2011-03-23 16:42:44

Ливид НАТО...

Ливийн дотоод асуудалд хөндлөнгөөс их гэгдэх гүрнүүд оролцож байгаа нь зөв үү? Би болохоор буруу гэж бодож байгаа юм. Өнөөх их гүрний дээрэнгүй өнгө мөнгөний нүдээр асуудлыг шиййддэг байдал өнөө хэр оршсоор л.. Дургүй хүрч байна. Зөв болон буруу гэж үзэж байгаагаа тайлбарлаарай нөхдөө..

Сэтгэгдлүүд


  • Б. { Э м а } 2011-03-24 17:04

    хар алтанд нь шунаж байгаа биз ... буруу буруу монгол дотроо эвдрэлцвэл энэ улсын жишээнээс суралцах юм шүү кк......

  • B. Enerelt 2011-03-24 17:07

    Гар хоосон ард түмнийхээ эсрэг байлдааны зэвсэг хэрэглэнэ гэдэг нацистууд еврэйчүүдийг аймаглан устгасантай адилхан хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг юм шүү дээ. Их гүрнүүдийн зөв өө! Хөөрхий Каддафи! (Гаддаги?, Хаддафи?) "хөөрхий Садам"-ын араас орохоор шийдэж дээ...

  • B. Daamaihangai 2011-03-24 17:20

    Хойд солонгос ч гэсэн эсэргүүцэгчид зугтагсдыг алдаг шдээ, хойд солонгосыг тэгээд яагаад засан тохинуулахгүй байгаан НАТО?

  • З. Margad 2011-03-24 17:43

    ХАЛбага шанага шиг дандаа л оролцдог шүү дээ.ард нь дан өөрсдийнх нь эрх ашиг нуугдсан байдаг.бид л сайн ухаараагүй болохоос манайд аль хэдийн заагаад зааварлаад л явж байгаа.гол нь тэдний эрх ашигын үүднээс.уул -уурхайг хар.ашиг нь бүгд л тэдэнлүү орж байгаа.арабууд яахав дээ.ойлгосон ухаарсан цаг болсон.бид унтаж л байна.ганц ливийн асуудал биш арабын ертөнц тэр чигээрээ хөдөлгөөнд орж байна шүү дээ.америк европчуудын зүгээс эхлээд жаахан харсан.одоо болохоор дайныг зогсоох нь тэдэнд дээр гэдгийг ойлгож байгаа.юу ч нэмэр алга гэдгийг мэдэрч байна.зогсоохгүй бол улам сайн"групп"гарч ирнэ.нефтны үнэ өснө.хямрал ихэснэ гэдгээ ч ухаарч байгаал даа.их гүрнүүд жижигрэх цаг ирж байгаа байхаа.миний бодол шүү нөхөдөө

  • B. Daamaihangai 2011-03-24 17:48

    бирм африкын зөндөө оронд дарангуйлагч нар зөндөө л алж хядаал байж л байдаг, тийм л их хүнд хайртайм бол энэ орнуудыг засан тохинуулахгүй байгаан

  • З. Margad 2011-03-24 18:06

    бүгд худлаа юм шүү дээ.африкийн дайнуудыг өдөөгч нар чинь америкууд өөрсдөө.тэр энхийг сахиулах энээ тэрээ чинь бүгд жүжиг.дандаа ах дүүнүүдийг хөрш улсуудын хооронд яс хаягч нар.СУданыг 2 хуваалаа.америк,еврейнүүд л бас л ажилсан.бага багаар хоолоор хуурсаар байгаад христийн шашинд оруулж ардуудыг нь хооронд нь хутгалаа.төгсгөлд нь 2 хуваагдлаа.гол зорилго нь ирээдүйд израйль усгүй болоход суданаас үнэгүй татах юм гэнэлээ.ийм л холын санаатай новшнууд.иракт саяаас илүү хүнийг цааш нь харууллаа.Садамыг дүүжиллээ.олон хүнийг устгасан гэж.аа тэгвэл сая гаруй хүний аминд хүрсэн бушд яагаад хариуцлага байдаггүй юм бэ?шудрага зүйл байхгүй л байгаам даа.гаддафи гэхэд нэг шөнө 1200 хоригдлыг алсан.дандаа улс төрийн хоригдлууд байсан гэдэг.үнэн үг дуугарах гэнгүүт л цааш нь харуулчихдаг юм билээ.хорвоод үнэн юм алгаа.дандаа л авах идэхийн төлөө.хүний эрх гэдгийм.шал худлааш дээ.бүгд худлаа

  • З. Margad 2011-03-24 18:21

    евреинүүдийг палестинад төвлөрүүлдэг нь индиануудын нутгыг яаж эзэгнэлээ тэрэн шиг зүйл хийх санаатай байсан гэдэг.сүлд нь гэхэд 2 цэнхэр зураастай захаараа цагаан байгаа.энэ нь ямар ч байсан 2 голын хооронд эзлэнэ.цагаан нь цаашаа тэлнэ өргөжнө гэсэн утгатай юм гэсэн.ийм л бодолтой улсууддаа.улс хоорондын хэрэгт дандаа хошуу дүрцгээнэ.хараал идсэн дээрэмчингүүд.бид ч өврөө сайн дэлгэж байгаа их юмаа ч мэдүүлж байгаа тэдэнд.

  • Б. { Э м а } 2011-03-24 18:28

    зө явж явж шашин хоорондын мөргөлдөөн байдаг биз дэ .... тэр Арабка ... элсэн цөлөөр яах уу тануус ккк.....

  • B. Daamaihangai 2011-03-25 08:26

    Энэрэлтийн тусгаар улсын дотоод асуудалд хөндлөнгөөс оролцох нь зөв гэдэг зарчимаар ажиллаад байвал нэг өдөр монголд үймээн болоход Хятад манайхыг засан тохинуулна гээд цэрэг оруулаад ирвэл Энэрэлт зөв зөв энхийг сахиулах нь зүйтэй гээд сууж байхым байна л даа хэхэ

  • М. Эрдэнэбулган 2011-03-25 10:20

    Хэрүүл хийх гэсэн иймэрхүү сэдвийг онцлох болгоод байдаг яршиг л байна.

  • Т. Батжаргал 2011-03-25 10:22

    Яг ч бас НАТО биш юм аа. НҮБ-ийн гишүүн орнуудад Ливид нислэггүй бүс тогтоох тухай тогтоолыг хэрэгжүүлэхтэй холбоотойгоор өөрсдийн зэвсэгт хүчнийг ашиглах зөвшөөрөл олгогдсон юм. Яахав дээ, тэгээд чадуугаараа Европ, дуртайгаараа Америк, бас бус Америкт шургагчид нь л очлоо шүү дээ.

    Ер нь ч тэгээд "Нислэггүй бүс" юм уу, "Гаддафигийн эсрэг нисэж болох бүс" юм уу, ойлгогдохгүй л юм болоод байна.

    Энэрэл ээ, Гаддафи ард түмэнтэйгээ биш, сөрөг хүчинтэйгээ байлдаж байна. Ливийн сөрөг хүчин гар хоосон биш. Тэнд чинь армиа 2 хуваагаад байлдаж байна. Ливийн сөрөг хүчинд хандаж Угандагийн ерөнхийлөгчийн хэлсэн үгийг сонссон биз дээ: "Хэрэв та нар эх орончид юм бол өөрсдийнхөө дайныг өөрсдөө тулалдацгаа /Fight your own war, if You are patriots/. Эх орончид гадныхнаар эх орноо чөлөөлүүлдэггүй юм".

    Черчилийн хэлсэн үг байдаг даа. "Ялагчид түүхийг бичдэг юм. Дэлхий дээр маш их, аймшигтай "худал зүйлс" болж байдаг ч тэдгээрийн тал хувь нь үнэн хэрэгтээ "үнэн" байдаг /History is written by victors... There are a terrible lot of lies going about the world, and the worst of it is that half of them are true/.

    Ливийн иргэний дайны төгсгөл ирнэ. Гаддафи ч унана. Гэхдээ бид энэ дайны тухай түүхийг Америкийн "үнэн"-ээр унших болно. Гаддафиг солиотой алуурчин, дарангуйлагч байсан мэтээр бичнэ. Магадгүй тэр улс үндэстнийхээ шилдэг удирдагч, Ливи улсын ирээдүйд хувь нэмрээ оруулсан нэг хүү нь байж мэднэ.

  • B. Daamaihangai 2011-03-25 10:33

    Жамын юм жамаара гэдэг үнэн үг шүү. Одоо гоё гоё амьдралтай болцон ардчилал хүний эрх ярьдаг улсууд цагтаа хамгын харгис зүйлсийг хүн төрөлхтөний болон ард түмнүүдийнхээ өмнө хийж байсан түүхтэй. Одоогын энэ арабын орнуудын ард түмэн нь жаахан харанхуйдуу соёл боловсролын түвшин дорой улсууд , энд яаж ийгээл дарангуйлал үүсээд байдаг юм. Аяндаа100 жилийн дара ч юмуу ажжмаар гэгээрч соёлжоод одоогын брууных шиг ярьж сэтгэж гоё амьдралтай болох цаг ирнэ. Манай монголд ч гэсэн архичин тэнэмэл хүмүүсийг халамжын төвүүдэд аваачаад хоол өгч усанд оруулаад хувцасы нь сольж өгөөд за та хэд одоо жаахан хүн шиг бай энд бай гэхээр нэг 2 хоноод зугтаад алга болчдог, нөгөөл гудамжиндаа оччихсон зодолдоод архидаад байж байдаг тэрэнтэй ялгаагүй.

  • М. Цогзолмаа 2011-03-25 16:53

    Буруу, буруу. хэрвээ манай Монгол хоёр том гүрний хооронд хавчуулагдаагүй бол бидэн рүү ч дайрах байсан. Хойд Солонгос цөмийн зэвсэгтэй учраас АНУ тэргүүтэй улсууд халдаж чадахгүй байгаа хэрэг. Харин Ливи өрнөдийнхний шахалтад автан цөмийн хөтөлбөрөөсөө татгалзсаны гор нь одоо гарч байна. Хэрэв Ливи яг Иран, Хойд Солонгос шиг өөрийн цөмийн хөтөлбөртэй байсан бол тэд дайрч зүрхлэхгүй байсан.
    Ливийн босогчдын тухай гэвэл миний бодлоор хаа ч эсэргүүцэгч хэсэг хүмүүс байдаг, гэтэл тэднийг америкчууд зэвсгээр хангаад өнгөт хувьсгал хийлгэж дэмжсэн. Ингээд, төр засгийг нь тогтворгүй болгон унагаад дараа нь төрийн толгойд тусалж гаргасан хүмүүсээс нефтийг нь хямдхан авах гэж байгаа хэрэг. Мөн Ливи улс асар олон гадаадын ажилчидтай, хэдэн зуун мянга, бараг сая байж магадгүй. Тэд ч тэдгээр босогчдын тоонд яваа биз. Гэтэл Ливийн хүн ам 6,3 сая.

  • Г. Тэгшжаргал 2011-03-25 18:17

    хүн хүнээ барьж иднэ гэдэг хүн төрөлхтөний төлөө хийж байгаа алхам огтхон ч биш. дэмжихгүй байгаа.

  • B. Enerelt 2011-03-25 18:39

    НАТО Ливид довтолсоныг ганц америк, европыг НҮБ-тэй нь хамт захиргаадаад хийлгэчихлээ гэж зарим нь нотлохыг оролдож байх шиг байна. Тийм амархан захиргаадуулаад байна гэж юу ч байхав. Герман Францаас авахуулаад санаа нийлэхгүй бол буруу хараад суучихдаг нөхдүүд зөндөө бий шүү дээ. Тэгэхээр үйл явдлыг ганц америкт, эсвэл өөр ямар нэгэн ганц субьектэд тохож ойлгох нь учир дутагдалтай. Америк тэргүүтэй томоохон улсуудын төсөвт батлан хамгаалах зардал өндөр хувь хэмжээг эзэлдэг, зарим талаар дайн явуулж байж түүнийг дагасан бизнес цэцэглэдэг нь үнэн ч тэд дэлхий нийтийн эрх ашгийг хамгаалж байдгийг бодолцож үзэх хэрэгтэй юм. Ливийн хямрал ямар нэгэн хяналтгүйгээр үргэлжлээд байвал нефтийн үнэ өсөхөөс авахуулаад хавтгайрсан дэлхийн улс орон болгонд, манайд хүртэл нөлөөлнө шүү дээ.
    70-аад оных шиг хямралд хүргэхгүй гэдэгт ч итгэх аргагүй. Тийм болохоор нөхдүүд асуудлыг олон талаас нь харж үнэлж дүгнэхийг хцихээх нь зөв юм. Нөгөө талаас хэдэн арван жил төрийн эрх барьсан, хөгшин хониний насгүй болсон Каддафи тийм сүрхий эх орон ч юм бол заавал ард түмнээ иргэний дайнд хүргэх нөхцөл байдал үүсгэх ямар шаардлага байна. Цус асгаруулахаас өмнө өөрөө огцроод өгөх хэрэгтэйштэ. Каддафигаас илүү эр зоригтой, эх оронч залуу Ливид ядаж ганц олдоно биз дээ. Энэ талаар адил агуулгатай өөр сэдэвт өөрийн бодлоо бичсэн учир дахиж нуршихаас түдгэлзэв.

    Батжарга аа. Сөрөг хүчин ард түмэн биш үү. Тэд эхлээд гартаа ганц ч зэвсэг бариагүй байсан. Ард түмнээ хуваагдаж дайтахаас нь өмнө өөрөө тайван замаар огцроод өгсөн бол ингэж муугаа үзэхгүй байсан ч юм билүү. Сөргөлдөгч талуудын хэн нь хэлэлцээрийн журмаар, хүчирхийлэлгүйгээр асуудлыг шийдэх оролдлого гаргаж байсан бэ?
    Сэдэв нээгчийн өмнөх сэдэв, сэтгэгдлүүдэд даамайхан юмнууд бичигдсэн байдаг болохоор, нэр шигээ даамай хүү байна гэж би тоож явдаг юмштэ уул нь. Хятад монгол руу дайрвал яах вэ гэх мэтийн мангар бацаан шиг юм дахиж битгий надад яриарай даа хө. Энд өөр юм ярьж байна. Өөрийн чинь хүссэнээр зөв буруу эсэх талаар санал бодлоо л илэхийлж байна. Заавал хэн хэнээсээ давах гээд муйхарлаад зүтгээд юүгхэв.

  • З. Margad 2011-03-25 19:03

    ганц ливи биш арабын ертөнц тэр чигээрээ хөдөлгөөнд орж байгааг ойлгодоггүй юм байхдаа.дээр нь дандаа 30,40 жил суусан дарангуйлагч, харийханы гар хөл болсон луйварчидаас залхаж байна хүмүүс.америк,европчуудын зүгээс одоо юу ч хийхээ мэдэхээ байсан.одоохондоо тусалсан дүр үзүүлж нүүрээ угааж байна.зарим нэг хүмүүс 1000 -н орлоготой амьдрал сайтай байсан ч гэх шиг шаал гоё юм бичихийм.тийм орлоготой сайхан байсийм бол ямар юмаа хийгээд амиа хайрлахгүй тэмцэх вэ дээ.америкууд нефтэнд нь шунаж байна ч гэх шиг.олон оронд үймээн бослого дэгдэж байхад тийм тэнэг цайцан бодол гэж хаа байхийм бэ.тийм юм боддог цаг гэжүү.америк,европчууд яахаа мэдэхээ байсан.цаашид юу болохыг хараад л сууж байгаа.

  • Т. Билгүүн 2011-03-28 10:20

    ЛИВИД хандаж байгаа ОУ-ын хандлагууд нь------- АНУ, франц,Их британи тэргүүтэй европын улсууд НАТО гэж нэрлэгдэх ..........ГИРМАН ИТАЛИ-аас бусад
    харин нөгөө талд нь ОРОС, ХЯТАД, ЭНЭТХЭГ энэ яг юу болох гээд байнаа бурхан минь Дэлхийн 3-р дайн эхлүүл бид одоо хэний талд орно 2 хөршөө л дагах байх даа.. хэхэ

  • B. Daamaihangai 2011-03-28 10:25

    гол нь би Каддафыг өмөөрөөд байгаа юм биш, ард түмэн нь өөрсдөө л асуудлаа дотроо шийдээд каддафыга түлхээд унагана у байна уу тэдний асуудал, хөндлөнгөөс аль нэг талд нь орж оролцохыг л эсэргүүцээд байгаа юм.

  • D. Battogoo 2011-03-28 22:59

    муусайн янкууд дандаа бусдиин хэрэгт хөндлөнгөөс орж байдаг юм гэхдээ дандаа ядуу оронуудад тэд хойд солонгосоос бол айгаад яаж ч чадахгүй л байгаа биздээ

  • B. Baganaa 2011-03-29 12:10

    элэг хөшөөчих юмаа, хариугүй буугаа аваад гарах нээ хэхэ, муу эр дайнд хөөрнө гэж байды шдээ тэр гаддафи гэч гэн үү тэр ер нь бидэнд ямар хамаа байна