Лам нар мөнгөний хариулт өгч сурмаар юм
шашны дээд сургуульд сурдаг оюутан 100-500 мянган төгрөгийн орлоготой байдаг гэж байгаа. Лам нарын зиндаа ахих тусам мөнгийг “хүүлж” өгдөг гэсэн.
Үнэндээ бол лам нар хүнд буян хийх нэрээр бизнес хийдэг болсныг нэг илрэл энэ юм. Тэгэхээр лам буянаа хийгээд бас дээр нь бизнесийн ухаанд суралцдаг юм байлгүй. Нэг л их буян хийсэн хүмүүс, безнесмэнүүдийн унадаг “Ланд” хөлөглөөд яваад байхаар шударга биш л санагдаад байгаа юм. Саяхан хөдөөнөөс ирсэн ахынхаа хамт Гандан орлоо. Нэгэнт энэ хүрснийх гэж бодоод гандангийн хашааны баруун талд орших “Үзмэрч лам” гэсэн хаягтай өрөөнд суух ламд гэрийнхээ “ноён нурууг” үзүүллээ. Тэр лам ч үнэхээр шуурхай үзэх юм. Арвын дотор гурван тоо хэлүүлж, эрхээ нэг татаад л “Танай ноён нуруунд жаахан засал хэрэгтэй байна. Энэ заслыг хийлгээд зүгээр ээ” хэмээн цагаан шүхэрт гэх мэтийн хэдэн номын нэр бичиж өгөөд л “ok”. Төрийн албан хаагчид ингэж шуурхай үйлчилдэг бол манай улс мөн хурдан хөгжинө дөө.
Үзмэрч ламд “ноён нуруу”-гаа үзүүлээд гарах болтол өнөөх чинь “юм харуулж үзүүлсний хөлс 2000 төгрөг ширээн дээр тавьчих” гэж байна. Тэгсэн надад бутархай мөнгө байдаггүй. Тэгээд 5000 төгрөг ширээн дээр нь тавьчихлаа. Гэтэл нөгөө лам чинь мөнгөний хариулт өгөх шинжгүй. 5000 төгрөг дээр “горойгоод” байгаа юм биш л дээ. Хамгийн гол нь өнөөх үзэмэрч лам 2000 төгрөг нэхсэн шигээ хариулт өгөөд сурчих хэрэгтэй байгаа юм. Буян хийлгэж байгаа хүн мөнгөний хариулт нэхэх нь хаашаа юм. Үүнийг далимдуулаад баяжиж, бизнес хийж байгаа лам нар л шударга биш байгаа биз дээ. Хэрвээ үнэ өртөгтэй болгох гэж байгаа бол нэг ном тэдэн төгрөг гэдгээ тодорхой бичих хэрэгтэй. Үгүй бол хүний сэтгэлээсээ өгснийг л аваад сууж байна биз дээ. Ном уншуулчихаад 500-хан төгрөг өгөх хүн байхгүй дээ.
Д.Сүхбаатар factnews.mn








Ц. Халиун 2011-03-04 13:55
#
Инга
Д. Энхмаа 2 өдрийн өмнө бичсэн.
БАРДО СОЛДЭВ буюу ЗУУРДЫН ЕРТӨНЦӨӨС ГЭТЭЛГЭХ СОЁРХОЛ
Наснаас гэтэлсэн хүмүүнд ихэд тустай хэмээх уг номыг уншуулах дөрвөн шалтгаан байдгыг дор өгүүлбэл:
1. Гарт баригдах бодит зүйлсийг үнэн хэмээн сэтгэдэг хуурмаг энэхэн орчлонд Бардо буюу Зуурдын сүнсний ертөнцөөс ирсэн өөрийн сүнс нь ариун бус эцгийн цагаан дусал болон эхийн улаан дусал хоёроос үүдэж шороо ,ус, гал, хий дөрвөн махбод хуран бүтсэн бие цогцостд шингэн хүн болж төрөөд гадна дотны үхлийн шалтгаан болох хорлол, өвчин, мэс, хор тэргүүтэн олон зүйлийн шалтгаар бие хямарч ,биеийг тэтгэгч дөрвөн махбод ээлж дараалан хураагдаж тэсэхэд бэрх болох бөгөөд амь тасрах үесийн эвэршээж хатгах тэргүүтэн хатуу, ширүүн зовлон их байх тул үхэх цагт амь тасрах зовлонгоос ангижрахын тулд Бардо солдэв хэмээх номыг уншуулдаг.
2. Хилэнц зовлон хийгээд муу үгийг үүсгэгч ,эд хөрөнгийг эрхэмлэн тэтгэгч тэрхүү биеэрээ гэтлэшгүй үхлийн хавцалд тулж ирэхийн цагт орчлонгийн бүхий л зүйлс хуурмаг бөгөөд амраг садан ч тусалж чадахгүй хагацах тэр цагт тэсэхэд бэрх болж аймшигт эрлэгийн эзний дүр төрх элдэв янзаар нүдэнд үзэгдэх цагт өөрийн биендээ тачаан хоргодох ,аюулт зовлонг ул тэсвэрлэн уурлан бухимдах, үзсэнээ үнэнд сэтгэн мунхаглах зэрэг гурван хорын мэсээр өөрийн амийг өөрөө таслах мөчид нүглийн үрээр үйлдсэн бүхэн нүдэнд үзэгдэх зэрэг олон аюулаас болж үзэгдсэн хуурмаг, аймшигт үзэгдлүүдийг үнэн хэмээн сэтгэснээс үүсэх айдсыг арилгахын тулд Бардо солдэв хэмээх номыг уншуулдаг.
3. Эцэг эх тэргүүтэн амраг садангууд ч амьдруулахыг хүсэн горьлоо тасартал ширтэж, өвчтөнд туслахыг хүсэгч эмч мэт сэтгэлээр элдэв ном засал хийлгэсэн ч аварч чадалгүй үхүүлэн, үхсэний дараа хойдын буянд хүүр тавих газрыг хэд хоногоор бэлдсэний эцэст хүүрийг газарт булах төдийхнөөр буяны ажлыг дуусгаж орхих тэр цагт талийгаачийн сүнсэнд аймшигт газар хаягдан орхигдсон мэт санагдаж ,өөрийн эрхээр юуг ч үл хийж чадах болсондоо айн сандран тэр цагт айдсыг арилгаж талийгаачдад зөв замыг зааж үйлдэгч багшийн ачийг сануулан аврахын тулд Бардо солдэв номыг уншуулдаг.
4. Өөрийн хармаар эд хөрөнгө хураасан хийгээд түүнийгээ сахихын тухайд шаналан дэнслэн зовсоор байтал эд таваар байтугай өчүүхэн төдий ч үл хагацах аав,ээж амраг садангууд ч дахин учралгүй үүрд салан одох. Урьд амсаагүй, мэдэхгүй аюул зовлонг амсан амьдын ертөнцөөс эрс өөр ертөнцөд юу байхыг ч үл мэдэх аюулт газар хань ижилгүй цор ганцаар явахаас гадна өөрийн хийсэн үйлийн эрхээр өөрийгөө ч удирдах эрхгүй хөтлөгдөн явахын цагт аюултай, аймшигтай үзэгдэл өчүүхэн ч үгүй амгалан газар эцэг хүү хоёр хамт явах мэт ханьсан аврагч багш болон бурхадыг сэтгэлд ургуулахын тулд Бардо солдэв хэмээх номыг уншуулдаг.
#
Thumb_up_voted+1 Thumb_down_voted Сэтгэгдэл үлдээх
Инга
Д. Энхмаа 2 өдрийн өмнө бичсэн.
МАХБОД ХУРААГДАН СҮНС БИЕЭС ОДОХ ЁСОН
Энэхүү махбод хураагдан сүнс биеэс салах ёсыг хүн та сэтгэлдээ бясалган дадал болгож чадваас үхэх үед сайн төрөл авч чадах чухал арга мөн тул сайтар уншин дадал болгох нь зүйтэй. Хэрвээ энэхүү номтой учирч чадаагүй болон хожуу учирснаас сэтгэлдээ ургуулж чадалгүй нас нөгчих цаг нэгэнт тулж ирж өөрөө унших чадалгүй болж үхэлтэй нүүр тулах үед өөрийн лам багш болон амраг садан ,сайн найзаар уншуулан өөрийн сэтгэлдээ ургуулан бясалгахад шамд.
Номын гол утганд орох нь:
\Уучлаарай, дараа үргэлжлүүлье\
#
Thumb_up_voted+1 Thumb_down_voted Сэтгэгдэл үлдээх
Инга
Д. Энхмаа 1 өдрийн өмнө бичсэн.
1. Таны биеийн шороон махбод хий махбодын хүчээр доройтож усан махбодод шингэх үед:
- Гадна илрэх шинж нь: биеийн ихэнхи хэсэг хуурайшиж ,газар шороонд шивэх мэт хүндэрч ,нүд бүрэлзэн биеийн хүч суларна.
- сэтгэлд ургах шинж нь: зэрэглээ мэт үзэгдэл үзэгдэнэ.
Тэр цагт авралын орон чухаг дээд гурав хийгээд ялангуяа өөрийн лам багшийг Намбарнанзад бурхантай нэгэн адил хэмээн сэтгэж залбирал үйлдээрэй. \Уул нь Хулангийн дээр оруулсан зургууд байсан бол..\
2. Түүнээс цаашлаад усан махбод гал махбодод шингэх үед :
- гадна илрэх шинж нь: шүд хүртэл хуурайшин сайртах мэт,чихэнд дуу үл сонсогдоно.Мэдрэхүй нь жаргах зовохыг үл мэднэ.
- сэтгэлд ургах шинж нь: утаа мэт үзэгдэл үзэгдэнэ. Хамар амны ус хатаж ,уруул огших.
Тэр цагт өөрийн лам багшийг Рэнчинжүгдэн бурхантай нэгэн адил хамээн сэигэж залбирал үйлдээрэй.
3. Түүнээс цаашлаад гал махбод хий махбодод шингэх үед :
- гадна илрэх шинж нь: биеийн илч дулаан дороосоо зүрхэнд хурж, өнгө зүс гундана. Хамрын нүхнээс хий гарах, ороход хэцүү болно.
- сэтгэлд ургах шинж нь: огторгуйд гал ноцох мэт үзэгдэл үзэгдэнэ.
Тэр цагт өөрийн лам багшийг Одбагмэд бурхантай нэгэн адил хэмээн сэтгэж залбирал үйлдээрэй.
4. Түүнээс цаашлаад хий махбод сүнсэнд шингэн нэгдэх үед :
- гадна илрэх шинж нь : амьсгал давхцан тасарч, дотор зүлгүүлэх мэт ширүүн болох.
- сэтгэлд ургах шинж нь: гадаад ертөнцөөс бүрэн тасарч ,гадна үзэгдэл дотоод мэдрэмж хоёр замхарч ,салхинд үл хөдлөх зул бадарч үэгдэнэ.
Тэр цагт өөрийн лам багшийг Донёд дүва бурхантай нэгэн адил хэмээн сэтгэж залбирал үйлдээрэй.
Ялангуяа энэ насны бие, эд зүйл, амраг садан трэгүүтэн алинд ч тачаан шунах хэрэггүй ,хэрэв тэгвээс муу заяаны зовлонгооос ангижирч чадахгүй." Ариун хажидын орон"," Диваажингийн орон"," Илтэд баясагч орон" тэргүүтэнд төрөл авахыг хүсвээс амьтан бүгдэд асрахуй хийгээд нигүүлсэхүй зэрэг цаглашгүй дөрвөн сэтгэлийг үүсгэж үйлдээрэй.
Лам М.Мөнхжаргал "Сайн төрөлд хөтлөх зам" номноос оруулав.
Ингээд бодохоор лам багшийн ач тус үнэхээр их юм.
Ц. Халиун 2011-03-04 16:36
БУРХАНГҮЙЧҮҮД Өнөөдөр 10 цаг 53 минут ( нийтлэлч Доржготов.
Бид бүхэн бурхангүйчүүдийн замаар замнасан цаг мөчөөсөө эхлэн нүглийг цээрлэлгүй намын хувьсгалт дайчин ухамсраар үйлдэж эхэлжээ. Бурхангүйн үзэл суртлын тогоонд 70 жил чанагдсан монголчууд нүгэл гэдгийг мэдрэх чадвараа эгүрт алдсан байна. Коммунист хувьсгалын тогоонд буцалсан 70 жилийн хугацаанд монголчуудын нийтээрээ үйлдсэн нүгэл хуримтлагдсаар асар том нүглийн далай үүсгэжээ гэвэл дургүйцэх хүн ч бий, зөвшөөрөх хүн ч бас бий. Коммунист улаан Оросын ааш авираар тарьсан их нүглээс шалтаглаж өнөөдөр манай залуу үе нүгэл үйлдэгч бидний лай ланчгийг эдлэж явна. Юмны учрыг заавал тайлах гэж донтдог маань буруу байжээ. “Ойлгохыг бүү хичээ! Гагцхүү шүт!” гэсэн лам багшийн сурган хүмүүжүүлэх ухаанаар балчир наснаас дан ганц дадалд оюун ухаанаа эзэмдүүлээд дараа нь шат шатаар бясалгал хийж, бурхны гүн ухаанд яргадаг байж. Тэгсэн бол бид өдгөө лам биш юм гэхэд бүгд энэрэнгүй зөөлөн сэтгэлтэй, бусдад буян үйлдэх ёс суртахуунтай, нүгэлгүй орлогоор амьдрах мөрийн хөтөлбөртэй, гадныханд эелдэг, эх орноо тэтгэх зарчимтай, соёлтой өгөөмөр иргэд болох байжээ.
Жинхэнэ заяаныхаа цэвэр монгол үзлийг эндээс хайх юм биш үү? Бурхны номд гэгээрч, түүгээр өөрийгөө жолоодож чадсан хүмүүний зовлон хөнгөн, үхэл нь айдас бус болдог гэсэн. Тийм зэрэгт гэгээрэх чухал увидсыг минь бурхангүйчүүд биднээс огтлоод хаячихжээ. Бидний үеийнхэн ийм эмгэнэлт хувь заяатай улс. Бид хичнээн шүтэх гээд бурханд жинхэнээр итгэх буянгүй болчихсон эмгэгтэй хүмүүс. Бурхангүй хүний зүрхнээс аллага архидалт янхандалт луйвар хулгай бадрамтгай байдгийг бид эдлэж явна. Бурхан хувилгаан биш. Бурхны ном ид шид бус зөв амьдрах сургаал. Сүм хийдийн үүрэг бол бүх нийтийг зөв амьдрах ухаанд төлөвшүүлэх л байх. Ямар ч гэсэн мухар сүжгийг нь далимдуулан өргөл барьц авах нь бурхны номоор хамгийн том нүгэл гэдгийг хаана хаанаа мэдэх нь нэн чухал. Ганданд хэд гурван цаасны өргөл өргөхдөө намайг сайн сайхан болгоод аль гэж гуйгаад хэрэггүй. Гандан таныг сайн сайхан болгож чадахгүй. Таны сайн сайхан явах Танаас өөрөөс чинь шалтгаална. Таны өргөл барьц сүм хийдийн үйл ажиллагааны зардал болох ёстой. Тэгэхээр Та нийт иргэдийн сэтгэлийн ариусалд, нийт иргэдийн араншингийн зөөлрөлд өөрийгөө хандив өргөлөө гэж бод. Энэ чинь хамгийн шударга хамгийн энэрэнгүй буян мөн. Аллага архидалт янхандалт хулгай луйврыг увайгүйгээр үйлддэг хэрцгий догшин авирын өмнө бид мөхөсдөв. Бадарч буй нисванисийг лам хуваргууд бурхны зөөлөн сургаалаар номхруулж магадгүй гэсэн горьдлого нийгмийн хүлээлт болжээ. Луваргуудын энэ буянлаг үйлсэд олны өргөл барьц, хандив буюу санхүүжилт болох учиртай. Өргөл барьц чинь чухамхүү зөв юманд очсон учир ач буян нь танд тусна гэж итгээд сэтгэлээ ариусагчих.
Амьдралдаа хазгай гишгэхгүй юмсан гэсэн зарчим өнө эртний малчдад байжээ. Хууль тогтоох парламентгүй өргөн уудам говь талаар тархсан өвөг дээдэс маань олон хуульд эргүүтсэнгүй. Нүгэл гэсэн ганцхан хуулийн хазгай гишгэхгүй гэсэн ганцхан заалтыг дагаад алдсан нь олон зуун хуультай маниас хавьгүй бага нь гайхалтай. Амьддаа хүн хичнээн ч алхдаг юм бэ? Амьдрал алхаанаас бүтнэ. Амьсгалахгүй байж болохгүйтэй адил алхахгүй амьдарч үл болно. Хазгай гишгэх гэдэг хэлц үгийг өтгөс маань хазгай гишгээд хальтарч унахаас эхлээд цааш улам гүнзгийрүүлжээ. Зөв өсөх, аав ээжээ асрах, хайр сэтгэлдээ үнэнч байх, төр улсдаа зүтгэх, нүгэлгүй орлогоор амиа тэжээх, олонтойгоо эвтэй явах гээд олон шугам хувь хүнийг хөл дээрээ босуут угтдаг. Зөв амьдрахыг утсан дээгүүр хазгай гишгэхгүй хянуур алхахтай зүйрлэж болох. Асар өргөн цартай сануулгыг хоёрхон үгэнд шингээжээ. Хүүхэд аавдаа алгадуулаад ээждээ чимхүүлээд уйлж байдаг. Хазгай гишгэсний шийтгэл хар нялхаас ингэж эхэлдэг. Хазгай гишгэхгүй амьдарна гэдэг орчин үеэр бол хууль зөрчихгүй амьдарна гэсэн үг. Хазгай гишгэхгүй насыг элээнэ гэдэг яггүй мөртлөө бахархам үүрэг. Хазгай гишгэлгүй хорвоог туулах гавъяа. Ганц удаа санаандгүй хазгай гишгэвэл циркийн тэнгэрт татсан утаснаас ойчиж буй юм шиг гай учирдгийг бас харгалзаж, хазгай гишгэсэн тийш түлхэхийг цээрэлжээ. Хазгай гишигвэл хариуцлага хүлээдэг хатуу хууль яс үйлчилбэл манай өнөөгийн нийгмийн гишгэгдэл нилэнхүйдээ тэгшрэх сэн. Хазгай гишгэхгүй юмсан гэж анаж, нүгэл үйлдэхгүй юмсан гэж залбирч насыг барсан өвгө дээдсээсээ бид дордоо юу даа.
Үеэ өнгөрөөсөн феодализмын дадал социализм байгуулахад саад болж байна гээд байсан. Эдүгээ захиргаадагч соц. нийгмийн зуршил ардчилал зах зээлээр хөгжихөд чөдөр боллоо гэх үү? Дандаа хуучин нийгэм буруутай бид өөрсдөө буруугүй нь сонин. Өнгөрсөн үеэ болон өөд бологчоо муулдаггүй монгол уламжлалаа бид өнгөрөгч зуунд Зөвлөлтийг дуурайж хаясан. Өнгөрснөө нулимдаг зан Оросынх бус Зөвлөлтийнх. Зөвлөлт үзэл бидний тархинд цус мэт харваж, оюуны хувьд бид маанаг болжээ. Зөвлөлт үзлээ оросууд эгүрт хаяв. Монголд зөвлөлт үзлээ хаяхыг үл хүсэгчид дэвшиж баяждаг Нам толгойлсоор байна. Аль бузар муухайтай бид хутгалдан урслаа. Хаашаа урсаж, юу руу онхолдох нь өнөө хэр тодорхойгүй.
Би ядуу зүдүүгийнхээ бүх бурууг улс төр, санхүүгийн олигархи бүлэглэлүүдийн ноёрхолд автсан гэж Төр Засагтаа тохлоо. Энэ маань Төр Засгаа ариусгаж авъя гэсэн хүсэл! Иргэдийн ухамсар ардчиллаар төлөвшсөнгүй, харин ядуурлаа даалгүй, луйварчин эрх баригчдад гомдсондоо хөдөлгөөнд оров. Энэ шалтгаанаас иргэний хөдөлгөөнүүд зүй тогтлоор үүслээ. Мөнгө тушаал хоёрт дулдуйдсан луйварчдын бүлэглэлүүд ганхаж эхлэв. Ядуурал, өлсгөлөн, бусдыг хөнөөх, амиа хорлох, ирээдүйгүй бологсдын архидалт, нялх үрээ хог дээр хаях энэ бүх трагеди биднийг цочирдууллаа. Ард түмэн бүгдээрээ ухаажиж, хүчтэй иргэд болбол дотоод гадаадын хэнд ч хууртахгүй, нийгэмд иргэдийн хяналт ноёрхоно. Ингэсэн цагт шударга нь шударга бусаа дийлдэг жам үйлчилнэ. Нийгэм эрүүлжинэ. Миний мөрөөдөл энэ!
Улс гүрэн хөгжихөд цаана нь бас өөр нэг айхавтар гацаа үлдлээ! Үлдсэн тэр гацаа Монгол улс хөгжихөд гол саад нь гэж ухаарагтүн!
Идэхээс өөр эдгүй хүнийг монголчууд “шүдтэй тулам” гэдэг. Тулам юм болохоор тэдэнд гар байхгүй, тархи бас байхгүй, зөвхөн ганц том амтай, тэр ам нь дүүрэн ярзайсан шүдтэй. Тийм тулмуудаас бүрдсэн хүн амтай орон хөгжих үү? Хэзээ ч хөгжихгүй! Тэгээд яахав? Юун түрүү тархигүй, гар хөлгүй, шүдтэй тулмаас оюунлаг хүмүүс болъё. Гадны зааврыг бурханчлан шүтдэг сохор шүтлэгээ хая. Оюунаа дайчилж, бие даан сэтгэж, юм бүтээж, мөнгө олъё. Оюу толгой хэмжээтэй, оюун ухаан хязгааргүй. Бидний тархи бусдынхтай ижил. Дэлхийд хэний тархи тэргүүлж явна тэдний хойноос сэтгэе зүтгэе. Бид гүйцнэ. Мэхлэгч суртлыг хая. Мэхлэхээр айсуй суртлыг няцаа. Өөдлөх гарцаа өөрсдөө ол. Тэгээд өөрсдөө хөл дээрээ бос. Түүх бол сургамж, мөн залуурч! Түүх биднийг үндэсний бахархалд хөтөлнө. Харин худал түүх бусдын номхон зарц, үндэс угсаагаа дээдлэх ой санамжгүй боол болгох зорилгоор гаднаас зохиогддог тул худал ташаа түүхээр багшлуулбал мөнхийн боол явна гэсэн ухаарлыг яс махандаа шингээ! Үнэн түүх үндэсний үзлийн цэнэг, харьд уусахгүйн дархлаа гэдгийг алхам тутамдаа дээдэлж, насан турш шүтэж яваарай. Тэгж чадах аваас бидний тархинд цус мэт харвасан хар элэгтний боолчлох зорилготой үзэл суртлаас ангижирч чадна. Гэгээрцгээ. Гэгээрэх тусам хүчирхэг болно. Дэлхийн шилдэг боловсролыг шамдан эзэмшиж чадвал улаан оросын ухуулга тархинаас чинь ул мөргүй арилсан байх вий вий. Бурхны сургаалд монголчууд бүгдээр уусан шингэх сэн. Нийтийн гэгээрэл бол нийгмийн хөгжил авай. Буян нүгэл гэдэг хувь хүний шамбал там гэхээсээ илүү тухайн ард түмнийг нийтээрээ зөв амьдрахыг хэлнэм. Зөв олон түмэн гагцхүү хөгжиж байнам.
З. Margad 2011-03-07 03:32
+
Ц. Халиун 2011-03-07 03:32
www.news.mn сонин дээр байгаа.
B. Javzaa 2011-03-04 17:18
Өчигдөр гандан орсын. Тэнд ном уншуулж байгаа хүмүүсийг ажиглахад голдуу дунд буюу түүнээс доош амьдралтай хүмүүс дүүрэн бна лаа. Гоё ганган баян тарган хүн бараг харагдаагүй ээ.
B. Enerelt 2011-03-07 04:14
баян тарганууд чинь сүм рүү явдаггүй, лам бурхан 2-ыг гэртээ залчихдаг юм шүү дээ
F. LEGIONER 2011-03-04 17:36
хүмүүс би аиирр байжаад бна яахав энтр гэж лам дээр очдоггүй биз дэ хэхэ голдуу аврал ирсэн мань мэт л тэнд очиж сэтгэлээ хуурч лам нарт бас мөнгөө шулуулж сэтгэлээ амраадаг хэцүү хүмүүс шүү дэээ
F. LEGIONER 2011-03-07 04:33
zalruulga.... bayjaad shvvv
М. Batbayar 2011-03-04 17:50
Та бүхэн надшиг Төрсөн Газрынхаа Уул, Усаа шүтвэл зохино
З. Margad 2011-03-04 22:31
Харсарнайгын оруулсан бичлэгт маш чухал зүйл хөндөгджээ.онгод дуудах,сүнс дуудах...гэх мэт зүйлүүд чинь тэр чигээрээ чөтгөрийн үйлдэл.сүнс дуудна гэдэг маань чөтгөр дуудаж байгаам.хүн нас барахад сүнс бол хэзээ ч эргэхгүй.чөтгөр нас барагчын сүнс мэтээр хуурч тоглоно гэсэн үг.нас барагчын өнгөрснийг хэлнэ.заримдаа худлаа ч хэлнэ.хэнгэрэг нүдэж хачин жигтэй үгээр дуулж эмэгтэй эрэгтэй хоолой гаргана гээд байгаа чинь бусад бүх газар хийдэг үйлдэлтэй нэг л зүйл.ийм л гаж муу зүйлийг бид бөө шашин гэж дээдэлж байнадаа.
Ц. Халиун 2011-03-04 23:38
M. Батжаргал 2011-03-07 10:50
Харсарнай зөв юм бичжээ Халиун copy paste ийн донтой юмуу хэлэлцүүлэгт юм оруулахдаа хүн унших талыг бодож баймаар юм нээх урт утгагүй юмнууд оруулаад байхын гол юмыг нь оруулж бай
О. Мягмарсүрэн 2011-03-29 19:28
Хэлэх ч үг алга....
П. Бүдханд 2011-04-19 19:42
Дэмжиж байна
Х. Батсүх 2011-04-20 11:35
Нийгэмд юу хэрэгцээтэй байна тэр л цэцэглэн хөгжих болно. Монголд бөө нар борооны дараах мөөг шиг олон боллоо л гэх юм Өнөөдөр бөөгийн хэрэгцээ өндөр байгаа болоод л тэр шүү дээ. Магадгүй Монголчуудад Буддизмаас илүүтэйгээр яг таарсан шүтлэг ч байж мэдэх юм. Яагаад гэхээр Монголын ноёд хаадууд 450 жилийн тэртээ Бөө мөргөлөөс татгалзаж Буддизмыг хүлээн авсан боловч бид нар Буддизмыг ахуйн хүрээнд яг бөөгийн шашны байр суурин дээр орлуулан бөөгөөс юу авдаг байсан түүнийгээ л авч ирсэн болохоор тэр байх. Шүтлэг чөлөөтэй болсон үед буцаад эргэх нь зүй ёсны хэрэг.Мэдээж лам хувраг нар нь түүнийг л өгч ирсэн.Түүнээс чааш нь харж үзэж судлах нь сүм хийдийн хүрээнд л байсан хэрэг. Өнөөдөр буддын сүмд ирсэн сүсэгтэнд Буддагийн 4 үнэний сургаалийг тайлбарлаад өгье гэвэл түвэгшээгээд магадгүй дараа дахиж ирэхгүй ч байж мэднэ. Харин хийморийн сан тавиад өгвөл сэтгэл сэргэчихлээ гээд л баяр хөөр болно. Буддизмын ашиг тусыг та яаж ч хүртэж болно. ахуйн хэрэгцээний зан үйл байна уу, ашдын гэгээрэл байна уу таны оюуны хөрс мэдэх хэрэг. Ганц нэг хазгай захтай дээл өмссөн нэгэнтэй уулзаж учирсанаараа бүхнийг дүгнэж болохгүй байхаа. Аль салбар аль ч чиглэлд шүүмжлэх зүйл бишгүй л бий. ашиг харсан эмч, цагдаатай уулзлаа гээд эмч цагдаа хэрэггүй зүйл гэж болохгүй биз дээ. Сайнтай муутай сав дүүрдэг хорвоо хойно.Өнөөгийн нийгэмд лам нарын нэр хүнд унсанаас болж ашиг хонжоо харсан нэг хэсэг нь лам болох, аль эсвэл сургууль завсардсан нэгэн лам болох нь элбэг болсон цагт энэ байдал байх л болно. Одоохондоо ном уншаад тухайн хүнд хэрхэн нөлөөлж байгааг хэмжих багаж гараагүй л байна. Шинжлэх ухаан түүнийг хийчихбэл "мухар сүсэгтэн" гээд шүүмжлээд байгаа бүлэг ч өөрсдөө яах л бол. Сүм хийдэд очиж байгаа нь ядуу тарчиг бүлэг байна гэсэн байна. Сүм хийдэд зовлон шаналалтай, айдас түгшүүртэй хүмүүс л ирдэг ш дээ. тэдний нурууны ачааг нь хөнгөлж өгч байгааг нь ад үзэж болно гэж үү. Тэд хүмсүүдийг гэрийн хаалгыг нь тоншоод манай хийдэд очооч гэж хэн ч ятгаагүй. Чи буддист болсон болохоор сарын орлогын тэдэн хувийг сүм хийддээ өг гэж хэн ч тулгаагүй л байлтай.
S. Badarch 2011-04-20 12:48
Дээрх нөхрийн бичсэнээр хүмүүс өөрсдөө гүйж оччихоод олон юм ярьхаа боль гэсэн утга харагдаж байна. Хамгийн гол шашиндаа байгаа биш хүндээ /лам нарт/ л хамаг учир нь байнаа. Шашны доор нуугдсан тэдгээр хүмүүс буянын үйлийг буянд нь огт зориулахгүй байна. Жоохон ч зориулахгүй байна. Арай дэндүү байна. Хаа байсан элэрч баларсан амбасан үеийн хэн ч ойлгохгүй харь хэлээр сургааль номоо үнэн худал нь мэдэгдэхгүй айлдсан болоод мөнгө аваад байна, альваа нэг шинэчлэлийг хийхийг оролдохгүй байна, эх орны хөгжил дэвшлийн төлөө юу ч хийхгүй байна, Зүгээр л чимээгүй байцгаая, биднийг битгий анзаараасай гэсэн хүмүүс л байдаг шиг байгаан, Энэ сэдэв энэ тухай л ярьж байгаа. Будда-н 4 үнэн гэнэ үү, тэрийг тайлбарлаад өгье гэвэл хэн ч сонсохгүй гэнэ шүү, Яалаа гэж сонсох ёстойн? Тэр нь тийм л сайхан юм байдгын бол өөрсдөө суртчилаад хэвлээд тараагаад байж болно ш тэ. Тэртэй тэргүй хамаг амьтны тусын тулд гээд байдаг..... Ийм л юмны тухай яриад байна.
Х. Батсүх 2011-04-21 18:02
Христын хэсэг номлогч нар хөдөө сумдаар библи тарааж гэнэ. Гэтэл нэг настай эгч дахиад нэг хоёрыг илүү өгөөч гэсэн гэдэг. та тийм олноор яах нь бэ гэж хажуугийн хүн асуутал гал асааж байхад амар байдаг юм гэсэн гэдэг. Үнэгүй юм тийм л байдаг байна. Ном унших хүндээ л очсон цагт үнэ цэнтэй болдог хойно. Ном уншдаг хүн яаж игээд олоод авдаг юм даа. 3,4-р хороололд Монголоор уншдаг хийд байгаа ш даа. Хүмүүс тэр хийдэд очихоосоо илүү Гандан луу их цувна. Учир хүмүүс түвдээр уншуулах сонирхол их байдаг бололтой. тиймгүй бол тэр хийд одоо гандангийн дайтай болчихмоор цаг өнгөрлөө. Өнөөгийн лам нар болон хийд орныг удирдаж байгаа нөхдөд асуудал их байгаа нь үнэн. Цаг нь бүрдээд ирэхээр бүх юм хэвэндээ орно. Амт муутай тохилог биш хоолны газар хүн орохоо болихоор хаалгаа бариж л таараа. түүнтэй адилаар сүсэгтэн очихгүй бол хийд ч гэсэн хаалгаа барина.
S. АСААНЖ 2011-04-21 18:10
Мөнгөний xариултаа чи авчиxсан бн.. тэнэглэлд xариулт xэрэггүй..
сул даль лам нар дээр очиxоо цөөрүүлвэл энэ чинь өөрөө xариулт авснаас ялгаагүй ..
чамд амжилт xүсье.
З. Margad 2011-04-21 21:12
христийн лам нарын дунд эрэгтэй хүүхдэд дуртай нөхдүүд зөндөө л байдаг ш дээ.бас л муу хүмүүс шургацан байдгым байлээ.өнгөрсөн жил бөөн л шуугиан болоод байсан биз дээ.
Ц. Халиун 2011-04-21 22:57
Д. Баянмөнх 2011-12-16 21:12
лам хэр цалин авдын бол?
M. Батжаргал 2011-12-20 12:53
ulaanbaatar buyand l gants tsalintai lam bdag bh
A. Асиа 2011-12-20 12:53
manai ah baina
,. ,,,,,,,,,,,,,,,,,,,, 2011-12-16 22:00
үйлчилгээний үнэээ яаж тогтоодог нь их сонин шүү
тухайлбал шатахууны үнэ нэмэгдэхэд Хийморийн сан унших үнэ өсөх үү гэх мэт
Д. Баянмөнх 2011-12-16 22:36
шар тосны үнэ нэмэгддэг биз
Р. Давааням 2011-12-16 23:49
Тангад цэмбэн дээлнээс
Тангийн үнэр ханхална
Тарган цагаан ламаас
Бүсгүйн үнэр ханхална
Хүрэн цэмбэн дээлнээс
Хүжийн үнэр ханхална
Хүрээний бүдүүн ламаас
Хүүхэний үнэр ханхална
Ж. Дөшбат 2011-12-20 15:29
ККККК
С. Ганболд 2011-12-20 15:35
коммунист үзэл суртал ийм байлаа