Оруулсан : B. Мөнхбаяр 2011-02-22 10:37:42

НӨТ гэж юу вэ

НӨТ гэж юу вэ энэ талаар монголчууд мэдээлэл мэдлэг дутмаг бдаг юм шиг санагдаx юм..

Сэтгэгдлүүд


  • Б. Боролдой 2011-02-22 12:19

    Бараа, үйлчилгээний хэрэглээнд ногдуулах татварыг нэмэгдсэн өртгийн албан татвар (НӨАТ) гэнэ. Бараанд ногдох НӨАТ-ыг үйлдвэрлэлийн шат дамжлага бүрт ногдуулж, төлж байдаг. Үүнд түүхий эд, материал худалдан авах, түүнийг боловсруулах, бэлэн бүтээгдэхүүнийг бөөний үнээр нийлүүлэх, жижиглэнгийн худалдаа эрхлэх зэрэг үйл ажиллагааг дурдаж болох юм. Үйлдвэрлэлийн эдгээр шат дамжлага бүр бэлэн бүтээгдэхүүний “өртгийг нэмдэг” тул уг татварыг НӨАТ гэж нэрлэдэг.

    Үйлчилгээний хувьд НӨАТ-ыг уг үйлчилгээ эцсийн хэрэглэгчид хүрэх үед ногдуулдаг. Тиймээс аж ахуйн нэгж, иргэд бүгд худалдан авч буй бүтээгдэхүүндээ татвар төлдөг.


    Үйлдвэрлэгч, бөөний худалдаа эрхлэгчид түүхий эд материал, хагас боловсруулсан бүтээгдэхүүн, бэлэн бүтээгдэхүүн худалдан авах бүрдээ НӨАТ төлдөг. Тэд өөрийн хагас болон бэлэн боловсруулсан бүтээгдэхүүнээ цааш борлуулах үедээ худалдан авагчаас НӨАТ-ыг цуглуулна. Уг татварын төсөвт төлөгдөх хэсэг нь худалдан авагчаас цуглуулсан татвар, бэлтгэн нийлүүлэгчид төлсөн татварын зөрүү байдаг. Үүний үр дүнд аж ахуйн нэгж бүр өөрийн нэмсэн өртөгт НӨАТ-ыг төлдөг. Дор дурдсан жишээгээр үүнийг тайлбарлаж болно.

    НӨАТ-ын тооцоо нь ярвигтай, цаг зарсан үйл ажиллагаа байдаг тул зөвхөн томоохон аж ахуйн нэгж, байгууллага үүнийг төлдөг. Өөрөөр хэлбэл жилийн борлуулалтын орлогын хэмжээ нь 10 сая төгрөгөөс дээш аж ахуйн нэгжүүд үүнд хамаарна. Түүнээс бага орлоготой аж ахуйн нэгжүүд татвараас чөлөөлөгддөг бөгөөд НӨАТ-ыг хэрэглэгчдээс цуглуулах шаардлагагүй юм. Аж ахуйн нэгжийн хэмжээнээс үл хамааран НӨАТ-ын хувь, хэмжээ нь нэг шатлалтай буюу 10 хувь байдаг.

    Эх сурвалж: http://www.sanhuu.mn/news/taxation/135-2010-01-05-09-18-10.html

  • О. Сайнхүү 2011-02-22 15:22

    НӨАТ төлвөл ямар ашигтай вэ? бас нэг асуулт: Компаны дансанд өөр өөр үеүдэд орж ирж байгаа мөнгөний нийлбэр нь 10 саяас дээш гарвал НӨАТ төлөх үү

  • Б. Боролдой 2011-02-22 15:43

    Жилийн борлуулалтын орлогын хэмжээ нь 10 сая төгрөгөөс дээш аж ахуйн нэгжүүд НӨАТ төлнө.

  • П. (Түвшин) 2011-02-23 18:19

    Хэрэгтэй мэдээлэл байна баярлалаа.

  • Н. Хишигсүрэн 2011-02-25 09:37

    Боролдой баярлалаа маш ойлгомжтой харуулсан байна

  • Б. Боролдой 2011-02-25 10:43

    Зүгээрээ. Хэрэгтэй сэдэв оруулсан сэдэв нээгчид би баярлаж байна.

  • Э. Мөнхзул 2011-03-09 09:38

    Манай компани саяхан НӨАТ-ын гэрчилгээ авсан. Улирлын чанартай ажилладаг болохоор өвлийн 3 сард бараа үйлчилгээ гардаггүй юм. Тэрийгээ татварын байцаагчдаа бараа үйлчилгээ гардаггүй сард НӨАТ-ын тайлангаа яах вэ гэж асуутал ямар ч байсан 10.000 төгрөгний тайлан гаргаад яв. Дараа нь бусад сардаа шахаад яв гэв. Ойлгосонгүй. Бараа аваагүй байж 100.000 төгрөгний бараа авсан гээд 10.000 төгрөгний НӨАТ гаргана гэсэн үг үү. Мэдэх хүн байвал туслаарай.

  • Б. Цогтгэрэл 2011-03-09 10:52

    НӨАТ ene chini ard tumnii nuruun deer boon tatvar tohoj baigaa hereg l dee ooroo oilgoj chadahgui baigaan bi lav

  • N. Tushig 2011-03-19 06:30

    НӨАТ-ийн муу тал нь тэгхээр юу болж таарах бэ?




Krilleer On/Off (Ctrl+Alt)   Хөрвүүл   Тохиргоо   © 2008 Adiya Bold