Биз-ийн гишүүд та бүхэн ном хэр уншдаг вэ?
Биз-ийн гишүүд та бүхэн ном хэр уншдаг вэ?
Сайн байна уу?
Алс холын Солонгос орноос мэндчилж байна. Би өөрөө ном унших дуртай л д аа. Гэвч ажил гэсээр зав муутай байдаг юм. Өнөөдөр амралтынхаа өдрийн багахан хэсгийг Биз-н гишүүд та бүхэнтэй хуваалцмаар санагдав.
Та бүхэн ном хэр их уншдаг вэ?
Одооны балчир болон залуу үеийнхэн ном унших нь эрс багассан гэж их ярьдаг болжээ. Миний бодлоор нэг үеээ бодвол ном унших явдал нэлээн сэргэж их уншдаг болсон гэж боддог юм. Ном бол ертөнцийг харах цонх гэж бид бүхэн багаасаа хэлж заншсан.
Тэгээд би хэлэлцүүлэг гэхүү нэгэн саналыг дэвшүүлж байна. Бүгдээрээ энэхүү сэдвээр дамжуулж өөрсдийнхөө уншиж байсан номнуудаасаа бусдад өгөөжтэй, сургамжтай гэсэн хэсгүүдээс ишлэл болгон мэдээлж байвал ямар вэ? Тодорхой тайлбар ч байж болох юм. Бид бүхэн өөртэй хэрэгтэй ном болгоныг бүгдийг нь уншаад байх боломж байдаггүй шүү дээ. Мөн өөрт хэрэгтэй номнуудыг гаднаас хараад ямар ном бэ гэдгийг мэдэх боломжгүй учраас энэхүү сэдвээр дамжуулан бие биендээ уншсан номныхоо мэдээллийг хүргэж байвал үр дүнтэй байх болов уу гэж бодсоны үндсэн дээр энэхүү сэдвийг үүсгэж байна.
Ингээд би яг одоо уншиж байгаа Гүн овгийн Г.Аюурзана гуайн шинэ үеийн номын сан цувралын нэгдүгээр боть болох “2x2=6 буюу суут жаран сэтгэгч” гэсэн номноос нэгэн гайхалтай хүнийг онцлон та бүхэндээ хүргэж байна.
Заавал уншаарай гэж зөвлөж байна.
Гүнээ хүндэтгэсэн: Т. Оюунбат








Б. Бумаюуш 2012-02-01 10:35
хааяа унших л юм саяхан чонон сүлд уншлаа бас ану хатанг уншиж дуусгаад одоо д.бадрангуйн СОГООН ЦЭЦЭГ гэдэг номыг эхэлж байна даа
Б. Бумаюуш 2012-02-01 10:36
бөөгийн домог гэдэг ном их таалагдсан их ч судалж сайхан бичсэн байна лээ бас тэр ногоон нүдэн лам гэдэг ном их таалагдав
Б. Бумаюуш 2012-02-01 10:39
чонон сүлд арай л жоохон тиймэрхүү санагдсан монголчуудыг хэт дөвийлгөөд хэтэрхий нялуун ч юм шиг санагдсан
В. Оюунчимэг 2012-02-01 14:20
Капитан Грантын хүүхдүүд номыг уншаад яг л 100 жилийн тэртээх гайхамшигтай үзэсгэлэнт ер бусын өгөөмөр Австрали оронд очоод ирэх шиг л болсон шүү.
Номын анд нөхөр та бүхэндээ сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе!
Д. Лхагвасүрэн 2012-02-01 15:58
Ном уншиж байна. Маш их уншина. Одоо зүгээр л тархиа амраах зорилгоор Мөрөн голын шулам бүсгүй гэдэг ном уншиж байна.
Г. Солонго 2012-02-01 17:08
хаана билээ нэг сэдэв дээр амралтаараа уншсан номуудын талаар бичиж байсан санагдана. Гэхдээ илүүдэхгүй байх гээд товч сонирхуулъя :-)

ҮҮЛ БИД ХОЁР номыг уншлаа. Өмнө нь номын тоймыг сонсож байсан болохоор зарим нэг жишээ нь их танил санагдсан. Хүний амьдралын мөч хором бүр дурсамж, ямар нэг ялалт эсвэл ялагдал бүр үнэ цэнэ байдгийг мэдэрлээ. Ном бичмээр ч шиг санагдаад...
С. Жаргалсүрэн 2012-02-05 12:22
Unshih nomiinhoo jagsaaltad oruultsan bga. Haana bgaan bol, internomd haigaad oloogui
Г. Солонго 2012-02-05 12:22
Найз маань түр өгсөн юм. Надаас авч уншиж болно шүү :-) Зурвасдаарай
Г. Солонго 2012-02-01 17:11
Ногоон нүдэн лам номыг уншаад Түүхээ л сайн мэддэг байх хэрэгтэй гэсэн бодол хэд хоногтоо тархинаас салаагүй юм даг...

бас бид бичиг үсэгтэй золгосон азтай үеийн төлөөлөл учраас түүх байж болох бүхий л мэдээллээ боломжит бүх хэлбэрээр үлдээж байх нь алс хожмоо үнэнг мэдэхэд тустай юм уу гэж бодогдсон
A. Barkhasaa 2012-02-05 12:26
ene nomiig mongol hun bur unshih heregtei nom!
Г. Солонго 2012-02-01 17:12
Ангарагаас ирсэн залуу Сугараас ирсэн бүсгүй гээд ном хөөрхөн юм.

Яахав зарим нэг жишээ нь миний амьдралд тохиолдож байсан, би яг тэр номон дээр бичсэнээр ч юм уу зөвлөснөөр давж чадаагүй болохоор ухаарал авах юмнууд нэлээн байлаа
Г. Солонго 2012-02-01 17:16
Анзаарал, мэдрэмж, мэдээлэл...

Зүүд зөн, совин бол угаасаа л монголчуудын заяаных гэдгийг мэдрэх шиг. Эх хүн үрдээ тохиох мууг мэдэрдэг шиг, эмэгтэй хүн харь холд явахдаа аливааг маш их мэдэрдэг шиг... ер нь л монголчууд агуу юм аа гэж бодов :-)
И. Алтантулга 2012-02-05 14:47
Энэ ном гайхалтай байсан. Сайхан зохиол
Г. Солонго 2012-02-01 17:20
Эдгээр номуудыг уншаад зөндөө их зүйл анзаарч, эргэцүүлсэн ч яг одоо бол дараах бодлууд л үлдэж :-)
... Хүн бүр төгс байдаггүй ч тухайн хүнээс төгс чанарыг олж болдог...
... Хайр мөнх юм...
A. Barkhasaa 2012-02-05 12:36
midnight sun bas dajgui!
Х. Oyunbold 2012-02-01 21:02
Ном бол уншинаа, хамгийн сүүлд Да Винчийн код номны үргэлжлэл 2 боть номыг уншсан.
М. Тэнүүн 2012-02-01 22:09
-Хамгийн сүүлд ямар ном уншив?
-Цагаан толгой
Х. Oyunbold 2012-02-05 17:25
гоё ном уншсан байнаа
S. Arena 2012-02-02 00:01
20 зуун 100 жил баримтат киноны ном болгосон хувилбарыг уншиж байна:) Сонирхолтой байлгах гээд өдөр өдрөөр нь уншиж бгаа. Нондин үндэсний тв-ээр баримтат киног нь залхтлаа үзсэн шдээ кккк. Оройд дүүдээ үлгэрийн номнууд уншиж өгч бна. Яг өнөө орой цаг үеийн дуулиануудын нэг Монгол тулгатны 100 эрхэм нэвтрүүлгийн энэ удаагийн зочин Х.Баттулгын БОДЛУУД номыг дахин хальт гарчиглалаа:)
S. Arena 2012-02-02 00:02
20 зуун 100 жил баримтат киноны ном болгосон хувилбарыг уншиж байна:) Сонирхолтой байлгах гээд өдөр өдрөөр нь уншиж бгаа. Нондин үндэсний тв-ээр баримтат киног нь залхтлаа үзсэн шдээ кккк. Оройд дүүдээ үлгэрийн номнууд уншиж өгч бна. Яг өнөө орой цаг үеийн дуулиануудын нэг Монгол тулгатны 100 эрхэм нэвтрүүлгийн энэ удаагийн зочин Х.Баттулгын БОДЛУУД номыг дахин хальт гарчиглалаа:)
Г. Солонго 2012-02-05 19:18
Бодлууд ном тун дажгүй.Сайн редакторласан ном байна лээ
A. Barkhasaa 2012-02-02 00:42
mark hiijii goi sedev bna!
С. Жаргалсүрэн 2012-02-10 12:46
Өчигдөр өдрөөс эхлээд “Ногоон нүдэн лам”-г уншиж байна. Тэр үеийн хүмүүсийн үг яриаг “Тунгалаг Тамир” романаар төсөөлж байсан болохоор зарим үг хэллэгүүд нь хэтэрхий орчин үеийн юмуудаа гэх бодол төрж байсаныг эс тооцвол үнэхээр сонирхолтой ном байна. Тэр үеийг төсөөлж сэтгэл өвдөж байна. Хүн бүр унших хэрэгтэй гэж бодож байна. Түүхээ мэдэхгүй хүн ойд төөрсөн сармагчин адил гэдэг үг байдаг даа !
A. Barkhasaa 2012-02-14 08:45
naad nomiig jin uhaarj unshad neg aimar yumnas ami nasaa hamgalsan! minii hamgiin hairtai nom!
Б. Нямаа 2012-02-10 14:06
Д.Цэрэндорж багшийн Дэлхийн менежмент, хамаарахуйн Монгол ухаан номыг уншиж байна. Барууны стилээр бичсэн дажгүй ном болж
G. Munkhsaikhan 2012-02-10 15:40
Дэлхийн шидэг 100 брэнд гэж ном авсан байж байгаад саяхан уншлаа. Арай ч ингэж орчуулга, найруулга хийж болохгуй дээ л гэж бодлоо. Зарим нэг огуулбэрийг нь уншаад уншаад ойлгосонгуй. Сайн дотор бас саар явах л юм даа гэж.
Ч. Энхтуул 2012-02-10 16:19
Өнгөрсөн онд Дээврийн хонгил дахь миний мөрөөдөл, Хүн мичнээс үүсээгүй, Ангаргаас ирсэн залуу Сугараас ирсэн бүсгүй, Чейзийн цувралууд г.м нэлээд хэдэн ном уншсан. Он гараад Хорих лагерь дахь өдрийн тэмдэглэлийг уншиж байгаад дутуу орхисон. Одоо Сийгфрийд Гротын Хөлчүү үнэгийг уншиж байна. Чөлөөтэй болсон эрүүгийн байцаагчийн тэмдэглэл юм.
Г. Солонго 2012-02-14 12:16
Мулдашевийн номнууд ч сонирхолтой шүү
Ч. Энхтуул 2012-02-14 12:16
Мулдашевыг зарим хүмүүс солиотой гэдгийм байна лээ. ккккк
Ч. Энхтуул 2012-02-10 16:36
Мунхгийн харанхуйг гийгүүлэгч билгийн зул судар буюу олноо Чойжид дагинын тууж гэж алдаршсан номыг уншиж дуусчийна. Хамаг гол номоо бичихээ мартчихсан байна шдээ.
Энэ номд Чойжид гэдэг бүсгүй 36 насандаа өөд болж, сүнс нь зуурдын зовлон эдлэлгүй эрлэгийн газар очиж эрлэг номун хаантай ярилцаж, эрлэг номун хааны зарлигаар тамын орнуудыг нүдээр үздэгийн.
Хойд нас, нүгэл буяны тухай өгүүлсэн байдаг.