Оруулсан : Д. Жавхлантөгс 2011-02-10 14:08:39

Алдартнуудын түүх намтар

Би уран зохиолын ном гэхээсээ илүүтээгээр нэр алдартай хийсэн бүтээснээрээ олонд танигдсан хүмүүсийн түүх намтар унших их дуртай. Амжилтанд хүрэхийн тулд ямар ямар хэцүү замыг туулсан, яаж шийдвэрлэсэн, тэд ирээдүйг яаж харж байсан гээд л сонирхолтой зүйлсээр их байдаг.Тэдний намтараас их ч зүйл олж авна даа.

Сэтгэгдлүүд


  • Д. Жавхлантөгс 2011-02-10 15:37

    Исаак Ньютон [Түүх намтар]
    Дэлхийн шинжлэх ухааны хөгжилд хамгийн их нөлөө үзүүлсэн суут Английн физикч, математикч, философич. Бүх үеийн хамгийн шилдэг эрдэмтэн Исаак Ньютон Английн Вулсторп хотноо 1642 онд эцгийгээ өнгөрсний дараа мэндэлжээ. Дунд сургуульдаа тааруухан дүнтэй суралцаж байсан хэдий ч механик сэтгэлгээ хөгжсөн ажээ.
    Ээж нь хvvгээ ферм удирдах ажлынхаа туслагч болгохоор зvтгэсэн авч хєдєє аж ахуйн тэр ажилд дургvй тул жимс ногоо худалдуулахаар явуулахад замдаа бууж хоцроод аль нэг хашаа хороо, мод бутны дэргэд сууж ном уншаад vлддэг байжээ.
    Тэднийхээс алх дєшний дуу vл тасарна. Євєрмєц сонин салхин тээрмийн загвар vйлдэж, байшингийнхаа орой дээр бэхлэв. Сэнс нь исгэрэн эргэлдэнэ. Найз нєхєд нь гайхан биширнэ. Усаар хєдлєх зvv бvхий цаг хийж гэртээ тавьснаар хичээлээсээ vл хоцорно. Байнга ном шагайж, эсвэл дархны ажилд улайрсан хvvгээ фермийн ажлаас хєндий байдгийг нь хараад дурамжхан байх.
    Нэг удаа нагац ах нь тэднийд ирэв. Шинжлэх ухаан, механикийн олон ном дэлгэн тавьж, нарийн тєвєгтэй нэгэн бодлого бодохоор махран сууж буй Ньютоныг хэсэг ажин суув. Тvvний аугаа их авьяас билгийг нь гадарласан нагац нь хvvг цааш суралцуулан, их сургуульд оруулахыг ээжид нь зєвлєв.
    1661 онд Кембрижийн их сургуульд суралцсан боловч профессоруудын лекц чамлагдан бие даан хичээллэх болжээ. Евклидээс аваад нэрт эрдэмтдийн бvтээлvvдийг нэг бvрчлэн уншаад зогссонгvй єдрийн vзэл бодлыг сєргvvлэн тавьж, шvvмжлэлтэй ханддаг болов. Оюутан ахуйдаа одоо ч хvртэл алдаршин яригдсаар ирсэн "Ньютоны биномоо" батлан гаргажээ.
    26 настай залуу хvv Кембрижийн их сургуулийн профессор боллоо. 1669 он гэхэд голлох онолуудаа боловсруулж дуусав. Дєнгєж хорин долоон насандаа шvv! Суу билэг, авьяас чадвар гэгч ийм ажээ. Хэд хэдэн туршилт хийсний дараа ердийн цагаан гэрэл нь орлонгын бvх єнгєнvvдийн нийлмэл болохыг тодорхойлж, гэрэл хугарч ойдог хуулиудыг гаргав.
    Дараа нь єнєє vед ч одон орны оргилуудад хэрэглэж байгаа анхны ойдог телескопыг бvтээжээ. Интеграл тооны тухай нээлтээрээ орчин vеийн математикийн шинжлэх ухааны хєгжлийн эх суурийг тавьсан тєдийгvй ихэнх ололтуудыг бий болгоход чухал ач холбогдол бvхий аргыг боловсруулсан байдаг. Тэрээр механикийн алдарт хоёрдугаар хуулийг нээсэн нь сонгодог физикийн хуулиудын vндэс суурь болжээ.
    Хvчийг биеийн жинд хуваасантай хурдатгал нь тэнцэнэ гэсэн энэхvv хоёрдугаар хуулийг математикийн F=ma томъёогоор илэрхийлнэ. Мєн гуравдугаар хууль, дэлхийн татах хvчний тухай хуулийг нээсэн нь тvvний мєнхийн гавьяа болой.
    ...Тvvний амьдрал намтар руу эргэж оръё. 1665 оны зун Лондонд тахал євчин гарлаа. Гудамжинд vй олон vхэгсдийн хvvрийг шатаах болов. Оршин суугчид бєєн бєєнєєрєє дvрвэж эхлэв. 22 настай Ньютон тєрсєн тосгондоо очжээ. Хєл хєдєлгєєн ихтэй, ёсорхуу амьдралаас хол хєндий нам гvмхэн хєдєє тосгондоо аж тєрж байхдаа залуу эрдэмтэн vлэмж ихийг нээв.
    Эгц дээвэртэй бяцхан байшиндаа интеграл, дифференциал тоолол нь тєрж, бvдvvн боольхой вандан ширээн дээр гурван талст линзээ байрлуулан нарны туяаг задалж, спектрийн нууцыг тайлав. Ертєнцийн хамгийн азтай алимын мод энэ бяцхан байшингийн цонхон дор ургаж байлаа. Их эрдэмтэн бvх ертєнцийн таталцлын хуулийг энд л нээсэн гэдэг.
    Дээрээс унасан тэр алимнаас vvдэлтэй эл хуулийг эдvгээ дэлхий дахин мэдээд зогсохгvй, Ньютоны алим гэдэг хэллэг зуу зуунаар яригдсаар бvлгээ. 1687 онд механикийн болон газрын татах хvчний тухай хуулиудаа томъёолсон "Байгалийн гvн ухааны математик эхлэл" гэдэг алдарт номоо хэвлvvлэв.
    Одон орны шинжлэх ухааны зарчмын асуудал болох нарыг тойрч эргэлдэж байгаа гарагуудын хєдєлгєєнийг яг таг бодитойгоор урьдчилан тооцоолж болохыг амьдрал дээр нотолж чадсан юм. Тиймээс бас Ньютоныг суут одон оронч гэдэг. Ньютон ямар хvн байв аа? Єєрийнх нь vеийнхний бичсэнээр тэрээр дунд зэргийн нуруутай, уламжлал дагасан хиймэл vстэй, ухаалаг, гялалзсан нvдтэй, тун жирийн хээгvй эр байжээ.
    Бvх амьдралдаа гэрээсээ 180 км-ээс цааш явсангvй, чухам л гэр амьтай нэгэн байв. Аглаг буйд, ганцаардмал амьдралтай, гvн бодолд дарагдахаараа орчин тойрноо vл ажран, бvхнийг мартдаг байлаа. Єглєє босоод удаан цагаар нойрмог хvvхэд мэт суучихна. Ажилдаа махраад ирвэл ууж идэхээ мартана. Нэг удаа найз нь хамт хооллохоор тэднийд иржээ. Хоёул тахианы мах шарж гарган тавих цаг болох vест Ньютон ажлынхаа єрєє рvv тvргэн ороод ирэхээр яваад таг болчихов.
    Найз нь хvлээж цєхрєєд мєнєєх махыг зооглож орхиж. Хоосон ясыг саванд нь vлдээгээд, таглажээ. Тєдхєн Ньютон єлссєнєє гайхсаар гарч ирээд тахианы хоосон ясыг vзэж гайхашран, "Єє, би чинь хоолоо идчихсэн хэрэг vv. Ээ бас ингэж эндvvрэх гэж байх уу?" хэмээн зогссон гэдэг.
    Ньютон насаараа ганцаар амьдарчээ. Эхнэрийн тухай хэзээ ч боддоггvй байсан гэх. Тvvний эрдмийн ажлын эрч хvч 45 наснаасаа суларч эхлэв. Тэр бас єєрийнхєє ажлыг хэвлvvлэхэд дурамжхан байсан гэдэг. Их л сонин араншинтай хvн байв.
    Нэгэн золгvй явдал тохиолдсон нь харамсмаар. Ийм явдал болжээ. Ньютон гэрээсээ тvр гарч явахдаа ширээн дээрх дэн асаалттайг мартсан байж. Эрдэмтнийг эзгvй хойгуур хайртай нохой нь ширээн дээр vсрэн гарч дэнг унагаснаас тvvний бvх гар бичмэл шатчихжээ. Ньютоныг эргээд ирэхэд олон жилийн хєдєлмєр нь бvгд vнс болсон байв.
    Хичнээн их гашуудсаныг хэлэхэд бэрх. Суут Ньютоны авьяас билэг насан єєд болтол ундран цалгисаар байлаа. Цэмбэнд vрсэн хув, зvv хоёрын хооронд гарах очинд удтал ажиглалт хийж, тvvнийг "Бяцхан аянга" гэж бичиж байлаа. Энэ аугаа хvн хэн ч нэр усыг нь єгєєгvй аугаа их ертенц цахилгаан ба соронзны нууцсын хаалган дээр тулж очоод зогсож байгаагаа мэдэж байжээ.
    Энэ хаалгыг бvр цэлийтэл нээхэд бэлэн болчихоод байсан боловч цаг хугацаа хомсдсоноос хараахан амжиж чадаагvй билээ. Тvvний биеийг чулуужих євчин ихэд зовоосон ч євдєн шаналаагvй мэтээр хатан зориг барьж, ажиг ч vгvй инээж хєхєрч, эмч нартай ярилцан, сонин уншиж байсан гэдэг.
    Хvн тєрєлхтний сvр жавхаа, шинжлэх ухааны мєнхийн дэнлvv болсон Исаак Ньютон гэдэг энэ суут эрдэмтэн 1727 оны 3-р сарын 20-нд бурхны орноо заларчээ. Англи улсын алдар цуутнуудыг оршуулдаг Вестминстерийн оршуулгын газарт тvvний шарилыг залжээ.
    "Vхэл тvvнд шинэ алдар хvндийг нэмэлтгvйгээр, тэр тийм хvндтэй байсан юм. Тэр єргємжлєгдєхийн дээд цэгт тулсан хvн" гэж тэр vеийн нэгэн суутан хэлсэн удаатай. Энэ vг тvvний алдар хvндийг тодосгох бєлгєє. Тухайн цаг vеэ эзлээд зогсоогvй хэдэн зуунаар яригдах эрдмийн гэрэл гэгээг хvн тєрєлхтєнд тvгээснээрээ Англи гаралтай энэ хvн бол дэлхийн суу билэгтний сvмбэр оргилын нэг ажгуу.
    Ньютон эрдэм мэдлэгийн их далайг эцэс тєгсгєлгvй судалж нээх зvйл орчлонд дэндvv олон байгааг маш уран гайхамшигтайгаар ийн хэлсэн нь бий. "Би єєрєє тэнгисийн эрэг дээр хавчийн ясаар тоглож буй хvvхэд шиг санагднам. Миний ємнє эрдэм мэдлэгийн их далай гар хvрээгvй хэвээр мэлтийн байгаа юм шиг санагдана". Vнэхээр эрдэмд оройгvй гэдэг ардын маань vгийг санагдуулж байнам.
    Бүтээл
    Түүний 1687 онд хэвлэгдсэн Байгалийн философийн математикийн зарчмууд (Philosophiж Naturalis Principia Mathematica) нь шинжлэх ухааны түүхэн дахь хамгийн их нөлөөтэй ном гэгддэг байна. Тэрээр энэхүү номондоо бүх ертөнцийн татлцлын хууль болон хөдөлгөөний гурван хуулиудыг тодорхойлсон бөгөөд дараагийн гурван зууны туршид ертөнцийг үзэх шинжлэх ухааны үзэлд давамгайлж, орчин үеийн инжинерчлэлийг эхлүүлсэн сонгодог механикийн салбарыг эхлүүлжээ. Ньютон нь Кеплерийн гаригуудын хөдөлгөөний хуулиуд ба өөрийнхөө таталцлын хүчийн онол хоёр бие биендээ нийцэж байгааг харуулан, дэлхийн дээрх зүйлүүд ба сансарт буй зүйлүүд ижил байгалийн хуулиудаар захирагддыг үзүүлсэн байна. Үүний үр дүнд нарыг нарны аймгийн төвд буй гэдгийг бүрмөсөн батлаж, шинжлэх ухааны хувьсгалыг улам хөгжүүлжээ.
    Механикийн салбарт тэрээр импульс хадгалагдах хууль ба өнцгийн импульсийн хуулийг тодорхойлсон байна. Гэрлийн салбарт ойдог дуран авайг зохион бүтээж, цагаан гэрэл призмээр дамжихдаа задардыг ажиглан өнгөний хуулийг нээжээ. Тэрээр мөн хөргөлтийг хуулийг нээж, дууны хурдыг судалсан байна.
    Математикт Готфрид Лейбництай хамт интеграл ба дифференциал тооллыг хөгжүүлжээ. Мөн биномын теоремыг нээж, функц дахь язгууруудын тоог тооцоолох "Ньютоны арга"-г гаргаж, хүчний цувааг судлахад оролцсон байна.
    Шинжлэх ухааны түүхэнд хэн илүү их нөлөө үзүүлсэн бэ хэмээх 2005 оны Хааны нийгэмлэгийн судалгаанд Ньютоныг Альберт Эйнштейнээс илүү их нөлөө үзүүлсэн гэсэн дүн гарчээ.


  • О. Долгион 2011-02-10 16:03

    Баярлалаа. Леонардо да Винчигийн талаар мэдээлэл байна уу?

  • Э. Энхтөр 2011-02-10 16:37

    Миний санаанаас зөндөө алдартай хүний амьдралын зүтгэл яаж хичээж ийм алдартай болсон талаар жишээлбэл:
    Сильвестр Сталон анх түүнийг эротик кинонд тоглосоноос хойш чиглэлээ өөрчилж өөр дүрд тоглох гэж хичээсэн тэгэхэд киноны албаныхан түүнийг зөвшөөрөөгүй. Чи эротик кинонд тоглосон бид чамайг кинонд тоглуулмааргүй байна гээд Сильвестр Сталон бууж өгөлгүй өөрөө киноны зохиолоо бичиж эхэлсэн.

    Олон кино компани руу зохиолоо өгж би гол дүрд тоглоноо гэж хэлсэн боловч тэд зохиолын буцааж өгж байсан. Тэрээр шантралгүй явсаар байгаад нэг кино компани түүнийг киног хийхээр болжээ. Тэр кино ч бас Оскарын шагнал авжээ

    Энэ кино бол Роки Балбао юм

    бас Диснеи кино компани байна яриад байвал зөндөө

  • Д. Жавхлантөгс 2011-02-10 17:50

    Удахгүй олж тавинааааа

  • Д. Жавхлантөгс 2011-02-10 18:08

    Италийн эрдэмтэн, математикч, инженер, зохион бүтээгч, анатомич, зураач, барималч, архитектор, хөгжимчин, зохиолч зэрэг олон мэргэжилтэй манай гарагийн авьяас билэгт хүмүүний нэг Леонардо ди сер Пиеро да Винчи 1452 оны дөрөвдүгээр сарын 15-нд мэндэлжээ.
    Леонардо сэргэн мандалтын үеийн гол хүн гэж үздэг билээ. Тэрбээр бүх цаг үеийн хамгийн аугаа зураачаас гадна манай гарагийн хамгийн суу билэгт хүмүүний нэг юм. Пиеро да Винчи, тариачин эмэгтэй Катерина нарын бутач хүү Леонардо Италийн Флоренце мужийн нутагт төрсөн байна. Тэрбээр Флорентийн зураач Веррокиогийн урлангаас зургийн боловсролоо анх эхэлжээ. Леонардо эхэн үеийн уран бүтээлээ Милан хотод туурвиж байв. Хожим нь Ром, Бологна, Венец хотод ажиллаж, Францын хаан I Францисийн бэлэглэсэн гэртээ амьдралын сүүлчийн үеэ өнгөрүүлжээ.
    Леонардогийн "Мона Лиза", "Сүүлчийн оройн зоог" гэдэг зураг нь хамгийн алдартай, хамгийн ихээр хуулбарласан зураг болсон. Энэ хоёр аугаа бүтээл нь нэрт зураач Микеланжелогийн "Адамын бүтээл" зурагтай дүйцэх нэр хүндтэй бүтээл юм. Үүнээс гадна түүний зурсан эрэгтэй хүний биеийн тэгш хэмийг дүрсэлэн харуулсан "Vitruvian Man" зураг нь еврогийн дэвсгэртээс эхлээд футболк дээр хүртэл хуулбарлан буулгасан байдаг.
    Тэрбээр уран зургаас гадна нисдэг тэрэг, танк, давхар их биетэй хөлөг онгоц, тектоникийн давхаргын анхны онол зэргийн гаргажээ. Түүний сэдсэн бүтээлүүдийн загварын цөөн хэдийг л тэрбээр амьд ахуй үедээ бүтээсэн байна. Уншигч та бүхэнд суу билэгтэний алдартай бүтээлийг дурдах нь илүүц биз. Тиймээс түүний амьдралын эхэн үеийн тухай товч танилцуулья.
    Суу билэгтний хүүхэд ахуй нас
    Леонардогийн амьдралын эхэн үеийн тухай баримт тэр бүр тодорхой биш байдаг. Тэрбээр Винчи гэдэг жижиг хотод өсч торнижээ. Леонардо 1466 онд 14 насандаа тухайн үеийн алдартай уран бүтээлчийн нэг Веррокио буюу Андреа ди Кионед шавь оржээ. Веррокиогийн урлан Флоренце хотын төвд байрладаг байв. Залуу Леонардо уран зураг, баримал хийх зэрэг олон ур чадварыг хослуулан эзэмшсэн байна. Түүнчлэн Веррокиогийн урлангийн бүтээлүүдийг голчлон түүний шавь урладаг байжээ. Залуу зураач Леонардо "Христийн адис" зургаа Веррокио багшийнхаа хамт бүтээсэн бөгөөд Веррокио энэ зургийг урласнаас хойш гартаа дахин хэзээ бийр бариагүй гэж ярьдаг юм. Да Винчи Веррокиогийн урланд ажиллах хугацаандаа тэрбээр багшийнхаа уран барималын нэг загвар нь байж болох юм. Веррокиогийн бүтээсэн Дэвид барималийн ерөнхий төрх нь Да Винчитэй төстэй харагддаг билээ.
    1472 онд 20 настай Леонардо уран бүтээлч, анагаах ухааны эмч нарын холбоонд багшилдаг болов. Төд удалгүй эцэг нь түүнд хувийн урлан байгуулж өгч, Веррокиог үүндээ нэгтгэн дахин хамтран ажиллаж болжээ. Шүүхийн баримт сөхвөл 1476 онд Леонардо гурван эрэгтэй хамт бэлгийн гаж зуршилтай гэсэн хэргээр ял авсан ч хожим нь цагаатгасан байна. Энэ үеэс 1478 он хүртэл түүний уран бүтээлийн тухай баримт түүхэнд бичигдээгүй байдаг. Үүнээс гадна Леонардо хаана амьдарч байсан тухай мэдээлэл ч байдаггүй юм. Тэрбээр Милан хот руу явахаас өмнө 1481 онд "Магиг бишрэх" гэдэг зургаа зурсан байна. Леонардо 1482 онд морины толгойн хэлбэртэй босоо ятга хөгжим бүтээжээ. Леонардо 1482-1499 оны хооронд Милан хотод аж төрж байв. нэрт зураач тэрбээр 1503 оноос "Мона Лиза" зургаа зурж эхэлсэн байна

    1513-1516 онд Леонардо Ромын Ватиканд амьдарч байсан юм. Энэ үед Рафаел, Микеланжело нар уран бүтээлийн ид оргил үедээ байжээ. 1515 он 10 дугаар сард Францын хаан I Францис Милан хотыг эзлэн авчээ. Энэ оны 12 дугаар сарын 19-нд Леонардо Францис хаан болон Ромын пап Х Леотой уулзсан байна. Тэрбээр Францис хаантай дотно найз болжээ. Нэрт уран бүтээлч Леонардо амьдралын сүүлийн жилүүдээ Францис хааны бэлэглэсэн байшиндаа өнгөрүүлж, 1519 оны тавдугаар сарын 2-нд Францад нас баржээ. Францис хаан Леонардог өөд болох үед дэргэд нь байж, түүнийг толгойг гар дээрээ тавин гашуудаж байсан гэсэн домог яриа байдаг билээ.

  • Э. Ээн 2011-02-10 18:52

    Сонирхолтой сэдэв нээжээ хө. Браво! ккккк

  • M. Оюунсайхан 2011-02-10 19:39

    Уран барималч Крис Күүксийн талаар хэр мэдэх вэ түүний бүтээлүүд миний харсан бүтээлүүдээс хамгийн өвөрмөц бөгөөд сонгодог нь... нэг үгээр хэлбэл гайхалтай гэсэн үг. Нилээд нууцлаг хүн байсан гэж ярьдаг гэхдээ намтар түүхээс нь мэдэх юм алга түүний талаар оруулж өгвөл их талархах байна.

  • Б. Bumbaa 2011-02-10 20:22

    аль болох шинжлэх ухаанч хэрэгтэй мэдээллээр соёлтой мэтгэлцвэл ясын бэ?
    аар шаархан сонин сэдэв оруулхаа болилдоо. энэ чат бишшүүдээ. нэгэндээ хэрэгтэй, хэрэгтэй нэг нь аваад хэрэгжүүлчихээр бодитой мэдээлэл оруулж байя. гадаад болон монголоос зөндөө олонхүн бизээр орсог байх. амьдарч байгаа газараасаа шинэ санаа ч юм уу хэрэгтэй мэдээлэл оруулж байя. хогон мэдээлэл хэрэггүй шдээ. хэрвээ синглтоны удирдлага уншиж байвал оруулж байгаа мэдээлэл сэтгэгдэлийг шүүж оруулах боломж байна уу?

  • 9. Gegeen 2011-02-11 14:33

    өөрийнхөө тухай оруулаач, бусдынхыг нь бол бусад сувгаас байнга шүүрдчихдиймөө...

  • Д. Жавхлантөгс 2011-02-11 15:56

    Крис Күүксийн талаарх мэдээлэл тун ховор байдаг юм байна лээ.Гэхдээ олж тавихыг хичэээнэээ.Хүн л юм чин түүх намтар нь байж л таарааа.

  • Х. Pengi 2011-02-15 12:09

    Гадны xүмүүсийн намтараар яах юм бэ, тэрийг чинь сонсохоороо л нэг болсон шүү дээ бид чинь. Xарин Бизийнхэн өөрсдийнхөө түүх намтараа бичвэл их сонин байx. Ж.н Бага xүүxэд насандаа хэрхэн өссөн, залуу насандаа юу бодож, мөрөөдөж байснаа, oдоо тэр үеэсээ үзэл бодол нь өөрчлөгдсөн, үгүй эсэх ээ бичвэл иx сонин байх.




Krilleer On/Off (Ctrl+Alt)   Хөрвүүл   Тохиргоо   © 2008 Adiya Bold