Америк бол улс биш, харин олон улсын хэмжээний дээрэмчдийн бүлэглэл
-Оросын шог зохиолч М.Н.Задорновын элэглэл-
Эртний Ром ч АНУ шиг хоёр нүүр гаргаж байгаагүй. Америк бол улс биш, харин олон улсын хэмжээний дээрэмчдийн бүлэглэл. Дэлхийн нефтийн рэкетчид шүү. “Нислэггүй агаарын бүс” гэдэг нэр томъёог бодож олсон байгаа юм даа. Бөмбөгдөнө гэдгээ шууд л хэлнэ биз. Өнөөдрийн СШАкал /США гэж оросоор АНУ, шакал-цөөвөр чоно/ шиг мөнгөнд нугасгүй байгаагүй. ЗХУ мөхсөнд заримдаа би үнэхээр харамсах юм. Түүнийг байхад америкчууд ингэж “энхийг сахиулж” зүрхэлдэггүй байсан даа. ЗХУ нефть сорогчдыг байранд нь тавьж, ёстой үзүүлж өгдөг байсансан.
Хамгийн гол нь тэд бүгдийг ардчиллын төлөө гэдэг. Энэ үгэнд итгэдэг хичнээн олон ухаан муутан хорвоод байдаг юм бэ? Боловсролтой, ёс зүйтэй хүнд өнөөдрийн ардчилал бол бүтээгдэхүүн гэдэг нь ойлгомжтой. Хамгийн ашиг орлоготой бизнес бол ардчиллыг экспортлох. “Танайд нефть байгаа юу? Тэгвэл бид, ардчилагчид танайд очъё!”. Энхийг эрхэмлэж буй дүр үзүүлэгчид ард олныг боол болгож хувиргахын тулд үргэлж л шинэ санаа сэдсээр ирсэн. Тэгээд шинэ, “гэрэл гэгээтэй”, цуст санаагаа ардчилал гэжээ. Манай гарагийн боловсролгүй олонх л ардчиллыг /демократия/ ард түмний эрх мэдэл гэж итгэдэг. Үнэндээ демос гэдэг грек үг хэзээ ч ард түмэн гэсэн утга агуулж байгаагүй. Сонгуульд санал өгөх эрхтэй ард түмний хэсгийг буюу өөрсдийн эд баялгаар эрх баригчдын итгэлийг хүлээсэн хүмүүсийг тэгж нэрлэсэн. Элитүүд, VIP цөөнх гэсэн үг. Эртний олигархиуд. Харин санал өгөх эрхгүй олонхыг өөрөөр нэрлэдэг байсан. Сонгогчид эзлэн түрэмгийлж, өшөө авч, шийтгэнэ гэж амласан хүнийг сонгодог. Иймээс өнөөдөр ардчилал /демократия/ бус харин демонкратия /чөтгөрийн дарангуйлал/ тогтжээ.
Өнөөгийн ардчилал бол олонхын сонгууль. Гэтэл аливаа улс орны хүн амын олонхыг телевизийн шоу, цуврал кино, поп хөгжим, комикс хүмүүжүүлж, төлөвшүүлдэг. Иймээс орчин үеийн сэхээтнүүд одоо савангийн дуурь үзэж өссөн тэнэгүүдийн сонголтод захирагдаж эхэллээ. Тэнэгүүд үргэлж “энхийг сахиулж буй дүр үзүүлэгчид”-ийг сонгодог. Яагаад гэвэл долоон ишиг чононд итгэдэг шиг л тэнэгүүд тэдэнд бүрэн итгэдэг. Аливаа ардчиллын хамгийн найдвартай суурь нь боловсролгүй боолууд. Тэгээд ч ноорхой харц, ядуус бодож сэтгэх ёсгүй, зүгээр л итгэх ёстой юм чинь. Энэ тал дээр хамгийн өндөр амжилтад хүрсэн нь ХАМерик /хам гэж оросоор ичих нүүргүй, ичгүүр сонжуургүй гэсэн үг/. Капитализм бол хамгийн ёс суртахуунгүй нийгэм. Хүн хичнээн ичгүүр сонжуургүй байна тэр том амжилтад хүрнэ. Ардчилал бол боолын нийгмийн төвийг сахисан хэлбэр!
Клинтон энхийг сахиулаад Кувейтийн нефтийг хувьчилсан. Бушийн корпорациуд Иракийн нефтийг авчихсан учраас Обамад зөвхөн Ливи үлдсэн. Харин Ираныг дараагийн Ерөнхийлөгчид үлдээжээ. Тунис, Египет гээд Арабын орнуудад өрнөж байгаа бослогын жинхэнэ шалтгаан ердөө л энэ. Эхлээд эдгээр үйл явдлыг урсгалаараа өрнөсөн мэт, Арабын ард түмэн ардчиллыг хүсч байгаа гэсэн сэтгэгдэл төрүүлнэ, дараа нь Сталин шиг хөдөлмөрчдийн хүсэлтээр....дайрч эзэлнэ.
Саркози үнэхээр Ливийг ардчилах гэж, нефтийг шударга хуваахын төлөө Ливид халдсан гэж та бодож байна уу. Үгүй, тэр жинхэнэ эзэддээ зүтгэж, нэр хүнд олох гэж байгаа нь тэр. Тэд Саркозид “Чи дэлхийн шинэ дайныг өдөө. Бид чамд сонгуулийн мөнгө өгсөн үү, өгсөн. Одоо хариугаа барь. Эс тэгвэл чиний тухай бүхнийг дэлгэнэ. Саркози болгонд зориулсан Викиликс бидэнд бий” гэсэн хэрэг.
Зурагтыг харахад хүн гэдэг амьтан энэ дэлхий дээр санамсаргүй үүссэн мэт. Байгалийн хувьслын мутацийн алдаа.
Дэлгэрэнгүйг Өглөөний сонин-оос уншина уу. Манай сонинд реклам өгөх, захиалах хүмүүстэй хамтран ажиллана.








B. Enerelt 2011-03-25 17:36
Сэдэв нээгчийн сэдэв болон сэтгэгдлүүдээс ажиглахад Өглөөний сонин дандаа хэт нэг талыг барьсан, туйлширсан мэдээлэл тавьдаг юм байна гэж ойлгов. Би ийм төрлийн сонин унших хүсэлгүй.
Д. Мөнгөнцэцэг 2011-03-28 06:24
Tiimee, Zarimdaa buur iimerhuu yum bichej baigaa xumuus joohon yumtai yum shig sanagdah yum.
B. Enerelt 2011-03-28 06:25
ккк, алга болчиж...
О. ДАНЗАН 2011-03-25 18:51
Наад орос сонингоо уншаад, бас тэндээс орчуулсан юм нийтэлсэн монгол сониноо уншаад асуудлыг бодитой харахгүй ээ. Англи хэлээр шууд мэдээлэлээ авдаг сэтгүүлчдийг бэлтгэж байж бодит мэдээлэл бидэнд ирнэ. Оросын медиа-д битгий итгэ!
Д. Мөнгөнцэцэг 2011-03-28 07:39
++++
О. ДАНЗАН 2011-03-25 18:54
Үнэндээ оросын хэвлэл дээр америктай холбоотой нэг өөдтэй талаас нь харуулдаггүй юм. Харин бодит байдалд хэн нь хэн билээ дээ, өрсөлдөгчид бие биедээ дургүй байдагт гайхах юун, харин барууны медиад тэр сэтгүүл гэдэг чинь байдаг юм. оросод чөлөөт хэвлэл гэж байхгүй ээ!
Д. Мөнгөнцэцэг 2011-03-28 07:42
+++++
З. Margad 2011-03-25 21:47
нийгмийн төвийг сахисан хэлбэр.-хүртэл яг миний санаа байна.доошоогоо бол санал нийлэхгүй байна.
З. Margad 2011-03-28 10:36
А..тм бна.мн дрт сдв бна.брла.
Х. Pengi 2011-03-25 21:58
Америкийг яг л байгаагаар нь хэлчихэж дээ. Би ч Америкийг иймэрхүү төстэйгээр боддог. Америк бол миний бодлоор Монгол шиг , Орос шиг, Хятад Англи шиг уламжилаж ирсэн эртий соёл, түүх , зан заншил гэж байхгүй зүгээр л нүүдэллэн ирсэн янз бүрийн үндэстний л цуглуулга бөгөөд бүрэн төлөвшөөгүй, нялх хүүхэд шиг л орон доо.
З. Margad 2011-03-25 22:03
харин яг гоё хэлсэн байна.тэр ардчилал,хүний эрх гэж худлааш дээ.муу дээрэмчид
О. ДАНЗАН 2011-03-25 22:04
Америк манай монголын хэдэн мянгаас энэ дэлхийн хэдэн саяаар тоологдох цагаачдыг тээжээж байгаа тийм л орон. Тийшээ дэлхий тэмүүлхээс, орос монгол руу тэмүүлдэггүй юм. Хажууд байгаа орос яагаад монголчууд тэмүүлэхгүй л байж далайн цаашаа америк тэмүүлээд байгааг. Яагаад гэвэл тэнд дундаж цалингаа дэлхийн өндөр түвшинд байлгаж чадаад байгаан/хараар байгаа хэд ч бас л тэрнээс бага ч дэлхийн хаанаас ч олоход хэцүү хэдийг олоод байгаан/. Ийм л эдийн засагтай орон, үүнийг хийхэд ухаан хэрэгтэй байдаг шүү. Тиймээс л бид хэзээ ч муулж болохгүй!!!
О. ДАНЗАН 2011-03-25 22:07
Эцсийн эцэст энэ дэлхийд байгаа улсуудын төрийн үндсэн зорилго бол хүн амаа эрүүл аюулгүй орчинд харьцангуй боломжийн орлоготой байлгах л байдаг. Үүгээр л бүхнийг хэмжинэ, тэрнээс тэнд цагаанууд нь угаасаа аазиудыг үзэхчгүй, тэглээ гээд бид тэндхийн жаяг ёсоор байх л болно. Хаана байгаагаа мэдэж хандах хэрэгтэй, усыг нь уувал ёсыг дага!
З. Margad 2011-03-25 22:11
дээрэмчид шүү дээ.эдийн засгийн хямралд орсон.одоо арабууд нэг өндийгээд ирвэл хямрал нь ихэсэх байх гэж найдаад байгаа.тэгвэл эдний сэхүүн зан нь бага ч гэсэн дарагдах нь гарцаагүй.хангалттай дайн хийж хангалттай алж,хангалттай цусаллаа.одоо болно доо дээрэмчидэээ ...
О. ДАНЗАН 2011-03-25 22:16
Хямралаас тэд улам хүчтэй болоод гараад ирсэн, хямрал хямрал гэж их л ярьснаараа их сэргийлсэн, оросоос л өмнө хямралаас гарцан шүү дээ. Эрүүл нийгэм учраас болохгүй байгаагаа ярих тусам асуудал сайнаар шийдэгдэж явж байгааг. Чи яагаад америкад дургүй байдийм бэ, энэ л сонин байна!
З. Margad 2011-03-25 22:21
хямралаас гарах болоогүй ээ.амин тариа л хийгдсэн.одоо нэг жаахан л салхилуул унахаар байдалтай байгаа.яагаад дургүй вэ гэвэл дайнд дургүй.хэн дайныг өдөөдөг вэ гэвэл тэд л өдөөдөг.гүйцээ
О. ДАНЗАН 2011-03-25 22:31
Чи бод доо, би ийм асуудалд үнэлэлт дүгнэлт өгөх үнэн дургүй. Яагаад гээч, энэ дэлхийн хэмжээний политик ойлгохын тулд нилээдгүй унших хэрэгтэй, асар их цаг хэрэгтэй. Тэгж амьдралаа үрэх хүсэл алга. Товчхондоо, яагаад дайн болхоор л Америк тэнд байж байдгыг чамд хэлэх үү, америк чинь дэлхийн хэт их гүрэн байна шдэ. Өөр ямар улстай харьцуулахгүй товчоор, тэд чинь айлаар ярьвал хамгийн том ах нь, аав нь байгаан, тэнд хүүхдүүд зодолдвол аав, ах л очно. Хараад суугаад байж болохгүй. Энгийнээр том улс учраас энэ дэлхийг торлосон тийм олон эрх ашигтай, тэр хирээрээ тэр дэлхий даяар цацах мөнгөө, бас мөнгө олох аргаа ч олж байгаа улс. Дэлхийг хамарсан юм хийхэд лут мөнгө хэрэгтэй шүү дээ. Ер нь л миний бодлоор энэ арай соёлжсон янкууд байгаа учраас энэ дэлхий арай бага асуудалтай байгаан, хэрвээ өөр хэн нэгэн нь байсан бол энэ дэлхийд жилин хэдэн арван дайн гарж байх байсан шүү!
Д. Отгонбаатар 2011-03-29 02:01
за энэ харин амеркийг хэт шүтсэн хүний үзэл байна. Тийм ч биш дээ....
З. Margad 2011-03-25 22:40
чамтай санал нийлэхгүй байнаа.хувийн хэрэгт хошуугаа дүрдэг ах,аавд дургүй хүн би.сайн ах чинь идэж байгаа болон идэхээр хадгалсан чихрийг чинь хуурч аваад л алга болно доо
Ц. Туул 2011-03-28 11:36
kkkkk haramsaltain eniig sonsohod evgui ch unen ug
Х. Pengi 2011-03-25 22:54
Biд гэртээ суугаад дэлхийгээ бүрэн таньж мэдээж чадахгүй.Ямар нэг улс үндэстнийг сайн таньж мэдэе гэвэл тэр оронд нь газар дээр нь очиж, ард түмнийх нь дунд орж, тэдэнтэй уулзаж, байр байдал,амьдрал аxуйтай нь танилцаж,тэнд ажиллаж, өөрийн нүдээр үзэж байж л мэдэх юм байна. Бид энд ирээд хэдхэн сар болж байгаа ч энд ажиллаж олон мужаар явж үзлээ. Энд сайн сайхан авууштай зүйлч их, орхивол зохих зүйлс ч их байдаг юм байна. Ажил хийнэ гэж ямар юм байдгийг ч үзэж ,харж , биеэр амсаж явна. Жинхэнэ капитлизм гэж юу юм, ардчилал гэж яриад байдаг юм яг юу вэ гэдгийг нүдээрээ харж явна. Тиймээс маш олон талтай юмны зөвхөн нэг талын мэдээлэл л үнэн бусад нь xудлаа гэж бодож байгаа хүн өөртөө жаахан дүгнэлт хийвэл илүүдэхгүй гэж бодно. Томчууд, дарга нар, улаан ардчилагдагч нар xэзээ ч жирийн ард түмний амьрал дунд орж амьдралыг байгаагаар нь харж үээж чадахгүй. Тэд зөвхөн гоёж чимж, рэклаамдахаа л үнэхээр чаддаг.
О. ДАНЗАН 2011-03-25 23:08
Миний танил хүмүүсээс нилээдгүй хүн наана чинь байгаа. Гэхдээ нээх ам муутай байдаггүй л юм. Тэнд очсондоо харамсаад гутраад, уйлаад унжаад байгааг хараагүй. Мэдээж, хүн хүний бодол өөр. Энийг ардчилал гэж байгаам даа. Гол нь нэг хамаатандаа хэлсэн үгийг одоо ч хэлчье. Тэр бас л цагаанууд дорд үзээд, санаснаас хүмүүс нь санаанд хүрэхгүй байна, цалин гэж бага гээд байхаар нь би хэлсэн л дээ. Би тэр үед нь Англи судалж эхлээд Африкын Угандагын нэг хүүхэнтэй мессенжерт удаан чаталдаг байлаа. Тэр надад бүхнээ ярьж байсан, тэрний хувьд Америк гэж хэзээ ч бодохгүй гэсэн, учир нь виза хэзээ ч гарахгүй гэсэн. Харин монголын зураг хараад гоё юм гэхээр би гайхаж билээ. Гэхдээ удалгүй ойлгосон. Тэр сардаа 65 долларын цалин авдаг юм байжээ. Гэхдээ юм нь тийм ч хямд биш. Бас л адилхан үйлчилгээний л газар байж. Тэр үед л хүмүүс яагаад Америк руу тэмүүлээд байдгыг ойлгож билээ. Тэгээд би хэлсэн юм, хэрвээ чамд америк таалагдахгүй байгаа бол чи энэ дэлхийд өөр сонголт байхгүй учраас марс руу нис гэж зөвлөсөн юм, хэхэ!
Д. Ганзоригт 2011-03-28 17:53
сэдвээсээ гажаад байгаа юм бишүү. Нийгмийн байдал биш дээрэнгүй гадаад бодлогын талаар ярих хэрэгтэй
О. ДАНЗАН 2011-03-25 23:14
Угаасаа манайхаар бодсон ч гадаадын цагаачид ирээд биднээс илүү амьдраад машин унаад байвал бид дургүйцнэ, бухимдана, тэр үүднээс гадны цагаачид бас л дарамтанд байдаг, тэдэнд жирийн америк хүний хирийн үнэлүүлэхэд үнэхэр хүнд. Тэр хирээрээ жаахан сэтгэл дундуур байх зүй л дээ. Гэхдээ хаана ч адил шүү дээ, хамаатан чинь л биш бол, аав ээж чинь биш бол учиргүй гараа дэлгээд эрхлүүлэхгүй нь ойлгомжтой! Гэхдээ орчноосо гэхээсээ хувь хүний төлөвшил хүмүүжилд л байгаа юм даа! Адилхан цонхоор харж байгаа 2 хүн өөр өөр юм олж хардаг гэдэг шиг л юм.
Д. Ганзоригт 2011-03-28 17:58
Үнэндээ бол манайд ийм л байгаа. бид бухимдсандаа юу хийсэн юм..цагаачид дарамтлуулсандаа яасан юм
З. Margad 2011-03-26 06:00
гэрэл гэгээтэй цуст санаагаа ардчилал гэжээ.-голын нь олоод хэлчихэж.ардчилал гэдэг уг нь ард түмний эрх мэдэл гэх боловч бидний хувид өнөөдөр газар шороо,эрдэнэс баялагаа мэдэж байнуу?үгүй биз дээ.тэгэхлээр тийм эрх мэдэл бүхий орон хаана байнаа.байхгүй ээ гэж бас дахин хэлмээр байхийм.тэгэхлээр ардчилал гэдэг маань энэ хүний хэлснээр чөтгөрийн дарангуйлал мөн болж таарахгаад байна.уг бичээч америкуудыг мөнгөнд нугасгүй,ичгүүр сонжуургүй гэж тодорхойлж.бас дахин үнэн хэлсэн байнаа яахын аргагүй.ЗХУ мөхөөгүй бол эд ингэж "энхийг сахиулж" чадахгүй байсан гэж их харууссан байна.энэ ганц өгүүлбэр чинь л юу хэлэхгээд байгааг чинь шууд гаргаж ирж байна.үнэн хэрэгтээ орос америк 2 нэг тэрэгний хоёр дугуй л биз дээ.та нарын идэн уухуйн хүсэл хосгүй л байсан биз дээ.Афганистанлуу яаж "халуун ус"ий эрэлд шүлэнгэтэж орлоо доо.замд чинь даанч Вен Ладен гэгч хатуу хоол таарсан л даа.10 гаруй жил ташуурын нь амтыг үзсэн.тэгээгүй бол бид ч та нарын амруу орцон байх байлаа.дээрээс нь Бурхан багш ивээж та нарыг хушга шиг л хуваасан.2 хар хэрээ нэг нэгнийхээ шуналыг гайхаж байхшив дээ.таарсан 2 таар шуудайнууд шүү дээ ах нараа.
.. Mongolchuudaa 2011-03-26 06:14
Залуусаа энийг нэг уншаад үзээрэй.
Дэлхийн 3-р дайн буу зэвсгээр биш үзэл суртлаар, соёл эдийн засгийн дайн болохыг 1945 оны үед АНУ-ын тагнуулын төв газрын дарга байсан Аллен Даллас урьдчилан хэлж байжээ.Тэрээр зүгээр нэг хийсвэрлэж биш яг энэхүү 3-р дайн яаж эхэлж, ямар үе шаттайгаар өргөжиж хэр цаг хугацаанд ямаршуу үр дүнд хүрч болохыг маш тодорхой тайлагнасан байна. .
Дэлхийн 2-р дайн дуусах нь тодорхой болж , дайны дараа хэн юу хийхээ бодож эхлэн байсан яг тэр мөчид тэрбээр ингэж хэлжээ: Дайн дуусах нь ээ.Бүгдээрээ сэхэл авч тохиноцгооно.Харин бид байгаа бүхнээ , бүх алт, эд баялгийн хүчээ хүмүүсийг завхруулах, маанагтуулахад зарцуулах хэрэгтэй.
Хүмүүсийн ухамсар, тархи гэдэг өөрчлөх боломжтой эд.Чухам тэнд замбараагүйдэл үүсгэж бид үнэн юмыг хуурамч зүйлээр сэмхэн сольж , тэр хуурамч үнэнд хүмүүсийг албаар итгүүлэх болно. Яаж гэвэл? Бид өөрсөдтэйгөө ижил бодолтуудыг холбоотноо Орос орны өөрийнх дотроос олж болох юм.Ингэвээс газар дэлхий дээрхи энэ нугаршгүй ард түмэн сөнөх,
түүний дотоод ухамсар нь эргэлт буцалтгүй эцэслэн мөхөх хэмжээлшгүй их цар хүрээтэй эмгэнэлт үйл явдал ар араасаа хөврөх болно.
Тухайлбал утга зохиол, урлагаас нийгэмч шинжийг нь аажим аажмаар зайлуулж , уран бүтээлчдийг төсөөрүүлэн, тэдний ард олны гүнд болж байгаа үйл явцыг шинжиж үздэг...дүрслэн харуулдаг хүслийг нь замхруулах хэрэгтэй.
Утга зохиол, театр, кино бүгд хүний хамгийн бүдүүлэг мэдрэмжийг дүрсэлдэг, өргөмжилдөг байх болно.
Бид садар самууныг дээдлэх, хүчирхийлэл, яргалал, урвах хөрвөх зэрэг нэг үгээр хэлбэл ёс суртахуунгүй юм бүхнийг хүний оюун ухаанд зоож өгөх, тэдгээрийг *урлан бүтээгчид*-ийг бүхий талаар дэвэргэж өргөмжлөх хэрэгтэй.
Төрийн удирдлагад бид эмх замбараагүй, учир нь үл олдох байдлыг бий болгоно.Бид түшмэдийн тэнэглэл, хээл хахууль авагчид, дэг зарчимгүй юм бүхнийг үл анзаарагдах байдлаар гэхдээ идэвхтэй бөгөөд байнга өөгшүүлэх ёстой.
Хүнд суртал, чирэгдэл төвөг бүхэн байвал зохих мэтээр хэвшигдэнэ.Шударга байдал, дэг ёс шоологдож хэнд хэрэггүй болж, өнгөрсөн үеийн хоцрогдол болон хувирна.
Балиар ааш, балмад зан, худал хуурмаг, заль мэх, согтуурал хөлчүүрэл, мансуурал, нэг нь нөгөөгөөсөө цэрвэх адгуусан айдас, ичгүүр сонжуургүй байдал, урвах шарвах, үндэсэрхэх, ард түмэн хоорондын дайсагнал, ялангуяа Оросын ард түмэнд хандах дайсагнал, үзэн ядалт энэ бүхнийг бид маш чадварлагаар, үл анзаарагдах байдлаар соёолуулна.
Энэ бүхэн зүсэн зүйлээрээ дэлгэрэх болно.Гагцхүү цөөхөн нь маш цөөхөн хэсэг нь юу болж байгааг ойлгох таамаглах биз.
Гэвч тийм хүмүүсийг бид аргагүй байдалд оруулж, доог тохуу болгож, тэдгээрийн талаар ташаа ойлголт бий болгон, нийгмийн шаар гэж зарлах аргыг олно. Оюун санааны үндсийг таслан, ардын ёс суртахууны суурь дэвсгэрийг устгах болно.
Тийм байдлаар бид насны үе үеэр нь ганхуулна.Хүмүүсийг хүүхэд үеэс нь залуу насанд нь авч, гол тулгуурыг залуучуудад чиглүүлэн , тэдгээрийг хувиа хичээгчид , биеэ тоогчид садарлан самуурагчид, эх оронч бус үзэлтнүүд болгон хувиргана....
/1945 онд АНУ-ын Тагнуулын төв газрын дарга байсан хожим нь АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга болсон Аллен Далласын 1945 онд хэлсэн үгнээс Оросын Краснодарын хязгаарын Губернатр Кондратенко-ийн авсан ишлэл/
Ийм зүйлийг уншаад эргэцүүлэн бодоход дэлхийн 3-р дайн болбоос бүх хүн төрөлхтөнг хамарсан мэт санагдах бөгөөд түүнд өртөж насны үе үеээрээ ганхсан олон үндэстэн ястнаас дайны хамгийн анхны цохилтыг амссан одоо 60-70 настай ахмад үеийнхэнд нийт дүр зураг илүү тод эргэн дурсагдаж байна.
Үнэхээр одоогийн утга зохиол ,театр ,кино, телевизэд нийгэмч шинж нь зайлуулагдсан хамгийн эгэл, болхи толхи, бүдүүлэг мэдрэмжийн дүрслэл, төрөл жанр давамгайлан садар самуун, хүчирхийлэл, аллага таллага, урвах шарвах зэрэг ёс суртахуунгүй юм бүхэн хүний оюун санаанд ялангуяа залуучуудад зоогдож байна, чихэгдэж байна
.Үндэстний эрх чөлөөнийхөө төлөө тэмцэгч АЗИ, Африк,Латин Америкийн олон оронд 40-50 иад оноос тасралтгүй үргэлжилж байгаа төрийн удирдлагад үүсэх замбараагүйдэл, учир нь үл олдох байдал дэлхийнх болон хавтгайрчээ.Хүнд суртал, түшмэдүүдийн тэнэглэл, хээл хахууль хавтгайрч эндээс гарах гарцыг хайсан дэлхий нийтийн төсөл, зөвлөгөөндөө хүрээд байна.
Шударга амьдрахаас улам олон хүн няцаж шантрах болжээ.Балиар ааш, балмад зан, заль мэх, согтуурал, мансуурал, завхайрал зүсэн зүйлээрээ дэлгэрч энэ бүхнийг хэтэрлээ, дэндлээ, үүнээс сэргэмжил болгоомжил гэж харанга дэлдээд ч бүрэн ухаарч байгаа юм алга.Их л бол нэг шогшроод нэг толгой сэгсрээд өнгөрөх нь тэр.Үндэс угсааны онцлогтой ёс суртахууны суурь устах нь.Хувиа хичээгчид, садарлан самуурагчид, биеэ тоогчид,эх оронч бус даяарчлах үзэлтнүүд, ардчилал эрх чөлөө, хүний эрхээр далимдуулж хэт даврагсад олширч байна.
Ухаан сэргэг, мэлмий тунгалаг байхтун түмэн олон минь! Мөнх хөх тэнгэр ивээх болтухай
О. ДАНЗАН 2011-03-26 08:53
Ердийн л нэг орос сонины өгүүллэг байна даа. Гэхдээ оросыг хамгийн сайн мэдэх ерөнхий сайд байсан Баяр Оюутолгойг Австрали, Канадуудад өгчөөд суудлаасаа бууж байсныг санагтун. Хэн мэдэх билээ оросыг, асуудал ийм л байдаг, оросыг бид гүнзгий мэдэх тусам америк, барууны үнэ цэнийг л ойлгоно. Оросыг гүехэн мэдэх тусам бид энэ мэт мэдээнд итгэнэ/энийг чинь бичдэг бүхэл бүтэн баг байдаг юм шүү дээ/. 1991 онд ЗХУ задран унаснаас хойш хүйтэн дайн дууссангүй, одоо ч байсаар л байгаа. Яагаад гэвэл Америк дэлхийд гол тоглогч байхын тулд Орос, Хятад зэрэг хамгийн ойрхон өрсөлдөгчдөө сайн ажиглаж, тэднийг хэтэрхий томруулахгүй байх гэж хүсэж байдаг юм. Зүй ёсны л хүсэл, өрсөлдөгчдийн хооронд байдаг ердийн л нэг үзэгдэл. Гол нь АНУ баруунд илүү чөлөөт хэвлэл, ардчилал гэдэг чинь үнэхээр байна. Учир нь тэд дэлхийн тавцанд өрсөлдөхийн тулд зүгээр л шинжлэх ухаанд үндэслэн хараат бус бодлого явуулаад байгаа юм. Хэн юу бодхоос үл хамаараад, энэ чөлөөт хэвлэл байж байж, ардчилал байж байж эрүүл, хяналттай нийгэм байдаг гэдгийг мэдээд байгаа учраас энэ л замаар явж байна. Харин оросод байдал өөрөө чөлөөт хэвлэл гэж тэнд одоо байхгүй. НТВ гэж чөлөөт тв-нуудээс хамгийн шилдэг тв байсныг цэргийн хүчээр эзлээд авж байсныг санаж байна. Тэнд сэтгүүлчид хараат бус юм дуугарвал нэг төрийн машинд, нэг мафидаа орцондоо буудуулчдаг газар даа! Тэр нь тэгээд хэзээ ч илэрдэггүй. Асуудлын гол нь оросуудын нэг удирдагчдыг л шүтэх гээд байдаг дундад зууны ойлголтонд их байдаг. Яагаад ч нэг байнга хүн байнга шилдэг байж чаддаггүй л байхгуй юу даа, хүн гэдэг чинь байгалийн амьтан, цаг үеэсээ хоцроно, өөрийгөө тойрсон хүрээлэл үүсгэх гээд байдаг. Иймээс ч оросод чөлөөт сонгууль биш, хаант засаг шиг бие биедээ өвлүүлэх тогтолцоо яваад байгаа юм. Оросын нийгмийн шилдэг хэсэг нь шударга сонгуулиар гарж ирдэггүй юмаа.
Товчхондоо одоо бид сэтгүүлчдээ англи хэлээр мэдээлэл авдаг болгож сургах хэрэгтэй, тэр орнуудад нь явуулж богино болон урт хугацаанд сэтгүүл зүй гэдгийг мэдрүүлэх хэрэгтэй. Тэгэхгүй бол манайд нийгэмд эрүүл сэтгэлгээ бүрдэхгүй шүү!
О. ДАНЗАН 2011-03-26 09:32
Нөхөд минь, бидний мах цусны тасархай оросын Буриадууд шал өөр амтай болоод бараг 5 жил болж байна шүү. Хэрвээ орос хэл гадарладаг бол доорх линкээр ороод өгүүлэл болон сэтгэгдэлүүдийг хамтад нь уншаарай. Реформы: почувствуйте разницу http://www.infpol.ru/news/664/65853.php