Оруулсан : 9. Gegeen 2011-03-25 10:44:44

Эрээн рүү зорчсон тэмдэглэлээс

Эрээн рүү зорчсон тэмдэглэлээс
Аялал жуулчлал
За тэгээд ядаж урд хөрш рүүгээ визгүй байгаа дээр нь хил давж, гадаад явж үзсэн нэр зүүе даа энэ чинь гээд зам мэдэхгүй, хүн танихгүй, хэл байхгүй ч Эрээн зүг рүү гараад шидчихлээ. Эхлээд Лавлах руу 1949-р залгаж хэдэн утас авлаа.
Галт тэрэгнийх 243856, 1950 юм шиг бн. Цаг хугацаа их дөхцөн үед явах гэж байгаа үед билет захиалга дууссан эсэхийг тодруулахад, мөн авч очих бичиг баримт, билетний үнэ мэдэхэд их дэмтэй аайн.
Уул нь вокзалын тэндээс Эрээн рүү 7000төг-р автобус байдаг л сурагтай, Замын-Үүдийн хил дээр очиж байж л тэрийг чинь мэдлээ.
Вокзалаас билет авахад олон ангилалтай байдын бнөө.
- Обший буюу нийтийн хатуу суудалтай нь 10 мянга орчим төг
- Купе (16:30-с хөдөлдөг) нь 2011 оны 3 сарын байдлаар 27300 төг - энийг нь хусцаан хахаха. Маргаашийнх нь өглөө 7 цагаас Замын-Үүдэд очдог юм байна лээ.
- Хоцорчихвол орой олон улсын галт тэрэг 49000 орчим төгрөгөөр 20:00 цаг өнгөрөөгөөд экспрэсээр Замын-Үүд явдаг юм гэнэ.
Купены билет авахдаа сондгой тоотой суудлуудыг авбал доод талдаа унтаад явахын байлээ, дээшээгээ хэвтрийн дэглэмд ирж очих гэж ядаргаа, доор байгаа хүн суудлаа харамлавал яахын болжыно, ядаж 4 хүний билет нэг купендээ авбал уул нь таньдаг улсуудтайгаа явахад амар юм. Тэгэхгүй бол гадны улсуудтай яваа үед нэг нь цүнх, саваа харж үлдэж байж нөгөөгөө ус, жорлондоо явуулахаас болохгүй, бас тэгээд унгараг, хурхираа хархираатай, шивэр хулмастай, үнэр танартай, орчноо хүндэлдэггүй, тамхичин, архичин улсууд таарчуул хаашаагаа харж үхэх билээ, харин ч энэ удаад азтай явлаа. Санамсаргүй яриа өдсөн чинь ээж, аавын Эрээнээс бараа татдаг найзын найзууд явж таараад этр. Ирэх замдаа обшийгоос нь бас хил дээр тааралдсан баахан таньдаг улсууд түр ирж хөзөр, муушигны гуя гүйцээгээд зугаатай явлөө.
За ямар ч байсан галт тэргэндээ суулаа, замдаа цагаан хэрэглэл, цай кофены 1600 төгрөг нэмж хэрэг болдог юм байна. Цай, кофе нь 3, 300 юм шиг байгаан, цагаан хэрэглэл н 1000 юм уу даа, нээх нарийн тооцсон ч гүй. Манай нөхөр л хорголоо хүртэл тоолох дуртайм болохоор над шиг орж л байдаг, гарч л байдаг гээд тоодгүй гарууд гуульны дэргэдэх алт зэврээд 1$ дээр хүртэл тооцоо бодох гээд байдаг болсон байна, зэвүүн нөлөөтэй бгаан шүү нээрээ хахаха. Уух юм ахиухан авч явахгүй бол ундаа шагладаг хүүхдүүдээс 450-550төг-н жүүснүүд 1100төг-р авч өгч орлого оруулдын байна лээ. Бас сонингууд зардаг улсууд нэлээн их болчиж, дандаа балиар балиар Ноцтой мэдээ, Маш нууц, Зууны дуулиант гэмт хэрэг, Томчуудын ертөнц маркын юм л их зарагддым шиг байна. Баахныг аваад уншцан чинь уур хүрсээр байгаад таарсан ахаахахахахаха.
Яахав ганц нэг нүдэнд торчихоор мэдээлэл байна лээ, хүн хүний юу онцолдог, сонирхдог нь өөр байхым даа. Монголд Мафи болж мөрийтэй тоглоомд донтуулдаг бүхэл бүтэн бүлэглэл байдаг талаар, түүний хохирогч болсон залуугийн талаар нэлээн шимтэж уншлаа хахаха. Учир нь манай нэг нөхрийн талын баян хамаатных баян хүргэнтэй болсын, тэгсэн чинь өнөөх нь мөрийтэй тоглоод нэлээн олон байраа, машинтайгаа, гэр бүлтэйгээ, бараг л авгайгаа хүртэл барьцаанд тавьж тоглоод ерөнхийдөө бол сүйрэх шахсымаа. Тэрийг юм байх л гээд л умшаад л байлаа умшаад л байлаа, өөр нээх тэгж бүх юмаа алдаж хоббитож тоглосон ойрын хүн байхгүйм болохоор, бас нөхрийн талынхан ерөнхийдөө өөрийн гэсэн толгой байхгүй, зөв хүн түшихгүй бол хүний үгээр салбаганаж далбаганадаг нь их ажиглагдаад байдаг болохоор нэлээн сайтар умшлаа.
Ямар ч байсан тэр залуугийн ар тал, авгай хүүхдийг нь хүртэл судалцан байсныг нь сүүлд мэдсэн гэжугаа. Эхнэр нь чааваас их зөөлөн, итгэмхий, нөхрийнхөө үгээр бол сайн хүн гэж тодорхойлогдсон ч гэсэн надаа бол шал мангар, гэнэн хонгор байдаг байснаасаа болчижээ гэдгийг нөхөр нь хүртэл хүлээн зөвшөөрсөн байна лээ. Авгай маань арай жаахан ааштай шулам байж таарсан бол алийгаа алдталаа, аллага үйлдтэлээ ингэж даамжруулахгүй байсын гэж учиргүй харамссан л товариш зүгээр хэхэ. Аль аль тал нь л сонор соргог, сэргэмжтэйхэн шиг амьдраад, бөгсөөрөө биш бөндгөрөөрөө сэтгэж байхгүй бол нэг нь мангар байсны төлөө нөгөө нь мангарталтыг нь дэмжээд, өөгшүүлээд байж болохгүй нь байшдээ гэдгийг сайтар ухааруулах гэж оролджээ хөөрхийс.
Нэг зальт шар хүүхэн л учиргүй ухаан алдтал нь дурлуулаа л, архи, мансуурал, хүүхэн, мөрийтэй тоглоом гээд л амьдралдаа хариуцлага бага үүрдэг улсуудын таашаалд нийцэхээр зугаа цэнгэлээр бол хангалттай л бөмбөгдсийн байхөө. Мэдээж тэр үеийгээ бол нүд нээгдээгүй явсан үе гэх мэтээр лаг орчуулчжээ бас тэгжийгаад хэхэ. За тэгээд энэ Эрээн явсантай хамаагүй тул ингээд орхиё, ямар ч байсан тэр явалддаг хүүхнээ, тэр хүүхний цаана байсан хамаг юмыг нь тоншцон нөхөртэй бол нухаад л ялаа аваад л дуусч байгаам шиг байлээ. 2 жил орчим олоод л, баярхаа л, цацаа л найрлаа л явжийгаад 3 дахь жил дээрээ 5 нугалаад буцаагаад алдцан гэжаахчүү, над шиг нарийндаа хатах талаар хичээл заалгаж яваа амьтан алдаад ирэнгүүтээ гялс бултана даа аягүй бол хахаха. Намайг нэг нь панаалдаж 2 жилжингээ жаргаагаад дараа нь маниасаа салгах гэж оролдоод цөм өшиглүүлэхгүйм байхдаа хахаха.
Ямар ч байсан над шиг шулам бат хамгаалалтанд гэр бүлээ авч явж, эр хүнээс ч илүү эрэлхэг байж чаддаг байжээ гэдгийгээ бол мэдэж авч урам орлоо. Энэ эрчүүдийг чинь зөв залахгүй бол ирээдүйгээ ч харах чадваргүй богино бодолтойнууд нь бас заримдаа таарчаад байхымаа лайтайм. Өмнөөс нь ядаж өвгөн болох процессыг нь хүртэл төсөөлж өгөхгүй бол өөрсдийгөө хүнд шавар хаахаар болгож өтлүүлэх гээд байхын зүгээр, үр хүүхдээ ч бодох чадваргүй алиа гаруудыг чинь авгай нь ядаж авч явж сурахгүй бол амьдрал алах дуртай нөхдүүд зөндөөнөөрөө байна ш дээ байна. Ямар сайндаа Эрээн хүртэл явж бараа дардаг баахан Монгол хүүхнүүдийг харж өрөвдөөд л сууж байхав дээ. Муусайн хүүхнүүдийн маань зовлон барагдахым биш. Өөрийгөө, үр хүүхдүүдтэйгээ, өтгөс буурлуудтайгаа, бас нэг хөгшин памперстай стюпид бойтойгоо бүгдийг нь л чирж гулдраа л насаа элээхийн зүгээр, албатайм шиг ааахахаха.
http://www.youtube.com/watch?v=9R_Wbr1b0Po

За тэгээд Замын-Үүд дээр бол галт тэрэгнээс буугаа л ирэнгүүт ярайтал эгнэцэн такси, суудлын болон жийп машаан, 69-тэй жолооч нар бол булаацалдаа л гүйлдээд ирдийм байлээ дээ. Арай гайгүй удаан жилээр үйлчилгээнд явсан, ямбий машаантайг нь сонговол хурдан хил нэвтрэх, хориотой ачаа тээвэрлэхэд ачаагаа шалгуулахгүй гарах зэрэгт хэрэг болдог сурагтай байна лээ шүү хахахаха.
За тэгээд нэгэнд нь элээ шиг шүүрүүлээ л ороо л суучиж байгаам. Ааль дээр алмасын үед 10-аад жилийн өмнө ч билүү явжаахад 50 юаниар л Эрээний их зах хүртэл явчаад байдаг байсан. Одоо бол 80-150-р явдаг болсымуу даа мэдэхгүй, өг гэснийг нь л өгцөн шүү, өөр ханш мэддэг улсууд байвал саналаа хуваалцаарай. Эрээний хил даваад Шэн-Түн тавилгын дэлгүүр гэж юманд дээр буулгуулчлаа, тэндээсээ 1 юаниар их дэлгүүр, зах мах руу нь явдаг автобуснууд бас байдын байлээ. Дараа нөгөө шинэ, хуучин зээлээр нь ч орлоо, тэр хавийнх нь буудлууд 20 юань ч гэлүү, жоохон хуучирцан онцгүй л мотелиуд ихтэйм байлээ дээ, одоо яахав дээ.
Хичнээн сэтгэл баясгаж, нүд хужирлах юмгүй ч гэсэн хотелд хонохоор саваагүй бодол төрөх болтойм байлээ дээ, дараа нөхрийгөө панийлдаж бгаад хотын ойрхон хотелд хонож үздиймүү жихшиг хахаха. Ер нь болуул байшдээ, урд хөршид чинь томчуудын тоглоом хуулиараа хориотой их хатуу ханддаг, угаасаа тэр зүгийн үйлчилгээ нь ч олдоц муутай, их далд байдын гэсийшдээ, хэн мэдэхэв, манай нөхөр л онгоцонд суух болгондоо шал гажиг улсуудтай их массалдын, тэднүүс нь л тиймэрхүү мэдээлэл өгсийм шиг бгаан. Балайм шиг нэг 6 тураар ази руу тэнэсэн америк өвгөнтэй зэрэгцээ сууж таараад, тэр нь бүр үнэ ханш, өчнөөн мэдээлэл манай хүнд өгцөн байсышдээ хахаха, тэрийг нь тэгээд надаа тайлагнаж л байдаг, би ч бас тэрийг нь нийтэд цацаж л байдаг таарч дээ хахаха.
За тэр яах вэ, тэгээд тэр шинэ, хуучин зээлээр нь орлоо, маниус шиг хэлгүй даадаа хаашдаа ч үнэ буулгана ч гэж бардгүй даваа байна, жоохон сэргэлэн, доошоо доошоо гээд үнэ татаад сурцан, хэл амтай юмнууд дагуулж явж цалинжуулахгүй л бол Эрээнээс авсан эрээн чамин юмнуудыг дараа нь Замын-Үүдээс дахиад тал үнээр нь олсышд хахаха. Тийм хямдаар урдаас авчаад, тэгчээд надад тийм хямдаар зарах гээд сууж байсан Монгол хүүхнээ өрөвдөөд, урмыг нь бодоод хэрэггүй ч гэсэн ахиад баахан чихэр, жимс, самар, чавга, хүүхэд хуурах юмнууд нэлээн авсөөн, ирж явахдаа.
Эрээнээс харин нэг дэлгүүр олоод өөр өөр тасгаас нь бараа авцан чинь цугтаа нийлээд ачуулчаарай гэж хэлж хэлж, захиж захиж л үлдээжаахад өөр өөр өдрөөр өнөөдүүл нь шувууны баас шиг цувж ирээд манийг нь ёстой гааль дээр цөм шатааж байнаа. Энэ удаад Эрин-Трансаар манийх нь бараанууд ирлээ. Саппорогийн урд байдын байна. Гааль дээр анх авсан худалдан авалтын бичгээ үзүүлчихээр замбармаагүй их такс төлдийм байлээ, бодвол би хямдхан авч чадаагүйм байлгүй дээ хэхэ, дандаа дунджаас дээш үнээр тооцож татвар төлжийлээ.
Авсан үнийн 15.5%-р бодож зам тээвэр, карго, ачаа барааны татвар төлдийм байна, дахин дахин очиж төлж, баахан янз янзын хуудас авдын байна, хаа очиж тэндээ Голомтын салбартай тулдаа бас ч учиртайм. Гэхдээ контеинер задалдаг газар, тэр бичгүүдээ хөөцөлддөг газар 2 нь хол хол хоорондоо 10-20 минут алхуулдын байна лээ. Ачаагаа хашаанаас гаргуулах бүх бичгүүд бүрдсэний дараа Тэхийн зогсоол гээд тээр хол байгаа газраас нэг Портер хөлсөлсөн, тэгэхгүй бол тэр хашаанд бгаа том машаанууд 25000 төг-р хот дотроо зөөнө гээд, Тэхийн зогсоолынхон бас 20000, 18000-с доош хөдөлдөггүй, уул нь хүнээр сайн хэлүүлж хэлүүлж аваад л 15 мянга гэхээр нь 10 мянга гээд гүрийгээд бай гэж хэлүүлж хэлүүлж очсын болохоор ямар ч байсан 10 мянгын жолооч ч олсон л доо.
Жолооч нь ганцаараа явж байсан болохоор Портерынхоо тэвшин дээр ачаагаа тавиулах гэж ахиад 1000 төгрөг, хүргүүлсэн хойноо ачуулж буулгуулах гэж ах дүү нараа гуйх гэж ахиад бөөн гуйлгын ажиллагаа явагдаад төвөгтэйм билээ. Бас дээр нь Портер, микро л юу юм гэхээс их том том ачаа ирэхийн бол том машаанууд хотын төвийн их замаар явж болдоггүй, зөвшөөрөл мөвшөөрөл худалдаж авч байж цөөн хэдэн замаар явдаг сурагтай.
Аав ээж ах дүү сайтайгийнх хэдэн тийшээ залгаад л хэрэгтэй мэдээллээ аваа л, замын цагдаа руу утасдахаас өгсүүлээд зайтай хүүхэн шиг л завсар зайгүй гүйсээр байгаад нэг юм ачаагаа авчруулсан даа хөөрхий. Ийм их ажлын ард гарчаад өөрийгөө бас бяцхан тоогоостой этр үү хахаха. Гүй ээ одоо би л өөрийгөө тоохгүйм бол өөр хэн тоож өхийм бэ, үлгэрт үнэмшдэг нас өнгөрчихөөр чинь өөрөө өөрийгөө л өөдрөгжүүлж, зоригжуулж амьдрахгүйм бол урамшуулал, балиашиглалтанд барагтай бол баярлахаа байцан байнаа, балайм зүгээр.
Gegeen@yahoo.com
2011.03.25

Сэтгэгдлүүд


  • М. Archy 2011-03-25 11:11

    Эрээнээс авсан болохоор их үнэтэй лаг л бараа байдаг байх даа. Сэдэв хүртэл нээжаахыг бодвол жигүүртэн шувууд л очдог их л хол байдаг дуулдана тэр газар нь.

  • 9. Gegeen 2011-03-25 11:20

    Булгаа бид 2 Эрээний бараг хэрэглэж үзээгүй байжийгаад одоо л турших нь дээ хэхэ...

    Их холоо, хээрийн галуу нисэн хүрэх газраас хүний хүү хүрэн манжин чирж ирнээ гэж ....

  • Г. Амарчингүн 2011-03-25 12:22

    За үнийн дүнгийн 15.5% бол бас л худлаа. Тэр хавиар шударгаар бичиж байгаа хүн нэгч байдаггүй юм бнлээ. Жигүүртэй болхоороо эрээн орж үзнээ.

  • T. Булганмаа 2011-03-25 13:32

    Сайхан аялж ээ. Ахиад нахиад бж дэ.

  • 9. Gegeen 2011-03-26 15:40

    энэ булгаа бас тэгжийгаад их эмэгчилдэг товариш бн шүү хахахаха. гөкшин нь жоохон эршүүд болохоор бид 2 биз-д яг таараад бдын...




Krilleer On/Off (Ctrl+Alt)   Хөрвүүл   Тохиргоо   © 2008 Adiya Bold