Би Монгол хүн болхоороо тэрүү
Манайхан дунд нэг л буруу ойлголт байдаг санагдах юм. Тэр нь онгироо зан, мундаг үндэсэрхэг үзэл юм. Монголоороо зөв онгирох хэрэгтэй. Би Монгол хүн гэхээрэй өөрийгөө бусад үндэстний эсрэг тавичихдагыг нуугаад яахав.Тэгэхдээ би гүндүүгүй гундуугүй Монгол эр болох гэж байна гээд өөрийн ухамсар биеийн тав тухаа өөрчлөөд бодит ертөнцтэй зөрчилдөөд яваад байхыг хүсэхгүй л дээ.Монгол хүн бусад орнуудаас тэс ондоо төрхтэй ази хүмүүсээс хөрслөг тослог арьс өргөн шанаа сайхан шүдээрээ ялгардаг. Дөрвөн улиралд нүүж сууж байдаг болохоороо дасан зохицох амьд үлдэх арга саам ихтэй их мундаг хүмүүс. За тэгээд өнөөх түүх нь дэлхийд шагшигдаж,тэртэйд цуйрсан. Би Монголийнхоо юугаар онгирдог гээч Монголийн сайхан салхи, хөх тэнгэр, тэртэйд цуйраатах амьтадийн аялгуу намайг бүүр тайвширлийн оронд аваачдаг. Тэнгэр заяатай ардын минь эгшиглсэн аялгуу гээд л хамгын гайхамшигтай нь юу гээч энэ бол та, би бас бид өнөөх газар нутгийн зохцилдоо бүрдсэн үндэсрэхэг үзэлтэй Монгол хүн та хамгын гайхалтай нь.
Амьдралд өчнөөн муу зүйл тохиолддог тиймүү гэхдээ тэр бүхэнд Монгол хүн шантрах ёсгүй ээ.
Бие биедээ туслаж, чамд хэрэгтэй ч бусаддаа хайрлахүй өгж яв тэгвэл чи жинхэнэ сак хүн. Би сак хүн болхоороо энэ сэдэвийг бичсийн харин чи сак хүн болхоороо энэ сэдэвийг уншсан юм.Тийм болхоор бид бүгд сак тиймүү?
Манайхаан энэ сэдэв-д үзэл бодол эх орнийгоо юу гэж боддог талаар бичээрэй. Амжилт!!!
2011-05-20 12:16-д бичсэн тодруулга.
Ene humuus ichihee baijee de
http://sodoonamir.blog.gogo.mn/read/entry257251
Miniii sedeviig Copy paste hiichij tegeed eh survalj ntr gej ch taviagui ichmeer humuus ih baihiimaa neeree!!!!!!!!!!!!!!!!!!!!








А. Цолмон 2011-04-16 07:53
Нэг л уруугаа байдал тэгвэл нэлэнхүйдээ л байгаа юм байна. Бид л болохгүй байна гэж толгой гудайх биш бүгдийг өөрчлөе ӨӨД НЬ ТАТАЯ гээд нэг өндийхөд ч Монголын босоо заяа цаанаас нь тэтгэж Монгол эрсийн босоо хийморь сэвхийтэл сэргээд л ирнэ байх даа. Тиймээ хө?.
За тэгээд аян замын богцоо дор дор нь задалж байгаарай. Таны сэтгэгдлүүдийг уншихад сайхан байдаг юм. .
Д. Мөнгөнцэцэг 2011-04-16 16:26
Ярих, хэлэх, сэтгэх ээ? гэж.... Үр дүн нь юу билээ? Орчлонгийн хязгаар хүртэл яриад, өөдрөг үзэлтэй байгаад ч Тэнгэрт тултал сэтгэлээ ч гарсан үр дүн нь юу билээ??? Бид чухам эх орондоо, нутгийнхаа хөгжлийн төлөө юу хийж? босгож чадаж байна? Миний хийх бүтээх оролдлого юу вэ? Ирэх сард? дараагийн жилд? дараагийн 5 жилийн дотор би юу хийж чадах вэ? түүнийгээ хэрэгжүүлэхийн тулд яах вэ? гэж өөрөө өөрөөсөө асуух цаг иржээ?!!!!! эсвэл зүгээр л анир чимээгүйд ганцаараа суугаад энэ үгийг өөрөөсөө асуугаад үз? ГАРЧ БАЙГАА ҮР ДҮН ГАНЦХАН ЭНЭ ЧУХАЛ!
А. Цолмон 2011-04-16 20:06
Тиймээ ганцхан ҮР ДҮН. Энэ л хамгийн чухал.
Жишээ нь: таны дээр үзүүлсэн бичлэг байна. Бас тэр Таван толгойг тамын толгой болгож байгаа.
Энэ мэтийг нэгэнтээ хэлэлцэж байгаа юм чинь тэр гамшигийг зогсоож чадвал жинхэнэ үр дүнтэй хэлэлцүүлэг болох байх. Гэхдээ яаж?
Энэ улсын эзэн хайчаа вэ? Эзэнгүй юм уу? эсвэл Хятадын эзэмшил юм уу?
Үгүй дээ энэ улс чинь эзэнтэй гээд эзэнт улсын түүх яривал наад зах нь 800 жилийн түүх яригдана.
Тэгвэл тэр эзэд нь хайчаа вэ?
Пролетари ангийн хувьсгал орж ирээд бүгдийг боол болгоод боловсруулчихсан. Тэгэхээр энэ бол ерөөсөө л 70 жилийн боловсролын ҮР ДҮН. Боловсорсон боолууд өөрт оногдсон үүргээ гүйцэтгэж үйлээ үйлдэж байгаа нь энэ. Нэг хэсэг нь жолооч, техникч болж зөөх тээвэрлэх талыг хариуцаж, нэг хэсэг нь геологич уурхайчин болж хайх ухах талыг хариуцаж, нөгөө хэсэг нь хэл усанд боловсорч гадаад түнш олж гэрээ хэлцэл байгуулах, гэх мэт бүгд л өөр өөрийн эзэмшсэн мэдлэг боловсролынхоо дагуу ажил үүргээ гүйцэтгэж байгаа нь энэ.
Ганц манайд ч ийм байгаа юм биш. Дэлхийн аль ч оронд ийм л байна. Муусайн Хятадууд л гэнэ. Хөөрхий тэд чинь хавийн баялагийг ховх сороод өөрсдөө жаргаж суудаг улс биш. Олон хортой өнөөхөө хольж хутгаж, бүтээгдэхүүн болгон гаргах гэж жинхэнэ хорон дунд хутгалдаж үйлээ үздэг хүмүүс. Америк Япон илүү хөгжилтэй байлаа гээд илүү жаргахаасаа илүү олон цагаар ажиллаж стресс гэдэг юманд илүү өртөж зовсон олон л байна. Гаж дон хаана их байна ядаж түүгээр нь тодорхойлчихож болно.
Хамгийн амар жаргалтай улс гэвэл аж үйлдвэрлэл хөгжөөгүй уудам дэлгэр нутагтай Монгол л байна. Өөрсдийн энэ давуу талаа ажиглаад, дээдэс заяат гарал үүслээ ашиглаад дэлхийн энгээр сэтгээд нэг үзвэл сөнөсөн энэ тогтолцоог бид шинэчилж, сүйрлийн аюулаас дэлхийг аварч, шинэ мэдлэг боловсрол түгээн, хүн төрөлхтний мөнхийн хүслэн жинхэнэ эрх чөлөө, энэрэл хайрыг тунхаглаж болох юм.
B. Dito 2011-04-16 21:15
Хамгийн амар жаргалтай улс гэвэл аж үйлдвэрлэл хөгжөөгүй уудам дэлгэр нутагтай Монгол л байна.
энэ миний олж хараад байгаа хамгийн том давуу так юм шиг санагдах болсон
бидний хөгжилийн зам яагаад одоо болтол тодорхойлогдохгүй байгаа вэ? гэдэг асуулттай яахын аргагүй энэ сэдэв холбогдоод байх юм.
яагаад гэвэл монгол хүнд суурин бас хэт технолигжсон нийгэм тохирохгүй бөгөөд бид энэ замаар тууштай алхвал тийм ч сайн үрд дүнд хүрэхгүй гэдгээ мэдээд бгаа болохоор л алхахгүй байгаа юм.
монгол хүн угаасаа нэг сэтгэвэл дэлхийн хязгаар хүртэл сэтгэж нэг хийвэл битон дээр цэцэг ч ургуул даг хүмүүс,,,,
зүгээр л ингэж байгаа нь монголчууд түр амарч бас бодож байгаа юм гэээд хэлчмээр ч юм шиг ккк
аль ч нийгэм адилхан байгаа бүгд л өөр өөрийн асуудалтай яг л хүн болгонд өөр өөрийн шаналал байдаг шиг тиймээс бүү сэтгэлээр уна бүү шантар бүү гутар
сэргэлэн бай дуу аяла.... бүх юм сайхан болно кккк
Бас би дэлхийн хаана аль ч хүнд байхгүй хүний сайхан сэтгэл жинхэнэ зүрх сэтгэлийг
зөвхөн монгол хүнээс л олж хардаг ямар ч аймар шорон оронгоор явсан хулгайч тэнүүлч хамгийн хог шавхруу гэж нэрлэгддэг тэр хүмүүсийн нүдэнд зүрхэнд эх орон эцэг эхээ гэх сэтгэл байдаг нь хамгийн сайхан
Харин бидний хэлээд байдаг тэр гайхалтай хөгжилтэй гадаадыхан эцэг эхээ асрамжид байлгаад л
гэтэл маргаашийн талхны мөнгөгүй байж яааж ийиж байгаад маргааш ч үхэж болох ээжийгээ 7хон хоног хажуудаа байлгах гэж тэр хагалгааны мөнгийг олж байгаа нь үнэхээр хараад бахархахгүй бхын аргагүй,,,,
Миний монгол дэндүү сайхан ,,,,
Э. ЭЭН 2011-04-16 22:36
Монгол хүн нэг сэтгэвэл ертөнцийн хязгаарт хүртэл сэтгэдэг юм байна. Энэ үгийг би статус дээрээ хэдэн сарын турш тавьсан. Ертөнцийн хязгаар гэж юу вэ? Хийгдээгүй ертөнцийн доор ертөнцийн ардчилал оршино.
Түүх, логик ухаанаас гадна ирээдүй, Ийнийн ухаан. Эндээс шинэ хавс сэтгэлгээ үүсэж байна.
,..Гүн ухаан бол нүүдлийн биш, суурин иргэншлийн танин мэдэхүйн ухаан. Тэгээд ч өрнө ба дорно дахин бол суурин иргэншил. Өрнө ба дорно дахины танин мэдэхүйг гүн ухаан гэнэ. Нүүдэл дахин бол өрнө ч биш, дорно ч биш дэлхийн иргэншлийн суурь Хавс дахин. Нүүдэл дахины танин мэдэхүйг Ийний гэнэ. Дэлхий дээр гэв гэнэт тэнгэрээс бууж ирсэн улс үндэстэн, иргэншил гэж байхгүй. Бүх улс үндэстэн, иргэншил нь нүүдэл дахины Ийнийгээс үүсэн буй болсон. Нүүдэл дахины Ийний бол Бүх Ертөнцийн Үндсэн Хуулийн эрхийн алба. Ийнийн хууль бол бүх ертөнцийг бүтээгч эрхийн хууль. Эндээс бүх ертөнцийн гарал үүслийн эрхийн асуудал тавигдана,.. http://www.iinii.mn/index.php?option=com_content&view=article&id=44:sdfsdf&catid=20:niitlel&Itemid=56
,..Ирээдүй бол хийгдээгүй ертөнцийн дор оршсон ертөнцийн ардчилал, Ийнийн хууль. Түүх бол хийгдсэн ертөнцийн дор оршсон Ийнийн эрхээ эдэлсэн хорвоо. Хийгдсэн ертөнцөөс бүх ертөнцийн үүсэл явагдахгүй. Хийгдээгүй ертөнцөөс бүх ертөнцийн үүсэл явагдана. Хийгдээгүй ертөнцийг Ийнийн хууль гэнэ. Хийгдсэн ертөнцийг Ийнийн эрхээ эдэлсэн хорвоо гэнэ. Ирээдүй бол хийгдээгүй ертөнц Ийнийн хуулийн хорвоо, түүх бол хийгдсэн ертөнц Ийнийн эрхээ эдэлсэн хорвоо,..
N. Tushig 2011-04-17 04:24
Тэр оюу тоглой таван толглойн асуудалыг хэзээч шийдэж чадаxгүй ээ Гэрээг хэзээч цуцлаж болдгүй юм шүү дэ. Харин одоо бол дахин дахин гэрээ хийхгүй байх хэрэгтэй ирээдүй болсон дүү нартай юм үлдээхгүй бол дэлхий гэдэг гараг хэдэн настайг бид мэдэхгүй шдээ. Ялан гуяа далайн гарцгүй орон бол хэцүүхэн л амьдрана тийм болхоор манайхан одоо жоохон бодолтой амьдрах хэрэгтэй юм. Би бодохдоо монголын хөгжил XУУЛИАС их хамаардаг гэж үздэг энэ хуулиуд нь бодит байдал дээр дажгүй хууль гэхдээ ямарч авцалдаагүй гадны хуулиудийг судалсан хүн ойлгоно доо Парламент л өөрсддөө хэрэгтэй хуулиа баталдаг.Ерөнхийлөцгийн засаглалтай болох нь хамгийн үр дүнтэй асуудал гэж би боддог нийгэм солигдоогүй гэдгийг манайхан бодох хэрэгтэй. Би өөрөө америйн нэгдсэн улсад суралцаж амьдардаг болхоор сайн мэднээ энд байдаг хүмүүс маань мал шиг өдөржин шөнжин ажилаад байдгүй гэхдээ хөгжөөд байдаг нь гайхалтай!!!
Б. Далайцэрэн 2011-04-19 22:42
ий ы 2-г ялгадаг болчихоод онгирвол яасан юм.
N. Tushig 2011-04-19 23:11
shuud hurvuuleh ged darhaar inged garchaad zasaad yvhaar dutuu yum l uldee biz uuruu hiichih ni ysii
А. Цолмон 2011-04-17 08:55
Наад улс чинь хөгжөөд байгаагаас дэлхий сүйрэлд дөхөөд байгаа юм шүү дээ. Яаж хөгжөөд байгаа нь гайхаад байх ч юм биш. Гайхуулаад байх ч юм биш. Гуравдагч орон нэрээр бусдын газар нутаг дээрх баялагийг булаан авч, бас ядарсан улсын хөлс хүчийг нь сорон мөлжиж хог новш болгон хувиргадаг юм. Зүгээр л хамгийн их хог тарьдаг хамгийн хогийн улс гээд л ойлгочих. Ажил дэлгүүр, телевиз гэдэг зогсолтгүй эргэлтэд орж энэ зогсолтгүй эргэлдэх хүрд дэлхийн өнцөг булан бүрд байх баялагийг цөлмөн хог болгож, өөрсдөө ч хордож, хохирч сүйдэж байгаа улс. Алуурчин илдэндээ үхдэг юм.
Цөлмөгч тэд цөлмөөд цөлмөөд бид хожихгүй эцсийн эцэст нэг л дэлхий дээр амьдарч байгаагаас хойш гээд сэрж сэхээрч эхлээд байхад цөлмүүлж байгаа бид сэрж сэхээрэх болоогүй л байна уу?
Залуусаа арай өөрөөр сэтгээд үзвэл ямар вэ? Эсвэл дандаа ингээд бүхний ард явсаар байх юм уу?
B. Dito 2011-04-20 00:16
ed baigaamdaa uur uur setgehiig husch bgaaa bas uur uur setgedeg hun buriin zaaval unshij sudlah
B. Dito 2011-04-20 00:16
bas medreh heregtei ed baigaam daaa
Э. ЭЭН 2011-04-17 09:14
Дэлхийн сүйрэл дөхөөд гэхээр хөгжлөөс ухарна гэж байхгүй ээ. Цааш нь илүү сэтгэж таарна. Хүн төрөлхтөн гарцыг олох нь гарцаагүй. Ирээдүйг шийдэхээс шантрахгүй гэж бодож байна. Бид оюун ухаантай төрөлхтөн. Байгалийн хуулиар тоо толгой нь зохицуулагдаад ч гэдэг юм уу, гэгээрэл сүнсээр өөр гаригт шилжинэ гэдэг ч юм уу, тийм зүйл байхгүй. Байгаль хэрэглээлэлээс байгаль хамгаалал ярих нь зүйн хэрэг. Гэвч өнөөдөр хэт байгаль хэрэглээлэлийн эрин цаг. Ийнийн хуулинд байгаль хамгаалалаас гадна байгаль бүтээлэлийн сэтгэлгээг бий болгох шаардлагатайг анхааруулж байгаа.
А. Цолмон 2011-04-17 10:11
Дээдэс заяа гээд Бөртэ чоно Гуа маралаас эхлээд, гурван нүүдлийн чанадыг харах Дува сохор гээд Боржигин овгийн өвөг Бодончар мунхагийн гарал үүсэл гэх мэтээр учир улбааг хөөвөл нарийн учир их л байх л даа. Тэр бүрийг би юугаа мэдэх вэ?
Миний мэдэх дээдэс заяа бол Монгол хүн бүр уул ус газар шороондоо эзэн болж, эзний ёсоор хайрлан гамнаж ирсэн ЭЗЭН ЗАЯА юм.
Хэдийгээр пролетари ангийн хувьсгал хүч түрэн орж ирээд, хүмүүс мөнгөнд сөгдөн ажиллаж, хүрз түмпэн үүрсэн нинжа нараас эхлээд хүчит техникээр түрсэн олон газар шороогоо цөлмөн уралдаж байхад одоо ч хөдөөдөө жирийн малчин ард зэлний гадас хатгаж хөрстийг хөндөн шархтуулсныхаа гэмийг цайруулж үр будаа суулган, үржин дэлгэрэхийн бэлгэдэл оршоон уул усандаа эзний ёсоор аж төрөн суусаар байна.
50, 60аад оны соёлын довтолгоонд өртөж боловсорсон олон умдаалагч ариун мөрөндөө буртаг бүхнээ юүлсээр байхад улаан цагааныг дусаахыг ч цээрлэх цэвэр ариун ёсон хөдөөдөө мөн л хэвээр үргэлжилсээр байна.
Эх дэлхийгээ эзний ёсоор гамнан хайрлах энэ л дээд ухаарлыг өвлөн авсан эзэн заяагаа би ДЭЭДЭС ЗАЯА гэж омогшдог юм.
Ингэж л үеийн үед эх дэлхий газар шорооныхоо эзэн болж эзний ёсоор аж төрж ирсэн эзэн ардыг сургаж боловсруулна гээд уул ус унаган нутгаас нь сугалан, уугуул соёл боловсролоос нь салган, алх хадуур бариулан ажил үйлчилгээнд сурган боловсруулснаас бүгдээрээ үйлчилгээний ажилтан болж энд үйлээ үзэж байх зуур эх орон минь эзэнгүйдэж эзэнгүй айлд орсон хулгайч мэт ар хударгаар нь бужигнуулж байгаа нь тэр байх.
Гэхдээ сэргээе гэвэл сэргэхэд бэлэн эзэн сэтгэлгээ нь Монгол хүн бүрийн зүрх сэтгэлд улам улам цогшин түймэр болон бадрахад бэлэн байгаа байх даа. Түмэн үеэрээ суурьшсан нутаг нь бидний үед юу ч болтлоо цөлмүүлэхийг юу гэж л хүсэв гэж? Юу гэж л хүлцэв гэж?
Унасан газар, угаасан мөрөн нь ингэж сэглүүлж байхад элэг нь эмтэрч, омог нь бадраагүй Монгол хүн байхгүй ээ. Цээжний омогшил нь дотроо уугин, ухаарлын оч тархинд нь харвасан олон ард ултайхан хөдлөхөд хэзээд бэлэн хат суун хатуужиж байгаа.
Харин эндээс л Монголын уламжлалт мэдлэг боловсрол жинхэнээсээ цэцэглэнэ дээ. Олны төлөө энэлэх сэтгэлээс л оройгүй дээд эрдэмийн далай Гэгээрлийн боловсрол цэцэглэдэг юм. Гэгээрлийн ид шид гэж байдаггүй юмаа гээд ярихад Монгол хүний инээд л хүрэхээс өө тийм үү? гээд дагах нь юу л бол?
Э. ЭЭН 2011-04-17 12:18
Түүх төгсийг хэдий хэр нээнэ ирээдүй төгс төдий хэмжээнд нээгдэх бус уу. Ийнийд ертөнц үүсэхээс өмнөх соёлыг нээсэн. Төрөөгүйн диваажин, ирээдүй бол амийн бүтэл.
Бид түүхээ эргэж харвал монголын их эзэнт гүрнийг байгуулахад Чингэс хаан дэлхий дахинд нэг ч уламжлал яриагүй. Шинэ даяарчлалыг үүсгэсэн.
Уламжлалаа үгүйсгэсэн хэрэг биш. Гэвч өнөөдөр тэс өөр даяарчлалын эрин. Цоо шинэ даяарчлалыг үүсгэж чадна. Шинэ даяарчлалын соёлыг үүсгэж чадах нь жинхэнэ үндэсний соёл уламжлал гэж бодож байна.
Авьяас билэг өөрийн гэсэн зам, хөгжлөө олвол бид дэлхийн хөгжлийг тодорхойлох нь гарцаагүй.
Ийнийн хууль дан ганц монгол улсын эрх ашиг, хөгжил бус дэлхий гэх нэг эрх ашгийг хөндсөн шинэ сэтгэлгээг гаргаж байгаа.
,..Гүн ухаан бол нүүдлийн биш, суурин иргэншлийн танин мэдэхүйн ухаан. Тэгээд ч өрнө ба дорно дахин бол суурин иргэншил. Өрнө ба дорно дахины танин мэдэхүйг гүн ухаан гэнэ. Нүүдэл дахин бол өрнө ч биш, дорно ч биш дэлхийн иргэншлийн суурь Хавс дахин. Нүүдэл дахины танин мэдэхүйг Ийний гэнэ. Дэлхий дээр гэв гэнэт тэнгэрээс бууж ирсэн улс үндэстэн, иргэншил гэж байхгүй. Бүх улс үндэстэн, иргэншил нь нүүдэл дахины Ийнийгээс үүсэн буй болсон.
Нүүдэл дахины Ийний бол Бүх Ертөнцийн Үндсэн Хуулийн эрхийн алба. Ийнийн хууль бол бүх ертөнцийг бүтээгч эрхийн хууль. Эндээс бүх ертөнцийн гарал үүслийн эрхийн асуудал тавигдана,.. http://www.iinii.mn/index.php?option=com_content&view=article&id=44:sdfsdf&catid=20:niitlel&Itemid=56
N. Tushig 2011-05-10 10:05
Цолмон сайхан хэллээ ^^
Ч. Эрдэнэ 2011-05-10 17:54
Гарчиг нь өөрөө яах аргагүй анхаарал татлаа. Яагаад? Би монгол хүн болхоор тэр биз. Би монгол хүн болхоор сэтгэл тэнэгэр сайхан амьдарч байна гэх хүн байхад, би монгол хүн болхоор хоёр идэж хоосон хонохгүй шиг амьдарч байна даа гэх хүн бас гарна биз. Мэдээж. Нийгмийн хөгжлийн талаас бол ийм үзэгдэл аль ч нийгэмд, тэр тусмаа дэлхийн тэргүүлэгч гүрэн болох америкт ч байна л даа. Харин энд би арай л өөр зүйлийг хэлъюу гэж бодлоо. Монгол хүн би угтаа бол өнөөдрийн ийм байдалд амьдрах ёсгүй. Монгол хүн та / энд би зөвхөн монголдоо амьдарч байгаа монголчуудаа л хэлж байгаа юм шүү/ эргэн тойрноо, бидний өнөөдрийн амьдарч байгаа/ уг нь бол оршин тогтнож байгаа гэж хэлчих шахлаа / нөхцөл байдлаа нэг хар л даа. Хэнээр ч хэлүүлэлтгүй л ойлгомжтой байгаа биз дээ. За яахав дээ зарим нэг нь хөдөөх, одоохондоо бүр устчаагүй байгаа, гэхдээ устахад дөхчихөөд байгаа байгалий сайхныг юу гэх нь вэ гэж хэлж магадгүй л дээ. Өвөг дээдсээс бидэнд үлдээсэн энэ сайхан эх орондоо бид илүү сайхан амьдрах бүрэн боломжтой. Дэлхийн ямар ч баян, хүчирхэг улсаас дутахгүй амьдрах боломжтой. Харин энэ боломжоо бид өнөөдөр бараг л алдаад байна. Гадны улсын хараат байдалд үндсэндээ орчихоод байна шүү дээ. Үүнийг бид мэдсэн мөртлөө мэдээгүй царайлаад байцгааж байна. Мэдээд бас ухамсарласан цөөн хэдийгээ ард иргэд нь дэмжихгүй, хөндлөнгийн ажиглагчийн байрнаас хандаж байна... Ингээд ярихаар цөс хөөрчихдөг юм, одоо болъе. Харин бизийн хэд маань ядаж арай илүү ухамсартай байгаасай л гэж хүсэх байна. Аар саархан сэдвээсээ хөндийрөөд эх орноо, ард түмнээ, Монгол улсынхаа ирээдүйгээ гэсэн сэдэвт ойрхон байж, нэгийг бодож, нөгөөг хийгээсэй гэж хүсэх байна даа.
Б. Байгалмаа 2011-05-13 12:13
Санал нэг байна
Б. Байгалмаа 2011-05-10 22:37
Өвөг дээдэс маань дэлхий ээжийнхээ гэдэс дотрыг ухаж төнхдөггүй, газар шороо, уул усаа амьсгалдаг гэдгийг мэддэг, хайрладаг байсан юм. Өнөөдөр хөгжиж байна гээд газар сайгүй цардмал зам тавьж газараа амьсгалах аргагүй болгож байна. Энгийн нэг жишээ хэлэхэд манай байрны урд талын замыг хэдхэн см өргөн болгохын тулд 50-иад жил ургасан модыг хэсэг хэсэг болгон хөрөөдөөд үндсийг нь бульдозер авч ирээд ухаад авсан тэгэхэд ямар тэнэг юм бэ гэхээс өөр хэлэх үг олдоогүй. Бид өөрсдөө итгэл хүлээлгэж сонгосон эрхмүүд маань хот төлөвлөлт гэдэг зүйлийг хийж чадахаа больсон юм шиг байгаа юм, хот төлөвлөлтийг доод тал нь 60 жилээр төлөвлөдөг гэж сонсож байсан гэтэл одоо юун хот төлөвлөлтөө зөв хийх нь битгий хэл Улаанбаатар хот маань УТААНБААТАР болоод гадагшаа тэлж хөгжих нь битгий хэл хүн ам, байшин барилга бүгд шавааралдсан, хогноосоо салж чадахгүй тийм л байна шүү дээ, ядаж хогоо хаа хамаагүй хаяхгүй болж сурах гээд л өчүүхэн юм шиг зүйлээс л хөгжил яригдах байх гэж бодож байна. Би Монгол хүн болохоор гэдэг үгийг их болгоомжтой хэлэх хэрэгтэй юм шиг санагдаж байна.
N. Tushig 2011-05-11 01:16
Эрдэнээгийн хэлсэн үнэн зүйл ихтэй байна шүү!
.. ХуЛаН & Kungfu Panda 2011-05-11 11:37
Монгол хүн болохоороо төрж өссөн нутаг усаа хайрладаг, тиймдээ ч хөдөө хээр зугаалж явахдаа хог хаягдлаа үлдээж орчиноо бохирдуулахгүйг хичээж явдаг. Төрж өсч өдий болсон Улаанбаатартаа хайртай. Тийм болохоор гудамжинд хогоо хааш нь ч хамаагүй чулуудчихгүй зориулалтын саванд нь хаяж, хотын гудамжинд шүлсээ нулимдаггүй. Хотод хог нь гудамжаар хөглөрч уут нь тэнгэрт нисч байдаг ч гэсэн ядаж би нэмж хог хаяхгүй байх юмсан гэж боддог. Надаас өөр хэн нэгэн бас л ийм бодолтой байгаа. Их биш ч энгийн жижигхэн зүйлээс эхэлвэл: Эх нутгаа цэвэр байгальтай нь хэвээр үлдээхийн төлөө, мөн Улаанбаатар хотоо цэмцгэр орчин үеийн хот байхад нь жаахан ч гэсэн хувь нэмэр болж явна. Яагаад гэвэл би Монгол хүн болохоороо гэж нүүр бардам хэлэхийг хүснэ...
.. ХуЛаН & Kungfu Panda 2011-05-11 11:40
бага байхдаа гэртээ чихэр идчээд хаа хамаагүй цаасаа орхичихдог, орцны ханан дээр зураг зурчихна ингэж болохгүй ээ гэдгийг гэрийхэн ухааруулсан ангидаа цаас урчихаад хогийн хувин луу зүглүүлээд шидчихдэг зажилсан бохио сандалд нааж байсан болохгүй гэдгийг багш ухааруулсан юм өө тэрнээс биш төрөхдөө л өөрөө байгаа орчиндоо цэвэр байх ёстой гэдгийг мэддэг төрөөгүй л дээ. Хог тарьчихдаг байсаан гэхдээ багадаа модонд авирч навч тасалж мөчир хугалдаг байсаан гэхдээ хэдхэн удаа кккк Гэхдээ хүн хэлэхээс нааш ухаардаггүй болохоор... Буруугаа ойлгосон одоо харин хичээж яваа ☺
Д. Мөнгөнцэцэг 2011-05-14 07:12
+++
З. Margad 2011-05-15 01:49
Бичсэн сэтгэгдлээ өөрөө устгасан байна.
Ч. Эрдэнэ 2011-05-20 14:05
Хулангийн бичсэн зүйл үнэн бөгөөгөөд чухамдаа үүнээс л эхлэх ёстой. Эх орондоо хайртай гээд том том асуудал ярьж харин жоохон ч гэсэн зүйл хийдэггүй улс их байна. Иймд би ч бас бага зүйлийг, өөрийн чадах зүйлийг хийх дуртай. Далайд дусал нэмэр болог л дээ яахав.
Д. Мөнгөнцэцэг 2011-05-23 09:37
+++