Оруулсан : ღ. Rosary ღ◕‿◕ღ 2011-03-07 03:04:02

Таны ухааны зэмсэг нь юу вэ?

Минийх бол "Үг". Уурласан үeдээ дуугаа хураахгүй л бол уужим ухаантай аавыгаа хүртэл уйлуулж чадахаар хорон үгтэй. Харин аавын минь ухааны зэмсэг нь түүний нүд. Би хүний нүдийг уншиж чаддаг, эсвэл аав минь нүдээрээ ярьдаг 2н аль нь болохыг мэдэхгүй ч миний амьдралд алдаа онооны минь шүүгч, амжилт бүтээлийн минь багш бол Аавын минь ухааны зэмсэг болох нүд нь билээ. Харин таных юу вэ?

2011-03-09 08:16-д бичсэн тодруулга.
http://www.youtube.com/watch?v=YjO_VXHxsRw Ene namaig ineelgej bas uiluulj chaddag shidtei duu.

2011-03-11 16:59-д бичсэн тодруулга.
Neesen sedevtei hamaaralgui zuil bichdeg humuusees sedevee hamgaalj uuruu uurtuu admin bolov. Sedevtei holbootoi zuil bichiig husvel nadruu zurvas ilgeegeere, bi neej ugie. Sedviin maani ner jaahan hundedchihej. Tegeheer uhaand tani undrah bodoloo bichij bas bolno shuu. Jisheelbel sedevtei yamarch hamaaralgui zuil bichij sedev neegchiig uurluulj taashaal avdag negen busguid bi shuleg zohioj oruulsan baigaa. Huulaad hadgalj avsan baih gej bodoj baina.

2011-03-19 12:33-д бичсэн тодруулга.
Hehe bichsen todruulgaa ustgaj bolohgui bolohoor hetsuu yum, ene talaaraa biz uneheer hatuu yum, bichsen yumaa ergeed neg unshsan chini ichij uhehnee kkk. Bi yamar muuhai aashtai yum be kkk. Uuchlaarai.

2011-03-20 02:28-д бичсэн тодруулга.

Сэтгэгдлүүд


  • L. Davaajargal 2011-03-12 13:17

    Миний бодлоор бол ҮГ магадгүй ухааны илэрхийлэл болж өгөх байхаа гэхдээ уур дунд ухаан байдаггүй...Уурыг устгаж чадварл тэр ухаан болно...Ингэж чадсан хүний харц бол Баттуулын аавын харц байхаа.. Би өнөөдрийн хувьд бол харцандаа ухаанаа шингээж чадаагүй л явна.. Миний ухааны зэмсэг юу юм болоо..? Ухаанаа тэлэхийн тулд харж, сонсож, уншиж, сураад л байгаа гэхдээ бага багаар...хэ хэ магадгүй зэмсэг гэдэг бол зэвсэг биш байха.. тиймүү? энэ утгаар бодож үзэж болохгүй байхаа хөгжмийн зэмсэг шиг хөг оруулан уран тоглож зөв хөглөж , ухаанаа илэрхийлж хөгжмийн зэмсэг шиг эзэмшиж чадсан хэргэсэл илэрхийлэл чинь юу вэ? гэж асуугаад байх шиг байна ..миний хувь бол тэрхүү зэмсэг нь..МИНИЙ УУЧ СЭТГЭЛ ГЭЖ бодож байна..энэ сүртэй зүйл биш л дээ гэхдээ хэнийг ч хэзээч уучлаж чаддаг сэтгэлээ би жолоодож ажиллуулж чадаж байгаа..

  • ღ. Rosary ღ◕‿◕ღ 2011-03-12 13:56

    Бичсэн сэтгэгдлээ өөрөө устгасан байна.

  • Э. Munkhuu 2011-03-12 14:59

    Хүний ухааний зэмсэг бол ном юм. Үгүйдээ ухааний зэмсэг бол ном биш тэр бол та оороо ном бол таний ухаанийг тэлхэд нэмэр болдог хуний оюн ухааний хажуудах очуухэн зуйл шуудээ. хун бур өөр өөртөө ухаантан бх хэрэгтэй. магадгүй буруу бж болхол юм. хаан бгаа болоод ямар орчинд бгаагаа мэдрээд оорийгоо зөв зүйтэй аваад явбал олний дундах зэмсэг юм болвуу. Харин миний хувид гэвэл би уураа мш сайн бариж. ууралаасаа омно эхлээд боддогдоо энэ миний ухааний зэмсэг гэж хэлэхгүйч давуу тал бж болох юм. эрэгтэй хумуус эцтү болоод ирхээр л нудэнд ни ухаан суудаг бхаа гэж бодож бна. эр хуний амидралийн толовшилийг этсэг эхээс гадна эхнэр хуухэд ни толовшуулдэг гэдэгт би итгэдэг юмээ тэхдээ эхнэртээ толгойгоо мэдүүлхийн нэр бишшүү хэхэ. мөн би даваажаргалтай санал нийлж бна.

  • ღ. Rosary ღ◕‿◕ღ 2011-03-12 22:54

  • Э. Анхбаяр 2011-03-12 23:07

    Би ч бас......

  • B. Dito 2011-03-12 23:27

    Бичсэн сэтгэгдлээ өөрөө устгасан байна.

  • B. Dito 2011-03-12 23:29

    нээрэ би асуултанд хариулах гэж хичнээн их өдөр бодсон гээч миний оюуны зэмсэг юу юм бол гээд л
    гэхдээ одоо ч хариугаа баттай олохгүй л бна ... Олсон хариундаа итгэлгүй бна гэх юмуу даа

    Учир нь би оюун ухааныг өөрийн сэлэмээ болгож ирсэн харин үүний зэмсэг гэхээр сонин юм магадгүй ир нь байж болохын эсвэл ирлэдэг точил нь ч юмуу ?

    За тэхээр би ингэж бодлоо ир нь бол оюун ухаан харин точил нь ном сонин түүнийг тэлэхэд зориулгдсан бүтээгдхүүнүүд юм бна гэж.....

  • ღ. Rosary ღ◕‿◕ღ 2011-03-13 03:38

    Тэнгэр шиг бай!.

    Хамаг бvгдээр чамайг
    Харааж нулимж байвч, тэнгэр шиг бай!
    Хамгийн сайн хvмvvс гэж
    Хашгирч ерєєж байвч, тэнгэр шиг бай!
    Тэвчээр барагдаж, нєхєд чинь орхивч
    Тэнгэр шиг бай, мєнхєд амгалан…
    Тэргэнд суулгаж, алтан титэм ємсгєвч
    Тэнгэр шиг бай, юу ч болоогvй юм шиг…
    Хамгийн хайртай хvн чинь хаяж одсон ч
    Хан тэнгэр нурчхаагvй цагт, бvv зов!
    Гvтгэж, доромжилж бахаа ганц хангавч
    Гvн тэнгэр хэмхрээгvй цагт, бvv ай!
    Євчин зовлонд нэрвэгдэж, тартагтаа тулавч
    Єнє мєнхийн тэнгэр шиг бай, чи ялна
    Єрєєл бусдад тоогдохоо байж, мартагдавч
    Єндєр тэнгэр дээр чинь цэлийж буйг бvv март!
    Яг л амьдрал чинь дуусаж, явах замгvй болсон ч
    Яадгаан алдалгvй хvлээ, тэнгэр шиг бай!
    Яруухан санаа мєхєстєж, хулгай зэлгийд єртсєн ч
    Ядмагхан амьтдыг бvv тоо, тэнгэр шиг бай
    Олз омог чамд vvдээ хаасан ч тэнгэр шиг бай
    Олон тvмэн нvvрээ буруулсан ч тэнгэр шиг бай
    Одод гялалзаж, наран саран ээлжлэх цагт
    Орчлон дээр аавын хvv шантрах ёсгvй!…
    Уур омог урин мунхгийг мартаж, тэнгэр шиг бай
    Уйтан хорвоогоос илvv гарч, жигvvрээ дэлгэ…
    Цєхрєл чамайг багалзуурдаж, цєлийн чоно шиг болгосон ч
    Цєс ихтэй хvний vр гэдгээн бvv мартаарай!…
    Цорын ганц хvv минь, бас охид минь, хvvхдvvд минь
    Цохолж ирэх vйлийн vрээс бvv зугт, бvv ай!…
    Хувь заяатай ямагт эвлэрч, тэвчээртэй бай…
    Хуучин цагийн мэргэд хvлээж сурсан юм шvv!…
    Орох оронгvй болсон цагтаа орчлонг бvхэлд нь олно, чи!
    Онцлох нєхєргvй болсон цагтаа , хvнийг бас ойлгоно чи !
    Аз жаргал ирнэ гэвч , удалгvй алга болдог юм
    Аюул зовлон тохионо гэвч , тєдєлгvй арилдаг юм …
    Жамаараа ертєнцєд юм бvхэн єдєр , шєнє шиг ээлжилнэ
    Жаргал зовлонгийн алинд ч , мєнх тэнгэр шиг бай !…
    Атаатан тvмэндээ мууг vйлдэвч , хариуд нь сайныг бvтээ .
    Ариун сэтгэлийн нугад буяны цэцэгс дэлгэрдэг юм …
    Ямагт чиний зєв байх албагvй , сайтар тунгаа
    Ярьж хэлэх , хєдлєх бvхнээ єєрєє хяна , сэтгэ
    Хvсэл бvхэн биелэх албагvй , чандалж хорь,
    Хvрэхийн эцэсгvй тэнгэр шиг бай, vнэнийг тэмтэр!…
    Юм бvхэнд єєрийн цаг буй, сєрєєд нэмэргvй
    Юлд атгасан хvн тулаанд хэрэгтэй, хуриманд нэмэргvй
    Нохой болохоос нь ємнє гєлгийг хазаж хэмлэдэг юм…
    Ноён болохоос нь ємнє хєвгvvнийг басаж доромжилдог юм
    Самуун дэгдээгчид vйлээн тайван хийг
    Сандарч тэвдэх хэрэггvй тэнгэр шиг бай !
    Салхи цагаан болохоор бvхнийг хийсгэдэг юм
    Саваагvй амьтдын зиндаанд бvv уна !…
    Эрх мэдэлтэй хvн хилэнц нvглээс зайлахгvй
    Эд баялагтай хvн хvсэл шуналаас хагацахгvй
    Ертєнцийн бvх юм хэмжээтэйг бvv март
    Ер цагаа болохоор хумхын тоос шиг сарнина
    Энгийн хvн ардад ээлтэй бай, хайртай бай
    Элдэв бусармаг явдалд бvv орооцолд!…
    Yнэтэй цайтай бvхнээ бусдад єгч сур, бvv харамс
    Yvрд оршихгvйн учир тус болох vйл бvтээ!…
    Гаднаан ямагт бусдаас доорд бай, даруу бай
    Гайхуулах хэрэггvй, дотроон тэнгэр мэт агуу бай!
    Yг яриа хэрэггvй газарт харцаараа єгvvлж сур,
    Yнэн худлыг ялгах аргагvй цагт бурхандаа залбир!
    Єнєєдєр чамайг маргааш бусдыг хуурах хvмvvст
    Єєр шигээ бvv итгэ, мєрийг хєєж чигийг барь!…
    Хvv минь, хамгийн эцэст хэлэхэд ноомой явдлыг дээдэл
    Хvлцэн тэвчихээс илvv гавьяаг би мэдэхгvй!..

  • ღ. Rosary ღ◕‿◕ღ 2011-03-13 03:52

    Бичсэн сэтгэгдлээ өөрөө устгасан байна.

  • ღ. Rosary ღ◕‿◕ღ 2011-03-13 04:33

    Гүн цэнхэр далайд шүр нь болж зочил
    Гүйгүүл хонгор салхинд исгэрээ нь болж нөхөрлө
    Цэлмэг хөх тэнгэрт нар нь болж манд
    Цэцэн ухаандаа тэгээд юм бүхнийг мэдэр.... Ч. Баттуул

  • Б. Б.Tuul 2011-03-13 10:14

    орчин нөхцөл, хүнийг ажиглах. ажиглаад зөв цагтаа оновчтой үг хэлэх

  • Э. Munkhuu 2011-03-14 15:02

    сайхан шулэг бна

  • ღ. Rosary ღ◕‿◕ღ 2011-03-16 01:36

    Нулимс минь яг л аадар шиг асгарч байна
    Нуур болохооос нь өмнө арчаад өгөөч
    Уйлсаар байгаад би усгүй болж хатах нь
    Удаан гэгч нь үнсээд аргадаад өгөөч

    Хамгийн сүүлд чи минь
    Хайртай гэж хэлэх гээд амжаагүй ч, зүгээрээ
    Харцанд чинь шингэчихсэн байсныг зүүдэндээ харсан
    Харамсаад уйлж байгааг чинь ч мэдэрсэн.



  • Д. Гантулга 2011-03-16 09:28

    Миний зэмсэг болж чадхаар зүйл бол миний оюун бодол, сүүлийн үед үг болж хөгжөөд байгаа.

  • ღ. Rosary ღ◕‿◕ღ 2011-03-19 09:39

    Хүсэх...

    Нэгэн бясалгагч голын хажууд бясалгалаа хийн сууж байтал залуухан банди түүнийг үймүүлэн ийнхүү хэлж гэнэ. "Мастер, би таны шавь болохыг хүсч байна." "Яагаад ?" хэмээн бясалгагч асуутал тэрээр хэсэг зуур бодолхийлснээ "Яагаад гэвэл би бурхан болохыг хүсэж байна" гэж тэрээр хариулжээ.

    Бясалгагч босч ирэн түүний хүзүүнээс нь барин толгойгоор нь голын ус руу дүрж гэнэ. Түүний толгойг 1 минут орчим усанд дүрсний дараагаар тэрээр тийчлэн гарахын түүс болж байлаа. Эцэст нь бясалгагч түүний толгойг уснаас гаргаж автал тэрээр хахаж цацан арай ядан амьсгалж байв.

    Эцэст нь түүнийг хэвийн болоход нь бясалгагч түүнээс "Усан доор байхад чиний хамгийн их хүсэж байсан зүйл чинь юу вэ гэдгийг надад хэлээч" хэмээн тэрээр хэлжээ.

    "Агаар" хэмээн өнөөх залуу хариулав.

    Сайн байна. Одоо гэртээ харь. Тэгээд хэзээ чи бурханыг тэр агаар мэт хүснэ, тэр цагтаа над дээр эргэж ирээрэй." хэмээн хэлжээ Сайн үйлс дэлгэрэх болтугай.

  • ღ. Rosary ღ◕‿◕ღ 2011-03-19 12:45

    Өнгөцхөн бодолоор өөрийгөө хордуулж
    Өнгөцхөн сэтгэлээр өрөөлийг гомдоож
    Өнө мөнхийн амьдрах юм шиг сэтгэсэндээ
    Өр эмтэрч өршөөл эрнэ...

  • С. Мөнх-Эрдэнэ 2011-03-19 21:42

    http://www.youtube.com/watch?v=6hLQ3tP4_A8

    энэ дуу намайг өөрчилсөн. та бүхнийг үгийг нь анхааралтай уншаад соносоорой гэж чин сэтгэлээсээ хүсч байна.

    HOUSE OF THE FLYING DAGGERS киноны дуу.


    kathleen battle гэж дуучин байгаа. гайхамшиг


  • С. Мөнх-Эрдэнэ 2011-03-19 21:44

    ЭНЭ ДУУНЫ ТАЛААР СЭТГЭГДЛЭЭ ҮЛДЭЭГЭЭРЭЙ

  • ღ. Rosary ღ◕‿◕ღ 2011-03-20 00:23

    Баярлалаа. Эхлээд таны сэтгэгдэлийг сонсмоор байна даа.




Krilleer On/Off (Ctrl+Alt)   Хөрвүүл   Тохиргоо   © 2008 Adiya Bold