Америк бол улс биш, харин олон улсын хэмжээний дээрэмчдийн бүлэглэл
-Оросын шог зохиолч М.Н.Задорновын элэглэл-
Эртний Ром ч АНУ шиг хоёр нүүр гаргаж байгаагүй. Америк бол улс биш, харин олон улсын хэмжээний дээрэмчдийн бүлэглэл. Дэлхийн нефтийн рэкетчид шүү. “Нислэггүй агаарын бүс” гэдэг нэр томъёог бодож олсон байгаа юм даа. Бөмбөгдөнө гэдгээ шууд л хэлнэ биз. Өнөөдрийн СШАкал /США гэж оросоор АНУ, шакал-цөөвөр чоно/ шиг мөнгөнд нугасгүй байгаагүй. ЗХУ мөхсөнд заримдаа би үнэхээр харамсах юм. Түүнийг байхад америкчууд ингэж “энхийг сахиулж” зүрхэлдэггүй байсан даа. ЗХУ нефть сорогчдыг байранд нь тавьж, ёстой үзүүлж өгдөг байсансан.
Хамгийн гол нь тэд бүгдийг ардчиллын төлөө гэдэг. Энэ үгэнд итгэдэг хичнээн олон ухаан муутан хорвоод байдаг юм бэ? Боловсролтой, ёс зүйтэй хүнд өнөөдрийн ардчилал бол бүтээгдэхүүн гэдэг нь ойлгомжтой. Хамгийн ашиг орлоготой бизнес бол ардчиллыг экспортлох. “Танайд нефть байгаа юу? Тэгвэл бид, ардчилагчид танайд очъё!”. Энхийг эрхэмлэж буй дүр үзүүлэгчид ард олныг боол болгож хувиргахын тулд үргэлж л шинэ санаа сэдсээр ирсэн. Тэгээд шинэ, “гэрэл гэгээтэй”, цуст санаагаа ардчилал гэжээ. Манай гарагийн боловсролгүй олонх л ардчиллыг /демократия/ ард түмний эрх мэдэл гэж итгэдэг. Үнэндээ демос гэдэг грек үг хэзээ ч ард түмэн гэсэн утга агуулж байгаагүй. Сонгуульд санал өгөх эрхтэй ард түмний хэсгийг буюу өөрсдийн эд баялгаар эрх баригчдын итгэлийг хүлээсэн хүмүүсийг тэгж нэрлэсэн. Элитүүд, VIP цөөнх гэсэн үг. Эртний олигархиуд. Харин санал өгөх эрхгүй олонхыг өөрөөр нэрлэдэг байсан. Сонгогчид эзлэн түрэмгийлж, өшөө авч, шийтгэнэ гэж амласан хүнийг сонгодог. Иймээс өнөөдөр ардчилал /демократия/ бус харин демонкратия /чөтгөрийн дарангуйлал/ тогтжээ.
Өнөөгийн ардчилал бол олонхын сонгууль. Гэтэл аливаа улс орны хүн амын олонхыг телевизийн шоу, цуврал кино, поп хөгжим, комикс хүмүүжүүлж, төлөвшүүлдэг. Иймээс орчин үеийн сэхээтнүүд одоо савангийн дуурь үзэж өссөн тэнэгүүдийн сонголтод захирагдаж эхэллээ. Тэнэгүүд үргэлж “энхийг сахиулж буй дүр үзүүлэгчид”-ийг сонгодог. Яагаад гэвэл долоон ишиг чононд итгэдэг шиг л тэнэгүүд тэдэнд бүрэн итгэдэг. Аливаа ардчиллын хамгийн найдвартай суурь нь боловсролгүй боолууд. Тэгээд ч ноорхой харц, ядуус бодож сэтгэх ёсгүй, зүгээр л итгэх ёстой юм чинь. Энэ тал дээр хамгийн өндөр амжилтад хүрсэн нь ХАМерик /хам гэж оросоор ичих нүүргүй, ичгүүр сонжуургүй гэсэн үг/. Капитализм бол хамгийн ёс суртахуунгүй нийгэм. Хүн хичнээн ичгүүр сонжуургүй байна тэр том амжилтад хүрнэ. Ардчилал бол боолын нийгмийн төвийг сахисан хэлбэр!
Клинтон энхийг сахиулаад Кувейтийн нефтийг хувьчилсан. Бушийн корпорациуд Иракийн нефтийг авчихсан учраас Обамад зөвхөн Ливи үлдсэн. Харин Ираныг дараагийн Ерөнхийлөгчид үлдээжээ. Тунис, Египет гээд Арабын орнуудад өрнөж байгаа бослогын жинхэнэ шалтгаан ердөө л энэ. Эхлээд эдгээр үйл явдлыг урсгалаараа өрнөсөн мэт, Арабын ард түмэн ардчиллыг хүсч байгаа гэсэн сэтгэгдэл төрүүлнэ, дараа нь Сталин шиг хөдөлмөрчдийн хүсэлтээр....дайрч эзэлнэ.
Саркози үнэхээр Ливийг ардчилах гэж, нефтийг шударга хуваахын төлөө Ливид халдсан гэж та бодож байна уу. Үгүй, тэр жинхэнэ эзэддээ зүтгэж, нэр хүнд олох гэж байгаа нь тэр. Тэд Саркозид “Чи дэлхийн шинэ дайныг өдөө. Бид чамд сонгуулийн мөнгө өгсөн үү, өгсөн. Одоо хариугаа барь. Эс тэгвэл чиний тухай бүхнийг дэлгэнэ. Саркози болгонд зориулсан Викиликс бидэнд бий” гэсэн хэрэг.
Зурагтыг харахад хүн гэдэг амьтан энэ дэлхий дээр санамсаргүй үүссэн мэт. Байгалийн хувьслын мутацийн алдаа.
Дэлгэрэнгүйг Өглөөний сонин-оос уншина уу. Манай сонинд реклам өгөх, захиалах хүмүүстэй хамтран ажиллана.








А. Цолмон 2011-05-14 08:07
Улс төр хийхэд ярихад боловсрол хэрэгтэй. Америк ганц булаан эзлэлтээр Амина ганц балмад үгээр улс төр ярина хийнэ гэвэл хариу нь юу болохыг харж л байгаа биз дээ?
Тэнэг хужаа минь зайлаач гэдэг ганц л үгний чинь арай дөнгүүр хариу нь
Teneggui hujaagaa nohoi shig shinshleed zailaach? « 2/6 » C. Rosary
За ийм л байна. Тэгэхээр улс төр гэдэг Америк та хоёр шиг балмад бүдүүлгийн хийдэг ажил биш байгаа биз? Ийм улсын тоглоом болоод дуусдаг хэн байх вэ? Хариу арга хэмжээ авч л таарна. Түүнд ухаан зарж л таарна. Ухаан зарсан юм гэдэг улам боловсронгуй болно.
Тэгэхээр одоо ойлгов уу? УЛС ТӨР гэж юу болохыг?
УХААНААР ШИЙДЭЖ БОЛОВСРОЛООР ТЭРГҮҮЛЭХ ЗАРЧИМ.
Түүнээс бус харгислалд, хараал зүхэлд хамаг нэр төрөө хутгаж, занал зүхэл, зайгүй нулималтаар булуулах балмад бүдүүлгийн хийдэг ажил биш. Тэр одоо хоцрогдсон. Түүний хариу арга хэмжээ Харгислалыг энэрэлээр зөөлрүүлж, бүдүүлгийг гэгээрлээр сэнхрүүлж, тэнэглэлийг ухаарлаар зохицуулах цэвэр НЭР ТӨР хүн төрөлхтний цуст дайныг зогсооно.
А. Цолмон 2011-05-14 09:00
H. Ээн 10 цагийн өмнө бичсэн.
Анхдагч гэж хайх нь хэр зөв юм бол доо? Сайн бодох хэрэгтэй.
Хариулт:
Ахуйн хэрэгцээ, оюуны хэрэгцээ хоёрын алийг нь та анхдагч байранд тавих вэ? гэсэн асуулт.
Жишээ нь: Монголчууд хоёр идэхгүй хоосон хонохгүй ахуйг юухнаар ч хангаж болно гээд арагш тавьж эхний баян эрдэм ном хэмээн оюуны хэрэгцээгээ анхдагч байр сууринд тавьж байж.
Жишээ нь гээд түүх сөхвөл Чингис хааны булаан эзлэлтээс олсон олз, үлдсэн өв юу билээ?
Орд харш босгож, хот суурин байгуулж, алт мөнгө торго дурданд умбан АХУЙД ТАНСАГЛАВ УУ?
Олон шашин соёлыг нэгэн дор нэгтгэн ОЮУНЫ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ хийж сонгодогийг СОНГОВ УУ?
Сонгодогоос үлдсэн соёлын өв юу билээ? тэндээс боловсролыг эрж хайх уу?
Тэсэлж дэлбэлж дэлхийг түйвээх тэрслүү Америкаас соёл боловсролыг хайх уу?
А. Цолмон 2011-05-14 09:24
H. Ээн 10 цагийн өмнө бичсэн.
Анхдагч гэж уг нь Хууль эрх зүйн л ойлголт.
Хариулт: эрх зүйн хэллэгээр ингэж ярьж бас болно.
Эрхийг биед өгөх үү?
Тархи оюунд өгөх үү?
Зүйр үгээр зүйрлэвэл хөлөөрөө толгой, толгойгоороо хөл хийн тонгорцоглон урагшлах уу?
Хөл толгой нь байх байх ёстой байрандаа байж тархи оюунаараа жолоодуулан хөгжих үү?
Улс төрийн хэллэгээр бол:
Эдийн засаглалын хөшүүргээр урагшилж, зэвсэглэлээр хөөцөлдөн энхийг сахиулах уу?
Энэрэл нигүүлслийн хөшүүргээр гэгээрч, гэгээрлийн боловсролоор энхийг сахиулах уу?
Э. ЭЭН 2011-05-14 11:02
Заавал туйлын юм ярих юмаа. Тэнцүүлвэл. 50/50 хувь.
А. Цолмон 2011-05-14 12:01
Бичсэн сэтгэгдлээ өөрөө устгасан байна.
А. Цолмон 2011-05-14 12:08
50/50 хувьд ханадаг сэтгэл гэж байдгүй юм байна. Хүн гэдэг ямагт туйлын оргил өөд тэмүүлж байдаг юм болохоор. Арга ч үгүй дээ оюун ухаан гэж онцгой гайхамшиг байхад оройгүй эрдмийн оргил өөд тэмүүлэхээс ч яахав. Хир чансаагаа үзнэ гээд дор бүрнээ тэмцэхээс ч яахав.
Гэтэл одоогийн энэ тэмцэл нэг л биш ээ.
Сурч боловсрохын төлөө бүгд л тэмцээд байдаг, байдгаа зориулаад.
Гэтэл байдал улам л хэцүүдээд байдаг, буруудаад байдаг. Буруу бүхнийг төр засагтаа ч нэг тохож, сургууль, боловсон хүчиндээ ч нэг тохож, хууль цааз, багш оюутан, хороо хорин, гэр бүл эцэг эх гээд хэнд л тохож болох бүгдэд тохоод л үзээд л байдаг. Эцэг эх багш хүүхэдгүй, дарга цэрэг дээр дооргүй, бүгд л бие биенээ буруутгах. Гэхдээ буруудсан буруутгасан бүгдийн халдаж чаддаггүй нэг л юм байна.
БОЛОВСРОЛ ГЭЖ ЮУ ВЭ? энд нөгөө шалдан хааны үлгэр яваа юм биш бээз?
Боловсроод бид яах ёстой юм бэ?
Буруудах ёстой юм уу? Зөвдөх ёстой юм уу?
Жаргах ёстой юм уу? Зовох ёстой юм уу?
Зөвдөх бол яаж?
Жаргах бол яаж? үүнд тодорхой хариулт өгсөн хүн байна уу?
Зөв гэж юу? Жаргал гэж юу болохыг тогтоож тодорхойлсон юм байна уу?
Хааныг шалдан байна гээд халдаад, хэлчих хүн байдаггүй шиг, бүгд л интернэт, утас, онгоц машаанаар ажил албаа залгуулж байгаа болохоор халдаж чаддаггүй юм нэг л байна. Шалдан хааны сайхан хувцсыг шагшин магтдаг шиг, боловсролыг л шагшаад боловсор л гэж шахаад байдаг. Тийм л юм бол боловсорч гарсныгаа зөвтгөж яагаад болдоггүй юм бэ?
Хамгийн өндөр боловсролтой \өндөр хөгжсөн\ гэх ХАМерикаа хамгийн нэг номерийн дайсан болгочихсон зарлаж ч байх шиг. Таван толгой, Оюу толгой, Туул гол, Уул уурхай гээд боловсроод гарсан иргэдийн бүтээлээ гамшиг гээд халаглаж ч байх шиг. Тийм л юм бол үүнийг бүтээсэн иргэдийг анхнаас нь тэгж боловсруулах хэрэг байв уу? Ингэхэд бид юуны төлөө сурч боловсроод байна вэ?
Бидэнд дайн хэрэгтэй юм уу? Тайван амьдрал хэрэгтэй юм уу?
Ажил хэрэгтэй юм уу? Аз жаргал хэрэгтэй юм уу?
Ажил хэрэгтэй бол ажлаа хийж байгаа олныг буруутгахыг болиё.
Аз жаргал хэрэгтэй юм бол аз жаргалд хүргэх боловсролыг олж сонгоё.
Тэгээд ухаанаа уралдуулуж, чадал чансаагаа сориё. Оройгүй эрдмиййн оргил өөд тэгж л тэмүүлж хэн юу чадах хир чансаагаа үзье. 13-р зууны Монголчууд найман зууны чанадыг харсан бол 21-р зууны хүн төрөлхтөн ямар гайхамшиг бүтээхийг сонирхоё.
Б. Бумбаа 2011-05-14 12:09
оросд ардчилалын үнэр ч байхгүй.
N. Happy Hippo 2011-05-14 15:37
Цолмон эгчээ одоо болно. Бусдыг гэгээрүүлэх гэж байгаа хүн хэмжээ дамжаа , хязгаар гэдгийг гадарладаг байх хэрэгтэй. Буддын шашны гол санаа нь аливаа юманд хэмжээг нь тохируулах биздээ. Юм бичихгүй , нет орохгүй нэг сар амраатах. Хэсэгхээн тайвшираатах.
З. Margad 2011-05-14 15:49
олон л хүн хэлсэн байлгүй дээ өөрт чинь.залхасандаа муухай зүйлтэй зүйрлүүлсэн явдалд уучлаарай.арай ч дэндүүлчихэж тэгэхдээ л
З. Margad 2011-05-17 10:35
olon xun chamd xelsen.bi ustgana gej baixgui.chamaas zalxaj baina
А. Цолмон 2011-05-17 10:35
оройтоогүй байгаа бол устгачихаа гуйж байна. Тийм муухай юмаар олон хүнийг цочоож яахнав!!!
Э. ЭЭН 2011-05-14 16:12
Хүнд толгой ч хэрэгтэй, хөл ч хэрэгтэй. Нэг бол хөлгүй, нэг бол толгойгүй байж таарахгүй.
Америк гэж эрх чөлөө мөнгөний туйл, гэгээрэл харин нөгөө туйл болчихоод байх юм.
А. Цолмон 2011-05-14 16:28
Хэмжээ хязгаараа мэдээд гол юм руугаа дөхөж л явна. Сандраад байгаа нь би биш үнэн байдлыг сонсохоос ч айх тэд л байх. Гэхдээ сандралтгүй дээ. Тайвшруулах эм гэж гайхалтай ном араас нь шууд залгах болохоор буглаа бээрээ ухуулж төнхүүлэхээс айх хэрэггүй.
Ингэж угаас нь ухаж төнхөж, угааж цэвэрлэхээс нааш засалгүй хүн төрөлхтнийг баасны төлөө байдгаа шавхаж, ус мөрнөө угаадас болгон байх аргагүйдэж, тэвдэх мөчийг хүлээх хэрэгтэй болсон юм нүүдэлчид.
Идэш хоолны төлөө амьдарвал юу болох вэ гэдгийг тэд мэддэг байсан учир хүн төрөлхтнийг энэ цагийн аюулаас аврахын тулд эрт цагийн Монголчууд ид шидийн эрдэмд боловсорч байсан юм.
Тэр ид шидийг дэлгэхийн өмнөх бэлтгэл хийгдэж байна. Гайхамшигийг үзэж тэсэлгүй муу бодолдоо дийлдээд их цэвэрлэгээнд өртчих вий. Өрсөөд үнэн байдлыг тунгааж сайныг хэвшүүлж сэтгэлээ цэвэршүүлж байхгүй бол удахгүй ирэх гайхамшигийн эрин нүгэлтэнд хүртээлгүй гэдгийг ухаарч ухамсарлаж байвал өөрт чинь л өлзий болно. Тэгээд л өөрт чинь өлзий болог гээд сайн санааны үүднээс их бичихийг төвөгшөөсөнгүй. Нэг ч гэсэн хүн үнэн учрыг бага ч болов гадарлавал бичсэний гавьяа тэр.
А. Цолмон 2011-05-14 16:37
@ Н. Ээн
Эрх чөлөө гэж юу вэ?
Эхлээд хоёулаа үүнд тодорхойлолт өгөх гээд үзэх үү? Ээнээ?
Тэгээд аль нь юуны туйл болох талаар ярилцвал дээр байх.
B. Enerelt 2011-05-17 11:23
яаая, гэгээрсэн 2 их багш ном хаялцаж эхэллээ...
B. Enerelt 2011-05-17 11:23
төгс гэдэг үгийг нь мартчихаж, алдас болжээ...
А. Цолмон 2011-05-14 17:31
Өө яанаа уучлаарай Энэрэлтээ. Намайг тоож ярьсан нэгнийг нь би олзуурхан шүүрч авдаг юм л даа. Нээрээ та тодорхойлоод өгөөч.
Эрх чөлөө гэж юу вэ?
Б. Бумбаа 2011-05-14 18:29
эрх чөлөө ардчилал шударга ёс гэдэг чинь харьцангуй ойлголтууд юм аа. эрх чөлөө бол миний ойлголтоор хүн бусдийн эрх чөлөөнд халдахгүйгээр хуулийн хүрээнд байхыг хэлэх бол уу? эрх чөлөө гэж дураараа байхийг хэлэхгүй. ягаад гэвэл чи 1раа амьдараагүй. ардчилал гэдэг чинь юм хийх хэсэлтэй хүмүүсд болом жолгхож байгаа л бхгуй юу. харин тэр боломжийг ашиглаж чадах эсэх нь хувь хүн өөрөөс нь хамаарна. ардчилалруу хамаг бурууг чихэж болохгүй. шударга гэдэг чинь утгагүй зуйл. гагчүү хуулийн хүрээнд гэж л байх ёстой. хүн бүр адилгүй шүүдээ. солгой тахир дутуу эрэгтэй эмэгтэй гээд.
А. Цолмон 2011-05-14 19:06
Баярлалаа Бумбаа. Одоо миний нэг асуултад хариулаад өгөөч.
Миний зүгээр сайхан хонио хариулаад амьдарч аж зууж байсан зүлэгт талыг минь энэ алтныхан, жоншныхон гээд хайгуул уурхайнхан ухаад сийчээд ус ундаргыг нь шавхаад амь зуух аргагүй элсэн цөл болгоод тавьчихлаа. Яг л энэ гэр хороололынхон Улаанбаатарчуудыг яндангийн утаа, жорлонгийн өмхийгөөр эрүүл амьдрах аргагүй болтол нь эрх чөлөөнд нь халдаад байгаа шиг түүнээс ч доор болгоод тавьчихлаа.
Та бидний эрүүл амьдрах амьдралын баталгааг хэн хангах вэ?
Хэнд би шаардлага тавивал зохихыг хэлээд өгөөч.
З. Margad 2011-05-17 13:52
chi naad sedbiinxee neriig xarchix.tegeed yu bicheed baigaagaa neg xarchix.chi bol aluurchin.
А. Цолмон 2011-05-14 20:31
Амина чи тэгээд юу бичих гэсэн юм бэ?
Сэдвийн нэр болон Задорновын гаргасан санаа агуулга нэг бүр миний гаргах санаа агуулгатай яг л таараад байна даа. Эдний экспортолсон гэх ардчилал надаас миний амгалан тайван амьдралыг, эрүүл амьдрах эрх чөлөөг, ирээдүй хойчийг минь булаан авч миний харах нүдэн дээр Монголыг үнс шороон мананд хучигдах элсэн цөл болгон хувиргаж байна. Тэгээд л би Америк маягийн ардчилал гэх олон улсын хэмжээний дээрэмчидийн бүлэглэлийн эсрэг жинхэнэ Монгол ардачлалыг сөргүүлэн тавих суурийг базааж байна.
Ойлгохгүй байгаа бол орхиод өөр таалагдах сэдвүүдээрээ хэсч болохгүй байна уу?
А. Цолмон 2011-05-14 20:39
“.....Хамгийн гол нь тэд бүгдийг ардчиллын төлөө гэдэг. Энэ үгэнд итгэдэг хичнээн олон ухаан муутан хорвоод байдаг юм бэ? Боловсролтой, ёс зүйтэй хүнд өнөөдрийн ардчилал бол бүтээгдэхүүн гэдэг нь ойлгомжтой. Хамгийн ашиг орлоготой бизнес бол ардчиллыг экспортлох. “Танайд нефть байгаа юу? Тэгвэл бид, ардчилагчид танайд очъё!”. Энхийг эрхэмлэж буй дүр үзүүлэгчид ард олныг боол болгож хувиргахын тулд үргэлж л шинэ санаа сэдсээр ирсэн. Тэгээд шинэ, “гэрэл гэгээтэй”, цуст санаагаа ардчилал гэжээ....” За үүнийг Задорнов бичжээ.
Би ч үүнтэй санал нэг байгаа. Тэгээд энэ ардчилал гэх цуст санаархлынх нь эсрэг шат дараалалтай сөрөг арга хэмжээ авч буй буй учир энд өгүүлсэн үг нэг бүр хоорондоо уялдаа холбоотой. Алсаас сууриа базааж үе шатлалаар ахиж буй тэмцэл юм.
Тэгэхээр Амина чи тэр шат дарааллын дагуу нухацтай судлах тэвчээр юм дутагдаад байгаа бол зүгээр л орхиод гарчих. Цаагуур чинь үүнээс өөр дагачих сэдэв олдохгүй байна гэж үү? Ганц миний дагнаж буй сэдвийг булаацалдаад байж яахнав? Би ч бас чиний санаан зоргоор ийш тийш тэнэж уншигчидаа төөрөлдүүлээд баймааргүй байна.
З. Margad 2011-05-17 15:26
за тэгье ээ ойлголоо.
O. Chuka 2011-05-15 01:50
Юун уншигчид вэ ха ха. Америк Орос хоёрын хэрүүл дунд бас нэгэн монгол ухаантан юув дээ. Одоо болно залхаж байна. Наад яриагаа тэр Арго багш, Чингисийн академийн Давааням, дуучин Жаврланд очиж ярь.
А. Цолмон 2011-05-15 13:59
Залхатлаа уншсан бол одоо тараагаад орхисон бүхнээ зангидаж нэг өрөөд дараагийн үечлэлдээ ороё. Бас цаашид залхаахаас сэрэмжилж алхамаа товчлох тул үлдээсэн орхигдуулсныг өөрсдөө нөхөөд явна биз. Тэгээд хамтдаа урагшлая.
Хүн гэдэг идэш хоолны эрэлтэн тэр анхдагч хэрэгцээгээ хангахын тулд ажил хийж хөгжлийн урт замыг туулахдаа дарангуйллын олон ч хэлбэр сольжээ. Одоо байгаа нь Задорновын хэлсэнчлэн:
“...Боловсролтой, ёс зүйтэй хүнд өнөөдрийн ардчилал бол бүтээгдэхүүн гэдэг нь ойлгомжтой...”
“...ард олныг боол болгож хувиргахын тулд үргэлж л шинэ санаа сэдсээр ирсэн. Тэгээд шинэ, “гэрэл гэгээтэй”, цуст санаагаа ардчилал гэжээ....” энэ ямар учиртайг та ойлгож байгаа биз дээ?
Өөрөөр хэлбэл Хүн төрөлхтөн бүтээгдэхүүний боол болоод байгааг Орос Америкгүй олон ч янзаар ярьж тайлбарлаж буйг энд ч мөн жишээ татан товчийг өгүүлсэн.
Үүний эсрэг сөрөе гэвэл:
1. Эрх чөлөөг тодорхойлох. Энэ тодорхой байж бид дарангуйллын эсрэг тэмцэнэ.
2. Эндээс УХАМСАР гэдэг ухагдахуун гарч ирнэ.
А. Цолмон 2011-05-15 14:09
Одоо бол МАТЕРИ анхдагч хэмээн материйг дагнан шинжлэх тул УХАМСАР ор орхигдсон.
Түүний уршиг:
Эд юмтай ч ухамсаргүй хүмүүс амьдралаа яаж там болгон хувиргаж байгааг Х. Болор-Эрдэнийн сэдвээр жишээлэн дурдсан ба гол санаа нь шалтгааныг тодорхойлоход оршсон.
Шалтгаан нь: Хүн төрөлхтөн үүсэл хөгжлөө буруу тодорхойлсноос эрх чөлөө гэдэг тодорхой ойлголт үгүй идэш хоолны эрхээр явж ирсэн. Энд хөгжил явагдсан ч дарангуйллын хэлбэр нэгээс нөгөөд шилжсээр Америк маягийн Ардчилал гэх өнөөгийн энэ түвшинд хүрсэн. Хүмүүс улам олон цагаар ажиллах болсноос амьдралын баяр баясгалан хэрхэн буурч байгааг үзүүлсэн үзүүлэлтүүд бэлээхэн байж байна.
Үндсэн шалтгаан нь ухамсарыг хоёрдугаарт тавьж хүний оюун ухаан дан материйг задлан шинжилж, түүгээр бүтээгдэх эд юмыг хэт анхаарсан.
Өөрөөр хэлбэл гол усаа хайрлахгүй бол би бохир ус ууж миний хүүхэд бүр уух усгүй болох аюул ирнэ гэдгийг ухамсарлах оюун ухаан молекул, атомыг задлан шинжилэхэд чиглэж тэндээс ялгарах эрчим, дулаан түүнээс олох үр ашигийг тооцоход дагнан төвлөрсөн.
Ингэж ухамсар орхигдсоноос хүний өөрийгөө мэдэх чадвар доройтож эрх чөлөө гэдэг ойлголт улам л бүрхэг болж хүний чөлөөт оршихуй хумигдан хумигдсаар хүмүүс хүнд хортой нөхцөлд ажиллаж амьдарч “урьд өмнө хэзээ ч байгаагүйгээр олон цагаар ажиллаж, урьд өмнө хэзээ ч байгаагүйгээр олон хороор хордож” гэх мэт урьд өмнө хэзээ ч байгаагүй олон аюул нүүрлэх болсон. Бидний амьдарч буй энэ цаг үед. Ингэж амьдралын баяр баясгалан хумигдан хумирдсаар айдас стресс бүх нийтийг ноёлох болсон.
Энэ юунаас болов?