Оруулсан : Б. Maggi 2011-03-18 00:28:54

Эр хүн ба бодит муу тал

Үхтэл харам эх орноо үгүйлж харамласан нь хэд юм болдоо хөөрхийс Үсээ цайтал ажиллаж өрнүүн хөдөлмөрлөсөн нь хэчнээн билээдээ ард олон минь Өдөр шөнөгүй улс орноо гэж өр нь өвдөж өмөлзөж нойроо хугасласан нь олон гэж үү дээ хө Өөрийн хүүхдээс илүү бусдыг хайрлаж энэрдэг нь олширсон гэж үү дээ хө Амгалан энхийг ерөөж торгон хилийнхээ зүг цай сүүгээ өргөсөн ээжий ховордоо юу даа хө Аж төрөхийн ухааныг хүнлэг холын бодолтойгоо сургаж хүмүүжүүлсэн аав цөөрөө юу даа хө Амьдралын учигийг сүвэгчлэхдээ хайрыг биш биш мөнгийг шүтэх юмдаа ахан дүү минь Азай буурлуудынхаа сургаалийг номтой нь хүндлэлтэй нь умартаа юу даа монгол түмэн минь Түшигтэй тулгатай эрчүүл нь архи тамхи хүүхэн машин ан ав пс мөрийтэй тоглоомонд нугасгүй донтох болж Түмний төлөө гэсэн үнэнч шударга зарим нь төд удалгүй мажийж төрийн хуйвалдаанаар гэмтэн болдог болж Төр түшилцсэн зарим нь байгалиа сүйтгэж усаа ширгээж газар нутгаа худалдаж авилгал авч баяждаг болж Төгрөг мөнгөний төлөө зарим нь гадаадыг зорьж амьдын хагацал салалтыг даллаж эрүүл мэнд амь насаараа хохирдог болж.
ингээд нэг бодохлоор бид чинь эр хүний цог хийморио доройтуулж эртний өвгөдийн сургаалийг гээж ном уншихаа байж нойронд мэргэн, хоолонд түргэн, ажилд дургүй, амьдралд хайргүй, хов живэнд дуртай хэрүүл тэмцэлд адтай болж, урдуураа улаан хөлтэй хүүхэн, шөрмөстэй чоно 2-ыг алхуулахаа байж, унтаа согтуу машинаараа өрсөлдөг болж, амьтан ургамлыг ч хайрлахаа байж, хошин шог гэж толинд хараад өөрийгөө шоолдог болж, хонь мал мэт бусдыг алахад ч бэлэн араатан болж, эхнэр хүүхдээ шоглодог үхээнц нэгэн болж, ээжий аавыгаа хүндлэхгүй ах захгүй гэмтэн болж, аахар шаахар зүйлээр хөөцөлддөг болж, хөл дорхтойгоо зууралдсаар тэнгэрийн оддыг л олж харахаа байж, гайгүй яваа нэгэндээ атаархуу болж, галзуурч яваа нэгнээрээ бахаддаг болж, үнэн шударга нэгнийгээ үзэн яддаг болж, өнгө мөнгөнд руутаад сайн сайхныг олж харахаа байж, азжаргалыг баян тансагаар төсөөлдөг болчихож, амьдралдаа алдсан нэгнийгээ улам доош нь хийх гэдэг болчихож, архи дарс амсаад агсамнаж согтуурхаж дээрэлхэх гэдэг болчихож, айлын эхнэрт сээтэгнэж хуурамч амьдрал өвчин хоёрыг тараадаг болчихож, аятай тавтайг үзэж сонсохоос илүү аймшигтай түгшүүртэйг мэдэрдэг болчихож, ганц хайртай эхнэрээ гадаа гэргүй мөшгиж хардаж зовоодог болчихож, аав эцэг хүн байхаасаа илүү аваа өгөө мөнгөөр хүүхдээ хүн биш араатан болгож хүмүүжүүлдэг болчихож, хундага сархад амсаа л бол ахиж нэмсээр даварсаар амьтны адаг болж архинд дөрлүүлсэн үхэр болчихдог болж, хариуцлага үүргээ умартаж харин ч эрхээ давуулан биелүүлдэг болчихож, ээж аавын охидын зүрхээр юман чинээ бодохгүй тоглодог болчихож, ганцхан шөнийн жаргал эдлэх гэж гарцаагүй хайртай дүр эсгэдэг болчихож, тэвчээрийнх нь тэнгэрт үргэлж гэрэлтэж байдаг наран саран бөхчихдөг болчихож, тэнгэр мэт агуу сэтгэл нь тэгтлээ их байхаа больчихож, зөөлөн хатууг тэнцүүлдэг зан нь зөвхөн өөрийгөө бодохоор солигдчихож, амьдралын ширүүн давалгаанд цохигдоод арай ч дээ гэмээр бууж өгчихдөг болчихож, амин зүрхэндээ асгардаг нулимсыг авгай хүүхэн шиг асгаруулдаг болчихож, алс холын явдалыг тунгааж дотроо бодолтой доороо суурьтай байхаа байж, уурын мунхаг хүсэл тачаалаар бүхнийг шийдэх гэдэг болж, уярмаар хайрламаар зүйлд хөлдүү мөс шиг хандаг болчихож, дандаа бодол санаанд нь булай самуун шингээстэй болчихож, далай мэт сэтгэл нь булингартаж хордсон ус мэт болчихож, гэм нүгэлдээ харамсахаа байчихаж, гэргийгээ хуурахыгаа зөв гэж боддог болчихож, хүндлэл хайрыг тоохоо больж, хүчирхийлэл хядлагат дуртай болчихож, тэнгэр газараа шүтэхээ больчихож, тэгээд бас Бурхангүй болчихож, өөрийн хүслийг бусдад тулгадаг болчихож өрөөл бусдыг ойлгохоо байчихаж, эмгэд өвгөдөө хүндлэхээ байчихаж эгцэлж хараад загнадаг доромжилдог болчихож, эцгийн голомтоо шүтэхээ больчихож эрээ цээргүй авирладаг болчихож, баяр наадам наргиан цэнгэлд дуртай болж, ажил төрөл асуудалтай зүйлд дургүй болж, төр засгаа хүндэтгэхээ больчихож түмэн олноо хуурдаг болчихож, онгироо сагсуу бардамнах болж олиггүй хэргүүдийг өдөөх болж, бусдын зовлонгоор тохуурхадаг болж бузар үйлээрээ сайрхдаг болж, үнэн сэтгэлээсээ инээхээ байж үргэлжид л ашиг хонжоо хайдаг болж. Ингээд нэг бодохлоор эрхүн та ЭРХҮН МӨН Л БОЛ ЭРХҮН ШИГ ШИГ Л БАЙ... байж чадахгүй бол ...


2011-03-18 08:46-д бичсэн тодруулга.
Уул хад мэт эр хүн байлаа ч сүүдэрлэх модгүй уух булаг шандгүй мэт хайр халамж муутай ханийн түшиг муутай бол хэцүүеэ...
Эр сүвтэй болсоноороо эрхүн болдог ч юм биш, эр цэргийн алба 1 жил хаасанаараа ч эр хүний нүнжигтэй болчихдог ч юм биш...
Эцэг болж аав гэдэг нэр зүүхээс ичигсэд хэзээ ч битгий байгаасай, халааснаасаа 100000₮ чулуудчихаад наадхаа авахуул гэж эхнэртээ эмэгтэй дүүдээ, эмэгтэй хүнд хэлэгсэд битгий л олширчихоосой билээ...
Нялх үрийнхээ орчлонд мэндэлж дуу хадаан орилоход л эр хүн болсон заяагаа мэдэрдэг юм гэнэлээ...
Чин сэтгэлийн хайраа ганцхан хүнд л зориулж чадаад насны төгсгөлөөр эрхүн шиг амьдарсанаа ойлгодог юм гэнэлээ
Бусдын төлөө амь амьдралаа зориулаад дуусах мөчдөө эрхүн болсоноороо бахархадаг юм гэнэлээ...

Сэтгэгдлүүд


  • B. Bella 2011-03-18 09:37

    Чин сэтгэлийн хайраа ганцхан хүнд л зориулж чадаад насны төгсгөлөөр эрхүн шиг амьдарсанаа ойлгодог юм гэнэлээ... гэж энэ магад үнээн.

  • B. Bella 2011-03-18 09:52

    Хөвчин дэлхийг сөгдүүлж явсан
    Хөх толбот монгол эр хүн хаана байна
    Цэлмэг тэнгэртээ сөгдөж мөргөсөн
    Цагаан сэтгэлт монгол эр хүн хаана байна
    Хазаар даран тэмүүлсэн хатир жороо хүлгийн эзэн
    Хамаг монголын минь сүлдэн тэнгэр халх эр хүн та хаана байна
    Ойн согоо шиг танхилхан бүсгүйтэй
    Оддын доор хайр шивнэлдсэн
    Орон монголын минь халуун ураг
    Омголон зантай монгол эр хүн та хаана байна
    Үнэгчлэн зүүдлэх хонгор хүүгийнхээ толгой дээр
    Үнэг хайчлан домносон эцгийн цагаан сэтгэлтэй
    Үнэнч амрагын харцанд нялх унага шиг номхордог
    Үг нь хатуу монгол эр хүн хаана байна аа та
    Ган дөрөөн дээр ээтэн гутал жийж
    Гадаад далайг хүлгийн шандсаар туулж
    Галав ертөнцөд өөрийн түүхийг бүтээсэн
    Гартаа илд барьсан өвгөдийн удам эр хүн та хаана байна аа
    Цал буурал аавынхаа үгэнд хүмүүжсэн хүү
    Цагаан сэтгэлт ээжийнхээ хайранд өссөн үр
    Царайлаг монгол бүсгүйн харцыг булаасан эр
    Цовоо хонгор үрийнхээ сэтгэлд мөнхөрсөн эцэг эр хүн та хаана байна
    Холын холоос шижирдэх алтан нарны цацраг
    Хөх огторгуйд нумрах шинэ солонгын өнгө
    Хосоор амьдрах тавилангийн үл тасрах багана
    Ханат өргөө гэрийн хойморт залрах шүтээн
    Эр хүн та хаана байна
    Асгат өндөр сарьдагын оргилд гөрөөлсөн анчин
    Ариун тулгат төрийн голомт түшсэн түшээ
    Цэцэн буу мөрлөж нүд цавцаагүй хилчин
    Цагийн саалтанд мөхөөгүй алтан ургын залгамж эр хүн та хаана байна
    Бөртэ чонын уянгат улилтын үргэлжлэл
    Богд Чингис хааны удам залгасан ураг
    Хатан Мандухай эхийн хэвлийд торнисон үр
    Хатан зоригт монгол эр хүн та хаана байна
    Зовсон ч жаргасан ч нулимсаа үзүүлдэггүй
    Зориг зүрх тэсвэр тэвчээр чинь хаана байна
    Цуснаасаа үнэтэй нулимсаа үзүүлдэггүй
    Цөхөрч үзээгүй сэтгэлийн хат чинь хаана байна
    Эрдүү цээлхэн хоолойгоороо
    “Эр бор харцага”-ыг аялаж
    Нүд алдам цэнхэр талыг уяраасан
    Нүдэндээ хорвоог шинжсэн ухаан чинь хаана байна
    Эр хүн таныг эр хүн би хайлаа
    Энэ нийгмийн талбараас эрэл тавьж сурлаа
    Эрсэн олзоо эндээс би оллоо
    Элэг зүрх хоёртоо өөрийн эрхгүй харамслаа
    Хөх толбот монгол эр хүнийг
    Хотын гудамжнаас олсонгүй ээ
    Өргөн цээжтэй ханхар эрийг
    Өмссөн хувцаснаас нь би олсонгүй
    Уртын дуугаа аялсан эр хүнийг
    Уусан архиных нь лонхноос оллоо
    Эрэл сурал болсон эр хүнийгээ би
    Эрүүлжүүлхийн өмхий өрөөнөөс оллоо
    Тал дүүрэн бэлчих сүргийн эзнийгээ би
    Таг харанхуй траншейн дотроос оллоо
    Зориг зүрхтэй монгол эр хүнийгээ би
    Засаг эцгийн зовлон дотор би харлаа
    Нулимсаа үзүүлдэггүй эр хүнийг би
    Нус нулимсандаа хутгалдаж уйлж байхыг нь харлаа
    Аугаа дайчин явсан өвгөдийнхөө удмыг
    Агаар чийггүй мөрдөн дотор би үзлээ
    Цагтаа өвдөг дээр нь сөгдүүлж явсан монгол эр хүн
    Царай алдан харийн нутагт боол болсныг үзлээ
    Амьдралын төлөө хүний нутгийг зорисон эр хүний
    Ард нь үлдсэн авгай хүүхэд нь ядарч гуниглахыг би үзлээ
    Аль эртний африк тивийн боолын нийгэм шиг
    Ажлын хүндийг нь нугалдаг хар арьст хүмүүс шиг
    Монгол эр хүнийг минь бэлэгний морь шиг үнэлж
    Махан бие, эрүү шүд, чийрэг чадвараар нь шинжиж
    Бойнд явуулдаг тарган адуу шиг харьцаж
    Боол болгохоор хүний нутаг руу зөөж байхыг харлаа
    Гадаадад ажиллах хүч гаргах нэрийдлээр
    Гал цогтой монгол эр хүнийг минь аваад явчихыг үзлээ
    Холын холоос гүйх унаган хүлэг морь шиг
    Хүн хүний нутгаас амьд ирсэн эр хүнийг
    Хөлс хүчээр зүтгэж олсон хөрөнгө нь
    Хөндүүрлэж өвддөг зүрх, эрүүл бус бие нь болохыг л үзлээ
    Ойн согоо шиг бүсгүйн халамжит ханийх нь өвөрт
    Орон хөнжил дотор нь харийн хөгшин Ли овогт орж
    Харийн хүнд өврөө нээж үзээгүй хатан эхийн сэтгэлийг
    Халх хүүхэн умартаж бөгсөөрөө амьдрахыг үзлээ
    Морин дэл дээр хийсч явсан эр хүн
    Машин тэргэнд хүүхэд шиг дурлаж
    Мал харахаараа айж зугатаадаг
    Маяг ихтэй монгол залууг өрөвдлөө
    Хүдэр чийрэг гартаа илд барьж явсан монгол эр хүн
    Хүүхэн шиг сүмбэн цагаан хуруутай болж
    Хуримын бөгж нь мулталч унахыг би үзлээ
    Өргөө цагаан гэрийнхээ хойморт
    Өлгий дотроо сүүл хөхөж өссөн эр хүн
    Өөх иддэггүй холестрин ихтэй гэж
    Өөлж маяглаж байхыг хараад үнэндээ би гутарлаа
    Алд биеэ алжаахаас айхгүй
    Ахуй төрдөө зүтгэж явсан эр хүн
    Ард түмэн байтугай хоёрхон алхмын цаадахыг харахгүй
    Авилгалд живээд арчаагүй царайлахыг нь би үзлээ
    Царайлаг монгол бүсгүйг гуйж биш гуйлгаж явсан эр хүн
    Царай алдан гуниглаж уйлж явахыг нь хараад
    Цөхөрч үзээгүй эр хүний минь тэсвэр тэвчээр
    Цагийн саалтанд үгүй болсоныг мэдэрлээ
    Харамсаж байна аа би
    Өөхөнд ороовч нохой тоож идэхгүй
    Өвсөнд хучивч үхэр тоож зажилахгүй
    Өлбийсөн амьтад үр хойч минь болохвий гэсэн
    Өгээдэй хааныхаа холч ухааныг аргагүй би биширлээ
    Хайж сурсан эр хүнээ би
    Хар архины лонхон дотор нь би харлаа
    Харь орны боолын хөдөлмөрөөс оллоо
    Харанхуй зовлонгийн хашаан дотор үзлээ
    Эрээд сураад байсан монгол эр хүнийгээ би
    Энэ нийгмийн амьдралаас би оллоо
    Элэг зүрхэндээ өөрийн эрхгүй харамслаа
    Монголоо танихгүй, морь унаж чадахгүй
    Морин хуур тоглохгүй, монгол бичигээ мэдэхгүй
    Харь орны англи хэлийг хагас дутуу залчисан
    Хүүхэн шиг эр хүйстнийг харин би ихийг үзлээ
    Сайхан эр хүн ховордсон гэдгийг
    Санаа бодлоосоо нэхэн асууж
    Салхи исгэрсэн хүйтэн шөнө
    Сүнстэй хамтарч энэ шүлгийг бичвээ гэж бас нэг хүн бичсэн байх юм хэдий ийм ч гэсэн дээ монгол залуус маань монголоороо байгаа шүү дээ цаг хугацаа өөрчлөгдөж, хувьсаж өөрчлөгдөж байгаа шүү дээ.

  • D. Azaa 2011-03-18 10:17


    айл хэрэв эр хүнгүй бол
    айдсийн манан гэрт хургаж
    адуу мал нь хэц бараадаж
    хорол тооныг нь тулах багна нь
    хоёр биш нэг байна
    ингээд бодхоор эр хүн гэдэг
    айл гэрийн ноен нуруу
    амьдрал түших эзэн заяа
    бүх эрчүүд минь ноен нуруутай эр хүн шиг эр хүн байгаасай

  • Б. Амраа 2011-03-18 11:14

    уучилж өршөө. Арай ч бас бүгд тийм биш байхаа. 1 зүйл дээр эмэгтэйчүүдтэй ерөөсөө санал нийлэхгүй юмаа. дээр гарч байна даа. айлын эхнэрт сээтэгнэж хуурамч амьдрал өвчин хоёрыг тараадаг болчихож. гэж. гүй ингээд бодохоор айлын эхнэр нь нөхөртөй байж бас л нөхрөө хуурч л таарна биздээ. яагаад ганцхан эрэгтэй хүн нь буруутай гэж вэ? эрчүүд л хуурамч гэх юм. эмэгтэй хүн бас байж байж л хуурна биздээ. тэгэж байхад эмэгтэй нь яг адил байж яагаад ариухан цагаахан байдийн бол. ийм байхад ганц хайртай эхнэрээ гадаа гэргүй мөшгиж хардаж зовоодог болчихож, гэх юм. Монголын минь эрчүүд арай ч бас бүгд ийм бишээ. 3.18-ид ийм юм уншсан чинь шал сонин санагдлаа.

  • Д. Аюушжав 2011-03-18 13:25

    Амьдралын саадыг давах гэж эр хүн та хүчтэй төрдөг

    Амраг жаахан ханиа жаргаах гэж ухаантай төрдөг

    Алаг бяцхан үрдээ ааваа гэж дуудуулахаар эр хүн болж төрдөг

    Эр хүн танд Амар амгалан амьдралыг бүтээх

    Эрдэнийн алтан түлхүүр зөвхөн таны гарт гэдгийг ямагт санагтун.

    Монголын бүх сайхан эрчүүддээ баярын мэнд хүргэе.

  • 9. Gegeen 2011-03-18 17:37

    DOOGURA TEMTRED UZ, YAMR NEG YUM ATGAGDAJ BAIWAL ONOODOR CHINI BAYRIN ODOR. GEJESHU, HEHEHE

  • G. Munkhsaikhan 2011-03-21 21:50

    Ядаргаатайн, тээл нээх эрчүүдийг муулцгаадийн. Оорсдийгоо хичээцгээвэл таарна.

  • T. Ganzorig 2011-03-22 00:16

    сонин хүмүүс содорхоод,содон хүмүүс сонирхоод байдаг нь хүн нэртэй эрчүүд эмсийн бодит талуудын сайн муугийн тэмцэл бусуу би үгүй бол чи,чи үгүй бол би, хэн нь хэнийнхээ дээр гарч,доор орж,хэдий болтол нэгэн хэвийн хэлхэлдсэн гинжээр сүлжилдэж сэгсрэлдэж сэмрэлцэж явахав дээ авахаа аваад л хаяахийн хаяад л явах шиг жаргал үгүй л байлтай эс бөгөөс мөхвөл мөх сэхвэл сэх эсвэл үх гээд явбал барав бишүү




Krilleer On/Off (Ctrl+Alt)   Хөрвүүл   Тохиргоо   © 2008 Adiya Bold