Лам нар мөнгөний хариулт өгч сурмаар юм
шашны дээд сургуульд сурдаг оюутан 100-500 мянган төгрөгийн орлоготой байдаг гэж байгаа. Лам нарын зиндаа ахих тусам мөнгийг “хүүлж” өгдөг гэсэн.
Үнэндээ бол лам нар хүнд буян хийх нэрээр бизнес хийдэг болсныг нэг илрэл энэ юм. Тэгэхээр лам буянаа хийгээд бас дээр нь бизнесийн ухаанд суралцдаг юм байлгүй. Нэг л их буян хийсэн хүмүүс, безнесмэнүүдийн унадаг “Ланд” хөлөглөөд яваад байхаар шударга биш л санагдаад байгаа юм. Саяхан хөдөөнөөс ирсэн ахынхаа хамт Гандан орлоо. Нэгэнт энэ хүрснийх гэж бодоод гандангийн хашааны баруун талд орших “Үзмэрч лам” гэсэн хаягтай өрөөнд суух ламд гэрийнхээ “ноён нурууг” үзүүллээ. Тэр лам ч үнэхээр шуурхай үзэх юм. Арвын дотор гурван тоо хэлүүлж, эрхээ нэг татаад л “Танай ноён нуруунд жаахан засал хэрэгтэй байна. Энэ заслыг хийлгээд зүгээр ээ” хэмээн цагаан шүхэрт гэх мэтийн хэдэн номын нэр бичиж өгөөд л “ok”. Төрийн албан хаагчид ингэж шуурхай үйлчилдэг бол манай улс мөн хурдан хөгжинө дөө.
Үзмэрч ламд “ноён нуруу”-гаа үзүүлээд гарах болтол өнөөх чинь “юм харуулж үзүүлсний хөлс 2000 төгрөг ширээн дээр тавьчих” гэж байна. Тэгсэн надад бутархай мөнгө байдаггүй. Тэгээд 5000 төгрөг ширээн дээр нь тавьчихлаа. Гэтэл нөгөө лам чинь мөнгөний хариулт өгөх шинжгүй. 5000 төгрөг дээр “горойгоод” байгаа юм биш л дээ. Хамгийн гол нь өнөөх үзэмэрч лам 2000 төгрөг нэхсэн шигээ хариулт өгөөд сурчих хэрэгтэй байгаа юм. Буян хийлгэж байгаа хүн мөнгөний хариулт нэхэх нь хаашаа юм. Үүнийг далимдуулаад баяжиж, бизнес хийж байгаа лам нар л шударга биш байгаа биз дээ. Хэрвээ үнэ өртөгтэй болгох гэж байгаа бол нэг ном тэдэн төгрөг гэдгээ тодорхой бичих хэрэгтэй. Үгүй бол хүний сэтгэлээсээ өгснийг л аваад сууж байна биз дээ. Ном уншуулчихаад 500-хан төгрөг өгөх хүн байхгүй дээ.
Д.Сүхбаатар factnews.mn








Ц. Мөнхөө ♥ 2011-02-14 15:56
Түрүү жил засал хийлгэх болоод нэг лам дээр очсын, тэгсэн ном уншжийхдаа хүнтэй мэндлээд, мэссэж этр бичээд бээлээшд ккк
Нрэ тэр өгдөг шар рашааных нь найрлаганд юу байдым болоо? янз бүрийн ундааны саванд хийгээд тавьцан бсан
П. Шинэбаатар 2011-02-14 19:56
Harsarnai 5 цагийн өмнө нэмсэн.
шашны дээд сургуульд сурдаг оюутан 100-500 мянган төгрөгийн орлоготой байдаг гэж байгаа. Лам нарын зиндаа ахих тусам мөнгийг “хүүлж” өгдөг гэсэн.
гэжээ энэ өдрийн орлого юм уу, эсхүл сарын орлого юм уу?
Т. Өлзийсүх 2011-02-14 19:57
Гандангийн хажуугаар үзмэрч гэхээр хүн цөөхөн шүү дээ, Дандаа худлаа л хүмүүсийг хуурсан амьтад байдаг юм, Ер нь л үзмэрч гээд байгаа нөхдүүд чинь үнэн хэрэгтээ Лам биш шүү дээ, Зүгээр л хувцасны голууд байхгүй юу даа, Хүн болгон сайн байдаггүй шиг Лам болгон сайн жинхэнэ байдаггүй юм. Зөв хүнээ, зөв ламаа олж л үзүүлж харуулж, номоо уншуулах хэрэгтэй дээ, тэгэхгүй бол тэгээд л хульхидуулаад, итгэхээ болиод л байна даа ___
М. Батдэмбэрэл 2011-02-18 08:11
яг зөв дэмжиж байна дээрээс + Санжидорж -н хийд их хүрээ гээд хулхиддаг газруудаас сэрэмжил
B. Baby 2011-02-14 20:15
ingej myylaad baijiij ochixoo bolichixoochdee ingen barin ochood l daraa ni myylaad l...nom ynshyylj bxad chini msg bicheed bbal oo bi taniar ynshylaxaa boliloo geed garaad ireech tegj chadaxgvi bol dyygyi bsan ni deer bxaa
Д. Мөнгөнцэцэг 2011-02-17 05:21
bravo +++
Э. Энхтөр 2011-02-15 00:50
одоо үед итгэхэд бэрх болсон шүү дээ ном уншаад байна уу мөнгө авах гээд байна уу
номоо худлаа ч юм шиг үнэн ч юм шиг уншаад мөнгө авахын тулд болцон байна лээ дээ
лам нарын бизнесээ гэж...
http://shiljilt.co.nr/
Б. Жаргалсайхан 2011-02-15 08:59
Гандан дээр бол номыг нь касс дээр очиж бичүүлж төлбөрөө төлж байгаа биздээ. Нэгэнт бизнес гэдэг нь тодорхой болчихсон байхад орлогын албан татвар ядахдаа төлөх хэрэгтэй ш дээ.
Бид нар хэдэн төгрөг сар болгон авахдаа орлогын албан татвар гээд хөөрхөн хэдэн хувийг авчихаад л байгаа ш дээ нийгмийн халамж хар, шар, лам хувраг гэхгүй хүртэж л байгаагаас хойно татварыг нь авах хэрэгтэй.
Энэ талаар нэг ламаас би лавласан чинь татвар төлдөг гэсэн тэр нь эрүүл мэндийн даатгалын дэвтэр хэлж байгаан
Г. Хулан 2011-02-15 10:52
хариултаа авъяа гээд хэлчих чадалтай байх хэрэгтэй л дээ. Нэрэлхүү зангаасаа болж 3000₮-н алдагдалд орсон байна ш дээ.
Г. Хулан 2011-02-15 10:52
хариултаа авъяа гээд хэлчих чадалтай байх хэрэгтэй л дээ. Нэрэлхүү зангаасаа болж 3000₮-н алдагдалд орсон байна ш дээ.
Э. Одбаяр 2011-02-15 11:45
Хэ хэ хэ... анхнаасаа ямар юмаа хийж тийм үзмэрч лам, мэргэч бөө энээ тэрээгээр явдаг юм бэ дээ. Манайхнаас өөр хүмүүс, барууныхан ингэж хүн амьтанд үзүүлж харуулж, засал масал энээ тэрээ хийлгээд яваад байдаггүй атлаа сайхан амьдраад л болоод л байгаа биз дээ? Будда хүртэл хүний яаж амьдрах нь өөрөөс нь хамаарна, үйлийн үрээ эдлээд л амьдарна, сайн үйлтэн бол сайн үрийг эдэлнэ, муу үйлтэн бол муу үрээ эдэлнэ ээ гээд хэлчихсэн гээд байгаа биз дээ? Тэрнээс нэг мэддэгт нь үзүүлээд, хэдэн мэддэгээр ном уншуулаад, баахан учирыг нь мэдэшгүй юмсыг дүнгэнүүлүүлчихээр л амьдрал сайхан болчихно гэж байх уу?
Хүмүүс өөрсдөө гуйж оччихоод дараа элдэв шалдав юм их ярих юм. Бөө дээр оччихоод бөө бол гэнэ ээ, банкнаас мөнгө зээлэхээс ч гэж байх шиг, ламд үзүүллээ, сүнсээ дуудуул гэж байна ч гэж байх шиг.
S. Badarch 2011-02-15 14:59
Ядуу зүдүү энэ нийгэмд итгэл найдвараа алдсан хүмүүс хөөрхий мэддэгээрээ тэр гандан энэ тэр лүү л очих юм даа. Тэд ч үнэндээ тэр сэтгэлээр нь хангалттай сайн тоглож өгдөг шиг байгаан.
М.Содоо дээр хэлсэн байна. Буянаар орж ирсэн хандив өргөл нь буцаад тэр үйлдээ зарцуулагдах ёстой. Энэ чинь л хамгийн энгийн зарчим шүү дээ. Ингээд бодоод үзэхэд сүсэгтэн олонд зориулсан харш ордноо байг гэхэд зүгээр нэг суугаад залбирч амрах орон зай байдаг билүү? Иймхэн зүйлийг л шийдэж чадахгүй байж яаж хамаг амьтны тусын тулд гээд тунхаглаж чаддаг байнаа. Ээ, мэдэхгүй лав л энэ маягаар монгол лав өөдлөхгүй гэдгийг л хэлмээр санагдчихлаа. Тэгэхлээр тэр газар очиж үнэн худал нь мэдэгдэхгүй юм уншуулж байснаас дор бүрнээ ойр хавьдаа байгаа тусламж хэрэгтэй байгаа ах дүүс, найз нөхөд, хөршдөө бага ч гэсэн өргөл хандиваа өргөж өөдрөг сэтгэлээр дүүрэн сайхан амьдарцгаая.
B. Sukhbat (Бухандай) 2011-02-15 20:34
цөөвүүн цаг иржээ одо яая гэхэв
галав юүүл галав юүүл
З. Margad 2011-02-15 20:40
МУУЛАН МУУЛАН ГҮЙХ ГЭЖ ЁСТОЙ ОЙЛГОХГҮЙ ЮМДАА
Н. Өлзий-Орших 2011-02-15 21:45
Харин энэ ч жоохон хүндхэн л асуудалдаа тэ хэхэ, ХАМГРИЙН ГОЛ НЬ лам нар улсад татвар төлдөггүй, ямар ч хариуцлага хүлээдэггүй, зүгээр сайн дураараа УРАН БҮТЭЭЛ ЭРХЭЛЖ ГЭХ ЮМУУ ДА, БУЯНЫ ҮЙЛС хийж явдаг болохоор төлбөрийн мөнгөний хариултын талаар яриад ч нэмэргүй шд угаасаа.
Хүмүүс өөрсдөө л ламаа сонгож үзүүлдэг байж тэрэндээ итгэвэл итгэсэн шиг итгэхгүй, мөнгөө цацвал цацсан шиг цацахгүй араас нь мөнгөний хариулт мариултхан ярьж яваад ер нь яах юм бээ хэхэхэ, өөрөө итгэчих юм юун тэр хэдэн төгрөг гарах хамаагүй их ач тус болно, харин итгэхгүй бол битгий очил доо, албадаагүй, ардчилсан нийгэм хахаха.
За юу ч байсан миний хувьд бол байх л зүйл гэмээр байна, хөгшрөхгүй юм шиг, лам дээр очиж хэдэн хүүхэд ач гучаа даатгахгүй юм шиг хулаа бүлт үсрэх нь юу юум гэхдээ хэлмээр байгаа зарим нэг зүйлийг хэлмээр байна хэхэ ЯГ ЭНЭ СЭДЭВ ДЭЭР.
ЮУ ВЭ гэхээр лам, үзмэрчид үзэх юмаа л үзэлдээ:
Хүн амьтаны эрүүл мэндтэй холбоотой гарсан асуудал дээр эмнэлэг нь шийднэ, ер нь бол тавилан 1 тиймэрхүү ухааны юм ярих хэрэгтэй шд, тэгэхгүйгээс болоод өөрөө худлаа үнэн эмчилгээ, засал ухаан юм хийж их олон хүнд хэрэг болохоосоо илүү гай болж байна.
ШИНЖЛЭХ УХААНЧ байж чадахгүйгээс хойш ЭРҮҮЛ МЭНДИЙН салбарт битгий оролц гэж хэлмээр байна.
Он гарснаас хойш лам, бөө, зарим худлаа үзмэрчдийн гайгаар миний мэдэх 3 тохиолдолд хүний эрүүл мэнд хохирсон, бүр нас барсан ч тохиолдол байна.
За за өнгөрсөн хаха, нөгөө хариулт авах талаар ярих гэсэн чинь арай хэтэрхий хадуурчихлаа хахах.
Х. Erka 2011-02-15 21:50
мэдэxгүй юм.манай найзын дүү лам.Өөрөө xэлэxдээ Энэтxэгт очоод ламын сургуулийн дипломыг xудалдаж аваад Монголдоо ирээд гайгүй цолтой лам болдог юм байxаа.Xөгшин лам нар бол суран гэxэд xэцүү мөнгө төлөөд л авдаг гэсэн.мэдэx юм алгаа
С. Буяндэлгэр 2011-02-16 02:07
Ламыг муулж байгаа бол ламаа л муул л даа тэр ямар байсан долир байж сонин хараад байсан хариулт мөнгөө буруу тоолоод гээд л ... харин цаад шашиныг нь муулах гэж байгаа бол дэмий биздээ.
Хэлбэр нь л одоо ийм байгаагаас сүү ус хоёрыг ялгаад Ялгасан буюу Ялгуусан хутагт гээд ард олонд танигдаж хүндлэгдэж бишрэгдсэн олон хүмүүс бидний нэгэн адил хонгон дээрээ хөх толоботой төрсөн юм шүү. Энэ нь эрдэмийг эзэмшин чадагч нь сайн үйлээр явбал буян бүтээж муу үйлээр явбал нүгэл хуралдуулахын баримт биз. Түүнээс Монгол хүн л лам болохоороо болохгүй эсүүл лам болохоороо л бурууг үүрээд яваа юм биш шүү дээ.
Ямар шашин байх нь хамаагүй танд итгэл бишрэл хүндэтгэл байдаг бол тэр чинь чиний амьдралд бүхэл бүтэн нэг нэмэгдэхүүн юм шүү...
Бид хайртайгаа учраад амьдралдаа бүхэл бүтэн нэг хүнийг цаашлаад үр хүүхэд гээд олон олон ХҮН ийг нэмэж чадаж байдаг. Яг л үүнтэй агаар нэгэн итгэл бишрэл хүндлэл чинь чамд нэгэн зүйл НЭМЭГДЭХҮҮН болж амьдарлыг чинь баяжуулж өгдөг...
Та бүхнийг хүндэтгэсэн С.Буяндэлгэр
S. Sainaa 2011-02-17 15:23
За тэр хүнтэй мэндлэх, мессеж бичих нтр яахав ном уншиж байхдаа хажууд яваа эхнэр лүү сонин сэдлээр хараад байгаа лам байна цаана чинь.
M. Батжаргал 2011-02-21 22:32
хэхэхэ би 1 бааранд мөнгөө өгөхгүй агсан тавьж байгаа ламтай таарж л байлаа ер нь лам нарт тавьдаг шалгуур гэж алга хажуугаар нь энэ бөө нар бас хахахаха 100 жилийн дараа хэдэн ламыг хахуульдаад хятадтай нэгдэнэ гээд сууж байх вий дээ буддист сүм нээгдээсэй энэ шарын гээд байгаа шашин лав нилээн хэдэн үндэстэнг бараг сөнөөж байна. Уг нь бол би хүмүүсийг ямар 1 юманд итгэж байхыг буруушаадгүй л дээ гэхдээ л өөртөө итгэдгүй агуйн сэтгэхүйтэй хүмүүс илүү их ламдаад байх шиг санагдаад байдын уг нь цөөн хэдэн лам буддизм нтр ээ мундаг мэддэг хүн амьтан шулахгүй номоо хөөгөөд харахаар хүндэлмээр байдаг юм тэрнээс нэг халзан нөхрийн шүлс хүүхэд эмчилнэ гэж юү байхав
З. Margad 2011-02-21 22:53
их л унаж байгаам байнадаа лам нарын нэр хүнд...ингэж л ойлгож байна тиймүү?
M. Батжаргал 2011-02-24 08:39
харин тиймээ дээр үед цуу үгээр хүмүүсийг мунхруулах амархан байсан байх одоо шалгахаар балраад ккк
Х. Erka 2011-02-22 10:45
Бичсэн сэтгэгдлээ өөрөө устгасан байна.
L. Badmaa 2011-02-23 16:12
лам бөө нар амархан амидраад байгаам биш уу