Сүүлд шинэчлэгдсэн
- Эрэгтэйчүүдийн дэлгү... 1616
- Аз жаргал аль зүгт б... 55
- Хамгийн сонин нэртэй... 303303
- 4 сартай хүүгийн бло... 55
- СЕКСИ ЗАЛУУ ГҮЗЭЭТЭЙ... 120120
- iPhone,iTouch ашигла... 210210
- Сэтгэл гэж сэмэрхий ... 2929
- МУГЖ С.Жавхлан Чи ми... 99
- Наурыз 88
- Гэрлэж амжаагүй явна... 5353
- Хэрхэн БОЛЗОХ вэ?... 285285
- Монголын мөнгөн тэмд... 22
- Миний Афоризм... 409409
- Гайхамшигт тоо... 2626
- Хоёр настай охин шат... 2222
Нэгэн удаа мэргэн хүнээс ийн асуужээ. /Хайртай гэдгээ зөвхөн хэлдэг хүмүүс, хайртай гэдгээ үйлдлээрээ харуулдаг хүмүүсийн хооронд ямар яалгаа байна вэ?/ гэжээ.
За би таньд хариулъя. гээд эхлээд зөвхөн хайртай гэж хэлдэг хүмүүсийг өрөөнд дуудан оруулаад сандал дээр суулгажээ. Бүгд суудлаа эзлэв. Удалгүй тавагтай халуун шөл, 1 метрийн урттай халбага өгөв. Тэгээд шөлийг уухдаа халбаганыы ишний үзүүрээс барьж халбагадан уух ёстой гэсэн нөхцөл тавив. Ингээд мөнөөх хүмүүс уух гэж оролдсон боловч ууж чадалгүй бүгдийг нь асгаж цутгаж байлаа. Харин дараа нь хайртай гэдгээ үйлдлээрээ илэрхийлдэг хүмүүсийг өрөөнд оруулан мөн 1 метрийн урттай халбагатай шөл өгөөд халбаганы ишнээс барин идэхийг даалгатал тэд халбаганы ишнээс барин бие биедээ халбагадан өгсөөр асгаж цутгалгүй цадталаа шөлийг идэв.
Энэ үед мэргэн ухаантан: Хэн өөрийгөө бодон зөвхөн өөрийгөө цатгахыг хүснэ, тэр хүн хоосон үлдэнэ. Харин хэн хажуу дахь хүнээ бодож түүнд өгнө, эргээд түүнээсээ авч хэн нь ч гомдолгүй үлдэнэ. Үнэндээ авсан нь бус өгсөн нь илүү жаргалтай байдаг гэжээ.
Тиймээс таны хайр жинхэнэ хайр мөн үү биш үү бодоод үзэрэй.
-
Гэрлэж амжаагүй явна... бас амжсан
Чөлөөт сэдэв, Л. Амараа
2009-03-06 20:45 нэмсэн.
53 хариулттай Хариулах -
Чимээгүй хайр...(өгүүллэг)
Чөлөөт сэдэв, S. Shinee
5 өдрийн өмнө нэмсэн.
39 хариулттай Хариулах -
хайр...... /богино өгүүллэг/
Чөлөөт сэдэв, М. Бүрэнням
10 өдрийн өмнө нэмсэн.
5 хариулттай Хариулах
Хариулт (28)
-
T. 10^32 2009-03-27 17:08 бичсэн.Энэ үнэхээр сайхан хэлсэн байнаа . би нэг юмыг гайхаад байдаг юм. хайртай гээд аман дэрээ хэлээд л байдаг хэрнээ хүний төлөө юу ч хийдэггүй байж яагаад хэлхээс өөр юм хийдэггүйн бол гэхээр хэтэрхий их хайралхаар даварчихдаг гэж тайлбарлаад байдаг энэ юу юм болоо??? 2 хүн бие биенээ хайрлаад л байвал цэцэгтэй л адил ургаад л байна. зөвхөн өөрийнхөө хайрыг бодоод л байвал тэр хэрээрээ амархан мөхнө шүү дээ.
-
Ж. Хорлоо 2009-03-27 17:25 бичсэн.Ямар ч нөхцөл, шаардлага тавьдаггүй, хэзээ ч хариу нэхдэггүй ХАЙР.
-
Б. Энхбаяр 2009-03-27 22:44 бичсэн.
-
Б. Тулга-Эрдэнэ 2009-04-01 03:30 бичсэн.За би шууд философи маягийн юм бичлээ шүү та минь ээ. Миний бодлоор ХАЙР гэдэг нь оюун ухаант амьд биесийн Ухамсар болоод сэтгэл зүйн харилцан зохицолдох чадварын нэгэн хэлбэр юм биш үү. Эвалюци, эсвэл өвчинтэй харьцуулж ойлговол,,, Энэнд хавсарсан хам шинжүүд олон гарч ирнэ л дэ. Олон талаас тайлбарлаж болно гэсэн үг. За юутай ч Үндсэндээ эхлээд нүдний гайгаар ДУРЛАЛ-ын вирус тархинд халдварлана. Тэр нь хурц бөгөөд "анхны харцын дурлал", "аажим ассан удаан дурлал" гэсэн үндсэн 2 оноштой байдаг байх. Үүний дараа хувь зохиол нь эргэвэл нөхөр ДУРЛАЛ хүндрэн даамжраад хурц хэлбэртээ шилжин ХАЙР болооски, Тэр тохиолдолд ХАЙР нь ухамсар болоод сэтгэлийг түлхэн идэвхижүүлнэ. ДУРЛАЛ-ын вирус хүндрэхгүй тэгэс хийгээд БОДИТ БАЙДАЛ-ын эсэргүүцэлд дарагдвал өвчин эдгэрчихдэг. Оронд нь бага зэргийн шархлаа, сорив үлддэг. Хамгийн харамсалтай нь уг өвчнийг урьдчилан сэргийлэх вакцин гэж үгүй. Дээрээс нь уг зүйлээр өвдөөд эдгэрсэн ч гэсэн уг хүний биед ДАРХЛАЛ гэж юм бий болдоггүй. Харин ДУРЛАЛ товариш амьдрал гэдэг рентгенээр ороод бодит хам шинж болох нь тогтоогдвол өвчин жинхэнэ утгаараа газар аван хүндэрч байнаа гэсэн үг. Яг хорт хавдар мэт. За тэгээд уг өвчнийг анхлан халдварлуулагч болох нүд нь өвчин даамжирсан үед сохроод, үндсэн үүргээ гүйцэтгэж чадахгүй, өөрийн үүргээ зүрх сэтгэл, итгэл найдвар нарт даалгана. Бүхий л эд эсээрээ өвчтөн ХАЙР-ын зовлонг мэдэрч, хатуухан хэлхэд хагас галзуурлын төлөвт шилжинэ. За тэгээд АМЬДРАЛ гэдэг зүйлийн ачаар ХАЙР нь хүн бүрийн сэтгэл зүйн онцлог болон бусад зүйээс шалтгаалж харилцан адилгүйгээр халдварлан, өвчлүүлдэг бололтой. Ядаж байхад хавсарсан хам шинжүүдээс нь болоод уг өвчнийг ЖИНХЭНЭ болон ХУДАЛ алин болохыг нь мэдэх хэцүү.
-
А. Мөөгий 2009-04-07 10:31 бичсэн.Наад үлгэр чинь үнэн байхгүй юу. Өөрт нь хайргүй байхад салахгүй хамт байнаа гээд зөрөөд байдаг хүмүүс ёстой хувиа хичээсэн хүмүүс. Ямар ч нохойг худалдаж аваад өөрт нь дургүй байсан ч хаа явсан газраа чирээд аваад явж болно. Иймэрхүү хувиа хичээсэн хүмүүс нохой худалдаж аваад амьдруул таарна. Хүний сэтгэлийг ямар худалдаж авж болдиймуу. Муусайн юмнууд өөрийгөө бодохоо больмоор юм. Хүнийг хүчээр хажуудаа байлгадаггүй юм гэдгийг ойлгоосой
Би чамд хайртай гэж байгаад миний шоронд очиж амьдраач гэж сонсогдож байгаа юм чинь сүүлдээ.
-
М. Анар 2009-04-07 10:41 бичсэн.Би чамд хайртай гэж байгаад миний шоронд очиж амьдраач гэж сонсогдож байгаа юм чинь сүүлдээ гэж ямар сохорцон үг вэ? Арай дэндэнээ мөнгүүшээ
-
A. Www.gegeen.com 1 сарын өмнө бичсэн.таалагдахгүй хүн чинь константлы чамайг хайртай гээд л хаа ч явсан дарамтлаад, дагаад, үгүй гэсэн хариу хүлээж авахгүй, хайраа хайраа гээд залхаагаад байвал ч бас хэцүү л дээ. тэрнээс дуртай, таалагддаг хүмүүс, ойр дотныхоноосоо хайртай гэсэн үгийг хайртай юу гэсэн асуултгүйгээр сонсох шиг сайхан юм алгоо.
би л лав нэг хачин хайрлалцдаг кино үзээд үхтэлээ инээж билээ. нэг баян нөхөртөө учиргүй хайртай хүүхэн хаягдчаад гундаж гандаж явахад нь нэг ядуу залуу өөд нь татаад учиргүй л хайртай болсын байх. тэгсэн нөгөө баян нөхөр яахав дээ, гайхуулж эргүүтэж яваад осолд ороод суух гэж байсан шинэков нь байя байя гэнгүүт мань экс эхнэр гарч ирээд л үнэхээр л түүнээс өөр тэрийг гэх хүн байгаагүйм шүүг маш сайн ойлгуулж авч байх юм.
тэр хооронд бас нөгөө муу дагаад салахаа байсан даруухан даржин залуудаа дасдым байгаа биз дээ бодуул, нөгөөх нь ч нөхөр рүүгээ явах гэхээр нь л учиргүй би чамд хайртай ш дээ гээ л тэхийн. тэр нь л бодвол явуулахгүй, дэргэдээ үлд гэсэн байдлаар ойлгогдох ёстой юм шиг байгаан. хүүхэн хараажаар тэр сүүлийн залуудаа биш нөхөртөө хайртай мөртөлөө нөхөр нь эдгэрээд чам шиг сайн хүүхэн алга гээ л гүйнгүүт шинэ залуу руугаа яваад өгөхийн.
хамгийн инээдтэй хэсэг нь тэр ядуу залуугийн би чамд хайртай гэсэн тулгалт. одоо ч бодохоор инээд хүрээд байдийн. тэр хүн хайртай гэж хэлсэнийхээ төлөө тэр хүүхнийг хайртай хүн рүү нь явуулахгүй хүчлэнэ гэдэг чинь юу гэсэн үг вэ, хэзээ ийм хайр байсын ч гэх шиг түмэн бодол эргэлдсэн дээ.
би бас энэтхэгт байхад нэг энэтхэг залуу хөөрхий оюунаа гэж монгол хүүхэн хайртай болцын байх, монгол хүмүүсийг ээрүүлдээд л, эргүүлдээд л оюунааг минь олоход туслаач гээ л байдаг байж билээ. их өрөвдөлтэй. энэтхэгүүд угаасаа их аймшигтай хүчтэй дурладаг улсууд байх, кинондоо бүрэн уусаад, киногоор амьсгалдаг амьдрал, кино 2-оо ялгаж ойлгохоо байдаг байх. кинон дээрх шиг дурлал ховор ч гэсэн байдаг юм шиг байгаан. бүтвэл азтай л юм тээ.
-
B. Baigal 28 өдрийн өмнө бичсэн.жинхэнэ хайр
хулхи хайр
жинхэнэ дурлал
хулхи дурлал
жинхэнэ хулхи жинэхэн хулхи,мэдэхгүй юмаа,Хайр, хайрлаж,хайрлуулаж дурлал дурлаж дурлуулаж гэж л мэдэх юм байна
-
O. Допа 25 өдрийн өмнө бичсэн.хайр гэж еөрөн юу юм бэ? гэж өрөөсөө нэг асуу ?
хүн- хүний бодлоор, ойлгож байгаагаар, мэдрэж буй мэдрэмжээрээ өөр хоорондоо харицуулшгүйл дээ.
еөрнө тэгээд тухайн хүний ертөнцийг үзэх үзэл ч , сэтгэл хөөрөл, гутрал сэтгэлийн хөдөлгөөний дээд хэмжүүр ч гэх юм уу
хүсэмжилэл л юм даа.
гэхдээ энэ сэтгэлийн хөдөлгөөн нь еөрнө сайнхан сэтгэл, эрэг энергитай л дээ. за за энэ ч яахав
миний бодлоор * би чамд хайртай. * -майртай бол зүгээр л үг шүү дээ хэ хэ хамгийн голно сэтгэл ...
хэн нэгэн хүн яамар нэгэн хүний төлөө үнхээр юугаан ч зориулж. чадах сэтгэлийн илэрхийлэл юм уу .
кккк
-
B. Munkhuu 25 өдрийн өмнө бичсэн.Жинхэнэ хайрын хэмжүүр нь тухайн хосуудын бие биедээ өгч байгаа сэтгэлийн болон материаллаг эд зүйлс, бага ч болов харцаараа бие биенийгээ ойлгох мэдрэмж, өөртөө байхгүй ч түүндээ зориулах сэтгэл, өөрөө ч хоосон хоцрох, амин хувиа хичээх үзэл байхгүй болж бие биетэйгээ бүх зүйлээ хуваалцаж чаддаг байх биз.
Жинхэнэ хайрын хэмжүүр нь насны эцэст үр ач нараа хараад ямар зовлон бэрхшээлийг сөрөн хамтдаа даван туулсан, ямар сайхан жаргалтай мөчүүдийг өнгөрөөсөнөө санан зогсож байгаа, эсвэл томоохон бэрхшээлийн өмнө өвдөг сөгдөлгүй даван туулсан хосуудаас очоод асуучихад гэмгүй байх.
Гэтэл зарим нь авах шулахын мөн болчихсон хүний сэтгэлийг ойшоож үзэх нь байтугай энэнээс яаж нэг гайгүй юм салгах вэ гэсэн ухвар сэтгэхүйд баригдаад түүндээ хөтлөгдөн нөгөө өөрт байдаггүй сайхан ааш араншинг гаргахыг юу гэх вэ. .........................өшөө зөндөө юм байгаа дөө.
Идсэн эрүү хувхайрч
Идүүлсэн бут урганаа гэж.
-
Я. Цэрэндэжид 25 өдрийн өмнө бичсэн.Хайр бол мэдрэмж биш үйлдэл. Ямар үйлдэл хийнэ, түүнээс л хүн мэдрэмж төрдөг тийм биздээ... кккк
-
Тийм шүү Гэхдээ би үнэрлэх амтлах сонсох мэдрэхүйг биш өөр мэдрэмжийг хэлсэн юм Баярлах, Инээмсэглэх 1/1 Я. ЦэрэндэжидO. Допа 25 өдрийн өмнө бичсэн.санал нийлэхгүй байна л даа. хүн тэгхлээр үйлдэл хийж байж мэдрэмж авна гэсэн үгүү ...
аа харин хүрээд. хараад. үнэрлээд .... мэдрэж бол болно л доо. мэдрэмж бол арайл өөр байх аа кккк
-
Ер нь бүтэх бүтэхгүй гэдэг чинь ямар байж байгаагаасаа илү өөрөө хэн бэ гэдгээсээ шалтгаалах зүйл дэ 1/2 » B. MunkhuuЖ. Баттүвшин 25 өдрийн өмнө бичсэн.Сэтгэлийн гүнд үлдсэн дурсамжуудаар л жинхэнэ хайр байсан уу , худлаа хайр байсан уу гэдгийг ялгаж хэлбэл үнэнд арай ойртох байх.
Бүтэлгүй хайр байгаагүй бол хайр ингэж мөнхийн сэдэв болохгүй байсан биз
-
T. Tsendee 22 өдрийн өмнө бичсэн.нэгэн амидралын толоо нэг зорилготой явахийг л хэлдэг байх. хайр бол агуу угээр хэлэхэд хэтсүү юмаа
-
B. Enkhtuya 13 өдрийн өмнө бичсэн.2 газар байхад өнгөц хайр мөхөж, гүн хайр бадардаг, хайр гэдэг 2 биенээ харахыг бус 2лаа нэгэн зүгт харахыг хэлнээ гэж хэхэ
-
Б. Нарангэрэл 13 өдрийн өмнө бичсэн.Нэг өдөр ус цэцэг хоёр тааралдаж найзууд болжээ. Эхний үед сайхан найзууд шиг үерхэж байлаа. Мэдээж бие биенээ танихын тулд цаг хугацаа хэрэгтэй байлаа. Цаг хугацаа улиран өнгөрсөөр, цэцэг маш их аз жаргалтай болжээ. Аз жаргалдаа умбасан тэрээр усанд хайртай болсноо ойлгожээ. Анхны хайртайгаа учирсан цэцэг тансаг сайхан үнэрээ тал бүр рүү цацан энэ сайхан үнэрийг зөвхөн ус чамдаа л зориулъя гэж байв. Хэсэг хугацааны дараа ус ч гэсэн цэцгэнд хайртай болсноо ойлгожээ. Цэцгэнд өгсөн усны хайр ч гэсэн анхных нь байлаа. Өдөр хоног ээлжлэн өнгөрсөөр цэцэг, ус надад хайртай болов уу? гэж бодож эхлэв. Яагаад гэвэл ус цэцгийг нэг их анхааран халамжилдаггүй байв. гэтэл цэцэг иймэрхүү байдалд огтхон ч дасаагүй байлаа.Цэцэг усанд,
Би чамд хайртай гэхэд ус,Би ч гэсэн чамд хайртай гэв.Цаг хугацаа өнгөрсөөр... Цэцэг усанд дахиад л,Би чамд хайртай гэв. Ус,Би ч бас гэлээ.Цэцэг тэвчээртэй хүлээсээр л байлаа. Гэвч цэцэгний сайхан үнэр алга болсоор өөрт байсан эцсийн сайхан үнэрээ усанд зориулж хайртай гэдгээ дахин хэлэв. Ус,Би чамд хайртай гэдгээ хэлсэн биз дээ гэв.Цэцэг улам л гундсаар хэвтэрт оржээ. Хөөрхий цэцэг хүндээр өвдсөн байв. Өнгө нь гундаж, үзүүр нь шарлаж эхлэв.Ус хайртынхаа толгойг түшин хажууд нь суудаг байлаа. Цэцэг үхэж байлаа. гэвч тр эцсийн удаа хамаг хүчээ шавхан толгойгоо өндийлгөн усанд,
Би чамд үнэн сэтгэлээсээ хайртай гэв.Энэ байдалд сэтгэл нь шаналсан ус эцсийн арга болох эмч дуудав. Эмч цэцгийг үзээд. Биеийн байдал найдваргүй. Түүний төлөө одоо юу ч хийж чадахаасаа өнгөрсөн гэв.
Ус эмчээс хайртыгаа ямар өвчнөөр өвдсөнийг асуув.
Эмч ус руу нухацтай харснаа. Түүнд ямар ч өвчин байхгүй. Түүнийг огтхон ч услаагүй байна гэв. Ус зөвхөн би чамд хайртай гэдэг үгээр хайраа илэрхийлж болдоггүйг ойлгожээ.
-
B. Enkhtuya 13 өдрийн өмнө бичсэн.цаг хугацаа л бүх юмны хэмжүүр дээ жинхэнэ хайр нь байж уу, дурлал нь уу, шохоорхол нь уу гэдгийг хэлээд өгнө өө хэхэ
-
T. Ganzorig 6 өдрийн өмнө бичсэн.нуугаад юу гэх вэ минийх биш юм байна гэхдээ жинхэнэ хайр байдаг гэдэгт итгэнэ ээ итгэнэ
-
S. Uranchimeg 3 өдрийн өмнө бичсэн.Сонин мөртлөө надад л лав таалагдлаа. Үнэндээ авсан нь биш өгсөн нь жаргалтай гэдэг ч үнэн байх шүү!
Хариулт Бичих
- Сайтын агуулга, зорилгод нийцсэн байх
- Бусад гишүүдэд хэрэгтэй мэдээлэл байх (Хувийн биш!)

