгээр ялгаруулдаг машинууд эзлэх төлөвтэй байна. Шинжлэх ухаан, технологийн салбарын чиг хандлага ч ихээхэн өөрчлөгдөж ногоон технологи бүтээхэд чиглэх боллоо.

Харин хувь хүмүүс бид нар энэ бүхнийг зүгээр хараад суугаад байж болж байна уу? Үр хүүхэд, хойч үеийнхээ ирээдүйг хамгаалах үүргээ умартах эрх бидэнд бий билүү? Их үйлийг бүтээхэд хүн бүрийн хүчин зүтгэл хэрэгтэй гэдэг, дуслыг хураавал далай болно гэж бас хэлдэг шиг хүн бүр бага гэлтгүй хүчин чармайлт гаргаж, байгальд ээлтэй амьдралын хэв маяг, дадал зуршил эзэмших чадвал ирээдүй хойчдоо үлдээх том гавьяа болно. Та, би, бидний хэн нь ч адилхан байгаль экологио хамгаалахын тулд юу хийж болох вэ, юу хийж чадах вэ гэдэг талаар өөрийн бодол санааг хуваалцахаар хэдэн үг хэлхэж сууна.

1. Технологийн дэвшлийг ашиглах.
Сүүлийн үед цахилгаан зарцуулалтын хэмжээг эрс бууруулж байгальд хортой технологиос татгалзсан гэр ахуйн цахилгаан болон электрон төхөөрөмжүүд олон төрлөөр үйлдвэрлэгдэж байна. Мөн дахин боловсруулах боломжтой, эсвэл байгальд хаягдсан ч хоргүйгээр задарч алга болдог материлаар хийгддэг болсон. Гэр ахуйн цахилгаан хэрэгсэл худалдан авахдаа ижил төрлийн бусад хэрэгслүүдтэй харьцуулж аль болох бага хэмжээний цахилгаан энерги зарцуулдагийг нь худалдан авч болно. Сүүлийн үеийн LCD (шингэн кристал дэлгэцтэй) , LED (гэрэл ялгаруулах диодон дэлгэцтэй) телевизорүүд өмнөх үеийнх (CRT, электрон цацрагт хоолойт)-ээс хэд дахин бага цахилгаан зарцуулдаг, мөн байгальд хортой бодис агуулдаггүй болжээ. Харьцангуй бага энергиэр үр ашигтай ажиллах чадвартай хөргөгчүүд ч бий болсон.

Гэр болон өрөө тасалгааны гэрэлтүүлэгт флуоресценц (өдрийн гэрэл буюу нуман цахилалтат)-ийн чийдэнг ашиглах боломжтой, ийм төрлийн чийдэн нь уламжлалт урт, гонзгой хэлбэртэйгээс гадна бөөрөнхий ламп хэлбэртэйгээр үйлдвэрлэгдэн худалдаалагдаж байна. Эдгээр болон LED лампууд хэдийгээр худалдах үнэ өндөртэй боловч цахилгаан зарцуулалтын хувьд уламжлалт улайсах чийдэнгээс 5-8 дахин бага, ашиглалтын хугацаа хэдэн 100 дахин их байдаг. Мөн халалт үүсдэггүй учир гал түймрийн аюул бага байдаг. Гэр байшингийн ойр орчимын болон цэцэрлэгийн гэрэлтүүлгийн зориулалттай нарны энергиэр ажилладаг, маш хямдхан үнэтэй чийдэнгүүд үйлдвэрлэгдэн худалдаалагдаж байна.

Угаалгын машин гэхэд ус маш бага болон огт хэрэглэдэггүй хуурай угаалгын машинууд бий болсон байна. Мөн усны хэрэглээг хэдэн арван хувиар багасгасан дэвшилтэт суултуурууд хэрэглээнд нэвтэрлээ. Хүн гараа ойртуулж холдуулж байгаа эсэхийг мэдэрч автоматаар ус гоожуулах, зогсоох чадвартай крант бүхий угаалтуурууд өргөнөөр хэрэглэгдэж байна. Мөн тосгуур дээрээ жижиг угаалтуур бүхий жорлонгууд хөнгөнөөр бие зассаны дараа гар угаах усыг хэмнэх боломж олгож байна.

Видео бичлэг, фото зураг, дуу хөгжим зэрэг мэдээллүүдийг дижитал хэлбэрээр ашиглаж хэмнэлт гаргаж болно. Ийм төрлийн уламжлалт хэлбэрийн бүх мэдээллийг дижитал хэлбэрт хувирган мэдээлэл хадгалах төхөөрөмж буюу зориулалтын хатуу (хаард) болон флэш (USB, SDD) дискэнд хадгалж хэвшвэл CD, DVD, видео кассет, тоглуулагчууд гэх мэт овор ихтэй эд зүйлсийн хэрэглээг халж чадвал тэдгээрийг үйлдвэрлэх, тээвэрлэх, хэрэглэх, устгахад зарцуулагдах цахилгаан энергийг бүрэн хэмнэнэ гэсэн үг. Ийм мэдээллийг үзэх, тоглуулах боломж бүхий телевизорууд, МР3 суурин болон автомашины хөгжим зэрэг төхөөрөмжүүд аль хэдийн хэрэглээнд нэвтэрсэн байгаа билээ.

Орлогын түвшин өндөртэй харьцангуй чинээлэг айл өрхүүд нар болон салхины жижиг оврын үүсгүүрүүдийг гэр байшиндаа сууриулж болно. Хэдийгээр эхний хөрөнгө оруулалтаа 10-аас дээш жилийн хугацаанд нөхдөг ч байгал дэлхийгээ хамгаалахад багагүй хүчин зүтгэл болно.

2. Шууд хэмнэлт
Усны хэрэглээг багасгах үүднээс шүршүүрт орох хугацааг 15 минутаас хэтрүүлэхгүй байх, шүд угаах, сахал хусах үед усаар зайлалт хийх зориулалт бүхий аяга хэрэглэж, аяга таваг угаах үед усыг үргэлжүүлэн гоожуулах бус, саванд тосч хэрэглэж заншвал бага ч гэсэн хэмнэлт гарна. Цахилгаан хэрэгслүүдийг ажиллуулаагүй тохиолдолд залгуураар нь салгаж хэвших, ингэснээр ахуйн цахилгааны хэрэглээг 6,4% бууруулах боломжтой гэсэн судалгааны үр дүн байдаг. Хүн бүхний мэдэх хамгийн ойр жишээ буюу олон дахин ашиглах уут, тор хэрэглэх, автомашин, мотоцикл зэрэг шатахуунаар ажилладаг тээврийн хэрэгслүүдээс татгалзаж эрүүл мэндээ давхар хамгаалж болно. Өвлийн улиралд хөргөгч ашиглахаас татгалзаж, зориулалтын сав, агуулах ашиглан хүнсний зүйлсийг байгалийн хүйтэн нөхцөлд хадгалж болно. Халаалт, сэрүүцүүлгийн төхөөрөмжийн хэм тохируулагчийг сайн тохируулж хэт халаахгүй, хөргөхгүй байлгаж хэвших хэрэгтэй.

3. Шууд бус хэмнэлт
Аль болох эх орны үйлдвэрийн бүтээгдэхүүн хэрэглэхийг эрмэлзэж дулааралтай тэмцэж болно. Гадаад улсад үйлдвэрлэсэн адил төрлийн бүтээгдэхүүнийг импортлох, тээвэрлэхэд багагүй хэмжээний түлш шатааж утаа ялгаруулдаг нь ойлгомжтой. Мөн манайхны гар аргаар үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнүүд гэрэлтүүлгээс бусад хэлбэрээр цахилгаан энерги бараг зарцуулагддаггүй билээ. Дотоодоо тээвэрлэлээ ч туулах зай богино учир гадаад бүтээгдэхүүнээс бага хэмжээний хүлэмжийн хий ялгаруулдаг гэсэн үг. Гэр ахуйн цахилгаан хэрэгслүүдээ аль болох урт удаан хугацаагаар хэрэглэж моод дизайн хөөхөөс зайлсхийж болно. Хог хаягдлыг ангилан ялгаж, дахин ашиглах боломжтойг нь хоёрдогч түүхий эд хүлээн авагч газруудад тушаах зэргээр хаягдлын хэмжээг багасгаж болно.

Эцэст нь энэ бүхэн Улаанбаатар хотын утаанаас ангид асуудал гэдгийг ойлгоорой гэж хүсье. Зөвхөн утаатай монгол улс, монгол хүмүүсийн хувьд гэж явцууралгүйгээр дэлхийн иргэн, хувь хүн, айл өрхөд хамааруулан бичихийг оролдов. Энэхүү мэдээллийг хэн дуртай нь ямар нэгэн эх сурвалж дурдалгүйгээр бүрэн болон хэсэгчилсэн байдлаар хуулбарлан ашиглах боломжтой, нээлттэй эх гэж ойлгоно уу.

2011-01-21 10:56-д бичсэн тодруулга.
1 дээр нэмээд хэлэхэд цаасан ном, сонин уншихаас зайлсхийх хэрэгтэй. Электрон уншигч худалдаж аваад ном хэвлэлийг онлайнаар захиалж уншаад байж болно. Мөн нетбүүк болон таблетүүд гараад ирчихлээ. Тэмдэглэлийн дэвтэр хэрэглэх шаардлагагүй болсон гэсэн үг. 4 Жи гар утаснууд үзэгдэж эхэллээ, тэгэхээр яваандаа компьютер, таблет хэрэглэхээ болих хүмүүс олон болж ногоон хувь хүн болж хувирна. Цаашлаад үүлэн тооцоолол гэх мэтчилэн яриад байвал олон юм хэлж болох боловч энэ удаад үүгээр өндөрлөв.

Сэтгэгдлүүд


  • Н. Батзориг 2011-01-21 10:19

    Баяр хүргье. Үнэхээр сайхан сэдэв нээж би 2 гараа өргөн дэмжимээр байна. Нэг зүйл дутуу орхиж сүүлийн үед эко байшингууд гадаадад их баригдаж байгаа. Одоо шинээр баригдаж буй том барилгуудад энэ шаардлагыг тавиад хэрэгжүүлж чадвал үнэхээр сайхан хэрэг. Флорисцент ламп шингэн кристалл дэлгэц. Мэдрэгчтэй крант бол хамгийн түрүүнд нэвтрүүлж болох технологиуд ерөнхийдөө ороод ирчихсэн байгаа. Тун удахгүй айл өрх болгон хэрэглэдэг болно гэж найдаж байна.

  • G. Haliun 2011-01-22 10:34

    Мөн тэгээд том оврийн автобуснаас эхлээд боломжтой бүх машиннуудыг газаар явдаг болгочивол.

  • Э. ЭЭН 2011-01-22 16:46

    Ийнийн хууль, Ертөнц албыг мэдэх хэрэгтэй юм байна аа. Амьтай байгалиа хайрлаж хэмнэж байгаа нь сайшаалтай. Яахав цаг үеийн чанартай урд хормойгоороо хойд хормойгоо нөхсөн арга хэмжээнүүд л байна. Эрин үеийн суу технологиудыг сэтгэж сурах хэрэгтэй. Ийн тул та Ийнийн хууль, Ертөнц албыг эзэмш! Таныг үгүйсгэсэн хэрэг биш шүү.
    Ногоон технологийн хурд дэлхийн сөнөлийн хурдыг гүйцэхгүй!

  • G. Munkhsaikhan 2011-01-22 22:50

    Энэрэлтээ, би нилээд хэдэн хэлэлцүүлэг сэдэв дээр чамтай таарлаа. Сэтгэж байгаа, бас үзэл бодол чинь уг нь зөв л залуу юм, гэхдээ хуний үг, шүүмжлэл дуулахдаа жоохон тааруу, онгироодуу ч юм шиг харагдах юм. 2ула залуу хумуус байна, нөхөр ёсоор зөвлөхөд энэ талдаа жоохон санаа тавиарай хөгшөөн.

  • М. Эрдэнэбулган 2011-01-23 13:38

    Хятад саяхан 3000 жил хэрэглэх эрчим хүчний нөөцтэй болсон гэж байсан. Тэр талаар сайн мэдэх хүн байвал бичээч хөө.

  • C. Batbayar 2011-01-23 16:32

    баырлалаа. сайн хэлсэн бн шуу. амжилт хусье

  • G. Haliun 2011-01-23 16:46

    Хятадад байгаа ураны ордууд 3000 жилд” хангалттай гэнэ. Өмнө нь Хятадын байгаа ураны нөөцийг 50-70 жилийнх гэж байсан юм. Шинэ технологи нь энэ нөөцийг 60 дахин илүү ашигтайгаар хэрэглэх боломжтой болгосон гэж байна лээ шүү,тэгэхээр манай орны нүүрсийг хэн авах юм бэ? Нөгөө хувьцаа нтр яах бол.

  • B. Enerelt 2011-01-23 23:12

    Хятад цөмийн түлш болон хаягдалыг дахин боловруулах технологи гаргаж 3000 жилийн нөөцтэй боллоо гэж мэдээлээд байх шиг байгаа юм. Энэ тийм ч их үнэмшилтэй биш. Хятадууд хэдийгээр хөгжиж байгаа, их дээд сургууль, эрдэмтэн доктор, эрдэм шинжилгээний өгүүллийн тоо нэмэгдэж байгаа нь үнэн ч бие даан шинэ технологи бүтээх тал дээр яагаа ч үгүй байна. Сансарын болон цөмийн технологи нь хуучин зөвлөлтийнх. Цахилгаан машин үйлдвэрлэж америкт экспортлохоор боллоо гэх мэдээтэй хамт франц япончуудын хамтарсан цахилгаан машины шинэ технологийг хулгайлсан мэдээлэл зэрэг гарч байх жишээтэй. Үл үзэгдэгч онгоц бүтээсэн гээд байсан бас л америкаас хулгайлсан болж таарсан. Дэлхийн хамгийн хурдан галт тэргийг ашиглаж эхэлсэн ч тэр нь япон технологи. Электроникийн үйлдвэрлэл хөгжиж, үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний тоон үзүүлэлт гэрлийн хурдаар өсч байгаа ч яг өндөр технологиор япон, тайван, солонгосыг гүйцэх яагаа ч үгүй.

    Одоогоор цөмийн станцын үр ашиг 35 орчим хувь байна уу даа. Энэ нь түлшинд агуулагдаж байгаа энергийн 35 хувийг цахилгаан болон бусад энергид хувиргаж чадаж байна гэсэн үг. Технологийг хичнээн сайжруулаад 70 хувьд хүргэвэл их юм. Гэтэл барууны орнуудад цөмийн эрчим хүчний үр ашгийг жилд 1-ээс илүү хувиар нэмэгдүүлж чадахгүй байна. Хятадууд харин ураны нөөц, дотоод хэрэгцээ хоёроо тооцоод тэдэн жил ашиглана гэж хэлж болно, гэхдээ 3000-н жил гэдэг арай юу л бол! 3000 жил гэснээс харин далайн эрчим хүчний нөөц хүн төрөлхнтнийг ийм хугацаанд эрчим хүчээр хангах боломжтой гэж дээр уншиж байсан юм байна.

  • G. Haliun 2011-01-24 08:43

    тэр хулгайлах хуулах аргыг монголчууд сурчихвал.Өөрсдөө бүтээж чадахгүй юм чинь хөгжилтэй орноос хуулах хэрэгтэй.Тэгээд дараа нь бүтээх асуудал нтр яригдахад яахав дэ.

  • G. Haliun 2011-01-24 09:06

    хүн бүр шууд хэмнэлтийг өөрийн амьдралдаа хэвшүүлээд сурах хэрэгтэй.хөргөгчөө онгойлгохдоо хүртэл олон дахин онгойлгохгүйгээр хийх юмнуудаа урд нь бөөгнүүлж байгаад л хийчнэ,гадуур ажил амжуулах бол очих газруудаа төлөвлөөд маршрут зохионо,гэх мэт очүүхэн мэт зүйлээс л хэмнэлт хийх хэрэгтэй.

  • G. Haliun 2011-01-27 08:50

    Тийм болохгүйн тулд одооноос хичээцгээе л дээ

  • Б. Норовсүрэн 2011-01-29 14:56

    Уул уурхайд ажилладаг хэрнээ ийм нийтлэл бичсэн нь их л сонин юм аа. Хийдэг ажил нь хэлдэг үг хоёр нь дэндүү өөр юмдаа. Аль нь үнэн бэ?. Үүний оронд хариуцлагатай уул уурхайн талаар уриалга гаргах байсан болов уу? эсвэл өөрөө уул уурхайн дараах нөхөн сэрээлт чиглэлээр ажиллаад байна уу?

  • B. Enerelt 2011-01-29 20:16

    Эко байшингууд гэдэг маань хувь хүнд тийм ч их хамаатай зүйл биш. Хүн болгон байшин худалдаж авдаггүй. Байшин гэдэг маань хувь хүнд бус гэр бүлд хамаатай, тухайлбал нэг гэр бүл ихэвчлэн 1 л удаа байшин худалдаж авдаг. Харин телевизорыг бол ганц бие хүн ч авдаг, мөн амьдралынхаа туршид хэд хэдийг ч худалдаж авч болно. Иймд ногоон хувь хүнд байшин бол тийм ч их хамааралтай биш учираас оруулаагүй юм.
    Автомашины тухайд тэртэй тэргүй ногоон технологид эргэлт буцалтгүй шилжиж байна. Хувь хүмүүсийн сонирхол ч бас тийм машинд чиглэж байна. Магадгүй 50 жилийн дараа дийлэнх машинууд цахилгаан болж хувирна.
    Тэр 80 юм бичээд байгаа хүүхэн гуай. Зовлонг чинь ойлгож байна. Монгол залуучууддаа гологдож хаягдчихаад гадаад эрийн тогоо шанага бараадсан юм уу хайшаа юм. Хаягдаж гомдсон өсөө над мэтээс авмаар санагдсан бололтой. Ах нь энэ байтугай сайн муу үг сонсож сурсан толгой. Гаслаж гийнасан гудамжны золбин гөлөг болгоноос цочиж өрвөлзөөд байна гэж бодож байвал эндүүрэл. Өөр илүү юм бичмээр санагдаад байж ядаад байвал 80, 90 юмаа бичээ л гэхээс. Тэртээ тэргүй тэрийг чинь тоож уншиж, хариу өгч доош нь орохгүйгээ мэднэ.
    Тэр сүүлд сэтгэгдэл бичсэн хүүхэн гуай, гэр бүлийн байдлыг чинь гадарлах юм байна шүү. Намайг сонирхоод байгаа бол зурвасаар үгээ бичиж байхгүй юу доо. Ойлгож хариу өгөхийг хичээе. Тийм гүй л юм бол сэдэвтэй холбоотой сэтгэгдлээ л бич гэж зөвлөх байна.

  • Б. Норовсүрэн 2011-01-29 20:49

    Үнэхээрл тэгж их байгаль орчиндоо санаа тавих гээд байгаан бол байгаль эхийгээ цөлмөж амь зуугаад байгаа аргаа өөрчилчүүл өөрөөс чинь эхлээд л бодит байдалаараа жишхэнэ ногоон хүн болно доо. Өөрөө хийж чадахгүй зүйлээ хүнээс бүү хүсэж бай. Бусдыг ч бүү уриалан дуудаа дэндүү ичгүүртэй хэрэг болно. Ядахнаа уул уурхайн нөхөн сэргээлтээр ажилдаг бол бас байж болох.

  • Б. Норовсүрэн 2011-01-29 20:52

    Өө хө иймхэн хүн байсымуу. Нөгөө уул уурхайд ажилладаг залуу маань Хөдөө аж ахуйд ажилладаг болцон байнашд. Ямар хурдан хүлээж авдын баярлалаа ийм бол Байгаль орчин хурдан доройтлоосоо гарна даа. хэ хэ хэлэх ч үг алгаа.

  • Б. Норовсүрэн 2011-01-29 20:59

    1 дээр нэмээд хэлэхэд цаасан ном, сонин уншихаас зайлсхийх хэрэгтэй. Электрон уншигч худалдаж аваад ном хэвлэлийг онлайнаар захиалж уншаад байж болно. Мөн нетбүүк болон таблетүүд гараад ирчихлээ. Тэмдэглэлийн дэвтэр хэрэглэх шаардлагагүй болсон гэсэн үг. 4 Жи гар утаснууд үзэгдэж эхэллээ, тэгэхээр яваандаа компьютер, таблет хэрэглэхээ болих хүмүүс олон болж ногоон хувь хүн болж хувирна. Цаашлаад үүлэн тооцоолол гэх мэтчилэн яриад байвал олон юм хэлж болох боловч энэ удаад үүгээр өндөрлөв.

    гэж тодруулгатай оруулцан байна. Яг үнэдээ бол технолгийн дэвшил өөрөө байгальд сөрөг нөлөө үзүүлээд байгаамшдээ. Үгүйдээ л цахилгаан эрчим хүч хэрэглэхийн сацүү тэдний хаягдал байгальд асар хортой азоны давхаргыг нимгэрүүлэх элементүүд технологийн хаягдлаас үүсдэг шүү дэ. Юмаа мэдэж бичиж байгаачдээ.

  • B. Enerelt 2011-02-25 18:42

    Ер нь бол техникийн дэвшил чинь өөрөө үргэлж байгальд эерэг нөлөө үзүүлэхийн тулд хөгжиж явдаг юм шүү дээ. Байгаль дэлхийд чин зүрхнээсээ хайртай дуртай Норовсүрэн "захирал" гуай та хавар намарт хэдэн мод суулгадаг гэж дуулсан. Гэсэн мөртлөө өөрөө электрон ном унших дургүй гэх. Таньд би хэлээд байгаа шүү дээ. Та 1 электрон уншигч худалдаад авчих, тэгээд цаасан ном сонин уншихаа больчих. Тэгвэл та мянга мянган мод аврана. Хавар намарт хүний өөрийн махаа зулгааж байж булсан ургах ургахгүй хэдэн бутнаас илүүтэйгээр байгаль дэлхийгээ аварсан хэрэг болно. Үүнийг ойлгохгүй, ухаарахгүй байж байгаль дэлхий гэж хичнээн худлаа орилоод нэмэр болохгүй. Юмаа мэдэж бичиж байгаачдээ.

  • Б. Норовсүрэн 2011-02-25 20:11

    Нээрээ чиний саналыг дэмжээд ном хэвлүүлэх гэж байснаа болиод цахим ном хэлбэрт шилжүүлж үнэ төлбөргүй татаж авхаар зохион байгуулах болсон. http://ecomngl.blogspot.com/2011/02/blog-post_3144.html
    www.shudarga.mn мэдээллийн сайт, “Мандухай хатан” компани- “Мандухай хатан ээжүүд” аян, “Гурван бүдүүн” хамтлаг, “Яруу сэтгэгч” клуб бүгдээрээ ногоон үзэл санаатай юм билээ бүгдэд нь амжилт хүсье.

  • С. Бурмаа 2011-02-25 23:31

    Электрон ном уншсаар байгаад ойрын харалган болчихгүй бол бас яахав дээ. Дэлгэц дээр алдаа засахад хэцүү, Цаасан дээр хэвлэсэн ном унших нь дэлгэц дээрэс уншихаас 50%-иар хурдан гэнэв хөө. Юм бүхэн сайн ба саар талтай шүү. Туйлын үнэн ба худал гэж үгүй болой.

  • С. Бурмаа 2011-02-25 23:37

    Би Финляндад цаасны үйлдвэрт зочилж байлаа. Дэлхийн номер нэг цаасны үйлдвэрийн эх орон Финляндын газар нутгийн 85% нь ой мод байдаг юм байна. Ой модоо огтлохдоо нэгийг аваад гурвыг тариад гэх зарчмаар ажилладаг. Мөн ойг эрүүлжүүлэхэд онцгой анхаардаг гэнээ. Тэгэхээр тэр нөхдүүдийн зохистой бизнесийг дэмжих үү алах уу? Дахиад л бүх зүйл сайн ба саар талтай